info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ТАЙЛАНГАА ТАНИЛЦУУЛЖ, ЭРХЭЛСЭН АЖИЛДАА ИДЭВХ ЗҮТГЭЛ ГАРГАЖ, ХАМТ ОЛНОО МАНЛАЙЛАН АЖИЛЛАСАН АЛБАН ХААГЧДЫГ ШАГНАЛАА


Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.13-т “Сахилгын хорооны ажлын албаны хагас, бүтэн жилийн ажлын тайланг сонсох” гэж заасны дагуу Ажлын албаны дарга Д.Мөнхзориг 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлангаа 2026 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Сахилгын хорооны зөвлөгөөнд танилцууллаа.

Тайлангийн хүрээнд Шүүхийн сахилгын хорооны 2026 оны төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээний хэрэгжилт, явц, түүний үр дүнг хууль, дүрэм, журамд нийцүүлэн хэрхэн хэрэгжүүлсэн талаар танилцуулж, цаашдын ажлыг улам сайжруулахтай холбоотой санал, зөвлөмжийг хорооны дарга, гишүүдээс сонсов.

 

Мөн Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг тохиолдуулан хамт олноо манлайлан ажилласан албан хаагчдад Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр шагнал гардууллаа.

Эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл гарган, хамт олноо манлайлан ажиллаж байгаа тус хорооны гишүүн Д.Ариунтуяа, Ажлын албаны Ерөнхий нягтлан бодогч Б.Ариунжаргал нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, Шалгах ажиллагаа хариуцсан референт Ш.Ундраа, Нярав Б.Эрдэнэбилэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар, Хянан шалгах ажиллагаа хариуцсан ахлах шинжээч С.Номин-Эрдэнийг Хууль зүй, дотоод хэргийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр, Cүлжээний инженер Э.Батзоригийг Цахим хөгжил харилцаа холбооны яамны “Жуух бичиг”-ээр тус тус шагналаа.