info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай


МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 396

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95.18 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

"Суудлын автомашины ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2015 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 184 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтны жагсаалт"-ын "Нэг.Албан тушаалын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан" хэсэгт "19.Шүүхийн сахилгын хорооны дарга" гэж, "Хоёр.Албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтан" хэсэгт "40.Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Ажлын албаны дарга" гэж тус тус нэмсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.ОЮУН-ЭРДЭНЭ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР