ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 2024 ОНЫ АЖЛАА ТАЙЛАГНАЛАА
2024-12-26 0Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.13 дахь заалтад “Сахилгын хорооны ажлын албаны хагас, бүтэн жилийн ажлын тайланг сонсох” гэж заасны дагуу Ажлын алба 2024 оны бүтэн жилийн тайланг өнөөдөр /2024.12.28/ Зөвлөгөөнд танилцууллаа.
Ажлын алба нь Сахилгын хорооны дарга, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх, үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангах чиг үүрэгтэй бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн хугацаанд хууль тогтоомж дүрэм журамдаа нийцүүлэн, хийж гүйцэтгэсэн ажил, үйл ажиллагааны явц болон үр дүнгээ танилцуулж хорооны дарга, гишүүдийн саналыг сонслоо.
2024 оны онцлох ажлаас дурдвал:
- Шүүхийн ерөнхий зөвлөлтэй хамтран шүүгчийн ажлын цагийг бүртгэж эхэлсэн,
- Монголын Хуульчдын холбоотой хамтран “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвтэй симпозиум зохион байгуулсан,
- Европын Холбооны санхүүжилтээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал төсөл” хэрэгжиж эхэлсэн,
- “Сэтгүүлчдийн уулзалт”-ыг хоёрдох жилдээ зохион байгуулсан,
- Захирамжлалын актыг тоон гарын үсгээр баталгаажуулж эхэлсэн зэрэг үр дүнтэй ажиллалаа.