info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

АНУ-ЫН ШҮҮХ ХУРАЛДААНД АШИГЛАЖ БУЙ ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ТАЛААР ТУРШЛАГА СУДЛАХ ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО


АНУ-ын шүүх байгууллагуудад цахим бичлэгийн системийг нэвтрүүлсэн ЖАВС технологийн компаниас туршлага судлах уулзалтыг цахимаар зохион байгууллаа. Энэхүү уулзалт нь шүүхийн байгууллагын цахимжилтад чухал ач холбогдолтой юм.

Уулзалт 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдөр болж АНУ-аас ЖАВС (JAVS\Justice AV Solution) технологийн компанийн Олон Улсын бизнесийн хөгжлийн мэргэжилтэн Эд Сегура, Шүүхийн сахилгын хорооноос ажлын албаны албан хаагчид оролцлоо.

“ЖАВС” компани нь 1985 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд дэлхийн 11 оронд шүүх хуралдааны танхимд дуу дүрсний хосолсон болон цахим бичлэгийн системийг амжилттай нэвтрүүлсэн туршлагатай компани юм.