info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨСӨЛД ОЛОН НИЙТЭЭС САНАЛ АВАХ ЗАРЛАЛ


Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2027 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах нээлттэй зарлалыг хүргүүлж байна.

      Шүүхийн сахилгын хорооны байнгын үйл ажиллагааны урсгал зардлын хүрээнд хийж хэрэгжүүлэх ажилд олон нийтийн саналыг тусгах зорилготой.

Саналаа дараах чиглэлээр, хийж хэрэгжүүлэх ажил, санаачилга хэлбэрээр ирүүлнэ үү.

Шуудангийн хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Ж.Самбуугийн гудамж 18, Шүүхийн сахилгын хороо, Ulaanbaatar, Mongolia

Цахим хаяг: info@judiscom.mn

Холбоо барих утас: 7711-3838

Мөн 2027 оны төсвийн төслийг 2026 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагт Хууль зүй, дотоод хэргийн яамны 704 тоот хурлын зааланд. Хэлэлцүүлгийг Шүүхийн сахилгын хорооны албан ёсны цахим хуудсаар шууд дамжуулан хүргэх тул та бүхэн биечлэн болон цахимаар оролцох боломжтой.

Иргэн таны гаргасан санал, хэрэгжүүлэх ажлын санаачилга нь төсвийн бодлогод тусгагдах үнэтэй хувь нэмэр болох тул та бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна.