2025 ОНЫ ШҮҮХИЙН ИНДЕКС ТАНИЛЦУУЛЛАА
2026-06-16 15
“Нээлттэй нийгэм форум”-ын санаачилгаар 2021 оноос хойш хэрэгжүүлж буй Монгол Улсын Шүүхийн индексийн судалгааны 2025 оны буюу гурав дахь удаагийн үр дүнг 2026 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд танилцууллаа.
Шүүхийн статистик мэдээлэл, олон нийтийн болон хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн шүүхийн үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ, санал бодолд үндэслэн боловсруулдаг энэхүү судалгаагаар Монгол Улсын шүүхийн индекс 2025 онд 100 онооноос 57.33 оноо авчээ.
2021 онд 51.94, 2023 онд 53.22 оноо авч байсан бол энэ удаад өмнөх үнэлгээнээс 4.11 оноогоор ахисан үзүүлэлттэй байна. Энэхүү ерөнхий оноог шүүхийн эрх хэмжээ, бие даасан байдал, шүүхийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх олон нийтийн итгэл, шүүхийн дэд бүтэц, нөөц болон шүүгчийн ёс зүй, хариуцлагын шалгуур үзүүлэлтийн хүрээнд тайланг боловсруулсан байна.
Дээрх судалгааны тайлан нь аймаг, нийсллийн нийт 2000 гаруй иргэнийг хамруулан асуумж, 500 гаруй хуульч, мэргэжилтнүүдийн үнэлгээ болон шүүхийн захиргааны статистик мэдээлэл, факт баримт гэсэн үндсэн гурван эх сурвалжаас бүрджээ.
2025 оны хувьд шүүхийн үйл ажиллагаа 6 хэмжигдэхүүн тус бүрээр өсөлттэй гарснаас шүүгчийн ёс зүй ба хариуцлагын шалгуур үзүүлэлт өссөн нь нэгдсэн оноонд эергээр нөлөөлсөн байна. Тухайлбал, 2021 онд 45.17, 2023 онд 58.13 оноотой байсан “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага” 2025 онд 61.83 оноо авч өссөн үзүүлэлт гарсан байна.
Шүүхийн индекс 2025 тайланг бүрэн эхээр ЭНД дарж үзнэ үү.