МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА САНДАГИЙН БЯМБАЦОГТ ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2026-06-10 22Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогт Шүүхийн сахилгын хорооны дарга, гишүүд болон Ажлын албаны даргыг 2026 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг, Улсын Их Хурлын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны дарга Х.Баасанжаргал, Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны ахлах зөвлөх Г.Золжаргал, Улсын Их Хурлын Хуулийн газрын дарга Х.Хишигсүрэн, Шүүхийн сахилгын хорооны дарга С.Энхтөр, тус хорооны гишүүд болон Ажлын албаны дарга Д.Мөнхзориг нар оролцов.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хэрэгжилтэд цогц үнэлгээ хийх, тус хорооны үйл ажиллагааг журмаар бус бие даасан хуулиар зохицуулах бодит шаардлага бий эсэхэд анхаарлаа хандуулахаа илэрхийлж, энэ талаар судлахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
