info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ГЭРЭЭНИЙ ЭРХ ЗҮЙН ХӨГЖЛИЙН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА


Шүүхийн сахилгын хорооны даргын баталсан 2026 оны мэргэшүүлэх сургалтын төлөвлөгөөний дагуу 2026 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус хорооны дарга, гишүүд болон Ажлын албаны албан хаагчид “Гэрээний эрх зүйн хөгжлийн чиг хандлага” сургалтад  хамрагдлаа.

Сургалтыг Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Т.Мэндсайхан удирдан явуулж, гэрээний эрх зүйн хөгжлийн өнөөгийн чиг хандлага, хэрэглээний өсөлт, практикийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулав.