info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих
ENMNG

ШҮҮГЧИЙН АЖЛЫН ЦАГИЙГ БҮРТГЭДЭГ БОЛЛОО


Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд шүүгчид хориглох зүйлийг тусгайлан зохицуулсны нэг нь тус хуулийн 50.1.24-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан ажлаа удаа дараа таслах” гэх заалт юм.

Шүүхийн сахилгын хорооноос шүүгч нарын ажлын цагийг бүртгэх шаардлагатай гэж үзэн, 2024 оны 2 дугаар сард анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газарт албан тоот хүргүүлсэн.

Уг асуудалтай холбогдуулан Шүүгчийн ёс зүйн зөвлөх хорооны 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2024/01 дугаар зөвлөмжид “шүүгчийн цагийг бүртгэдэг болох боломжтой” гэх агуулгыг тусгажээ.

Шүүхийн сахилгын хороо болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн удирдлагуудын 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хамтарсан уулзалтаар хэлэлцэгдсэн асуудлуудын нэг нь цаг бүртгэл бөгөөд үүний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ээлжит 33 дугаар хуралдаанаар шүүгч нарын ажлын цагийг цахим хэлбэрээр бүртгэхээр шийдвэрлэсэн байна.