info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-03-10

Дугаар 108

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

 

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Эрдэнэчулуун, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатарыг  оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд нээлттэй хийв. 

Тус хуралдаанаар “Ч” ХХК-ний захирал Ү.Б-ийн өргөдлөөр, ... шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

 Илтгэгч гишүүн Х.Хашбаатар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

 Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар би, “Ч” ХХК-ийн захирал Ү.Б-с ... шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 

Сахилгын хэргийн талаар:  Ч ХХК-ийн захирал Ү.Б сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө,

... шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б-д холбогдуулан гомдол гаргаж байна.

Манай "Ч" ХХК нь ... шүүхэд хандаж ..."Ч" ХХК болон ... аймгийн Эрдэнэцогт сумын Засаг даргын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн ЭЦ-ХО-01 тоот "Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ"-г хүчин төгөлдөр үйлчилж байгаа болохыг тогтоолгох, уг гэрээний дагуу нэгдсэн дулаанаар хангах үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулахыг ... аймгийн ... сумын Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж захиргааны хэрэг үүссэн. Уг хэргийг ... аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хянан шийдвэрлэж ... дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хянан шийдвэрлэж 631 дүгээр магадлал тус тус гарсан бөгөөд тус магадлалыг нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын Дээд шүүх эцсийн байдлаар хянан шийдвэрлээгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиргааны хэргийн оролцогч нар дээрх гэрээний хүчин төгөлдөр эсэхэд маргаж энэ талаарх маргааныг захиргааны хэргийн шүүх эцэслэж шийдвэрлэж дуусаагүй байгаа болно.

Гэтэл ... шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн "Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" ... дугаартай захирамжаар хариуцагч ... сумын Засаг дарга Ц.Т нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн "Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01 дугаар гэрээг хүчингүй болгохоо илэрхийлж, Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар захирамжаар гэрээг хүчингүй болгосон хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Шүүгч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр өөр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн эрх ашиг нь ноцтой хөндөгдөж болзошгүй "Ч" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 дахь хэсгийн "Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа", мөн хуулийн 116.2 дахь хэсгийн   Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна.

Нөгөө талаар ... сумын Засаг дарга Ц.Т болон "Ч" ХХК-ийн захирал Ү.Б нарын хооронд байгуулагдсан гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх, хуульд заасан шаардлага хангасан эсэхийг тодруулалгүйгээр гэрээг хүчингүй болох шийдвэр гаргасан нь өөрөө хууль бус юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоох заалт байхаас гэрээг хүчингүй болгох заалт байхгүй. Ингэж шийдвэрлэснээрээ "Ч" ХХК-ийн 2014 оноос хойш бүтээн байгуулсан 200 гаруй сая төгрөгийг уурын зуухны барилга бусад эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, олох байсан орлого зэрэг эдийн засгийн байдлаар хохироож байна

"Ч" ХХК нь шүүгч Ч.Б-д хандаж дээрх шүүхийн шийдвэрээ хүчингүй болгож өгөхийг хүссэн боловч хүсэлтийг 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай захирамжаараа хангахаас татгалзаж, гомдол гаргах эрхийг хязгаарлаж шийдвэрлэсэн байна.

Энэхүү захирамжид "... шүүхийн захирамж тогтоолыг илт үндэслэл муутай гэдгийг хэрхэн ойлгохыг судлахад шүүгч, хэргийн оролцогч өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай байдлыг ойлгохоор байна. Иймд гомдол гаргаж буй шүүгчийн захирамжид дээр дурдсан үндэслэл тогтоогдохгүй байх тул Ү.Б-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэлээ. ..." гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Шүүгч Ч.Б нь Монгол Улсын Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 1. Шүүгч нь хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэг ажилдаа хариуцлагатай хандах, ...мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож төлөвшүүлнэ., 3.3 дугаар зүйл. Албаны чиг үүрэгтээ хандах 1. Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавих үүрэгтэй гэсэн заалтуудыг зөрчсөн байж болзошгүй тул шалган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүгч Ч.Б 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлсэн тайлбартаа:

... шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б би ... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох "... сумын Засаг дарга Ц.Т болон Ч ХХК-ний захирал Ү.Б нарын хооронд байгуулсан Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ №ЭЦ-Х0-01 гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах"ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Ингэхдээ 2019 оны 10 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Эрдэнэцогт сумын засаг дарга Ц.Тт гардуулснаар хариуцагч нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хариу тайлбар ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, ЧХХК-тай байгуулсан Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ №ЭЦ-Х0-01 гэрээг нэг талын санаачилгаар хүчингүй болгож шийдвэрлэсэн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 76 дугаар засаг даргын захирамжийн хамт тус шүүхэд ирүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан ч хэргийн нөхцөл байдлыг дүгнэн маргаан бүхий гэрээний нэг тал болох Ч ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул Ч ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэх Б.М /компанийн захирал Б-н дүү гэх / болон тус компанийн өмгөөлөгч гэх н.О нарт шүүгчийн туслахаар дамжуулан танай компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй хэрэг маргаан тус шүүхэд хянагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхтэй, ингэхдээ хуульд зааснаар бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шүүх гуравдагч этгээдээр тооцох болно...гэдгийг удаа дараа мэдэгдэж, шүүхэд хүрэлцэн ирэхийг хүссэн билээ.

Гэвч Ч гэх компаниас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр болон бусад байдлаар оролцох эсэхээ шүүхэд мэдэгдээгүй, хүсэлт, нэхэмжлэл ирүүлээгүй хэргийн шийдвэрлэлт удааширсан тул 2019 оны 11 сарын   25-ы   өдөр   хэргийг   хялбаршуулсан   журмаар   шийдвэрлэж,   шүүгчийн захирамж гаргасан байна.

Улмаар Барилгын Үйлдвэрлэл Худалдааны Ч ХХК-ийн захирал Ү.Б нь тус шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн ... дүгээр захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасныг хүлээн авч хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан " шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай" зэрэг илт үндэслэл муутай гэх үндэслэл байхгүй гэж үзсэн тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Нөгөө талаар Ч гэх компанитай холбоотой захиргааны хэрэг маргаан Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа эсэхийг манай шүүх нэхэмжлэл хүлээн авах үед мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан.

Харин хэрэв маргаан бүхий гэрээтэй холбоотой захиргааны хэрэг маргаан өөр шүүхэд шийдвэрлэгдэж байгаа эсэх, өөрийн компанийн эрх ашиг ноцтой хөндөгдөнө гэж үзсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан байна.

Энэ боломжоор ч манай шүүх хангалттай хангасан гэж үзэж байгаа болно.

Иймд Ч ХХК-ийн гаргасан гомдол нь шүүгч шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой маргаан байх тул гомдлыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэжээ.

Гомдолтой холбогдуулан тус шүүхийн шүүгчийн захирамж, холбогдох баримтуудыг хуулбарлан хүргүүллээ.

Мөн шүүгч Ч.Б Шүүхийн сахилгын хороонд 2022 оны 01 дүгээр сарын 15-нд ирүүлсэн тайлбартаа:

... шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б би ... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг даргад холбогдох "... сумын Засаг дарга Ц.Т болон Ч ХХК-ний захирал Ү.Б нарын хооронд байгуулсан Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ №ЭЦ-Х0-01 гэрээг бүхэлд нь хүчингүй болгуулах"ыг хүссэн нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Ингэхдээ 2019 оны 10 сарын 24-ний өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч ... сумын засаг дарга Ц.Т-т гардуулснаар хариуцагч нь 2019 оны 10 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хариу тайлбар ирүүлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, Ч ХХК-тай байгуулсан Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын гэрээ №ЭЦ-Х0-01 гэрээг нэг талын санаачилгаар хүчингүй болгож шийдвэрлэсэн 2019 оны 10 сарын 25-ны өдрийн 76 дугаар засаг даргын захирамжийн хамт тус шүүхэд ирүүлсэн байна.

Улмаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан ч хэргийн нөхцөл байдлыг дүгнэн маргаан бүхий гэрээний нэг тал болох Ч ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул Ч ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэх Б.М /компанийн захирал Бийн дүү гэх/ болон тус компанийн өмгөөлөгч гэх н.О нарт шүүгчийн туслахаар дамжуулан танай компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй хэрэг маргаан тус шүүхэд хянагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхтэй, ингэхдээ хуульд зааснаар бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шүүх гуравдагч этгээдээр тооцох болно гэдгийг удаа дараа мэдэгдэж, шүүхэд хүрэлцэн ирэхийг хүссэн билээ.

Гэвч Ч гэх компаниас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр болон бусад байдлаар оролцох эсэхээ шүүхэд мэдэгдээгүй, хүсэлт, нэхэмжлэл ирүүлээгүй хэргийн шийдвэрлэлт удааширсан тул 2019 оны 11 сарын 25-ны өдөр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, шүүгчийн захирамж гаргасан байна.

Түүнчлэн Барилгын Үйлдвэрлэл Худалдааны Ч ХХК-ийн захирал Ү.Б нь тус шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн ... дүгээр захирамжийг хүчингүй болгож өгөхийг хүссэн хүсэлтийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр тус шүүхэд гаргасныг хүлээн авч хянаад Иргэний хэрэг шүүхэд Хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлд заасан " шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч өөр хэн ч үзсэн бодит үнэнд нийцээгүй, үг, үсэг, тоо, тооцооны алдаатай" зэрэг илт үндэслэл муутай гэх үндэслэл байхгүй гэж үзсэн тул хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Нөгөө талаар Ч гэх компанитай холбоотой захиргааны хэрэг маргаан Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа эсэхийг манай шүүх нэхэмжлэл хүлээн авах үед мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан.

Харин хэрэв маргаан бүхий гэрээтэй холбоотой захиргааны хэрэг маргаан өөр шүүхэд шийдвэрлэгдэж байгаа эсэх. өөрийн компанийн эрх ашиг ноцтой хөндөгдөнө гэж үзсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан байна.

Энэ боломжоор ч манай шүүх хангалттай хангасан гэж үзэж байгаа болно.

Иймд Ч ХХК-ийн гаргасан гомдол нь шүүгч шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой маргаан байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны талаар: Шүүгч Ч.Б-д  холбогдуулан 2022 оны 01 дүгээр сарын  05-ны өдрийн 94 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, захирамжийг 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ажлын албанаас шууданд хүргүүлж, сахилгын хэргийн оролцогчид эрх, үүрэг тайлбарласан. 

... аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 55 дугаар албан бичгээр   “гүйцэтгэх хуудас бичигдсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар”-ыг ирүүлсэн баримт,

Гишүүний 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэрч Ц.С-аас мэдүүлэг авсан баримт, гэрчийн эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан тухай баримт,

... шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ... дугаартай захирамж,

... шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаартай захирамж зэргийг гаргуулан авч нотлох баримт болгов.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны дүгнэлт:

Өргөдлийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ ирүүлсэн байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулиар тодорхойлсон шүүгчийн ёс зүйн зөрчлийн материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэнэ.

... шүүхэд ... аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэхэмжлэлтэй, ... аймгийн ... сумын Засаг дарга Ц.Т-т холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэж шүүгчийн ... дугаартай захирамжаар шийдвэрлэсэн байна.

1. Өргөдөлд, Шүүгч Ч.Б нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр өөр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн эрх ашиг нь ноцтой хөндөгдөж болзошгүй "Ч" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь ИХШХШТХ-ийн 65.1.7 дахь хэсгийн "Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа", мөн хуулийн 116.2 дахь хэсгийн   Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна. гэжээ.

-Хэрэгт цугларсан баримтад ... сумын Засаг даргаас Ч ХХК-тай байгуулсан “Сумын уурын зуухны хөрөнгө оруулалтын №ЭЦ-ХО-01”гэрээг хүчингүй болгох талаар сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, мөн ... шүүхийн шүүгчийн туслах Б.Ч-ийн утсаар ярьсан тэмдэглэлд Ч ХХК-ний төлөөлөгч Б.М-д, ... тус компани эрх ашиг зөрчигдөж буй эсэх хэрэгт гуравдагч этгээдээр татагдах хүсэлт өгөх талаар асууж тайлбарласан болон, гэрч Ц.С-ын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтад Ч ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй шийдвэрлэсэн ч тус хэргийн талаар  компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэх Б.М, өмгөөлөгч н.О нарт шүүгчийн туслахаар дамжуулан мэдэгдсэн нь баримтаар тогтоогдож байх тул ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

Иймд, шүүгчийг хууль зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул Шүүхийн сахилгын хорооны гишүүний 94 дүгээр захирамжаар үүссэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11 дэх заалтыг үндэслэн, энэхүү саналыг хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв гэжээ.

Шүүгч Ч.Б Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбараас:

... Ч ХХК-ийн эрх ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тул Ч ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээд гэх Б.М /компанийн захирал Б-ийн дүү гэх /болон тус компанийн өмгөөлөгч гэх н.О нарт шүүгчийн туслахаар дамжуулан танай компанийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй хэрэг маргаан тус шүүхэд хянагдаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхтэй, ингэхдээ хуульд зааснаар бичгээр гаргасан хүсэлтийн дагуу шүүх гуравдагч этгээдээр тооцох болно гэдгийг удаа дараа мэдэгдэж, шүүхэд хүрэлцэн ирэхийг хүссэн билээ.

... гэх компанитай холбоотой захиргааны хэрэг маргаан Өвөрхангай аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа эсэхийг манай шүүх нэхэмжлэл хүлээн авах үед мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан.

Харин хэрэв маргаан бүхий гэрээтэй холбоотой захиргааны хэрэг маргаан өөр шүүхэд шийдвэрлэгдэж байгаа эсэх, өөрийн компанийн эрх ашиг ноцтой хөндөгдөнө гэж үзсэн бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт, гомдлоо гаргах бүрэн боломжтой байсан байна.

Энэ боломжоор ч манай шүүх хангалттай хангасан гэж үзэж байгаа болно.

Иймд Ч ХХК-ийн гаргасан гомдол нь шүүгч шүүгчийн ёс зүйн дүрэм зөрчсөн гэх үндэслэл болохгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой маргаан байх тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Сахилгын хорооны гишүүний ... шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бүрэлдэхүүн хянаад, илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

“... шүүгч Ч.Б- нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан үндэслэлээр өөр шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн эрх ашиг нь ноцтой хөндөгдөж болзошгүй "Ч" ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.7 дахь хэсгийн "Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа", мөн хуулийн 116.2 дахь хэсгийн   “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж гомдол гаргаж байна” гэж “Ч” ХХК-ийн захирал Ү.Би өргөдөл гаргажээ.

Хэрэгт цугларсан баримтыг шинжлэн судалбал, ... ... шүүхийн шүүгчийн туслах Б.Ч-ийн утсаар ярьсан тэмдэглэлд, “Ч” ХХК-ийн захирал Ү.Б-ийн утас холбогдохгүй байсан тул Ч ХХ компанийг төлөөлөх эрхтэй этгээд гэх төлөөлөгч Б.М, өмгөөлөгч н.О нарт тус хэргийн талаар мэдэгдсэн, ... гэрч Ц.С-ын гэрчийн мэдүүлэг зэрэг баримтаар гуравдагч этгээдийн хувьд эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэж шүүгч нь туслахаараа дамжуулан мэдэгдсэн нь баримтаар тогтоогдож байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэх гомдол үндэслэлгүй байна.

Тухайлбал: “... сонсох ажиллагааг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ... аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албаны ахлах Ц.Б-гийн өрөөнд мэргэжилтэн Б.Т, хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.М нар байлцаж гарын үсгээр баталгаажуулан хийсэн, ... шүүхийн шүүгчийн туслах Б.Чг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр утсаар ярьсан тэмдэглэлд Ч ХХК-ний төлөөлөгч Б.М ын ... дугаар гар утас руу холбогдсон

тухай, өмгөөлөгч гэх н.О-ын ... дугаар утсанд холбогдсон тухай, тус компанийн захирал Ү.Б-ийн ... дугаар гар утас нь холбогдохгүй байгаа талаар тэмдэглэгдсэн, мөн гэрч Ц.С-ын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн мэдүүлгээр, ... шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох эрхтэйг мэдэгдсэн нь тогтоогдож байна.

Иймд шүүгч Ч.Б-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох  гишүүний санал нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатарын ... шүүхийн Ерөнхий шүүгч Ч.Б-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

 3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ                                                Ц.ДАВХАРБАЯР

      ГИШҮҮН                                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                                                                            С.ЭНХТӨР