МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-10
Дугаар 50
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай
Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд хийв.
Тус хуралдаанаар “... намын дарга С.Э-ийн өргөдлөөр, ...шүүхийн шүүгч Д.Г-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг, гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн Х.Хашбаатарын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-д:
Шүүхийн сахилгын хорооны гишүүн Х.Хашбаатар би С.Э-эс ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-т холбогдуулан гаргасан өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан.
- С.Э-с ...шүүхэд гомдолд дурдагдсан асуудлаар хэдэн удаа хандаж, хэрхэн шийдвэрлэсэн талаар ... ийн тамгын газраас нотлох баримт гаргуулан авахад: С.Э-ийн ...шүүхийн цахим бүртгэлд ... н даргаар бүртгэгдсэн бүртгэлийг сэргээлгэхийг хүссэн 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн ... тоот, 2 дугаар сарын 25-ны өдрийн ... тоот, 4 дүгээр сарын 14-ний өдрийн ... тоот албан бичиг бүхий хүсэлтүүдийг шийдвэрлэсэн ... шүүхийн 2021 оны 04, 09, ... шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 12 дугаар тогтоолууд, мөн ... намын ерөнхий нарийн дарга Ч.Ө гэсэн нэрээр ирүүлсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн ... тоот албан бичигт өгсөн хариу болох Тамгын газрын даргын 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... тоот албан бичиг, түүнчлэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ..., 12 дугаар сарын 06-ны өдрийн ... тоот ирүүлсэн албан бичигт өгсөн Захиргааны хэргийн танхимын тэргүүний 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ..., 12 дугаар сарын 23-ны өдрийн ... тоот албан бичгүүдийг нотлох баримтын шаардлага хангуулан ирүүлжээ.
-...шүүхийн шүүгч Х.С-т холбогдох нэг хавтас, 166 хуудас бүхий сахилгын хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдсон:... ...шүүхийн шүүгч Х.С “Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн гомдол хянан хэлэлцэх хуралдааны 26 дугаар тогтоол, 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нийт гишүүдийн хуралдааны ... дугаар магадлалыг эс зөвшөөрч 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна... Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “...шүүхийн шүүгч Х.С-т сахилгын шийтгэл ногдуулах тухай” 66 дугаар магадлалыг хэвээр үлдээж, ...шүүхийн шүүгч Х.С-ын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ... Өмгөөлөгч А.З магадлалыг эс зөвшөөрч 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болон 08 дугаар сарын 25-ны өдөр ...шүүхэд гомдол гаргасан ......шүүхийн ... хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 217 дугаар тогтоолоор Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоол, Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар магадлал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ... дүгээр магадлалыг эс зөвшөөрч шүүгч Х.С-ын өмгөөлөгч А.З-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг ... шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна... Намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим сан дахь мэдээлэлд залруулга хийлгэх өөрчлөлт оруулах, улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрчлөлт оруулах, тамга тэмдгийн хяналтын дугаар олгох талаар ...шүүхэд гаргасан ... намын хүсэлтийг Монгол ...шүүх 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдаанаараа хянан хэлэлцэж тогтоол гаргасан байна. Монгол ...шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 2-т “...шүүхийн цахим бүртгэлд Ц.Т-ыг ... намын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хассугай” гэж, 3-т “...шүүхийн цахим бүртгэлд ... намын даргаар бүртгүүлэх С.Э-ийн хүсэлтийг хангахаас татгалзсугай” гэж тус тус шийдвэрлэжээ... Монгол ...шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх, цахим мэдээллийн санд бүртгэлтэй ... намын дарга С.Э-ийн бүртгэлийг сэргээх, намын дараагийн дарга сонгогдох хүртэл Ц.Т-ыг бүртгүүлэх талаар ...шүүхэд гаргасан ... намын хүсэлтийг хянан хэлэлцэж намын даргын бүртгэлийн өөрчлөлтийн үндэслэл болон Үндсэн дүрмийн хорооны хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, улмаар Намын дарга, түүнийг төлөөлөх этгээдийн талаар нам дотооддоо шийдвэрлэх талаарх ...шүүхийн 04 дүгээр тогтоолд заасан зөрчил арилаагүй гэж үзэж С.Э-ийг ...шүүхийн цахим бүртгэлд ... намын даргаар бүртгэгдсэн бүртгэлийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзаж, ... Ц.-ыг ... намын дараагийн даргыг сонгогдох хүртэл намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ... дүгээр тогтоол хүчин төгөлдөр болох холбогдох материал байна.
Өргөдөл гаргагч С.Э-ийн өргөдөлд дурдсан асуудлыг агуулгаар нь авч үзвэл,
1....шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-ийн тухайд:
...шүүхийн Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 27.1-т заасан бүрэн эрхийг хэрэгжүүлж, ...шүүхийн нийт шүүгчийн хуралдааныг журамд заасны дагуу товлон зарлаж, бэлтгэлийг хангуулан, даргална.
“Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нийт гишүүдийн хуралдааны ... дугаар магадлалаар ...шүүхийн шүүгч Х.С-т сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Шүүгч Х.С-ын ... намын дарга С.Э-ийг цахим сангийн бүртгэлээс хассан шийдвэриийн үр дагаврыг залруулж, урдын байдалд оруулах, үр дагаврыг арилгах үүргийг талаар 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор "Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам"-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журамд нарийвчилан зохицуулсан байна.
Учир нь АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэрийг өөрчлөх, сэргээх зэрэг асуудлаар тухайн намын бүртгэлд өөрчлөлт оруулах, улмаар цахим бүртгэлд залруулга хийх эрх нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 26.1-д зааснаар ...шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх асуудалд хамааралтай тул дээрх асуудлаар ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-г Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэлгүй байна.
...шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор цахим бүртгэлд ... намын даргаар бүртгүүлэх тухай С.Э-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж, шийдвэрлэхдээ “...намыг төлөөлөх эрхтэй этгээд, түүнийг улсын бүртгэлд бүртгүүлэх асуудал маргаантай” гэж дүгнэсэн байна.
Монгол ...шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор “...намын даргын бүртгэлийн өөрчлөлтийн үндэслэл болон Үндсэн дүрмийн хорооны хуралдааны тогтоолыг хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэх үндэслэлгүй, улмаар Намын дарга, түүнийг төлөөлөх этгээдийн талаар нам дотооддоо шийдвэрлэх талаарх ...шүүхийн 04 дүгээр тогтоолд заасан зөрчил арилаагүй гэж үзэж С.Э-ийг ...шүүхийн цахим бүртгэлд ... намын даргаар бүртгэгдсэн бүртгэлийг сэргээлгэх хүсэлтийг хангахаас татгалзсан, мөн Монгол ...шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолоор ...шүүхийн цахим сан дахь С.Э-ийн бүртгэлийг сэргээх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, дээрх тогтоолууд хуулийн төгөлдөр байна.
2....шүүхийн Тамгын газрын дарга С.А-ийн тухайд:
...шүүхийн Тамгын газрын дарга нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86, 87 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд захиргааны удирдлагыг хэрэгжүүлж, мөн улс төрийн намын бүртгэл, хөтлөлтийн ажиллагаанд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 86.1.9-т "иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх", Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 9.5, 9.6, 12.1-т заасны дагуу улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, цахим сүлжээ үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалах, уг нэгдсэн сангийн нууцлал, эх нотлох баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах, тухайн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартайгаар хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгөх зэрэг үүргийг улсын бүртгэлийг бүртгэгч Дээд шүүхийн Тамгын газар хүлээнэ.
Мөн ...шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан "Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам"-ын 2.1-д "Улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой өргөдлийг Бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн хүлээн авч, өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудыг энэ журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу шалгаж, хуудасны тоог бүртгэлд тусган, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ", 2.2-д “Улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой өргөдлийг хүлээн авснаас хойш 1 хоногийн дотор зохих журмын дагуу Захиргааны хэргийн Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээчид шилжүүлнэ" гэсэн заалтуудын хэрэгжилтэд Тамгын газрын дарга хяналт тавих үүрэгтэй байна.
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон бусад сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага бөгөөд ...шүүхийн Тамгын газрын даргын албан тушаалд сахилгын зөрчилд хариуцлага тооцох асуудал хамаарахгүй болно.
Түүнчлэн дээрх журмын биелэлтэд ... хэргийн Танхимын тэргүүн, ...шүүхийн Тамгны газрын дарга нар хамаарах чиг үүргийн хүрээнд тус тус хяналт тавихаар журамлагдсан байна. Харин гомдол гаргагчийн гомдолд тусгагдсан “Улс төрийн намын бүртгэл хөтлөлт, хувийн хэрэг, мэдээллийн санд орох өөрчлөлтийг хийхдээ ...шүүхийн Тамгын газрын дарга С.А нь зөвхөн ...шүүхийн нийт шүүгчийн хуралдааны шийдвэрийг үндэслэхээр журамд заажээ.
...шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаас ... намын даргаар С.Э-ийг бүртгэсэн бүртгэлийг сэргээх шийдвэр гараагүй тул Тамгын газрын дарга С.А нь улс төрийн намын бүртгэл хөтлөлттэй холбоотой дээрх ажиллагаанаас бусад ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх зүйн боломжгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.11.2 дахь хэсэгт заасныг баримтлан С.Э-эс гаргасан гомдлын дагуу Монгол ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбарт:
“... Улс төрийн намын үйл ажиллагааны онцлог болох "нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгоос хамааран улсын бүртгэлийг хуульд заасны дагуу Монгол ...шүүх бүртгэдэг бөгөөд ийнхүү бүртгэснээр түүний хуулийн этгээдийн хувьд эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийг бүртгэх, улмаар түүний иргэний эрх зүйн чадвар тодорхойлогдох эрх зүйн үр дагаврыг бий болгодог. Тодруулбал: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.6-т "...шүүх улс төрийн намыг энэ хууль болон бусад хуульд заасны дагуу бүртгэнэ", мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25.8.8-т "улс төрийн намын бүртгэл хөтлөх" нь... шүүхийн бүрэн эрх гэж тус тус тодорхойлсноор улс төрийн намын хувьд ...шүүх нь улсын бүртгэлийн байгууллагын үүргийг гүйцэтгэдэг юм.
...шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрх нь Шүүхийн тухай хуулийн 17.1, 27.1-т заасан эрхээр хязгаарлагдана. Тухайлбал: иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэхээс бусад агуулга бүхий өргөдөл, гомдлыг шалгах, үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх эсхүл хариуцлага тооцох эрхгүй бөгөөд зөвхөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг хүлээн авч хариу өгөх эрхтэй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд зааснаар ...шүүх нь улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр, намын хувийн хэрэгт зайлшгүй байх мэдээлэл буюу намын удирдлагад оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хийж, энэ талаар мэдээллийн санд тухайн өөрчлөлтийг хийх учиртай.
Ингэхдээ ...шүүхийн 2004 оны 8 дугаар тогтоолоор батлагдсан "Монгол ...шүүхийн хуралдааны дэг, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан ...шүүхийн 2010 оны 18 дугаар тогтоолоор Улс төрийн намыг бүртгэх журам гэсэн 9 дүгээр бүлгийг нэмж баталсан ба эдгээр дэг журмын дагуу улс төрийн намын бүртгэлийг Шүүхийн тухай /шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 03 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхлэх хүртэл хугацаанд хөтөлж байсан болно.
Дээрх хугацаанд шүүгч Х.С нь 2004, 2010 онд өөрчлөлт орсон журмын 52, 53, 54 дүгээр зүйлд заасныг зөрчин шүүх хуралдаан хийхгүйгээр шүүхийн цахим сан дахь ... намын мэдээллийн санд тухайн намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэрийг сольж бичсэн нь нотлогдож, Монгол Улсын шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаар магадлалаар "03 сарын хугацаагаар 20 хувийн цалин бууруулах сахилгын шийтгэлээр шийтгүүлсэн. АН-ын дарга буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийн нэрийг өөрчлөх, сэргээх зэрэг асуудлаар тухайн намын бүртгэлд өөрчлөлт оруулах, улмаар цахим бүртгэлд залруулага хийх эрх нь Шүүхийн тухай хуулийн 26.1-д зааснаар нийт шүүгчийн хуралдааны бүрэн эрхэд хамааралтай юм. Иймээс шүүгч Х.С-ын гаргасан улсын бүртгэл хийх журмын зөрчлийн үр дагаврыг залруулах, засварлах, өөрчлөх эрх Ерөнхий шүүгчид хуулиар олгогдоогүй болно. Улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаардаггүй учраас ...шүүхийн Ерөнхий шүүгч нь бусад шүүгчийн нэгэн адил нийт шүүгчийн хуралдаанд оролцох, бүртгэх эсэх талаар санал өгөхөөс өөрөөр буюу ямар нэг хяналт тавих, үүрэг, даалгавар өгөх эрхгүй юм.
Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болон Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан ...шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор "Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам"-ыг шинэчлэн баталсан бөгөөд уг журамд "улс төрийн намыг үүсгэн байгуулсан болон өөрчлөн байгуулах, үйл ажиллагаа зогсоосны болон түүний мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах, лавлагаа олгох" зэрэг үйл ажиллагаа явуулах журмыг тогтоон хэрэгжүүлж байна.
...шүүхийн Ерөнхий шүүгч нь Шүүхийн тухай хуулийн 27.1.5-т зааснаар ...шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулснаар ...шүүхийн Тамгын газрын даргыг томилох чөлөөлөх эрхтэй бөгөөд өөрөөр буюу бусад байдлаар шүүхийн захиргааны үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Тухайлбал: Шүүхийн тухай хуулийн 87.3-д зааснаар Шүүхийн Тамгын газрын даргын бүрэн эрхийг Ерөнхий шүүгч болон шүүгч хэрэгжүүлэхийг хориглохоор зохицуулсныг анхааран үзвэл зохино.
...шүүхийн Тамгын газрын дарга нь Шүүхийн тухай хуулийн 86, 87 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх бөгөөд харин улс төрийн намын бүртгэл, хөтлөлтийн ажиллагаанд дараах байдлаар үүрэг хүлээж оролцоно. Үүнд:
1.Шүүхийн тухай хуулийн 86.1.9-т "иргэн, хуулийн этгээдээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг хуульд заасны дагуу шийдвэрлэж, хариу өгөх", мөн Улсын бүртгэлийн Ерөнхий хуулийн 9.5, 9.6, 12.1-т заасны дагуу улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан, цахим сүлжээ үрэгдэх, устгагдахаас бүрэн хамгаалах, уг нэгдсэн сангийн нууцлал, эх нотлох баримт бичгийн хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах, тухайн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллийг нээлттэй, хаалттай, хязгаартайгаар хуулиар тогтоосон шаардлага хангасан этгээдэд өгөх зэрэг үүргийг улсын бүртгэлийг бүртгэгч ... шүүхийн Тамгын газар хүлээнэ.
2....шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор батлагдсан "Улс төрийн намын бүртгэл хөтлөх журам"-ын 2.1-т "Улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой өргөдлийг Бичиг хэрэг, өргөдөл, гомдол хариуцсан ахлах мэргэжилтэн хүлээн авч, өргөдөлд хавсарган ирүүлсэн баримтуудыг энэ журмын хавсралтаар батлагдсан маягтын дагуу шалгаж, хуудасны тоог бүртгэлд тусган, энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.", 2.2-т Улс төрийн намын бүртгэл хөтлөхтэй холбоотой өргөдлийг хүлээн авснаас хойш 1 хоногийн дотор зохих журмын дагуу ... хэргийн Танхимын тэргүүний туслах-ахлах шинжээчид шилжүүлнэ" гэсэн заалтуудын хэрэгжилтэд Тамгын газрын дарга хяналт тавих үүрэгтэй байна.
Түүнчлэн дээрх журмын 5.1, 5.3-т заасны дагуу улс төрийн намын тухай хуулийн 9.1-д зааснаар улс төрийн намыг бүртгүүлэх тухай өргөдөл, түүнд хавсаргасан бичгийн болон цахим хэлбэрийн баримтыг зохих бүртгэлд тусгаж, улс төрийн намыг улсын бүртгэлд бүртгэсэн тохиолдолд тухайн намын хувийн хэргийг нээж, дээрх баримт, шүүхийн тогтоол, хуралдааны тэмдэглэл болон бусад баримтыг хуудас тус бүрээр товъёоглон бичгээр болон цахим хэлбэрээр хадгалах, улсын бүртгэлд бүртгэлтэй намын дүрэм, мөрийн хөтөлбөрт өөрчлөлт орсон, нам нэрээ өөрчилж, эсхүл өөрчлөн байгуулагдсан тухай өргөдөл, түүнд хавсаргасан бичгийн болон цахим хэлбэрийн баримтуудыг зохих бүртгэлд тусгаж, өргөдлийг хангасан эсэхээс үл хамааран эдгээр болон шүүхийн ажиллагааг тусгасан бусад баримт, эрхийн актыг тухайн намын хувийн хэрэгт хуудас тус бүрээр товъёоглон, мөн цахим хэлбэрээр хадгалах ажиллагааг хариуцсан захиргааны ажилтны үйл ажиллагаанд тэрээр хяналт тавих үүрэгтэй оролцохоор байна.
Харин гомдол гаргагчийн гомдолд тусгагдсан "улс төрийн намын бүртгэл хөтлөлт, хувийн хэрэг, мэдээллийн санд орох өөрчлөлтийг ...шүүхийн Тамгын газрын дарга С.А хийхдээ зөвхөн ...шүүхийн нийт шүүгчийн хуралдааны шийдвэрийг үндэслэх учиртай. Иймд ...шүүхийн Тамгын газрын дарга С.А улс төрийн намын бүртгэл хөтлөлттэй холбоотой дээрх ажиллагаанаас бусад ажиллагаанд оролцох, хяналт тавих эрх зүйн боломжгүй юм. Дээрх байдлуудаас үзэхэд Тамгын газрын дарга С.А нь холбогдох хууль, журамд заасан үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн байна.
Шүүгч Х.С-т хүлээлгэсэн сахилгын шийтгэл түүний үйлдлийн үр дагаврыг арилгуулахаар АН-ын бүртгэлд өөрчлөлт оруулах, энэ талаар Тамгын газрын дарга С.А-т үүрэг өгөх ажиллагааг Ерөнхий шүүгч хэрэгжүүлэх нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 5.3-т "Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, энэхүү ажиллагаатай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно", мөн хуулийн 50.1.7-т "Шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх", түүнчлэн Шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Шүүгч нь бусад шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс оролцохыг хориглоно", 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүгч, шүүхийн ажилтан болон өөрийн удирдлага дахь бусад этгээдэд албан үүрэгт нь хамааралгүй үүрэг даалгавар өгөхийг хориглоно" гэсэн зохицуулалттай нийцэхгүй бөгөөд энэ ажиллагаа нь шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэлд тооцогдох болно. Иймээс Шүүхийн сахилгын хороонд С.Ээс ирүүлсэн гомдлын агуулга хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хорооны гишүүний ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг бүрэлдэхүүн хянаад, гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Өргөдөлд, “... Ерөнхий шүүгч Д.Г нь Х.С-т хүлээлгэсэн сахилгын шийтгэл түүний хортой үр дагаврыг арилгуулах үүргээ хэрэгжүүлэхгүй, С.А нарын гэм буруутай үйлдлийг өөгшүүлсэн тогтоол шийдвэр гаргаж байгаа нь түүнд сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэл болж байна гэжээ.
1. ...шүүхийн шүүгч байсан Х.С-т “Шүүхийн ёс зүйн хорооны 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн нийт гишүүдийн хуралдааны ... дугаар магадлалаар сахилгын шийтгэл ногдуулжээ.
...шүүхийн шүүгч Х.С-ын, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр бүртгэл хяналтын картад бүртгэх гэсэн цохолтыг хийсэн үйлдэлд холбогдуулан гаргасан гомдлыг Шүүхийн ёс зүйн хороо 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авсан тул 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ болох 32 дугаар зүйлийн 32.2 дах “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэх”, мөн Монгол улсын шүүхийн шүүгчдийн ёс зүйн дүрмийг баримтлан, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, шийтгэл ногдуулсныг ...шүүхэд улс төрийн намын бүртгэлтэй холбогдуулан хэрэгжүүлэх үйл ажиллагаатай шууд холбож үзэх нь эрх зүйн үндэслэлгүй.
2. Улс төрийн намыг бүртгэлтэй холбоотой ...шүүхийн үйл ажиллагааг хуульчлахаар Монгол ...шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ...шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 19-ны өдрийн 08 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай 18 дугаар тогтоолыг баталжээ. Тухайн тогтоолын 2 дугаар зүйлд “... улс төрийн намыг бүртгэх, урьд хийгдсэн бүртгэлийг шинэчлэн өөрчлөх ажлыг ...шүүхийн Иргэний хэргийн танхим, Тамгын газарт үүрэг болгох” гэж заасан байна.
Энэ зохицуулалтын дагуу ...шүүхийн Иргэний хэргийн танхимын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 04 дүгээр тогтоол, мөн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарсан нь хуульд нийцнэ.
...шүүхийн Ерөнхий шүүгч Шүүхийн тухай хуулийн /2012 оны 03 дугаар сарын 12-нд батлагдан хэрэгжиж байсан хууль/13 дугаар зүйлийн 13.1-д заасан “тухайн шүүхийг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх, энэ хуулийн 25.1-д заасан шүүгчдийн зөвлөгөөнийг товлон зарлах, хуралдуулах, удирдах, гарсан шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах, шүүх хуралдааныг даргалах, хуульд өөрөөр заагаагүй бол шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах, иргэдийг хүлээн авах ажлыг хуулийн дагуу зохион байгуулах, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх ажлыг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээс гадна 18 дугаар зүйлийн 18.1-д заасан “танхимын тэргүүний ажлыг удирдан зохицуулах, хэргийн харьяаллын талаар шүүх болон танхим хооронд гарсан маргааныг шийдвэрлэх, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9.2-т заасан бүрэн эрх, хуульд заасан бусад бүрэн эрх”-ийг хэрэгжүүлж байсан байх ба эдгээр бүрэн эрхэд улс төрийн намыг бүртгэлтэй холбоотой, хуульд заасан үүрэг бүрэн эрхэд тусгагдаагүй байна.
3. Монгол улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ны өдрөөс хэрэгжсэнээр, тус хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар, ...шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын нэг нь, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.8-д заасан “улс төрийн намын бүртгэл хөтлөх” гэж заажээ. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуульд зааснаар, ...шүүх нь улс төрийн намын дүрэм, мөрийн хөтөлбөр зэрэгт байх мэдээлэл, намын удирдлагад оруулсан өөрчлөлтийн бүртгэлийг хийж, мэдээллийн санд уг өөрчлөлтөө хийхдээ дээр дурдсанаар нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцэж, олонхын саналаар шийдвэрлэх зохицуулалттай болжээ.
...шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар “... намын даргаар бүртгүүлэх тухай” С.Э-ийн хүсэлтийг хэлэлцэн, олонхын саналаар 2021 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 12 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 болон 27 дугаар зүйлийн 27.1-д заасан бүрэн эрхийг ...шүүхийн Ерөнхий шүүгч хэрэгжүүлэх ба эдгээр бүрэн эрхийн агуулгад нийт шүүгчдийн хуралдаанаар шийдвэрлэсэн тогтоолыг өөрчлөх, хянах эрх олгогдоогүй байх тул ...шүүхийн Ерөнхий шүүгч Д.Гийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зохицуулсан, өргөдөл гаргагчийн өргөдөлдөө дурдсан ...шүүхийн Тамгын газрын дарга С.А-т холбогдох гомдол нь сахилгын хорооны хянан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймээс илтгэгч гишүүний сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал үндэслэл бүхий байх тул хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР