
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2026-04-08
Дугаар 12
Улаанбаатар хот
Сахилгын шийтгэл оногдуулсан магадлалын тухай
Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга М.Нарансолонго, холбогдох шүүгч Б.Ундраа, өргөдөл гаргагч Э.Д нарыг оролцуулан, хуралдааны танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраагийн Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн СХМ/2026/0026 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн СХМ/2026/0026 дугаар магадлалаар:
“... Шүүгч нэхэмжлэлийн өөрчлөгдсөн шаардлагыг хариуцагчид гардуулах ажиллагаа явуулахыг шүүгчийн туслахад даалгаснаас үзвэл уг нэхэмжлэлийг хүлээн авсан гэж үзэх бөгөөд өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэнэ.
Гэтэл нэхэмжлэгч өмнө гаргасан нэхэмжлэлийн “уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагаасаа татгалзсаныг хүлээн авсан боловч уг шаардлагатай холбоотой өмнө гаргасан “нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э-гийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, “хариуцагч “Н” ХХК-д ... аймгийн .... сумын .... дүгээр баг, ... гэх газар байрладаг МҮ-.... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1228,6 га уурхайн талбайд тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах” арга хэмжээ авсан” шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .... дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, энэ талаар хариуцагч Ш 2025 оны 10 дугаар сарын 21 ний өдөр хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үнэт цаасны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаа, төлбөрийн үүргийг тасалдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй.”, 123 дугаар зүйлийн 123.3-д “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.
… Шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээг “уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагын хүрээнд авахдаа нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буюу хариуцагч тус уурхайн талбайг хууль бусаар эзэмшиж байгаа болохыг тогтоож, улмаар чөлөөлөхийг даалгаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөлийг урьдчилан баталгаажуулах зорилгоор дээрх арга хэмжээг авсан гэж үзэхээр байх бөгөөд харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн уг шаардлагаасаа татгалзсан энэ тохиолдолд шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .... дүгээр захирамжаар авсан арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэх учиртай.
Гэтэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ шаардлагагүй болсон байхад уг арга хэмжээг үргэлжлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх эс үйлдэхүй гаргаж байгаа нь хариуцагчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах нөхцөл байдлыг бий болгож хохироосон байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнэлээ.
… Тус хэргийг хянан хэлэлцэхээр товлосон 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “хариуцагчаас апостиль гэрчилгээ гаргуулах, нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг залруулах” хүсэлтийг хангаж, хариуцагч “Н” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар ба тус компанийг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдэд олгосон итгэмжлэлийг апостиль гэрчилгээний хамт, БНХАУ-ын иргэн Ш төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох этгээдийн итгэмжлэлийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан байна.
Үүний дагуу хариуцагч “Н” ХХК-иас 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А.Н, Э.Д нарт итгэмжлэл олгож, 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Ч.Т-д олгосон итгэмжлэлээсээ татгалзсан байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д-д 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж, хэргийн материал танилцуулжээ.
… Илтгэгч гишүүний шалгах ажиллагаагаар 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хариуцагч БНХАУ-ын иргэн Ш болон “Н” ХХК нь Ч.Т-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээх бүрэн эрхийг хуульд заасан шаардлагыг хангасан итгэмжлэлээр олгон оролцуулж байсан нь түүнээс 2025 оны 04 дүгээр сарын 15, 04 дүгээр сарын 24-ний өдөр “хэрэг нэгтгүүлэх” тухай хүсэлт гаргасан, түүнд нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг гардуулсан зэргээр тогтоогджээ.
Дээрхээс үзэхэд, хариуцагчийг төлөөлөх төлөөлөгчид олгосон эрхтэй холбоотойгоор хүсэлтийг шийдвэрлээгүй, үүний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгч нь хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх, үүний тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай тул шүүгчийн тайлбарт дурдсан үндэслэлээр түүнийг сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэх боломжгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй байна.
Энэ нь шүүгч хэргийг хянан шийдвэрлэх хуулиар тогтоосон хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчиж, өөрчилсөн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширч, улмаар хариуцагчид зүй бус хохирол учруулсан ...” гэж дүгнэж, холбогдох шүүгч Б.Ундраад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад заасныг баримтлан “огцруулах” сахилгын шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.
Холбогдох шүүгч Б.Ундраа “... СХМ/2026/0026 дугаар магадлалын Үндэслэх нь хэсэгт “... Гэтэл нэхэмжлэгч өмнө гаргасан нэхэмжлэлийн “уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” шаардлагаасаа татгалзсаныг хүлээн авсан боловч уг шаардлагатай холбоотой өмнө гаргасан “нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Э-гийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж, “хариуцагч “Н” ХХК-д .... аймгийн .... сумын ... дүгээр баг, .... гэх газар байрладаг МҮ-..... тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий 1228,6 га уурхайн талбайд тодорхой үйл ажиллагаа явуулахгүй байхыг даалгах” арга хэмжээ авсан” шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ..... дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, энэ талаар хариуцагч Ш 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй байна.
Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үнэт цаасны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаа, төлбөрийн үүргийг тасалдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй.”, 123 дугаар зүйлийн 123.3-д “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ.” гэжээ.
2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03761 дүгээр захирамжийг хүчингүй
болгох тухай 2025.10.21 огноотой хүсэлтийг хариуцагч хуулийн этгээдээс гаргасан
бөгөөд тус хүсэлтийг хятад хэл дээрх хувилбар, түүний орчуулгыг “Н” ХХК гүйцэтгэж, орчуулгын тэмдэг дарагдсан байдлаар хэрэгт авагдсан. /6 дугаар хавтаст хэргийн 143-144, 151-152 дүгээр тал/ Уг хүсэлтэд “... “Э” ХХК нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Н” ХХК-д холбогдуулан ... нэхэмжлэл гаргасныг ... иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна ... нэхэмжлэгч нь үндсэн шаардлагаасаа татгалзсан байхад түүний биелэлтийг баталгаажуулах тухай захирамж хэвээр үлдсэн нь илт үндэслэлгүй байдал үүсгэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д ... 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/Ш32019/.... дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Гүйцэтгэх захирал Ш” гэж тусгагдсан.
Дээрх хүсэлтийг шүүх шийдвэрлэхэд, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн
191/Ш32025/..... дугаар захирамжийн биелэлтийг хангуулж, хариуцагч хуулийн
этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдээс хүсэлт гаргах нь зүйтэй буюу шүүгчийн
захирамжид зааснаар хариуцагч хуулийн этгээдийн нэр “Ж” ХХК, “Н”, “Н” ХХК гэж тус тус зөрүүтэй бичигдсэн байдлыг тодруулж, холбогдох бичиг баримтын хамт хариуцагч хуулийн этгээдийн нэрээр хүсэлт гаргах нь зүйтэй болохыг хэргийн оролцогчид шүүгчийн туслахаар тайлбарлуулсан боловч “Ө” ХХК оноосон нэртэй Улсын бүртгэлийн гэрчилгээ, түүний орчуулга, нотариатын гэрчилгээ /6 дугаар хавтаст хэргийн 139,140, 141, 142/, “Н” ХХК-ийг төлөөлөх эрхийг А.Н, Э.Д нарт олгосон “Н” ХХК-ийн 2025.10.21 итгэмжлэл /6 дугаар хавтаст хэргийн 145-146 талд/ болон “...БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Ж" ХХК болон БНХАУ-ын иргэн Ш нар хариуцагчаар, “Э” ХХК нэхэмжлэгчээр оролцсон иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдаанд Ч.Т-ыг манай компанийг бүрэн төлөөлөн оролцуулах итгэмжлэл олгосон. Одоо манай компанийн зүгээс Ч.Т-д олгосон итгэмжлэлээ цуцалж байна. ... хууль ёсны төлөөлөгч “Ж” ХХК-ийн захирал Ш 2025.10.31” гэх хүсэлт, орчуулгын хамт /6 дугаар хавтаст хэргийн 147-148 тал/ хэрэгт авагдсан.
Хариуцагч хуулийн этгээдийн нэр “Ө” ХХК, “Н” ХХК, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “Ж” ХХК, “Ж” ХХК гэж тус тус бичигдсэн хүсэлт ба гэрчилгээ, орчуулга хэрэгт авагдсан бөгөөд нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг зөвтгөх тухай тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/Ш32025/... дугаар захирамж биелээгүй.
СХМ/2026/0026 дугаар магадлалын Үндэслэх нь хэсэгт “...шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03761 дүгээр захирамжийг хүчингүй болгоогүй, энэ талаар хариуцагч Ш 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүсэлт гаргасныг шийдвэрлээгүй байна....” гэж дүгнэсэн боловч хариуцагч Ш нь 2025 оны 10 дугаар сарын 21 -ний өдөр хүсэлт гаргаагүй буюу дээр дурдсанаар хуулийн этгээдийн нэр зөрүүтэй бичигдсэн хүсэлт, итгэмжлэл, гэрчилгээ хэрэгт авагдсан. Тодруулбал, хариуцагч Ш нь уг хүсэлтийг гаргаагүй.
Хэргийн оролцогч иргэн, хуулийн этгээдийн нэр зөрүүгүй тодорхой байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ач холбогдолтой бөгөөд ямар нэртэй хуулийн этгээд, хэн гэгч иргэнд холбогдох нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, хэрэгсэхгүй болгох, эсхүл хангах эсэхийг шүүх шийдвэрлэх бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, эс хангаснаас үл хамаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ. Тодруулбал, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.-д “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.” гэж зааснаар, нэхэмжлэгч нь өөрийн тодорхойлж буй хариуцагчид холбогдуулсан тухайн маргаантай асуудлаар дахин шаардах эрхгүйг шүүх дүгнэж, уг шийдвэр хүчин төгөлдөр үйлчилнэ.
Иймд хариуцагч хуулийн этгээдэд нэхэмжлэлийн шаардлага гардуулах
ажиллагааг зөвтгөхөөр шийдвэрлэсэн тус шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 191/Ш32025/.... дугаар захирамжийг биелүүлж, холбогдох хүсэлт ба нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг шүүх шийдвэрлэх нь зүйтэй тул СХМ/2026/0026 дугаар магадлалын Үндэслэх нь хэсэгт “Дээрхээс үзэхэд, хариуцагчийг төлөөлөх төлөөлөгчид олгосон эрхтэй холбоотойгоор хүсэлтийг шийдвэрлээгүй, үүний улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх тайлбар үгүйсгэгдэж байх бөгөөд шүүгч нь хуульд заасан хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх, үүний тулд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй, шуурхай хэрэгжүүлэх шаардлагатай тул шүүгчийн тайлбарт дурдсан үндэслэлээр түүнийг сахилгын зөрчил гаргаагүй гэж дүгнэх боломжгүй.” гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.
СХМ/2026/0026 дугаар магадлалын Үндэслэх нь хэсэгт “...Энэ нь Иргэний
хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “Шүүх энэ
хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үнэт цаасны клиринг, төлбөр тооцооны
үйл ажиллагаа, төлбөрийн үүргийг тасалдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй.”, 123 дугаар зүйлийн 123.3-д “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана.” гэж заасныг зөрчсөн гэж үзнэ ...” гэжээ.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг зөвхөн
нэхэмжлэгчийн хүсэлтээр авах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан бол хариуцагч нь тухайн арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг гаргах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т “Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно.” гэж зохицуулсан.
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т тухайлан зааснаар, арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргаагүй тохиолдолд, мөн нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, зарим хэсгээс татгалзсан тохиолдолд өмнө авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд нийцүүлэн өөрчлөх арга хэмжээг шүүх авах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зохицуулаагүй.
“... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн
124.1-д ... 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/Ш32019/.... дугаар “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжийг хүчингүй болгож өгнө үү. Гүйцэтгэх захирал Ш...” гэх хүсэлтийн тухайд, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 101/Ш32019/... дугаартай захирамж гарах тухайн үед байсан нэхэмжлэлийн шаардлага сүүлд өөрчлөгдөх нь шүүгчийн 101/Ш32019/.... захирамжийг илт үндэслэлгүй гэж үзэх үндэслэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэж байна.
СХМ/2026/0026 дугаар магадлалын Үндэслэх нь хэсэгт “... Иргэний хэрэг
шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр
хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон
хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг
хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүй, хэргийг шүүх
хуралдаанаар хянан хэлэлцээгүй байна.” гэжээ.
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар
сарын 25-ны өдрийн 987 дугаартай тогтоолд “... Нэхэмжлэгч Эрдэнийн босго ХХК нь
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүсгэсэн иргэний хэргийн
хувьд маргаан бүхий уурхайг бодитой эзэмшиж буй этгээдийг Н ХХК, БНХАУ-ын иргэн Ш гэж, Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд үүссэн иргэний хэргийн хувьд Ж ХХК гэж ялгаатай тодорхойлсон байх ба энэ нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ хэнд холбогдуулан хэрхэн тодорхойлох зохигчийн эрхийн асуудал мөн хэдий ч маргаан хянан шийдвэрлэж буй шүүхийн хувьд уг үйл баримтыг нэг мөр эргэлзээгүй тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах этгээд мөн эсэхийг тогтоох шаардлагыг зүй ёсоор үүсгэнэ." гэж дүгнэсэн.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 101/Ш32024/.... дугаар захирамжаар, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулахаар шүүх хуралдааныг хойшлуулснаас хойш нэхэмжлэгч нь 2025 оны 5 дугаар сарын 19-ний 25/18 огноо, дугаартай нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг шүүхэд гаргасан бөгөөд 2025 оны 8 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа хийгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2,-т “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй.” гэж зааснаар, тайлбар гаргах, эрх үүрэг хэрэгжүүлэх хугацаа ба өөр хэргийн шүүх хуралдаан товлогдсон байдлаас шалтгаалж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутад хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсон. 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутаас 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хугацаанд 120 хэргийн шүүх хуралдаан товлогдсон болохыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. /холбогдох тодорхойлолт хавсаргав./
Мөн түүнчлэн, “... нэхэмжлэгчийн өөрчилсөн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-т заасан хугацаанд гардуулах үүрэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т заасан шүүгчийн туслахын гүйцэтгэх ажиллагаа тул хугацаа алдан хариуцагчид гардуулсан болон хариуцагч дуудсан хугацаанд ирж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн аваагүй үйлдэлд шүүгчийг буруутгах боломжгүй.” гэж СХМ/2026/0026 дугаар магадлалын Үндэслэх нь хэсэгт дүгнэсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 10 сарын хугацаанд шүүх хуралдааныг товлон зарлаагүй, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээгүй гэж дүгнэснийг эс зөвшөөрч байна.
Дээр дурдсан үндэслэлүүдээр гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч,
Шүүхийн сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн СХМ/2026/0026
дугаартай “Сахилгын шийтгэл оногдуулах тухай” магадлалыг хүчингүй болгоно уу.” гэж гомдол гаргасан.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэргийн оролцогч, шүүгч Б.Ундраагийн 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн СХМ/2026/0026 дугаар магадлалд гаргасан гомдлыг хянаад, зарим хэсгийг хүлээн авч, магадлалд дараах байдлаар өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
1. “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Н” ХХК, БНХАУ-ын иргэн Ш нарт холбогдох “2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нүүрс олборлох хамтран ажиллах гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоож, уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгах, ногдол ашиг 1,029,217 юань буюу 404,173,515.90 төгрөг гаргуулах, торгууль 500,000 юань буюу 196,350,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/... дугаар шийдвэрээр, “2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн нүүрс олборлох хамтран ажиллах гэрээ, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн нэмэлт хэлэлцээрийн хугацаа дуусгавар болсныг тогтоох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлөхийг даалгаж” шийдвэрлэснийг, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 001/ХТ2022/... дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааснаар хэрэг шүүгч Б.Ундраад хуваарилагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Иргэний хэргийн хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүгч Б.Ундраад холбогдуулан гаргасан өргөдлөөр үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг, сахилгын хорооны 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн СХМ/2025/0058 дугаар магадлалаар хүлээн авч шийдвэрлэхдээ, дээрх үйл баримтыг дурдсан, тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд дүгнэсэн байх тул дахин дүгнэлт өгөх шаардлагагүй гэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авсан магадлалын холбогдох хэсэг үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “... уурхайн талбайг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх” нэхэмжлэлээсээ татгалзаж, шаардлагаа “Н” ХХК, иргэн Ш нараас талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн “Нүүрс олборлох, хамтран ажиллах гэрээ”, 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Нэмэлт хэлэлцээр”-г цуцлагдах үед нэхэмжлэгч талд төлөөгүй ногдол ашиг, торгууль, гэрээнээс учирсан хохирол болох татварын төлбөр нийт 2,346,112,260.87 төгрөгийг “Н” ХХК-иас гаргуулах …” гэж өөрчилснийг шүүх хүлээн авч, хариуцагчид 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гардуулсан.
Илтгэгч гишүүн, иргэний хэрэгт 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийхэд, өмнө нь гарсан шүүгчийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШЗ2019/.... дүгээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг хүчингүй болгох тухай 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дээрх хүсэлтийг шийдвэрлэж өгөх талаар 2025 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хүсэлтүүд хэрэгт авагдсан, шүүх шийдвэрлээгүй байжээ.
Энэхүү үйл баримтыг сахилгын зөрчил гэж үзэж, илт тодорхой хуулийн заалт болох “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үнэт цаасны клиринг, төлбөр тооцооны үйл ажиллагаа, төлбөрийн үүргийг тасалдуулах, үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй.”, 123 дугаар зүйлийн 123.3-д “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж заасныг зөрчсөн ...” гэж магадлалд дүгнэсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хуулийн илт тодорхой заалт гэдэг нь хэн ч уншсан тодорхой, ойлгомжтой, хоёрдмол утга санаа агуулаагүй, албан ёсны тайлбар шаардахгүйгээр ойлгогдож, хэрэглэгдэх заалт байх ёстой.
Дээрх 69 дүгээр зүйлийн 69.5 дахь хэсэг нь 69.1-д заасан арга хэмжээг авахдаа анхаарч, харгалзан үзвэл зохих нөхцөл байдлыг тодруулсан заалт бол, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед хүсэлт зэрэг асуудлыг шийдвэрлэсэн захирамж, тогтоолыг бичгээр гаргах талаар заасан заалт байгаа нь өмнө авсан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг хүчингүй болгох хүсэлтийг шийдвэрлээгүй үйлдэлтэй холбож үзэх “илт тодорхой заалт” биш байна.
Хүсэлтийг шийдвэрлээгүй байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн бол өмнөх шаардлагын хүрээнд шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан захирамжийг хүчингүй болгох тухайлсан заалт байхгүй, мөн хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрх байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг зөрчсөн гэсэн хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.
3. Шүүгч нь 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааны 101/ШЗ204/... дугаар захирамжаар, нэхэмжлэлийн шаардлага тодруулахыг нэхэмжлэгч талд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Л-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х-ийн гадаад паспортын хуулбарыг нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт хавсаргуулахыг хариуцагч талд тус тус даалгаж, хуралдааныг жич товлон зарлахаар хойшлуулсан нь илтгэгч гишүүний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/0029 дүгээр санал, шүүгчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн гомдолд дурдагджээ.
Хэрэгт авагдсан баримтаар, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тодруулсан, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр өөрчилсөн шаардлагыг гардуулсан байх ба үүгээр 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 176 хоногийн хугацаанд шүүгч нь иргэний хэрэгт ямар нэгэн ажиллагаа хийгээгүй нь тогтоогдоно.
Гэхдээ 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүсэлт шийдвэрлэхдээ хуралдаанаар хэлэлцээгүй, шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн, иймээс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан хүртэл нийт 293 хоногийн хугацаанд шүүх хуралдаан товлон зарлаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх заалтад “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж тус тус заасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч бүхэлд нь хянаж, удирдах үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчдод хуульд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх боломжийг хангах, шаардлагатай тохиолдолд холбогдох ажиллагааг санаачилгаараа явуулах бүрэн эрхтэй байтал нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг товлож, хуралдаанаар хэлэлцүүлэх хуульд заасан ажиллагааг явуулаагүй гэж үзэхээр байна.
Иймд, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй удсан гэх шүүгчийн тайлбар үндэслэлгүй, хэрэв нэхэмжлэгч шаардлагаа тодруулаагүй бол шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тодруулж шийдвэрлэх боломжтой байхад энэ үүргээ хэрэгжүүлэлгүй хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул энэ талаарх магадлал үндэслэлтэй байна.
Нэгтгэвэл, магадлалаар зөрчилд тооцсон зарим үйлдлийг хянан үзэх хуралдаанаар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчил биш гэж үзсэн тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.7 дахь хэсэгт “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж зааснаар холбогдох шүүгч Б.Ундраагийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалаар оногдуулсан “огцруулах” сахилгын шийтгэлийг “цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах” гэж өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Ундраагийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, Сахилгын хорооны 2026 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн СХМ/2026/0026 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “огцруулах” гэснийг “цалингийн хэмжээг гурван сар 20 хувиар бууруулах” гэж өөрчилж, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД О.НОМУУЛИН
С.ЭНХТӨР