
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2026-01-21
Дугаар 7
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар нарыг оролцуулан, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2026/0005 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“1. Иргэн Д.О 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр “...Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг нь А.Ё-г ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр сулласан, шүүгч Б.Гончигсумлаа нь М.Ц-г зориуд хугацаа дуусах өдөр хурлыг хийж, хугацаа дууссан үндэслэлээр сулласан, Ерөнхий шүүгч Ц.Ариунзул нь А.Ё-г сулласан захирамжид гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй, онц хэрцгийгээр хүний амь насыг хохироосон гэмт этгээдэд илтэд давуу байдал бий болгосон...” гэх агуулга бүхий өргөдөл гаргажээ.
Дээрх өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 0150 дугаар магадлалаар нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.Өмгөөлөгч Л.Б-ын Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Д.Наранцэцэг, Б.Гончигсумлаа нарт холбогдуулан гаргасан өргөдлийг Авлигатай тэмцэх газар Сахилгын хороонд шилжүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авсан ба гишүүний 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ГЗҮ/2025/0126 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн.
Өмгөөлөгч Л.Б-ын өргөдөлд дурдсан зарим гомдол иргэн Д.О-ын өргөдлийн агуулгатай ижил боловч энэ үед Д.О-ын өргөдлөөр үүссэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гарч, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шилжүүлсэн байсан тул уг хэрэгт нэгтгэх боломжгүй, өмнөх сахилгын хэрэг шийдвэрлэгдээгүй байсан болно.
3.Д.О-ын өргөдөлд дурдсан гомдлыг сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны магадлал хүчинтэй болсон. Тодруулбал,
3.1. Дорноговь аймгийн Прокурорын газраас М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.11, 13.5-т заасан гэмт хэрэгт, Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт, А.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллагдагчаар татаж, прокуророос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах болон хугацаа сунгуулах хүсэлтийг шүүхэд ирүүлснийг нэр бүхий шүүгч нар дор дурдсанаар шийдвэрлэжээ. Үүнд:
-Шүүгч Д.Наранцэцэг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар яллагдагч А.Ё-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах прокурорын хүсэлтийг хангахаас татгалзаж, Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
-Шүүгч Б.Гончигсумлаа 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар яллагдагч М.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах прокурорын хүсэлтийг хангахаас татгалзаж, Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчих, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай аливаа төрөл хэлбэрээр харьцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
-Дээрх захирамжуудад гомдол гарсан бөгөөд Ерөнхий шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар А.Ё-д “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай уулзахгүй байх”-ыг даалгасан таслан сэргийлэх арга хэмжээг нэмсэн өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн бол 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ... дүгээр захирамжаар яллагдагч М.Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгасан өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон ба энэ нь өмгөөлөгч Л.Б-ын өргөдөлд дурдсан үйл баримттай адил байна.
3.2. Яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн үйл ажиллагааг зохицуулсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 5-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан санал, хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт, мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт, мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт, мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 8-д “Шүүхийн шийдвэрт дараах зүйлийг тусгана” 8.4-д “шүүх санал, хүсэлтийг хүлээн авсан, эсхүл хүлээн авахаас татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримт” гэж заасан.
Шүүгч Д.Наранцэцэг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар “...хэрэгт цугларсан баримтаас яллагдагч А.Ё нь хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзаж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө дээрх хуулиар зохицуулсан журмыг зөрчөөгүй ба тус захирамжийг ерөнхий шүүгч хянан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй талаар дүгнээд дахин нэмж таслан сэргийлэх өөр төрлийн арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2.“Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцсэн байх тул “цагдан хорих хугацааг сунгаагүй” шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчил гэж үзэх боломжгүй.
Шүүгч Б.Гончигсумлаа нь яллагдагч Ж.М-г цагдан хорих хугацааг сунгасан, харин яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж, түүнд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай аливаа төрөл хэлбэрээр харилцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамждаа “...яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатайгаар сунгасан, ...уг хугацаа 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан...” гэж дүгнэсэн.
Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогчийн өмгөөлөгч, хяналтын прокурор нар гомдол гаргасан, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дүгээр захирамжаар өөрчлөлт оруулан М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэхдээ “...хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 24 цагт дуусах тул хугацааны талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй, ...яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хуульд заасан үндэслэл арилаагүй...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1-т “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”, 3-т “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ. Энэхүү шийдвэр эцсийн байна” гэж зааснаас үзвэл шүүхээс гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд гомдол гаргах хэлбэрээр хянуулж алдааг залруулдаг хянан шийдвэрлэх ажиллагааны тогтолцоотой гэж ойлгоно, шүүгч нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр үнэлж дүгнэлт хийсэн, уг эрхийн актыг хянасан ерөнхий шүүгч дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзээд зөвтгөн дүгнэж байгаа ажиллагаа нь сахилгын зөрчил биш бөгөөд сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй гэжээ.
Түүнчлэн магадлалд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.5.4.2-т “... цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, ... хүсэлтийг хүлээн авч Ерөнхий шүүгчээс бусад шүүгчид журмын 2.1-т заасан дарааллаар, дарааллын шүүгч ажиллахгүй тохиолдолд дараагийн дараалалд бичигдсэн шүүгчид хуваарилна”, 2.5.4.3-т “Шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгааны улмаас тухайн шүүхэд Ерөнхий шүүгчээс өөр шүүгч ажиллаагүй тохиолдолд ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ. Уг шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ”, 3.1-т “Шүүгчид ээлжийн амралт эхлэхээс ... эрүүгийн хэргийн хувьд ажилд орсон өдрөөс эхлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилна” гэж тус тус заажээ.
Дээрх журмаар Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн яллагдагч М.Ц, Ж.М нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах саналыг ээлжийн амралттай байсан шүүгч Б.Гончигсумлаад бус тухайн үед ганцаараа ажиллаж байсан Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд хуваарилах байсан ч шүүгчийн туслах Т.Д нь нарийвчилсан журмын холбогдох заалтыг мэдэхгүйгээс шүүгч Б.Гончигсумлааг ажилдаа орсон 08 дугаар сарын 20-ны өдөр хуваарилсан болох нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэвч энэхүү үйлдэлд холбогдох шүүгч оролцсон, хугацаа сунгуулах саналыг санаатайгаар өөртөө хуваарилуулсан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байх тул тухайн үед ээлжийн амралттай байсан шүүгч Б.Гончигсумлааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих” гэж заасан зөрчил гаргасан гэж үзэхгүй гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Иймд өмгөөлөгч Л.Б-ын өргөдөлд дурдсан “...шүүгч Б.Гончигсумлаа нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч Ж.М, М.Ц нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүх хуралдааныг даргалж, яллагдагч Ж.М, М.Ц нарт цагдан хорих хугацааг сунгах, татгалзах тухай шүүгчийн захирамж гаргасан. Энэ өдөр яллагдагч нарт авсан таслан сэргийлэх хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 9-д заасныг зөрчсөн, ...ижил нөхцөл байдал байхад 2 өөр шийдвэр гаргасан, ...шүүх хуралдааны товыг 24 цагийн өмнө мэдэгдэх заалтыг хэрэгжүүлээгүй, ...7 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 28-ны өдөр гомдлын хурал болж, 1 сарын буюу 30 хоногийн хугацааны асуудлыг 38 хоногийн дараа эцэслэн шийдсэн, Ерөнхий шүүгч Ц.Ариунзул 30 гаруй хоногийн дараа 1 сараар цагдан хорих хугацааг сунгасан шийдвэр гаргасан, шүүгч Д.Наранцэцэг нь 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр яллагдагч Ж.М, М.Ц, А.Ё нарт авах таслан сэргийлэх хугацааг сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 9-д заасныг зөрчсөн...” гэх гомдлын талаар дахин дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй.
Түүнчлэн шалгах ажиллагааны явцад шүүгч Б.Гончигсумлаа нь:
2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ..., ..., ... дугаар захирамжаар яллагдагч М.Ц, Ж.М, А.Ё нарыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих, 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн ..., ..., ... дугаар захирамжаар цагдан хорих арга хэмжээг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ..., ..., ... дүгээр захирамжаар цагдан хорих арга хэмжээг 05 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ..., ..., ... дүгээр захирамжаар цагдан хорих хугацааг 2025 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар, 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр захирамжаар яллагдагч Ж.М-т авсан цагдан хорих арга хэмжээг 1 сарын хугацаагаар тус тус сунгаж, ... дугаар захирамжаар М.Ц-т авсан цагдан хорих арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоох, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай аливаа хэлбэрээр харилцахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авсан.
Шүүгч Д.Наранцэцэг нь:
2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ..., ..., ... дугаар захирамжаар яллагдагч А.Ё, Ж.М, М.Ц нарт авсан цагдан хорих арга хэмжээг 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаагаар сунгасан, 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ..., ... дугаар захирамжаар М.Ц, Ж.М нарт авсан цагдан хорих арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж, харин ... дүгээр захирамжаар А.Ё-д авсан цагдан хорих арга хэмжээг Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчилсөн.
Нэр бүхий яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгасан шүүгчийн захирамжид прокурор, хэргийн оролцогч гомдол гаргасныг Ерөнхий шүүгч Ц.Ариунзул хүлээн авч, дараах байдлаар шийдвэрлэсэн. Үүнд:
-2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ..., ..., ... дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
-2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.
-2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ... дугаартай захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан.
-2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар гомдлыг хангаж, захирамжид өөрчлөлт оруулж, яллагдагч М.Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар цагдан хорих,
-2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ... дугаар захирамжаар гомдлыг хангахгүй орхиж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн болох нь тогтоогдсон.
Энэ талаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд тодорхой тусгагдсан, саналыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул өмгөөлөгч Л.Б-ын өргөдөлд дурдсан “…шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг, Ц.Ариунзул нар …цагдан хорих хэдэн шүүх хуралдааныг даргалсан, …захирамжид гаргасан хэдэн гомдлыг хянан шийдвэрлэснийг шалгуулъя” гэх гомдолд дахин дүгнэлт хийх шаардлагагүй.
4. Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц нь яллагдагч Ж.М, М.Ц нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгуулах санал ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд ..., ... дугаар захирамжаар нэр бүхий яллагдагч нарт авсан цагдан хорих арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.
Д.О-ын өргөдөлд энэхүү ажиллагааны талаар дурдаагүй тул шүүгч дээрх захирамж гаргахдаа сахилгын зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт хийх нь зүйтэй.
Холбогдох шүүгч цагдан хорих арга хэмжээг сунгахдаа “...яллагдагч М.Ц, Ж.М нарыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.11, 13.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, хуульд заасны дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт .... зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах прокурорын саналыг хүлээн авах үндэслэлтэй” гэж үзсэн үндэслэлээ захирамжид тодорхой тусгажээ.
Шүүгчийн дээрх захирамжид нэр бүхий яллагдагч нарт авсан цагдан хорих арга хэмжээний хугацааг 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 сараар сунгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 9.-д “Шүүх цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.
Яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах эсэхийг шүүгч хэрэгт авагдсан баримтад тулгуурлан хуульд нийцүүлэн өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх бөгөөд хугацаа сунгасныг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Нөгөө талаар Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт өгөх эрхгүй болно.
Шүүгчийн туслах Б.Б нь прокуророос ирүүлсэн нэр бүхий яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах саналыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай өмгөөлөгч Л.Б-т 2025 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдөр утсаар мэдэгдэж, энэ талаар баримт үйлдсэн байна.
Өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон талаар захирамжид дурдсан, энэ тохиолдолд тэрээр шүүхээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрх нээлттэй бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Шүүгчийн туслах нь шүүгчийн удирдлага дор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасан чиг үүргийг гүйцэтгэхээр заасан.
Түүнчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварыг шинэчлэн батлах тухай” 229 дүгээр тогтоолын /https://judcouncil.mn/ 4.8.3-т “шүүгчийн шийдвэрийн дагуу яллагдагчид, шүүгдэгчид ...цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол шүүгчийн туслах шүүгчийн захирамжийг оролцогчид танилцуулж, оролцогчоор баримт №9-д гарын үсгийг тайллын хамт зуруулж, хэрэгт хавсаргана” гэжээ.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийг хүргүүлэх нь шүүгчийн туслахын чиг үүрэгт хамаарах бөгөөд дээрх шүүгчийн захирамжийг яллагдагч нарт 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр, өмгөөлөгчид шуудангаар хүргүүлсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Өргөдөлд “...шүүх хуралдаан дээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахгүй байх 2 үндэслэл хэлсний нэг нь болох Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж, цагдан хорих санал оруулж ирсэн тул үүнийг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэхийг хүссэн. Учир нь прокурор Ц.Ц нь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр яллагдагч Ж.М, М.Ц-ын цагдан хорих хугацааг сунгуулах прокурорын саналыг шүүхэд гаргасан. Гэтэл цагдан хорих хугацааг сунгах тухай мөрдөгч саналаа 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 7-д “Мөрдөгч яллагдагчийг цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа хугацаа дуусахаас 7-оос доошгүй хоногийн өмнө прокурорт хүргүүлнэ”, 8 дугаар зүйлд “Прокурор мөрдөгчийн саналыг үндэслэлтэй гэж үзвэл цагдан хорих хугацааг сунгах тухай саналаа даруй шүүхэд хүргүүлнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл мөрдөгч санал гаргах бөгөөд мөрдөгчийн санал үндэслэлтэй гэж үзвэл цагдан хорих хугацааг сунгах саналаа даруй шүүхэд хүргүүлэх ёстой. Гэтэл мөрдөгч санал ирүүлээгүй байхад яллах талын чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөртөө давуу байдал олгож, мөрдөгчийн саналгүйгээр өөрийн саналаа шүүхэд гаргасан нь прокурорын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яллах талын чиг үүргээ хэрэгжүүлэх давуу байдлыг өөртөө бий болгосон байна гэж хэлсэн. Гэтэл шүүгчийн захирамж хэсэгт миний хэлсэн энэ үндэслэл, өгүүлбэрүүд огт байхгүй байна. Өөрөөр хэлбэл хууль зөрчсөн прокурорт өөрийн албан тушаалын бүрэн эрхээ ашиглан давуу байдал олгосон учраас түүнийг нь нотлох энэ үндэслэлийг дурдсангүй...” гэжээ.
2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ..., ... дугаар захирамжид өмгөөлөгч Л.Б-ын шүүх хуралдаанд хэлсэн тайлбар бичигдсэн бөгөөд энэ нь өргөдөлд дурдсантай адил агуулгатай байна.
Иймд шүүгч Д.Наранцэцэгийг яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахдаа хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.
5. Өргөдөлд “...хяналтын прокурор Ц.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 8 дахь заалтыг зөрчиж, прокурорын албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, яллах талын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ яллагдагч нарыг хорьж, мөрдөгч буюу бусдад болон өөртөө давуу байдлыг бий болгосон гэж үзэж байгаа бөгөөд эдгээр үйлдлүүд нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 22.1-д заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт үйлдэл гэж үзэж, хуулийн дагуу шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсье...” гэжээ.
Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлд прокурорын мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг зохицуулсан бөгөөд 66.1-т “Прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргана”, 66.3-т “Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүхийн сахилгын хороо нь прокурор мэргэжлийн болон ёс зүйн дүрэм зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх чиг үүрэггүй тул өргөдөл гаргагч прокурорт холбогдох гомдлоо холбогдох байгууллагад гаргах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.22, 50.1.23-т заасныг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэр бүхий шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Ц.Ариунзул Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“1. Иргэн Ж.М, М.Ц, А.Ё нар нь 2025 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... сумын ... баг ... гэх газарт н.Ц-тай маргалдан түүнийг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогдсон.
Прокуророос М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 13.5-т заасан гэмт хэрэгт,
Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт,
А.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шалгаж байна.
2. Прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16:43 минутад шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-йг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16:43 минутад шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16.43 минутад шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар тус тус тухайн өдөрт нь багтаан таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
3.Прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт шүүхэд ирүүлснийг миний бие тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт шүүхэд ирүүлснийг миний бие тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14.00 цагт шүүхэд ирүүлснийг миний бие тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээ 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
4.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08.22 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08.22 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08.22 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
5.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагт шүүхэд ирүүлснийг Б.Гончигсумлаа шүүгч тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 16:00 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Б.Гончигсумлаа тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Б.Гончигсумлаа тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар тус тус таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
6.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлснийг шүүгч Б.Гончигсумлаа тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлснийг шүүгч Б.Гончигсумлаа тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлснийг шүүгч Б.Гончигсумлаа тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар тус тус таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
7.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17:01 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17:01 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг тус шүүхийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17:01 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг тус шүүхийн 2025 оны 07 сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.
8.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлснийг миний бие тус шүүхийн 2025 оны 08 сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлснийг шүүгч Б.Гончигсумлаа тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүгч Д.Наранцэцэгийн яллагдагч А.Ё-г 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжийг хэвээр үлдээсэн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сарын хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорин нийт хугацааг заасан.
Прокуророос яллагдагч А.Ё-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар буюу хохирогчийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай санал ирүүлснийг Д.Наранцэцэг шүүгч “...хэрэгт цугларсан баримтаас яллагдагч А.Ё нь хохирогчийг дарамталсан, сүрдүүлсэн, нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн барим, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна...” гэж дүгнэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзаж таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Ерөнхий шүүгч миний бие 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар Дорноговь аймгийн Прокурорын газраас яллагдагч А.Ё-ын цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай хүсэлтийг хэргийн хамт ирүүлээгүй зөвхөн саналыг ирүүлсэн байсан, таслан сэргийлэх арга хэмжээг сунгах үндэслэл бүхий баримтыг шүүхэд ирүүлээгүй байсан тул шүүгчийн захирамжийг үндэслэлтэй гарсан гэж үзэхдээ яллагдагч А.Ё-д авсан Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчихыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах таслан сэргийлэх арга хэмжээнд нэмж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай уулзахгүй байхыг даалгаж захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Шүүгч Б.Гончигсумлаагийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр заалтаар 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “14.9 дүгээр зүйлд” гэж өөрчилсөн.
Дорноговь аймгийн Прокурорын газраас яллагдагч М.Ц-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг мөн баримтгүйгээр шүүхэд ирүүлсэн байсан бөгөөд шүүгч Б.Гончигсумлаа яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзахдаа “...Мөн Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт яллагдагч М.Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжид заасан 1 сарын хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох бөгөөд яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийдвэрлэсэн.
Дээрх захирамжийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1-4 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч М.Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгасугай” гэж өөрчлөлт оруулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэлээр буюу 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр сунгах хуулийн өөрчлөлтөөр яллагдагчийг анх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн.
Үүнээс гадна Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ЗТ/04 дугаартай тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.5.4.3-д “Шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгааны улмаас тухайн шүүхэд Ерөнхий шүүгчээс өөр шүүгч ажиллаагүй тохиолдолд сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлт, албадан саатуулах хугацаа сунгуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ. Уг шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж, 3.1-д “Шүүгчид ээлжийн амралт эхлэхээс иргэний хэргийн хувьд ажлын 5 хоног, эрүүгийн хэргийн хувьд ажлын 7 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсоох, иргэний хэргийн хувьд ажилд орохоос ажлын 5 хоногийн өмнө, эрүүгийн хэргийн хувьд ажилд орсон өдрөөс эхлэн хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлтийг хуваарилна” гэж тус тус заасан.
Ерөнхий шүүгч миний бие 2025 оны 08 дугаар сарын 13-19-ний өдрийн хооронд ганцаараа ажиллаж байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр прокуророос ирүүлсэн М.Ц, Ж.М нарыг цагдан хорин хугацааг сунгах тухай саналыг хүлээн авах байсан боловч цагдан хорих таслан сэргийлэх саналыг хүлээн авч хуваарилах үүрэгтэй ажиллаж байсан шүүгчийн туслах Т.Д санал ирсэн талаар надад мэдэгдэлгүй ээлжийн амралт дуусаагүй байсан шүүгчид хуваарилсан болохыг 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр буюу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хуралдаанд шүүгч Б.Гончигсумлааг татгалзан гаргах тухай гомдол гарахад мэдсэн.
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2025/ЗТ/04 дүгээр тогтоолоор “Хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.5.4 “Таслан сэргийлэх арга хэмжээний санал, хүсэлтийг хүлээн авах”, 2.5.4.1 “сэжигтнийг баривчлах. яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлтийг бүртгэл 16-д бүртгэж аргачлалын 3.1.6-т заасны дагуу шүүгчийн туслах баталгаажуулж, хүлээн авна”, 2.5.4.2 “сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох. цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлт, албадан саатуулах хугацаа сунгуулах хүсэлтийг хүлээн авч Ерөнхий шүүгчээс бусад шүүгчид журмын 2.1-д заасан дараалалд бичигдсэн шүүгчид хуваарилна”, 2.5.4.3 “шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгааны улмаас тухайн шүүхэд Ерөнхий шүүгчээс өөр шүүгч ажиллаагүй тохиолдолд сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлт албадан саатуулах хугацаа сунгуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ. Уг шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж заасан.
Шүүгчийн туслах Т.Д дээрх журамд заасны дагуу 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр прокуророос ирсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгуулах тухай саналыг хуваарилаагүй талаар хэлтсийн дарга Д.Д-д 08 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдсэн.
Иймд дээрх үндэслэлүүдээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Гончигсумлаа Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:
1. Иргэн Ж.М, М.Ц, А.Ё нар нь 2025 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... сумын ... баг ... гэх газарт н.Ц-тай маргалдан түүнийг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогдсон.
Прокуророос М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 13.5-т заасан гэмт хэрэгт, Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт, А.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаас татан шалгаж байна
2. Прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16:43 минутад шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай
саналыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16:43 минутад шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 16:43 минутад шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар миний бие тухайн өдөрт нь багтаан таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн,
3. Прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 14:00 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар миний бие таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн,
4.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08:22 цаг шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08:22 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08:22 цаг шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2025/ХШЗ/... дугаар захирамжаар шүүгч Д.Наранцэцэг таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
5.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар, Ж.М-йг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 16:00 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/4ХШЗ/... дугаар захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 16:00 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар миний бие тус тус таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
6.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар, Ж.М-йг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар миний бие тус тус таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
7.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17:01 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШ13/... дугаар захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17:01 цаг шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025ЦХШЗ/... дугаар захирамжаар тус тус таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17:01 цагт шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/... дүгээр захирамжаар шүүгч Д.Наранцэцэг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн.
8.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах
саналыг 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлснийг тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар миний бие цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Цагдан хорин таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналыг журам зөрчин хуваарилсан, хугацаа хэтрүүлсэн эсэх талаар:
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2025/ЗТ/04 дугаартай тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2.5.4.3-д “Шүүгч ээлжийн амралттай болон бусад шалтгааны улмаас тухайн шүүхэд Ерөнхий шүүгчээс өөр шүүгч ажиллаагүй тохиолдолд сэжигтнийг баривчлах, яллагдагчийг тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай прокурор, оролцогчийн санал, хүсэлт, албадан саатуулах хугацаа сунгуулах хүсэлтийг Ерөнхий шүүгч хүлээн авч шийдвэрлэнэ. Уг шийдвэрт гомдол гаргасан тохиолдолд хуульд заасны дагуу Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ” гэж, 3.1-д “Шүүгчид ээлжийн амралт эхлэхээс иргэний хэргийн хувьд ажлын 5 хоног, эрүүгийн хэргийн хувьд ажлын 7 хоногийн өмнө хэрэг хуваарилалтыг зогсоох, иргэний хэргийн хувьд ажилд орохоос ажлын 5 хоногийн өмнө, эрүүгийн хэргийн хувьд ажилд орсон өдрөөс эхлэн хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол хүсэлтийг хуваарилна” гэж тус тус заасан.
Миний бие 2025 оны ээлжийн амралтаа 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэл эдэлсэн бөгөөд дээрх журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх тухай прокурорын саналыг 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн надад хуваарилах нь дээрх журамд нийцнэ.
Харин 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тус шүүхэд Ерөнхий шүүгч Ц.Ариунзул нь дангаар ажиллаж байсан тул 2025 оны 08 дугаар сарын 15-ны өдөр прокуророос ирүүлсэн М.Ц, Ж.М нарыг цагдан хорин хугацааг сунгах тухай саналыг Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд хуваарилах ёстой юм.
Гэтэл тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авхуулах тухай саналыг бүртгэх ажлыг хариуцсан шүүгчийн туслах Т.Д нь зөвлөгөөний тогтоолыг зөрчин намайг амралттай байх хугацаанд дээрх саналыг хуваарилжээ.
Түүнчлэн цагдан хорих хугацааг сунгах тухай санал 08 дугаар сарын 15-ны өдөр надад хуваарилагдсан талаар шүүгчийн туслах Т.Д, М.А нар мэдэгдээгүй. Харин шүүгчийн туслах М.А нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн цайны цагийн үеэр надад хэлсэн. Прокурорын саналыг би тухайн өдөр надад шинээр хуваарилагдсан гэж ойлгон хурлыг маргааш өдөр нь зарлах талаар үүрэг өгсөн.
Мөн миний бие ажилдаа орсон эхний өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэг хөтлөлтийн программыг шалган үзэхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай санал надад программаар хуваарилагдаагүй байсан, дээрх саналыг дараа нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэсэн байдаг.
Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай санал шүүгчид хуваарилагдсан тохиолдолд буцаан шилжүүлэх зохицуулалт байхгүй, мөн миний бие 08 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг, хүсэлт, саналыг хуваарилах тойрогт орсон байсан тул тус саналыг өөрт хуваарилагдсан гэж ойлгон шийдвэрлэсэн билээ.
Миний бие 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 09.00 цагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 14.00 цагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Н.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг товлон зарласан байсан. Тус хуралдаанууд нь бүтэн хэлэлцэгдэж Д.Б-д холбогдох шүүх хуралдаан 09.00, 14.30 минут хүртэл, Н.О-т холбогдох шүүх хуралдаан 15.00-17.45 хүртэл үргэлжилсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээс харагдана.
Иймд миний бие М.Ц, Ж.М нарыг цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэх шүүх хуралдааныг ажилд орсон буюу мэдсэн өдрийнхөө маргааш зарлан хуралдуулж шийдвэрлэсэн байна.
Яллагдагч М.Ц, Ж.М нарыг цагдан хорих хугацаа сунгах тухай саналыг прокуророос шүүхэд ирүүлсэн тул шүүх хуульд заасны дагуу заавал шүүхийн хэлэлцүүлгээр шийдвэрлэх ёстой.
Өөрөөр хэлбэл яллагдагч Ж.М-ийн тухайд цагдан хорих хугацаа дууссан эсэхийг шүүх талуудыг оролцуулан мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэн хэлэлцэж шийдвэрээ гаргах ёстой юм.
Иймд өмгөөлөгч Л.Б-ын гаргасан цагдан хорих хугацаа дууссан байхад цаашид сунгах асуудлыг хэлэлцэж шийдсэн гэх тайлбар үндэслэлгүй байна.
М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзсан захирамжийн тухайд:
Тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ХШЗ/... дугаартай захирамжаар М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд захирамжийн үндэслэл хэсэгт "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар 1 дэх хэсэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар хүртэл байна” гэжээ. Мөн Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжийн захирамжлах хэсгийн 1 дэх хэсэгт яллагдагч Г овогт М-ийн Ц-т авсан яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжид заасан 1 сарын хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дуусгавар болох бөгөөд яллагдагч М.Ц-т авсан цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа дууссан байх тул М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгуулах тухай хяналтын прокурор Д.З-аас ирүүлсэн хүсэлтийг хангахаас татгалзаж, яллагдагч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг хангах нь зүйтэй гэж үзэв” гэж дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах гэж заасан байх тул цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүгч хуулийг хэрэглэн өөрийн дотоод итгэлээрээ шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхийн асуудал билээ.
Иймд өмгөөлөгч Л.Б-ын гаргасан 2 ижил захирамжийг өөр өөр шийдвэрлэсэн гэх тайлбар үндэслэлгүй юм.
Дээрх захирамжийг хохирогч Д.О, Д.Б, О.Ц, Д.Ц нар эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрхээ эдэлж гомдол гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгч хянан хэлэлцээд гомдлыг үндэслэлтэй гэж дүгнэж 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дүгээр “Гомдол шийдвэрлэх тухай” захирамжаар тус шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг өөрчлөн М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн.
Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч эрхээ хамгаалуулахаар захирамж, шийдвэрт гомдол гаргах эрхтэй бөгөөд энэ нь хэргийн оролцогчийн эрхийг хамгаалах хуульд заасан механизм юм. Харин тухайн захирамж хүчингүй болсон тохиолдолд үүнийг хуулийг буруу хэрэглэн бусдад давуу байдал үүсгэсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлд хамаарахгүй билээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр өргөдөл гаргагч Л.Б-ын гаргасан өргөдөл нь үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Холбогдох шүүгч Д.Наранцэцэг Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний талаар:
Иргэн Ж.М, М Ц, А.Ё нар нь 2025 оны 02 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорноговь аймгийн ... сумын ... баг ... гэх газарт н.Ц-тай маргалдан түүнийг зодож алсан гэх гэмт хэрэгт холбогдсон.
Прокуророос М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр
зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 13.5-т заасан гэмт хэрэгт, Ж.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт, А.Ё-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ба яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08.22 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг би тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08.22 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг би тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр шүүгчийн захирамжаар, А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 08.22 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг би тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17.01 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг би тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17.01 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг би тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар, М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17.01 цагт шүүхэд ирүүлснийг шүүгч Д.Наранцэцэг тус шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-ын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16.54 цагт ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны 2025/ЦХШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар, Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 16.54 цагт ирүүлснийг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.М-г 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10.40 цагт ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар, М.Ц-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 10.45 цагт ирүүлснийг 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.М-г 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13.34 цагт ирүүлснийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн.
Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос М.Ц-г 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13.35 цагт ирүүлснийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн.
Мөн түүнчлэн удаа дараа сунгах саналыг дээр дурдсанаар шийдвэрлэж ирсэн.
Хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулахаар аймгийн Прокурорын хяналтын прокурор Ц.Ц-аас ирүүлсэн саналыг хүлээн авч шүүх хуралдаан хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зааснаар нэг сарын хугацаагаар сунгасан. Энэ шүүх хуралдаанд яллагдагч нараас цагдан хорихоос өөр таслан сэргийлэх арга хэмжээг авхуулахаар хүсэлт гаргасан боловч тэдний мэдүүлэгт дурдсан шалтгаан нөхцөл тогтоогдоогүй.
Харин аймгийн Прокурорын хяналтын прокурор Ц.Ц-аас 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 17:01 цагт шүүхэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах санал ирүүлснийг хүлээн авч шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд шүүгдэгч А.Ё хоёр нялх хүүхэдтэй хүүхдүүд хэцүү байдалд байна гээд холбогдох баримтыг өмгөөлөгч н.Б-аар дамжуулан прокурорт танилцуулагдан тухайн шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Яллагдагч А.Ё-г хохирогчийн гэрт очиж хохирогчийг дарамталсан гэж прокурор цагдан хорих үндэслэлээ болгосон гэх боловч энэ талаар нотлох баримтаар тогтоогдоогүй. Мөн түүнчлэн гэмт хэрэгт холбогдсон байдал түүний ар гэр, хувийн байдал зэргийг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгахаас татгалзаж, өөрчлөн таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Гомдолд дурдсанаар хэн нэгэнд давуу байдал олгох, хэн нэгний үг яриагаар, нөлөөнд автсан, хууль зөрчиж шийдвэрлэсэн зүйл байхгүй билээ. Хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүх хуралдааныг хийж таслан сэргийлэх арга хэмжээг хэрхэхийг шийдвэрлэсэн.
Шүүгч би өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж ирсэн, ажиллаж байгаа болно. Аливаа хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хэний ч нөлөөнд үл автан шийдвэрлэх үүрэгтэйн гадна дотоод итгэлээрээ шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтын дагуу шийдвэрлэж байгаа билээ. Мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн яагаад удааширч, юунаас ямар шалтгаан байгаа, нөхцөл байдал ямар байгааг мөрдөгч болон хяналт тавьж буй прокурор хариулт өгвөл зохимжтой гэж үзлээ мөн түүнчлэн хуульд заасан хугацаа хэтрүүлж шүүхэд ирүүлсэн зэрэг, хугацаа хэтрүүлж ирүүлсэн тохиолдолд шүүх шийдвэрлэхгүй байх, эсхүл таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх заалт хуульд заагаагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн М.Ц, Ж.М нарын өмгөөлөгч Л.Б-ын гаргасан Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэх өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ГЗҮ/2025/0126 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, прокуророос М.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11, 13.5-т заасан гэмт хэрэгт, Ж.М, А.Ё нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.11-т заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд яллагдагч нарт 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тухай бүр шүүгчийн захирамжаар хугацааг сунгасан байна.
Харин Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд ирүүлснийг тус шүүхийн шүүгч Д.Наранцэцэгийн 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШ13/..., 2025/ЦХШ13/... дугаар захирамжаар М.Ц, Ж.М нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэсэн, 2025/ШЗ/... дүгээр захирамжаар А.Ё-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Дээрх 2025/ШЗ/... дүгээр захирамжид гомдол гаргасныг Ерөнхий шүүгч Ц.Ариунзулын 2025 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 2025/ЕШЗ/... дугаар захирамжаар А.Ё-д “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай уулзахгүй байх”-ыг даалгасан таслан сэргийлэх арга хэмжээг нэмж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Мөн шүүгч Б.Гончигсумлаа нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дугаар захирамжаар яллагдагч М.Ц-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгуулах прокурорын хүсэлтийг хангахаас татгалзаж, Дорноговь аймгийн Сайншанд сумаас гадагш зорчих, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай аливаа төрөл хэлбэрээр харьцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч, 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар Ж.М-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаатайгаар сунгаж шийдвэрлэжээ.
Дээрх 2025/ЦХШЗ/... дугаар захирамжид гомдол гаргасныг Ерөнхий шүүгч Ц.Ариунзулын 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ... дүгээр захирамжаар яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаагаар сунгаж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гаргасан “...Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг нь А.Ё-ыг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр сулласан, шүүгч Б.Гончигсумлаа нь М.Ц-г зориуд хугацаа дуусах өдөр хурлыг хийж, хугацаа дууссан үндэслэлээр сулласан, Ерөнхий шүүгч Ц.Ариунзул нь А.Ё-г сулласан захирамжид гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж, захирамжийг хэвээр үлдээсэн нь хууль зүйн үндэслэлгүй, онц хэрцгийгээр хүний амь насыг хохироосон гэмт этгээдэд илтэд давуу байдал бий болгосон...” гэх агуулга бүхий өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд, СХМ/2025/0150 дугаар магадлалаар сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
Дээрх хэргийн үйл баримт нь өмгөөлөгч Л.Б-ын өргөдөлд дурдсан “шүүгч нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1, 9-д заасныг зөрчсөн, шүүгч Б.Гончигсумлаа ижил нөхцөл байдал байхад 2 өөр шийдвэр гаргасан, шүүх хуралдааны товыг 24 цагийн өмнө мэдэгдэх заалтыг хэрэгжүүлээгүй, 7 хоногийн дараа буюу 08 дугаар сарын 28-ны өдөр гомдлын хурал болж, 1 сарын буюу 30 хоногийн хугацааны асуудлыг 38 хоногийн дараа эцэслэн шийдсэн, Ерөнхий шүүгч Ц.Ариунзул 30 гаруй хоногийн дараа 1 сараар цагдан хорих хугацааг сунгасан шийдвэр гаргасан” гэх өргөдлийн үндэслэлтэй адил байх тул илтгэгч гишүүн “уг асуудалд дахин дүгнэлт хийх хууль зүйн үндэслэлгүй” гэж үзсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.9-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасантай нийцсэн байна.
Тодруулбал, Сахилгын хорооны 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн СХМ/2025/0150 дугаар магадлалаар “шүүгч Д.Наранцэцэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 2025/ЦХШЗ/... дүгээр захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзаж шийдвэрлэсэн, тус захирамжийг Ерөнхий шүүгч хянан үзээд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгахаас татгалзсан нь хууль зөрчөөгүй, дахин нэмж таслан сэргийлэх өөр төрлийн арга хэмжээ авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэн, “цагдан хорих хугацааг сунгаагүй” шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцохгүй гэж, шүүгч Б.Гончигсумлаа нь яллагдагч Ж.М-г цагдан хорих хугацааг сунгасан, харин яллагдагч М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгахаас татгалзаж, түүнд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-тай аливаа төрөл хэлбэрээр харилцахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамждаа яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дууссан гэж дүгнэсэнд Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ... дүгээр захирамжаар өөрчлөлт оруулан, “...хугацаа нь 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 24 цагт дуусах тул хугацааны талаар хийсэн дүгнэлт үндэслэлгүй, ...яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хуульд заасан үндэслэл арилаагүй...” гэж үзэн, М.Ц-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгаж шийдвэрлэсэн нь шүүгч нотлох баримтыг дотоод итгэл үнэмшлээр үнэлж дүгнэлт хийсэн, Ерөнхий шүүгч захирамжийг үндэслэлгүй гэж үзээд зөвтгөн дүгнэж байгаа ажиллагаа тул сахилгын зөрчил биш бөгөөд Сахилгын хороо шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй” гэж хууль хэрэглээний байдалд дүгнэлт хийсэн, мөн Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор баталсан “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг шүүгчийн туслах Т.Д зөрчин, тухайн үед ажиллаж байсан Ерөнхий шүүгч Ц.Ариунзулд бус, ээлжийн амралтаа дуусган ажилдаа орсон шүүгч Б.Гончигсумлаад 08 дугаар сарын 20-ны өдөр хуваарилсан тул энэхүү үйлдэлд холбогдох шүүгч оролцсон, хугацаа сунгуулах саналыг санаатайгаар өөртөө хуваарилуулсан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Мөн дээрх сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж байсан захирамжуудын талаар сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн байх тул илтгэгч гишүүний “өмгөөлөгч Л.Б-ын өргөдөлд дурдсан “…шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг, Ц.Ариунзул нар …цагдан хорих хэдэн шүүх хуралдааныг даргалсан, …захирамжид гаргасан хэдэн гомдлыг хянан шийдвэрлэснийг шалгуулъя” гэх гомдолд дахин дүгнэлт хийх шаардлагагүй” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй.
Хоёр. Харин өмгөөлөгчийн өргөдөлд шүүгч Д.Наранцэцэг нь 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн ..., ... дугаар захирамжаар нэр бүхий яллагдагч нарт авсан цагдан хорих арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэнтэй холбоотой асуудлыг Д.О-ын өргөдөлд дурдаагүй байна.
Дээр дурдсанчлан, яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дуусахаар байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 9-д “Шүүх цагдан хорих хугацааг сунгах тухай прокурорын саналыг хугацаа дуусахаас 4-өөс доошгүй хоногийн өмнө хянан хэлэлцэж, цагдан хорих хугацааг сунгах, эсхүл сунгахыг татгалзах тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хугацааг сунгах эсэх асуудлыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хэлэлцэж, хугацааг 2025 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 1 сараар сунгасан нь хуульд нийцсэн байна.
Мөн шүүгчийн туслах Б.Б нь прокуророос ирүүлсэн нэр бүхий яллагдагч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацаа сунгах саналыг 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэх тухай өмгөөлөгч Л.Б-т 2025 оны 09 дүгээр сарын 15, 16-ны өдөр утсаар мэдэгдэж, энэ талаар баримт үйлдсэн, өмгөөлөгч шүүх хуралдаанд биечлэн оролцсон болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул илтгэгч гишүүний “... энэ тохиолдолд тэрээр шүүхээс гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрх нээлттэй бөгөөд эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах үндэслэлгүй ...” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.
Харин шүүгчийн захирамжийг оролцогч нарт хүргүүлэх ажиллагааг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 229 дүгээр “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загварыг шинэчлэн батлах тухай” тогтоолын 4.8.3-т тус тус заасан байх тул шүүгчийг энэ үндэслэлээр буруутгах боломжгүй.
Мөн өргөдөлд прокурорыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 8 дахь заалтыг зөрчсөн талаар дурдсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг тул прокурорын үйл ажиллагаанд холбогдох гомдлоо эрх бүхий байгууллагад гаргах нь зүйтэй.
Гурав. Хэдийгээр нэр бүхий шүүгч нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн болон захирамжид гаргасан гомдлыг хянасан үйлдлийг дээрх байдлаар сахилгын зөрчил гаргаагүйд тооцож шийдвэрлэсэн боловч цаашид шүүгч нар нь НҮБ-ын Хүний эрхийн Түгээмэл тунхаглал, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүрийн баталгаатай эдлэхээр тодорхойлсон “халдашгүй чөлөөтэй байх” эрхийг хязгаарлахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд заасан хэм хэмжээг чанд баримтлан ажиллахад онцгой анхаарах шаардлагатай байна.
Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглох “халдашгүй чөлөөтэй байх” эрхийн баталгаа болдог тул шүүгч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, яллагдагчийг нийгмээс тусгаарлаж, эрх, эрх чөлөөг нь хязгаарлах, уг арга хэмжээний хугацааг сунгах эсэхийг хянан шийдвэрлэхдээ хуульд заасан хугацаа, журмыг чанд сахиж, яллагдагчийн хувьд цагдан хоригдож байгаа хором бүрд хүний эрхийн асуудал давхар хөндөгдөж байдгийг санаж тухай бүр хариуцлагатай ажиллахыг үүгээр сануулах нь зүйтэй байна.
Мөн шүүгч нар нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу томилогдож, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх онцгой бүрэн эрхтэй субьект болохынхоо хувьд шүүгчийн албан үүргээ гүйцэтгэх ур чадварт анхаарах, уг ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцож байгаа шүүгчийн туслахын алдаанууд нь шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учрах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг олон үр дагавартай тул алдаа дутагдал гарахаас шүүхийн Тамгын газар болон шүүгч нар байнга урьдчилан сэргийлж ажиллавал зохино.
Иймд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн ГС/2026/0005 “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул, шүүгч Б.Гончигсумлаа, Д.Наранцэцэг нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР