
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-10-22
Дугаар 121
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.
Иргэн Т.Б-ийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Н.Хонинхүү, Д.Оюумаа нарт холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗҮ/2025/...3 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу шалгах ажиллагаа явуулаад 2025 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн ГС/2025/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэн, СХТ/2025/...0 дугаар тогтоолоор саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан байна.
Илтгэгч гишүүн дахин шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2025/...2 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “Д” ХХК нь 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...хороонд холбогдуулан тус хорооны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.2.12 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан.
Нэхэмжлэл шүүгч Н.Хонинхүүд хуваарилагдсан ба шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ...4 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хуульд заасны дагуу хариуцагчид 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан, хэргийн оролцогчдод эрх, үүргийг тайлбарлан өгөх зэргээр хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Нэхэмжлэгч 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн нэмэгдүүлж, ...хорооны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/цаг -аас багагүй байх” гэсэн заалт хууль бус болохыг тогтоолгох, ...хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/цаг -аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэсэн заалт хууль бус тул хүчингүй болгуулах гэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр мөн өдрийн шүүх хуралдаан 14 хоногоор хойшлогдсон, нэхэмжлэгч 2024 оны 5 дугаар сарын 01, мөн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн, үүнтэй холбогдуулан шүүх зохих ажиллагаа явуулсан ба шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн ...8 дугаар захирамжаар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.
Энэхүү захирамжид нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн ...2 дугаар тогтоолоор “...хүлээн авахаас татгалзсан нь үндэслэл бүхий” гэж үзжээ.
Шүүгч Н.Хонинхүү ээлжийн амралтаа эдлэх болсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 3..5 дугаар тогтоолоор тус хэрэг шүүгч Г.Мөнхтулгад хуваарилагдсан ба 2024 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 4..4 дүгээр тогтоолоор хэргийг буцаан хуваарилсан, Ерөнхий шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ...1 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.С, Д.Оюумаа нарыг, даргалагчаар шүүгч Н.Хонинхүүг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/..6 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаалаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг хавсралтаар баталсан ба Б.Д-г иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна.
Шүүх хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 221/ШШ2024/...3 дугаар шийдвэрээр ...хорооны 2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 181 дүгээр “Дүрэм батлах тухай” тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрөл олгоход дулааны эрчим хүчний тооцоот ачаалал 20 Гкал/цаг -аас багагүй байх” гэсэн заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлага бүхий холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, хүлээн авахаас татгалзаж, ...хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.2.12-т “дулаан түгээх, дулаанаар зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх заалтад нийцсэн, дулааны эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал нь 20 Гкал/цаг -аас багагүй, дулаан түгээх сүлжээ үүсгэж өмчлөлдөө бүртгэсэн байх” гэж заасан заалтыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 001/ХТ2024/..33 дугаар тогтоолоор шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.
Уг хэрэг шүүгч С.Мөнхжаргалд хуваарилагдсан бөгөөд 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдөр шийдвэрлэгдсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Холбогдох шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулга, дахин шалгуулахаар буцаасан тогтоолын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Шүүгч Н.Хонинхүүгийн талаар:
1.1.“Д” ХХК-ийн ...хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-д зааснаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ба шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авахаар мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т заасан.
Тухайн захиргааны хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгт хийсэн үзлэгийн тэмдэглэлд даргалагч шүүх хуралдааныг нээсний дараа нарийн бичгийн дарга шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б, Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, Д.Д, Т.Б, цахимаар иргэдийн төлөөлөгч Б.Д оролцож байгааг танилцуулсан. /Бичлэгийн 0:00:30-0:00:41/
Даргалагчаас: Ирсэн оролцогчтой товч танилцъя. Нэхэмжлэгч талаас ямар хүмүүс оролцож байна вэ? Өөрсдийгөө товч танилцуулаарай гэхэд /Бичлэгийн 0:00:42-0:00:47/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Р.Б хүсэлтээр оролцож байна. Өмгөөллийн үнэмлэхийн дугаар ...9 гэв. /Бичлэгийн 0:01:09-0:01:17/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: “Д” ХХК-ийн захирал Ц.О гэв. /Бичлэгийн 0:00:19-0:01:21/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О үнэмлэхийн дугаар ...6 гэв. /Бичлэгийн 0:01:23-0:01:26/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Б гэв. /Бичлэгийн 0:01:30-0:01:33/
Даргалагчаас: Та хаана ямар ажил эрхэлдэг вэ? гэхэд /Бичлэгийн 0:01:34-0:01:36/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: ...хороо эрчим хүч хэмнэлтийн газрын дарга гэв. /Бичлэгийн 0:01:37-0:01:40/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, хуулийн хэлтсийн дарга гэв. /Бичлэгийн 0:01:44-0:01:50/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: ...хорооны хуулийн хэлтсийн мэргэжилтэн Т.Б гэв. /Бичлэгийн 0:01:52-0:01:56/
Даргалагч бүрэлдэхүүнийг танилцуулаад иргэдийн төлөөлөгч өөрийгөө танилцуулж, камераа өгөөрэй, иргэдийн төлөөлөгчөөр Б.Д оролцож байгаа. Татгалзан гарах хүсэлт байгааг асуухад хэргийн оролцогчид “байхгүй” гэв. /Бичлэгийн 0:02:24-0:02:26/
Даргалагчаас: Хэрэг хянан ажиллагаатай холбоотой хүсэлт байна уу? Иргэдийн төлөөлөгчийн камер орж ирэхгүй байна шүү нарийн бичгийн даргаа, байгаа юу, сонсож байгаа юу? гэжээ.
Даргалагч: Иргэдийн төлөөлөгч Б.Д та дүгнэлтээ хэлнэ үү. Нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар дүгнэлтээ хэлнэ үү. Иргэдийн төлөөлөгч сонсож байна уу? гэхэд /Бичлэгийн 0:44:41-0:44:56/
Иргэдийн төлөөлөгч: Байна, сонсож байна гэв. /Бичлэгийн 0:45:13-0:45:18/
Даргалагчаас: Та нэхэмжлэл үндэслэлтэй эсэх талаар дүгнэлтээ хэлнэ үү гэхэд /Бичлэгийн 0:45:19-0:45:22/
Иргэдийн төлөөлөгч: Нэхэмжлэл уг нь үндэслэлтэй л байна гэв. /Бичлэгийн 0:45:23-0:45:41/
Даргалагчаас: Та бичгээр тайлбараа гаргаж шүүхэд өгнө шүү гэхэд /Бичлэгийн 0:45:43-0:45:47/
Иргэдийн төлөөлөгч: За гэв. /Бичлэгийн 0:45:47/
Дээр дурдсанаас үзвэл шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Б.Д оролцож, нэхэмжлэлийг үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасан, уг дүгнэлтийг шүүх шийдвэрийн үндэслэл болгосон талаар шүүх шийдвэрт дурджээ.
Шүүх хуралдаан даргалагч хэргийн болон бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, тэдний төлөөлөх, өмгөөлөх эрхийг шалгасан, мөн тус хэрэгт оролцох иргэдийн төлөөлөгч хуульд заасан журмын дагуу томилогдсон, шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт гаргасан, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар шийдвэрт тодорхой тусгагджээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу оролцуулна”, 75 дугаар зүйлийн 75.3-т “Энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно”, 90 дүгээр зүйлийн 90.2-т “Шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгана” гэснийг зөрчөөгүй байна.
Сахилгын хорооны тогтоолд “...Б.Д иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн мөн гэдгээ аливаа байдлаар нотлоогүй, биеийн байцаалтыг танилцуулаагүй, өөрийгөө тодорхойлохуйц дүрс өгөөгүй зэргээр тухайн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч цахимаар оролцсон гэх үйл баримт эргэлзээгүй тогтоогдоогүй, ...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шийдвэрийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгахаар заасан зохицуулалтад захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШШ2024/...3 дугаар шийдвэр хэрхэн нийцэж байгаад дүгнэх боломжгүй...” гэжээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолоор “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ыг баталж мөрджээ. Иргэдийн төлөөлөгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т зааснаар шүүх хуралдааны оролцогч тул тэрээр шүүх хуралдаанд цахимаар оролцохдоо уг журмыг холбогдох заалтыг мөрдөх учиртай.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/..6 дугаар тушаалаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийг баталсны 10-т “Б.Д” гээд мэйл болон 8...9 гэх утасны дугаар бичигдсэн, тэрээр сонгогдсон талаар шүүгчийн туслах Э.У баримт үйлдэж улмаар түүнтэй холбогдож, “...цахимаар оролцох боломжтой...” талаар тайлбарласнаа тэмдэглэл үйлдсэн ба энэ тухайгаа шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудаст бичсэн байна.
Шүүгч Н.Хонинхүү тайлбартаа “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаас шүүх хуралдааны бэлтгэлийг хангах хүрээнд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдааны оролцогч нарын биеийн байцаалттай танилцаж шалгах үүрэгтэй бөгөөд тухайн үед шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүх хуралдааны бэлтгэл хангагдсан гэж үзэж шүүх бүрэлдэхүүнд шүүх хуралдаан бэлэн болсон талаар мэдэгдэж хэвшсэний дагуу шүүх хурал эхлэхэд бэлэн болсон талаар зөвлөлдөх тасалгаа руу мэдэгдсэнээр шүүх бүрэлдэхүүн танхимд орж шүүх хуралдааныг эхлүүлсэн. Харин шүүх хуралдааныг танхимд орж шүүх хуралдааныг эхлүүлэх үед зүүмээр холбогдсон иргэдийн төлөөлөгч гэх холболтын дүрс нь байхгүй болсон тул даргалагч шүүгчийн хувьд миний бие иргэдийн төлөөлөгчийг дүрсээ өгөхийг 2 минут 10 секундэд мэдэгдэж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад 2 минут 32 секундэд иргэдийн төлөөлөгчийг дүрсээ өгөхгүй байгаа талаар хэлсэн бөгөөд энэ талаар шүүгчийн туслахад мөн дотоод чатаар мэдэгдсэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон шүүгчийн туслахаас даргалагч шүүгч миний мэдэгдсэний дагуу иргэдийн төлөөлөгчид дүрсээ өгөх талаар утсаар залгаж, дүрс өгөхийг мессежээр мэдэгдсэн байжээ. Ийнхүү шүүх хуралдааны бэлтгэл шатанд иргэдийн төлөөлөгч Б.Д-ийн дүрс шүүх хуралдааны танхимд хэвийн гарч, техникийн бүрэн бүтэн байдал хангагдсаны дараа шүүх хуралдааныг эхлүүлсэн байсан боловч шүүх хуралдаан эхэлсэн даруйд дүрс нь байхгүй болсон тул даргалагч шүүгчийн хувьд шүүх хуралдааны явцад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад дотоод сүлжээгээр мэдэгдсэн, дүрс холбох арга хэмжээг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах нар цааш чат болон утсаар холбогдож засаж залруулах боломжтой, боломжгүй бол IT хариуцсан мэргэжилтнийг танхимд дуудаж холболтыг хэвийн болгох хэлбэрээр зарим тохиолдолд шүүх хуралдааныг хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангадаг практикийн дагуу ажилласан. Тухайн үед хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, талуудаас эвлэрэх боломжтой эсэх, шүүх хуралдааны дэг, нийтлэг журмыг танилцуулсан.
Шүүгчийн зүгээс иргэдийн төлөөлөгчийн дүрс өгөгдөөгүй талаар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад дотоод сүлжээгээр мэдэгдэж ажилласны дагуу эдгээр захиргааны албан хаагчид иргэдийн төлөөлөгчтэй холбогдож шүүх хуралдаан эхэлснээс хойш 21 минут 30 секундэд иргэдийн төлөөлөгч дүрсээ өгч, техникийн шаардлагаа хангасан хэлбэрээр оролцож, шүүх хуралдаан зохих журмын дагуу үргэлжилж, шүүх хурал эхэлснээс хойш 2 цаг 45 минутад иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ танилцуулжээ. Ийнхүү иргэдийн төлөөлөгчийн дүрс шүүх хуралдааны танхимын компьютерт хэвийн гарч байсан бөгөөд тэрээр шүүх хуралдаанд оролцож, хэргийн үйл баримтыг бүрэн мэдэж байсан тул дүгнэлтээ танилцуулсан нь шүүх хуралдаан зохих журмын дагуу явагдсаныг харуулж байна. /Шүүх хуралдааны бичлэгийн 2 цаг 45 минутад бичигдсэн бөгөөд дүрс хэвийн ажилласан байна/
Миний бие тухайн үед шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад иргэдийн төлөөлөгчийн холболт нь хэвийн байх боловч дүрс нь хаагдсан байгаа талаар зохих журмын дагуу мэдэгдсэн бөгөөд шүүгчийн туслах шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас иргэдийн төлөөлөгчтэй холбогдож дүрс хэвийн болгох талаар арга хэмжээ авсан байх бөгөөд хэрэв холбогдох боломжгүй бол шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас холболт амжилтгүй, засаж залруулагдахгүй байгаа талаар мэдэгдэх үүрэгтэй. Харин энэ тохиолдолд нарийн бичгийн даргаас холболт амжилтгүй байгаа талаар огт танилцуулаагүй хэргийн бусад оролцогчдын биеийн байцаалттай танилцаж, эрх үүрэг тайлбарлан шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлүүлэх шатанд иргэдийн төлөөлөгчийн дүрс хэвийн болсон, хэргийн оролцогчдын зүгээс иргэдийн төлөөлөгчийн оролцоотой холбоотой ямар нэгэн хүсэлт, гомдол санал гараагүй тул шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу удирдан явуулсан гэж үзэж байна.
Харин даргалагч шүүгчээс ирцтэй болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэх талаар тодруулсан боловч хэргийн оролцогчдоос энэ талаар хүсэлт байхгүй гэсэн бөгөөд иргэдийн төлөөлөгчийн дүрс тухайн үед түр саатсантай холбоотойгоор ямар нэгэн хүсэлт санал гаргаагүй, шүүх хуралдааны явцад 21 дэх минутад дүрс нь өгөгдөж хэвийн үргэлжилсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарах бөгөөд дээд шатны шүүх зөрчил гэж үзээгүй. Энэхүү асуудал нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй байна.
Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-т “Иргэдийн төлөөлөгч хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцохдоо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 66.3.3-т “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах”, 66.4-т “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтийг бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, дүгнэлтийг амаар гаргаж болно”, 66.5-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно”, 66.6-д “Шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг харгалзан үзнэ”, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бичих аргачлалыг баталсан бөгөөд тус аргачлалын хоёрдугаар хэсэг “Шийдвэрийн тодорхойлох хэсэг”, 2.9-д “Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бол дүгнэлтийн агуулгыг тусгана”, гуравдугаар хэсэг “Шийдвэрийн үндэслэх хэсэг”, 3.5-д “Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ тодорхой тусгана” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтаар анхан шатны шүүх хуралдааны оролцох иргэдийн төлөөлөгч нь хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах бүрэн эрхтэй бөгөөд тус дүгнэлтийг бичгээр гаргах боломжгүй бол амаар дүгнэлтээ шүүх хуралдаанд танилцуулж, тэмдэглэлд тэмдэглүүлэхээр заасны дагуу иргэдийн төлөөлөгч Б.Д шүүх хуралдааны бичлэгийн 2 цаг 45 минутад “...Үндэслэлтэй л байна” гэх дүгнэлтийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаж, иргэдийн төлөөлөгчийн энэхүү дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзэж, дээрх шүүхийн шийдвэр бичих аргачлалын дагуу иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ шүүхийн шийдвэрт тусгасан.
Шүүх хуралдаан зохих журмын дагуу үргэлжлэн явагдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамаарах зөрчил гаргасан гэж хяналтын шатны шүүхээс дүгнээгүй, шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй. Тус шүүхийн Тамгын газрын даргын тушаалын дагуу дэд жагсаалтаар батлагдсан иргэдийн төлөөлөгч Б.Д нь өөрөө оролцсон талаар шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга болон иргэдийн төлөөлөгчөөс тодруулах боломжтой” гэжээ.
Гэрч А.Е “Д ХХК-ийн нэхэмжлэлтэй ...хороонд холбогдох хэргийг хэлэлцсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон. Шүүгчийн туслах нь шүүх хуралдаанд оролцох хэргийн оролцогч болон иргэдийн төлөөлөгчийн нэрийг шүүх хуралдаан эхлэхээс өмнө надад өгдөг. Түүний дагуу би хуралдаан эхлэхээс өмнө ирцийг шалгадаг. Энэхүү шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр Б.Д гэдэг хүн цахимаар оролцох байсан бөгөөд шүүгчийн туслахын өгсөн кодын дагуу иргэдийн төлөөлөгч холбогдож, зүүмээр хуралдаанд оролцсон. Зүүмд холбогдсоноор иргэдийн төлөөлөгч, хэргийн оролцогч, шүүх бүрэлдэхүүний дүрс дэлгэцэн дээр харагдаж хуралдаанд оролцох боломжтой болдог. Энэ журмын дагуу иргэдийн төлөөлөгч тус шүүх хуралдаанд оролцсон. Ирцийг нарийн бичгийн дарга шалгах үүрэгтэй болохоор би шүүх хуралдаан эхлэхээс өмнө иргэдийн төлөөлөгчийн биеийн байцаалтыг шалгасан, ингэхдээ туслахаас нь иргэний үнэмлэхийн хуулбарыг аваад түүнийх нь дагуу асууж шалгасан, мөн хуралдаан даргалагч иргэдийн төлөөлөгчийн биеийн байцаалтыг асууж шалгасан. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаан эхлэхэд байсан гэвч зарим үед камер нь хаагдчихаад байсан. Иргэдийн төлөөлөгчийн камер хаагдчихаар нь би шүүгчийн туслахад хэлээд холбогдоод энэ тухай хэлээдхээч гээд дотоод сүлжээгээр дамжуулж хэлсэн. Тэгэхэд надад “мессеж бичлээ” гэж хариу ирсэн. Үүний дараа дүрс нь камерт ороод ирсэн. Жил гаруйн хугацаа өнгөрсөн болохоор иргэдийн төлөөлөгч шүүх хуралдааны үед камераас хэдэн удаа гарсныг сайн санахгүй байна. Гэхдээ нэг удаа биш. Даргалагчийн зүгээс иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ хэл гэхэд дүгнэлтээ хэлсэн. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цахимаар орж байгаа тохиолдолд дүгнэлтийг бичгээр ирүүлж болно, боломжгүй бол мэйлээр шүүгчийн туслахад ирүүлдэг. Энэ хэргийн тухайд яаж ирүүлснийг би мэдэхгүй байна. Иргэдийн төлөөлөгчийн дүрс зүүмээс гарсан байгааг хуралдаан даргалагч тэр даруйд мэдсэн, тэгээд иргэдийн төлөөлөгч дүрсээ өгөөрэй гэж хэлж байсан. Шүүгч бүр өмнөө байгаа дэлгэцээрээ хараад дүрс байгаа эсэхийг мэдэх боломжтой. Энэ шүүх хуралдааны тухайд иргэдийн төлөөлөгчийн дүрс алга болонгуут хуралдаан даргалагч энэ тухай хэлээд дүрсээ авч байсан. Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт иргэдийн төлөөлөгчийн дүрс зүүмээс гарч, орсон нь бичигдэнэ...” гэж мэдүүлсэн.
Гэрч Э.У “...2023 оны 9 сараас хойш өнөөг хүртэл шүүгч Н.Хонинхүүгийн туслахаар ажиллаж байна. “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн, нэхэмжлэл шүүгч Н.Хонинхүүд системээс 2023 оны 12 дугаар сард хуваарилагдсан гэж санаж байна. Миний хувьд шүүгчээс өгсөн үүрэг даалгаврын дагуу тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ажиллагаануудыг хийж гүйцэтгэсэн. Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдож хурлын зар 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр гарсан байх. Шүүх хуралдаан товлогдсон учир хуралдааны бэлтгэл хангасан. Энэхүү шүүх хуралдаан бүрэлдэхүүнтэй тул 1-3 хүртэл иргэдийн төлөөлөгч оролцох ёстой бөгөөд 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Тамгын газрын даргын тушаал гарч, иргэдийн төлөөлөгчөөр оролцох 10 иргэний нэрсийг өгсөн. Эдгээр 10 иргэнтэй холбогдоход зарим нь холбогдох боломжгүй, зарим нь шүүх хуралдаанд төлөөлөгчөөр оролцоод 1 жил өнгөрөөгүй байсан ба ганц Б.Д л шаардлага хангаж байсан. Түүнтэй 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 15 цаг 02 минутад шүүхийн 7...6 дугаарын утаснаас түүний 8...9 дугаарын утсанд холбогдож иргэдийн төлөөлөгчөөр томилогдсоныг мэдэгдэж 2 минут 9 секунд ярьсан ба түүнд хэрхэн яаж томилогдсон болон эрх, үүргийг нь тайлбарлаж өгсөн. Мөн хурлаар хэлэлцэх хэргийн талаар хэлсэн. Тэгэхэд оролцох боломжгүй гэхээр шалтгааныг асуухад биечлэн очих боломжгүй байна гэхээр цахимаар оролцох боломжтой байдаг талаар хэлэхэд зөвшөөрсөн. Иймд цахимаар хэрхэн яаж оролцох талаар түүнд мэдээлэл өгсөн ба энэ бүх ажиллагааг баримтжуулсан. Шүүх хуралдааны өдөр хурал эхлэхээс өмнө буюу 12 цаг 45 минутад холбогдоод зүүмийн код, нэвтрэх нэрийн хамт утас руу нь мессежээр явуулсан. Үүний дагуу шүүх хуралдаан эхлэхээс өмнө холбогдоод орж ирсэн, дэлгэцэд дүрсээ өгсөн байсан. Нарийн бичгийн дарга, бид 2 хуралдаан эхлэхээс өмнө оролцогчдын ирцийг шалгаад бэлэн болсон тул шүүх бүрэлдэхүүнд мэдэгдсэний дагуу орж ирсэн.
Даргалагч шүүх хуралдаан эхэлснийг мэдэгдээд ирцтэй танилцахад иргэдийн төлөөлөгчийн холболт байгаа боловч дүрс нь харагдахгүй байсан. Тэгэхэд даргалагч шүүгчээс иргэдийн төлөөлөгчийн дүрс харагдахгүй байна, та дүрсээ өгөөрэй гэсэн. Даргалагч биечлэн оролцож байсан хэргийн оролцогч нарт эрх, үүргийг тайлбарлаад иргэдийг төлөөлөгчийн дүрс орж ирэхгүй байгаа талаар хэлсэн. Ийм учраас нарийн бичгийн дарга надад энэ талаар дотоод чатаар мэдэгдсэн. Би түүн рүү залгаад бас мессеж бичсэн. Иргэдийн төлөөлөгч огт хариу өгөөгүй, шүүх хуралдаан эхэлснээс хойш 21 минутын дараа дүрсээ оруулж ирсэн.
Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж эхлэх үед иргэдийн төлөөлөгчийн холболт хэвийн байсан, харин дүрс байгаагүй. Дүрс байгаагүй ч гэсэн хуралдааны танхимд болж байгаа яриа иргэдийн төлөөлөгчид сонсогдоно, харин иргэдийн төлөөлөгч микээ өгөхгүй байсан. Иргэдийн төлөөлөгч дүрсээ өөрөө хаачхаж байгаа юм. Түүнээс шүүхийн зүгээс дүрсийг нь хаах боломжгүй, учир нь дэлгэцэн дээр харагдаж байгаа микээ хаасан нь харагдаж байгаа.
Иргэдийн төлөөлөгч хэрэв дата ашиглаж байгаа үед дата нь дуусах юм уу эсвэл сүлжээгүй болсон үед холболт тасрах тохиолдолд байдаг. Шүүх хуралдааны явцад 1 удаа л холболт салсан. Гэхдээ 1-2 минут л болсон, тэгээд холболт хэвийн болсон. Шүүх хуралдаан эхлээд 20 минут дүрсээ өгөхгүй байж байгаад өгсөн, түүнээс хойш 1 цаг 40 минутын туршид дүрстэйгээ байшинд байсан, дахиад 10 гаруй минут дүрсээ өгөөгүй, үүний дараа дүрсээ өгөхдөө гадаа байгаа дүрс өгсөн, энэ дүрсээрээ хуралдаан дуустал байсан.
Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд дүгнэлтээ хэлсэн, ингэхэд дүрс байсан, дүгнэлтээ хуралдаан эхэлснээс хойш 2 цаг 45 минутын дараа танилцуулсан. Шүүх хуралдаанд хуралдаан даргалагч дүгнэлтээ бичгээр өгөөрэй гэдгийг хэлсэн байсан. Миний хувьд хуралдааны дараа иргэдийн төлөөлөгчтэй холбогдоод дүгнэлтээ бичгээр өгөхийг мэдэгдэхэд “өвчтэй байгаа” учраас бичгээр өгөх боломжгүй, хуралдаанд амаар танилцуулсан, тэр нь тэмдэглэлд тусгагдсан болохоор гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн ба энэ тухай баримтыг ирүүлсэн болно.
Б.Д нь шүүх хуралдаанд зохих журмын дагуу иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон, тэрээр хуралдаанд цахимаар оролцох хүсэлт гаргасан, энэ тохиолдолд өөрийн техник хэрэгслийн холбогдох шаардлагыг хангах, мөн дүрсээ хаахгүй байх үүрэгтэй байна.
Шүүх хуралдааны цахим дүрс бичлэгт үзлэгээр иргэдийн төлөөлөгч Б.Д цахимаар шүүх хуралдаан эхлэхэд холбогдсон, холболт салаагүй хэвийн байсан ба харин өөрийн дуу болон дүрсээ / Presentation-1 нэртэй фолдерын 1 цаг 11 секундийн бичлэгийн 0:00:02-0:18:20, 0:19:05-0:21:29, 0:33:39-0:35:38, 0:39:17-0:44:32, Presentation-2 нэртэй фолдерын 1 цагийн бичлэгийн 0:30:55-0:35:16, 0:46:34-1:00:00, Presentation-3 нэртэй фолдерын 45 минут, 53 секундийн бичлэгийн 0:00:01-0:06:05, 0:16:45-0:34:47/ хоромд хаасан байна.
Харин /Presentation-1 нэртэй фолдерын Бичлэгийн 0:18:21-0:19:05, 0:21:30-0:33:38, 0:35:39-0:39:23, 0:44:33-1:01:11 Presentation-2 нэртэй фолдерын 0:00:01-0:30:54, 0:35:17-0:46:33 Presentation-3 нэртэй фолдерын 0:06:06-0:16:44, 0:34:48-0:45:53/ хоромд иргэдийн төлөөлөгч өөрийн дүрсээ өгсөн байх ба дуугаа хаасан байна.
Иргэдийн төлөөлөгч нь 2 цаг 48 минут 36 секундийн шүүх хуралдааны цахим дүрс бичлэгээс 1 цаг 9 минут 46 секундийн хугацаанд дүрсээ хаасан, 1 цаг 38 минут 50 секундийн хугацаанд дүрсээ өгсөн байх ба энэ тохиолдолд даргалагч шүүгчийг буруутгах үндэслэлгүй болно.
Өөрөөр хэлбэл хуралдаан даргалагч иргэдийн төлөөлөгчийн техник хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах боломжгүй бөгөөд харин дүрс дэлгэцээс гарсан даруйд нарийн бичгийн дарга болон шүүгчийн туслахад мэдэгдэж, зохих арга хэмжээ авсан нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Түүнчлэн дээр дурдсан журмын 4.4.7-д заасан иргэдийн төлөөлөгч нь “шүүх хуралдааны үед үг хэлээгүй тохиолдолд микрофон (дуу)-г хаах үүрэгтэй бөгөөд тэрээр үг хэлээгүй үедээ микрофон (дуу)-г хаасанд шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д “шүүх бүрэлдэхүүн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг шүүхийн тодорхойлох хэсэгт бичиж, уг дүгнэлтийн талаарх үндэслэлээ үндэслэх хэсэгт тодорхой тусгана” гэж заасан ба энэхүү шаардлагыг биелүүлээгүй бол сахилгын зөрчилд хамаарахаар хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.40-т заасан.
Дээрх хэргийг шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн 221/ШШ2024/...3 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсгийн 8-д иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг бичсэн, үндэслэх хэсгийн 4.15-д иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэл бичигджээ.
Өөрөөр хэлбэл шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцож, дүгнэлтээ хэлсэн, энэхүү дүгнэлтийн талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгагдсан нь тогтоогдож байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. Түүнчлэн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцсон ажиллагаа нь хууль зөрчсөн талаар Улсын дээд шүүхийн тогтоолд тусгагдаагүй, шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болоогүй байна.
1.2. Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:
Даргалагчаас: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт нэхэмжлэгч талд байна уу гэхэд /Бичлэгийн 0:02:27-0:02:40/
Нэхэмжлэгч тал: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:02:41/
Даргалагчаас: Хариуцагч талд байна уу гэхэд /Бичлэгийн 0:02:42-0:02:43/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: Байгаа, ...хорооноос 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдөр уг хүсэлтийг гаргасан байгаа. Уг хүсэлтийг шийдвэрлүүлье. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэг шаардлага болох ...хорооны 2019 оны гэхэд /Бичлэгийн 0:02:44-0:02:59/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө бид нарт хүсэлт байна гэхэд /Бичлэгийн 0:15:18-0:15:23/
Даргалагчаас: Түрүүн хүсэлт байна уу гэж асуусан. /Бичлэгийн 0:15:24-0:15:25/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Далайхүү: Бид нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргахад та арай болоогүй байна гэж хэлсэн гэв. /Бичлэгийн 0:15:26-0:15:30/
Даргалагчаас: Ямар хүсэлт байна вэ гэхэд /Бичлэгийн 0:15:30-0:15:32/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: Нэхэмжлэгч талын нэг шаардлага болох ...хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5 дугаар бүлгийн 5.2.12-т заасан 20 Гкал/цаг-тай хэсгийг хууль бус болохыг тогтоолгох гэх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор хүсэлт гаргаж байна. Захиргааны хэргийн шүүхэд хянагдаж байгаа “Т” ХХК-тай холбоотой нэхэмжлэлтэй хэрэг дээр мөн эдний компаниас ...хорооны 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан Аж ахуйн харилцааны дүрмийн 5, 6 дугаар бүлгийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны журмаар 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ...7 дугаар захирамж болон 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ...9 дүгээр шүүхийн тогтоолоор дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Үндэслэл нь захиргааны хэргийн шүүх хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсвэл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэдэг бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.2-т “захиргааны үйл ажиллагаа гэж Захиргааны ерөнхий хуулийн 11-д заасныг хэлнэ” гэж хуульчилсан байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52.5.6-д зааснаар захиргааны хэм хэмжээний акттай холбогдуулан нэхэмжлэл гаргагч нь уг хэм хэмжээний актыг хүчингүй болгуулах, эсвэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын аль нэгийг сонгож нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлохоор хуульчилсан бөгөөд тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа тохиолдолд шүүхээс хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэх боломжтой. Гэтэл нэхэмжлэгчийн гаргаад байгаа 2019 оны 181 дүгээр тогтоолыг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байх тул Захиргааны ерөнхий хуулийн 59.1-д заасан захиргааны хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй үйлчлэлгүй болсон тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй гэж үзсэн. Мөн шүүхийн тогтоолын 2.5-д ...хорооны 2019 оны 181 дүгээр тогтоол нь эрх зүйн үйлчлэлгүй болсон тул энэ тохиолдолд уг актыг шүүх хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэхээргүй байх тул захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийг харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.2.12-т заасан 20 Гкал/цаг-тай гэснийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д зааснаар өмнө нь уг асуудлыг шүүх хянан шийдвэрлэсэн байгаа учраас уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүссэн байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэх хүсэлт байна гэв. /Бичлэгийн 0:15:45-0:19:36/
Даргалагчаас: Наадах чинь бол нэхэмжлэлд гаргаж байгаа тайлбар гэж үзнэ. Хүсэлт гэдэг нь нотлох баримт гаргуулах, өмгөөлөгч, төлөөлөгч авах, хуралдаан хойшлуулахтай холбоотой асуудлыг хэлнэ. 2019 оны журамтай холбоотой асуудлыг танайх татгалзах ёстой гэх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм байна. Бусад нэхэмжлэлийн шаардлага дээр ямар тайлбар байна вэ. Тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:19:37-0:19:57/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: Тайлбар бол тусдаа явагдах байх гэв. /Бичлэгийн 0:19:58-0:20:01/
Даргалагчаас: Тусад нь шийдвэрлэнэ гэх ойлголт байхгүй. Наадахыг чинь тайлбар гэж үзнэ шүү дээ гэхэд /Бичлэгийн 0:20:01-0:20:05/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотойгоор хүсэлтийг шүүх хүлээн авч тэр даруй шийдвэрлэнэ гэж заасны дагуу манайх хүсэлтээ гаргаж байна. Энэ хүсэлтийг мөн “Т” ХХК дээр гаргаад шийдвэрлэсэн. Одоо зөвхөн ..5 дугаар акт дээр маргаад хянагдаад явж байгаа гэв. /Бичлэгийн 0:20:06-0:20:25/
Шүүгч О.Оюумаа: Аль акт дээр гэхэд /Бичлэгийн 0:20:27-0:20:29/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Эдний компаниас гадна “Т” ХХК 2019 оны 181 дүгээр тогтоолын Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрмийн 5, 6 дугаар бүлгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэхэд /Бичлэгийн 0:20:31-0:20:51/
Даргалагчаас: Хаана гаргасан бэ гэхэд /Бичлэгийн 0:20:51-0:20:52/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Давж заалдах шатны шүүхэд гэв. /Бичлэгийн 0:20:53-0:20:54/
Шүүгч Д.Оюумаа: Түрүүн тайлбарласан мөн үү. Хүлээн авахаас татгалзсан тогтоол гарсан гэсэн гэхэд /Бичлэгийн 0:20:55-0:21:01/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Далайхүү: Тийм, “Т” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг гэв. /Бичлэгийн 0:21:02-0:21:05/
Шүүгч Д.Оюумаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө энийг ойлгосон, сонссон. Нэхэмжлэгч тал 2 нэхэмжлэлийн шаардлагаа дэмжээд явж байгаа юм байна. Танайх нэг шаардлагыг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх тайлбараа оруулаад эднийх дэмжээд байна хүлээн авахаас татгалзаагүй байна. Тэгэхээр 2 шаардлагаар захиргааны хэрэг үүсгэсэн учраас шүүх шийднэ. 181 дүгээр тогтоолтой холбоотой тайлбар нь энэ болоод явчихна. ..5 дугаар тогтоолтой холбоотой тайлбараа хэлээд шүүх 2 асуудлыг шийдвэрлэнэ гэв. /Бичлэгийн 0:21:06-0:21:46/
Даргалагчаас: Нэг мөр шийдвэрлэх боломжтой гэхэд /Бичлэгийн 0:21:50-0:21:52/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Нэхэмжлэлтэй холбоотой тайлбараа үргэлжлүүлээд хэлчих үү шүүгч ээ гэв. /Бичлэгийн 0:21:53-0:21:55/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.О: Манайх тайлбараа хэлж дуусаагүй байгаа. Хүсэлт гээд дундуур ороод байна. Манайх нэхэмжлэлийн шаардлагаа гэхэд /Бичлэгийн 0:21:56-0:22:07/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Дундуур орох биш хуульд заасан гэв. /Бичлэгийн 0:22:04-0:22:07/
Даргалагчаас: Хуралдааны дэгээ сахина шүү. Гудамжинд биш шүүхийн танхимд байна шүү дээ. Танайх бас хуралдааны дундуур орж ирээд бид нар хүсэлт гаргана гээд байх юм. Хүсэлт гэж би тодорхой хэлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гэж хэлсэн. Та бүхэн хуралдаанд оролцдог хуульч, эрх зүйч хүмүүс байгаа биз дээ. Хүсэлт гээд хэлэхээр хурлын дундуур дайрч орж ирээд байх юм. Энэ асуудлыг заавал хүсэлтээр тусад нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзэхгүй байна. Нэхэмжлэлтэйгээ хамтатгаад 2 нэхэмжлэлийн шаардлага гаргасан түүнийгээ дэмжиж байна гэсэн. Нэг мөр шийдвэрлэх боломжтой шүү дээ. Аль аль талаа бодсон ч хуралдаан удаа дараа хойшилж байна. Хуралдаанаа нэг мөр хиймээр байдаг. Гэтэл бид нар заавал хүсэлт гэдгээр шийдвэрлүүлнэ гээд байх юм. Танайд нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмэлт тайлбар байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:22:07-0:22:55/
Даргалагчаас: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гэдэг нь өмгөөлөгч, төлөөлөгч авах, хуралдаан хойшлуулахтай холбоотой асуудлыг ярьж байгаа шүү гэхэд /Бичлэгийн 0:03:00-0:03:07/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: За гэв. /Бичлэгийн 0:03:08/
Даргалагчаас: Тийм зүйл байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:03:08-0:03:09/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: Байхгүй гэв.
Даргалагчаас: Шинээр гаргаж өгөх нотлох баримт байна уу гэхэд /Бичлэгийн 0:03:11-0:03:14/
Хэргийн оролцогчид: Байхгүй гэв. /Бичлэгийн 0:03:15-0:03:19/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар 96.1-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэжээ.
Энэхүү зохицуулалтаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт нь шинэ нотлох баримт бүрдүүлэх мөн нотлох баримттай холбоогүй байх учиртай.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн "... 2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.2.12-т заасан 20 Гкал/цаг гэснийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д зааснаар өмнө нь уг асуудлыг шүүх хянан шийдвэрлэсэн байгаа учраас уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах...” тухай хүсэлт нь хуулийн дээрх зохицуулалтад хамаарахгүй тул өргөдөлд дурдсан “...шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй, хүсэлтийг тайлбар хэмээн шүүх хуралдааны тэмдэглэлд оруулсан” гэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
1.3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 88.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналыг шүүгч шийдвэрлэнэ”, 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан. Тодруулбал тэмдэглэлд засвар оруулах хугацааг хуулиар нарийвчлан зохицуулжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдааны тэмдэглэлтэй 2024 оны 10 дугаар сарын 18-ны танилцсан байх ба тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргажээ.
Шүүгч 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/Ш32024/...7 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “...хуульд заасан хугацааг хэтрүүлсэн” гэж үзжээ.
Хариуцагч тал шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцсанаас хойш засвар оруулах хүсэлтээ хуульд заасан хугацаанд гаргаагүй, энэ тохиолдолд шүүгч хүсэлтийг хүлээн аваагүй нь хууль зөрчөөгүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй.
Тогтоолд “...өргөдөлд дурдагдаж буй шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн гэж үзэн засвар оруулахаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүгч хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх үндэслэлд холбогдох баримтыг цуглуулсны үндсэн дээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлд шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, албажуулах, танилцах, засвар оруулах тухай хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх зохицуулалтад нийцсэн эсэх талаар дүгнэх боломжтой байна” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ”, 88.3-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 88.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналыг шүүгч шийдвэрлэнэ”, 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж тус тус заасан.
Шүүх, хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрхийг тайлбарласан, мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдааны тэмдэглэлтэй 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр танилцсан байх ба энэ нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.
Гэрч А.Е “...тэмдэглэлийг ямар хугацаанд бэлэн болгосноо санахгүй байна, ...тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан эсэхийг мэдэхгүй...” гэж,
гэрч Э.У “...тэмдэглэлд өөрчлөлт оруулах гэж буй бол албажиж гарснаас хойш 3 хоногийн дотор гаргах ёстой, ...хугацаагаа хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй,....” гэж тус тус мэдүүлсэн.
Хуульд зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болох бөгөөд танилцаагүй тохиолдолд шүүгчийг буруутгах үндэслэлгүй. Гагцхүү тэмдэглэлд засвар хийх эсэхийг шүүгч бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогчийн “...тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг хангаагүйг” хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэх боломжгүй.
1.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасан ба анхан шатны шүүх хуралдаан хуулийн Аравдугаар бүлэгт заасан дэгийн дагуу явагдах учиртай.
Шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгт:
Даргалагчаас: Хуралдааны дэг, дарааллыг хуульд заасан. Хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдана. Нэхэмжлэгч, хариуцагч гэсэн дарааллаар ээлжилж тайлбараа гаргана. Талууд бие биеэсээ асуулт асууна. Нотлох баримт шинжлэн судална. Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай зүйлийг тодруулна. Иргэдийн төлөөлөгч дүгнэлт хэлнэ. Шүүх зөвлөлдөж шийдвэр гаргана гэсэн дарааллаар явагдана. Хуралдааны нийтлэг журам нь анхан шатны шүүх хуралдааны дэгтэй адилхан байна. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлээ тайлбарлана уу гэв. /Бичлэгийн 0:06:00-0:06:51/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О: Нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлээ тайлбарлав. /Бичлэгийн 0:06:52-0:15:08/
Даргалагчаас: Өмгөөлөгч төлөөлөгч нарт нэмэлт тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:15:10-0:15:17/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:22:55-0:33:14/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:33:20-0:35:25/
Даргалагчаас: Нэхэмжлэгчид 2019 оны журамтай холбогдуулан хүлээн авахаас татгалзах ёстой гэдэгт хэлэх тайлбар байна уу. Өөрөөр хэлбэл хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргахад хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох гэх 2 шаардлага гаргах боломжтой. Хууль бус болохыг тогтоолгох гэх шаардлага гаргах боломжгүй гэсэн гэхэд /Бичлэгийн 0:35:26-0:35:52/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:35:53-0:37:51/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:37:55-0:38:42/
Даргалагчаас: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан гаргах хариу тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:38:43-0:38:44/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:38:38-0:43:57/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:44:01-0:48:33/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: Тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:48:34-0:52:01/
Даргалагчаас: Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудтай талууд танилцсан байгаа учраас тусгайлан судлуулах баримтуудыг шинжлэн судалъя гээд хэргийн оролцогчоос шинжлэн судлуулах хүсэлт гаргасан нотлох баримтуудыг уншиж танилцуулав. /Бичлэгийн 0:52:02-0:58:26/
Даргалагчаас: Хэргийн оролцогчид бие биеэсээ асуулт асууна. Нэхэмжлэгчээс хариуцагчаас асуух асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 0:58:27-0:58:36/
Нэхэмжлэгч тал: Хариуцагч талаас асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:58:37-1:00:09/
Нэхэмжлэгч тал: Хариуцагч талаас асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:00:01-1:12:32/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О: Бид 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдөр “Ц” манай 2 нэгдэж “Ц”-ийн нэр дээр тусгай зөвшөөрөл авсан. Тэгэхэд 10 Гкал/цаг байсан шүү дээ гэхэд /Бичлэгийн 0:12:32-0:12:47/
Даргалагчаас: Ямар асуулт асууж байгаа вэ. Асуулт л асууна шүү. Тайлбар хэлэхгүй. Шүүхэд хандаж тайлбар тавина. Хариуцагчаас асуух зүйл байна уу гэхэд /Бичлэгийн 0:12:48-0:12:56/
Нэхэмжлэгч тал: Хариуцагчаас асуулт асууж хариулт авав. /Бичлэгийн 0:12:56-0:15:07/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Зохицуулах хороонууд тусгай зөвшөөрөлтэй компаниудынхаа зохицуулалтыг хийж үнэ, тарифаа баталж өгдөг. Бид нар 2018 оноос ...хорооноос тусгай зөвшөөрлүүдийг авч эхэлсэн. Үүнээс өмнө бид ганцхан Усны зохицуулах хорооны тусгай зөвшөөрлөөр явж байсан. 2019 оны 12 сард зөвшөөрөл авах гээд танайд хандахдаа тухайн сарын бичилт буюу 8.900 төгрөгийн өглөгтэйгөөр тусгай зөвшөөрөл авч байсан. Энэ хугацаанаас хойш би өөр компанийн өмнөөс явж болохгүй байсан. “Ц” компани материалаа өгөөгүй байсан байх. Танай талаас хүндрэлтэй хуралдаан хойшлох гэх мэт асуудлаас болоод тариф батлагдахгүйгээс өр авлага үүсдэг. Тэр компанийг өндөр тарифаар бичээд авдаг ш дээ. Үүнээс болж бусад компани өрөнд ордог. Манай хувьд 59.000 төгрөгийн өртэй байгаа гэхэд /Бичлэгийн 0:15:08-0:16:32/
Даргалагчаас: Асуултаа асуу гэв. /Бичлэгийн 0:16:04-0:16:05/
Шүүгч Д.Оюумаа: Өмгөөлөгч нар нь зөвлөгөө өгөөч. Ямар асуулт асуух гээд байна вэ гэхэд /Бичлэгийн 0:16:31-0:16:34/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.О: Тусгай зөвшөөрөл авснаараа компаниуд өрөнд ороод байдаг. Энэ асуудлаа тайлбарлаж өгнө үү. Өр төлбөргүй байж байгаад хэдэн зуун саяын өртэй болдог. Танайх ямар тариф яаж батлаад өр үүсгээд байдаг вэ. Зохицуулалт авснаас хойш өр үүсээд байна гэхэд /Бичлэгийн 0:16:38-0:16:55/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Тарифыг танайхаас ирүүлсэн тайлан тэнцлийн үндсэн дээр санхүүгийн бичиг, үзүүлэлтүүдийг харж байгаад үндэслэл бүхий тариф тогтоох аргачлалынхаа дагуу буюу таны явуулсан тоонуудын дагуу бид хянаад холбогдох аргачлалынхаа схемд оруулж байгаад тариф тогтоож байгаа. Тогтоож өгсөн тарифыг яаж зохицуулж байгаа нь таны асуудал шүү дээ. Тариф яагаад үр ашиггүй болсон талаар бид хэлж мэдэхгүй гэв. /Бичлэгийн 0:16:55-0:17:30/
Даргалагчаас: Хариуцагчаа асуулт асуугаад байна уу. Тайлбар хэлээд байна уу. Таны асуусан асуултад нэхэмжлэгч хариулсан гэж ойлголоо. Асуулт юм уу тайлбар юм уу гэхэд /Бичлэгийн 0:17:31-0:17:42/
Хариуцагч тал: Хариулт өгсөн гэв. /Бичлэгийн 0:17:43-0:17:43/
Даргалагчаас: Танай асуулт болсон уу. Өөр асуулт байна уу. Хэрэг маргааны үйл баримттай холбоотой зүйл асуумаар байна. Маргаан бүхий актын 20 Гкал/цаг-тай холбоотой асуултуудаа асуумаар байна. Хариуцагч талаас асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 0:17:45-0:18:03/
Хариуцагч тал: Нэхэмжлэгч талаас асуулт асууж, хариулт авав. /Бичлэгийн 0:18:08-0:22:47/
Даргалагч: Шүүх бүрэлдэхүүнд асуух асуулт байна уу гэхэд /Бичлэгийн 0:22:48-0:22:49/
Шүүгч Д.Оюумаа: Хариуцагч талаас асууя. Дүрэм батлах хуралдааны явцаас харахад бага үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг томруулах, үйл ажиллагааг нь нэгтгэх бодлого барьж байна. Жижиг цар хүрээгээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгахгүйгээр Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар авдаг. Үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөл нь сунгагдаагүй бол үйлчилгээ авч байсан байр орон сууцуудыг орон сууцны контор руу нь шилжүүлдэг. Энэ нь өөрөө нийтийн эрх ашгийг хамгаалах үүднээс 10 байсныг 20 Гкал/цаг болгоод байгаа юм уу? Жижиг аж ахуй нэгжүүдийг зах зээлээс шахах, нэгдсэн үйл ажиллагаанд хамруулах зорилготой юм уу? Мөн орон сууц нийтийн аж ахуйн конторын үйл ажиллагаа иргэддээ тэр хэмжээгээр хүрч эрх ашгийг нь хамгаалж ажиллах боломжтой гэж үзээд байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:22:50-0:24:22/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Жижгийг шахсан биш. Эднийх нийлсэн компанитайгаа тусгай зөвшөөрөл нь сунгагдаагүй, нөхцөл шаардлагаа биелүүлээгүй. Жил болгон биелүүлж ажиллах шаардлагыг тогтоож өгдөг. Нэгдүгээрт хэрэглэгчийн гомдол маргааныг бүрэн шийдвэрлэх, мөн өр төлбөрийн асуудал байсан. Өр төлбөрөө төлөөгүй, үйл ажиллагаагаа 4 жил хангалтгүй хийсэн учраас тусгай зөвшөөрлийг сунгаагүй. Дүрмийг 2019 онд 20 Гкал/цаг буюу 181 дүгээр дүрэм анх батлагдсанаас хойш нэхэмжлэгч компанийг зорилтоо 20 Гкал/цаг болгоорой гэх заалтыг оруулсан. Гол нь тусгай зөвшөөрлийн тухайн жилийн нөхцөл шаардлагаа хангаагүй байсан учраас сунгаагүй юм. Бодлогын хувьд 2019 оноос хойш шинээр авч байгаа хуулийн этгээд дээр 20 Гкал/цаг гэсэн шаардлагыг тавьсан. Нийлсэн компанийнх нь тусгай зөвшөөрөл сунгагдаагүй хүчингүй болсон. Уг компани хүсэлт гаргах гэхээр хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн хүрээнд 20 Гкал/цаг хүрээгүй байгаа учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй. Орон сууцны удирдах газар дангаар нь өгсөн юм биш, ойр байрлалтай тусгай зөвшөөрлийнхөө нөхцөл шаардлагыг бүрэн биелүүлж ажилладаг, өөр тусгай зөвшөөрөл эзэмшигчид өгдөг. Жишээ нь ...хотхоныг “Ж” ХХК өр төлбөртэй байсан ба өр төлбөрийг нь шийдвэрлээд холбогдох нөхцөл шаардлагаа хангаад тэр компанид хэрэглэгчийг шилжүүлсэн жишээнүүд бас байгаа гэв. /Бичлэгийн 0:24:23- 0:26:01/
Шүүгч Д.Оюумаа: Маргаж буй 181 дүгээр журамд бас 20 Гкал/цаг гэж байгаа. Нэхэмжлэгч компани өөр компанитай нийлээд 20 Гкал/цаг хүрсэн тохиолдолд өр төлбөр үүсэх, та нарын компанийг бодоод дээшлүүлсэн гэдэг нь 2 компани нийлээд 20 Гкал/цаг гэх шаардлагыг хангаад үйл ажиллагаа явуулсан тохиолдолд яагаад танай тооцоо судалгаагаар өрийн асуудал үүсэж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:26:02- 0:26:38/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Талуудын хооронд байгуулсан гэрээ байгаа. Хамтран ажиллах гэрээ, байгууллагын 2022 оны гэрээ гэв. /Бичлэгийн 0:26:40-0:26:49/
Шүүгч Д.Оюумаа: Тэр талаар ойлголт авсан гэхэд /Бичлэгийн 0:26:49-0:26:51/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Тус гэрээнд дулааны өр төлбөрийг Б тал “Д” компани бүрэн хариуцна гэж заасан байгаа. Уг гэрээний дагуу өр төлбөрийн асуудлаа хариуцна гэв. /Бичлэгийн 0:26:52-0:27:01/
Шүүгч Д.Оюумаа: Би өөр асуулт асууж байгаа гэхэд /Бичлэгийн 0:27:01-0:27:05/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Энэ 2 компани нийлээд 20 Гкал/цаг хүрээгүй байсан. Одоо нийлэх боломжгүй, учир нь Зөвшөөрлийн тухай хуулиар нэг хуулийн этгээд нэг иргэнд тусгай зөвшөөрөл олгоно гэж заасан гэв. /Бичлэгийн 0:27:07-0:27:29/
Шүүгч Д.Оюумаа: Нэхэмжлэгч талаас асууя. 2 компанийн ажиллах хүч, эргээд гарах зардал хэмнэгдэх боломж байгаагүй зэрэг зардал нь гараад явсан юм уу гэхэд /Бичлэгийн 0:27:34-0:28:12/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм, өөр өөрсдийнхөө байрыг хариуцаж явсан мөн Усны зохицуулах зөвлөлөөс тус тусдаа тайлан тооцоотой байраа хариуцаж байсан гэв. /Бичлэгийн 0:28:13-0:28:20/
Шүүгч Д.Оюумаа: Танайх дулаан өөрсдийнхөө ажилчдыг гэхэд /Бичлэгийн 0:28:21-0:28:24/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тус тусдаа өөрсдийн үйл ажиллагааг явуулсан. Нэр нь л “Ц” дээр байснаас биш үйл ажиллагааг нэгтгээд нэг компанийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжгүй гэв. /Бичлэгийн 0:28:23-0:28:32/
Шүүгч Д.Оюумаа: Танайд 2 зарлага гараад байна гэсэн үг үү гэхэд /Бичлэгийн 0:28:33-0:28:34/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм гэв. /Бичлэгийн 0:28:35/
Шүүгч А.С: Нэхэмжлэгч талаас асууя. ...Хамгийн сүүлийн байдлаар нэхэмжлэлийн шаардлага нь юу вэ гэхэд /Бичлэгийн 0:28:36-0:29:13/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О: Хариуцагч байгууллагын 2019 оны 181 дүгээр Дүрэм батлах тухай тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуй эрхлэгчдийн дүрмийн 5.2.12-т заасан 20 Гкал/цагаас багагүй байх заалт нь хууль бус байсан болохыг тогтоолгох, мөн ...хорооны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор батлагдсан дүрмийн 5.1.12-т заасан 20 Гкал/цаг тай холбоотой заалтыг хүчингүй болгуулах гэв. /Бичлэгийн 0:29:14-0:29:49/
Шүүгч А.С: ...20 Гкал/цаг хүрээгүй байхад тусгай зөвшөөрөл өгчихдөг юм уу? Өмнө нь өгсөн байсан юм уу гэхэд /Бичлэгийн 0:29:50-0:30:20/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Дүрэм гарахаас өмнө энэ компанид тусгай зөвшөөрөл өгсөн. Нэхэмжлэгч компаниас өөр 2-3 компани нийлээд дүрэм гарахаас өмнө хүсэлт өгсөн буюу акт батлагдахаас өмнө хүсэлт гаргасан байсан. Тэр хүсэлтийг үндэслээд тусгай зөвшөөрөл олгосон гэв. /Бичлэгийн 0:30:26-0:30:51/
Шүүгч А.С: Нийлээд 20 Гкал/цаг хүрсэн байсан юм уу гэхэд /Бичлэгийн 0:30:52-0:30:54/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Нийлээд 15 Гкал/цаг-аар 2019 оноос хойш 2023 он хүртэл явсан. 20 Гкал/цаг бол шинээр авах дээр үйлчилж байгаа заалт гэв. /Бичлэгийн 0:30:54-0:31:00/
Шүүгч А.С: Нэхэмжлэгч 20 Гкал/цаг болгохын тулд юу хийх ёстой вэ, аргаа бараад байна гэж ярьсан. Энэ нь ямар учиртай вэ гэхэд /Бичлэгийн 0:31:01-0:31:20/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: 20 Гкал/цаг бол ойролцоогоор 4000 орчим айл өрхийг хариуцаж байна гэсэн үг гэв. /Бичлэгийн 0:31:21-0:31:25/
Шүүгч А.С: Айл өрхийг нь ихэсгэх ёстой юм уу. Эднийх одоо 1000 байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:31:26-0:31:30/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Сайн мэдэхгүй байна. Компани үйл ажиллагаагаа хэвийн явуулах, өр төлбөр үүсгэхгүй, ажилчид тодорхой хэмжээний цалин орлоготой, тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд 20 Гкал/цаг гэсэн шаардлага тавиад байгаа. Өмнө нь 10 Гкал/цаг байсан гэв. /Бичлэгийн 0:31:31-0:31:53/
Шүүгч А.С: Нэхэмжлэгч талаас асууя. 20 Гкал/цаг болгосон нь ямар хууль тогтоомж зөрчиж байна гэж үзэж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:31:58-0:32:05/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О: Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг тогтоож болох байх. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа этгээдийн хувьд нөхцөл шаардлага тодорхой байна. Шинээр авах гэж байгаа этгээдийн хувьд эднийх хэм хэмжээний акт гаргачхаад үүгээрээ тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдээд байгаатай бид маргаж байгаа гэв. /Бичлэгийн 0:32:07-0:32:37/
Шүүгч А.С: 20 Гкал/цаг нь тусгай зөвшөөрөл авахад тавигдах шаардлага байна. Тавигдах шаардлагыг 20 Гкал/цаг болгосон нь ямар хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:32:37-0:32:55/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О: 20 Гкал/цаг нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон. 10-15 Гкал/цаг байхад болоод л байдаг байсан гэв. /Бичлэгийн 0:33:00-0:33:10/
Шүүгч А.С: Та ямар хуулийн заалт зөрчсөн гэж үзэж байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:33:11-0:33:21/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О: Байгаа, тайлбар дээрээ дэлгэрэнгүй тайлбарлая. Хууль тогтоомж зөрчиж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж маргаж байгаа гэв. /бичлэгийн 0:33:25-0:33:38/
Шүүгч А.С: Хуулийн тодорхой заалтыг асууж байна гэв. /Бичлэгийн 0:33:38-0:33:42/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж байна гэв. /Бичлэгийн 0:33:43-0:33:54/
Шүүгч А.С: Шинээр батлагдаад Зөвшөөрлийн тухай хууль болсон. Уг хуулийн аль заалт вэ гэхэд /Бичлэгийн 0:33:55-0:33:58/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тус хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг зөрчсөн гэв. /Бичлэгийн 0:34:01-0:34:11/
Шүүгч А.С: Хариуцагчаас асууя. Өмнө нь тусгай зөвшөөрлөөр бодитойгоор үйл ажиллагаа явуулсан юм байна. Гэтэл өндөр шаардлага тавиад цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байдал үүсгээд байна. Энэ нь журамд заасан заалтаас болсон гэсэн агуулга хэлээд байна. Эдний компани үйл ажиллагаагаа явуулсан учраас 20 Гкал/цагийн шаардлагаа хатуу тавих шаардлага байгаа юу. Өмнөх харилцаагаа уг компанид мөрдүүлэх боломж байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:34:21-0:35:24/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Одоогийн хууль эрх зүйгээр болохгүй. Өмнө нь 10 Гкал/цаг гээд дүрмээр заачихсан байсан үүнд 2 компани нийлж орж ирээд 10 Гкал/цаг бүрдүүлээд үйл ажиллагаагаа явуулж байсан юм. Тусгай зөвшөөрлийн тухай нөхцөл шаардлагыг жил дараалан биелүүлэхгүй хангалтгүй байхаар хэрэглэгчид гомдол ирүүлдэг. Ажлыг жил бүр дүгнэхээр хангалтгүй гэж үнэлэгдээд байгаа гэв. /Бичлэгийн 0:35:25-0:36:02/
Шүүгч А.С: Гэхдээ одоо эднийд баахан үр дагавар үүсчхээд байгаа юм байна. Хэрэглэгчдийн гомдол, өр төлбөр байгаа юм байна. Хэрвээ үйл ажиллагаа явуулах боломжгүй болбол асуудал үүсээд байгаа юм байна. Шинээр тогтоогдсон өндөр шаардлагад хүрч чадахгүй байна гэсэн. Эрчим хүчний яам ямар бодлого баримталж байгаа вэ. Өмнө нь үйл ажиллагаа явуулж байгаад одоо тавьсан шаардлагад хүрч ажиллаж чадахгүй байгаа энэ тохиолдолд 1000 хэрэглэгчээ өөр байгууллагад шилжүүлэх ёстой юм уу. Хэрэглэгчээ хохироохгүйн тулд юу хийх ёстой вэ гэхэд /Бичлэгийн 0:36:03-0:36:56/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Тусгай зөвшөөрлийг нь дуусгавар болгохдоо зохицуулалтыг нь хийж өгсөн байгаа. Өөр тусгай зөвшөөрөл эзэмшигч рүү шилжүүлэхээр зохицуулалт хийж өгсөн гэв. /Бичлэгийн 0:36:57-0:37:14/
Шүүгч А.С: 20 Гкал/цаг болгоход хүндрэлтэй байдаг юм уу гэхэд /Бичлэгийн 0:37:14-0:37:27/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм. Үйл ажиллагаа явуулахын тулд дүүрэг, хороо нь ойролцоо байруудад баригдаж байгаа орон сууцны байрууд ашиглалтад орохоор тэрийг барьсан компанитай нь зөвшилцөж байж хүлээж авдаг. Өгөх, өгөхгүй байх нь тэр компанийн эрх. Орон сууцны барилга баригдаад ашиглалтад орсныг бид хүлээж авна. Би 20 Гкал/цагийг худалдаж авах ойлголт байхгүй. Өөрийн харьяа дүүргийн үйл ажиллагаа явуулж байгаа байрныхаа ойролцоо ашиглалтад орсон байрнуудыг хүлээн авч нэмж байж 20 Гкал/цаг хүрнэ гэв. /Бичлэгийн 0:37:27-0:38:32/
Шүүгч А.С: Боломжгүй зүйлийг надаас шаардаад байна гэх агуулгаар хэлж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:38:32-0:38:37/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм, боломж нь хязгаарлагдмал, удаан хугацааны хувьд гүйцэтгэнэ гэв. /Бичлэгийн 0:38:38-0:38:45/
Шүүгч А.С: Өөр компанитай гэрээ байгуулаад нэмэгдүүлж байсан шиг ийм боломж байхгүй юм уу гэхэд /Бичлэгийн 0:38:46-0:38:50/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Байхгүй. Зөвшөөрлийн тухай хуулиар нэг эзэмшигч нэг тусгай зөвшөөрөлтэй байх ёстой гэж заасан... гэв. /Бичлэгийн 0:38:51-0:39:34/
Шүүгч Д.Оюумаа: Хариуцагчаас асууя. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зохицуулах хорооны бүрэн эрхийг заасан байна. 9.1-д аж ахуйн харилцааны дүрэм батлах гэсэн зэрэгцээд 9.1.19-д тусгай зөвшөөрөл олгоход баримтлах чиглэл, суурь, зарчмыг техник эдийн засгийн хувьд үр ашигтай оновчтой байх нөхцөлийг шалгуур болгон тогтоох гэжээ. Энэ 2-ыг маргаан бүхий дүрэм дээрээ зэрэгцүүлээд тавьчихсан байна. 9.1.19-д заасныг шалгуур болгоод аж ахуйн харилцааны дүрэм батлах руу оруулах эрх байгаа юу. Зөвшөөрлийн тухай хуулийн 17-оор зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сунгах, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэдэг рүү 9.1.11, 9.1.19-ийг яаж зэрэгцүүлж хэрэглэсэн бэ гэхэд /Бичлэгийн 0:39:38-0:40:58/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Зэрэгцүүлж хэрэглэсэн гэдгийг нь би шүүгчээ ойлгосонгүй гэхэд /Бичлэгийн 0:40:59-0:41:02/
Шүүгч Д.Оюумаа: Ойлгосонгүй биш ээ. Асуултаа ойлгоогүй бол гүйцэт сонсчих. Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлд зохицуулах хорооны бүрэн эрхийг заасан. Тусдаа аж ахуйн харилцааны дүрэм батлах эрхтэй юм байна. Энэ аж ахуйн харилцааны дүрэм дотроо 9.1.19-ийг оруулсан байна. Тийм үү гэхэд /Бичлэгийн 0:41:02-0:41:28/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Тийм гэв. /Бичлэгийн 0:41:29/
Шүүгч Д.Оюумаа: Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5.17-оор зөвшөөрөл олгох, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон захиргааны хэм хэмжээ тогтоосон акт гаргахыг хориглоно гэсэн. Тэгэхээр зэрэгцүүлээд нэгийг нь нөгөөдөө оруулаад шалгуурыг нь аж ахуйн харилцааны дүрэмд оруулаад, захиргааны хэм хэмжээний акт гаргахыг хориглоно гэдгийг яаж зөвтгөж байгаа вэ. Зөвшөөрлийн тухай хуулиар олгосон аль эрхээр Эрчим хүчний тухай хуулийн 9-д заасан харилцааг зохицуулсан бэ гэхэд /Бичлэгийн 0:41:29-0:42:23/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5.17-д зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох гэх 5 процесстой холбогдсон хэм хэмжээний акт гаргахыг хориглоно гэж заасан. Хуучин 181 дээр байсан 5 процесстой холбоотой заалтуудыг хасаад одоогийн Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлээд 9.1.11-д заасан бүрэн эрхийнхээ хүрээнд аж ахуйн харилцааны дүрэм гэдэг тодорхойлолт буюу 3.1.21-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээг хэлнэ гэж байгаа хуулийн тодорхойлолтын дагуу мөн тусгай зөвшөөрөл олгохдоо техник эдийн засгийн хувьд гэдэг нөхцөлийг бид тавьж өгч байгаа. Өөрөөр хэлбэл 20 Гкал/цаг байна гэдэг нь энэ компани цаашид үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл бүрдэнэ гэх үндэслэлээр 20 Гкал/цаг тавьсан гэв. /Бичлэгийн 0:24:27-0:43:38/
Даргалагчаас: Аж ахуйн харилцааны дүрэм гэж хангагч хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, шаардлага, үйлчилгээний түвшин, чанар, төлбөрийн нөхцөлийг тусгасан хэм хэмжээ болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн харилцааг зохицуулсан хэм хэмжээ гэдэгт хамаарна. Иймээс бид чанар, түвшний шаардлага тавьж байна гэж байгаа юм уу. 20 Гкал/цаг нь үйлчилгээний түвшний шаардлага юм уу эсхүл чанарын шаардлага юм уу. Хангагч хэрэглэгчийн хоорондын гэрээний нөхцөл, үйлчилгээний түвшин, чанарын алинд нь хамаарах вэ... гэхэд /Бичлэгийн 0:43:40-0:44:51/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Үйлчилгээний түвшин, болон чанарт ч хамаарна гэв. /Бичлэгийн 0:44:52-0:45:04/
Даргалагч: Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг маргааныг хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэгчийн зүгээс 5.1.12 буюу дулаан түгээх, дулаан түгээх зохицуулалтаар хангах тусгай зөвшөөрлийн хувьд Эрчим хүчний тухай хуулийн 16.1 дэх заалтад нийцсэн гэсэн. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрчим хүчийг түгээх дамжуулах үйл ажиллагааг эрхэлнэ гэж заасан. Уг заалтад нийцсэн эрчим хүчний хэрэглэгчдийн тооцоот ачаалал 20 Гкал/цагаас багагүй гэдгийг ямар тооцооллоор гаргаж ирсэн юм бэ гэхэд /Бичлэгийн 0:45:09-0:45:57/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Хэрэгт өгсөн баримтад байгаа. ..5 дугаар тогтоолын хэлэлцсэн танилцуулга дотор байгаа гэв. /Бичлэгийн 0:45:57-0:46:04/
Даргалагч: Байгаа гэхдээ энийг ямар байдлаар судалсан бэ. 20 Гкал/цаг гэхгүй бол болохгүй юм байна гэж үзсэн нөхцөл, тооцоо судалгаа, техник эдийн засгийн асуудлууд байгаа гэж ярьсан. Энд хүмүүсийн ярьсан тэмдэглэл байсан гэхэд /Бичлэгийн 0:46:05-0:46:21/
Даргалагч: Энэ баримтууд дотроос 20 Гкал/цаг байх зайлшгүй шаардлагатай гэж үзэж тогтоосон баримт аль нь вэ.. гэхэд /Бичлэгийн 0:48:44-0:49:13/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: 181 дүгээр дүрэм батлах үеийн хурлын танилцуулгын 26 дугаар хуудаснаас эхлээд дуустал байгаа. Цахилгаан түгээх компаниудын хувьд 10 сая киловатт цаг гэж байгаа. Энэ нь жилд түгээх цахилгаан эрчим хүчний хэмжээ юм. Дулааны хувьд 20 Гкал/цаг буюу Гкал/цаг гэдэг нь барилгын норм дүрэмд заасан гэв. /Бичлэгийн 0:49:14-0:49:42/
Даргалагч: 2019 оны дүрэмтэй холбогдуулан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү гэсэн хэр нь 2019 оны дүрэмтэй холбоотой асуудлыг шүүх үнэлж, дүгнэж шийдвэр гарга гээд байгаа юм уу. 2019 оны дүрэмтэй холбоотой асуудлаар маргасан хүчин төгөлдөр давж заалдах шатны шүүхийн тогтоол байгаа учраас татгалзаж өгнө үү гэсэн. 2023 оны тогтоолыг батлахдаа ямар судалгаа гаргаж 20 Гкал/цаг гэж оруулсан бэ энэ талаар яръя гэхэд /Бичлэгийн 0:49:43-0:50:03/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: ..5 дугаар тогтоолын хавсралтын 26, 27, 28 дээр байна. Тооцоо судалгаа аль алинд нь байгаа. Хуучных нь 26 дугаар хуудсанд байна, шинийнх нь 52, 53 дугаар хуудсанд байна гэв. /Бичлэгийн 0:50:06-0:50:31/
Даргалагч: Хэргийн 52 дугаар хуудас юм уу гэхэд /Бичлэгийн 0:50:32-0:50:35/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Танилцуулгынх нь гэв. /Бичлэгийн 0:50:36-0:50:38/
Даргалагчаас: Энэ хавсралтад цахилгаан түгээх хангах гээд компаниудын нэр бичсэн үү гэхэд /Бичлэгийн 0:51:11-0:51:15/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Тийм гэв. /Бичлэгийн 0:51:15/
Даргалагчаас: Энэ дээр тэгээд аль нь вэ. 20 Гкал/цаг гэж тавихгүй бол болохгүй юм байна гэдгийг нотолж байгаа зүйлээ та бүхэн тайлбарлах ёстой. /Бичлэгийн 0:51:17-0:51:26/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Хувилбартай хийсэн байгаа 10 Гкал/цаг байвал хэрэглэгчдийн тоо ойролцоогоор 1200 байна. 1 ажилтанд ноогдох хэрэглэгч нь 116 байна гэв. /Бичлэгийн 0:51:27-0:52:05/
Даргалагчаас: Энэ тооцоо судалгаагаа юунд үндэслэж гаргасан юм бэ гэхэд /Бичлэгийн 0:52:06-0:52:07/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн орлого, зардал, ажилчдын тоонд дүн шинжилгээ хийсэн гэв. /Бичлэгийн 0:52:08-0:52:24/
Даргалагч: Нэхэмжлэгч талаас орон сууц нэмж барихгүй бол 20 Гкал/цаг болгох боломжгүй гэж хэлсэн. Гкал/цаг гэдэгт юу гэж тайлбарлаж байгаа вэ, юу ордог вэ гэхэд /Бичлэгийн 0:52:25-0:52:43/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Барилгын норм дүрэмд заасан тухайн барилгын дулааны эрчим хүчний цагийн хэрэглээ нь Гкал/цаг юм гэв. /Бичлэгийн 0:52:44-0:52:54/
Даргалагч: 20 Гкал/цаг гэдгийг хэрхэн, яаж, хаанаас тайлбарласан юм бэ гэхэд /Бичлэгийн 0:52:54-0:53:06/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Сая хэлсэн барилгын норм дүрэмд байдаг. Дүрэмд заах гэхээр Хууль зүй Дотоод хэргийн яам бусад нийтэд тодорхой тайлбар оруулж болохгүй гээд хүлээн зөвшөөрдөггүй. Барилгын норм дүрэмд заасны дагуу тооцооллоо хийж байгаа гэв. /Бичлэгийн 0:53:08-0:53:31/
Даргалагч: 20 Гкал/цаг гэдэгт хэрэглэгчийн тоо 2467 гэдэг нь айл өрх юм уу гэхэд /Бичлэгийн 0:53:32-0:53:40/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Тийм гэв. /Бичлэгийн 0:53:41/
Даргалагч: 20 Гкал/цаг байгаа тохиолдолд тусгай зөвшөөрөл олгоно гэх дүрэмдээ оруулсан шаардлага нь ямар шаардлага вэ. 10 Гкал/цаг байж болдоггүй юм уу. Жижиг компанийн хэрэглэгчдийн тоо ийм өндрөөр өсгөх боломжгүй байна гэсэн. Өр төлбөрийн асуудалтай холбож яриад байна. Өр төлбөрийн асуудал чинь тусдаа асуудал шүү дээ гэхэд /Бичлэгийн 0:53:42-0:54:10/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: 10 Гкал/цаг дээр 11 ажилтантай 1200 өрхтэй нэг ажилтан 116 айл өрх хариуцдаг. Нэг ажилтанд ноогдох дулааны ачаалал 1 Гкал/цаг байна. Борлуулалтын орлого нь 10 Гкал/цаг байвал 587.000.000 төгрөг үүний хэрэглэгчийн халаалт, халуун усны баталсан тарифаар орлого олоод түүний 40-50 хувь нь энэ компаниудын борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ гэдгийг үлдээх байдлаар энэ компанийн дулааны сүлжээнээс худалдаж авах тарифыг баталж байгаа. Эдний компани хувьдаа үйл ажиллагаа явуулж чадахгүй учраас ажилтныхаа цалинг тавьж чадахгүй, татвараа төлж чадахгүй учраас өрөнд ороод байгаа. Өрөнд орсноосоо хамаараад дулааны сүлжээ худалдсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг авч чадахгүй байгаа учраас дулааныг нь хаадаг, хэрэгцээний халуун усыг тасалдаг асуудлууд үүсээд үүнээс нь шалтгаалаад нөхцөл шаардлагыг хангалтгүй гэж дүгнэж байгаа юм. Тэгэхээр тухайн компани орон сууц ашиглалтын чиглэлээр дулаан түгээх хангах ажиллагаа явуулбал Эрчим хүчний тухай хуулийн 9.1.19-д зааснаар 20 Гкал/цаг буюу ойролцоогоор 1,2 тэрбум төгрөгийн халаалт, халуун усыг борлуулаад түүнээсээ 500 орчим сая төгрөгт үйл ажиллагаа явуулахад тухайн ажилчны дундаж цалин нийтийн аж ахуйн компаниудын жишигт нийцэж цахилгаан дулааны өр төлбөргүй үйл ажиллагаа явуулна. Үлдсэн 500 сая төгрөгөө дулааны шугам сүлжээнд төлнө. Дулааны шугам сүлжээ тэндээс үйл ажиллагаа явуулах зардлаа аваад цаашаа станц руу төлдөг. Энэ зохицуулалтыг хийх гэхээр энэ компани борлуулсан бүтээгдэхүүнийхээ бүх орлогыг авч өөрөө үйл ажиллагаа явуулаад эрчим хүчний салбарт үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчний төлбөр орж ирэхгүй, өр төлбөр үүсээд байсан юм гэв. /Бичлэгийн 0:54:11-0:56:21/
Даргалагчаас: Хурлын тэмдэглэлийг харахаар өсгөх нь зүйтэй гэсэн зүйл л ярьсан болохоос таны сая хэлсэн шиг тайлбарласан зүйл байхгүй байна. 20 Гкал/цаг гэхээр хэрэглэгчийн тоо 2467 болж өснө. Борлуулалтын орлого 1.174.000 болоод БОШХ гэдэг нь юу вэ гэхэд /Бичлэгийн 0:56:22-0:57:01/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Борлуулалтын орлогын шаардагдах хэмжээ буюу тухайн компанийн жилдээ үйл ажиллагаа явуулах зардал гэв. /Бичлэгийн 0:57:01-0:57:07/
Даргалагч: Зардал нь 464.000.000 төгрөг, ...үлдэх хувь нь 40 хувь юм уу гэхэд /Бичлэгийн 0:57:08-0:57:32/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Тийм гэв. /Бичлэгийн 0:57:32/
Даргалагч: ХАДЭХ гэдэг нь юу вэ гэхэд /Бичлэгийн 0:57:37-0:57:40/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Худалдан авах дулааны эрчим хүч гэв. /Бичлэгийн 0:57:41-0:57:45/
Даргалагч: Үүнийгээ та бүхэн тайлбарлаад шүүхэд хандаад өгч болно шүү дээ. Шүүх маргаан үүсээд асуудлыг шийдвэрлэх гээд байхад тэмдэглэл дээр байгаа гээд суугаад байж болохгүй. 47.2000 Гкал/цаг гэдэг нь юу гэсэн үг вэ гэхэд /Бичлэгийн 0:57:46-0:58:07/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Дулааны энергийн хэмжээ гэсэн үг, цахилгаанаар бол тэдэн клават цаг гэдэг шиг дулааны энергийн хэмжээ гэв. /Бичлэгийн 0:58:08-0:58:17/
Даргалагч: Худалдан авсан дулааны эрчим хүчний өртөг гэхээр 710.000.000 355 гээд 10 Гкал/цагаас илүү нугарч байна. Тэгэхээр ямар байдлаар ашигтай гэж үзэж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:58:18-0:58:29/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Эхлээд 1 гэдэг нь одоо байгаа нь, 2 гэдэг нь өөрчилсөн тохиолдолд яах вэ гэдэг нь байгаа юм. Ачаалал ихсэх тусам үйл ажиллагаа явуулах зардал нь буурч байгаа юм. Энэ компани 464-өөр үйл ажиллагаа явуулж байсан бол 377 болж буураад худалдан авах буюу станц руу явах дулааных нь өртгийн хэмжээ нэмэгдэж байгаа юм. Нийт орлогоосоо 43 хувь нь үлдэж байгаа юм. Борлуулсан бүтээгдэхүүний орлогоосоо 41 хувийг авч үлдээд худалдан авах дулааных нь өртөг нь өндөр байсан бол 20 Гкал/цаг буюу ачаалал нэмэгдэх тусам тухайн компанийн зардал нь буураад эрчим хүчний салбарын алдагдал багасна гэв. /Бичлэгийн 0:58:29-0:59:55/
Даргалагчаас: Нэхэмжлэгч тал ойлгосон байх. Ерөнхийдөө ийм маргаан юм байна.../Бичлэгийн 0:59:55-1:00:01/
Даргалагчаас: Танай зүгээс өр төлбөртэй гэсэн. 20 Гкал/цаг гэснийг хаслаа гэхэд танай эрх яаж сэргэх вэ, саяны хэлсэн тайлбараар 20 Гкал/цаг болгох нөхцөл бололцоог хангахад юу саад болж байна вэ. 20 Гкал/цаг гэх шаардлага нийцүүлэхийн тулд танайд ямар зүйл хэрэгтэй байна. Уг заалтыг хасах нь нэг арга зам гэж та нар үзэж байгаа юм байна. Гкал/цаг гэж байхгүйгээр шууд манайд тусгай зөвшөөрөл өгөх ёстой гэж үзэж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:00:01-0:00:42/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм гэв. /Бичлэгийн 0:00:43-0:00:44/
Даргалагчаас: ...хороо судалгаа хийсэн байна шүү дээ, компаниуд алдагдалтай ажиллаад байгаа учраас алдагдлыг нь багасгахын тулд хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам өртөг зардал багасаад ашиг нь нэмэгдэж байгаа учраас 20 Гкал/цаг гэж өндөр тавихад хэрэглэгчийнхээ тоог нэмчихвэл компанидаа ашигтай болоод цаашид ажиллагаа явуулах боломжтой болж байгаа тэгэхгүй болохоор боломжгүй байгаа гэж ...хороо үзээд ингэж шийдвэрлэсэн гэсэн. 20 Гкал/цагт хүрэхийн тулд өөр нөхцөл шаардлагад нийцүүлээд ажиллах боломж байхгүй юу гэхэд /Бичлэгийн 0:00:44-0:01:23/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Байхгүй, тусгай зөвшөөрөлгүй болохоор би байр нэмж авч чадахгүй байна. 20 Гкал/цаг гэж заагаад байгаа босго нь хэтэрхий өндөр байна гэв. /Бичлэгийн 0:01:24-0:01:32/
Даргалагч: Тусгай зөвшөөрөл авахын тулд нөхцөл, тооцоололтой байж
авна шүү дээ, 20 Гкал/цаг гэдгийг хаслаа гэж бодоход танай хэрэглэгчийн тоо хэд хүрч байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:01:33-0:01:50/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Манайх 12 Гкал/цаг байгаа гэв. /Бичлэгийн 0:01:51-0:01:52/
Даргалагчаас: Үүгээр авах боломжтой гэж үзэж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:01:53-0:01:55/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тийм. Өмнө нь үүгээрээ 2 компани гэхэд /Бичлэгийн 0:01:56-0:01:57/
Даргалагчаас: 2 компани нэгдээд 12 Гкал/цаг болж байгаа шүү дээ гэхэд /Бичлэгийн 0:01:59-0:02:01/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Нэгдээд бид тусгай зөвшөөрөлгүй байхад манайх 5 орчим Гкал/цаг байсан. Тэрүүгээр үйл ажиллагаа явуулаад 2017-2019 он хүртэл “Ц” компанитай хамтраад өр төлбөргүй яваад байсан гэв. /Бичлэгийн 0:02:02-0:02:17/
Даргалагчаас: “Ц” компанитай хамтарч байсан юм байна. Одоо Зөвшөөрлийн тухай хуулиар болохгүй болсон гэхэд /Бичлэгийн 0:02:18-0:02:20/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Болохгүй болохоор би дангаараа хүсээд байгаа гэхэд /Бичлэгийн 0:02:21-0:02:24/
Даргалагч: Дангаараа үйл ажиллагаа явуулахаар 5-6 Гкал/цаг юм байна гэхэд /Бичлэгийн 0:02:24-0:02:28/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: “Ц” ХХК үйл ажиллагаагаа болиод Усны зохицуулах хороо, ...хороонд хүсэлт өгөөд байруудаа манайх руу шилжүүлчихсэн. Шилжүүлсэн 1700 өрхийн цэвэр, бохир усыг манай компани Тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хариуцан ажиллаж байгаа. 1700 өрхийн байрны мөнгө нь тусдаа 2 хуваагдчихаад Орон сууцны удирдах газар халаалт, халуун ус нь хангагдаад тэднийх төлбөр тооцоог нь аваад явж байгаа. Энэ байруудыг бид компаниудаас хүлээж авахдаа харилцан гэрээ хийгээд шугам сүлжээг нь манай компанид бүртгээд хөрөнгө болоод явж байгаа. Компаниас илүү гарсан хөрөнгөөр жил бүр засвар үйлчилгээ хийж явдаг. Энэ нь манай компанид гэхэд тэрбум гаран төгрөгийн шугам сүлжээ явагдаж байгаа. Гэтэл энэ тогтоол гарсантай холбогдуулаад Орон сууцны удирдах газар ашиглаад түүгээрээ хэрэглэгч нарт дулаан түгээгээд тэр төлбөрөө удирдах газар аваад байгаа. Жижиг компаниуд ашиггүй байна. Орон сууцны удирдах газар үйл ажиллагаагаа явуулаад хотын 50 гаруй хувийг хариуцаад явж байгаа энэ газар гэхэд Улаанбаатар дулааны газар 2 тэрбум гарангын өртэй шүү дээ. Энэ байгууллага томынхоо хэмжээгээр ашигтай байхгүй яасан юм бэ. Энэ систем бол хувийн хэвшлийг гадуурхах, хөгжүүлэхгүй байх бодлого барьж байна гэж би хараад байгаа гэв. /Бичлэгийн 0:02:29-0:04:30/
Даргалагч: 20 Гкал/цаг хүргэхийн тулд хэрэглэгчийнхээ тоог нэмэх боломжгүй гэж үзэж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:04:31-0:04:37/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Тусгай зөвшөөрөлгүй нөхцөлд би нэмэх боломжгүй гэв. /Бичлэгийн 0:04:37-0:04:40/
Даргалагчаас: 20 Гкал/цаг хүргэх боломжгүй тусгай зөвшөөрөл авч байж боломжтой гэдгийг юу гэж үзэж байна гэхэд /Бичлэгийн 0:04:45-0:04:56/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: 2017 оноос өмнө тусгай зөвшөөрөлгүй 520 иргэн, хуулийн этгээд дулааны сүлжээтэй гэрээ хийгээд үйл ажиллагаа явуулж байсан. Энэ үед эрчим хүчний салбарын орлого бүрэн цугладаггүй, өр төлбөр үүссэн асуудал байсан учраас Улсын Их Хурлын хэрэглэгчийн гомдол маргаан шийдвэрлэх байнгын хороо болон Эрчим хүчний сайдын зөвлөлөөс шийдвэр гараад зохицуулах хороог хуульд нийцүүлж тусгай зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэ гэсэн шийдвэр гарсан. 520 иргэн аж ахуй нэгжүүдээс 10 Гкал/цагаас доош үйл ажиллагаатай бүх иргэн хуулийн этгээдүүдийг тусгай зөвшөөрөл эзэмшигч рүү шилжүүлээд 10 Гкал/цагаас дээш байсныг нь тусгай зөвшөөрөл олгосон. Тухайн үед 50 гаруй компанид олгосноос 9 газар үлдсэн. Үүний нэг бол нэхэмжлэгч компани, олон жил үйл ажиллагаа явуулчихсан 5-6 Гкал/цагтай, хүмүүсийг цалинжуулаад ажиллуулдаг байсан учраас 10 Гкал/цагаас өөр компанитай нийлээд ч хамаагүй хүр гээд 2019 онд тусгай зөвшөөрөл олгосон. 20 Гкал/цаг болон тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг хангахыг гэхэд /Бичлэгийн 0:04:57-0:06:16/
Даргалагчаас: Сонсож байгаарай наад зүйлийг чинь бол ойлгосон. Зөндөө яригдсан. Одоо хамгийн гол нь эрчим хүчний салбарт тодорхой үйл ажиллагаа эрхэлж байсан, тодорхой тоног төхөөрөмж хариуцдаг байсан. Энэ асуудлууд байхгүй болоод өрөнд ороод байна. Тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд 20 Гкал/цаг болгож хэрэглэгчийн тоог нэмэх боломжгүй. Манайхтай гэрээ хийхгүй гээд байна гээд байна л даа. Уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэхэд /Бичлэгийн 0:06:14-0:06:41/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Өмч хөрөнгө нь энэ компани дээр байдаг шугам сүлжээ бол Эрчим хүчний тухай хуулийн 11-д зааснаар хангагч нь бусдын шугам сүлжээг ашиглаж хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангасан бол хангагчаас төлбөр авна гэсэн хуулийн заалттай. Шимтгэл аваад өмч хөрөнгөө ашиглуулаад явах боломжтой. Салбар өөрөө алдагдалтай байсан учраас энэ шаардлагыг хангахгүй л бол тусгай зөвшөөрлийг олгохгүй гэсэн байр суурьтай байгаа гэв. /Бичлэгийн 0:06:42-0:07:07/
Даргалагчаас: Салбарын алдагдал зөвхөн 10 Гкал/цаг, 20 Гкал/цаг гэдгээс хамаарч байна гэж үзэж байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:07:07-0:07:12/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Тийм гэв. /Бичлэгийн 0:07:13/
Даргалагчаас: Тэрнийх нь тооцоо судалгаа байна уу гэхэд /Бичлэгийн 0:07:13-0:07:14/
Хариуцагчийн төлөөлөгч А.Б: Түрүүчийнх л дээ. Энэ нөгөө нэг гэхэд /Бичлэгийн 0:07:14-0:07:16/
Даргалагчаас: Алдагдалтай холбоотой та бүхний хэлээд байгаа зүйлүүдийг тань тайлбарлах нотлох баримт байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:07:16-0:07:20/
Хариуцагчийн төлөөлөгч А.Б: Бага ачаалалтай нийт борлуулсан бүтээгдэхүүн нь өөрөө дулааны эрчим хүч үйлдвэрлээгүй, үйлдвэрлэсэн дулааны эрчим хүчийг түгээгээд нийт олсон орлогынхоо 60-70 хувийг авч байж энэ компани үйл ажиллагаа явуулах гээд байсан учраас нийт олсон орлогын 40-50 хувийг энэ компанид үлдээх байдлаар зохицуулалт хийгдэж явдаг. Ийм учраас энэ компаниуд өр төлбөрт орсон, мөн хэрэглэгчийн гомдол байсан, бас эрчим хүчээр хязгаарлагдах эрсдэл байсан учраас энэ шаардлагыг тавьж байгаа гэв. /Бичлэгийн 0:07:21-0:07:55/
Даргалагч: Олон компанид тусгай зөвшөөрөл өгөхөөр хэрэглэгчид нэг талдаа бөөгнөрөх боломжгүй юм биш үү. Үүнийг өөр байдлаар шийдвэрлэх боломж байхгүй юу. Сая хэлсэн бид хэрэглэгчийнхээ тоог л нэмнэ, болохгүй байна гэсэн. 20 Гкал/цаг гэсэн учраас тусгай зөвшөөрөл байхгүй гэсэн. Тэгэхээр дүүргийн хэрэглэгчийн тооноос хамаараад байна. Хэрэглэгчийн тоотой л холбоотой юм байна тийм үү. Хэрэглэгчийн тоог нэмэхийн тулд олон жижиг компаниудаа нэгтгэх ч юм уу тийм байдлаар боломж байдаггүй юм уу гэхэд /Бичлэгийн 0:07:56-0:08:32/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Өмнө нь бид хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу 2 компани гэрээ байгуулаад орж ирэхэд тусгай зөвшөөрөл олгодог байсан. Зөвшөөрлийн тухай хууль гарсан учраас түүнтэй холбоотой 1 хуулийн этгээдэд олгоно гэдэг зохицуулалтын дагуу болохгүй болчхоод байгаа юм. Одоогийн хууль тогтоомжид нийцүүлээд бид нар дүрэм журмаа өөрчилчихсөн. Энэ дүрэм, журмынхаа дагуу явахгүй бол өөр боломж байхгүй. Салбарын хувьд нэхэмжлэгч компани Улаанбаатар дулааны сүлжээ компаниас дулаан худалдаж аваад цаашаа хэрэглэгч рүү жижиглэнгийн борлуулалт хийж байгаа компани юм. Гэтэл энэ компаниуд хэрэглэгчээ хангачхаад цаашаа Улаанбаатар дулааны сүлжээнээс нийлүүлсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлж чадахгүй буцаагаад үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ төлбөрийг төлж чадахгүй нөхцөлд орчхоод байгаа юм гэв. /Бичлэгийн 0:08:35-0:09:43/
Даргалагч: Тэр нь тэгээд заавал Гкал/цагтай шалтгаант холбоотой юм уу гэхэд /Бичлэгийн 0:09:44-0:09:47/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Шалтгаант холбоотой гэв. /Бичлэгийн 0:09:48-0:09:49/
Даргалагчаас: Юугаар яаж шалтгаант холбоотой болж байгаа вэ гэхэд /Бичлэгийн 0:09:49-0:09:53/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Сая тайлбарласан гэв. /Бичлэгийн 0:09:53-0:09:57/
Даргалагчаас: Түрүүний хүснэгтийг хэлж байна уу гэхэд /Бичлэгийн 0:09:56-0:09:57/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Тийм, тооцоолол нь гэв. /Бичлэгийн 0:09:58-0:10:00/
Даргалагчаас: Тэр тооцооллууд чинь яг ямар компани дээр жишээлбэл зах зээлийн судалгаа байгаа. Бодитой ийм ийм компаниуд ингэж тооцоо гаргасан ингэснээс болоод ийм болчхоод байна гэх тооцоо байхгүй байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:10:00-0:10:0:10:10/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудыг бүгдийг нь жагсаагаад гэхэд /Бичлэгийн 0:10:11-0:10:17/
Даргалагчаас: Жагсаасныг шүүх та нарыг энэ ингэсэн юм шиг байна тэр нь тэгж тооцоолсон юм шиг байна гэж тааж тооцоолохгүй. Та бүхэн өөрсдөө гаргана шүү дээ наадхаа хүснэгттэй юм өгсөн ямар хамааралтай яаж энэтэй уялдаж байгаа талаар шалтгаанд холбоонуудаа тайлбарлах хэрэгтэй байна. Танай хэлээд байгаа 20 Гкал/цаг болгох зайлшгүй нөхцөл жишээлбэл Х групп гэхэд борлуулалтын орлого нь ийм байна, үлдэж байгаа хувь нь ийм байна. Энэ нь 10 Гкал/цаг юм уу 20 Гкал/цаг юм уу нийлээд нэгдээд байгаа юм уу. Нэгдсэн байдлаар аваад байгаа юм уу. дулааныг дамжуулж байгаа олон жижиг компаниуд болсон учраас ингээд байгаа юм уу. Тайлбар нь хаана байгаа вэ гэж асууж байгаа юм гэхэд /Бичлэгийн 0:10:17-0:11:04/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Сая ярьсан. Орон сууцны удирдах газар 99.000 айл өрхтэй, 8.880 аж ахуй нэгжтэй, 877 Гкал/цагтай, үүний нийт орлого нь 51 тэрбум төгрөг дулааны эрчим хүчнийх бөгөөд үүний 39,5 буюу 20,3 тэрбум төгрөгөөр нь өөрөө үйл ажиллагаагаа явуулаад дулааны сүлжээнд өр төлбөргүй ажиллаж байна. Дараагийнх нь Ц ОСНАК компани 43 байр 5400 айл өрхтэй, нийт 42 Гкал/цаг байгаа. Энэ компаниуд бага зардлаар илүү орлого олбол ажилчдын тоо, ажиллаж байгаа тооцооны цахилгаан эрчим хүчний зардал зэрэг нь бага гарч орлого их орно. Бага зардалтай бол Эрчим хүчний салбар руу явах буюу худалдан авах эрчим хүчний төлбөр нь нэмэгдэх юм гэх тооцоолол байгаа. Ийм зарчим дээр үндэслэж байна гэв. /Бичлэгийн 0:11:06-0:12:23/
Шүүгч А.С: Хариуцагч талаас асууя. Шинэ хуучин 2 журмын хооронд асуудал үүсээд байгаа юм байна. Нэхэмжлэгч компаниас өөр нийлсэн байж байгаад салаад 20 Гкал/цаг хүрч чадахгүй байгаа компаниуд хэр олон байгаа вэ. Тусгай зөвшөөрөл авах гэхээр хэрэглэгч нь дутсан нөхцөл байдал байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:12:24-0:12:56/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Нийлсэн компаниуд дандаа өр төлбөр үүссэн, хэрэглэгчийн маргаан гарсан байгаа. Өнгөрсөн 2023 онд 3 компанийг хугацаа нь дуусахад сунгахаас татгалзсан, 3 компанийг хүчингүй болгосон. Гэхдээ 2022 оныхоо нөхцөл шаардлагыг хангалтгүй биелүүлсэн компани байсан. Энэ компани шиг салчхаад хугацаа нь дуусаад тусгай зөвшөөрөл авъя гэж маргасан газар байхгүй. Харин тусгай зөвшөөрлийн хугацаа нь хүчинтэй байсан боловч нөхцөл шаардлагаа хангаагүй Түмэн наяд гэх компани дүрмийг хүчингүй болгоно гээд шүүхэд гомдол гаргаад явж байгаа гэв. /Бичлэгийн 0:12:57-0:13:37/
Даргалагчаас: Нэмж дүгнэлт болгож эцсийн байдлаар хэлэх зүйл байгаа юу нэхэмжлэгч талд гэхэд /Бичлэгийн 0:13:42-0:13:46/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О: Нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:13:46-0:26:01/
Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:26:08-0:27:34/
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б: Нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:27:38-0:32:51/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д: Нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:33:01-0:36:58/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б: Нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:37:02-0:41:28/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б: Нэмэлт тайлбараа хэлэв. /Бичлэгийн 0:41:30-0:44:40/
Даргалагч: Шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө гэв. /Бичлэгийн 0:45:48-0:45:51/
Дээр дурдсанаас үзвэл шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, оролцогчдын хэн алинд нь давуу байдал олгосон, ёс зүйгүй харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй ба хариуцагч талаас асуусан асуулт нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой байх тул өргөдөлд дурдсан “...шүүх хуралдааны явцад Н.Хонинхүү шүүгч тайлбар өгөх боломжийг бүрдүүлэхгүй, асуултад хариулж тайлбар өгөх гэхээр уурлаж, асуултаа дахин дахин асууж байсан, төрийн байгууллага хариуцагч тал гэдгээр нь ялгавартай хандсан, уурласан...” гэж үзэх үндэслэлгүй.
1.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын талаарх үнэлэлт дүгнэлтээ шүүх бүрэлдэхүүн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШШ2024/...3 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгасан байх ба нотлох баримтыг буруу үнэлсэн эсэх асуудлыг дээд шатны шүүх хянахаар хуульд заасан.
Иймд “шүүгч Н.Хонинхүү ...нар нь нотлох баримтыг үнэн зөв үнэлдэггүй, хууль зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргасан...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
2. Шүүгч Д.Оюумаагийн тухайд:
2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасан үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй ба хэргийн оролцогч энэхүү үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхтэй.
Маргаан бүхий захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээс үзэхэд шүүгч Д.Оюумаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргаагүй, хэргийн оролцогч ч түүнийг татгалзан гаргах хүсэлт гаргаагүй байна.
Өмгөөлөгч Р.Б гэрчийн мэдүүлэгтээ “...шүүгч Д.Оюумааг танихгүй, төрөл садан, найз нөхдийн холбоогүй, ашиг сонирхлын зөрчилгүй...” гэжээ.
Сахилгын хорооны тогтоолд “...өмгөөлөгч Р.Б нь шүүгчээр ажиллаж байсан эсэх, сахилгын хэргийн оролцогч Д.Оюумаатай нэг ангид сурч байсан эсхүл өөр бусад байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг тодруулах...” гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д зааснаар ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй, хэргийн оролцогч шүүгчээс татгалзах эрхтэй.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 36 дугаар тогтоолд “ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон, нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно. Үүнд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2, 84.1.3-т тусгайлан заасан үндэслэлүүдээс өөр бусад байдлаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхэд шүүгчийн болон түүний хамаарал бүхий этгээдийн /эдийн болон эдийн бус/ хувийн ашиг сонирхол аливаа байдлаар хөндөгдөх, эерэг болон сөрөг үр дагавар үүсэх, эсхүл ийм байдал үүсэж болзошгүй байгаагийн улмаас тухайн хэрэг, маргааныг шийдвэрлэхэд оролцож болохгүй нөхцөлүүдийг хамааруулна, “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно. Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй...” гэж тайлбарласан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 82 дугаар зарлигаар Р.Б-ыг ...шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон ба 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн ...8 дугаар зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлжээ.
Харин шүүгч Д.Оюумааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ...8 дугаар зарлигаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн, 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ...0 дугаар зарлигаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилжээ.
Шүүгч Д.Оюумаа тайлбартаа “...миний санахаар Шихихутаг болон МУИС-ийн Хууль зүйн сургуульд Р.Б гэж хүн байгаагүй, ...энэ өмгөөлөгчтэй хамт ажиллаж байгаагүй...” гээд ...их сургуулийн бакалаврын, ...их сургуулийн магистрын дипломыг ирүүлсэн.
Дээр дурдсанаас үзвэл шүүгч Д.Оюумаа өмгөөлөгч Р.Б-тай хамт сурч байсан, шүүгчээр хамт ажиллаж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд өмгөөлөгч Р.Б урьд нь шүүгчээр ажиллаж байсан нь шүүгч Д.Оюумааг түүнтэй ашиг сонирхлын нэгдэлтэй гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн хэргийн оролцогч нар нь өмгөөлөгч Р.Б, шүүгч Д.Оюумаа нар ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үр дагаварт хүргэж магадгүй талаарх баримтыг тухайн маргааныг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй, энэ тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй байна.
Иймд шүүгч Д.Оюумааг өмгөөлөгч Р.Б-тай ашиг сонирхлын зөрчилтэй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үүрэгтэй байсан гэх үзэх үндэслэлгүй.
2.2. Дээр дурдсанаас гадна шүүгч Д.Оюумаа нь “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй дараах хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 3..7 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан байх ба системээс шүүгч Д.Оюумаад хуваарилагдсан.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 7..8 дугаар захирамжаар гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Д, бүрэлдэхүүнд Г.Б, илтгэгч шүүгчээр Д.Оюумааг томилсон шийдвэрийг албажуулсан, шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 3...8 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
2. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдуулан гаргасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 5...2 дугаар захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр авсан бөгөөд системээс шүүгч Д.Оюумаад хуваарилагдсан.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 1...4 дүгээр захирамжаар гомдлыг хянан хэлэлцэх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Б, бүрэлдэхүүнд З.Г, илтгэгч шүүгчээр Д.Оюумаа нарыг томилсон шийдвэрийг албажуулсан, шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 6..8 дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, 19.3-т “Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана” гэж заасан.
Дээрх хэргүүд хуульд заасан шаардлага хангасан программаар хуваарилагдсан нь Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Оюумаа 2 удаа оролцсон бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар шүүх хамтын зарчмаар хэрэг маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргадаг.
Дурдсан хэргүүд шүүгч Д.Оюумаад хуваарилагдсаныг ашиг сонирхлын холбоотой гэж үзэхгүй бөгөөд Сахилгын хороо шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт өгөх эрхгүй.
Иймд “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хянагдахаар очиход илтгэгч шүүгчээр заавал Д.Оюумаа томилогддог бөгөөд гаргасан шийдвэрүүд нь хууль бус, хэргээ ойлгоогүй, дүгнэлт нь өөрөө өөрийгөө үгүйсгэсэн байдлаар бичигдэж “Д” ХХК-ний талд шийдвэрлэдэг...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батална.
Хуулийн дээрх заалтын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 3, 4 дүгээр тогтоолын хавсралтаар тус шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, нарийвчилсан журам, мөн хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол, хүсэлт хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилох нийтлэг журам, мөн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ...2 дугаар тогтоолоор хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг тус тус баталжээ.
Дээрх журмын дагуу томилогдсон шүүх бүрэлдэхүүнийг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд журам хуульд нийцэхгүй байгаа эсэх, шүүгчийн томилгоотой холбоотой гомдол Сахилгын хороонд хамааралгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23-т заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Н.Хонинхүү тайлбартаа: “......хороог хариуцагчаар татагдан оролцсон хэрэг маргаанд дандаа шүүгч Н.Хонинхүү ...нар оролцсон” гэх өргөдлийн тухайд:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т “шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, 19.8-т “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд энэ хуулийн 19.2-т заасан асуудлыг Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна", 118 дугаар зүйлийн 118.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгчдийн зөвлөгөөнөөс томилогдсон шүүгч даргална” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журмыг батлан мөрддөг бөгөөд уг нарийвчилсан журмын дагуу “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох анхан шатны журмаар хянан хэлэлцэх захиргааны хэрэгт даргалагчаар томилогдон шүүх хуралдаанд оролцсон.
2. “Иргэдийн төлөөлөгчийг камераа өгөөгүй, өөрийгөө танилцуулаагүй байхад хурлыг эхлүүлсэн, иргэдийн төлөөлөгч дүрсээ өгөөгүй байтал саналыг авч шийдвэрт тусгасан” гэх өргөдлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу оролцуулна”, 75 дугаар зүйлийн 75.3-т “Энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно”, 85 дугаар зүйлийн 85.1-д “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно”, 90.1-д “Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг хуралдаан даргалагчид илтгэн танилцуулна”, 90.2-т “Шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгана” гэж тус тус заасан.
Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын А/..6 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаалаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг хавсралтаар баталж, Б.Д нь иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байна. Тус шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргын зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1-д заасны дагуу ирцийг танилцуулж, шүүхээс хэргийн оролцогчидтой нэг бүрчлэн танилцсан.
Иргэдийн төлөөлөгч Б.Д нь шүүх хуралдаанд цахимаар оролцох үед техникийн сааталтай холбоотой нөхцөл байдал үүссэн бөгөөд даргалагч шүүгчийн хувьд иргэдийн төлөөлөгчид дүрсээ өгөх, техникийн бүрэн бүтэн байдлаа хангаж оролцохыг сануулж, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас иргэдийн төлөөлөгч Б.Д-тэй тухай бүр холбогдож шүүх хуралдаанд оролцуулж, иргэдийн төлөөлөгчөөс дүгнэлтээ танилцуулсан. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.1-д “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно” гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгч Б.Д-ээс техникийн нөхцөл байдалтай холбоотойгоор татгалзах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдал, хуралдаанд оролцож байгаа байдалтай холбоотой ямар нэгэн гомдол хүсэлтийг шүүх хуралдаанд гаргах боломжтой байсан боловч тухайн үед энэ талаар хүсэлт гаргаагүйгээс гадна гомдол гаргагчийн энэ талаарх гомдол нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарах асуудал байна. Өөрөөр хэлбэл, шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарах асуудал биш байна.
Түүнчлэн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр бичих аргачлалыг баталсан бөгөөд тус аргачлалын хоёрдугаар хэсэг “Шийдвэрийн тодорхойлох хэсэг”, 2.9-д “Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч оролцсон бол дүгнэлтийн агуулгыг тусгана”, гуравдугаар хэсэг “Шийдвэрийн үндэслэх хэсэг”, 3.5-д “Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаарх үндэслэлээ тодорхой тусгана” гэж заасны дагуу иргэдийн төлөөлөгч Б.Д-ийн “Үндэслэлтэй байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн тодорхойлох, үндэслэх хэсэгт тусгасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон дээрх аргачлалд нийцүүлсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...иргэдийн төлөөлөгчийг камераа өгөөгүй, өөрийгөө танилцуулаагүй байхад хурлыг эхлүүлсэн, иргэдийн төлөөлөгч дүрсээ өгөөгүй байтал саналыг авч шийдвэрт тусгасан” гэх өргөдлийг Шүүхийн сахилгын хороо хүлээн авах үндэслэлгүй гэж үзэж байна.
3. “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй, хүсэлтийг тайлбар хэмээн шүүх хуралдааны тэмдэглэлд оруулсан” гэх өргөдлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1-д “Хэрэг хэлэлцэх ажиллагаа шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ”, 97.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна”, 98 дугаар зүйлийн 98.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч тайлбар гаргахын өмнө шүүх хуралдаан даргалагч тэдэнд эрх, үүрэг болон үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулна”, 98.2-т “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, 98.3-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч урьд бичгээр тайлбар гаргасан бол шүүх хуралдаан дээр тухайн тайлбараа танилцуулж болно” гэж тус тус заасан.
Шүүх хуралдаан даргалагч нь дээрх хуулийн 96 дугаар зүйлийн 1-д “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчөөс шинэ нотлох баримт цуглуулах болон хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой бусад асуудлын талаар хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулах үүрэгтэй ба тэднээс гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэх бөгөөд шүүх хуралдааны явцад нэмэлт нотлох баримт зайлшгүй шаардлагатай болсон, эсхүл шүүх хуралдаанд ирээгүй оролцогчийг зайлшгүй оролцуулах шаардлагатай талаарх хүсэлтийг хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл шүүх хуралдааныг хойшлуулахаар хуульд тухайлан зохицуулсан байна.
Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь "...2019 оны 181 дүгээр тогтоолоор батлагдсан “Тусгай зөвшөөрлийн харилцааг зохицуулах аж ахуйн харилцааны дүрэм”-ийн 5.2.12-т заасан 20 Гкал/цаг гэснийг хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д зааснаар өмнө нь уг асуудлыг шүүх хянан шийдвэрлэсэн байгаа учраас уг шаардлагыг хүлээн авахаас татгалзах үндэслэл үүссэн байна. Иймд уг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан нь хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг шийдвэрлэхэд хамаарахгүй байна.
Өөрөөр хэлбэл дээрх хүсэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үгүйсгэхтэй холбогдуулан гаргасан тайлбар бөгөөд дээрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ танилцуулсны дараа хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргах тайлбар, маргааны үйл баримтын талаар танилцуулах явцдаа нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэл байгаа гэж тайлбарласныг шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхаарч үндэслэлтэй бол энэ асуудлаар шийдвэр гаргах боломжтой болохоос бус хүсэлт гэж үзэж зайлшгүй тусад нь хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй биш юм.
Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй, хүсэлтийг тайлбар хэмээн шүүх хуралдааны тэмдэглэлд оруулсан” гэх өргөдөл үндэслэлгүй байна.
4. “Шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5-д заасныг буруу тайлбарласан” гэх өргөлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ”, 88.2-т “Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна. Энэ заалт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хамаарахгүй”, 88.3-т “Шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш долоо хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох ба түүнд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна”, 88.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналыг шүүгч шийдвэрлэнэ”, 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.
Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай болон дутуу бичигдсэн тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд гурван хоногийн дотор засвар хийх боломжтой байхаар тухайлан зохицуулсан байх бөгөөд шүүхээс шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт, засвар оруулахдаа хуулийн дээрх хугацааг баримтлан хүсэлтийг шийдвэрлэдэг (Дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэдэг жишиг тогтсон).
Энэ тохиолдолд “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох захиргааны хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д 2024 оны 10 дугаар сарын 18-ны танилцсан боловч шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан байгаа нь хуулийн дээрх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн тул шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/Ш32024/...7 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Шүүгчийн тус захирамжтай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/Ш32024/...7 дугаар захирамжийг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан боловч тус эрхээ хэрэгжүүлээгүй атлаа одоо уг үндэслэлээр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж шүүгчийг буруутгаж байгаа нь ойлгомжгүй тул “...шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5-д заасныг буруу тайлбарласан...” гэсэн өргөдөл нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарах үндэслэлгүй гэж үзэж байна.
5. “Шүүх хуралдааны явцад тайлбар өгөх боломжийг бүрдүүлэхгүй, асуултад хариулж тайлбар өгөх гэхээр уурлаж, төрийн байгууллага хариуцагч тал гэдгээр нь ялгавартай хандсан” гэх өргөдлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж заасны дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд аль нэг тал нь давуу байх суурьтай оролцох боломжгүй бөгөөд, шүүх төвийг сахих байр суурьтай оролцож аль нэг талийг барихгүй аливаа асуудалд шударгаар хандах зохицуулалт бөгөөд Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэж заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад аль нэг талд давуу байр суурь олгож, ялгаварлалгүйгээр эрх тэгш байх зарчмыг мөрдлөг болгон, хуульд заасан журмын дагуу ажилласан.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар өгөх, нотлох баримт гаргах, түүнийг шинжлэн судлахад тэгш эрхтэй оролцоно” гэж заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүхэд тайлбар гаргах, шүүх хуралдаанд биечлэн оролцуулах, нотлох баримт гаргах эрхээр хангаж, хэргийн оролцогчдын шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг танилцуулан, шүүх хуралдаанд нотлох баримт шинжлэн судлуулах зэргээр эрхийг нь хангасан.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууна” гэж заасны дагуу даргалагч шүүгчээс хэргийг хянан шийдвэрлэхэд нэмж зайлшгүй тодруулах шаардлагатай эргэлзээтэй нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллагыг шүүхэд төлөөлөн оролцож буй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс асуусан нь хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...асуултаа дахин дахин асууж, төрийн байгууллага хариуцагч тал гэдгээр ялгавартай хандсан...” гэх гомдол нь шүүгчийн шүүн таслах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд үндэслэлгүйгээр нөлөөлсөн агуулгатай байх бөгөөд гомдлын энэ хэсэг нь шүүгчийн сахилгын зөрчил болох үндэслэлгүй мөн шүүгчийн хувьд албаны чиг үүргээ хуульд заасан журмын хүрээнд хэрэгжүүлсэнтэй холбогдуулан зориуд санаатай, дарамт үзүүлж буй хэлбэр гэж үзэхээс өөр аргагүй байна.
Өргөдөл гаргагчаас “...уурлаж..., ялгавартай хандсан...” гэж өргөдөлд дурдсан нь мөн үндэслэлгүй байна.
Өргөдөл гаргагчаас шүүгч намайг уурласныг хэрхэн яаж тогтоосон талаар тайлбарлаагүй байх бөгөөд хэргийн оролцогчдод ямар нэгэн байдлаар ялгавартай хандсан зүйл огт байхгүй, гомдол гаргагчаас ялгавартай хандсан гэх үндэслэлээ тайлбарлаагүй,өөрөөр хэлбэл, хэргийн оролцогчийн тэгш байдал түүний үндэслэл, ялгаварлагдсан гэж буй үндэслэлээ огт тайлбарлаагүй байна. Шүүх хуралдаан даргалагчийн хувьд дээр дурдсанчлан хуульд заасан хүрээнд хэргийн нөхцөл байдал, маргааны үйл баримтыг тодруулахаар хариуцагчийг төлөөлөн шүүх хуралдаанд оролцож байгаагийнх нь хувьд хэрэг маргаанд хамаарах асуудлаар асуулт асууж тодруулах хэлбэрээр шүүх хуралдааныг удирдан явуулсан нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна.
6. “Шүүгч Н.Хонинхүү ...нар нь нотлох баримтыг үнэн зөв үнэлдэггүй, хууль зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргаж байгаа” гэх өргөдлийн тухайд:
Шүүх нотлох баримтыг хэрхэн үнэлсэнтэй холбоотой асуудал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд хамаарах асуудал юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тухайн хэрэг маргааны хянан шийдвэрлэх журмыг зааж хуульчилсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам буюу хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж хэргийн оролцогч үзэх тохиолдолд дээд шатны шүүхэд энэ талаар гомдол гаргах хууль зүйн боломжтой, энэхүү гомдлыг дээд шатны шүүх хянаад хэрэв гомдолд үндэслэлтэй бол шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх зэрэг байдлаар шийдвэрлэх боломжтой буюу өөрөөр хэлбэл, тухайн шүүхийн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөнийг дээд шатны шүүх нь тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх журмын зөрчлийг зөвтгөж засах боломжтой байдлаар хуульчилсан.
Энэхүү тогтсон журам нь аль ч цаг хугацаанд шүүхийн шүүн таслах ажиллагааны онцгой бүрэн эрх, чиг үүрэг байсаар ирсэнтэй хэн ч маргах үндэслэлгүй билээ. Учир нь, аль ч цаг үеийн аль ч шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг журамлан зохицуулсан хуульд энэхүү шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам тусгагдан мөрдөгдөж ирсэн, одоо ч мөрдөгдөж байгаа билээ.
Шүүх оршин тогтнож буй цаг хугацаанд тухайн шүүх, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх асуудал буюу шүүх хуралдаан явуулах, хэргийн нотлох баримт цуглуулах, хэрэгт авагдсан баримтыг үнэлж дүгнэж шийдвэр гаргах эрх хэмжээг хэрэгжүүлсэнтэй нь холбогдуулан дээд шатны шүүхүүдээс доод шатны шүүх, шүүгчийн гаргасан шийдвэр үйл ажиллагааг хэргийн оролцогчийн гомдлоор хянах хууль зүйн боломжтой. Энэ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамаарах асуудал тэр дундаа гомдол гаргагч ...хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...нотлох баримтыг үнэн зөв үнэлээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй” гэх гомдолд дурдагдсантай адил төстэй шүүхийн хэргийг хянан шийдвэрлээд гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдолд дурдсан шүүхийн шүүн таслах ажиллагаа дахь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилд хамаарах асуудлууд дээд шатны шүүхээр хянагдаж, хэрэв шүүх шүүгчийн үйл ажиллагаанд алдаа дутагдал байгаа гэж үзэх тохиолдолд тухайн шийдвэрийг өөрчлөгдөх, хүчингүй болох зэрэг хэлбэрээр хуульд заасан журмын дагуу шийдвэрлэгдэх тохиолдол шүүхийн практикт өдөр тутам байнга давтагдаж байдаг.
Эдгээр бүх шүүх, шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж буй дээд шатны шүүхүүдийн шийдвэрүүдээр дүгнэгдэж шийдвэрлэгдэж байгаа тохиолдол бүрийг шүүгчийн ёс зүйн зөрчилд хамруулах, ёс зүйн зөрчилд тооцох хууль зүйн боломж, үндэслэл гомдолд тайлбарлагдаагүй байна.
Өргөдөлд дурдагдсан гомдол үндэслэлгүй байх бөгөөд эдгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд хамаарах асуудлуудыг ёс зүйн зөрчилд хамааруулан тайлбарлаж байгаа нь өөрөө шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагааны хараат бус байдал, шүүн таслах ажиллагаанд нөлөөлсөн, дарамж учруулсан шинжийг агуулж байна гэж үзэхээр байна.
Иймд өргөдөл гаргагч ...хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өргөдөл бүхэлдээ шүүгчийн сахилгын зөрчилд тооцогдох үндэслэлгүй гэж үзэж эс зөвшөөрч байна” гэжээ.
Шүүгч Н.Хонинхүү 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Миний бие Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн СХТ/2025/..0 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай” тогтоолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:
1. “Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд өөрийгөө танилцуулаагүй, биеийн байцаалтаа өгөөгүй, өөрийгөө тодорхойлохуйц дүрсээ өгөөгүй...” гэх өргөдлийн тухайд:
1.1. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдан 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын даргын А/..6 дугаар “Дэд жагсаалт батлах тухай” тушаалаар тус захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг хавсралтаар баталж, Б.Д-г иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон байсан бөгөөд шүүх хуралдаанд тус иргэдийн төлөөлөгчийг оролцуулж, хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д "Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасан журмын дагуу оролцуулна”, 75 дугаар зүйлийн 75.3-т “Энэ хуулийн 75.2.5-д зааснаар хэргийн үйл баримт, захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг шүүх хуралдаанд уншиж сонсгоно”, 85 дугаар зүйлийн 85.1-д “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно”, 90.1-д “Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг хуралдаан даргалагчид илтгэн танилцуулна”, 90.2-т “Шүүх хэргийн оролцогч, бусад оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөх, өмгөөлөх бүрэн эрхийг шалгана” гэж тус тус заасан хүрээнд ажилласан тул сахилгын зөрчил гаргаагүй гэж үзэж байна.
1.2. Шүүгчийн туслах Э.Ундралмаагийн зүгээс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 15 цаг 42 минутад 7...6 дугаар утаснаас иргэдийн төлөөлөгч Б.Д-ийн 8...9 дугаарт холбогдож "...шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон, шүүх хуралдаан 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр товлогдсон...” талаар мэдэгдэхэд "...эрүүл мэндийн улмаас шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй, цахимаар оролцох боломжтой” гэж тайлбарласан байдаг. /Шүүгчийн туслахаас иргэдийн төлөөлөгчийг цахимаар оролцохтой холбоотойгоор 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 12 цаг 45 минутад zoom-ын кодыг явуулж, иргэдийн төлөөлөгчийн ...@gmail.com мэйл хаяг руу иргэдийн төлөөлөгчийн тангараг, дүгнэлт зэрэг баримтуудыг хүргүүлж, танилцуулсан талаар баримтуудыг хавсаргаж хүргүүлэв.
2. “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн гэж үзэн засвар оруулахаар хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүгч хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн...” гэх өргөдлийн тухайд:
2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналыг шүүгч шийдвэрлэнэ”, 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр гурван хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалт нь шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай болон дутуу бичигдсэн тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд гурван хоногийн дотор засвар хийх боломжтой байхаар зохицуулсан бөгөөд шүүхийн практикт хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэдэг.
2.2. Уг хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлтэй хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д 2024 оны 10 дугаар сарын 18-ны танилцсан /хэргийн материал танилцуулсан баримт хавсаргав/ боловч шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гаргасан. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуульд заасан 3 хоногийн хугацааг хэтрүүлэн шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан байх тул шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/Ш32024/...7 дугаар захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
2.3. Шүүгчийн дээрх захирамжтай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасны дагуу хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/Ш32024/...7 дугаар захирамжийг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан боловч тус эрхээ хэрэгжүүлээгүй, шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрсөн. Гэтэл шүүх хуралдааны тэмдэглэлийг дутуу бичигдсэн, хэргийн оролцогчийн хүсэлтийг хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн” гэж тайлбарлаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргах, шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргах эрхээ /эдлээгүй нөхцөл байдлыг үгүйсгэхгүй тул энэ талаарх хүсэлт гаргагчийн гомдол үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүгч Д.Оюумаа тайлбартаа: “...1. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 3..7 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ захирамж нь надад 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр системээс хуваарилагдаж ирсэн байна.
-Захирамжийг хянан шийдвэрлэх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр зарлаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 778 дугаар захирамжаар даргалагч шүүгчээр Н.Д, бүрэлдэхүүнд Г.Б, илтгэгч шүүгчээр Д.Оюумааг томилжээ.
-Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийлгэх шаардлагатай гэдэг үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлгүй. Харин хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасан бусад үндэслэлээр татгалзах үндэслэл байгааг эсэхийг хянахад энэхүү тогтоол саад болохгүй гэх байдлаар хянан шийдвэрлэж, 3..8 дугаар тогтоолыг шүүх бүрэлдэхүүнээр гаргасан байна.
2. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй ...хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” 5...2 дугаар захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн бөгөөд энэ захирамж нь надад 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр системээс хуваарилагдаж ирсэн болно.
-Захирамжийг хянан шийдвэрлэх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зарлаж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 1..4 дүгээр захирамжаар даргалагч шүүгчээр Г.Б, бүрэлдэхүүнд З.Г, илтгэгч шүүгчээр Д.Оюумааг томилжээ.
-Нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д зааснаар захиргааны шүүхийн харьяаллын бус гэж татгалзсан нь үндэслэлгүй байна.
-Хариуцагч захиргааны байгууллагаас магадлан шалгах ажиллагааны явцад 2023 оны ...47 дугаар албан бичгээр нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд” магадлан шалгах боломжгүй” гэж татгалзаж хариу өгсөн нь үр дагавар үүсгэсэн. Нэхэмжлэгчийн энэ төрлийн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлүүлэх боломжгүй болгосон учир харьяаллын бус гэж шууд татгалзсан нь буруу гэх байдлаар хянан шийдвэрлэж, 6..8 дугаар тогтоолыг шүүх бүрэлдэхүүнээр гаргасан байна.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол нь хэргийн оролцогч болон шүүгчийн хүсэл зоригоос үл хамааран системээс санамсаргүй тохиолдлоор хуваарилагдан ирдэг бөгөөд энэхүү захирамж, тогтоол нь надад удаа дараа хуваарилагдан ирсэн би авч шийдвэрлэхгүй гэж татгалзах боломж байдаггүй болно.
3. Мөн гомдолд дурдсан шиг “гаргасан тогтоол шийдвэрээ дээд шатны шүүхэд хянуулах боломж олгодоггүй” гэх эрх бидэнд байхгүй ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6-д “Энэ хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, дараах тогтоол гаргана”, 122.7-д “Энэ хуулийн 122.6-д заасан тогтоол эцсийн шийдвэр байна” гэдгийг тогтоолын агуулгын хувьд хэргийн оролцогч нарт тайлбарлаж өгөх хуульд заасан үүргийг биелүүлдэг.
4. Нэхэмжлэгч “Д” ХХК-ийн өмгөөлөгчөөр оролцож буй өмгөөлөгч Р.Б-ыг миний бие огтоос таньдаггүй бөгөөд нэг сургууль, нэг төгсөлт, ажил, албан тушаалын хувьд ч таарч ажиллаж, танилцаж байгаагүй болно. Ямар үндэслэлээр ийнхүү хардаж, гүтгэж байгааг ойлгохгүй байна. Энэ талаар өмгөөлөгч Р.Б-аас асууж тодруулах нь зүйтэй болов уу.
5. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШШ2024/...3 дугаар шийдвэртэй “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн бүрэлдэхүүнд тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны ...1 дүгээр захирамжаар бүрэлдэхүүнд томилогдсон бөгөөд давж заалдах шатны шүүхэд шийдэгдэх анхан шатны хэргийг хуулиараа бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг.
Энэхүү шийдвэрийг хэргийн оролцогчид эс зөвшөөрвөл хяналтын шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрх нь хуулиар нээлттэй байдаг.
6. Миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болоод бусад үед ч шүүгчийн ёс зүйн алдаа гаргахгүй гэж хичээн ажиллаж амьдардаг ба дээрх иргэний гомдолд дурдсан үндэслэлээр ёс зүйн алдаа гаргасан гэж үзэхгүй, харин хэрэг, маргааныг хэрхэн шийдсэнтэй холбогдуулж, тухайн шийдвэр хэргийн оролцогчид таалагдахгүй байх, нэг талд үйлчилсэн мэт санагдах, нэхэмжлэл гомдлыг өөртөө хуваарилж аваад байгаа мэтээр ойлгож, хардах эрхтэй боловч ёс зүйн зөрчил гаргасан, арга хэмжээ авхуулахыг хүсэж Сахилгын хороонд өргөдөл гаргаж байгаа нь хариуцагч захиргааны байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд харамсалтай санагдаж байна. Захиргааны хэргийн шүүх нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хувьд захиргааны байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, эс үйлдэхүйгээс болж хууль ёсны эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн байх вий, шалган тогтоож, хөндөгдсөн эрхийг сэргээх зорилго, чиглэлтэй онцлогтой шүүхийн хувьд гомдол нэхэмжлэлийг хүлээн авахаас аль болох зайлсхийж, буруутай эсэхийг тогтоож ажиллахыг эрмэлздэг.
Иймд өргөдөлд дурдсан үндэслэлийг нягтлан шалгаж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Д.Оюумаа 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Тус хороонд иргэн Т.Б-ийн гаргасан өргөдөлд өмнө нь дэлгэрэнгүй тайлбар өгсөн тул Шүүхийн Сахилгын хорооны 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 70 дугаар тогтоолын миний биед холбогдох хэсэгт тайлбар өгөх нь зүйтэй гэж үзэв.
Тогтоолын “Үндэслэх нь” хэсгийн 3 дахь хэсэгт “...Шүүгч Д.Оюумаатай ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж өргөдөлд тодорхойлогдож буй нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б-ы мэдүүлэг, сахилгын хэргийн оролцогч Д.Оюумаагийн тайлбарт үндэслэн сахилгын хэргийн шалгах ажиллагааг явуулсан нь “нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлнэ” гэж заасан зохицуулалтад нийцээгүй байх бөгөөд өргөдлийн үндэслэлийн талаарх үйл баримтыг бүрэн шалгаж тодруулаагүй нь учир дутагдалтай байна. Тодруулбал, өмгөөлөгч Р.Б нь шүүгчээр ажиллаж байсан эсэх, мөн сахилгын хэргийн оролцогчтой нэг ангид сурч байсан эсхүл өөр бусад байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” үүссэн эсэхэд дүгнэлт өгөх боломжтой...” гэж дурджээ.
Өмнө тайлбарласанчлан шүүгч Д.Оюумаа миний бие өмгөөлөгч Р.Б гэх хүнтэй ямарваа нэг танилын, найз нөхдийн холбоо харилцаа байхгүй бөгөөд би Шихихутуг Хууль зүйн их сургууль 1995-1999 онд, ...их сургуулийн Хууль зүйн магистрыг 2000 онд төгссөн ба энэ ангиудад маань миний санахын Р.Б гэж хүн байгаагүй болно. Миний хувьд 1999 оноос эхлэн шүүхийн байгууллагад тасралтгүй ажиллаж ирсэн ба гомдолд дурдагдсан өмгөөлөгчтэй цуг ажиллаж байгаагүй.
Шүүгч Д.Оюумаа миний хувьд Шүүгчийн тангараг өргөсөн, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Ёс зүйн хороонд нэлээдгүй цаг хугацаанд ажиллаж шүүхийн тогоонд боловсорсны хувьд шүүгчийн ёс зүй төлөвшсөн бөгөөд надад хуваарилагдаж ирсэн хэрэг маргааныг зөв шударга шийдвэрлэх, үнэн зөвийг олох, хууль хэрэглээний алдаа мадаггүй шийдвэр гаргахад хичээж ажиллаж ирсэн болохоос биш, энэ хэрэг дээр ямар өмгөөлөгч оролцож байгаа, танил талдаа хэрэг маргааныг шийдэх гэдэг асуудлыг огт бодолцож байгаагүй билээ.
Өргөдөл гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гэх хүн хэрэг маргаанд их ордог юм шиг тайлбар гаргасан байсан. Би энэ хүнийг ч танихгүй гэхдээ Монгол Улсад хуулийн сургууль цөөхөн, надтай цуг хамт суралцаж байсан, цуг ажиллаж байсан гэдгээр хэргийн оролцогчтой танил, хэрэг маргааныг түүний талд шийдсэн байх магадлал өндөр гэж хардах өнцөг үүсэж байгаа нь маш харамсалтай ба тухайн тохиолдолд уг өмгөөлөгчийг “Танихгүй” гэх тайлбараас өөр нэмэлт тайлбар байхгүй болно.
Хэрэв шүүх хуралдаанд холбоо хамаарал бүхий ашиг сонирхлын зөрчил үүсэж болохоор хэргийн оролцогч орж ирвэл хуулиараа шүүгч бид татгалзах эрхтэй, мөн хэргийн оролцогчдод нөхцөл байдлыг танилцуулаад татгалзах эрхийг нь эдлүүлэх үүрэгтэй. Ийм хуульд заасан нөхцөл үүсээгүй, ашиг сонирхлын зөрчил үүсэхээргүй гэсэн тохиолдолд бид тухайн хэрэг маргааныг хянан шийдвэрлэх л үүрэгтэй.
Харин зөв буруу шийдсэн, хууль хэрэглээний алдаа мадаг нь давах хяналтынхаа журмаар хянуулах эрх нь хэргийн бүх оролцогчдод нээлттэй байдаг. Манай давж заалдах шатны шүүхийн хувьд бол бүх хэргийг бүрэлдэхүүнтэй шийддэг, бүрэлдэхүүн нь журмын дагуу биднээс үл хамаарч томилогддог. Гомдолд дурдагдсан хэргүүд нь хүлээн авахаас татгалзаад дууссан биш, харин хэрэг маргаан үүсгээд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэх боломжтой болсон хэргүүд болохыг дахин дурдаж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Т.Б нь “...шүүгч Н.Хонинхүү нь 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд цахимаар оролцсон иргэдийн төлөөлөгч камерын дүрс өгөөгүй, өөрийгөө танилцуулаагүй байхад шүүх хуралдааныг эхлүүлсэн, уг иргэдийн төлөөлөгч хурлын явцад хамт байгаагүй, хэргийг бүрэн дүүрэн ойлгож, үнэн зөв дүгнэлт өгсөн гэх боломжгүй нөхцөл үүссэн байхад шүүх хүлээн авсан; Т.Б би хүсэлт шийдвэрлүүлэх гэсэн боловч шүүгч “хүсэлт биш, нэхэмжлэлийн нэг шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлээд байна” гэж дээрэнгүй, илт хариуцагч талыг үл тоосон байдлаар хандсан ба хүсэлтийг шүүх хуралдааны тэмдэглэлд тайлбар хэмээн оруулсан; шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцахад дутуу бичигдсэн байсан тул шүүгчид хүсэлт гаргасан боловч хуулийг буруу тайлбарлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон; шүүх хуралдааны явцад тайлбар өгөх боломжийг бүрдүүлэхгүй, асуултад асууж тайлбар өгөх гэхээр уурлаж, асуултаа дахин дахин асууж байсан нь төрийн байгууллага хариуцагч тал гэдгээр ялгавартай хандаж, эрхээ эдэлж тайлбар хэлэхэд хүндрэлтэй байсан нь тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн;
шүүгч Д.Оюумаа нь нэхэмжлэгч болоод өмгөөлөгч Р.Б-тай ашиг сонирхлын хамааралтай буюу давж заалдах шатны шүүхийн 3 хэргийн шүүх хуралдааны гурвууланд нь илтгэгч шүүгчээр томилогдож, гаргасан шийдвэрүүд нь хууль бус, “Дай сэцэн” ХХК-ийн талд шийдвэрлэгддэг;
мөн шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нар нь нотлох баримтыг үнэн зөв үнэлдэггүй, хууль зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргаж байгаа, мөн “Д” ХХК, “Т” ХХК гэх 2 компаниас нийт 4 нэхэмжлэл гаргасан ба шүүгч Д.Оюумаа нь бүх шийдвэрийг энэ компаниудын талд гаргасан, шийдвэрүүдийг уншихаар нотлох баримтыг үнэлсэн, үндэслэл бүхий шийдвэр огт гаргаагүй, шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нар эдгээр 2 компанийн нэхэмжлэлтэй хэрэгт яагаад дандаа томилогдоод байгааг шалгуулах” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-6 тал/
Илтгэгч гишүүн саналдаа “...шүүгч Н.Хонинхүүгийн тухайд ...шүүх хуралдаанд иргэдийн иргэдийн төлөөлөгч оролцож, дүгнэлтээ хэлсэн, энэхүү дүгнэлтийн талаар шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан нь тогтоогдож байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй; ...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн ...хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасанд хамаарахгүй тул ...сахилгын зөрчилд хамаарахгүй; ...тэмдэглэлд засвар хийх эсэхийг шүүгч бүрэн эрхийнх хүрээнд шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогчийн тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг хангаагүйг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй; ...шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй ба хариуцагч талаас асуусан асуулт нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой байх тул өргөдөлд дурдсан “...уурлаж, асуултаа дахин дахин асууж байсан, төрийн байгууллага хариуцагч тал гэдгээр нь ялгавартай хандсан, уурласан” гэж үзэхгүй; ...шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтын талаарх үнэлэлт дүгнэлтээ шүүх бүрэлдэхүүн шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгасан байх ба нотлох баримтыг буруу үнэлсэн эсэх асуудлыг дээд шатны шүүх хянахаар хуульд заасан тул сахилгын зөрчилд хамаарахгүй;
шүүгч Д.Оюунмаагийн тухайд ...сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд өмгөөлөгч Р.Б-тай хамт сурч байсан, шүүгчээр хамт ажиллаж байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Р.Б урьд шүүгчээр ажиллаж байсан нь шүүгч Д.Оюумааг түүнтэй ашиг сонирхлын нэгдэлтэй гэж үзэх үндэслэл болохгүй. Түүнчлэн хэргийн оролцогч нар нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх үр дагаварт хүргэж магадгүй талаарх баримтыг тухайн маргааныг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд гаргаж өгөөгүй, энэ тохиолдолд ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдал бий болоогүй байна; “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргүүд хуульд заасан шаардлага хангасан программаар хуваарилагдсан нь Захиргааны хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдож байна, шүүгч Д.Оюумаад хуваарилагдсаныг ашиг сонирхлын холбоотой гэж үзэхгүй бөгөөд Сахилгын хороо шүүхийн тогтоолын хууль зүйн үндэслэлийг хянах түүнд дүгнэлт өгөх эрхгүй тул сахилгын зөрчилд хамаарахгүй; Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 3, 4 дүгээр тогтоолын хавсралтаар “ Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, нарийвчилсан журам, мөн хэрэг, нэхэмжлэл, маргаан, гомдол, хүсэлт хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн томилох нийтлэг журам”, мөн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 0052 дугаар тогтоолоор баталсан “Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын дагуу томилогдсон шүүх бүрэлдэхүүнийг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд журам хуульд нийцэхгүй байгаа эсэх, шүүгчийн томилгоотой холбоотой гомдол Сахилгын хороонд хамааралгүй” гэж үзээд шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23-т заасан зөрчил гаргаагүй гэж дүгнэсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 172-222 тал/
Сахилгын хорооны хуралдаанаар илтгэгч гишүүний саналыг хянан хэлэлцээд санал нь сахилын хэрэгт авагдсан баримтад үндэслэгдсэн, хуульд нийцсэн, хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. Тодруулбал,
1. Шүүгч Н.Хонинхүүгийн тухайд:
1.1. Иргэдийн төлөөлөгч цахимаар оролцсон болон түүний дүгнэлтийн талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцож байгаа ...иргэдийн төлөөлөгч, ...шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг бусад оролцогч гэнэ” гэж заасан тул Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам” иргэдийн төлөөлөгчид хамааралтай юм.
Шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 60 дугаар тогтоолоор баталсан “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгох, тангарах өргөх журам”-д заасны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, үйлчилгээний хэлтсийн дарга Х.Г-ын 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/..6 дугаар тушаалаар “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцох иргэдийн нэрсийг батлахад хавсралтын 10 дугаар дэс дугаарт Б-гийн Да-гийн нэр байх ба шүүгч Н.Хонинхүүгийн туслах Э.У иргэдийн төлөөлөгчөөр Б.Д-г сонгон, нөөцөд Б.Г, Н.Э нарыг тэмдэглэж, Б.Д-тэй утсаар ярьсан тэмдэглэл үйлдэн, иргэдийн төлөөлөгчийн тангараг, дүгнэлтийн баримтыг цахим шуудангаар хүргүүлсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 128-134 тал/
Товлогдсон 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Б.Д цахимаар оролцсон бөгөөд зарим хэсэгт түүний дүрс байхгүй байсан үйл баримт тогтоогджээ. Тодруулбал:
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь тухайн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт 2 удаа үзлэг хийсэн байна. Үзлэгээр тогтоогдсон үйл баримтыг 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2025/...2 дугаар саналын “үндэслэх нь” хэсгийн 19 дүгээр талд авагдсан 1.1 дэс дугаарт дэлгэрэнгүй тусгасан байгаа нь шүүгчийн туслах Э.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Е нарын албан хэрэгцээнд ашигладаг “оutput” программ /байгууллагын дотоод сүлжээ/-аар харилцсан түүх, шүүх хуралдааны танхимын шүүх бүрэлдэхүүний шүүгч нарын ширээн дээр байрлуулсан дэлгэцэд хийсэн үзлэг, шүүгчийн туслахаас иргэдийн төлөөлөгч Б.Д рүү явуулсан зурвасын хуулбар, Э.У, А.Е нарын гэрчийн мэдүүлгүүдээр тус тус нотлогдож байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 120-123, 148-154, 135-136, 169-170, 190-197 тал/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3 дахь хэсэгт шүүгчийн туслахын чиг үүргийг, 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт шүүх хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүргийг тус тус хуульчилсан бөгөөд мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7 дахь заалтад “шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангахад оролцох”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгчийн туслах нь шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангасан бол, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2.1 дэх заалтад “шүүх хуралдааны техник, зохион байгуулалтын бэлтгэлийг хангах”, 90.2.3 дахь заалтад “шүүх хуралдааныг дууны, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах” гэж заасан чиг үүргийн хүрээнд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ажилласан гэж үзнэ.
Илтгэгч гишүүн нь иргэдийн төлөөлөгч Б.Д цахимаар оролцсон, дүрс тасалдсан эсэхтэй холбоотой дахин шалгах ажиллагааны хүрээнд “DVD-R 4.7GB 120 min/16X” гэх саарал өнгийн сидинд саарал өнгөөр бичигтэй сидинд хуулбарлагдсан шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийжээ.
Тухай сидины “шүүх хуралдаан” гэх нэртэй фолдерт байх бичлэгийг үзэхэд иргэдийн төлөөлөгчийн цахим холболт салаагүй хэвийн байсан боловч дуу-дүрсээ
- “Presentation-1” нэртэй 1 цаг 11 секунд үргэлжилсэн бичлэгийн 0:00:02-0:18:20, 0:19:05-0:21:29, 0:33:39-0:35:38, 0:39:17-0:44:32,
- “Presentation-2” нэртэй 1 цаг үргэлжилсэн бичлэгийн 0:30:55-0:35:16, 0:46:34-1:00:00,
- “Presentation-3” нэртэй 45 минут, 53 секунд үргэлжилсэн бичлэгийн 0:00:01-0:06:05, 0:16:45-0:34:47-д тус тус хаасан,
- харин “Presentation-1” нэртэй бичлэгийн 0:18:21-0:19:05, 0:21:30-0:33:38, 0:35:39-0:39:23, 0:44:33-1:01:11,
- “Presentation-2” нэртэй бичлэгийн 0:00:01-0:30:54, 0:35:17-0:46:33,
- Presentation-3 нэртэй бичлэгийн 0:06:06-0:16:44, 0:34:48-0:45:53/ хоромд өөрийн дүрсээ өгсөн байх ба дуугаа хаажээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 169-170 тал/
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын 3 дугаар зүйлийн 3.5 дахь хэсэгт “Бусад тохиолдолд цахимаар оролцогч нь сүлжээ, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, харагдах орчин зэрэг нөхцөлийг хангасан байна”, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт “Цахимаар оролцогч интернэтийн сүлжээ, тоног төхөөрөмжид нь саатал гаргасан тохиолдолд шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад даруй мэдэгдэнэ... бусад байрлалаас оролцож байгаа тохиолдолд саатлыг өөрөө арилгана”, 4.4.6 дахь заалтад “дүрсээ хаахгүй байх”, 4.4.7 дахь заалтад “шүүх хуралдааны үед үг хэлээгүй тохиолдолд микрофон /дууг/-ыг хаах” нь цахимаар оролцогчид тавигдах шаардлага байхаар тусгасан байна.
Иймд илтгэгч гишүүний “...иргэдийн төлөөлөгч нь 2 цаг 48 минут 36 секундийн шүүх хуралдааны цахим дүрс бичлэгээс 1 цаг 9 минут 46 секундийн хугацаанд дүрсээ хааж, 1 цаг 38 минут 50 секундийн хугацаанд дүрсээ өгсөн байх ба энэ тохиолдолд даргалагч шүүгчийг буруутгах үндэслэлгүй...” гэснийг бүрэлдэхүүн хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн “шүүх хуралдаан” гэх нэртэй фолдерт хуулагдсан “mainfeed_dual_768-3” нэртэй бичлэгийн 44 минут 42 секундээс даргалагч “заа иргэдийн төлөөлөгч иргэдийн төлөөлөгч Б.Д та дүгнэлтээ хэлнэ. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй юу, үндэслэлгүй юу гэдэг талаар дүгнэлтээ хэлнэ үү. Сонсож байна уу, иргэдийн төлөөлөгч өө” гэхэд 45 минут 12 секундээс эмэгтэй хүн “байна уу, сонсож байна, байна байна” гээд үргэлжлүүлэн “нэхэмжлэл жоохон үндэслэлтэй байна” гэж хэлж байх боловч яриа нь үе үе тасалдаж байна.
Харин шүүхийн шийдвэрийн “тодорхойлох нь” хэсгийн 8 дэс дугаарт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг, “үндэслэх нь” хэсгийн 4.15 дэс дугаарт иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн талаар тус тус тусгажээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104 дэх хэсэгт “Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно”, 104.2 дахь хэсэгт “Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно”, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт “Тодорхойлох хэсэгт ...иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3.3 дахь заалтад “хэргийн үйл баримтад үнэлэлт өгч, шүүгдэгч, зохигчийн гэм буруутай эсэх талаар бичгээр дүгнэлт гаргах” нь иргэдийн төлөөлөгчийн эрх бөгөөд мөн зүйлийн 66.4 дэх хэсэгт “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 66.3.3-т заасан дүгнэлтийг бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, дүгнэлтийг амаар гаргаж болно” гэж тус тус заасантай нийцэж байна.
Иймд иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд хэлсэн, энэ нь шүүхийн шийдвэрт тусгагдсан байх тул уг үндэслэлээр шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэхгүй буюу шүүгч Н.Хонинхүү нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг зөрчөөгүй байна.
1.2. Захиргааны хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өргөдөл гаргагч Т.Б хүсэлт гарган шийдвэрлүүлэх гэсэн боловч шүүгч дээрэнгүй, илт хариуцагч талыг үл тоосон байдлаар хандаж, хүсэлтийг шүүх хуралдааны тэмдэглэлд тайлбар хэмээн оруулсан гэх талаар:
Илтгэгч гишүүн нь шалгах ажиллагааны явцад өргөдөл дурдагдсан захиргааны хэргийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийн, энэ тухайгаа саналын 26 дугаар талаас бичигдсэн 1.2 дэс дугаарт дэлгэрэнгүйгээр тусгажээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 197-201 тал/
Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн “...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж өгнө үү” гэх хүсэлтийн агуулга нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эс зөвшөөрсөн агуулгатай байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 198 тал/
Иймд холбогдох шүүгч Н.Хонинхүүгийн “...хүсэлт нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, үгүйсгэхтэй холбогдуулан гаргасан тайлбар бөгөөд дээрх хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлээ танилцуулсны дараа хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гаргах тайлбар, маргааны үйл баримтын талаар танилцуулах явцдаа нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэл байгаа гэж тайлбарласныг шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ анхаарч үндэслэлтэй бол энэ асуудлаар шийдвэр гаргах боломжтой болохоос бус хүсэлт гэж үзэж зайлшгүй тусад нь хэлэлцэх хууль зүйн үндэслэлтэй биш юм...” гэх хариу тайлбар, илтгэгч гишүүний “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан зохицуулалтаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт нь шинэ нотлох баримт бүрдүүлэх, мөн нотлох баримттай холбоогүй байх учиртай” гэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгчийн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
1.3. Шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдэж, засвар оруулах хүсэлт гаргасан боловч шүүгч хуулийг буруу тайлбарлан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон гэх талаар:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлд шүүх хуралдааны тэмдэглэлд юуг хэрхэн тусгах талаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 88.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан дууссан өдрөөс хойш 7 хоногийн дотор тэмдэглэлийг бэлэн болгох, 88.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болох, тэмдэглэлтэй холбоотой саналыг шүүгч шийдвэрлэх, 88.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүх хуралдаанд оролцогчийн хүсэлтээр 3 хоногийн дотор засвар хийж баталгаажуулахаар хуульчилсан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүх хуралдааны тэмдэглэлтэй 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр танилцаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “тэмдэглэлд засвар оруулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШЗ2024/...7 дугаар захирамжаар хангахаас татгалзаж, тухайд өдрөө Д.Д-гийн вайбэр дугаараар танилцуулсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 67-72 тал/
Иргэний хуулийн 72 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмыг хуульчилсан ба мөн зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж заасан байдаг тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5 дахь хэсэгт заасан 3 хоногийн хугацаа нь 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дуусжээ.
Өргөдөл гаргагч нь уг үндэслэлтэй холбоотой өргөдөлдөө “...хуралдааны тэмдэглэлд засвар хийхдээ 3 хоногийн дотор засвар хийх байтал, хуралдааны тэмдэглэл гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор засвар хийнэ гэсэн агуулга байхгүй...” гэж дурдсан бол,
шүүгч Н.Хонинхүү 2025 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн хариу тайлбартаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийг дурдаад “...хуулийн зохицуулалтын агуулгаас үзэхэд шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай болон дутуу бичигдсэн тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр тухайн шүүх хуралдааны тэмдэглэлд 3 хоногийн дотор засвар хийх боломжтой байхаар тухайлан зохицуулсан...” гэсэн, 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн нэмэлт тайлбартаа “...шүүхийн практикт хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлсэн тохиолдолд хүсэлтийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэдэг... Мөн шүүгчийн 221/ШЗ2024/...7 дугаар захирамжтай холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-т ...заасны дагуу шүүгчийн захирамжийг хүчингүй болгох эсхүл өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан боловч тус эрхээ хэрэгжүүлээгүй, шүүгчийн захирамжийг хүлээн зөвшөөрсөн...” гэх хариу тайлбар ирүүлсэн. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-6, 22-28, 2 дугаар хавтасны 124-127 тал/
Иймд илтгэгч гишүүний “...тэмдэглэлд засвар хийх эсэхийг шүүгч бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх бөгөөд хэргийн оролцогчийн “тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг хангаагүйг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн гэж үзэхгүй” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
1.4. Шүүх хуралдааны явцад тайлбар өгөх боломжийг бүрдүүлэхгүй, уурлаж, асуултаа дахин дахин асууж байсан нь хариуцагч талд ялгавартай хандаж, эрхээ эдэлж тайлбар хэлэхэд хүндрэлтэй байсан нь тэгш байх зарчмыг ноцтой зөрчсөн гэх талаар:
Шалгах ажиллагааны явцад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт илтгэгч гишүүн нь 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус тус 2 удаа үзлэг хийсэн байх бөгөөд саналын 19-20, 26-47 дугаар талд дэлгэрэнгүй тусгажээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 4-23, 169-170 тал/
Тухайн үзлэгийн тэмдэглэл болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс даргалагчаас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, ...шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авна” гэж зааснаар шүүх хуралдааны дэг сахиулах арга хэмжээ авч байсан нь тогтоогдож байна. Түүнчлэн хэргийн оролцогчид нь мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүлээх үүргийг хуульчилсан бөгөөд үүнд шүүх хуралдааны дэгийг сахих хамаарах юм.
Иймд илтгэгч гишүүний “...даргалагч хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, оролцогчдын хэн алинд нь давуу байдал олгосон, ёс зүйгүй харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна” гэж үзсэн нь үндэслэл бүхий байх тул шүүгч Н.Хонинхүүг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
2. Шүүгч Д.Оюумаагийн тухайд:
2.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б-тай ашиг сонирхлын зөрчилтэй эсэх талаар:
Сахилгын хэргийг дахин шалгах ажиллагааны хүрээнд илтгэгч гишүүний 2025 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн ...4 дүгээр албан бичгээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс захиргааны хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б шүүгчээр ажиллаж байсан эсэх, ажиллаж байсан бол ямар хугацаанд ажилласан талаарх баримтыг гаргуулжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 105 тал/
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ...67 дугаар албан бичгийн хавсралтаар Р.Б-ыг ...шүүхийн шүүгч албан тушаалд томилсон болон шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 8..2 дугаар зарлиг, 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1..8 дугаар зарлигийн хуулбарыг тус тус ирүүлсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 106-109 тал/
Мөн холбогдох шүүгч Д.Оюумаа 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн нэмэлт тайлбарын хавсралтаар 1999 оны ...дээд сургуулийн “хууль зүйн ухааны бакалавр зэрэг олгосон” диплом, 2000 оны ...их сургуулийн “хууль зүйн ухааны магистр зэрэг олгосон” магистрын дипломын хуулбарыг хавсралтаар ирүүлжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 116-117 тал/
Улмаар илтгэгч гишүүний 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ...5 дугаар албан бичгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ...39 дүгээр албан бичгийн хавсралтаар Д.Оюумааг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 1..8 дугаар зарлиг, Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1..0 дугаар зарлиг, мөн өдрийн 1..1 дүгээр зарлигаар Д.Оюумааг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон, мөн уг албан тушаалаас чөлөөлөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн ...0 дугаар зарлигуудыг ирүүлсэн байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 161-168 тал/
Түүнчлэн шалгах ажиллагааны явцад захиргааны хэргийн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Б-аас гэрчийн мэдүүлэг авахад “өмгөөлөгчийн хувьд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгч Д.Оюумаа байдгийг мэднэ, түүнээс биш төрөл садан, найз нөхөр, гэр бүлийн ямар нэгэн холбоо харилцаа байхгүй, бүр таних ч үгүй. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх хуралдаан болон түүнээс өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн зүгээс “шүүгчийг татгалзан гаргах” асуудал огт яригдаагүй. Ялангуяа надтай ашиг сонирхлын холбоотой гэх асуудал огт яригдаагүй. Тийм ч үндэслэл байхгүй” гэжээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 24-28 тал/
Илтгэгч гишүүн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ...хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн байна.
Тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг хуулбарлагдсан “DVD-R 4.7GB 120 min/16X” гэх саарал өнгийн сидинд саарал өнгөөр бичигтэй сидиг нээхэд “шүүх хуралдаан” гэх нэртэй фолдерт “mainfeed_dual_768” нэртэй бичлэгийн 01 минут 58 секундээс даргалагч шүүгч шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэдийн төлөөлөгчийг нэрлэн танилцуулаад “та бүхэнд татгалзал байгаа юу? Шүүх бүрэлдэхүүн, оролцогчоос татгалзах эрхтэй” гэхэд хэргийн оролцогчид “байхгүй” гэж хариулсан нь бичигджээ. /с.х-ийн 2 дугаар хавтасны 4-23 тал/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд “шүүгч өөрөө татгалзан гарах үүрэгтэй” талаар тусгаж, мөн хуулийн 85 дугаар зүйлийн 85.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 84.1-д заасан үндэслэлээр шүүгч, ...-г татгалзан гаргах хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болох ба энэ тохиолдолд татгалзан гаргагдаж байгаа этгээдийн тайлбарыг сонсож болно” гэж заагаад мөн зүйлийн 84.1.5 дахь заалтад “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” гэсэн нь “шүүгчийг татгалзан гаргах үндэслэлд хамаарна.
Гэтэл шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос өргөдөлд дурдсан үндэслэл байгаа гэж үзсэн бол татгалзан гаргах хүсэлтийг гаргах эрх нь нээлттэй байсан боловч гаргаагүй болох нь тогтоогдож байна.
Түүнчлэн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудаас үзэхэд Р.Б нь 2005 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл ...шүүхийн шүүгчээр ажиллаж байсан бол шүүгч Д.Оюумаа нь тухайн шүүхэд ажиллаж байгаагүй, 2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн шүүгчээр ажиллаж байсан байх тул илтгэгч гишүүний “...өмгөөлөгч Р.Б урьд нь шүүгчээр ажиллаж байсан нь шүүгч Д.Оюумааг түүнтэй ашиг сонирхлын нэгдэлтэй гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн санал үндэслэл бүхий байна.
2.2. “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэг шүүгч Д.Оюумаад хуваарилагдсан ба уг хэргийг тус компанийн талд шийдвэрлэсэн гэх талаар:
Илтгэгч гишүүн “Д” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргүүд хэрхэн хуваарилагдсантай холбогдуулан “захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем”-д үзлэг хийн бэхжүүлж, энэ тухай 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2025/...2 дугаар сарын 49 дүгээр талд авагдсан “үндэслэх нь” хэсгийн 2.2 дэс дугаараас дэлгэрэнгүй тусгажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 244-251, 2 дугаар хавтасны 172-222 тал/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлд шүүгчдийн зөвлөгөөнөөс “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг батлахаар хуульчилсны дагуу Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс нарийвчилсан журмуудыг гаргаж, “Д” ХХК-ийн нэхэмжлэлүүд нь системээр хуваарилагдсан нь тогтоогдож байх тул илтгэгч гишүүний “...хэргүүд шүүгч Д.Оюумаад хуваарилагдсаныг ашиг сонирхлын холбоотой гэж үзэхгүй” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг бүрэлдэхүүний олонхоор шийдвэрлэдэг тул шүүгч Д.Оюумааг “Д” ХХК-ийн талд шийдвэр гаргадаг гэж үзэх боломжгүй.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Шүүх эрх мэдлийг хуулийн дагуу байгуулагдсан шүүх хэрэгжүүлнэ” гэж зааснаар шүүх эрх мэдлийг зөвхөн шүүх хэрэгжүүлэх бөгөөд шүүхийн эрхийн акт буюу шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол, шийдвэр, магадлалын хууль зүйн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүй болно.
Иймд шүүгч Д.Оюумааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзлээ.
3. Шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нар нотлох баримтыг үнэн зөв үнэлдэггүй, хууль зөрчсөн шийдвэрийг удаа дараа гаргаж байгаа гэх тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж буй шүүгч, шүүх бүрэлдэхүүн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд зааснаар хэргийн оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үзсэний дүнд өөрийн дотоод итгэлээр шийдвэрлэх нь тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгосон бүрэн эрх болно.
Сахилгын хэрэгт авагдсан Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШШ2024/...3 дугаар шийдвэрт хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа “үндэслэх нь” хэсэгтээ тусгасан байх ба тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэгт заасны дагуу бүрэлдэхүүн шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 126-139 тал/
Мөн дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д, Т.Б нараас давж заалдах гомдол гаргасныг дээд шатных нь шүүх болох Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 001/ХТ2024/..33 дугаар тогтоолоор шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 141-161 тал/
Дээрхээс үзэхэд шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх нь хянасан байх бөгөөд Шүүхийн сахилгын хороо нотлох баримтыг хэрхэн үнэлэх болон шүүхийн шийдвэрийг хянах, дүгнэлт өгөх эрхгүй тул уг үндэслэлээр шүүгч нарыг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ГС/2025/..2 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Хонинхүү, Д.Оюумаа нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР