info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-07-07

Дугаар 107

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан, ажиглагчаар өргөдөл гаргагч И.Б-г байлцуулж, Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн И.Б-ийн  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Л.Батбаатар нарт холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗТ/2025/...1 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.

Өргөдөл гаргагч нь дээрх захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн СХТ/2025/...7 дугаар тогтоолоор хангаж, сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу тус хорооны тогтоолоор дээрх нэр бүхий шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2025/...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

1. Н.О 2009 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..7 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Ц.Ц хүлээн авч, 2009 оны 10 дугаар сарын 16-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Шүүгчийн 2009 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 1...7 дугаар захирамжаар “А” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэлийн хувь гардуулж, эрх, үүрэг тайлбарласан. 

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ..6 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор, 2009 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ..5 дугаар тогтоолоор 15 хоногоор тус тус сунгасан.

Шүүгчийн 2009 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн захирамжаар шүүх хуралдааныг 2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарласан.

2009 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх үндэслэлээр, 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэхээр гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг тус шүүхэд хянагдаж буй С.Б-ын нэхэмжлэлтэй ...дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгтэй харьцуулан шийдвэрлэх шаардлагатай гэх үндэслэлээр тус тус хойшлуулсан.

Шүүгчийн 2010 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ..2 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж, 2010 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 125 дугаар захирамжаар Н.О, “А” ХХК-ийн эзэмшлийн газарт давхцал байгаа эсэхийг тогтоолгохоор Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газрыг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. 

Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газраас 2010 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ...2 дугаар албан тоотоор шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн.

Шүүгчийн 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ...8 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлон зарласан ба гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан.

Шүүгчийн 2010 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ...7 дугаар захирамжаар хариуцагчаар ..дүүргийн Засаг даргыг татаж, нэхэмжлэлийн хувь гардуулсан, хариу тайлбараа 2010 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн.

Шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтээр, 2010 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн хуралдааныг гуравдагч этгээдийн гаргасан бие даасан шаардлага, И.Б-д олгосон итгэмжлэл зэрэгт тус хуулийн этгээдийн захирал гарын үсэг зурсан эсэхийг тодруулах, холбогдох баримтыг цуглуулах шаардлагатай гэх үндэслэлээр, 2010 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаанаар тус тус хойшлогдсон.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2010 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн з/13 дугаар тогтоолоор уг захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Д-д, 2010 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн з/..4 дүгээр тогтоолоор шүүгч Д.Э-т, 2010 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн з/..6 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгч Д.Д-д, 2010 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн з/20 дугаар тогтоолоор шүүгч Ц.Ц-д буцаан шилжүүлсэн.

Уг захиргааны хэргийг 2010 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд ...2 дугаар шийдвэрээр “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..7 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсэг, ..дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ...5 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, “А” ХХК, иргэн Н.О нарт эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг шинэчлэн тогтоохдоо нийтийн эзэмшлийн зам талбайтай болон өөр хооронд нь давхцуулахгүй, эзэмшил газартаа нэвтрэх орц, гарцтай байх шаардлагыг хангасан байдлаар нэгтгэн шийдвэрлэхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд ..4 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг” гэснийг, хоёр дахь заалтаас “Н.О” гэснийг тус тус хасаж, гуравдах заалтыг “...79.088 төгрөгийг Нийслэлийн Засаг даргаас” гэж өөрчилж шийдвэрлэсэн.

Магадлалыг эс зөвшөөрч хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх 2010 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд ..1 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар анхан шатны шүүхэд буцаасан.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2011 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ..4 дүгээр тогтоолоор хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнийг томилсон, тодорхой шалтгааны улмаас товлогдсон шүүх хуралдаанууд удаа дараа хойшлогдож байсан.           

“А” ХХК-аас 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ...дүүргийн Засаг даргад холбогдуулан ...дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжийн иргэн Н.О-т холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүгч С.М хүлээн авч, 2011 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, 2011 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ..8 дугаар захирамжаар тус захиргааны хэргийг Н.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэгтгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Шүүгчийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ...8 дугаар захирамжаар нэмэлт шинжилгээ хийлгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн бөгөөд түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэх үндэслэлээр 2011 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1...0 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн, шүүгчийн 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2...0 дугаар захирамжаар Н.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2013 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн з/..8 дугаар тогтоолоор тус захиргааны хэргийг шүүгч Б.Адъяасүрэнд шилжүүлсэн, тэрээр дор дурдсан ажиллагааг явуулжээ.

-Шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3..1 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2013 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагт хийхээр товлон зарласан боловч шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр, 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг нэхэмжлэгчийн хүсэлтээр, 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааныг шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр, 2014 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдааныг нэмэлт нотлох баримт цуглуулах шаардлагатай гэх үндэслэлээр, 2014 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус тус хойшлогдсон.

-Шүүгчийн 2014 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 1..9 дүгээр захирамжаар Н.О нарт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхээс өмнө тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ.

-Шүүгчийн 2015 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 5..2 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2015 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 14 цагт хийхээр товлон зарласан боловч гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.

-Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нотлох баримт гаргуулах, гэрч оролцуулах хүсэлт гаргасан.

-Шүүгч маргаан бүхий газарт 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэл хөтөлсөн.

-2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлтээ дэмжсэн, 1..7 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн  гаргасан “Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор н.Э дээр хянагдаж байгаа 210, 312, 63 тоот хавтаст хэргээс Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газраас хийгдсэн 2012, 2014 оны шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 01 дүгээр сар, 2012 оны 6 дугаар сарын 19-ний Б.Ууганбаярын бие даасан шинжээчийн дүгнэлтүүдийг, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын С.Д, н.Н, н.Б болон иргэн Н.О-ын ....дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч нарт өгч байсан мэдүүлгүүдийг гаргуулах” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон.

-Дээрх тогтоолыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцээд 5...2 дугаар тогтоолоор тогтоолын 1 дэх заалтыг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн  гаргасан “Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор н.Э дээр хянагдаж байгаа 210, 312, 63 тоот хавтаст хэргээс Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газраас хийгдсэн 2012, 2014 оны шинжээчийн дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2012 оны 1 дүгээр сар, 2012 оны 6 дугаар сарын 19-ний Б.Ууганбаярын бие даасан шинжээчийн дүгнэлтүүдийг гаргуулах хүсэлтийг тус тус хангаж, үлдэх Нийслэлийн Өмчийн харилцааны газрын С.Д, н.Н, н.Б болон иргэн Н.О-ын ....дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч нарт өгч байсан мэдүүлгүүдийг гаргуулах тухай” хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

-Шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/...9 дүгээр албан тоотоор Улсын ерөнхий прокурорын газраас дээрх тогтоолд дурдсан баримтуудыг нотлох баримтаар гаргуулан авахаар шаардаж, 8...6 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагт хийхээр товлон зарласан боловч нэхэмжлэгчийн хүсэлтээр хойшлуулсан.

-Улсын ерөнхий прокурорын газраас 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 2/..9 дүгээр албан тоотоор “шүүгчийн албан тоотод дурдсан эрүүгийн хэрэг ....дүүргийн прокурорын газрын архивд хадгалагдаж байгаа тул тус газарт хандана уу” гэх хариу ирүүлсэн. Шүүгчийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 1/..5 дугаар албан бичгээр ....дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр холбогдох баримтуудыг ирүүлсэн.

-Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 1314 дүгээр тогтоолоор шүүгч Б.Адъяасүрэн захиргааны чөлөө авсантай холбогдуулан уг захиргааны хэргийг шүүгч Н.Д-д шилжүүлсэн, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 1355 дугаар тогтоолоор шүүгч Б.Адъяасүрэнд буцаан шилжүүлсэн.

-Шүүх хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 9 цагт хийхээр товлон зарлаж, оролцогчдод тов мэдэгдсэн боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хуралдаанд оролцуулах шаардлагатай гэж үзэж, 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан Н.О-ын эзэмшлийн 1....5 нэгж талбарын дугаар бүхий газар, “А” ХХК-ийн эзэмшлийн 1....1 нэгж талбарын дугаар бүхий газрын 2005-2010 онуудын агаарын зургийг кадастрын зурагтай давхцуулсан байдлаар гаргуулан авах хүсэлтийг хангаж тус тус хойшлуулсан.

-Шүүгчийн 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/...9 дүгээр албан тоотоор Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр холбогдох баримтуудыг ирүүлсэн. 

- Тус шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн ..9 дүгээр “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” тогтоолыг эс зөвшөөрч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ..2 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн тогтоолын хууль баримталсан хэсэгт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

- Шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 1..2 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлон зарласан, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгч уг тогтоолд гомдол гаргахаа илэрхийлсэн тул тус тогтоолыг хянан хэлэлцэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гомдлыг 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 2..0 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

-Шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 2..8 дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цагт хийхээр товлон зарласан боловч гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлуулсан.

-Шүүгчийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/..6 дугаар албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн.

-“А” ХХК-ийн зүгээс 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

-Тус шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1..7 дугаар тогтоолоор гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бие даасан шаардлагыг хүлээн авсантай холбогдуулан хариуцагчаас хариу тайлбар, холбогдох баримтыг гаргуулах шаардлагатай гэх үндэслэлээр, 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч ....дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хойшлуулжээ.

-Хариуцагч ....дүүргийн Засаг даргаас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбогдуулан 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хариу тайлбараа ирүүлсэн.

-Шүүгчийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/..8 дугаар албан тоотоор Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн архиваас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн, Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн архиваас 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “...холбогдох байгууллагаас судалж, тодруулан мэдээлэл авах боломжтой” гэх хариу ирүүлсний дагуу 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 1/..1 дүгээр албан бичгээр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын газрын кадастр, мэдээллийн сангийн хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр холбогдох баримтыг ирүүлсэн.

-Тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 2..3 дугаар тогтоолоор  Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас холбогдох баримтыг тогтоосон хугацаанд ирүүлээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг 2016 оны 5 дугаар сарын 30-ний өдрийн 09 цаг хүртэл хойшлуулсан.

-Тус шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 3..6 дугаар шийдвэрээр “хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Н.О-ын орц гарцыг шийдвэрлэж дахин шинээр акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны ..7 дугаар захирамжаар “А” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “А” ХХК-ийн ....дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/..3 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ....дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн. Н.О нь Нийслэлийн Засаг дарга, ...дүүргийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..7 дугаар захирамжаар “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, орц, гарц гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” нэхэмжлэл гаргасан ба энэ хэрэгт гуравдагч этгээд “А” ХХК нь “.......дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/..3 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай” бие даасан шаардлага гаргажээ.

Уг захиргааны хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 3..6 дугаар шийдвэрээр “хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Н.О-ын орц гарцыг шийдвэрлэж дахин шинээр акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны ..7 дугаар захирамжаар “А” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “А” ХХК-ийн ....дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/..3 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ....дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалсан байна. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 0..6 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Монгол Улсын дээд шүүх 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцээд 3..4 дүгээр тогтоолоор шийдвэр, магадлалыг хэвээр үлдээжээ. Ийнхүү шийдвэрлэхдээ “...шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, ...хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн...” гэх үндэслэлийг тогтоолд тодорхой тусгасан байна.

Дээр дурдсанаар холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж, үндэслэлээ шийдвэрт тодорхой дурджээ. Хэргийн оролцогч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хуульд заасан хугацаанд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй ба доод шатны шүүхийн алдааг дээд шатны шүүх залруулж, зөвтгөх учиртай.

Дээрх захиргааны хэргийн хувьд хэргийн оролцогч хуульд заасан эрхээ хэрэгжүүлж гаргасан гомдлыг давж заалдах, хяналтын шатны шүүх хянан хэлэлцсэн, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээсэн дээд шүүхийн тогтоол хүчин төгөлдөр байна.

Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012 он/ 32 дугаар зүйлийн 32.2-т “шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”,  2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зохицуулжээ.   

Иймд өргөдөлд дурдсан “дур зоргоороо аашилж захирамжгүй иргэн Н.О-т орц, гарц гаргаж шийдээд зогсохгүй манай “А” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2/7 захирамжийг түдгэлзүүлэхдээ шүүхийн тусгай архивын 3..6 дугаартай таван хавтаст хэрэгт авагдсан хуурамч үнэн болгох гэж хуурамчаар материал бүрдүүлсэн, 2010-2011 оны шинжээчийн дүгнэлтүүдийг Н.О-т зориулан засварлах 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ОЗБОЗЗО шинжээчийн дүгнэлтийн он сарыг тавиулж НМХО-ын Б.У-аар 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг хүчгүйдүүлэх дүгнэлтийг Н.О-т зориулсан асуулт тавьж хариулт авснаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 20.1-25.1 дэх заалтуудыг зөрчүүлээд зогсохгүй 2012- 2014 оны шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт авахгүй гэх шийдвэр гаргасан, шийдвэр гаргахаасаа 7 хоногийн өмнө гэрээтэй, төлбөр төлсөн кадастртай гэх баримтуудыг худал он тавиулж 2013 онд бүгдийг нь нөхөн хийлгүүлж хавтаст хэрэгт авсан, ....дүүргийн цагдаа, прокурор иргэн Н.О-ын худал яриа мэдүүлэг хуурамчаар хийлгүүлсэн баримтуудыг авсан...” гэх гомдол тухайн үед үйлчилж байсан ёс зүйн зөрчилд хамаарахгүй. 

Түүнчлэн Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй бөгөөд хэрэв шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, …болох  нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдвол хэргийн оролцогч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд зааснаар шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах эрхээ хэрэгжүүлэх боломжтой.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэгч Н.О шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1...2 дугаар захирамжаар шийдвэрлэж, 1..1 дугаартай гүйцэтгэх хуудас олгосон.

Шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2...5 дугаар албан бичгээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шүүгчийн захирамж, шийдвэр, магадлал, тогтоол, албан бичиг, гүйцэтгэх хуудсыг хүргүүлсэн ба Н.О-ын хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 20, 27-ны өдөр дахин гүйцэтгэх хуудас олгосон нь хуульд нийцжээ. 

Өргөдөлд “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө Ерөнхий шүүгч н.Т-ыг түр орлон гүйцэтгэгч Б.Адъяасүрэн гэх албан бичиг хавтаст хэргээс алга болоод засагдаад Д.Ө-ын хариуны хамт 2024 оны сүүлчийн улиралд хавтаст хэрэгт орж ирсэн. Б.Адъяасүрэнгийн бичгийг би 2023 оны 3 дугаар сард гуравдагч этгээдээр татагдаад мэдсэн. ...Уг бичиг 2-3 удаа солигдсон Б.Адъяасүрэн шүүгч энэ хэрэгт ямар ч шүүгчийн оролцоогүй байж ийм албан бичиг хийж байгаа нь мөн н.Т шүүгч олон дахин анхан шатны шүүхийн шүүгч нарын шийдвэрийг хүчингүй болгож, сэргээж байхад давахын шүүгч нар нь гуравхан асуулт тавихдаа Н.О-т зориулсан, хариулт нь худал, гуравдагч этгээд болон хариуцагчийн шүүх хуралдаанд оролцуулахгүй шийдвэр магадлалыг өгдөггүй. Н.О нэхэмжлэлээ 20 гаруй удаа өөрчилж байгаа нь шүүгч Б.Адъяасүрэнгийн нөлөө орж байна гэж үзэж байна...” гэжээ.

Өргөдөлд хавсаргасан баримтаас үзвэл, шүүгч Б.Адъяасүрэн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэж байх хугацаандаа 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 1/..5 дугаар албан бичгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн ..6 дугаар захирамжид гаргасан нэхэмжлэгч Н.О-ын гомдлыг хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг гомдлыг хянан хэлэлцээд 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн ..3 дугаар албан бичгээр анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн байна.

2. Н.О нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн газрын албанаас 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр газар чөлөөлөх мэдэгдэх 02-...5 дугаар хугацаатай албан мэдэгдэл, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр газар чөлөөлөх 01-...7 албан мэдэгдэл өгсөн бөгөөд газар чөлөөлөх мэдэгдлийг хэрэгжүүлэх албан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 01-...7 дугаар албан мэдэгдлийг хэрэгжүүлж мэдэгдэлд заасан газрын албадан чөлөөлөх захирамж гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргажээ.

2.1. Шүүгч Г.У нэхэмжлэлд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 0..0 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ. Тухайлбал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хариу тайлбараа ирүүлсэн.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0..3 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор, 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0..3 дугаар тогтоолоор 15 хоногоор тус тус сунгасан.

Шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1/..2, 1/..3 дүгээр албан тоотоор Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр холбогдох баримтыг ирүүлсэн.

Шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2..4 дүгээр захирамжаар “А” ХХК-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарласан.

Ерөнхий шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 0..2 дугаар захирамжаар тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчээр Г.У-г томилсон шийдвэрийг албажуулсан.

Нэхэмжлэгчээс 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр “2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/..2 дугаар захирамжаар “А” ХХК-д үйлдвэрлэлийн зориулалтаар газар эзэмшүүлсэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 

2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн шүүх хуралдааныг гуравдагч этгээдэд нэхэмжлэлийн хувийг гардуулах зорилгоор 14 хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр тус захиргааны хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. 

Шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3..1 дүгээр захирамжаар Н.О-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн газрын албанаас 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр газар чөлөөлөх 02-..5 дугаартай хугацаатай албан мэдэгдэл, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр газар чөлөөлөх 01-..7 дугаар албан мэдэгдэл өгсөн бөгөөд газар чөлөөлөх мэдэгдлийг хэрэгжүүлэх албан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож 01-..7 дугаар албан мэдэгдлийг хэрэгжүүлж мэдэгдэлд заасны дагуу газрыг албадан чөлөөлөх захирамж гаргах, газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болох захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийн уг шаардлагад холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийн тодруулж өөрчилсөн “А” ХХК-д газар эзэмшүүлсэн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/..2 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлагад нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, шүүх хуралдааныг 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 15 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 3..1 дүгээр захирамжид гомдол гаргах хугацаа дуусаагүй гэх үндэслэлээр хойшлуулсан.

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хянан хэлэлцээд 0..8 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1/..6 дугаар албан бичгээр Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр холбогдох баримтуудыг шүүхэд ирүүлсэн.

Шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 1/..7 дугаар албан тоотоор ....дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн, шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 6..4 дүгээр захирамжаар шүүгчийн албан тоотод дурдсан баримтуудыг ирүүлээгүй, нотлох баримт ирсний дараа хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж шүүх хуралдааныг 14 хоногоор хойшлуулж, 2023 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 1/..0 дугаар албан бичгээр нотлох баримтуудыг ирүүлэхийг шаардсан.

Шүүгч Ц.У ээлжийн амралт эдлэх болсонтой холбогдуулан түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэрэг, нэхэмжлэлүүдийг шүүгч Т.Г-д шилжүүлсэн, 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1..6 дугаар тогтоолоор шүүгч Ц.У-ийн ээлжийн амралт дууссан тул  хэргийг буцаан шилжүүлсэн.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтээр 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагт хийхээр товлон зарласан. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ээс 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр шүүхийн тусгай архивд байгаа 3..6 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг татаж шалгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргажээ.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1..1 дүгээр тогтоолоор тус захиргааны хэргийг шүүгч Д.Ч-д, 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 1..9 дүгээр тогтоолоор тус захиргааны хэргийг шүүгч Ц.У-д буцаан шилжүүлсэн.

Шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 7..4 дүгээр захирамжаар шүүх хуралдаан давхацсан гэх үндэслэлээр хуралдааныг хойшлуулж, 9 дүгээр сарын 18-ны өдрийн 13 цаг 40 минутад хийхээр товлон зарласан.

Гуравдагч этгээдээс 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 7..0 дүгээр захирамжаар хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагатай холбогдуулан хариу тайлбар гаргах эрхээр нь хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан.

Шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1/..2 дугаар албан бичгээр Нийслэлийн Засаг даргаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсний дагуу холбогдох баримтыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд ирүүлсэн.

Нэхэмжлэгчээс 2023 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр дахин нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хуралдаан давхацсан гэх үндэслэлээр, 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаанаар, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг гуравдагч этгээдийн хүсэлтээр, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагч хариу тайлбар болон холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй гэх үндэслэлээр тус тус хойшлогдсон. 

2.2. Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 1600 дугаар тогтоолоор шүүгч Г.У жирэмсний амралтаа авсан тул уг захиргааны хэргийг шүүгч Л.Батбаатарт шилжүүлсэн, Ерөнхий шүүгчийн захирамжаар түүнийг даргалагч шүүгчээр томилсон шийдвэрийг албажуулсан ба тэрээр дараах ажиллагааг явуулжээ.

-2023 оны 12 дугаар сарын 26, 2024 оны 01 дүгээр сарын 10, 2024 оны 02 дугаар сарын 22, 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр, 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааныг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж ирүүлэх хүсэлтээр, 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааныг гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтээр тус тус хойшлуулсан.

-Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 16,  2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хариу тайлбараа шүүхэд ирүүлсэн.

-Нэхэмжлэгчээс 2024 оны 3 дугаар сарын 21, 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/..2 дугаар захирамж нь илт хууль бус акт болохыг тогтоож, ....дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/..3 дугаар захирамжтай газраас хууль бусаар “А” ХХК-д эзэмшүүлсэн ...6 м.кв газрыг буцаан иргэн Н.О-т эзэмшүүлж талбайн хэмжээ, хэлбэрийг хуучин байдалд оруулахыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан.

-2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчээс татгалзан гарах хүсэлт гаргасан. Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1/..5 дугаар албан бичгээр татгалзсан үндэслэл нь тодорхойгүй гэх шалтгаанаар хүсэлтийг буцаасан.

-Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр шүүгч Л.Батбаатараас татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 0..1 дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

-Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд “өмгөөлөгчөө солих мөн ....дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжид үзлэг хийлгэх хүсэлт” гаргасныг шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 5..5 дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн.

-Шүүхээс үзлэгийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр товлож, талуудад мэдэгдсэний дагуу ....дүүргийн Засаг даргын тамгын газрын архивд нэхэмжлэгч Н.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, хөндлөнгийн гэрчээр Г.Д нарыг байлцуулан үзлэг хийсэн бөгөөд ....дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжийг хавсралтын хамт хуулбарлан авч хэрэгт хавсаргажээ.

Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 1..8 дугаар тогтоолоор шүүгч Л.Батбаатарыг ээлжийн амралтаа авч байгаатай нь холбогдуулан тус захиргааны хэргийг шүүгч Х.Н-т, 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 1..7 дугаар тогтоолоор шүүгч Б.У-ийн чөлөө дуусаж ажилдаа орсон тул тус захиргааны хэргийг түүнд буцаан шилжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа  болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 63.3-т “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” 71 дүгээр зүйлийн 71.1-д “Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзсэн, эсхүл энэ хуулийн 63 дугаар зүйлд заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай бусад тохиолдолд шүүх хуралдааныг хэзээ, хаана болохыг урьдчилсан хэлэлцүүлгийн журмаар товлож, долоо, түүнээс доошгүй хоногийн өмнө зарлаж, хэргийн оролцогч, бусад оролцогчид хурлын товыг мэдэгдэнэ” гэж заасан.

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх хугацааг хуульд заасан журмын дагуу сунгаж, тогтоосон хугацааны дотор шүүх хуралдааныг товлон зарласан байна.

Гэвч хэргийн оролцогч нэхэмжлэлээ удаа дараа өөрчлөх, нотлох баримт гаргуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах шүүгчийг татгалзан гаргах зэргээр хуульд заасан эрхээ хэрэгжүүлж байснаас шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байсан ба үүнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй юм.

2.3. Шүүгч Л.Батбаатар 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ....дүүргийн архивд ..5 дугаар захирамжид үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн ба гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ээс“тус захирамжид Н.О-ын нэр байгаа эсэхийг үзэх шаардлагатай” гэжээ.

“Захирамжийн 76 дахь хэсэгт Н.О-ын нэр байв. Захирамжийн албан бичгийн хувиас нэр нь байгаа эсэхийг судлав” гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б: Нэр байхгүй бол газар байхгүй гэсэн дүгнэлт гарсан. /ГЗБГЗЗЕГ-с/

Нэхэмжлэгч: Захирамжийн 5 дугаар хавсралтад дурдсан хүмүүсийн газрыг хүчингүй болгосон. 1 дүгээр хавсралтад миний нэр байна. Өөр зүйл байхгүй.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б: Тус захирамжийн 66-77-д дурдсан хүмүүс захирамжид дурдагдаагүй гэж тайлбарлав.

Нэхэмжлэгч: 1 дүгээр хавсралтад миний нэр байна. Тус захирамжид нэр дурдсан хүмүүсийн газрыг хүчингүй болгосон байна.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б: Н.О худлаа хэлж хуурч байна.

Нэхэмжлэгч: /Ш/ 2 дугаар албаны дарга гэжээ.

Тус үзлэгийн тэмдэглэлд “Ш-2 дугаар албаны дарга оролцсон” гэж тэмдэглэгдээгүй байх ба үзлэгт байлцсан Г.Дөлгөөн, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, нэхэмжлэгч Н.О нар үзлэгийн тэмдэглэлтэй танилцаж, гарын үсгээ зуржээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар үзлэг хийх үед тэмдэглэл үйлдэх ба тэмдэглэлийг төрийн албан ёсны хэл, бичгээр хөтөлж, баримтжуулна

Холбогдох шүүгч үзлэг хийхдээ монгол хэлээр тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх учиртай. 

Иймд өргөдөлд дурдсан “...2024 оны 7 дугаар сарын 26-нд нэг баримт болон 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжид үзлэг хийхдээ худал хийж, үзлэгт оролцоогүй ....дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ш-ыг байсан болгоод зогсохгүй, захирамжид нэрс нь ороогүй хуурамчаар хийгдсэн 14 хүний нэрс бүхий 1 ширхэг хавсралтын 76 дээр Н.О-ын нэр нь байна гэж дүгнэсэн...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.

3. Өргөдөлд дурдсан захиргааны хэргүүдийг шүүх 2007-2016 оны хооронд шийдвэрлэж байсан  энэ нь тухайн үед үйлчилж байсан Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж үзсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй гэж үзсэн гомдол шийдвэрлэх хуралдааны тогтоол хүчинтэй байна.

Дээрх үндэслэлээр шүүгч Б.Адъяасүрэн, Л.Батбаатар нар нь Шүүгчийн ёс зүйн болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Б.Адъяасүрэн тайлбартаа: “...1.Гомдолд дурдсан хэргийг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн ..6 дугаар шийдвэрээр хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Н.О-ын орц, гарцыг шийдвэрлэж дахин шинээр акт гарах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны ..7 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “А” ХХК-ийн ....дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/..3 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн ....дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 0..6 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх хуралдааны 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 3..4 дүгээр тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж эцэслэн шийдвэрлэгджээ.

Гэтэл өргөдөлд “дур зоргоороо аашилж захирамжгүй иргэн Н.О-т орц, гарц гаргаж шийдээд зогсохгүй манай “А” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2/7 захирамжийг түдгэлзүүлэхдээ шүүхийн тусгай архивын 3..6 дугаартай таван хавтаст хэрэгт авагдсан хуурамч үнэн болгох гэж хуурамчаар материал бүрдүүлсэн, 2010-2011 оны шинжээчийн дүгнэлтүүдийг Н.О-т зориулан засварлах 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн ОЗБОЗЗО шинжээчийн дүгнэлтийн он сарыг тавиулж НМХО-ын Б.У-аар 2012 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг хүчгүйдүүлэх дүгнэлтийг Н.О-т зориулсан асуулт тавьж хариулт авснаар Шүүх шинжилгээний тухай хуулийн 20.1-25.1 дэх заалтуудыг зөрчүүлээд зогсохгүй 2012-2014 оны шинжээчийн дүгнэлтийг хавтаст хэрэгт авахгүй гэх шийдвэр гаргасан, шийдвэр гаргахаасаа 7 хоногийн өмнө гэрээтэй, төлбөр төлсөн кадастртай гэх баримтуудыг худал он тавиулж 2013 онд бүгдийг нь нөхөн хийлгүүлж хавтаст хэрэгт авсан, ....дүүргийн цагдаа, прокурор иргэн Н.О-ын худал яриа мэдүүлэг хуурамчаар хийлгүүлсэн баримтуудыг авсан, Энэ хугацаанд 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс өмнө Ерөнхий шүүгч н.Т-ыг түр орлон гүйцэтгэгч Б.Адъяасүрэн гэх албан бичиг хавтаст хэргээс алга болоод засагдаад Д.Ө-ын хариуны хамт 2024 оны сүүлчийн улиралд хавтаст хэрэгт орж ирсэн” гэжээ.

И.Б, Н.О нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасны дагуу хянасан давах хяналтын шатны шүүх гомдолд дурдсан зөрчлийг илрүүлээгүй, хэргийг бүхэлд нь хянахад гомдолд дурдагдсан асуудлууд яригдаж байгаагүй, байх ч боломжгүй. Харин гомдолд дурдсан асуудал нь шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсных нь төлөө хүнд гэмт хэрэгт гүтгэсэн үйлдэл гэж харагдаж байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн  ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т “шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ” гэж тодорхойлсон бөгөөд мөн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй гэж заасан бөгөөд ёс зүйн болон мэргэжил ур чадвар дадлага туршлагатай холбоотой алдаанд ч хамаарахгүй байна.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хууль /2021 он/ хүчин төгөлдөр болсноос хойш шүүгч хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн эсэхийг Шүүхийн сахилгын хороо хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг бөгөөд өргөдлийн агуулга Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д хамаарахгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Л.Батбаатар тайлбартаа: “...Тус шүүхийн шүүгчдийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 128/ЗТ2023/...0 дугаар зөвлөгөөний тогтоолоор Г.У шүүгч жирэмсний амралтаа авснаар түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй хэрэг, нэхэмжлэлийг санамсаргүй байдлаар сугалахад, сугалааны дагуу шүүгч надад Н.О-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 128/2023/..../3 индексийн дугаартай, 128/НЭ2022/.... нэхэмжлэлийн дугаартай захиргааны хэрэг шилжиж ирснээр энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

Улмаар тус хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байсан “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б нь 2024 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд ....дүүргийн Засаг даргын ..5 дугаар захирамж хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” зааснаар “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн  тайлбарлаж буй нотлох баримтын эргэлзээтэй байдлыг арилгахаар шүүх нотлох зарчмыг хэрэгжүүлэхээр 128/Ш32024/...5 дугаар захирамж гаргасан.

Шүүхээс үзлэгийг 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр товлож, талуудад мэдэгдсэний дагуу ....дүүргийн Засаг даргын тамгын газрын архивд нэхэмжлэгч Н.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, тухайн архивын газрын ажилтан Г.Д, хөндлөнгийн гэрчийг байлцуулан үзлэг хийсэн бөгөөд гуравдагч этгээд “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-ийн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд шаардлагатай гэж үзсэн ....дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжтай холбоотой бүхий л баримтыг хавсралтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан.

Үзлэгийн тэмдэглэлийн Үзлэгт оролцсон хэсэгт “Ш 2 дугаар албаны дарга оролцсон” гэж огт тэмдэглэгдээгүй, тухайн субъектийг байсан гэж тусгасан зүйл байхгүй.

Гомдол гаргагч И.Б-ийн  зүгээс уг бичиг баримтын үзлэгийн тэмдэглэлтэй газар дээр нь танилцаж гарын үсгээ зурж тэмдэглэлийг баталгаажуулсан бөгөөд үзлэгт оролцсон оролцогчдын хэн аль нь ямарваа нэг гомдол, санал, хүсэлт гаргаагүй болно.

Харин тэмдэглэлийн Үзлэгээр илэрсэн хэсэгт "Нэхэмжлэгч: (Ш)-2-р албаны дарга” хэмээн бичигдсэн нь магадгүй нэхэмжлэгчийн зүгээс үзлэгийн  тэмдэглэлд тусгуулах гэж байсан зүйлээ больсон байх хэмээн таамаг дэвшүүлэхээс өөр хөдөлбөргүй үндэслэл  байхгүй байна.

Миний бие 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс ээлжийн амралтаа авсан бөгөөд ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч Г.У урт хугацааны чөлөө дуусаж ажилдаа орсон тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ЗТ2024/1..7 дугаар “Захиргааны хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, хүсэлт шилжүүлэх тухай тогтоолоор тус хэрэг  Г.У шүүгч рүү буцаж шилжсэн ба одоогоор тус хэрэг нь шийдэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.

Дээрхээс үзэхэд 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн ....дүүргийн Засаг даргын ..5 дугаар захирамж хадгалж буй архивд бичиг баримтын үзлэг хийсэн үйл ажиллагааг хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна Н.О-ын нэхэмжлэлтэй Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох 128/2023/..../3 индексийн дугаартай, 128/НЭ2022/.... нэхэмжлэлийн дугаартай захиргааны хэргийг хууль бусаар шүүгч Г.У руу шилжүүлсэн зүйл байхгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн И.Б нь “шүүгч Б.Адъяасүрэн худлыг үнэн болгох гэж хуурамчаар баримт бүрдүүлсэн, худал баримтуудаар хавтаст хэргийг дүүргэсэн буюу захирамжгүй иргэн Н.О-т орц, гарц гаргаж шийдээд зогсохгүй манай “А” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2/..7 захирамжийг түдгэлзүүлэхдээ шүүхийн тусгай архивын 3..6 дугаартай таван хавтаст хэрэгт авагдсан худлыг үнэн болгох гэж хуурамчаар материал бүрдүүлсэн;

шүүгч Л.Батбаатар миний зүгээс 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр 3-4 нотлох баримт шалгуулах хүсэлтийг гаргаж шаардсанаар 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ....дүүргийн Засаг даргын 2007 оны ..5 дугаар захирамжид үзлэг хийхдээ үзлэгт оролцоогүй ....дүүргийн 2 дугаар Албаны дарга Ш-ыг байсан болгоод зогсохгүй 14 хүний нэрс бүхий 1 ширхэг хавсралтаар 76 дугаарт Н.О-ын нэр нь байна гэж дүгнэсэн”  гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 1-3 тал/

Илтгэгч гишүүн саналдаа “...холбогдох шүүгч Б.Адъяасүрэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасны дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж, үндэслэлээ шийдвэрт тодорхой дурджээ... Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012 он/ 32 дугаар зүйлийн 32.2-т “шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”,  2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зохицуулжээ. Иймд өргөдөлд дурдсан ...гомдол тухайн үед үйлчилж байсан ёс зүйн зөрчилд хамаарахгүй...;

шүүгч Л.Батбаатар 2024 оны 7 дугаар сарын 26-ны өдөр ....дүүргийн архивд ..5 дугаар захирамжид үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн ба... тус үзлэгийн тэмдэглэлд “Ш-2 дугаар албаны дарга оролцсон” гэж тэмдэглэгдээгүй байх ба үзлэгт байлцсан Г.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б, нэхэмжлэгч Н.О нар үзлэгийн тэмдэглэлтэй танилцаж, гарын үсгээ зуржээ... Холбогдох шүүгч үзлэг хийхдээ монгол хэлээр тэмдэглэл үйлдсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэхдээ уг баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэх учиртай. Иймд өргөдөлд дурдсан ...гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй” гээд шүүгч Б.Адъяасүрэн, Л.Батбаатар нар нь Шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэсэн байна. /с.х-ийн 3 дугаар хавтасны 103-123 тал/

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн гэж үзлээ. Тодруулбал:

1. Шүүгч Б.Адъяасүрэнгийн тухайд:

Илтгэгч гишүүн нь сахилгын хэргийн явцад өргөдөлд дурдагдсан Н.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2009 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн ..7 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийн хэрэгт үзлэг хийн, шаардлагатай баримтуудыг сахилгын хэрэгт хавсаргасан байх ба захиргааны хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саналын 7-13 дугаар талд нэг бүрчлэн тусгажээ.  Эдгээр нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /с.х-ийн 2 дугаар хавтасны 52-250, 3 дугаар хавтасны 1-101 тал/

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд дээрх захиргааны хэргийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүгч Д.З, Л.Ө нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 3 дугаар хавтасны 40-56 тал/

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нотлох баримтыг ойлгох, гаргаж өгөх, цуглуулах, үнэлэхдээ энэ хуульд өөрөөр заагаагүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37, 40-45, 47-49, 51 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.

Хуулийн дээрх зохицуулалтаар хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтыг талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан нотлох баримтууд зэргийг харьцуулан шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэх нь тухайн шүүгчид хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарна.

Дээрх захиргааны хэргийг тухайн үед хүчинтэй байсан 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж зааснаар шүүгч Б.Адъяасүрэн, Д.З, Л.Ө нарын бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэжээ. Шүүх бүрэлдэхүүн нь мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “Захиргааны хэргийн шүүх шийдвэрээ Монгол Улсын нэрийн өмнөөс гаргана” гэж зааснаар шүүхийн шийдвэр гаргахдаа мөн зүйлийн 70.2 дахь хэсэгт “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гэсний дагуу 70.2.1-70.2.9 дэх заалтад заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргахдаа мөн зүйлийн 70.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон хуульд үндэслэх юм.

Түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогчоос мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар, 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар хяналтын журмаар гомдол гаргаж, дээд шатны шүүхүүдээр хянуулах эрхтэй бөгөөд энэ эрхээ эдэлсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /с.х-ийн 3 дугаар хавтасны 57-81 тал/

Мөн захиргааны хэргийг давж заалдах шатны шүүх 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.3 дахь хэсэгт зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүй бөгөөд уг хэрэг нь бүхэлдээ хянагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн тул шүүгч Б.Адъяасүрэн нь өргөдөлд дурдагдсан 2016 оны шүүхийн шийдвэртэй захиргааны хэрэгт холбоотой зөрчил гаргасан эсэх нь 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хамаарагдана.

Иймд илтгэгч гишүүний “...Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн /2012 он/ 32 дугаар зүйлийн 32.2-т “Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэнэ”, ...Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар ...өргөдөлд дурдсан гомдол тухайн үед үйлчилж байсан ёс зүйн зөрчилд хамаарахгүй...” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй. 

Анхан шатны шүүхийн 2016 оны 3..6 дугаар шийдвэрээр “хариуцагч Нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгч Н.О-ын орц гарцыг шийдвэрлэж дахин шинээр акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны ..7 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж, гуравдагч этгээд “А” ХХК-ийн ....дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/..3 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд “А” ХХК-ийн ....дүүргийн Засаг даргын 2007 оны ..5 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж” шийдвэрлэсэн бөгөөд давж заалтад шатны шүүхийн 2016 оны 221/МА2016/...6 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 3..4 дүгээр тогтоолоор шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээжээ.

Захиргааны хэргийн гуравдагч этгээд “А” ХХК-ийн өмгөөлөгч Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргасан тул гомдлыг хянан, хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр анхан шатны шүүхэд ирүүлсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал, Улсын дээд шүүхийн тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болсон тул нэхэмжлэгч Н.О-ын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 1...2 дугаар захирамжаар хангаж, мөн өдрийн 1..1 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдсэн байна.

Дээрх шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудаст “...орц, гарц гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг түдгэлзүүлж, гуравдагч этгээд “А” ХХК-ийн бие даасан шаардлага болох ....дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/..3 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ...” гэж алдаатай бичигдсэн байсан тул нэхэмжлэгч Н.О-ын 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хүсэлтээр 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ..8 дугаартай шүүхийн гүйцэтгэх хуудсаар “...гуравдагч этгээд “А” ХХК-ийн бие даасан шаардлага болох ....дүүргийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/..3 дугаар захирамжийн Н.О-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ” гэж, мөн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШЗ2017/...0 дугаар захирамжтай, мөн өдрийн ..3 дугаартай гүйцэтгэх хуудсаар “...орц гарцыг  шийдвэрлэж дахин шинээр акт гаргах хүртэл Нийслэлийн Засаг даргын 2009 оны ..7 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлж...” гэж тус тус залруулсан нь 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж зааснаар шүүгч Б.Адьяасүрэнг шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудсыг залруулсныг нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. /с.х-ийн 3 дугаар хавтасны 82-96 тал/

2. Шүүгч Л.Батбаатарын тухайд:

Өргөдөлд дурдагдсан Н.О-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Газрын албанаас 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 02- газар чөлөөлөх 06/..5 дугаар хугацаатай мэдэгдэл, 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн газар чөлөөлөх 01-..7 дугаартай албан мэдэгдэл өгсөн бөгөөд газар чөлөөлөх мэдэгдлийг хэрэгжүүлэх албан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, 01-..7 дугаар албан мэдэгдлийг хэрэгжүүлж мэдэгдэлд заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох захирамж гаргахыг Нийслэлийн засаг даргад даалгах тухай шаардлага бүхий захиргааны хэрэгт үзлэг хийн, тэмдэглэл хөтөлж, шаардлагатай баримтуудыг хуулбарлан сахилгын хэрэгт мөн хавсаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 162-250, 2 дугаар хавтасны 1-51 тал/

Энэ тухай илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналын 15-19 дүгээр талд дэлгэрэнгүй тусгасан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. /с.х-ийн 3 дугаар талын 103-123 тал/

Шүүгч Л.Батбаатар дээрх захиргааны хэрэгт ажиллагаа явуулж байхдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Үзлэг, ...хийх, ...зэрэг хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед тэмдэглэл үйлдэнэ” гэж зааснаар 2024 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 01/5715 дугаар албан бичгээр ....дүүргийн Засаг даргын Тамгын газарт үзлэг хийх тухай мэдэгдэж, 7 дугаар сарын 26-ны өдөр тус дүүргийн Засаг даргын 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ..5 дугаар захирамжийн цахим хувьд үзлэг хийжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 127 тал/

Уг үзлэгийн тэмдэглэлийн “үзлэгт байлцсан” гэх хүснэгтэд нэхэмжлэгч Н.О, гуравдагч этгээд И.Б, хөндлийн гэрч болон үзлэгт /шүүгч Л.Батбаатарын тайлбарласнаар шүүхийн архивын ажилтан/ Г.Д нарын гарын үсэг зурагдсан байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 128-129 тал/

Харин өргөдөлд дурдсан Ш гэх нэр үзлэгийн тэмдэглэлийн 2 дугаар талын 7 дахь догол мөрт “нэхэмжлэгч:” гэх үгийн араас тодорхой хэмжээний зайны ард “/Ш/-2-р албаны дарга” гэх байдлаар бичигдсэн байгааг тухайн үзлэгт байлцаагүй хүнийг байлцсан болгож бичсэн гэж үзэх боломжгүй гэж үзлээ.

Мөн шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тасралтгүй явуулж байсан нь холбогдох баримтуудаар тогтоогдож байгаа болно.

Түүнчлэн илтгэгч гишүүний 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗТ/2025/...1 дүгээр захирамжийг тус хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн СХТ/2025/...7 дугаар тогтоолоор хянасан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2 дахь заалтад “өргөдөл, мэдээлэлд заасан үйл баримт, шүүгчийн үйл ажиллагааны талаар, эсхүл уг өргөдөл, мэдээллийн дагуу сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон Сахилгын хорооны гишүүний захирамж, Сахилгын хорооны магадлал, тогтоол, хянан үзэх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр байгаа”, 106 дугаар зүйлийн 106.9 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, эсхүл Сахилгын хорооны шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.

Иймд тус хорооны СХТ/2025/...7 дугаар тогтоолд “...тус захирамжийн үндэслэлээс үзвэл илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэхээс өмнөх үйл баримтыг “тухайн үед үйлчилж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй” гэж үзсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсныг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Б.Адъяасүрэн, Л.Батбаатар нар Монгол Улсын шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ..2 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2025/...6 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн, Л.Батбаатар нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ..2 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ..2 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ..2 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                           ГИШҮҮН                                  О.НОМУУЛИН

                                                                                     Х.ХАШБААТАР