
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-05-14
Дугаар 68
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, тус шүүхийн шүүгч Д.Көбеш, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат нарыг оролцуулан хийж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлэн, тус хорооны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, тус шүүхийн шүүгч Д.Көбеш, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат нарт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2024/0045 дугаар саналд: “... 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгатын тухайд: 1.1 Эрх бүхий албан тушаалтан нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 0732*** дүгээр шийтгэлийн хуудсаар Р.Б-д 300.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсныг эс зөвшөөрч, сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргажээ. Зөрчлийн хэргийн хуваарилалтыг шалгаж, эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем болон “Прокуророос шилжүүлсэн зөрчлийн хэрэг, оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт хүлээн авсан бүртгэл” /№17/-д үзлэг хийж, тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга М.Ерланаас гэрчийн тайлбар авлаа. Тус аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь 3 шүүгчтэй, эдгээр шүүгч нарт зөрчлийн хэрэг хэрхэн хуваарилагддагийг 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 29-ний өдрийг хүртэлх хугацаанд шалгав.
Энэ хугацаанд Ерөнхий шүүгч А.Д /2023.07.24-өөс 2023.09.05-ны өдөр хүртэл/, шүүгч Ө.Б /2023.08.21-ээс 2023.09.20-ны өдөр хүртэл/ нар ээлжийн амралт эдэлсэн, шүүгч Х.Талгат ганцаараа ажилласан, мөн амралтаа дуусаад зарим шүүгч ажилдаа орсон болох нь шүүхийн Тамгын газрын даргын “Ээлжийн амралтын хуваарь батлах тухай” тушаалаар тогтоогдоно. 2 Зөрчлийн хэргийг хүлээн авч хуваарилах талаар тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга М.Е “... Хэргийг мэдээлэл лавлагаа хүлээж аваад, систем болон дэвтэртээ бүртгэнэ, дараа нь даргалагч томилсон захирамжийн дугаар авна, шүүгчийн туслах даргалагч томилсон захирамжийг системд оруулж, албажуулах ажиллагааг хийнэ ...” гэв. Анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗТ/01 дүгээр тогтоолоор баталсан журмын 3.1-д “Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шийтгэвэр баталгаажуулах материалыг шүүгч нарт хуваарилахдаа Ерөнхий шүүгчийг нэг удаа алгасаж, шүүгч нарт ердийн аргаар хуваарилж, ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авч, “Шийтгэвэр баталгаажуулахаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хүлээн авсан бүртгэл”-д тэмдэглэгээ хийж, шүүгч нарт даруй хүлээлгэж өгнө” гэж заажээ.
Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем, “Прокуророос шилжүүлсэн зөрчлийн хэрэг, оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлт хүлээн авсан бүртгэл” №17 гэх дэвтрийн бүртгэлийг тулган шалгахад, тухайн үед ажиллаж байсан хоёр шүүгчийн нэг Х.Талгат 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл дараалан хоёр удаа зөрчлийн хэрэг хүлээн авсан, Ерөнхий шүүгч А.Д нэг зөрчлийн хэрэг хүлээн авсан болох нь тогтоогдох ба үүгээр Р.Б-д холбогдох зөрчлийн хэрэг журмын дагуу шүүгч Х.Талгатад 09 дүгээр сарын 14-ний өдөр хуваарилагдан, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ЗШ/*** дүгээр шийтгэврээр хянан шийдвэрлэжээ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7-д “Шүүх ... гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж заасанд дээрх шүүхийн ажиллагаа нийцнэ. Иймд зөрчлийн хэрэг хуваарилалт болон шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул “Ерөнхий шүүгч С.Өмирбекийг эрх бүхий албан тушаалтан болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж, хэргийг хурдан шийдвэрлүүлсэн” гэж үзэх үндэслэлгүй байна. 1.2 Ерөнхий шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2023/ЕШЗ/*** дүгээр захирамжаар Р.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Х.Талгатыг томилсон шийдвэрийг албажуулснаар, шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ. Анхан шатны шүүх зөрчлийн хэргийг шилжүүлж авахаар 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 220 дугаар албан бичгээр Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт хандсан, тухайн өдөр хэрэг шилжин ирсэн байна.
Хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хянан хэлэлцэж, 2023/ЗШ/*** дүгээр шийтгэврээр эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Өргөдөлд “... шүүгч Талгат шүүх хурлыг инээж байгаад дуусгасан. Даажигнаад хэлсэн үгийг минь тоохгүй, шүүхийн даргын үг хүсэлтийг яг биелүүлж ажилласан ...” гэж дурдсан, мөн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт тайлбартаа “...шүүгч Х.Талгат намайг хайхрамжгүй, даажигнасан, инээсэн байдалтай байсан. Би тайлбар өгөхдөө, шүүгчийг яагаад та намайг инээгээд дооглоод байгаа юм бэ, энэ хэрэгт инээдтэй хэрэг биш жижиг хэрэг боловч маш хорлонтой хэрэг байна ... Инээсэн талаар ярьсныг ... шүүх хуралдааны нарийн бичгийн дарга бичсэн байх гэж бодож байна ...” гэсэн боловч энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дууны бичлэгт тусгагдаагүй байна. 3 Шүүх хуралдааны танхимд үзлэг хийж , мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Р-аас тайлбар авав.
Тус шүүхийн 1 давхарт шүүх хуралдааны 3 танхимтай бөгөөд /том танхим, жижиг танхим, цахим танхим гэж нэрлэх/ том, жижиг танхим шүүх хуралдаантай үед цахим танхимд зөрчлийн хэргийн шүүх хуралдаан хуралддаг ба Т.Р “... шүүх хуралдааны танхимуудыг 2013 онд шүүхийн Ерөнхий зөвлөлөөс “lifesize” фирмийн дуу, дүрсний бичлэг хадгалах тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан юм. Гэвч уг шүүх хуралдааны тоног төхөөрөмж хадгалах контент сервер /Dell R210 2/-т 2022 оны 5 дугаар сард гэмтэл гарч ажиллахгүй болсон.
Уг асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Шүүхийн Ерөнхий зөвлөл рүү хүсэлт явуулсан бөгөөд тухайн үед нэг заалны /том танхим/ “Роlycom” фирмийн дуу, дүрс хадгалах төхөөрөмжийг шийдвэрлэсэн ... жижиг шүүх хуралдааны танхим болон цахим танхимын өрөөнд өөрсдийн нөөц бололцоог ашиглан 1 камертай дуу, дүрсний бичлэг хадгалах боломжийг бүрдүүлэн ажилласан ... дараа нь уг асуудлыг дахин тавьсны үндсэн дээр 2023 оны 11 дүгээр сард Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс 2 танхимын төхөөрөмжийг олгосон ба 2023 оны 11 дүгээр сараас эхлэн жижиг шүүх хуралдааны танхимд 2 камертай дуу, дүрсний бичлэг хадгалах төхөөрөмжийг суурилуулсан болно. ... Р.Б-ийн зөрчлийн шүүх хурлыг жижиг хурлын танхимд ... хуралдуулсан бөгөөд энэ үед шүүх хуралдааны заал нь 1 камертай байсан ...” гэж тайлбарласан . Үүнээс үзвэл, тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд, бичлэгийг нарийн бичгийн даргын компьютер дээр суурилуулсан, байрлуулсан тал руу бичлэг хийх жижиг камераар хийжээ.
Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг дуугүй бичигдсэн, прокурор, эрх бүхий албан тушаалтны дүрс нь харагдаж, зөрчилд холбогдогчийн дүрс хагас, даргалагч шүүгч харагдахгүй байна. Иймд тус хуралдааны дуу хураагуурын бичлэгийг гаргуулан, үзлэг хийж тэмдэглэл хөтлөв. Шүүгч Х.Талгат “... Халх шүүгч хэрэг шийдвэл халх хүний талд орлоо, казах шүүгч хэрэг шийдсэний дараа казах хүний талд шийдлээ гэдэг нь нийтлэг зүйл ... Надад тийм зүйл байхгүй ... Б гуай маш их бухимдсан байсан. Тайвшруулах үүднээс хуралдаан даргалагчийн хувьд та ярих цагтаа ярина, тайван бай гэх зэргээр хэлж байсан. Хуралдаан дээр юу гэж инээж байх вэ дээ ... Шүүгч аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогчдод эрх тэгш, төвийг сахисан, хүнлэг ёсоор хандах үүрэгтэй ба тус зөрчлийн хэргийн шүүх хуралдааныг даргалагчийн хувьд удирдаж явуулахдаа иргэн Р.Б-гийн хэлсэн үг болгонд инээд алдаж доромжилж, даажигнасан ямар нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй, мөн шүүх хуралдааныг эхнээс нь дуустал инээж байгаад удирдан явуулсан зүйл огт болоогүй ...” гэж тайлбарласан. Дуу хураагуурын бичлэгийн “... 0:34:33-0:34:56 дахь хэсэгт зөрчилд холбогдогч: Би танайд их баярлалаа. Шүүхийн охин надад тэгж сайхан үзүүллээ. Хүн амины хэрэг биш Т ингэж байгаад, цаанаасаа Ө тэгж танилцуул гэсэн юм уу гэхэд 0:34:46 дахь хэсэгт эрэгтэй хүн ёжилсон мэт инээх дуу гарч, “за, за ойлгосон” гэж хэлсэн, Б тайлбараа үргэлжлүүлж би гомдолтой байгаа. Муу байна шүү, муу байна, алтан хөрш гэж юм байдаг юм /энэ хэсгийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна./ ...” гэж байна.
Шүүх хуралдааны дүрсний бичлэгийг, шүүгчийн инээсэн хэсэгтэй тулган үзвэл, 0:34:39-0:37:30 дахь хэсэгт зөрчилд холбогдогч тайлбар хэлэхдээ гараа хөдөлгөн, биеийн хэлэмжээр тухайн үйл явдлыг дүрслэн үзүүлж буй мэт үйлдэл гаргаж байгаа нь тусгагджээ. Хуралдааныг шүүгч Х.Талгат даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Е, прокурор А.Е, холбогдогч Р.Б, эрх бүхий албан 4 тушаалтан К.Ё нар оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэгээс харагдана . Үүнээс, даргалагч шүүгчээс өөр эрэгтэй хүн байхгүй тул шүүгч Х.Талгатыг “инээсэн” гэж үзнэ. Харин өргөдөл гаргагчийн хэлснээр хуралдааны туршид инээсэн гэсэн нь тогтоогдоогүй. Түүнчлэн, холбогдох шүүгч нь 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Сахилгын хорооны хуралдаанд “... Таны хэлснийг ойлголоо гэж эелдэг байдлаар хэлсэн.
Тохуурхан инээсэн нь миний буруу ...” гэсэн . Хэрэв шүүгч бусдад алагчлах байдал гаргаж байна гэж харагдвал шүүхэд итгэх олон нийтийн итгэл буурна ... Алагчлах нь өөрөө үгээр буюу үйлдлээр илэрч болдог. Энэ нь зүйрлэл, үл тоох байдал, нэр хоч, сөрөг ойлголт, ... хошигнох, заналхийлэх, арьс өнгө, үндэс угсаа ... шүүхэд болон шүүхээс гадуурх биеийн хэл, харагдах байдал, зан үйлээр илэрч болдог ... биеэ барихгүй байх, тэвчээргүй зан гаргах зэрэг нь төвийг сахих байдлыг алдагдуулдаг тул эдгээр үйлдлээс шүүгч нь зайлсхийх ёстой гэж Банглорын зарчимд заасан.
Шүүгч бусдад аливаа хэлбэрээр давуу байдал олгох, шударга бус хандах, эсхүл ялгаварлан гадуурхах байдал гаргахгүйгээр албан үүргээ хэрэгжүүлэх бөгөөд бусдыг алагчилж ялгавартай байдлаар харьцвал шүүгчийн шийдвэрлэх хэрэгт гаднын зүй бус нөлөө орсон гэх ч хандлага төрүүлэх магадлалтай байдаг.
Эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн оролцогч шүүх хуралдаанд уурлаж, бухимдах зэрэг үйлдэлд шүүгч нь хуралдааны дэг сахиулж шаардлага тавихаас бусдаар “инээх, уурлах, загнах” гэх мэт хариу үйлдэл гаргах нь зохимжгүйн дээр инээд алдсан нь холбогдох шүүгчтэй холбоотой мэт, даажигнаад байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх, эсвэл зөрчилд холбогдогчийг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхсан гэх сэтгэгдлийг төрүүлнэ гэдгийг сайтар анхаарч ажиллавал зохино. Шүүгч нь инээд алдсан нь зохимжгүй, ёс зүйгүй үйлдэл боловч тухайн үйлдлээр шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна. 2. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбеш нарын тухайд: 2.1 Р.Б-д холбогдох 0732*** дугаар зөрчлийн хэрэгт үзлэг хийж, сахилгын хэрэгт ач холбогдолтой 56 хуудас баримт авав.
Үүгээр: Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт иргэн Б.М-ээс “манай охины биед хөрш айлын эмэгтэй халдсан тул шалгаж өгнө үү” гэх гомдол, мэдээлэл гарсан, эрх бүхий албан тушаалтан 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тэмдэглэл үйлджээ. Өргөдөлд “...Өмирбек цагдаа дээр очиж Ё хошуучийг дуудаж охиндоо худлаа үг зааж албан тушаалаа ашиглаж худал хуурмаг баримт бүрдүүлж зөрчлийн хэрэг нээлгэж надад 300.000 төгрөгийн торгууль ноогдуулах болгосон ...” гэсэн бол нэмэлт тайлбартаа, “... Тэр хүүхэд нь С.Өмирбекийн хүүхэд. Эхнэрээ оролцуулалгүй, өөрийн хүүхдийн эрхийг хангуулаад, бүх албан тушаалаа ашиглаад, намайг торгуулах гэж зүтгэсэн ...” гэжээ.
Ерөнхий шүүгч С.Өмирбек /2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр/ “... Энэ асуудлын талаар цагдаагийн эрх бүхий албан тушаалтантай уулзаагүй, ... хэн нэгэнд энэ асуудлыг шийдүүлэх талаар огт яриагүй. Хүүхдэдээ ч үг зааж өгөөгүй. ... Би энэ зөрчлийн хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй ...” гэсэн ба 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр өгсөн тайлбартаа “... цагдаагийн байгууллагад би ороогүй. ... миний бие Р.Б-д холбогдох зөрчлийн хэргийг шалган 5 шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан, хяналт тавьсан прокурор болон анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч нарт нөлөөлөөгүй, нөлөөлөх ямар нэгэн оролдлого хийгээгүй ...” гэж тайлбар гаргасан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрх бүхий албан тушаалтан ... зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг ... гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор шалгаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 2.3-т “хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх” гэж заажээ.
Эрх бүхий албан тушаалтан нь 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй хохирогчид хууль ёсны төлөөлөгч тогтоож, 2023 оны 08 дугаар сарын 21 ний өдөр насанд хүрээгүй хохирогчоос, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр холбогдогчоос мэдүүлэг авч, 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 405 дугаар хүний биед шинжилгээ хийлгэх тухай прокурорын зөвшөөрлийн дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулах ажиллагааг хийгээд, 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 0732*** дүгээр шийтгэлийн хуудсаар Р.Б-д 300.000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан байна. Зөрчлийн хэрэг шалгасан материалд С.Өмирбек шүүгч оролцсон баримт байгаагүй. Иймээс хуульд заасан хугацааны дагуу явагдсан зөрчил шалгах ажиллагаанд шүүгч нөлөөлсөн гэж үзэх үндэслэл шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй болно.
2.2. Иргэн Р.Б нэмэлт тайлбартаа “... Прокурорт гомдол гаргасны дараа монгол цагдааг томилсон. Тэр мөрдөгч надаас 2 удаа мэдүүлэг авсан. Нэг удаа мэдүүлэг өгөхдөө хүүхэдтэйгээ очсон. Энэ баримтууд нь прокурорт байгаа гэж бодож байна. Торгосон гэхээр нь би гомдол гаргасан, ... “Таны яриад байгаа үйл баримтын талаарх баримтууд зөрчлийн хэрэгт байсан уу” гэж асуухад, “... Өнөөдрийг хүртэл танилцаагүй, харин сахилгын хороонд өргөдөл гаргасан, түүндээ материал өгье гэж бодоод 6 сарын 13-ны өдөр хүсэлт гаргасан нэг хуудсыг 500 төгрөгөөр хуулбарлана гээд дарааллын дагуу баасан гаригт ир гэж хэлсэн... ” гэсний дагуу шалгаж, дээрх гомдлыг шалгасан гэх хэсгийн байцаагч Б.Д-аас нөхцөл байдлыг тодруулж, Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас, холбогдох баримтыг гаргуулан авлаа.
Тусдаа, өөрөөр хэлбэл Р.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр прокурорт “... миний ач хүүг алгадсан ... энэ болсон асуудалд эцэг эх буруутай, адилхан арга хэмжээ ав. Хүүхдийн эрх тэд нарын хүүхдэд яригдаж байвал миний ачид бас яригдан хамгаалах эрх хуульд байгаа ...” гэх гомдол гаргажээ. Гомдлыг шалгаад, 2023 оны 09 дүгээр сарын 18-ний өдөр эрх бүхий албан тушаалтан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар зөрчлийн шинжгүй гэж дүгнэн, гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Р.Б нь “... Миний ачийн гэмтэл, хацар, нүүр зэргийг харалгүй орхисон байгаа ... шүүхийн даргын үг хүсэлтийг яг биелүүлж ажилласан байгаа. ... Шүүх хурлыг ч ийм байдлаар давуу эрхээ эдэлж явуулсан гэж үзэж байна ...” гэж нэмэлт тайлбартаа дурдсан боловч бодит байдалд прокурорт гаргасан гомдлоо дээрх зөрчлийн хэрэгтэй нэг гэж ойлгосон, энэхүү гомдол нь хэрхэн шийдвэрлэснийг мэдээгүй, тус шийдвэрт гомдол гаргах эрхээ хэрэгжүүлээгүй эрх бүхий албан тушаалтны шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Энэхүү тусдаа гаргасан өргөдөл, шалгасан ажиллагааг Ерөнхий шүүгчтэй холбож өргөдөлд дурджээ. Хуулийн дагуу явагдсан зөрчил шалган шийдвэрлэх 6 ажиллагаа, эрх бүхий этгээдийн тогтоолд гомдол гаргаагүй хүчин төгөлдөр болсон нь Ерөнхий шүүгчтэй холбоогүй.
2.3. Өргөдөлд “... Өмирбек чамд хууль, шүүх ямар байхыг үзүүлнэ ...” гэсэн, харин шүүгч “... Би хүүхдээ юу гэснийг мэдэхгүй. Эхнэр нэгэнт цагдаад дуудлага өгсөн байна, энэ асуудал хууль журмын дагуу шийдэгдэх байх гэж хэлсэн ...” гэж тайлбарласан.
Р.Б 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт тайлбартаа “... Би бол уучлалт гуйх гэж очсон. Тэр хүүхэд “миний аав шүүгч, чамайг аавдаа хэлнэ ...” гэж хэлсэн, ... Түүний хажууд Ж гэж залуу байсан. Тэр 2 сайн найзууд юм байна лээ. Аудитад ажилладаг ...” гэсэн, шүүгч “... Эхнэр энэ хүн угаасаа хүүхэд зоддог 2 удаагийн явдал боллоо, цагдаад дуудлага өгнө гэсэн.
Би бол эсрэг саналтай байсан. Гэтэл эхнэр “чиний шүүгч байх чинь бидний хүүхдүүд зодуулаад явах шалтгаан биш” гэж хэлсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд, цагдаа нар ирээд эхнэр хүүхдийг цагдаагийн газарт мэдүүлэг, тайлбар өг гэсэн. Би эхнэр хүүхдээ цагдаагийн газар хүргэж өгөх гээд машин дотроо хүлээгээд сууж байх зуур Бадамаа эгч ч цагдаа дуудсан байх, гарч ирж таарсан. Би тэр үед тухайн хүнтэй харьцахыг хүсээгүй. Учир нь дахин зөрчил үүсэж болзошгүй гэж үзсэн. Би дөхөөд ирэхэд нь машинаасаа гараад уулзсан.
Тэгэхдээ би одоо сайн санахгүй байна, цонхоо буулгаад уулзсан уу, машинаас гараад уулзсан уу, ямар ч байсан хоорондоо хэдэн үг сольсон, Б эгч хүүхдээ яаж хүмүүжүүлээд байгаа юм бэ гэх утгатай зүйл ярьсан. Танай хүүхэд аавдаа хэлнэ, манай аав шүүгч гэж хэлсэн гэж хэлсэн. Би “хүүхдээ юу гэснийг мэдэхгүй. Эхнэр нэгэнт цагдаа цагдаад дуудлага өгсөн байна, энэ асуудал хууль журмын дагуу шийдэгдэх байх” гэж хэлсэн ... Б эгч миний хажууд Ж сууж байсан гэж хэлсэн байна. Ж байсан эсэхийг би санахгүй байна. Би ганцаараа байсан байх гэж бодож байна. Бид хоёрын үгийг бол хүн сонсоогүй ...” гэж тайлбарласан. Ш.Ж гэрчийн мэдүүлэгтээ “... Манай хөрш, хамт теннис тоглодог байсан. 2023 онд шүүгч нарын тэмцээнтэй гээд бид 2, сар гаруй хамт теннисний бэлтгэл хийж явсан ... Мэдэхгүй. Манай эхнэр нэг тийм зүйл яриад байдаг байсан ... нэг жилийн өмнө болсон зүйлийг санахгүй байна ... гэр бүлийнхээ талаар ярьдаггүй ...” гэж тайлбар өгсөн болно. Болсон үйл явдлын талаар ач хүүгийнхээ аав, ээжид хэлсэн эсэхийг өргөдөл гаргагчаас тодруулж, “... Та гэртээ ороод Х-ийн аавд юу гэж хэлсэн бэ ...” гэхэд, “... Энэ хэрэг цагдаад очих байх гэж хэлсэн.
Тэгээд манай хүү, бэр 2 С.Өмирбекийн хаалгыг тогшиход хаалгаа тайлаагүй ...” гэж мэдүүлсэн, хүү Б.Т нь “... эхнэр бид 2 өдөр цайны цагийн үеэр гэрт нь уучлалт гуйхаар очиход хаалгаа тайлаагүй ... нарийн асуудлыг би мэдэхгүй ...” гэж тайлбар хэлсэн. Иймд, өргөдөл гаргагч нь Ж-ийг Ерөнхий шүүгч С.Өмирбектэй хамт байсан гэсэн боловч шүүгч С.Өмирбек хамт байгаагүй гэж мэдүүлсэн, мөн Ш.Ж тус үйл явдлыг “санахгүй, мэдэхгүй байна” гэж мэдүүлснээр өргөдөл гаргагчийн мэдүүлэг нотлогдохгүй байх тул Ерөнхий шүүгч С.Өмирбекийн “хууль, шүүх ямар байхыг үзүүлнэ” гэж хэлсэн нь тогтоогдохгүй байна.
2.4. Зөрчлийн хэрэгт: - Зөрчлийн хэргийн холбогдогчийн гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд илтгэгч шүүгчээр Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Көбеш томилогдсоныг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж , 7 Ерөнхий шүүгч С.Өмирбек 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн татгалзах хүсэлт, - Тус шүүхээс Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар албан бичиг, Ховд аймгийн давж заалдах шатны шүүхээс шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилсон албан бичиг, Тухайн шүүхээс Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүргүүлсэн албан бичиг , Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүний бүрэлдэхүүн албажуулсан захирамж гэх баримтууд авагдсан, харин татгалзлыг шийдвэрлэсэн баримт авагдаагүй байсан болно. Ерөнхий шүүгч С.Өмирбекийн татгалзан гарах хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн баримт байгаагүй үйл баримттай холбогдуулж, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ГЗБ/2024/0419 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн.
Шүүгчийн туслах “ ... Р.Б-д холбогдох зөрчлийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эмхэтгэхдээ тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗТ/** дугаартай тогтоолыг хэрэгт хийлгүй үлдээсэн байна...” гэх тайлбар ирүүлсэн, Ерөнхий шүүгч С.Өмирбек “ ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтээ тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлсэн боловч тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 9 дугаартай ... тогтоолын хувийг Р.Б-д холбогдох зөрчлийн хэрэгт үдэж хавсаргаагүй үлдээснийг энэхүү хариу тайлбарыг бичих үед шүүгчийн туслах Ө.М-ээс тодруулснаар мэдсэн...” гэж тайлбарласан. “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.15.1-д “... шүүгчийн туслах холбогдох баримтыг хавтаст хэрэгт бүрэн оруулж, эмхэтгэн үдэж, ... шүүгчээр хянуулна”, 3.15.2-т “Хавтаст хэргийг эмхэтгэхдээ шүүх хүлээн авснаас хойш хийсэн ажиллагаа болон хэргийн оролцогчдоос ирүүлсэн нотлох баримтыг шүүхэд ирсэн он, сар, өдөр, цагийн дарааллаар байршуулна” гэж зааснаар хавтаст хэргийг хөтлөн эмхэтгэх нь шүүгчийн туслахын албан үүрэгт, эмхэтгэсэн хэргийг хянах үүргийг илтгэгч шүүгч Д.Көбеш хариуцна. Гэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1-д “Хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ” гэж заасанд нийцээгүй, хавтаст хэргийн бүрдлийг хангаагүй, түүнд шүүгч хяналт тавиагүй боловч энэ талаар дээрх журмаас өөр хуулийн зохицуулалт байхгүй, Шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон заалтад хамаарахгүй байна. Харин цаашид өөрийн эрхэлсэн ажилдаа анхааралтай хандаж, хавтаст хэргийн бүрдлийг нягталж байхыг шүүгчид анхааруулах, хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан аливаа баримт бичгийг хэрэгт хавсаргах албан үүргээ гүйцэтгээгүй шүүхийн захиргааны ажилтны асуудлыг тус шүүхийн Тамгын газарт хариуцуулах нь зүйтэй.
2.5 Сахилгын хорооны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн тогтоолд “... 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэж, * дугаартай тогтоолоор хүлээн авсан ... огноог солих боломжтой эсэх, засварласан эсэхийг эцэслэн тогтоох ...” гэсэн.
Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч татгалзаж байсан эсэх, түүнийг хэрхэн шийдвэрлэж байсныг тодруулж, давж заалдах шатны шүүхийн 2023 оны “бүртгэлүүд” гэх дэвтэрт үзлэг хийлээ. Тус дэвтэрт өргөдөл, гомдол, эсэргүүцэл, хүсэлт, ирсэн болон явуулсан баримт бичиг /эрүү, зөрчлийн хэрэгт/-ийг бүртгэсэн байх ба эрүүгийн болон зөрчлийн хэрэгт татгалзан гарах хүсэлт бүртгэгдээгүй байсан.
Шүүгчийн туслах “... ШЕЗ-өөс баталсан “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасан бүртгэлийн дэвтрийн жагсаалтад иргэний хэргийн татгалзал бүртгэхээр заасан, харин эрүүгийн хэрэгт гаргасан татгалзлыг бүртгэхээр заагаагүй учраас бүртгэл гаргаагүй, тэгээд бүртгээгүй байх … 2023 онд ийм татгалзсан тохиолдол гараагүй ...” гэж, Ерөнхий шүүгч С.Өмирбек “... Миний хувьд татгалзан гарч байсан тохиолдол байхгүй ...” гэсэн, шүүгч Д.Көбеш “... Манайд өмнө Ерөнхий шүүгч татгалзан гарсан тохиолдол гарч байгаагүй ...” гэж тайлбарласнаар 2023 онд эрүү болон зөрчлийн хэрэгт шүүгч нар татгалзан гарах хүсэлт гаргаж байгаагүй байна. Шүүгчийн туслах Ө.М-ээс 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн татгалзал шийдсэн зөвлөгөөний талаар “… Болсон. 2 асуудал хэлэлцсэн.
Би зөвлөгөөнд тэмдэглэл хөтөлсөн учраас маш сайн мэдэж байна ...” гэж мэдүүлсэн, мөн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн бүртгэл хяналтын нэгдсэн системийн “Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, 2023 он” гэсэн цэсэд 2023/ШЗТ/** дүгээр тогтоолын дугаар авсан байна. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа төдийгүй шүүгчдийн зөвлөгөөн зэрэг нь Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн цахим системээр баталгааждаг учраас шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дугаар авах, түүнийг өөрчилсөн эсэхийг тодруулахад, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээлэл технологийн ахлах мэргэжилтэн Б.Х “тухайн эрх зүйн актын дугаарыг өөрчлүүлэх бол шүүхийн Тамгын газраас хүсэлт ирүүлснээр өөрчлөх боломжтой” гэв. Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэргийн удирдлагын системд хийсэн үзлэгээр, Баян-Өлгий аймаг дахь шүүхийн Тамгын газраас 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зөрчлийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой 3 хүсэлт ирсний нэг нь Р.Б-д холбогдох зөрчлийн хэрэгтэй холбоотой байх боловч уг хүсэлтэд “... шүүгчийг солих гэсэн боловч “уг үйлдэл зөвшөөрөгдөөгүй” гэсэн хариу өгч байх тул ... Р.Б-д холбогдох зөрчлийн хэргийн илтгэгч шүүгчээр шүүгч Д.Көбешийг сольж өгнө үү ...” гэсэн байсан ба эдгээрээс өөр хүсэлт ирээгүй байна.
Ерөнхий шүүгч С.Өмирбек “...Тухайн үед өөрийн татгалзал бүхий тайлбараа шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж хэлэлцүүлж байсан, ... шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 8, 9 дугаар тогтоолууд, зөвлөгөөний тэмдэглэл, ... Эрүүгийн хэргийн нэгдсэн системээс тухайн өдөр зөвлөгөөний 2 тогтоолын дугаар авч байсныг илтгэх дэлгэцийн зураг зэрэг баримтуудаар нотлогдоно ...” гэх тайлбарыг ирүүлсэн . Шүүгчдийн зөвлөгөөнд дуу-дүрсний бичлэг хийгддэг эсэх талаар Мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Р “... Шүүх хуралдааны явц мөн шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээж авах ажиллагааны явцаас бусад хурал зөвлөгөөн, сургалт-семинар, уулзалт гэх мэт ажлуудын талаарх дуу-дүрсний бичлэг хийж баталгаажуулахыг нарийвчилсан байдлаар журамлаагүй юм. ... давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн хийсэн процессын явцыг дуу болон дүрсний бичлэгээр баталгаажуулдаггүй болно ...” гэж мэдүүлсэн.
Давж заалдах шатны шүүхийн 2023 оны шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын өнгөн хувьд үзлэг хийхэд, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2023/ШЗТ/** дүгээр тогтоол, тэмдэглэл нь өнгөн хувьд авагдсан, “боловсруулсан нийлсэн” дардас 2023 оны 11 дүгээр сарын 13 гэж дарагдсан, дотоод товьёгийн 101 дугаарт бүртгэгдсэн байсан. Мөн шүүгчийн туслахын албан компьютероос “ажлын файл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол” гэх файлыг нээж үзэхэд “Б татгалзал, 12/18/2023 11:47” гэж тэмдэглэгдсэн, дээрх огноотой зөвлөгөөний тогтоолын төслийг сахилгын хэрэгт авагдсан болон өнгөн хувьд байгаа хувьтай тулган үзвэл ямар нэгэн үг, үсгийн зөрүүгүй байх ба, шүүгчийн туслах “... Яг тэр өдөр тогтоол бичигдээгүй. 2 3 хоногийн дараа гарсан байх. Файл дээр он сар нь өөр байгаа тохиолдолд өмнөх файлаа нээж харсан зэргээс огноо нь өөрчлөгдсөн байж магадгүй.
Ямар ч байсан 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр бичигдээгүй. Тэрнээс өмнө бичигдсэн ...” гэж тайлбарласан баримтаар тухайн зөвлөгөөний тогтоолыг нөхөн хийсэн гэж үзэх, огноог сольсон, засвар оруулсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2.6 Ерөнхий шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гаргасан татгалзлыг шийдвэрлээгүй байхад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар албан бичгээр өөр аймгийн адил шатны шүүхээс бүрэлдэхүүн томилуулах хүсэлт гаргаж, бүрэлдэхүүн томилуулсан.
Нийт шүүгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зөвлөгөөний 2023/ШЗТ/09 дүгээр тогтоолоор, Р.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр татгалзсан Ерөнхий шүүгч С.Өмирбекийн татгалзлыг шүүгч Д.Көбеш дангаар шийдвэрлэсэн. Сахилгын хорооны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн СХМ/2025/0025 дугаар тогтоолд “... Ерөнхий шүүгч С.Өмирбек нь тухайн шүүгчдийн зөвлөгөөнийг удирдан явуулсанд, шүүгч Д.Көбеш нь дангаар гарын үсэг зурж албажуулсан нь дээр дурдсан хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх ... Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлээгүй байхад шүүгч С.Өмирбек нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаартай албан бичгээр бүрэлдэхүүнд орох шүүгчийн нэр ирүүлэх талаар хандсан ... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах эсэхэд зайлшгүй дүгнэлт өгөх нь зүйтэй байна ...” гэжээ. Ерөнхий шүүгчийн татгалзлаас хойш дээрх зөвлөгөөн хийх хүртэл хугацаанд “... 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотод, Монгол Улсын дээд шүүхийн дэргэдэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс ... зохион байгуулсан ... сургалтад оролцсон ... 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн /4/ болон зөрчлийн /4/ хэргийн 8 шүүх хуралдаан иргэний хэргийн 5, нийт 13 шүүх хуралдаан зарласан ... хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хавтаст хэрэгтэй дахин танилцах зэрэг ажлаа 2023 оны 10 дугаар сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл хийсэн ... Ерөнхий шүүгч С.Өмирбек нь 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэргийн 13 шүүх хуралдаантай байсан ... Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ажилдаа орсон бөгөөд энэ өдрөөс тухайн долоо хоногийг дуустал ... 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр шийдвэрлэсэн 11 хэргийн магадлалын төслийг бичих, хянах, дээр нь Улаанбаатар хот руу сургалтад явахаас өмнө эхлүүлсэн байсан тус шүүхийн Хэрэг хуваарилах журмыг шинэчлэн батлах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын төслийг шүүгчдийн зөвлөгөөнд хэлэлцүүлэхээр эцэслэн бэлтгэх зэрэг ажлууд ...” хийгдсэн байна.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зөвлөгөөн 09 цагт эхэлж, 10 09 цаг 30 минутад дууссан зөвлөгөөний тэмдэглэлд , “Зөвлөгөөнд Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбеш, шүүгчийн туслах Ө.М нар оролцов. … Ерөнхий шүүгч С.Өмирбек: ... Хоёрдугаар асуудал. Миний охин Ө.М хохирогчоор тогтоогдсон зөрчлийн хэрэг надад хуваарилагдсан бөгөөд би уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах тухай хүсэлтээ тус зөрчлийн хэргийг хүлээж авсан өдөр гаргасан … энэ татгалзлыг хуульд зааснаар шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх саналтай байна.
Манай шүүх 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт Ерөнхий шүүгчийг татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөнд Ерөнхий шүүгч уг асуудлын талаар тайлбар гаргаж болох боловч санал өгөх эрхгүй гэж хуульчилсан учраас тайлбар гаргаж байна, миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гээд хэрэгт хавсаргасан татгалзлыг уншиж танилцуулав.
Шүүгч Д.Көбеш: “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгчийг татгалзан гарах үндэслэлүүдийг заасан байгаа. Ерөнхий шүүгч Өмирбек өөрийн охин хохирогч болсон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёсгүй нь тодорхой илэрхий асуудал учраас түүний татгалзлыг хүлээн авах нь зөв гэж санал гаргаж байна …” гэж тэмдэглэгдсэн . Ерөнхий шүүгч С.Өмирбек “... би өөрийн татгалзлаа 10 дугаар сарын 19-нээс хойш хамгийн анхны шүүгчдийн зөвлөгөөнд оруулж танилцуулсан.
Би тухайн хэргийг 10 дугаар сарын 19-ний өдрөөс 11 дүгээр сарын 13 хүртэл өөр дээрээ байлгаж хадгалаагүй, дараагүй, хэргийг хүлээн авсан өдрөө буцаагаад шүүгчийн туслахад хүлээлгэж өгсөн, тэр өдөр шүүгчийн туслах дараагийн шүүгчдээ хүлээлгэж өгсөн байна … Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэр тухайн зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонх буюу 50 дээр нэмэх нь 1 байж олонх болно.
Гэхдээ манай шүүх сүүлийн 4-ээс илүү жилийн хугацаанд 2 шүүгчтэй ажиллаж байгаа онцлогтой байгаа учраас зөвлөгөөнөөр аливаа асуудлыг шийдвэрлэхдээ заавал 2 шүүгч санал нийлж байж шийдвэрлэгдэнэ гэсэн үг … Көбеш шүүгч татгалзан гарвал хуульд зааснаар Ерөнхий шүүгч татгалзлыг нь шийдвэрлэнэ, гэхдээ хүүхэд нь хохирогчоор тогтоогдлоо гэхэд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй нь илэрхий тодорхой учир бас л ижил шатны шүүхээс санал авч дээд шүүхийн танхимын тэргүүнээр бүрэлдэхүүн томилуулах нь ойлгомжтой асуудал ...” гэж, харин шүүгч Д.Көбеш “... Татгалзлын үндэслэл нь илэрхий, тодорхой байсан … Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д зааснаар шийдсэн.
Ерөнхий шүүгч тухайн үед татгалзлаа бичээд өгсөн … Татгалзал нь өөрөө тодорхой байсан тул би нийт шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан журмын дагуу татгалзлыг шийдвэрлэчихсэн ...” гэж тайлбарлажээ. Ерөнхий шүүгчийн зөрчлийн хэрэгт гаргасан татгалзлыг шийдвэрлэх талаар,
1. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж,
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж,
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд 11 тооцох бөгөөд ... Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж
4. “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолын 6-д “Хуульд заасан үндэслэлээр Ерөнхий шүүгч, шүүх бүрэлдэхүүн, нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхэд Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд ... хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг адилтгаж хэрэглэнэ” гэж,
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон бол тухайн хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл сум буюу сум дундын шүүхээс дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шийдвэрээр, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, эсхүл өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрээр шүүхийн харьяалал тогтоон шилжүүлнэ” гэж тус тус заажээ.
Дээр дурдсан татгалзалтай холбоотой үйл баримт эдгээр хуулийн зохицуулалтад нийцээгүй, холбогдох шүүгч ч тус татгалзлыг адил шатны шүүхэд шилжүүлж шийдвэрлүүлэх байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Адил шатны шүүхээс бүрэлдэхүүн хүссэн албан бичиг явуулсан тухайд, холбогдох шүүгч С.Өмирбек “... өөрийнхөө хүүхэд хохирогчоор тогтоогдсон хэрэгт орохгүй буюу бүрэлдэхүүн хүрэлцэхгүй гэдэг нь илэрхий тодорхой байсан … өөр бусад бүрэлдэхүүний шүүгчид оролцох саналыг адил шатны шүүхээс авах хэргүүд байсан тул, шүүгчийн туслахын төлөвлөж, бусад хэргүүдтэй хамт ирүүлсэн … албан бичгийг албажуулсан.
Би нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан тул, Ерөнхий шүүгчийн албаны чиг үүргийг хэрэгжүүлж байна гэж ойлгож албан бичигт гарын үсэг зурсан. Ер нь ирсэн хэрэг тус бүр дээр тухай бүр адил шатны шүүхээс бүрэлдэхүүн томилуулах санал авах боломжгүй, иймээс бид нэг удаа шийдэхдээ 10-15 хэргийг багцалж байгаад адил шатны шүүх рүү бүрэлдэхүүн томилуулах санал авах тухай албан бичгээ явуулдаг. … Миний хувьд энэ хэрэгт хувийн санаа зорилго, сэдэлтээр бүрэлдэхүүн томилуулсан зүйл байхгүй … Шүүгчийн татгалзан гарсан асуудал нь түүний гэр бүлийн гишүүний оролцогчтой хэрэг дээр бодитой, ойлгомжтой, тодорхой байгаа нөхцөлд тухайн татгалзлыг заавал эрхийн акт гаргаж шийдвэрлэхгүйгээр хэргийг өөр, дараагийн шүүгчид хуваарилж, тухайн шүүгчийг оролцуулахгүйгээр бүрэлдэхүүний шүүгчдийг хуульд зааснаар томилуулж шийдвэрлэдэг практик ч өмнө нь байсан …” гэсэн. Бүрэлдэхүүн хүсэж, , - 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 8 хэрэгт /эрүүгийн 5, зөрчлийн 3 хэрэг/, - 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 8 хэрэгт /эрүүгийн 5, зөрчлийн 3 хэрэг/, - 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 5 хэрэгт /эрүү 4, зөрчлийн 1 хэрэг/ багцлан, адил шатны шүүхэд албан бичиг явуулсан байна.
Тус орон нутгийн шүүхийн орон тоо хүрэлцээгүй байдалтай холбогдон, нэг томилогдсон бүрэлдэхүүн нэг бус хэд хэдэн хэргийг нэгтгэн, шүүх хуралдаан хийдэг, шийдвэрлэдэг онцлог байж болох хэдий ч энэ нь шүүгчийн татгалзлыг шийдвэрлээгүй хэргийг бусад хэрэгтэй багцлан бүрэлдэхүүн томилуулахаар хүссэн албан бичиг адил шатны шүүхэд хүргүүлсэн Ерөнхий шүүгчийн үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй. Зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанаас шүүгч татгалзах, түүнийг шийдвэрлэх асуудлыг дээр дурдсан хэд хэдэн хууль болон Улсын дээд шүүхийн тайлбар зэргээр бүхэлд нь хамтатган зохицуулж байгаа ба тухайлаад эдгээр хуулийн заалтын аль нь холбогдох шүүгчийн гаргасан үйлдэлтэй холбоотой байгааг тус бүрд нь авч үзье. Ерөнхий шүүгч С.Өмирбек “... Ерөнхий шүүгчийн хувьд ... удирдлага зохион байгуулалтын шинжтэй албаны чиг үүргээ хэрэгжүүлж байна гэж ойлгож, шүүгчийн туслахаас төлөвлөж ирсэн албан бичигт гарын үсэг зурж албажуулсан. Миний татгалзлыг шийдвэрлэчихсэн гэж урьдчилж шийдвэр гаргаагүй, өөрийн хүүхдийн хохирогчоор тогтоогдсон хэрэгт бүрэлдэхүүнд орохгүй нь илэрхий тодорхой учраас тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хэргийг хүлээж авсан өдөр татгалзан гарчихсан гэж ойлгосон учраас тус албан бичигт гарын үсэг зурж албажуулсан. Шүүгч нь өөрийн гэр бүлийн гишүүний холбогдсон болон өртсөн хэрэг, зөрчилд шүүгчээр оролцож болохгүй гэдэг нь дэлхийн аль ч улс оронд, эрх зүйн ямар ч бүлд хүлээн зөвшөөрөгдсөн нийтлэг зарчим тул миний бие хэргийг хүлээж авсан өдөр ... татгалзлаа бичиж хэргийг шүүгчийн туслахад хүлээлгэн өгсөн, тухайн өдөрт нь шүүгчийн туслах хэргийг дараагийн шүүгчид хүлээлгэн өгсөн ... бүрэлдэхүүний шүүгчийн талаар санал авах тухай ... бусад бүх эрүүгийн болон зөрчлийн хэрэгт Ерөнхий шүүгчийн хувьд уг үйлдлийг сүүлийн 4 жилийн хугацаанд хийж байгаа болно ... манай шүүх 2020 оноос хойш 2 шүүгчтэй ажиллаж байна, байнга Ховд аймгаас бүрэлдэхүүний шүүгчээ авч хуралдана.
Учир нь газар нутгийн онцлог болон дэд бүтэцтэй холбоотой. Ховдтой засмал замаар холбогддог тул Ховдоос л байнга бүрэлдэхүүнээ хуульд заасан журмаар томилуулж оролцуулдаг. Манай шүүгчид ч Ховд аймагт томилолтоор очиж бүрэлдэхүүний шүүгчээр ажиллана ... ” гэж тайлбарласан боловч Ерөнхий шүүгчийн хувьд тус шүүхийг төлөөлөн ажиллах бүрэн эрхийнхээ хүрээнд татгалзлыг адил шатны шүүхэд шилжүүлэхээр зөвлөгөөн зарлаагүй, мөн татгалзлаа шийдвэрлүүлээгүй байхдаа өөр шүүх рүү бүрэлдэхүүн хүссэн албан бичиг явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон бол тухайн хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл сум буюу сум дундын шүүхээс дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шийдвэрээр, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, эсхүл өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрээр шүүхийн харьяалал тогтоон шилжүүлнэ” гэж заасныг зөрчсөн.
Харин шүүгч Д.Көбеш, 2 шүүгчтэй шүүхийн нэг шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзсан, нөгөө нь хуульд заасан олонх болж чадахгүй байхад адил шатны шүүхэд шилжүүлэх санал гаргалгүй дангаар шийдвэрлэж, зөвлөгөөний тогтоол гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд ... Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасныг зөрчжээ.
Холбогдох шүүгч нарын гаргасан зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон хэм хэмжээний 50.1.23 дахь “илт тодорхой хуулийн заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчих ...” гэх хориглосон зохицуулалтад хамаарахаар байна.
Гэхдээ уг зөрчил нь ноцтой эсхүл удаа дараа үйлдэгдсэн байж хэрэглэх нөхцөл бүрддэг. Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбешийг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэх шийдвэр гараагүй нь Шүүхийн сахилгын хорооны “Сахилгын хэргийн бүртгэл хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаа”-гаар тогтоогдоно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч дараахь үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, 1.2 дахь хэсэгт “тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн бол” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг” гэж заасан.
Иймд зөрчлийн хэргийн хохирогч шүүгчийн “хүүхэд” учраас адил шатны ямар ч шүүхийн зөвлөгөөн татгалзлыг хүлээн авах үндэслэл бүхий татгалзал байсан, мөн эрүүгийн болон зөрчлийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг болон шүүгч өөрөө татгалзсан тохиолдлыг шийдвэрлэх нь хуулийн нэг тодорхой заалт бус хэд хэдэн хуулийг хэрэглэдэг практик нь өөр өөр байгааг нэг мөр болгох Улсын дээд шүүхийн тайлбар гараад удаагүй байсан, татгалзал шийдвэрлэснээс үүдэн хэргийн оролцогчийн эрх, ашиг хөндөгдөөгүй.
Мөн Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү бүрэлдэхүүнд орох шүүгчийн нэр ирүүлэх тухай албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүргүүлсэн, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс мөн өдрөө 5/152 дугаар албан бичгээр бүрэлдэхүүнд шүүгч томилуулах саналыг ирүүлсэн байх боловч энэ нь хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг эцэслэн томилж буй асуудал биш байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “… хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол … аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэж заасан. Үүний дагуу Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүнд, бүрэлдэхүүн томилуулах албан бичгийг шүүгчдийн зөвлөгөөн дууссаны дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11:03 цагт хүргүүлсэн, Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүний шүүгч томилуулан ажиллуулах тухай 227 дугаар захирамж тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 09:36 цагт цахимаар ирсэн байх тул дээрх шүүгч нарын гаргасан зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгч аливаа этгээдээс хараат бусаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, нийгмийн бусад гишүүдийн хууль зөрчсөн асуудлыг шийдвэрлэдэг шүүгч өөрөө хууль зөрчих учиргүй, цаашид анхаарч ажиллах хэрэгтэй.
Дээрхийг нэгтгэвэл, Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбеш нарын гаргасан зөрчил нь ноцтой, удаа дараа байх хуулийн шаардлага хангагдахгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй.
2.7 Давж заалдах шатны хурлын товыг зөрчилд холбогдогчид 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдсэн гэх баримт №11-д “солонгост хүн хагалгаанд оруулах гээд ажил ихтэй байна, шүүх хуралдаанд оролцож амжихгүй байх” гэж тэмдэглэгдсэн байна . 14 Энэ талаар өргөдөл гаргагч нэмэлт тайлбартаа, “... Би “хуралдааны тов яасан давчуу хэлэв ээ, би хөдөө идшинд явж байна, энэ хуралдааныг хойшлуулж өгнө үү, шүүх хуралдаанд оролцмоор байна” гэж хэлсэн. Үүнээс өөр зүйл хэлээгүй ...” гэсэн бол давж заалдах шүүхийн шүүгчийн туслах Ө.М “... 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр холбогдогч Р.Б-гийн 95111064 дугаарын утсаар нь холбогдож мэдэгдэхэд тэрээр “солонгост хүн хагалгаанд оруулах гээд ажил ихтэй байна, шүүх хуралдаанд оролцож амжихгүй байх” гэснийг “Хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдэж, танилцуулсан тухай” баримтад тэмдэглэсэн. Үүний дараа шүүх хуралдаан болох өдөр “ ... холбогдогч Р.Б-гийн утсаар холбогдоход ... “ ... Яг одоо Баян-Өлгий аймгийн Алтай суманд идшинд явж байгаа тул шүүх хуралдаанд амжиж очиж чадахгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгөх тухай хүсэлтийг уламжилж өгнө үү” гэж хэлсэн. Миний бие шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А-д шүүх хуралдааны ирцийг танилцуулахдаа “холбогдогч Р.Б нь шүүх хуралдааныг хойшлуулах тухай дээрх хүсэлтийг утсаар гаргасан болох”-ыг шүүх бүрэлдэхүүнд танилцуулж өгөөрэй гэдгийг хэлсэн ...” гэж тайлбар өгсөн.
Баян-Өлгий аймгийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 06 дугаар тогтоолоор “... одоо Баян-Өлгий аймгийн Алтай суманд идшинд явж байгаа тул шүүх хуралдаанд амжиж очиж чадахгүй. Шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлттэй байгаа тул өнөөдрийн шүүх хуралдааныг хойшлуулж өгөх ...” гэх утсаар дамжуулж хэлсэн хүсэлтийг хэлэлцэн, “... ямар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй байгаа нь тодорхойгүй, тэр талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй ...” гэх үндэслэлээр хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2023/ДШМЗ/** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх нь шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарах тул шүүгч М.Н, Д.Көбеш, Н.Т нарын бүрэлдэхүүнтэй хурлаар хүсэлтийг шийдвэрлэсэнд тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан шүүгч С.Өмирбекийг дээрх 3 шүүгчийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул холбогдох шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
2.8 Шүүгч С.Өмирбек нь 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн тайлбартаа “... Хэрэг шийдэгдсэний дараа би хувийн асуудлаар аймгийн Газрын алба руу явж байх замдаа Б эгчтэй замын хажууд таарсан. Тэр хүн намайг тэвэрч авч үнсээд, өөрөө гэмшсэн гэх утгатай зүйл яриад, “солонгос руу виз гаргуулах гэж байгаа. Торгуулийн шийтгэлтэй бол виз гардаггүй юм байна, үүн дээр гүйцэтгэх хуудас бичихгүй байх тал дээр арга хэмжээ авч өгнө үү” гэсэн. Би надад тийм эрх байхгүй, шүүхийн шийдвэр гарсан бол биелэгдэх журамтай талаар тайлбарлаж хэлсэн. Тэгээд салахдаа надад “чи амласан шүү” гэх утгатай зүйл хэлсэн. Би байнга энгэрийн камераа асаагаад явж байж чадахгүй тул би Газрын алба руу оронгуутаа шүүхийн Тамгын газрын дарга Е-тай энэ тухай ярьсан. Тэгээд ажил дээр очоод ажлын бус цагаар санагдаж байна. Би болсон зүйлийн талаар тэмдэглэл үйлдээд тамгын газрын даргад өгсөн ...” талаар дурдан, 1 ширхэг сиди-г хавсарган ирүүлжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1.1-д сахилгын хэргийн оролцогч нь “... амаар болон бичгээр тайлбар гаргах, нотлох баримт гаргаж өгөх” эрхтэй гэж зааснаар, уг сиди-нд үзлэг хийн тэмдэглэл үйлдэв. 15 Үзлэгээр, сидид 10 секундийн бичлэг байх бөгөөд эмэгтэй хүүхэд зүүн мөрөө гаргаж уйлсан, зүүн мөрөн дээр улаан зураас мэт зүйл гарсан дүрс бичигдсэн, мөн viber_image_2024-06-27_13-30-50-607.jpg гэх нэртэй файлыг нээж үзэхэд, Jasmine гэх нэртэй фэйсбүүк мессенжерээс эмэгтэй хүүхдийн уйлж, зүүн мөрөө гаргасан зураг, бичлэгийг илгээсэн байгааг скрийншот хийж авсан зураг, viber_image_2024 06-27_13-30-50-634.jpg нэртэй файлыг нээж үзэхэд, эмэгтэй хүүхдийн мөрөө гарган уйлж байгаа мэт зураг байна.
Календарт тэмдэглэсэн зүйлс jpg нэртэй файлыг нээж үзэхэд, google calendart тэмдэглэл үйлдсэн байгааг компьютерын дэлгэцээс скрийншот хийж авсан зураг байна. Тус шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга М.Е “... С.Өмирбекийн ... мэдэгдлийг ... шүүхийн Тамгын газрын дарга Б.Е-д өгснийг маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 08:30 цагт надад өгсөн болно. Би ... мөн өдрийн 08:30 цагт бүртгэж авч, хадгалсан ...” гэсэн тайлбарын хамт “Иргэн Б гудамжинд тааралдсан тухай” гэсэн мэдэгдлийг хавсарган ирүүлжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлнө”, 45.4.-т Нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч нөлөөллийн мэдүүлгийг хэрэгт хавсаргаж, хувийг Ерөнхий зөвлөлд хүргүүлнэ”, 45.5 д “Ерөнхий зөвлөл энэ хуулийн 45.1-д заасан нөлөөллийн мэдүүлэгт тэмдэглэн баталгаажуулсан үйлдлийг шалгуулахаар холбогдох эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлнэ” гэж зааснаар шүүхэд хэрэг шийдүүлсэн иргэн шүүгчтэй уулзаж, ярилцсан ярианы тэмдэглэл сахилгын хэрэгт хамааралгүй байх тул хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй болохыг дурдаж байна. 3. Бусад асуудлын талаар: Давж заалдах шатны шүүхийн 2023 оны Ерөнхий шүүгчийн захирамжийн өнгөн хувьд хийсэн үзлэгээр, Р.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүн албажуулах тухай 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн захирамжийн 2023/ЕШЗ/*** дугаар нь, “Шүүгч томилон ажиллуулах тухай” 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн захирамжийн дугаартай давхацсан үйл баримт илэрсэн.
Үүнийг шүүгч Д.Көбеш “... Туслах бол дугаарын хүндрэлийн талаар хэлээгүй. Тухайн үед зурчихсан. Одоо л мэдэж байна. … Ер нь бол хянана. Энэ захирамжийг хянахгүй зурсан …” гэж, шүүгчийн туслах Ө.М “... Энэ үед би хувийн шалтгаанаар Солонгос улсад байсан, 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн би ажилдаа орсон. Өнгөн хувьд орох ёстой. Зөрчлийн хэрэгт өмнө нь Ерөнхий шүүгчийн захирамжийн дугаар авчихсан учраас системээс дахин дугаар авагддаггүй, өмнө нь илтгэгч шүүгч С.Өмирбек байсан, дахин Д.Көбеш шүүгч рүү шилжүүлэхийн тулд ШЕЗ-ийх хэргийн хөдөлгөөний хэлтэст хандаад хүсэлт бичсэн. ШЕЗ-ийн хэргийн хөдөлгөөний хэлтсээс шүүгчийг өөрчлөхдөө захирамжийн дугаар авалгүйгээр цаанаас нь сольсон тул 122 дугаар захирамжид давхардсан юм байна. Одоо ч зөрчил дээр захирамжийн дугаар авагддаггүй …” гэж тайлбарласан.
Системийн алдааг шүүгчийн шүүн таслах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбон буруутгах үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 223/ШТЗ/** дугаар тогтоолд бүрэлдэхүүнд “шүүгч М.Н, шүүгч Д.Көбеш, Ерөнхий шүүгч Н.Т нар оролцон, гарын үсэг зурж албажуулсан байхад тогтоолын 16 удиртгал хэсэгт “Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр хянан хэлэлцэв” гэж бичсэн. Мөн давж заалдах шатны шүүхийн зөрчил хянан шийдвэрлэсэн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ЗТЭ/04/2024/ДШМЗ/** дүгээр тэмдэглэлийг албажуулахдаа “Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл” гэсэн хэвлэмэл хуудаст хэвлэсэн байна.
Дээрх нь техникийн шинжтэй алдаа байх боловч бүрэлдэхүүнд ороогүй шүүгчийг орсон гэж бичих, давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг анхан шатны шүүхийн хэвлэмэл хуудаст хэвлэх, захирамжийн огноо дугаарыг давхцуулах зэрэг нь иргэд болон хэргийн оролцогч нарт буруу сэтгэгдэл төрүүлэх нэг шалтгаан болох тул цаашид ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулж, энд тэмдэглэх нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэвэл, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбеш, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргалаа.” гэжээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек тайлбартаа: Монгол Улсын Шүүхийн сахилгын хорооны /цаашид "Хороо" гэх/ гишүүний 2024.06.10-ны өдрийн 74 дүгээр, 2024.07.09-ний өдрийн 4** дүгээр захирамжаар тус тус Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С. Өмирбек надад холбогдуулан (1) "иргэн У.Б-тэй зүй бус харилцаж "чамд хууль, шүүх ямар байхыг үзүүлнэ" гэж хэлсэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн", (2) "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлээгүй байж албан бичгээр өөр шүүгч нарыг бүрэлдэхүүнд томилуулах хүсэлт өгч, бүрэлдэхүүн томилуулсан" гэсэн хоёр үйл баримтад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн бөгөөд Хорооны гишүүний (1) 2024.08.07-ны өдрийн 20 дугаар, (2) 2024.11.05-ны өдрийн 24 дүгээр, (3) 2025.01.06 ны өдрийн 01 дугаартай дүгнэлтүүдээр тус тус гурван удаа тэдгээр үйлдэл холбогдлыг сахилгын шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал үйлдсэн. Гэвч Хорооны хуралдааны 2024.09.10-ны өдрийн 73 дугаар, 2024.12.04-ний өдрийн 104 дүгээр, 2025.03.06-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тус тус илтгэгч гишүүний санал, дүгнэлтийг тус тус хүчингүй болгож, сахилгын хэргийг дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан. Хорооны гишүүний 2025.04.21-ний өдрийн 45 дугаар саналаар дээрх үйлдэл холбогдлыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгох саналыг дахин 4 дэх удаа гаргасан байх тул надад холбогдох сахилгын хэрэгт дараах тайлбарыг гаргаж байна.
Үүнд: У.Б нь миний охины зуун мөрний /дотогш/ тус газарт түлхүүрээр буюу иртэй зүйлийн нэг удаагийн үйлдлээр халдаж, зулгаралт бqхий гэмтэл учруулсан 2023.8.21-ний өдөр надтай байрны автомашины зогсоолд анх тааралдсан ба тэрээр “та нар хүүхдээ яаж хүмүүжүүлээд байгаа юм бэ” гэж хэрүүл маргаан үүсгэх шинжтэй yr хэлэхээр нь, yr маргаанаас болон түүнтэй харилцахаас 17 би зайлсхийж, “нэгэнт эхнэр цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна, хууль журмынхаа дагyy шийдвэрлэгдэх байх аа”гэж хариу хэлснийг тэрээр “чамд хууль ямар байдгийг харуулна гэж хэлсэн” гэж зориуд үндэслэлгүй гомдол гаргажээ.
Би иргэн У.Б-тэй харилцахдаа зүй бус авирлаагүй, Шүүгчийн ëc зүйн хэм хэмжээг баримталж, түүнтэй харилцахаас аль болох зайлсхийсэн. Түүнчлэн У.Б-тэй албан үүргийн хувьд харилцаж байгаагүй, Р.Б нь миний охины биед халдаж, хэрцгий харьцаж хүүхдийн эрхийг зөрчих зөрчил үйлдсэнээс хойш түүнтэй 2 удаа тааралдсан, 2 дахь удаа тааралдсан тухай баримтжуулснаа нотлох баримтаар Хороонд гаргаж өгсөн.
Иймд надад холбогдуулж үүсгэсэн иргэн Р.Б-тэй харилцахдаа зүй бус авирласан гэх сахилгын хэрэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтад " .. бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах" гэж заасан шуугчид хориглох зүйлд хамаарахгүй, сахилгын зөрчлийн шинжгүй учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хорооны 2025.03.О6-ны өдрийн хуралдааны 25 дугаар тогтоолоор “Ерөнхий шүүгчийн татгалзлыг хуульд заасан журмаар шийдвэрлээгүй байхад шүүгч С.Өмирбек нь Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрэлдэхүүнд орох шүүгчийн нэр ирүүлэх талаар хандсан нь хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэх зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах эсэхэд зайлшгүй дүгнэлт хийх нь зүйтэй” гэсэн үндэслэлээр илтгэгч гишүүний санал дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг дахин шалгуулахаар буцаажээ.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.10-ны өдрийн 125 дугаар “Бүрэлдэхүүнд орох шүүгчдийн нэр ирүүлэх тухай” албан бичигт Эрүүгийн хэргийн 2, зөрчлийн 3 хэрэг тусгагдсан байх бөгөөд тус шүүх 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл 2 шүүгчтэй ажиллаж байгаа тул өмнө явуулдаг байсан жишиг, практикийн дагуу, бусад бүх хэргүүдийн нэгэн адил шүүх хуралдааныг нь товлон зарласан эрүүгийн зөрчлийн хэргүүдийг 5-10 хэргээр багцалж нэг албан бичигт тусган албажуулахаар шүүгчийн туслахаас хуралдааны бэлтгэл ажлыг хангах чиг үүргийн хүрээнд боловсруулан албан бланкад хэвлэж оруулж ирснийг Ерөнхий шүүгчийн албан үүргийн дагуу гарын үсэг зурж, албажуулсан нь үнэн.
Тухайн албан бичгийг ийнхүү албажуулахдаа тус зөрчлийн хэрэгт “миний татгалзлыг шийдвэрлээгүй байхад бүрэлдэхүүн томилуулъя” гэсэн санаа, зорилго, сэдэл тухайлсан хандлага гаргаагүй, бусад бүх цаг үед, урьдын адил шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангаж буй шүүгчийн туслахын 5-10 хэргийг багцалж, нэг албан бланкад тусган боловсруулж, хэвлэж ирүүлсэн албан бичигт гарын үсэг зурсан. Сүүлийн 3 жил буюу 2022-2024 онд адил шатны өөр шүүхэд бүрэлдэхүүнд орох шүүгчийн нэр илрүүлэх тухай явуулсан албан бичгийн судалгаанаас үзвэл, 2022 онд 54 хэрэгт 14 удаа /үүнээс 1 нь Увс руу, бусад нь бүгд Ховд аймаг руу/, 2023 онд 84 хэрэгт 15 удаа, 2024 онд 100 хэрэгт 20 удаа тус тус Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд бүрэлдэхүүнд орох шүүгчийн нэр ирүүлэх албан бичиг хүргүүлсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг дээрх үйл баримтад тайлбарлаж хэрэглэх талаар, хуулийг эрх зүйн нийтлэг зарчимд, зорилго, үзэл санаанд нь нийцүүлэн тайлбарлах аргыг баримтлах дараах тайлбарыг гаргаж байна. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчих зөрчлүүдийн талаар мөн хуулийн 39.8 дугаар зүйлд жагсаалтаар нэг бүрчлэн тогтоосон бөгөөд эдгээр нь анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дээд шатны шүүхүүд хуульд заасан үндэслэлгүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шатны шүүхэд буцаах үндэслэлд хамаарах, тодруулбал тухай процессын зөрчлүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны зарчмыг хангуулахын тулд хэргийг дахин хэлэлцүүлэх замаар залруулах боломжтой байдгаараа онцлогтой.
Харин Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих” гэдэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан процессын зөрчлүүдээс бусад хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан ч залруулах боломжгүй буюу “ноцтой” зөрчлүүдийг ойлгоно. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн дээрх заалтын хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой зөрчсөн” үйлдэл, эс үйлдэхүй гэдэгт шүүгчид хуулиар хориглосон, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, хийх ёстой үйлдлээ хуульд засан журмын дагуу хийгээгүй, хуульд заасан журмыг буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогч, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй ноцтой хор уршиг учруулсан, хэргийн оролцогч болон бусад этгээдийн хууль, Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээнд заасан үндсэн эрхийг хасаж, хязгаарлаж зөрчсөн нь хэргийн шийдэлд бодитойгоор, мөн шүүх эрх мэдлийн нэр хүндэд тус тус сөргөөр нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт хүрсэн байхыг ойлгоно. “Хуулийн илт тодорхой заалт” гэдэгт Монгол Улсын Их Хурлаас баталсан, тухайн үед /хожим Үндсэн хуулийг зөрчсөн гэж ҮХЦ-ийн шийдвэр гарснаас бусад тохиолдолд/ хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан, ямар нэгэн /казуал болон аутентик, бусад/ тайлбар шаардлагагүй, хэн ч, ямар ч цаг хугацаанд /эдүгээчилсэн тайлбар шаардахгүй/ харсан ойлгомжтой, аль ч цаг үед утга, агуулга нь адилхан, иргэд болон хуульчдын дунд ижилхэн түвшинд ойлгогддог, хоёрдмол утга санаа, салаа утгагүй, нэг мөр ойлгогдож, ямар ч маргаангүй хэрэглэгддэг, хууль зүйн техник, өгүүлбэрийн бүрэлдэхүүний хувьд энгийн бүтэцтэй, Монгол хэлний үгсийн сангаас үндсэн болон туслах үгсийг оновчтой сонгож, холбох үгсийг зөв зохистой хэрэглэсэн, энгийн, тодорхой хэм хэмжээг ойлгоно.
Хуулийн илт тодорхой заалт гэдгийг “хууль” гэдэгт Монгол Улсын Их Хуралаас баталсан гагцхүү Монгол Улсын хуулийн зүйл, хэсэг, заалтыг ойлгох бөгөөд үүнд хууль хэрэглэж, гаргасан аливаа байгууллагын шийдвэр, эрх зүйн акт бусад акт, шүүхийн шийдвэр, тогтсон жишиг, практик, түүнчлэн Улсын дээд шүүхийн процессын хуулийн заалтыг “адилтгаж хэрэглэх” талаар гаргасан тайлбар зэрэг хамаарахгүй. Учир нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтын зорилго, агуулга нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр 1 дэх хэсэгт заасан шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдаж хэрэг, маргааныг шийдвэрлэх үед хэнд ч ойлгомжтой, наад захын стандартыг буюу “хуулийн илт тодорхой” заалтыг “ноцтой” зөрчихөөс урьдчилан сэргийлэх замаар иргэдийн хэрэг, маргаанаа хэнээс ч хараат бус, гагцхүү хуульд захирагддаг шүүхээр, шударгаар шийдвэрлүүлэх үндсэн эрхийг хангахад чиглэгдсэн.
Шүүгч нь “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих” нь өөрөө “шүүгчийн гагцхүү хуульд захирагдах зарчим”-ыг алдагдуулж буй хэрэг гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийн талаар зөвхөн дээд шатны шүүхийн шийдвэрийг хэрэглэх замаар дүгнэлт өгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох бөгөөд энэ нь шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны байх, шударга процессын журам хэрэгжиж эрх зүйн нийтлэг зарчимд үндэслэгдэнэ.
Адил шатны шүүхэд хүргүүлсэн 2023.11.10-ны өдрийн 125 дугаар албан бичгийн хувьд: Шүүгч өөрийн “хүүхэд” хохирогчоор тогтоогдсон хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй, үүнтэй холбоотой гаргасан татгалзан гарах тухайн шүүгчийн хүсэлт харагдах нь хэнд ч ойлгомжтой, илэрхий тодорхой /factum notorium/, аль ч орны, ямар ч эрх зүйн бүлд хүлээн зөвшөөрөгдсөн, манай Улсын аль ч шүүхийн шүүгчид зөвлөгөөн шийдвэрлэсэн тухайн хүсэлтийг хүлээж авах нь ойлгомжтой, бодит үндэслэлтэй татгалзал тул тухай татгалзал бүхий хүсэлтийг гаргасан цагаас эхлэн, анхнаас нь би “би хүүхдийнхээ хохирогчоор тогтоогдсон хэрэгт оролцож болохгүй нь тодорхой, миний хүсэлт бодит үндэслэлтэй учраас хангагдана” гэсэн /prima face/ итгэл үнэмшилтэй байсан.
Татгалзан гарах хүсэлтээ тус шүүхийн 2023.11.13-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулсан, тухайн зөвлөгөөнд оролцсон шүүгч Д.Көбеш “Ерөнхий шүүгч С.Өмирбек өөрийнх нь охин хохирогч болсон зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох ёсгүй нь тодорхой илэрхий асуудал” гэж татгалзлыг хүлээн авч шийдвэр гаргачихсан, энэ талаар миний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан хязгаарлалтын дагуу санал, дүгнэлт гаргах эрхгүй. Тухайн шүүхийн шүүх бүрэлдэхүүн дутуу, шүүгчдийн зөвлөгөөнөөр асуудлыг шийдвэрлэхэд ирц хүрэхгүй тохиолдолд шүүгчийн татгалзлыг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлж шийдвэрлэх талаар хуулиар тодорхой зохицуулсан процессын хэм хэмжээ байхгүй, энэ талаар хуулийн зохицуулалт тодорхойгүй учраас тухайн тохиолдлыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023.01.12-ны өдрийн 04 дүгээр тогтоолын тайлбарлах хэсгийн 6 дахь заалтаар хуулиар тухайлан журамлаагүй, тодорхойгүй асуудлыг “Хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмыг адилтгаж хэрэглэнэ” гэж тайлбарлаж, хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоосон нь өдгөө шүүхийн практикт нэг мөр хэрэгжиж байна.
Миний бие татгалзан гарах хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлэнэ” гэсний дагуу Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнд зөрчсөн буюу шүүгчид хориглосон, хязгаарласан заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Миний бие татгалзан гарах хүсэлтээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дэх зүйлийн 2 дахь хэсэгт “... хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсний дагуу Баян-Өлгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.13-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулсан учраас хуулийн мөн зүйл, хэсгийг буюу “хуулийн илт тодорхой заалт”-ыг зөрчсөн буюу шүүгчид хориглосон, хязгаарласан заалтыг ноцтой зөрчсөн гэ үзэх үндэслэлгүй болно. Шүүгч нь өөрийн хүүхэд хохирогчоор тогтоогдсон хэрэгт оролцохгүй талаарх бодит үндэслэлтэй татгалзлаа хэргийг хүлээж авсан даруйд 2023.10.19-ний өдөр гаргаж, хэргийн хамт шүүгчийн туслахад хүлээлгэж өгсөн байх бөгөөд Ерөнхий шүүгчийн татгалзлыг 2023.11.13-ны өдөр адил шатны шүүхэд бүрэлдэхүүнд орох шүүгчийн талаар санал авах тухай, шүүхийн үйл ажиллагааны хэвийн нөхцөлийг 20 хангах, зохион байгуулалтын шинжтэй албан бичиг хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон. Гэвч энэхүү 2023.11.10-ны өдрийн 125 дугаар албан бичиг нь тодорхой эрх зүйн үр дагавар үүсгээгүй, тус албан бичгийг үндэслэж бүрэлдэхүүний шүүгч томилогдоогүй. Харин шүүгчийн татгалзан гарах хүсэлт шийдвэрлэсний дараах 2023.11.13-ны өдрийн 126 дугаар албан бичиг хүргүүлсний дараа Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар бүрэлдэхүүний шүүгчийг Ховд аймгийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хэрэг хуваарилах журмын дагуу томилсон.
Уг албан бичиг Ерөнхий шүүгчийн албаны чиг үүргийн хувьд гарын үсгээ зурж, албажуулснаараа шүүгчид хуулиар хориглосон, хийх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хуульд тодорхой заасан журмыг буруу хэрэгжүүлсэн, тус албан бичгийн улмаас хэргийн оролцогч, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй ноцтой хор уршиг учруулсан, хэргийн оролцогч болон бусад этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, Олон Улсын гэрээнд заасан үндсэн эрхийг хасаж, хязгаарлаж зөрчсөн, энэ нь хэргийн шийдэлд бодитойгоор нөлөөлсөн, тухайн албан бичиг нь шүүх эрх мэдлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт тус тус хүргээгүй учраас тухайн албан бичгийг албажуулсан үйлдлийг ноцтой гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж нэмэлт тайлбар гаргав.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Р.Б-ээс ирүүлсэн “...шүүгч Талгат шүүх хурлыг инээж байгаад дуусгасан, даажигнаад хэлсэн үгийг минь тоохгүй, шүүхийн даргын үг хүсэлтийг яг биелүүлж ажилласан, хайхрамжгүй, даажигнасан, инээсэн байдалтай байсан ... С.Өмирбек эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж,” гэх өргөдлийн дагуу Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат нарт холбогдуулан илтгэгч гишүүн 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ГЗҮ/2024/0074 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Шалгах ажиллагааны явцад Р.Б-д холбогдох 073*** дугаартай зөрчлийн хэрэгт үзлэг хийхэд Ерөнхий шүүгч С.Өмирбек “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах тухай” хүсэлт гаргасан боловч уг хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлээгүй байж өөр шүүхээс бүрэлдэхүүн хүссэн албан бичиг явуулсан тухай үйл баримт илэрч илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-д заасны дагуу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн ГЗБ/2024/0419 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн. Мөн ажиллагааны явцад илтгэгч гишүүн Ерөнхий шүүгч С.Өмирбекийн татгалзан гарах хүсэлтийг шүүгч Д.Көбеш дангаараа шийдвэрлэсэн үйлдэлд холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ГЗБ/2024/0494 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, нэгтгэсэн байна.
Илтгэгч гишүүний 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн ГНД/2024/0020 дугаар нотлох дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдааны 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн СХТ/2024/0073 дугаар тогтоолоор,
- 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн ГНД/2024/0024 дүгээр нотлох дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн СХТ/2024/0104 дүгээр тогтоолоор,
- 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ГНД/2025/0001 дүгээр нотлох дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн СХТ/2025/0025 дугаар тогтоолоор хүчингүй болгож, илтгэгч гишүүнд тус тус буцааж шийдвэрлэсэн байна.
Улмаар илтгэгч гишүүн сахилгын хэрэгт дахин шалгах ажиллагаа явуулж, ГС/2025/0045 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Өргөдөлд дурдсан “... шүүгч Талгат шүүх хурлыг инээж байгаад дуусгасан, даажигнаад хэлсэн үгийг минь тоохгүй, шүүхийн даргын үг хүсэлтийг яг биелүүлж ажилласан, хайхрамжгүй, даажигнасан, инээсэн байдалтай байсан.” гэх үндэслэлийн тухайд:
Шүүх хуралдааны туршид шүүгч инээсэн, хэргийн оролцогчийг тохуурхан даажигнасан, үл тоомсорлосон үйлдэл гаргасан болох нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдоогүй тул шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Гэвч хэргийн оролцогч бүр эрх зүйн мэдлэгтэй байхгүй тул шүүгч шүүх хуралдааны явцад аливаа асуудлыг тодруулах, тайлбарлахдаа буруу ойлгогдохуйц үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарч ажиллавал зохино.
Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд хөндлөнгөөс нөлөөлсөн эсэх тухай: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2023/ШЗТ/** дүгээр тогтоолоор баталсан журамд зааснаар “Шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн шийтгэвэр баталгаажуулах материалыг шүүгч нарт хуваарилахдаа Ерөнхий шүүгчийг нэг удаа алгасаж, шүүгч нарт ердийн аргаар хуваарилж, ирсэн цаг, минутын дарааллаар хүлээн авч, “Шийтгэвэр баталгаажуулахаар ирүүлсэн зөрчлийн хэргийг хүлээн авсан бүртгэлд тэмдэглэгээ хийж, шүүгч нарт даруй хүлээлгэж өгнө” гэсний дагуу Р.Б-д холбогдох “шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” холбогдогчийн гаргасан гомдол бүхий зөрчлийн хэргийг захиргааны албан хаагч хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын системд бүртгэн, улмаар даргалагч шүүгчид хуваарилагдсаныг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч А.Д-ийн 2023 оны 09 дүгээр сарын 14 ний өдрийн 2023/ЕШЗ/*** дугаар захирамжаар албажуулж, маргаан бүхий хэрэг холбогдох журмын дагуу шүүгч Х.Талгатад хуваарилжээ. Улмаар шүүгч Зөрчлийн тухай хуулийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба хэргийн оролцогчийн гомдлын дагуу давж заалдах шатны шүүх зөрчлийн хэргийг хүлээн авсан үйл баримтыг сахилгын зөрчил гэж үзэхгүй гэсэн илтгэгч гишүүний саналыг зөв гэж үзлээ.
Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбекийг эрх бүхий албан тушаалтан болон анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлж, хэргийг хурдан 22 шийдвэрлүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Хэргийг хэрхэн шийдвэрлэх нь шүүгч, шүүх бүрэлдэхүүний эрх хэмжээнд хамаарах тул тухайн шүүхийн шийдвэртэй холбогдуулан тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарсан шүүгч С.Өмирбекийг нөлөөлсөн гэж буруутгах боломжгүй. Шүүгч С.Өмирбек нь Р.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хуульд заасан үндэслэлээр өөрөө татгалзан гарсан, хэргийг хянан шийдвэрлэх тодорхой ажиллагаа явуулаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
Харин Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Ерөнхий шүүгч болон 1 шүүгчтэй буюу нийт 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүн таслах ажиллагаа явуулдаг болох нь тухайн шүүхийн зөвлөгөөний тогтоолоор тогтоогджээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд ... Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж заасан. Гэтэл 2 шүүгчтэй тухайн шүүхийн хувьд Ерөнхий шүүгч С.Өмирбекийн 2023 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гаргасан татгалзлыг үлдсэн шүүгч хуульд заасан олонх болж шийдвэрлэх боломжгүй байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх тодорхой хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүнгүй болсон бол тухайн хэргийг өөр аймаг дахь сум буюу сум дундын, эсхүл сум буюу сум дундын шүүхээс дүүргийн шүүхэд Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын шийдвэрээр, нэг аймаг дахь өөр сум буюу сум дундын, эсхүл өөр дүүргийн шүүхэд тухайн аймаг, нийслэлийн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний шийдвэрээр шүүхийн харьяалал тогтоон шилжүүлнэ” гэж заасны дагуу харьяалал тогтоолгож хүсэлтийг шийдвэрлүүлэлгүй шүүгч Д.Көбеш хүсэлтийг дангаар шийдвэрлэж, 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зөвлөгөөний 2023/ШЗТ/** дүгээр тогтоол гаргасан.
Үүний дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр тухайн шүүхээс Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд бүрэлдэхүүн томилуулах албан бичгийг хүргүүлснээр Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүний шүүгч томилуулан ажиллуулах тухай *** дугаар захирамж тус шүүхэд 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр цахимаар ирсэн байгаа нь ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбеш нарыг дээрх хуулийн илт тодорхой заалтуудыг зөрчсөн үзэх үндэслэл болно.
Дээрх хуульд заасан журмын дагуу шүүгчдийн зөвлөгөөнийг хийж, харьяалал тогтоолгож, адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хүсэлтийг шийдвэрлэсний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “… хэргийг хянан хэлэлцэх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй болсон бол … аймаг, нийслэлийн шүүхийн бүрэлдэхүүнд орох шүүгчийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын Тэргүүний шийдвэрээр шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмыг баримтлан томилно” гэх ажиллагаа хийгдэх байжээ.
Илтгэгч гишүүн саналдаа дээрх хуулийн заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба сахилгын хэргийн оролцогч давж заалдах шатны шүүгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг адил шатны өөр 23 шүүхэд шилжүүлээгүй, татгалзлыг шийдвэрлүүлээгүй байхдаа өөр шүүх рүү бүрэлдэхүүн хүссэн албан бичиг явуулсан зэргийг үгүйсгээгүй тул хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдлийн шинжтэй байна.
Холбогдох давж заалдах шатны шүүгч нарын гаргасан зөрчил нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон хэм хэмжээний 50.1.23 дахь “илт тодорхой хуулийн заалтыг ...зөрчсөн гэх хориглосон зохицуулалтад хамаарахаар байна.
Энэ сахилгын хэргээс өөр хэрэгт холбогдуулан Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбешийг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэх шийдвэр гараагүй нь Шүүхийн сахилгын хорооны “Сахилгын хэргийн бүртгэл хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаа”-гаар тогтоогджээ.
Мөн өргөдөл гаргагч Р.Б-д холбогдох зөрчлийн хэргийн хохирогч нь ерөнхий шүүгч С.Өмирбекийн хүүхэд тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч дараах үндэслэл байвал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй”, 1.2 дахь хэсэгт “тухайн хэргийн прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогчийн гэр бүлийн гишүүн, төрөл, садны хүн бол” гэж, Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садны хүнийг” гэдэгт хамаарч байна.
Зөрчлийн хэргийн хохирогч нь шүүгчийн “хүүхэд” болох нь маргаангүй учраас адил шатны ямар ч шүүхийн зөвлөгөөн татгалзлыг хүлээн авах үндэслэл бүхий татгалзал байсан, мөн эрүүгийн болон зөрчлийн хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгчийг болон шүүгч өөрөө татгалзсан тохиолдлыг шийдвэрлэх нь хуулийн нэг тодорхой заалт бус хэд хэдэн хуулийг хэрэглэдэг практик нь өөр өөр байгааг нэг мөр болгох Улсын дээд шүүхийн тайлбар гараад удаагүй байсан, татгалзал шийдвэрлэснээс үүдэн хэргийн оролцогчийн эрх, ашиг хөндөгдөөгүй тул зөрчлийг ноцтойд тооцохгүй гэж илтгэгч гишүүн дүгнэснийг буруутгахгүй.
Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбеш нарын гаргасан зөрчил нь ноцтой, удаа дараа байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчөөгүй гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй болжээ.
Хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчвөл Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхийг ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбеш нарт анхааруулах нь зүйтэй.
Иймд Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, шүүгч Д.Көбеш, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчсөн үйлдэл тогтоогдохгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ГС/2025/0045 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек, тус шүүхийн шүүгч Д.Көбеш, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Талгат нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.МЯГМАРЦЭРЭН