
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-15
Дугаар 52
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, ажиглагчаар өргөдөл гаргагч Д.Г, Ш.Ж, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хуралдааны хорооны танхимд хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2025/0036 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “... дүүргийн прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1/5127 дугаартай албан бичгээр яллагдагч Э.Ө-д холбогдох эрүүгийн 2308000001... дугаартай хэргийг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ЕШ3/... дугаар захирамжаар дээрх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б-ыг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.У, М.М нарыг албажуулсан, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 202148/ШЗ/... дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон, ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 123 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Н-ыг албажуулсан, Шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 2024/ШТ/16 дугаар тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн өмгөөлөгчийн "гэрч Б.Л, С.М нарыг гэрчээр асуух хүсэлт" гаргасныг, улсын яллагчийн "гэрч нарыг оролцуулах" хүсэлтийг тус тус хүлээн авч шүүх хуралдааныг 02 дугаар 01-ний өдрийн 14 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ШТ/20 дугаар шүүхийн тогтоолоор шүүх хуралдааны товыг хойшлуулж 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагт товлосон, 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШТ/40 дүгээр шүүхийн тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г болон түүний өмгөөлөгчийн "шүүх хуралдаанд гэрч Б.Л, тогтоолоор шүүгдэгч Э.Ө-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн, тус шийдвэрийг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгч давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/591 дүгээр магадлалаар хангахаас татгалзаж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 545 дугаар тогтоолоор хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно. Дээрх хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүн шүүгч Б.Б, М.М, Б.Н нарт холбогдуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г, иргэн Ш.Ж нар гомдол гаргаж, үндэслэлээ "... гэрч хүндэтгэх шалтгаангүйгээр ирэхгүй байхад шүүх өөрийн санаачилгаар эсвэл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчиж шүүх хуралдааныг эхлүүлсэн, эрүүгийн хэрэгт камерын бичлэгийг хуурамчаар үйлдсэн, гэрчүүдийг асуугаагүй, прокурор Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэж дүгнэн ял оногдуулсныг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд Шүүх шинжилгээний дүгнэлтэд шинжээч томилж олон тооны гэмтлүүд хэчнээн удаагийн ямар төрлийн үйлчлэлээр үүсэж болохыг тогтоолгох хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй яллагчийн хэлснээр шийдвэрлэсэн..." гэж тодорхойлжээ. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д "Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна" гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул өргөдөлд дурдсан үндэслэл Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэрлэн заасан зөрчилд хамаарах эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай. Харин өргөдлийн агуулгаас үзвэл шүүхээс гаргасан шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т "Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж зааснаар бүрэн эрхээ хэрэгжүүлж эрүүгийн хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт, оногдуулсан ялын талаар дүгнэлт өгөх, хянах эрх хуулиар Сахилгын хороонд олгогдоогүй. Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ", 2-т "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно" гэж заасан билээ. Хохирогч талаас гаргасан "шүүх хуралдаанд Б.Л, С.М нарыг гэрчээр оролцуулах" тухай хүсэлтийг шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 16- ны өдрийн 2024/ШТ/16, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ШТ/40, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ШТ/48 дугаар тогтоолуудаар хангаж шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, ийнхүү хойшилсон хугацаанд буюу 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дээрх гэрчүүдэд мэдэгдэх хуудас явуулахад Б.Л гэсэн баримтад "хаягаар очиход хүнгүй, утсаар нь залгахад "тийм хүн байхгүй" гэх тэмдэглэгээ, С.М гэсэн баримтад "хаягаар очиход хүнгүй, утсаар нь залгахад холбогдох боломжгүй" гэх тэмдэглэгээ, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дахин мэдэгдэх хуудас явуулахад Б.Л гэсэн баримтад "тухайн хаягт байгаагүй, 02 дугаар сарын 24, 27, 28-нд очсон" гэж тэмдэглэсэн бол С.М дуудах хуудсыг 02 дугаар сарын 28-ны өдрийн 21 цаг 11 минутад хүлээж авсан, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр дахин Б.Л-д мэдэгдэх хуудас явуулахад "утас нь орох ярианы эрх хаагдсан, хаяг тодорхойгүй" гэж тэмдэглэгдсэн бол шуудан 03 дугаар сарын 13-ны өдөр буцаж ирсэн. Мөн эрүүгийн хэрэгт ... дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Ш нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Б.Л-аас гэрчийн мэдүүлэг авсан, ... дүүргийн прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 43 дугаартай тогтоолоор хохирогчийн өмгөөлөгч Г.О-ийн "Б.Л-аас дахин байцаалт авах" тухай хүсэлтийг хангаж 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б.Л-аас дахин гэрчийн мэдүүлэг авсан байх ба 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Г.О-ийн "Б.Л-ийг гэрчээр оролцуулах хүсэлт"-ийг "...хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгийг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой" гэж дүгнэн хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэсэн үйл ажиллагааг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж буруутгах боломжгүй. Түүнчлэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо "...3 удаа сэжигтэн Б.Л-ийг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэж хүсэлт гаргасан боловч Б.Л ирээгүй" гэх агуулгыг дурдсан ба Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/591 дүгээр магадлалд "...хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно" гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна" гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Дээрхийг нэгтгэн дүгнээд, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр ..., ..., ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Б, М.М, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Н нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Б.Н тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Ө-д холбогдох 2308000001... дугаартай хэрэг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирж, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс томилогдож хэрэг хуваарилагдсан. Шүүгдэгч Э.Ө-д холбогдох хэргийг 2024 оны 01-р сарын 02-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, улмаар шүүх хуралдааныг 2024 оны 01-р сарын 16-ны өдөр зарлаж тус өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан "...гэрч Ш.Л, С.М нарыг оролцуулах..." хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг гэрч Ш.Л ирээгүй үндэслэлээр 3 удаа хойшилсон, хойшилсон хугацаанд мэдэгдлийг шүүх хүргүүлсэн байна. Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь "...гэрч Ш.Л-ийг оролцуулах..." хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж тогтоол гаргажээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хуралдаанд... гэрч... хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ..." гэж хуульчилсан ба шүүх хуралдаанд гэрч Ш.Л ирээгүй үндэслэлээр шүүх хуралдаан 3 удаа хойшилсон, хойшилсон хугацаанд мэдэгдэл явуулж холбогдох арга хэмжээ авсан тул хавтас хэрэгт авагдсан мэдүүлгийг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 338 дугаар тогтоолыг эс хүлээн зөвшөөрч шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээд 591 дугаар магадлалд "...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар Э.Ө-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав... Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй..." гэж дурдсанаас үзвэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хасаж, хязгаарлаагүй, ноцтой зөрчил гаргаагүй гэж дүгнэж, Улсын Дээд шүүх оролцогч нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгч Б.Б, М.М нар тайлбартаа: “...Шүүгдэгч Э.Ө-д холбогдох 2308000001... дугаартай хэрэг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирж, Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системээс томилогдож хэрэг хуваарилагдсан. Шүүгдэгч Э.Ө-д холбогдох хэргийг 2024 оны 01-р сарын 02-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, улмаар шүүх хуралдааныг 2024 оны 01-р сарын 16-ны өдөр зарлаж тус өдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан "...гэрч Ш.Л, С.М нарыг оролцуулах..." хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн бөгөөд шүүх хуралдааныг гэрч Ш.Л ирээгүй үндэслэлээр 3 удаа хойшилсон, хойшилсон хугацаанд мэдэгдлийг шүүх хүргүүлсэн байна. Тус шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь "... гэрч Ш.Л-ийг оролцуулах..." хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж тогтоол гаргажээ. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх хуралдаанд... гэрч... хүрэлцэн ирээгүй бол шүүх хуралдаан даргалагч түүнийг оролцуулахгүйгээр хэрэг хэлэлцэж болох эсэхийг улсын яллагч, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааr үргэлжлүүлэх, эсхүл хойшлуулах тухай асуудлыг шийдвэрлэнэ..." гэж хуульчилсан ба шүүх хуралдаанд гэрч Ш.Л ирээгүй үндэслэлээр шүүх хуралдаан 3 удаа хойшилсон, хойшилсон хугацаанд мэдэгдэл явуулж холбогдох арга хэмжээ авсан тул хавтас хэрэгт авагдсан мэдүүлгийг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн, хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 338 дугаар тогтоолыг эс хүлээн зөвшөөрч шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хэлэлцээд 591 дугаар магадлалд "...давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсгүүдэд зааснаар Э.Ө-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав... Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй..." гэж дурдсанаас үзвэл давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хасаж, хязгаарлаагүй, ноцтой зөрчил гаргаагүй гэж дүгнэж, Улсын Дээд шүүх оролцогч нарын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, шүүхийн шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ. Иймд сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Г, Ш.Ж нараас шүүгч Б.Б, М.М, Б.Н нарт холбогдуулан “...гэрч Б.Л нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй, шүүхээс мэдэгдэх хуудас хүргүүлсэн ч тус эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 удаа ирээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар эсвэл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх гэсэн хуулийн заалтыг зөрчиж Б.Л-ийг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн, “...2024 оны 03 дугаар сарын 18-нд шүүх хуралдаанд үзүүлсэн камерын бичлэг нь 2023 оны 10 дугаар сарын 17-нд ахлах мөрдөгч цагдаагийн ахлах дэслэгч С.Ш-ын өрөөндөө харуулсан бичлэгээс өөр байсан бөгөөд нотлох баримт болох камерын бичлэгийг хуурамчаар үйлдсэн, “...миний хүүгийн амь насанд маш аюултай олон тооны гэмтэл учруулж бие махбодын болоод сэтгэл санааны хохирлыг зориуд үүсгэж онц хэрцгийгээр зодож хөнөөсөн нь илэрхий байхад прокурор Д.Г нь эрүүгийн хуулийг тайлбарлаж, хэрэглэсэн бөгөөд хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэж дүгнэн ял оногдуулсныг эсэргүүцэж дахин шинжээч томилуулах хүсэлтийг анхан шатны шүүх дээр гаргаж байсан боловч огт хүлээж аваагүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн СХТ/2025/0010 дугаартай тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсний дагуу илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2025/0036 дугаартай сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэл бүхий болжээ.
Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, яллагдагч И.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ... дүүргийн ... дүгээр хорооны нутаг дэвсгэрт шинээр баригдаж буй цэцэрлэгийн орчимд иргэн Г.Н-ын толгой, хэвлийн тус газруудад гараараа цохих, өшиглөх зэрэг үйлдлээр гэмтлүүдийг учруулж, улмаар хэвлийн хөндийн битүү гэмтлийн улмаас нас барсан бөгөөд хүнийг санаатайгаар алсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан шийтгэлийг оногдуулахаар Нийслэлийн ... дүүргийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих албаны хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Г-ээс яллах дүгнэлт үйлдэж, яллагдагч Э.Ө-д холбогдох 2308000001... дугаартай эрүүгийн хэргийг харьяаллын дагуу ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2023/ЕШ3/1915 дугаар захирамжаар дээрх хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Б-ыг, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.У, М.М нарыг албажуулж, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 202148/ШЗ/103 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 01 дүгээр сарын 16-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон байх ба ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 123 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ц.У-г шүүгч Б.Н-аар солигдсоныг албажуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан, 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаан, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд тус тус хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан тус эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч Б.Л, С.М нарыг оролцуулах тухай” хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу талуудын мэтгэлцэх тэгш эрхийг эдлүүлэх зорилгоор хангаж шийдвэрлэсэн.
Үүний дагуу тус шүүхээс гэрч Б.Л-ийг гэрчээр оролцуулах хуульд заасан ажиллагаануудыг хийсэн байх ба холбоо барих утасны дугаар луу шүүх хуралдааны товыг мэдэгдэх, 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр, 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус тус “Шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг оршин суугаа хүргүүлэх зэрэг ажиллагааг удаа дараа хийсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчөөс дахин гаргасан шүүх хуралдаанд гэрч Б.Л-ийг оролцуулах тухай хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг шинжлэн судлах замаар хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзэн, уг хүсэлтийг нь хангахаас татгалзаж, 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/338 дугаар шийтгэх тогтоолоор Э.Ө-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жил 6 сарын хорих ял оногдуулжээ. Тус хуралдааны тэмдэглэл, тогтоолоор С.М-ыг гэрчээр оролцуулсан үйл баримт тогтоогдсон.
Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөөгч болон шүүгдэгч Ө.Ө нараас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрөн Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/591 дугаартай магадлалаар, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангасан гэж дүгнэж, хэвээр үлдээн давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгожээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.9-д “мөрдөн шалгах ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад прокурорын зөвшөөрлөөр, эсхүл мөрдөгч бие даан явуулах энэ хуульд заасан ажиллагааг;”, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан эрх, үүргийн дагуу, эсхүл прокурорын даалгавраар энэ хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулна.”, 2.6-д “гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, шинжээч, яллагдагчийг дуудан ирүүлэх;” гэж тус тус заасан байна.
Дээрх хуульд заасны дагуу ... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч С.Ш... нь мөрдөн шалгах ажиллагааны явцад буюу 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр болон 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр тус тус гэрч Б.Л-аас гэрчийн мэдүүлэгч авч, тэмдэглэл үйлдсэн байна. Дээрх гэрчийн мэдүүлэг болон эрүүгийн хэрэгт цугларсан бусад баримтуудыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.” гэж үзжээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор, эсхүл шүүгч өөрийн санаачилгаар дараах асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:” гэж заасан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулаагүй, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтууд хоорондоо зөрүүтэй гэж үзээд мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах хүсэлтийг хэргийн оролцогчдоос гаргасан тохиолдолд шүүхээс эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг товлон зарлаж, тус хүсэлт нь үндэслэлтэй гэж үзвэл хуулийн тодорхой хугацаанд зөрчлийг арилгахыг даалгадаг.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-д “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 1.1-д “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх;” гэж тус тус заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой зөрчил байгаа гэж үзсэн бол тухайн зөрчлийг арилгуулах санал, хүсэлтийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэхээс өмнө нь гаргаж, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар шийдвэрлүүлэх байжээ.
Түүнчлэн тус шүүхээс гэрч Б.Л-ийг шүүх хуралдаанд оролцуулах ажиллагааг хийхдээ мөрдөн шалгах ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэж үзээд түүнийг зөвтгөн, залруулах зорилготойгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг 3 удаа хангаж шийдвэрлэсэн гэж үзэх нь өрөөсгөл ойлголт болох бөгөөд шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гэрч оролцуулах тухай хүсэлтийг тухайн эрүүгийн хэргийн нөхцөл байдал, шинж чанартай уялдуулан авч үзэж, тус хүсэлтийг нь хангаж шийдвэрлэж байсан нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэл болохгүй.
Улмаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ээс 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Хяналтын шатны шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн “Хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзах тухай” 545 дугаартай тогтоолоор “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-ийн гаргасан гомдол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдэд хамаарах талаар дөрөв, түүнээс дээш шүүгч санал гаргаагүй тул анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн гэх үндэслэл байхгүй гэж үзээд гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж” шийдвэрлэсэн байна.
Иймээс сахилгын хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан үзэхэд, ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ буруу дүгнэлт хийж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нараас гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж хуулийг зөрчиж шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул уг эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй болно.
Өргөдөл гаргагч нараас “...гэрч Б.Л-ийн мэдүүлгүүд нь үнэмшил муутай хэрэг зодоон болсныг үзээгүй, хараагүй гэж мэлзэж байсан учраас шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлт гаргахад гэрч ирээгүй учраас шүүх хурал 2 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хойшилсон. Дахин 2 удаа хүсэлт гаргахад гэрч хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй байхад шүүх өөрийн санаачилгаар эсвэл прокурорын хүсэлтийн дагуу албадан ирүүлэх тухай шийдвэр гаргана гэсэн хуулийн заалтыг зөрчиж шүүх хуралдааныг эхлүүлсэнд гомдолтой байна...” гэснийг хүлээн авах боломжгүй гэж бүрэлдэхүүн дүгнэжээ.
Мөн өргөдлийн үндэслэлд, “эрүүгийн хэрэгт камерын бичлэгийг хуурамчаар үйлдсэн, прокурор эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх шинжгүйгээр үйлдсэн гэж дүгнэн ял оногдуулсныг эсэргүүцэж байгаа илэрхийлээд Шүүх шинжилгээний дүгнэлтэд шинжээч томилж олон тооны гэмтлүүд хэчнээн удаагийн ямар төрлийн үйлчлэлээр үүсэж болохыг тогтоолгох хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй яллагчийн хэлснээр шийдвэрлэсэн...” гэсэн нь Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ДШМ/591 дугаартай магадлалаар няцаагдаж байна.
Өргөдөл гаргагчийн өргөдлийн үндсэн агуулга нь шүүхээс гарсан шийтгэх тогтоол, түүнийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн агуулгатай байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно.” гэж тус тус заасны дагуу бүрэн эрхээ хэрэгжүүлж эрүүгийн хэрэг маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл, эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримт, оногдуулсан ялын талаар дүгнэлт өгөх, хянах эрх Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгогдоогүй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид "сахилгын зөрчил" гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж заасны дагуу Шүүхийн сахилгын хороо нь дээрх хуульд нэрлэн заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага юм.
Иймд дээрх өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2025/0036 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, ..., ..., ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Б, М.М, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Н нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Д.МЯГМАРЦЭРЭН