
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-02
Дугаар 41
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д. Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяаг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2025/0020 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналд: “...Нэг. Өргөдөл гаргагч “...Анхны шийдвэр гаргах үедээ шүүгч Н.Н нь маргаан бүхий ...... дүүрэг, ... дугаар хороо, 40, 50 мянгат, ...... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 140.6 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай орон сууц нь Ц.Т нэхэмжлэлийн дагуу уг орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэр гарсан, уг хэрэг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүйг мэдэж байсан байна. Мөн уг орон сууц нь барьцаанд байсныг ч мэдэж байжээ. Гэтэл шүүгч Ц.Т намайг уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан нь иргэн миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн байна. ... Шүүгч нь шийдвэр гаргахдаа илтэд нэг талыг барьсан нь тодорхой байх бөгөөд талуудын эвлэрлийг баталж захирамж гаргахын оронд бүр шүүхийн шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй. Ц.Т мэдэгдэлгүйгээр хэргийг санаатайгаар шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй байна” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл С.Ж, Ж.Б нараас Х.Ц холбогдуулан “Х.Ц өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар, .... дүүрэг, ...-р хороо, ...... гудамж, ... -р байр, ... тоот хаягт байршилтай, 140.06 м.кв талбай бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” нэхэмжлэл гаргасныг шүүгч Н.Н хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2018/10376 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00290 дүгээр шүүхийн шийдвэрээр “....... дүүрэг, 3-р хороо, 40, 50 мянгат ... гудамж ....-р байр, .... тоот хаягт байршилтай, 140.06 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож С.Ж, Ж.Б, Ж.Г, Ж.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж” шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрт “...Хариуцагч Х.Ц нь Ц.Т нэхэмжлэлтэй ... дүүрэг, 3-р хороо, 40, 50 мянгат ... гудамж ...-р байр ... тоот хаягт байршилтай, 140.06 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй гэсэн тайлбар гаргаж, зохигчдын хэн аль нь Ц.Т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй болно” гэж дурджээ.
Мөн хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх хуралдааны явцад даргалагч шүүгчээс “Ц.Т энэ барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор маргаан үүсгээд маргалдаж байгаа гэдгээ мэдэгдсэн үү” гэхэд хариуцагч Х.Ц “мэдэгдэх шаардлага байхгүй” гэж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...ямар нэгэн хэлбэрээр өмчлөлийн асуудлаар Ц.Т эсвэл гуравдагч этгээд шаардах эрх үүсээгүй” гэх тайлбар гаргасан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан. Мөн Монгол Улсын Дээд шүүхээс гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт “...гуравдагч этгээд нь мэтгэлцэх тал мөн бөгөөд тухайн хэргийн шийдвэрлэлтэд сонирхол бүхий этгээд байхад шүүх түүнийг санаачилгаараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулж болохгүй. Оролцуулсан тохиолдолд шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчмыг зөрчөөд зогсохгүй, хөндлөнгийн байр сууриа алдана” гэжээ.
Дээрхээс үзвэл шүүх өөрийн санаачилгаар гуравдагч этгээдийг татан оролцуулах зохицуулалт байхгүй, мөн зохигчдоос Ц.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаагүй тул шүүхээс Ц.Т гуравдагч этгээдээр оролцуулаагүй нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00290 дүгээр шүүхийн шийдвэртэй холбоотой үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнө хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн ёс зүйн дүрэмд хамаарна. Тус дүрмийн 1.4-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.
Хоёр. Өргөдөл гаргагч “...Н.Н шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 182/Ш32024/18857 дугаар хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргахдаа Ц.Т огт мэдэгдээгүй, мөн одоо X.Ц нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн мөн өөрөө шийдвэрлэх гэж байгаа нь ил боллоо” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Х.Ц-гаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Улаанбаатар хот, ........ дүүрэг 3-р хороо, 40, 50 мянгатын .......... гудамж, ... -р байр, ... тоот хаягт байршилтай 140.06 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн ...... дугаартай орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэл гаргасан нь шүүгч Н.Н-д хуваарилагдаж, шүүгч 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2024/18297 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Х.Ц-аас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүгч хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/18857 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4-т зааснаар Х.Ц нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох “.... дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгатын ...... гудамж, 39 дүгээр байр, 10 тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн 2202016691 дугаарт бүртгэлтэй, 1040.06 м.кв талбайтай орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар Ц.Т нэхэмжлэлтэй Х.Ц холбогдох иргэний хэргийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, түүнчлэн энэ хуулийн 12.1.2-12.1.4-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа этгээдийг хэргийн оролцогч гэнэ” гэж зааснаар Ц.Т.... нь Х.Ц... нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэргийн оролцогч биш болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шүүхээс Ц.Т шүүгчийн захирамжийг мэдэгдэх үүрэг хүлээхгүй.
Иймд дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.
Мөн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Ц.Т-аас тус иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцох хүсэлт гаргасныг шүүгч 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШЗ2024/20973 дугаар захирамжаар “хүсэлт гаргагч Ц.Т эрх ашиг, сонирхол хөндөгдсөн гэж үзэж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах шаардлагагүй” гэж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.
Гурав. Өргөдөл гаргагчаас “...иргэний хэргүүд нь удаа дараа яагаад зөвхөн шүүгч Н.Н-д хуваарилагддаг болох нь үндэслэл бүхий хардлагыг төрүүлж байгаа” гэж дурджээ.
Шалгах ажиллагааны явцад “Иргэн-2014” бүртгэл, хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С.Ж нараас Х.Ц холбогдуулан гаргасан нэхэмжлэл, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х.Ц-гаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч Н.Н-д тус тус системээс, харин 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х.Ц-гаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч Н.Н-д гараар хуваарилагдсан байна.
..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ЗТ2024/00011 дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааны хянан шийдвэрлэх шүүгч шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 6.1-д “Дараах тохиолдолд системээс санамсаргүй аргаар нэгэнт хуваарилагдсан нэхэмжлэлийг дахин нэг удаа, эсхүл хэд хэдэн удаа гаргасан тохиолдолд сүүлд шийдвэрлэсэн шүүгчид нь буцаан өгнө.”, 6.1.1-т “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” гэж заажээ.
Дээрхээс үзвэл 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х.Ц-гаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэл шүүгч Н.Н-д системээс хуваарилагдсаныг хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/17633 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Х.Ц-гаас дахин гаргасан нэхэмжлэлийг шүүгчид гараар хуваарилсан нь тус журамд нийцсэн байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Н-д холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Н.Н тайлбартаа: “...С.Ж, Ж.Б, Ж.Г, Ж.Г нарын нэхэмжлэлтэй, Х.Ц холбогдох .... дүүрэг, 3 хороо, 40, 50 мянгат .... гудамж .... байр ... тоот хаягт байршилтай,140.06 м.кв талбай бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох, орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлд гэр бүлийн гишүүдийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг даалгах тухай иргэний хэргийг 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00290 дүгээр шийдвэрээр “Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан ..... дүүрэг, 3 хороо, 40, 50 мянгат..... гудамж ... байр ... тоот хаягт байршилтай, 140.06 м.кв талбай бүхий Эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож С.Ж, Ж.Б, Ж.Г, Ж.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай” гэж шийдвэрлэсэн байна.
Тус шийдвэрийн үндэслэх хэсэгт “Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар ... дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11-1308877 дугаартай албан бичигт “Эрхийн улсын бүртгэлийн ..... дугаартай, Улаанбаатар ....дүүрэг, 3 дугаар хороо, ..... гудамж, ... байр ... тоот орон сууцны анхны өмчлөгчөөр иргэн Х.Ц бүртгэлтэй байх бөгөөд “Бид ББСБ” ХХК-тай байгуулсан 2012 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ0100120107 тоот, мөн 2012 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ0100120107 зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байсныг 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр дуусгавар болгож, “К” ББСБ ХХК-тай байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ЗГ14/066 тоот зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байсныг 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дуусгавар болгож бүртгүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар уг эд хөрөнгө иргэн Ц.Т--тай байгуулсан 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байна. Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 3/24182 тоот, 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/3280 тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бүртгэлтэй байна.
Хариуцагч Х.Ц нь Ц.Т нэхэмжлэлтэй .... дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат ...гудамж 39 байр 10 тоот хаягт байршилтай, 140.06 м.кв талбай бүхий орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэрэг хяналтын шатны шүүхээр шийдвэрлэгдэж дуусаагүй гэсэн тайлбар гаргаж, зохигчдын хэн аль нь Ц.Т бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй болно” гэж дурдаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь, болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж заасан.
Гомдол гаргагч Ц.Т гаргасан “намайг уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцуулахгүйгээр шийдвэр гаргасан нь иргэн миний эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн илтэд нэг талыг барьсан нь тодорхой байх бөгөөд талуудын эвлэрлийг баталж захирамж гаргахын оронд бүр шүүхийн шийдвэр гаргасан нь ашиг сонирхлын зөрчилтэй, Ц.Т мэдэгдэлгүйгээр хэргийг санаатайгаар шийдвэрлэсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй” гэх гомдол нь тухайн хэрэгт Ц.Т өөрөө эсхүл зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хүсэлт гаргаагүй байна.
Х.Ц нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ... дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат ... гудамж, ... дүгээр байр, .... тоот хаягт байршилтай, 140,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/05294 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 752.3 дахь хэсэгт “Иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 45 хоног, давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 14 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ” гэж заасан тусгайлсан журмаар шийдвэрлэх маргаан болно.
Гомдол гаргагч Ц.Т нь “2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/Ш32024/18857 дугаар хүсэлт шийдвэрлэх захирамж гаргахдаа Ц.Т****** огт мэдэгдээгүй, одоо Х.Ц****** нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн өөрөө шийдвэрлэж байна” гэжээ.
Шүүх хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журамд зааснаар нэхэмжлэлийг санамсаргүй аргаар системээс шидэж хуваарилдаг бөгөөд үүнд шүүгчийн оролцоо байхгүй.
Нэхэмжлэгч Х.Ц нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргаж, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/Ш32024/18857 дугаар шүүгчийн захирамжийн тухайд:
...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “шүүгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн дараахь үндэслэл, хугацаагаар түдгэлзүүлж болно”, 27.1.4 дэх хэсэгт “гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь түдгэлзүүлэх” гэж зохицуулсан.
Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар хураагдсан төлбөр төлөгч Х.Ц өмчлөлийн .... дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгатын .....гудамж, .... байр, ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү- 2202016691 дугаарт бүртгэлтэй, 140.06 м.кв талбайтай орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа тул хүсэлтийг хүлээн авч, холбогдох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх үндэстэй” гэж дүгнэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.4 дэх заалтад зааснаар Х.Ц нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох .... дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгатын ...... гудамж, .... байр, ... тоот хаягт байрлах эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, 140.06 м.кв талбайтай орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангасугай. Захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Р даалгасугай гэж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах хөрөнгийн үнэлгээний талаар шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарч, хуулийн хүчин төгөлдөр болтол шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь түдгэлзүүлэх” гэж зохицуулсан. Дээрх захирамжийг нэхэмжлэгч, хариуцагчид мэдэгдэх, гардуулах ажиллагаа явуулах бөгөөд төлбөр авагч Ц.Т нь энэ хэргийн оролцогч биш байна.
Х.Ц нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ..... дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат ..... гудамж,.... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 140,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн .... дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шийдвэрлэсэн тухайд:
Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 182/ШШ2024/05294 дүгээр шийдвэрээр “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох ...... дүүрэг, 3 дугаар хороо, 40, 50 мянгат ..... гудамж, .... дүгээр байр, ... тоот хаягт байршилтай, 140,06 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй, орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Х.Ц нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.” гэж шийдвэрлэсэн байна.
Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт... Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно”. Мөн хуулийн 184.1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд бүртгэлтэй эрхийн дараалал нь бүртгэлд бүртгүүлэхээр өргөдөл гаргасан дарааллаар тодорхойлогдоно” гэж заажээ.
..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00290 тоот шийдвэрээр орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, С.Ж, Ж.Б, Ж.Г, Ж.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр гарахаас өмнө Х.Ц өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, .... дүүрэг 3 дугаар хороо, ...... гудамж, 39 байр, 10 тоот хаягт байрлах орон сууцны улсын бүртгэлд иргэн Ц.Т-тай байгуулсан зээлийн барьцааны гэрээ бүртгэлтэй байх бөгөөд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 3/24182 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг нь түдгэлзүүлсэн байна.
Иймд хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ж гаргасан “Иргэний хуулийн 183 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэл үнэн зөв гэж тооцно" гэж заасан бөгөөд өнөөдрийн байдлаар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь Х.Ц гэж тэмдэглэгдсэн, өмчлөх эрхийн гэрчилгээ нэг хүний нэр дээр байсаар байгаа, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өмчлөх эрхийн гэрчилгээнд өөр нэр нэмж бичигдээгүй, улсын бүртгэлд бүртгэгдээгүй иргэдийг шууд заан оруулж үнийн санал авах боломжгүй” гэх тайлбарыг буруутгах үндэслэл тогтоогдоогүй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т “Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдэлд үнийн саналаа 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн дотор ирүүлэхийг төлбөр төлөгч Х.Ц мэдэгдэл хүргүүлсэн боловч төлбөр авагч Ц.Т мэдэгдэл өгөөгүй гэж маргаж байгаа боловч хэрэгт авагдсан бичгийн баримтаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 23300217/04 тоот “Эд хөрөнгө хураах тухай тогтоол”-оор дээрх эд хөрөнгийг хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд санал болгох үнийг төлбөр төлөгч Х.Ц нь 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн мэдэгдэл хүлээн аваад 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа өөрөө бичгээр ирүүлсэн, төлбөр авагч Ц.Т нь төлбөр төлөгч Х.Ц сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлж ирүүлсэн үнийн саналыг зөвшөөрсөн тайлбараа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр бичгээр гаргасан байх тул төлбөр авагч Ц.Т мэдэгдэл өгөөгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудаас үнийн санал авах шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хууль зөрчсөн гэж үзэхээргүй. /хх-ийн 84,86 тал/” гэж дүгнэж, нэхэмжлэгч Х.Ц нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Монгол улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж зааснаар төлбөр авагч Ц.Т хуульд заасан эрхийг зөрчөөгүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Т-аас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Н-д холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн илтгэгч гишүүн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЗҮ/2024/0138 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэрэг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.
1. Өргөдөлд “...гуравдагч этгээдээр оролцуулаагүй, илт үндэслэлгүй шийдвэр гаргасан” гэжээ.
Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл С.Ж, Ж.Б, Ж.Г нараас Х.Ц холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан “...Х.Ц өмчлөлд бүртгэгдсэн эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай, Улаанбаатар, ..... дүүрэг, ...-р хороо, ........ гудамж, ......-р байр, .... тоот хаягт байршилтай, 140.06 м.кв талбай бүхий орон сууц нь гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүгч Н.Н хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2018/10376 дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00290 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.6, 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий орон сууц нь Х.Ц, Ц.Т нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний барьцаа хөрөнгөөр бүртгэлтэй талаарх лавлагаа хэрэгт авагджээ.
Үүнтэй холбоотойгоор шүүгч Н.Н-ээс шүүх хуралдааны явцад “...Ц.Т энэ барьцаа хөрөнгөтэй холбоотойгоор маргаан үүсгээд маргалдаж байгаа гэдгээ мэдэгдсэн үү” гэхэд хариуцагч Х.Ц “мэдэгдэх шаардлага байхгүй” гэж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч “...ямар нэгэн хэлбэрээр өмчлөлийн асуудлаар Ц.Т эсвэл гуравдагч этгээд шаардах эрх үүсээгүй” гэх тайлбарыг гаргасан байх ба энэ нь 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 290 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна.
Мөн шүүгч Т.Н Ц.Т-аас Х.Ц холбогдуулан 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан “зээлийн гэрээний үүрэгт 504.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох эрхийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэгдсэн ..... дүүргийн * дугаар хороо, 40, 50 мянгат, ........ гудамж, ... дүгээр байрны .... тоотод байрлах 140,06 м.кв бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 182/ШЗ2018/03458 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүгч Ч.Д тус хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 182/ШШ2022/01791 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.
Тус хэрэгт авагдсан баримтуудаар С.Ж, Ж.Б нарын нэхэмжлэлтэй Х.Ц холбогдох “тус орон сууцыг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд байхад Ц.Т нэхэмжлэлтэй Х.Ц холбогдох “...зээлийн үүрэгт 504.000.000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг маргаан бүхий орон сууцаар хангуулах” шаардлага бүхий иргэний хэрэг давхар хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байсан нь тогтоогдож байна.
Маргааны зүйл болсон орон сууцыг зээлийн үүргийн гүйцэтгэлд хангуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэг тусдаа хянан шийдвэрлэх ажиллагаанд явагдаж байсан нь орон сууцны өмчлөлийн маргааныг шийдвэрлэхэд саад болохгүй. Учир нь дээрх маргаанууд нь хоёр өөр эрх зүйн харилцаанаас үүдэлтэй байх тул хэргийг тусад нь хянан шийдвэрлэх боломжтой.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт зааснаар шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахаар зохицуулсан.
Дээрх хуулийн дагуу хэргийн оролцогчоос Ц.Т гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргаагүй ба шүүх өөрийн санаачилгаар гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулах эрхгүй тул шүүгчийг тус үндэслэлээр сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
2. Өргөдөлд, “2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/18857 дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргахдаа огт мэдэгдээгүй, Х.Ц нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж өөрөө шийдвэрлэх гэж байгаа нь ил боллоо” гэжээ.
Хэрэгт цугласан баримтаас үзвэл, Х.Ц-гаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Улаанбаатар хот, ..... дүүрэг....-р хороо, 40, 50 мянгатын .... гудамж, ....-р байр, ... тоот хаягт байршилтай 140.06 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн .... дугаартай орон сууцыг 840.360.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг шүүгч Н.Н хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШЗ2024/18297 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Ц-гаас шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 182/ШЗ2024/18857 дугаар захирамжаар Х.Ц нэхэмжлэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлж, шүүгчийн захирамжийг гардуулах, хүргүүлэхийг шүүгчийн туслах С.Р даалгасны дагуу шүүгчийн туслах захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлжээ.
Холбогдох шүүгчээс “захирамжийг нэхэмжлэгч, хариуцагчид мэдэгдэх, гардуулах ажиллагаа явуулах бөгөөд төлбөр авагч Ц.Т нь энэ хэргийн оролцогч биш” гэж тайлбарласан нь үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, Ц.Т нь дээрх иргэний хэрэгт зохигч, гуравдагч этгээдээр оролцоогүй тул шүүх түүнд шүүгчийн захирамжийг мэдэгдэх, гардуулах, хүргүүлэх үүрэг хүлээхгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй.
3. Өргөдөлд, “иргэний хэргүүд нь удаа дараа зөвхөн шүүгч Н.Н-д хуваарилагддаг нь хардлагыг төрүүлж байна” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад цугласан баримтуудаар, 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр С.Ж нараас Х.Ц, мөн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х.Ц-гаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүд тус тус шүүгч Н.Н-д системээс хуваарилагдсан байна. Харин 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Х.Ц-гаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан дахин нэхэмжлэл гаргасан нь шүүгч Н.Н-д гараар хуваарилагдсан болох нь шүүхийн нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3.1-д заасны дагуу гаргасан нэхэмжлэл, хүсэлт, гомдлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс урьдчилан тогтоосон журмын дагуу шүүгчид хуваарилах бөгөөд уг журам нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байна. Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг захирамж гарган томилно” гэж заасан.
Үүний дагуу ..... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 182/ЗТ2024/00011 дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааны хянан шийдвэрлэх шүүгч шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 6.1-д “Дараах тохиолдолд системээс санамсаргүй аргаар нэгэнт хуваарилагдсан нэхэмжлэлийг дахин нэг удаа, эсхүл хэд хэдэн удаа гаргасан тохиолдолд сүүлд шийдвэрлэсэн шүүгчид нь буцаан өгнө”, 6.1.1-т “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан” гэж заажээ.
Иймээс 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Х.Ц-гаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүгч Н.Н 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2024/17633 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул Х.Ц-гаас дахин гаргасан нэхэмжлэл шүүгчид гараар хуваарилагдсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд дээрх өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ГС/2025/0020 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Ц.Т-аас ирүүлсэн өргөдлийн дагуу .... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Н-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР