
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-02-05
Дугаар 22
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяаг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГС/2025/0007 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон саналд: “...Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Шүүгч Г.С-ын 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2020/16453 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “Д Ф” ХХК, Д А С” ХХК, “Д И” ХХК, “Д К Т” ХХК, У.М, Д.Д нарыг оролцуулах тухай” хүсэлтийг шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн .../ШЗ2021/01357 дугаар захирамжаар хангасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагч “М Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-т 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдөр, гуравдагч этгээд “Д А С” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.У-т 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр, гуравдагч этгээд “Д К Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б-т 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр, гуравдагч этгээд У.М-д 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр, гуравдагч этгээд “Д И” ХХК-ийн тооцооны нягтлан бодогч Д.Х гэгчид 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдөр тус тус гардуулсан байна. Мөн шүүгч Д.Х-ийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .../ШЗ2021/01915 дугаар захирамжаар үүсгэсэн иргэний хэргийн хариуцагч “М Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б-т 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ. Харин шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээд “Д И” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд ирэхгүй байсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүгч Д.М-ын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн .../ШЗ2021/14590 дүгээр захирамжаар гуравдагч этгээд “Д И” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг албадан ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд даалгахад тус албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн цагдаа Б.У-ын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “...хаягаар очиж шалгахад... “Д И трейд” ХХК-ийн менежер гэх Д.Х нь “би Д И ХХК-ийн захирал н.А-ыг таньдаг, 2018 онд БНСУ руу явсан. Одоо энэ компани тус байранд үйл ажиллагаа явуулдаггүй, компанийн ажилчид гэх хүн огт байхгүй, үйл ажиллагаа явуулж байсан 200 тоот өрөөнд манай “Д И трейд” ХХК байрлаж байгаа... гэх тайлбар өглөө. Иймд хаягийн мэдээлэл тодорхойгүй байх тул албадан ирүүлэх боломжгүй байна” гэх илтгэх хуудас болон хавсралтаар ... дүүргийн 20 дугаар хорооны Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 1283 дугаар “Д И” ХХК үйл ажиллагаа явуулдаггүй” гэх тодорхойлолт, цагдаагийн албан хаагчийн шүүгчийн захирамжид заагдсан хаягийг шалгасан тэмдэглэлүүд, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг шүүхэд ирүүлжээ. Иймд нэхэмжлэгч “ХХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “гуравдагч этгээд “Д И ХХК-д нэхэмжлэлийн хувийг гардуулах боломжгүй болсон тул түүнээс татгалзаж, гуравдагч этгээдээр “Д Х” ХХК-ийг оролцуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн .../ШЗ2021/16463 дугаар захирамжаар хүлээн авч, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Д Х” ХХК-ийг шүүхэд албадан ирүүлэх тухай” хүсэлтийг шүүгч Д.М-ын 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн .../ШЗ2022/04361 дүгээр захирамжаар хангасан боловч Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 13-7д/ 61 дүгээр албан бичгээр “...ажиллагааны хүрээнд захирамжид заагдсан хаяг... шалгахад хариуцагч “Д Х” ХХК нь тухайн хаягт бүртгэлгүй, үйл ажиллагаа явуулдаггүй болох нь хорооны Засаг даргын тодорхойлолт, цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудсаар тогтоогдож байна...” гээд албадан ирүүлэх боломжгүй тухай мэдэгджээ. Тухайн албан бичигт Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн цагдаа Б.У-ын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн илтгэх хуудас, шүүгчийн захирамжид заагдсан хаягийг шалгасан тэмдэглэл, ... дүүргийн 17 дугаар хорооны Засаг даргын мөн өдрийн 243 дугаар “Д Х” ХХК нь үйл ажиллагаа явуулдаггүй” гэх тодорхойлолт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийг хавсаргасан байна. Нэхэмжлэгч талаас 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр “бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд оролцуулах тухай хүсэлтээсээ татгалзаж, “Д Ф” ХХК, “Д А С” ХХК, “Д Х” ХХК, “Д К Т” ХХК, иргэн У.М, Д.Д нарыг хамтран хариуцагчаар оролцуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгч Д.М-ын 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн .../ШЗ2022/20115 дугаар захирамжаар мөн хангаснаар хариуцагч “М Т” ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, хариуцагч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-д 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулжээ. Харин нэхэмжлэгчийн тодорхойлж өгсөн хаягаар бусад хариуцагч нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй тул шүүгч Д.М-ын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/04236 дугаар захирамжаар хариуцагч нарыг албадан ирүүлэхээр захирамжилсан. Шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагч У.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна. Д.М нь шүүгчийн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул маргаан бүхий иргэний хэрэг нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .../ЗТ2023/01158 дугаар тогтоолоор шүүгч Б.М-д хуваарилагджээ. Шүүгч Б.М-д иргэний хэрэг нь шилжин очсоны дараа нэхэмжлэгч талаас “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах болон хэргийг тусгаарлах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/10906 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч “М Т” ХХК-ийн арилжааны банкууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээг авч, хэргийг тусгаарлах хүсэлтийг хангахаас татгалзжээ. Мөн нэхэмжлэгч нь “бусад хариуцагч болох “Д Ф” ХХК, “Д А С” ХХК, “Д Х” ХХК, “Д К Т” ХХК, иргэн У.М, Д.Д нарт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2023/12507 дугаар захирамжаар “...нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-т заасан арга хэмжээг давхардуулан авах шаардлагагүй” гэж үзэн хангахаас татгалзсан байна. Тухайн шүүгчийн захирамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн .../ШЗ2023/00468 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан байна. Улмаар Эргүүл хамгаалалтын газрын Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн цагдаа Б.У-ын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн “...У.М-ын оршин суух хаягийг удаа дараа шалгаж, шүүгчийн захирамжийг танилцуулсан” гэх илтгэх хуудас, Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн цагдаа Ц.Т-ийн 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн шүүгчийн захирамжид заагдсан “Д Х” ХХК-ийн хаягийг шалгасан тэмдэглэлүүд болон 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Д Х ХХК, Д Ф ХХК-ийн Б.М, “Д А С” ХХК-ийн У одоогоор ажлаа хийхгүй байгаа, “Д Х “ХХК-ийн У.М, “Д К Т” ХХК-ийн захирлуудыг танихгүй гэх тайлбар өгөв...” гэх, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Д Х” ХХК-ийн хаягаар очиж шалгасан талаарх” илтгэх хуудас, Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн цагдаа Г.Г-ийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн “...удаа дараа шалгахад удирдах албан тушаалтанд танилцуулъя, очно гэх тайлбаруудыг гаргасан. Мөн объектод нэвтрэхэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь байдаггүй...” гэх илтгэх хуудаснууд, хорооны Засаг дарга нарын тодорхойлолт, хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн мэдээллүүдийг шүүхэд хүргүүлжээ. Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн цагдаа Ц.Т-ийн илтгэх хуудаснаас үзэхэд цагдаагийн албан хаагч нь 2023 оны 9 дүгээр сард 4 удаа, 10 дугаар сард 4 удаа, 11 дүгээр сард 3 удаа, 12 дугаар сард 4 удаа нийт 15 удаа очиж шалгасан байна. Шүүгч Б.М нь иргэний хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2024/04534 дүгээр захирамжаар хариуцагч “Д А С” ХХК, “Д Х” ХХК, “Д К Т” ХХК, “Д Ф” ХХК, иргэн У.М нарын оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэл нь иргэний хэрэг үүсгэснээс хойш илэрсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болох тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байна...” гээд иргэний хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шүүгчийн уг захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасныг шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн .../ШТ2024/00223 дугаар тогтоолоор хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон байна. Шүүхийн тогтоолоор шүүгчийн захирамж хүчингүй болсон тул шүүгч Д.М-ын 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/04236 дугаар захирамжийн биелэлтийг хангуулахаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Ерөнхий шүүгч энэ хуулийн 16 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.1-д “тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх” гэж зааснаар тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн .../АБ2024/02371 дүгээр албан бичгийг хүргүүлсний дагуу Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн Хуяглан хүргэх, албадан ирүүлэх чиглэлийн хамгаалалтын цагдаа, дэд ахлагч Г.Г 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр илтгэх хуудсыг шүүхэд хүргүүлжээ. Улмаар хариуцагч “Д А С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-т 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, хариуцагч “Д Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-д 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12-5/1608 дугаар албан бичгээр “...Д Х” ХХК, “Д К Т” ХХК-ийн байранд 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр очиж, ...захирал М.Г-тэй утсаар холбогдоход “хуулийн зөвлөхдөө итгэмжлэл хийж өгөөд очуулахыг бодъё” гэсэн боловч дараагийн 25, 26, 29, 30-ны өдрүүдэд удаа дараа залгахад холбогдох боломжгүй байв... М.Г хаана байгаа нь тодорхойгүй байна...” гэх албан бичгийг шүүхэд хүргүүлсэн байна. Улмаар нэхэмжлэгч “хариуцагч “Д Х” ХХК, “Д К Т” ХХК болон тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгч Б.М нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/17849 дүгээр захирамжаар хангаж, эрэн сурвалжлах ажлыг ... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. Шүүгч нь дээрх захирамжийн биелэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .../АБ2024/06985 дугаар албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .../АБ2024/07361 дүгээр албан бичиг, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн .../АБ2025/00230 дугаар албан бичгээр удаа дараа шаардсан байх бөгөөд тус Цагдаагийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30и1-3/309 дүгээр албан бичгээр хариуцагч “Д Х” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Г-ийг эрэн сурвалжлах ажиллагааг явуулж байгаа тухай, мөн өдрийн 30и1-3/310 дугаар албан бичгээр хариуцагч “Д К Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.М-ын оршин суугаа газрын олж тогтоосон талаар тус тус шүүхэд мэдэгдэж, шүүх 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн хаягаар нь шүүхийн мэдэгдэх хуудсыг явуулжээ. Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх үйл баримтуудаас үзэхэд шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт “Шүүхээс гарах шийдвэр маргааны зүйлийн талаар бие даасан шаардлага гаргаагүй этгээдийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байвал шүүхийн шийдвэр гарахаас өмнө уг этгээдийн өөрийнх нь болон зохигчийн хүсэлтээр бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж болно” гэж зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдүүд оролцуулахаар шийдвэрлэж, мөн зүйлийн 29.4 дэх хэсэгт “Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэл ба нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээс татгалзах, нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх, эвлэрэхээс бусад зохигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээнэ”, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараах ажиллагааг явуулна”, 67.1.2-т “нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах” гэж заасан ажиллагааг шүүхээс явуулсан гэж үзэхээр байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж хуульд заасан хугацаанд шүүх нэхэмжлэлийн хувийг гуравдагч этгээд, хариуцагч нарт гардуулаагүй боловч хариуцагч болох 1 компани, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд болох 2 иргэн, 4 компаниас шүүгч Г.С нь 1 иргэн, 3 компанид болон 1 хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийж байх явцад нэхэмжлэгч тал “гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлтээсээ татгалзаж, тэдгээрийг хамтран хариуцагчаар татах тухай” хүсэлт гаргасан. Тухайн хүсэлтийг шүүгч Д.М хангаснаар 2 иргэн, 5 компани бүхий хариуцагчаас 1 компани, 2 иргэнд нэхэмжлэлийн хувийг гардуулж, бусад хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан “шүүхийн мэдэгдэх хуудас”-ыг хүргүүлэхээс гадна, мөн зүйлийн 77.9 дэх хэсэгт “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ”, 77.10 дахь хэсэгт “Шүүгчийн захирамжаар зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн алба гүйцэтгэнэ” гэж зааснаар хариуцагч нарыг албадан ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд даалгасан захирамж гаргажээ. Харин шүүгч Б.М нь үлдсэн хариуцагч болох 4 компаниас 2 компанид нэхэмжлэлийн хувийг гардуулж, үлдэх 2 компанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ”, 80.1.6-д “хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон” гэх үндэслэлээр эрэн сурвалжлуулахаар захирамжилсан байна. Өргөдөл гаргагч нь “хариуцагч “Д Х” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал Б.М-ын хаяг тогтоогдсон боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй” гэх талаар дурдсан боловч шалгах ажиллагааны явцад дээрх иргэний хэрэгт 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр үзлэг хийхэд тухайн хариуцагч нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй, шүүхээс мэдэгдэх хуудсыг Цагдаагийн байгууллагын тогтоож өгсөн хаягаар хүргүүлсэн байсан болно. Шүүгчийн захирамжид заагдсан ажиллагааг цагдаагийн байгууллага нь Хууль зүй, дотоод хэргийн сайд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн А/116/65 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Яллагдагч, шүүгдэгчийг хуяглан хүргэх, шүүхийн дуудсанаар ирэхгүй байгаа яллагдагч, шүүгдэгч, гэрч, зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгч, ялтныг эрэн сурвалжлах журам”-ын дагуу явуулах бөгөөд уг журмын 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт албалан ирүүлэх ажиллагааг гүйцэтгэсэнд тооцох нөхцөлүүдийг заасан байна. Өөрөөр хэлбэл дээрх журамд зааснаар нэр дурдагдсан иргэнийг албадан ирүүлсэн эсхүл сайн дураараа шүүхэд ирсэн, эсхүл нас барсан, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хүчингүй болсон, гадаад улсад удаан хугацаагаар сурч, амьдарч байгаа нь тогтоогдсон тохиолдолд шүүгчийн захирамжийг гүйцэтгэсэнд тооцно. Гэтэл Цагдаагийн байгууллагаас тогтоож өгсөн хаягаар шүүх мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хариуцагч нь шүүхэд хүрэлцэн ирээгүй байсан тул дээрх өргөдөлд дурдагдсан “Д Х” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал Б.М-ын хаяг тогтоогдсон боловч өнөөдрийг хүртэл нэхэмжлэлийн хувийг гардаж аваагүй” гэсэн нь үндэслэлгүй байна. Мөн ... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30и1-3/310 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримтаар тус цагдаагийн хэлтэс нь 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 30и1-3/7953 дугаар албан бичгээр нэхэмжлэгч “ХХБ” ХХК-д “Д К Т” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.М-ын оршин суугаа хаяг тогтоогдсон талаар мэдэгдсэн байх боловч тухайн албан бичгийг нэхэмжлэгч “ХХБ” ХХК нь шүүхэд хүргүүлээгүй байсан болох нь үзлэгийн явцад тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэгч хариуцагчийн хаягийг өөрөө тодорхойлох бөгөөд шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар ажиллагаа явуулах учиртай. Гэтэл нэхэмжлэгч нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүргээ хангалттай биелүүлээгүй байна. Түүнчлэн өргөдөлд “хариуцагч “Д К Т” ХХК нь шүүгчийн захирамжид дурдсан хаяг дээр бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаггүй, тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд, гүйцэтгэх захирал М.Г нь С..., О..., Д... гэх аймгуудад байдаг хариуг өгдөг... шүүх ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удаашралттай, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг ноцтой зөрчигдсөөр байгаа нь шүүгч Б.М бусдад давуу байдлыг бий болгож байна” гэж дурдсан байдаг. Шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд дээр дурдсанчлан шүүгч Б.М нь 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тухайн шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрүүдэд ... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн байх боловч 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар ... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс хариуцагч “Д К Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох М.Г-ийн оршин суугаа газрыг тогтоосон эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, харин тус Цагдаагийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30и1-3/309 дүгээр албан бичгээр ажиллагаа явуулж байгаа талаар мэдэгдсэн. Мөн шүүгчийн туслах Х.Х “...хавтаст хэрэгт хэдий захирамжийн биелэлтийг шаардсан албан бичиг, утсаар ярьсан тэмдэглэл авагдаагүй боловч шүүхээс Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтэстэй хамтын ажиллагаатай, ачаалал ихтэй байдаг тул захирамжийн биелэлтийг шаардсан албан бичгийг тэр болгонд явуулахгүй байхаар тохиролцсон. Учир нь захирамжийн биелэлт шаардахаар цагдаагийн албан хаагч нь арга хэмжээ авхуулдаг, орон тоо бага, нэг дүүрэгт нэг л албадангийн цагдаа байдагтай холбоотой. ...албадангийн цагдаа нь шүүхэд 7 хоногт 2-3 удаа ирдэг бөгөөд тухайн үед шүүхэд ирэх болгонд нь ажиллагаа хийж байгаа эсэхийг тодруулан асууж байсан” гэх бичгийн тайлбар, шүүгчийн албан бичгүүд зэргээс үзвэл шүүгч, шүүгчийн туслах нь өөрсдөөс шалтгаалах ажиллагааг явуулж байсан байна. Иймд дээр дурдсан өргөдлийн “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа удаашралттай, нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг ноцтой зөрчигдсөөр байгаа нь шүүгч Б.М бусдад давуу байдлыг бий болгож байна” гэх үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй болно. “ХХБ” ХХК нь өргөдөлдөө “...шүүгчийн туслах нэхэмжлэгч талын “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хүлээж аваагүй...” талаар дурдсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3, 80.4-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх болсон үндэслэл арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу шүүгч өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээхээр хуульчилжээ. Гэтэл шүүгч Б.М-ын 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/17849 дүгээр захирамжид заасан хариуцагч “Д Х” ХХК, “Д К Т” ХХК болон тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдүүд болох Б.М, М.Г нарын оршин суугаа хаяг тогтоогдсон гэж үзэх холбогдох баримт иргэний хавтаст хэрэгт авагдаагүй, холбогдох байгууллагаас баримт ирүүлээгүй тул түдгэлзүүлсэн шалтгаан арилсан гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл шүүгч Б.М-ын “...цагдаагийн байгууллага өнөөдрийн байдлаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч “Д Х” ХХК, “Д К Т” ХХК болон тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Г нарын оршин сууж байгаа хаягийг олж тогтоох, түүнчлэн захирамжид заасан ажиллагааг хэрхэн хийсэн талаарх баримт, мэдээллийг шүүхэд ирүүлээгүй... Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хариуцагч болон тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Г нарын хаягаар дуудан ирүүлэх, албадах ажиллагааг хийсэн боловч хуульд заасан дээрх шаардлагын хүрээнд хариуцагч нарын хаяг тодорхойгүй, түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн...” гэх хариу тайлбар үндэслэл бүхий байна гэж үзлээ. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзсэн тул шүүгч хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй тул шүүгчийн туслах нэхэмжлэгч талын “шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай” хүсэлтийг хүлээн аваагүй, шүүгч шийдвэрлээгүй гэх үндэслэлээр тэднийг буруутгах боломжгүй бөгөөд тухайн хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа дахин гаргах эрх нь нээлттэй байгаа болохыг дурдах нь зүйтэй. Дээрхийг нэгтгэн дүгнээд ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдсонгүй гэж үзсэн тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Б.М тайлбартаа: “...Шүүгч Б.М миний бие тус хэргийг хүлээн авч, хийсэн ажиллагааны тухайд, Шүүгч Д.М шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотой шүүгчдийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .../ЗТ2023/01158 дугаар зөвлөгөөний тогтоолоор түүний ажиллагаанд байсан хэрэг миний ажиллагаанд ирж, хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хариуцагч “М Т” ХХК-д холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авхуулах, хэргийг тусгаарлах зэрэг хүсэлтүүдийг гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/10906 дугаар захирамжаар шийдвэрлэсэн, гомдол гаргаагүй. Нэхэмжлэгч тал 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр бусад хариуцагч нарт холбогдуулан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2023/12507 дугаар захирамжаар хангаагүй болно. Дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасны тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн .../ШТ2023/00468 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзсан. Шүүх 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/04236 дугаар “Хариуцагч нарыг албадан ирүүлэх тухай” захирамжийн дагуу хариуцагч нарыг албадан ирүүлэх ажиллагааны баримтуудыг цагдаагийн байгууллагаас хэргийн 117-132 дахь талд ирүүлсэнд үндэслэж, тус шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2024/04534 дүгээр захирамжаар “...хариуцагч “Д А С” ХХК, “Д Х” ХХК, “Д К Т” ХХК, “Д Ф” ХХК, У.М нарын оршин суух хаяг тодорхойгүй үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш илэрсэн байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт заасан үндэслэл болох тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, захирамж гаргасан. Дээрх захирамжийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Л эс зөвшөөрч 2023 оны 3 дугаар сарын 04-ний өдөр, нэхэмжлэгч “ХХБ” ХХК 2023 оны 3 дугаар сарын 14-ний өдөр тус тус гомдол гаргасныг тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн .../ШТ2024/00223 дугаар тогтоолоор хүчингүй болгож, нэхэмжлэгч талын гомдлыг хангасан. Шүүх 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/04236 дугаар захирамжийг хангуулахаар 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанд албан тоотыг хүргүүлэхэд мөн л хариуцагч нар нь нэхэмжлэлд дурдсан хаягтаа байхгүй талаарх баримт, илтгэг хуудас бүхий 6 хуудас баримтыг ирүүлсэн байна. Үүний дараа 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр “Д А С” ХХК-ийн төлөөлөгч Г.Б, “Д Ф” ХХК-ийн төлөөлөгч Н.Т нар шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан. Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 12-5/1608 дугаар албан бичигт шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийсэн талаар хариу мэдэгдэж, холбогдох баримтын хамт ирүүлсэн. Нэхэмжлэгч 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 5/9700 тоот хүсэлтийг шүүхэд гаргасныг шүүгчийн 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/17849 дүгээр захирамж гаргаж, хариуцагч “Д Х” ХХК, “Д К Т” ХХК болон тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Г-ийг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоож, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шүүхэд ирүүлэхийг ... дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Шүүгчийн захирамжийг 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр хүргүүлж, захирамжийн биелэлтийг тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн, 12 дугаар сарын 09-ний өдрийн 12 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгүүдээр шаардсан боловч хариуг ирүүлээгүй байна. Тодруулбал, цагдаагийн байгууллага өнөөдрийн байдлаар шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч “Д Х” ХХК, “Д К Т” ХХК болон тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Г нарын оршин сууж байгаа хаягийг олж тогтоох, түүнчлэн захирамжид заасан ажиллагааг хэрхэн хийсэн талаарх баримт, мэдээллийг шүүхэд ирүүлээгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хуульд заасан тодорхой шаардлага тавигдсан байхыг заасан ба хэрэв хариуцагч хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар зэргийг тодорхой заасан байхыг хуульчилсан. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хариуцагч болон тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Г нарын хаягаар дуудан ирүүлэх, албадах ажиллагааг хийсэн боловч хуульд заасан дээрх шаардлагын хүрээнд хариуцагч нарын хаяг тодорхойгүй, түүнчлэн шүүхээс нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн ба энэ талаар өргөдөл гаргагч “ХХБ” ХХК өргөдөлдөө дурдсан байна. Дээрх шалтгааны улмаас нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч нарыг эрэн сурвалжилж, хаягийг олж тогтоох ажиллагааг хийхийг цагдаагийн байгууллагад даалгасан шүүгчийн захирамж гарсан хэдий ч хаягийг олж тогтоох ажиллагааг хийгээгүй байна. Нөгөөтэйгүүр өргөдөл гаргагч өргөдөлдөө албан бус эх сурвалжийн мэдээллээр М.Г-ийн хаана байгаа мэдээллийг олж авсан талаараа тайлбар гаргасан байгаа хэдий ч шүүх дээрх албан бус мэдээлэл болон тодорхойгүй хаягаар хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх, түүнчлэн албадан ирүүлэх ажиллагааг хийх боломжгүй юм. Мөн өргөдөлд дурдсанчлан нэхэмжлэгчийн зүгээс 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/04236 дугаар захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр албан бичгээр шүүгч Б.М-ын туслах Х.Х-д хүлээлгэн өгөх гэсэн боловч хэрэг түдгэлзүүлсэн тул ямар ч хүсэлт авахгүй гэх хариу өгсөн гэжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч удирдаж явуулах бөгөөд нэхэмжлэгч нь дээрх хүсэлтээ албан ёсоор хүлээлгэн өгч, шүүгчээр шийдвэрлүүлэх боломжтой хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа тохиолдолд талуудаас гаргасан ямар ч хүсэлтийг шүүх шийдвэрлэх боломжгүй байдаг. Дээрх нөхцөл байдал нь бусдад давуу байдлыг бий болгож байгаа үйлдэл биш бөгөөд шүүгчийн захирамжид заасан ажиллагаа хангагдаж, цагдаагийн байгууллага хариуцагч болон тус компаниудыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд М.Г нарын хаягийг олж тогтоох ажиллагааг хийж, энэ талаарх баримт мэдээлэл ирсэн тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хүсэлтийг шийдвэрлэх боломжтой. Шүүгч миний бие уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлт, нотлох баримтад үндэслэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан ба хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчсөн ёс зүйгүй үйлдэл гаргаагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“ХХБ” ХХК-аас шүүгч Б.М-д холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, бусдад давуу байдал бий болгосон гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл, “ХХБ” ХХК-аас “М Т” ХХК-д холбогдуулан 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.С хүлээн авч 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .../ШЗ2020/16453 дугаар шүүгчийн захирамжаар, 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг шүүгч Д.Х хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн .../ШЗ2021/01915 дугаар шүүгчийн захирамжаар тус тус иргэний хэрэг үүсгэж, 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн .../ШЗ2021/03914 дүгээр шүүгчийн захирамжаар дээрх иргэний хэргүүдийг нэгтгэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс “Д Ф” ХХК, Д А С” ХХК, “Д Х” ХХК, “Д К Т” ХХК, иргэн У.М, Д.Д нарыг хамтран хариуцагчаар татаж, нийт 7 хариуцагчид холбогдуулан шаардлага гаргажээ.
Холбогдох шүүгчид иргэний хэрэг хуваарилагдахаас өмнө хариуцагч “М Т” ХХК-д 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр, хариуцагч Д.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-д 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулжээ. Харин нэхэмжлэгчийн тодорхойлж өгсөн хаягаар бусад хариуцагчид мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шүүхэд хүрэлцэн ирээгүй тул 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/04236 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ. Шүүгчийн захирамж гарсны дараа хариуцагч У.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-д 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан байна.
Тус шүүхийн шүүгчдийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .../ЗТ2023/01158 дугаар зөвлөгөөний тогтоолоор дээрх иргэний хэргийг холбогдох шүүгч Б.М-д хуваарилсан байх ба энэ үед 7 хариуцагчаас 3 хариуцагчид нэхэмжлэлийн хувь гардуулсан, хариуцагч “Д Ф” ХХК, Д А С” ХХК, “Д Х” ХХК, “Д К Т” ХХК нарт нэхэмжлэлийн хувь гардуулаагүй, цагдаагийн байгууллагаас шүүгчийн захирамжийн дагуу хариуцагч нарыг албадан ирүүлэх ажиллагаа явагдаж байжээ.
Холбогдох шүүгч уг иргэний хэрэгт дараах ажиллагааг явуулсан байна. Үүнд:
-Нэхэмжлэгч талаас “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах болон хэргийг тусгаарлах тухай” хүсэлт гаргасныг 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн .../ШЗ2023/10906 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “М Т” ХХК-ийн арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр зогсоох арга хэмжээг авч, хэргийг тусгаарлах хүсэлтийг хангахаас татгалзсан,
-Нэхэмжлэгч талаас дахин шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн .../ШЗ2023/12507 дугаар шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж, уг захирамжид гомдол гаргасныг тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн .../ШЗ2023/00468 дугаар тогтоолоор хэвээр үлдээсэн,
-Хариуцагч нарыг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийн дагуу 2023 оны 5 дугаар сарын 29, 2023 оны 11 дүгээр сарын 09, 2023 оны 12 дугаар сарын 14, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдэд цагдаагийн байгууллагаас илтгэх хуудас ирүүлж, хорооны Засаг даргын тодорхойлолт, хуулийн этгээдүүдийн улсын бүртгэлийн мэдээллүүдийг шүүхэд хүргүүлжээ. 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн цагдаагийн илтгэх хуудаснаас үзэхэд цагдаагийн байгууллагаас хариуцагч нарын хаягийг тодруулахаар 2023 оны 9 дүгээр сард 4 удаа, 10 дугаар сард 4 удаа, 11 дүгээр сард 3 удаа, 12 дугаар сард 4 удаа нийт 15 удаа хаяг тодруулах ажиллагаа явуулсан,
-2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн .../ШЗ2024/04534 дүгээр шүүгчийн захирамжаар зарим хариуцагч нарын хаяг тодорхойгүй үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, уг захирамжид нэхэмжлэгч тал гомдол гаргасныг 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн .../ШТ2024/00223 дугаар тогтоолоор хангаж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон,
-Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн .../АБ2024/02371 дүгээр албан бичгийг “...2023 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн .../ШЗ2023/04236 дугаар хариуцагч нарыг албадан ирүүлэх шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар” цагдаагийн байгууллагад хүргүүлж, 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр цагдаагийн илтгэх хуудсыг ирүүлсэн,
-Хариуцагч “Д А С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-т 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр, хариуцагч “Д Ф” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т-д 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг тус тус гардуулсан,
-2024 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн .../ШЗ2024/17849 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу хариуцагч “Д Х” ХХК, “Д К Т” ХХК болон тэдгээрийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийг эрэн сурвалжлуулахыг ... дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалган, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, тус захирамжийн биелэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .../АБ2024/06985, 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн .../АБ2024/07361, 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн .../АБ2025/00230 албан бичгээр тус тус шаардсаны дагуу Цагдаагийн хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30и1-3/309, 30и1-3/310 дугаар албан бичгээр хийгдсэн ажиллагааны талаарх хариуг ирүүлсэн,
-Хариуцагч “Д К Т” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хаяг тогтоогдсон тул 2024 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр тухайн хаягаар нь шүүхийн мэдэгдэх хуудсыг явуулжээ.
Дээрхээс үзвэл, шүүгч Б.М нь зөвлөгөөний тогтоолоор иргэний хэрэг хуваарилагдсаны дараа нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 дэх хэсэгт заасны дагуу явуулсан байна.
Хэдийгээр мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж заасан боловч уг хэрэг нь олон хариуцагчтай, зарим хариуцагч нарын хаяг тодорхойгүй, хаягийг тодруулсан боловч шүүхийн дуудсан хугацаанд ирдэггүй, хаягтаа байдаггүй байсан болох нь сахилгын хэрэгт цугласан баримтаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж, 77.10 дахь хэсэгт “Шүүгчийн захирамжаар зохигч, хэргийн оролцогчийг албадан ирүүлэх ажиллагааг цагдаагийн алба гүйцэтгэнэ.” гэж, 80 дугаар зүйлийн 80.1.6-д “хариуцагчийг эрэн сурвалжлах шаардлага бий болсон тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ” гэж тус тус заасан.
Шүүгч Б.М нь дээрх хуульд заасны дагуу хариуцагч нарыг албадан ирүүлэхээр цагдаагийн байгууллагад даалгасан шүүгчийн захирамжийн дагуу хоёр хариуцагчийг албадан ирүүлж нэхэмжлэлийн хувь гардуулсан, үлдсэн хоёр хариуцагчийн хаяг тогтоогдоогүй тул эрэн сурвалжлуулахаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, уг захирамжийн биелэлтийг хангуулахаар удаа дараа албан бичиг хүргүүлсэн байна.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл шүүгчээс шалтгаалсан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд шүүгч хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр түүнийг буруутгах боломжгүй байна. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг хүлээн авах үндэслэлтэй.
Мөн өргөдөлд, шүүгчийн туслах захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй гэх агуулгыг дурджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.3 дахь хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилмагц хэргийн оролцогчийн хүсэлт буюу өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулах тухай шүүгч захирамж гаргах ба энэ өдрөөс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг үргэлжлүүлэн тоолно”, 80.4 дэх хэсэгт “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан шүүгчийн заасан хугацаанд арилаагүй бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гаргах бөгөөд захирамжид хэргийг шийдвэрлэхэд саад болж байгаа нөхцөл, түүнийг хэрхэн засах талаар тусгана” гэж тус тус заасан.
Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн буюу түдгэлзсэн үндэслэл арилаагүй байхад шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулах боломжгүй тул шүүгчийн туслах хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй, шүүгч хүсэлт шийдвэрлээгүй гэх үндэслэлээр буруутгахгүй. Нэхэмжлэгч тал уг хүсэлтээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсний дараа гаргах эрх нь нээлттэй юм.
Өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ГС/2025/0007 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, “ХХБ” ХХК-аас ирүүлсэн өргөдлийн дагуу ... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.М-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР