
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-12-12
Дугаар 123
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Иргэн Ц.Э-ийн ...хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.М, Д.О, Т.Э нарт холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Г.Цагаанцоож хүлээн авч хянаад, 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн ГЗҮ/2024/...8 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2024/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
“М” ТББ нь 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ... 8 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ...5 дугаар захирамжуудын Ц.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ.
Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан ба энэхүү захиргааны хэрэгт гуравдагч этгээд Ц.Э нь 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/...1 захирамжийн М-ийн үзэсгэлэнгийн танхимтай холбоотой хэсгийг илт хууль бусад тооцуулах бие даасан шаардлага гаргасан байна.
Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүх 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 536 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд бие даасан шаардлагаас татгалзсаныг баталж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд 610 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн засаг даргын 2001 оны ...8 дугаар захирамж, 2005 оны ...5 дугаар захирамжуудын Ц.Э-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн.
Холбогдох шүүгч нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дүгээр зүйлийн 50.1-д заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. ...хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 0051 дүгээр тогтоолоор “М” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг шүүгч Т.Э-д хуваарилагдсан ба 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 0053 дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгажээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1...0 дугаар захирамжаар гомдлыг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.О, шүүгч Т.Э /илтгэгч шүүгч/, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.М-ыг томилсон шийдвэрийг албажуулсан.
Шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1878 дугаар захирамжаар давж заалдах шатны шүүх хуралдааныг 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 8 цаг 30 минутад хийхээр товлосон боловч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шүүх хуралдаан 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлогджээ.
Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд тухайн хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгч нь хэргийн талаар илтгэж танилцуулна”, 118.6-д “Шүүх хуралдааны дэг нь илтгэгч шүүгчээс хэргийн талаар танилцуулах хүртэл энэ хуулийн 89, 90, 94, 96.1-д заасан журмаар зохицуулагдана, 118.7-д “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно” гэж заасан.
Сахилгын хэрэгт авагдсан давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзвэл, шүүх хуралдаанд Ерөнхий шүүгчийн захирамжид заасан шүүх бүрэлдэхүүн оролцжээ.
Тодруулбал, шүүх хуралдааныг шүүгч С.М даргалж, бүрэлдэхүүнд шүүгч Д.О, шүүгч Т.Э нар оролцсон ба даргалагч шүүх хуралдааныг нээж, нарийн бичгийн даргаас ирц танилцуулсны дараа хэргийн оролцогчдын биеийн байцаалттай танилцаж, татгалзан гаргах эрхийг тайлбарлан, санал хүсэлт байгаа эсэхийг асуусны дараа зөвшөөрөл өгсний дагуу илтгэгч шүүгч /Т.Э/ хэргийн талаар танилцуулж, шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулжээ.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдол нэмэлт тайлбар гаргасны дараа хариуцагч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолд холбогдуулан дэлгэрэнгүй тайлбар гаргажээ. Зохигчид тайлбар гаргасны дараа шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчоос асуулт асуусан байна. Тухайлбал, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:
Даргалагч: Шүүх бүрэлдэхүүн асууя. Асуух явцад та хэлмээр байгаа тайлбартайгаа холбоотой хариулт гарвал яриарай гэв. /Бичлэгийн 0:46:13-0:46:19/
Илтгэгч шүүгч: Хариуцагчаас асууя. 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...8 дугаар захирамжаар Ц.Э-д шинээр газар олгоод байгаа юм уу эсхүл хуучин газар эзэмших эрхтэй иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг нь баталгаажуулаад байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:46:22-0:46:47/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2001 оны ...8 дугаар захирамжаар газар ашиглах эрхийг баталгаажуулсан. Газрыг эрхийг шилжүүлж байгаа биш ашиглах эрхийг шинээр баталгаажуулж байгаа гэв. /Бичлэгийн 0:46:48-0:47:01/
Илтгэгч шүүгч: Урьд нь Ц.Э-д газар ашиглуулах шийдвэр гаргасан Засаг даргын шийдвэр бий юу гэхэд /Бичлэгийн 0:47:02-0:47:08/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй. /Бичлэгийн 0:47:11/
Илтгэгч шүүгч: Ямар нотлох баримтыг үндэслэж энэхүү шийдвэрийг гаргасан бэ гэхэд /Бичлэгийн 0:47:12-0:47:19/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тухайн үл хөдлөх хөрөнгийн суурийн газрыг ашиглаж байгаа үл хөлдөх хөрөнгийн өмчлөгч учраас газар олгосон гэв. /Бичлэгийн 0:47:23-0:47:41/
Илтгэгч шүүгч: 2001 онд ...8 дугаар захирамж гарахад Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай газар шүү 7 дугаар хороотой маргаан байхгүй. “М” хороотой 1997 онд 226 дугаар захирамжаар олгосон 0.13 га газартай давхцал байна уу гэхэд /Бичлэгийн 0:47:42-0:48:13/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Давхцал байхгүй. Учир нь гуравдагч этгээдийн эзэмшиж байгаа газар нь өргөтгөж барьсан барилга байгаа гэв. /Бичлэгийн 0:48:13-0:48:22/
Илтгэгч шүүгч: 2004 онд 455 дугаар захирамжийг гаргахдаа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны газрыг 0,89 га болгож, ямар үндэслэлээр хэмжээг багасгасан бэ гэхэд /Бичлэгийн 0:48:23-0:48:34/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Захирамжид хасагдаж байгаа үндэслэл нь байгаа байх гэв. /Бичлэгийн 0:48:35-0:48:51/
Илтгэгч шүүгч: Нэгдүгээр хавтаст хэрэгт авагдсан байна. Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт иргэн Ц.Эээс 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “миний нэр дээр шилжүүлэн газар ашиглалтын гэрээг хийж өгнө үү”, мөн 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт тус эвлэлийн дэд дарга Л.Б-оос “газар ашиглалтын гэрээг шинэчлэн байгуулж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтүүд гаргасан байна. Үүнийг үндэслээд ямар эрх зүйн акт гарсан юм бэ гэхэд /Бичлэгийн 0:48:51-0:49:25/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2001 оны ...8 дугаар захирамж гарсан. /Бичлэгийн 0:49:29-0:49:45/
Илтгэгч шүүгч: Уг захирамжийг үндэслэн та бүхэн шийдвэрээ гаргасан гэсэн үг үү гэхэд /Бичлэгийн 0:49:46-0:49:48/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм. /Бичлэгийн 0:49:49/
Илтгэгч шүүгч: Гуравдагч этгээдээс асууя. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хэдэн давхар барилгын гэрчилгээ юм бэ гэхэд /Бичлэгийн 0:49:55-0:50:12/
Гуравдагч этгээд: 2 давхар барилгын 2 давхарт байрлах миний 275 м.кв үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ юм гэв. /Бичлэгийн 0:50:12-0:50:17/
Илтгэгч гишүүн: Нэг давхарт нь ямар байгууллага байдаг вэ гэхэд /Бичлэгийн 0:50:17-0:50:19/
Гуравдагч этгээд: Нэг давхарт байсан хүмүүс газар эзэмших эрхээ одоо байгаа хүмүүс нь гэхэд /Бичлэгийн 0:50:20-0:50:28/
Илтгэгч шүүгч: 0.04 газар дээр үл хөдлөх хөрөнгө барьсан байна. Бүгд таны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан уу гэхэд /Бичлэгийн 0:50:28-0:50:36/
Гуравдагч этгээд: Би “Б” корпусыг барихад 4.375.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. /Бичлэгийн 0:50:37-0:50:42/
Илтгэгч гишүүн: Та сая энэ талаар ярьсан гэхэд /Бичлэгийн 0:50:43-0:50:44/
Даргалагчаас: Та шууд асуултад хариулъя. Ойлгогдохгүй байвал эргээд хариулъя. /Бичлэгийн 0:50:44-0:50:48/
Даргалагчаас: Бүхэлдээ таны өмчлөлд байдаг уу гэж асууж байна гэхэд /Бичлэгийн 0:50:53-0:50:55/
Гуравдагч этгээд: Бүхэлдээ биш. /Бичлэгийн 0:50:55-0:50:57/
Илтгэгч гишүүн: Нэг давхар нь хэний өмчлөлд байдаг вэ гэхэд /Бичлэгийн 0:50:58-0:50:59/
Гуравдагч этгээд: 1 давхар нь Р.Б-ын өмчлөлд байж байгаад сүүлд зарсан. Анх Р.Б 100 хувь өмчилж байгаад надад хоёр давхрын барилгаа зараад, 1 давхраа сүүлд зарсан гэв. /Бичлэгийн 0:50:59-0:51:11/
Илтгэгч шүүгч: 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр та 15 дугаар хорооны иргэн Э гэдгээр Нийслэлийн газрын харилцаа, хот байгуулалтын газарт газар ашиглалтын тухай гэрээг шилжүүлж өгөөч гэсэн хүсэлтийг гаргасан байна. Энэ таны хүсэлт мөн үү гэхэд /Бичлэгийн 0:51:12-0:51:26/
Гуравдагч этгээд: Энэ миний хүсэлт мөн гэв. /Бичлэгийн 0:51:26-0:51:28/
Илтгэгч шүүгч: Энэ үед та хаана, ямар албан тушаал эрхэлдэг байсан бэ гэхэд /Бичлэгийн 0:51:30-0:51:33/
Гуравдагч этгээд: “М” ТББ-ын даргын албан тушаалд ажиллаж байсан. /Бичлэгийн 0:51:34-0:51:37/
Илтгэгч гишүүн: Хэднээс хэдэн хүртэл эрхэлж байлаа. /Бичлэгийн 0:51:37-0:51:39/
Гуравдагч этгээд: 1995 оноос 2001 оны 12 дугаар сарыг хүртэл гэв. /Бичлэгийн 0:51:40-0:51:46/
Илтгэгч шүүгч: Нэхэмжлэгчээс асууя. 2001 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр дэд дарга Л.Б гэх хүн “М" ТББ-ыг төлөөлж гарын үсэг зурж, хүсэлт гаргасан байна. Дэд даргад ийм эрх хэмжээ байдаг уу гэхэд /Бичлэгийн 0:51:48-0:52:02/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дэд дарга Л.Б-д ийм эрх, мэдэл байхгүй гэв. /Бичлэгийн 0:52:03-0:52:06/
Илтгэгч шүүгч: Эрх, мэдэл байхгүй гэдгийг та ямар хуулийн зохицуулалтыг үндэслэн хэлж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:52:09-0:52:13/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Дүрмээр зохицуулсан байгаа. Мөн гэрчүүд нотолсон байгаа гэв. /Бичлэгийн 0:52:14-0:52:19/
Илтгэгч шүүгч: Үүнээс хойш ТББ жил болгон хуралдана. Дүрмээрээ удирдах зөвлөлтэй байна гэж тодорхойлсон байгаа. Энэ асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн зүйл байгаа юу гэхэд /Бичлэгийн 0:52:21-0:52:34/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ газрын асуудлыг 2014 оныг хүртэл хэлэлцэх ямар ч боломжгүй, хаалттай байсан. Ц.Э нь 1995 оноос 2001 оныг хүртэл “М” ТББ-ын даргаар ажиллаж байгаад Л.Б нь 2001 оноос 2007 оныг хүртэл даргаар ажилласан. 2007 оноос 2014 он хүртэл Ц.Э дахин даргаар ажилласан. 2014 онд н.Т нь даргаар ажиллах болсноор энэ газартай холбоотой бичиг баримт хэрэгт байхгүй байсан учраас Газрын албанд хүсэлт тавьж материалууд гарч ирснээр тухайн үед Авлигатай тэмцэх газарт хандсан гэв. /Бичлэгийн 0:52:35-0:53:19/
Илтгэгч шүүгч: 1996 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/224 дүгээр захирамжаар 0,08 га газрыг тус дүүргийн 1 дүгээр хороонд олгосон байдаг. Дараа нь 1997 оны 226 дугаар захирамжаар 0,13 га болгож газрын хэмжээг нэмэгдүүлдэг. Энэ хугацааны дунд гарсан 7 дугаар сарын 18-ны өдрийн А/...8 дугаар захирамж нь хэрэгт ямар ач холбогдолтой вэ. Үүнээс хойш дахиж шийдвэр захирамж гарсан байна. Ямар ач холбогдолтой гэж үзэж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:53:22-0:53:55/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А/...8 дугаар захирамжаар 0.04 га газрыг үзэсгэлэнгийн танхимын өргөтгөл барих зориулалтаар олгосон. Гэрээгээ байгуулна уу гэсэн мэдэгдэл байгаа гэв. /Бичлэгийн 0:53:56-0:54:11/
Шүүгч Д.О: Гуравдагч этгээдээс асууя. Өргөтгөлийн барилгыг урчуудын эвлэлийн хөрөнгөөр барьсан юм уу эсхүл та хувийн хөрөнгөөр барьсан юм уу гэхэд /Бичлэгийн 0:54:17-0:54:38/
Гуравдагч этгээд: "Б" корпусын барилгыг хувийн өмчийн хөрөнгөөр барьсан. “М” ТББ-аас ямар ч хөрөнгө гараагүй. Р.Б гэх хүн өөрийн хөрөнгөө гаргаад, би мөн хөрөнгө оруулалт хийгээд барьсан гэв. /Бичлэгийн 0:54:39-0:54:48/
Шүүгч Д.О: Үүнийг захиргааны байгууллагад өргөтгөл гэж мэдүүлээд байгаа юм уу гэхэд /Бичлэгийн 0:54:48-0:54:52/
Гуравдагч этгээд: Үүнийг өргөтгөл гэж мэдүүлээгүй. “М” ТББ өргөтгөл барих гэж газар авчхаад 0.04 газар дээрээ барилгаа барьж чадаагүй, Р.Б-оос мөнгө авахад ашигласан. Р.Б-оос 78 сая төгрөг аваад 0.89 га газар дээрх барилгаа 2 давхар болгоод 0.04 газар дээрээ Р.Б-ыг өөрийнхөө хөрөнгөөр барилгаа барь гэсэн. Р.Б өөрийн хөрөнгөөр “Б” корпусын барилгаа барьсан. Би худалдаж авсан хүний хувьд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ 1998 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр авсан. Тийм учраас би үл хөдлөх хөрөнгийн салшгүй хэсэг болсон миний газрыг олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан гэв. /Бичлэгийн 0:54:53-0:55:44/
Шүүгч Д.О: Р.Б өргөтгөлийн хэсгийг хувийн хөрөнгөөр барьсан, та дараа нь худалдан авч байгаа гэдгийг “М” ТББ-ын зөвлөлийн удирдах ажилтнуудад мэдэгдсэн юм уу гэхэд /Бичлэгийн 0:55:44-0:55:59/
Гуравдагч этгээд: “М” ТББ мэдэж байсан учраас “Б” корпусын барилга нь хувь хүний өмчлөлтэй учраас доорх газрыг манайхаас шилжүүлж өгнө үү гэсэн албан бичгийг өгсөн. Орлогч дарга дүрмээрээ ийм эрхтэй. Би өөрийн хөрөнгөтэй холбоотой зүйлд гарын үсэг зурж, албан бичиг гаргаж болохгүй. Гэрээ байгуулсан Р.Б, дэд дарга Л.Б гээд тусдаа өөр хүмүүс байгаа. Миний үл хөдлөх хөрөнгийг баталгаажуулж өгсөн 3 шатны шүүхийн шийдвэр байгаа. Р.Б нь намайг мөнгөө дутуу төлсөн гэж маргахад шүүх Ц.Э худалдан авсан нь үнэн байна, “Б” корпусын барилгын өмчлөгч мөн гэж баталгаажуулж өгсөн. Би Үндсэн хуульд заасны дагуу газрын эрхээ авсан гэв. /Бичлэгийн 0:55:59-0:56:11/
Шүүгч Д.О: Р.Б өгсөн юм уу гэхэд /Бичлэгийн 0:56:11-0:56:13/
Гуравдагч этгээд: Тийм, сая эднийх худлаа яриад байна. Орлогч дарга эрхтэй. Дарга холбоотой учраас бичиж болохгүй, “М”-ын дүрмээрээ орлогч дарга эрхтэй гэв. /Бичлэгийн 0:56:14-0:56:36/
Шүүгч Д.О: Танаас хариултаа авсан. /Бичлэгийн 0:56:36-0:56:38/
Гуравдагч этгээд: ...миний эд хөрөнгийг баталгаажуулж өгсөн 2004 оны Чингэлтэй дүүргийн 3 шатны шүүхийн шийдвэр, 2003 оны 778 гэсэн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн шүүхийн шийдвэр байгаа. Р.Б нь намайг мөнгөө дутуу төлсөн гэж маргалдахад дээрх барилгын өмчлөгч нь мөн юм байна гээд баталгаажуулж өгсөн. Би Үндсэн хуульд заагдсан газар болон түүнээс салгаж үл болох зүйлийг үл хөдлөх эд хөрөнгө гэж үзлээ гэсний дагуу авсан гэв. /Бичлэгийн 0:56:38-0:57:22/
Шүүгч Д.О: Хариултаа авлаа. Нэхэмжлэгч талаас асууя. “М” ТББ нь энэ асуудлыг мэдэх боломжтой мэдсэн, зөвшөөрөл олгосон гэдэг дээр тайлбар байна уу гэхэд /Бичлэгийн 0:57:22-0:57:32/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Яг энэ үед буюу 1995 оноос 2001 он, 2007 оноос 2014 оныг хүртэл Ц.Э нь даргаар ажиллаж байсан. Энэ үед асуудал хаалттай, Ц.Э өөрийн хөрөнгөөр эсхүл “М” ТББ-ын хөрөнгөөр барилгыг бариад байна уу гэдгийг мэдэгдэх боломжгүй байсан гэв. /Бичлэгийн 0:57:36-0:58:02/
Шүүгч Д.О: Энэ үед “М” ТББ өргөтгөлийн барилгыг өөрийн хөрөнгөөр барих мөнгөтэй байсан юм уу гэхэд /Бичлэгийн 0:58:02-0:58:08/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хаанаас хөрөнгө оруулаад бариад байгаа нь мэдэгдэхгүй, Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад 200, 800 гээд бага мөнгөөр хөрөнгө оруулалт хийгээд барьсан байдаг. “М”-ын хөрөнгөөр барьсан байхыг үгүйсгэхгүй. Гэрч Р.Э Ц.Э-д ажлаа өгөхдөө 16 мянган доллар, 30 мянган төгрөгийн авлагатай хүлээлгэж өгсөн үүгээр барилга барих бүрэн боломжтой гэдэг байдлаар мэдүүлэг өгсөн байдаг гэв. /Бичлэгийн 0:58:08-0:58:59/
Даргалагч: Гуравдагч этгээдээс асууя. Таны барилга тухайн үед ямар зориулалтаар баригдсан бэ, одоо хэрхэн ашиглаж байна вэ гэхэд /Бичлэгийн 0:59:13-0:59:17/
Гуравдагч этгээд: Би зураач хүн учраас тухайн үед үзэсгэлэн гаргаж байсан. Миний үзэсгэлэнгийн уран бүтээлийг үнэлж 2002 онд би төрийн соёрхол хүртсэн байдаг. /Бичлэгийн 0:59:18-0:59:49/
Даргалагчаас: Ямар зориулалтаар газрыг эзэмшсэн бэ. 0.13 га байж байгаад багасаад 890 м.кв болсон байна. Та 890 м.кв газраас гадна гэж тайлбарласан гэхэд /Бичлэгийн 0:59:50-0:59:59/
Гуравдагч этгээд: 890 м.кв газар надтай хамааралгүй гэв. /Бичлэгийн 0:59:59-1:00:00/
Даргалагчаас: 890 м.кв газраас гадна гэсэн. Гэтэл 890 м.кв газраас өмнө Урчуудын эвлэлийн нэр дээр байсан байна гэхэд /Бичлэгийн 1:00:01-1:00:09/
mainfeed_dual_768-2 3 минут 4 секундийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт:
Гуравдагч этгээд: Энэ нь манай газартай хамааралгүй 11 дүгээр хороололд байгаа 4 урлантай холбоотой газар юм. Үүнийг хольж, хутгаад байна гэв. /Бичлэгийн 0:00:02-0:00:12/
Даргалагчаас: Барилгыг тусад нь барихгүй яагаад энэ байгууллагын өргөтгөл гэж барьсан юм бэ гэхэд /Бичлэгийн 0:00:13-0:00:21/
Гуравдагч этгээд: “М” ТББ нь тухайн үед мөнгөгүй байсан. Иймд газар аваад газраа ашигласан. 1300 м.кв газар нь Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороололд байгаа 4 урлангийн газар юм гэв. /Бичлэгийн 0:00:22-0:00:38/
Даргалагчаас: Нэхэмжлэгч талаас асууя. 0.13 га газрыг олгосон захирамж байдаг. Энэ нь маргаан бүхий газрын захирамж юм уу, “М” ТББ-ын өөр байрлалд байгаа газрын захирамж юм уу гэхэд /Бичлэгийн 0:00:39-0:00:50/
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо гээд яг энэ газартай холбоотой захирамж байгаа гэв. /Бичлэгийн 0:00:51-0:00:56/
Даргалагчаас: Хариуцагч үүнд хариулна уу, Илтгэгч шүүгч 0,13 га газрыг яагаад багасгасан бэ гээд асуусан. 0,13 га газрын байршил нь өөр газар юм уу гэхэд /Бичлэгийн 0:01:00-0:01:19/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 890 м.кв газар нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо гэхэд /Бичлэгийн 0:01:28-0:01:33/
Даргалагчаас: Үгүй ээ, 0.13 га газрыг нь асуусан юм гэв. /Бичлэгийн 0:01:34-0:01:36/
Даргалагчаас: Нэгдүгээр хавтаст хэргийн 166 дугаар талд кадастрын зураг авагдсан байгаа. Тэрийг хараад хариулна уу гэхэд /Бичлэгийн 0:02:02-0:02:10/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хариулт хэлээгүй.
Даргалагчаас: Шүүх хуралдаан түр завсарлаж, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөнө гэжээ. /Бичлэгийн 0:02:53-0:03:04/
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах бөгөөд шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор тогтоох, хэргийн болон бусад оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээ авахаар хуульд заасан.
Дээр дурдсанаас үзвэл, давж заалдах шатны шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд даргалагч, илтгэгч болон бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, оролцогчдын хэн алинд нь давуу байдал олгосон, ёс зүйгүй харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна.
Шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй ба шүүгч нар гуравдагч этгээдээс асуусан асуулт нэхэмжлэл болон бие даасан шаардлага, түүний үндэслэл, хэргийн үйл баримттай холбоотой байх тул “...Т.Э шүүгч бусдыг яриулахгүйгээр С.О-ийг хөтлөн дагуулах аргаар хуралдааныг явуулж байсан, ... С.О А/...8 тоот захирамж хавтаст хэрэгт байхгүй гэж мушгисан. Би “А/139 тухай байгаа. А/...8 захирамжийн тухай байхгүй." гэж хэлэхэд Т.Э шүүгч “аль нь ч яах вэ” гэх утгатай юм хэлж өмөөрсөн...” гэж үзэх үндэслэлгүй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т зааснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх учиртай.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэлийг магадлалд тодорхой дурдсан байх ба Монгол Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ...1 дүгээр тогтоолоор гуравдагч этгээд Ц.Э, түүний өмгөөлөгч М.А, Б.Б нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан, магадлал хүчин төгөлдөр байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх болон хууль хэрэглээтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагаа нь сахилгын зөрчилд тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.1-д “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийн болон давж заалдах гомдлын агуулга, давж заалдах шатны шүүхээс гаргаж байгаа шийдвэр, түүний үндэслэл тусгагдсан байна” гэж заасан.
Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр тогтоолын 9 дүгээр хавсралтаар ...хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал боловсруулах аргачлалыг баталсан.
Гуравдагч этгээд нь С.О-ийн давж заалдах гомдолд тайлбар гаргасан нь захиргааны хэрэгт авагдсан бөгөөд тэрээр давж заалдах шатны шүүх хуралдаанд энэ талаар тодорхой ярьсан нь тэмдэглэлд тусгагдсан байх ба ...хэргийн давж заалдах шатны шүүхийн ..10 дугаар магадлалын бүтэц, агуулга хууль болон дээрх аргачлалыг зөрчөөгүй байна.
4. Нэхэмжлэгч “М ТББ” нь 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...8 дугаар захирамж, 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ...5 дугаар захирамжуудын Ц.Э-д холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах гэжээ.
Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4322 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба энэхүү захирамжид нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргажээ.
...хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 914 дүгээр захирамжаар дээрх гомдлыг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд шүүгч Н.Долгорсүрэн, шүүгч Д.О /илтгэгч шүүгч/, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Х нарыг томилсон шийдвэрийг албажуулсан ба шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолоор 4322 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Түүнчлэн тухайн хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгч тал гэрч асуулгах хүсэлт гаргасныг Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 7242 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгосонд нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргажээ.
... хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 1493 дугаар захирамжаар гомдол хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.С, шүүгч Д.О /илтгэгч шүүгч/ нарыг, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.М-ыг томилсон шийдвэрийг албажуулсан ба тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 756 дугаар захирамжаар дээрх 7242 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 54.2, 61.1, 65.1 109.2, 111.3 114.6, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно”, 122.6-д “Энэ хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, дараах тогтоол гаргана” 122.6.1-д ”шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих”; 122.6.2-т “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг өөрчлөх”; 122.6.3-т “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох” гэж заасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эс зөвшөөрсөн хэргийн оролцогчийн давж заалдах гомдлыг давж заалдах шатны шүүх 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэх учиртай.
“М” ТББ-ын нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад гарсан дээр дурдсан 2 шүүгчийн захирамжид гарсан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд шүүгч Д.О илтгэгч шүүгчээр оролцохдоо Шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын дагуу томилогдсон, Ерөнхий шүүгч энэхүү шийдвэрийг албажуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасантай нийцжээ.
Шүүгчийн захирамж болон шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.О нийт 3 удаа оролцсон байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6-д зааснаар шүүх хамтын зарчмаар хэрэг маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргадаг.
Иймд “...шүүгч Д.О нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ийн үндэслэлгүй гомдлуудыг удаа дараа хангаж шийдвэрлэдэг..” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
5. Гуравдагч этгээд Ц.Э, өмгөөлөгч М.А нар 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр шүүгч Д.О-г “...удаа дараа шүүх бүрэлдэхүүнд орж ажиллахдаа С.О-ийн талыг баримтлан ажиллаж ирсэн, нэг талд үйлчилдэг гэх эргэлзээ байгаа, ...Ц.А прокурорын эхнэр н.О шүүгч ...хэргийн анхан шатны шүүхэд ажилладаг” гэх үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 776 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.
Ийнхүү шийдвэрлэхдээ “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3, 84.1.5-д заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй, дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс бусад шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.О-г тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч гэж үзэхгүй” гэжээ.
Шүүгч Д.О-г татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 85.3-т заасныг зөрчөөгүй байна.
Нөгөө талаар хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.2-т зааснаар уг хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн гэр бүл, төрөл садан, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцохгүй өөрөө татгалзан гарах үүрэгтэй шүүгч Д.О энэ үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргаагүй, ийм баримт хэрэгт авагдаагүй байна.
Дээр дурдсанаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.28-д заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул ...хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.М, Д.О, Т.Э нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч С.М тайлбартаа: “...2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүх хуралдаанаар М-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох, Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 536 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлын дагуу хянан хэлэлцэж, магадлал гаргахад шүүх бүрэлдэхүүнд оролцсон.
Миний бие нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан бүрэн эрх, хуралдааны дэгийн дагуу хурлыг явуулж, хэргийг шийдвэрлэсэн. Тухайн хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Ц.Э гуайн гомдолд “...хуульч хүний ёс зүйгүй, заль мэх хэрэглэж эрх зөрчсөн талаар, мөн Б.Т нарын шуналын зорилгод үйлчилж ашиг сонирхлын зөрчилтэй, нэг талыг баримтлан шийдвэрлэсэн...” гэж бичсэн нь үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна.
Би Б.Т гэдэг хүнийг танихгүй, энэ хэргийн оролцогчидтой ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байхгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Э.Э тайлбартаа: “...1. М ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд Ц.Э нарт холбогдох захиргааны хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд илтгэгч шүүгчээр оролцож .../МА2023/..10 дугаартай магадлал гаргасан болно.
2. Шүүх хуралдаан даргалагч шүүгч шүүх хуралдаанд оролцогчдод хуульд заасан эрх, үүрэг, шүүх хуралдааны дэг, дарааллыг танилцуулсан.
3. Гомдол гаргагч гуравдагч этгээд иргэн Ц.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч М.А, Б.Б, Д.Б нарын хамт оролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 30, 98 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрх, үүрэг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлж, талуудыг мэтгэлцэх боломжоор бүрэн хангаж давж заалдах шатны шүүх хуралдааныг явуулсан.
4. Шүүгч би давж заалдах шатны шүүхийн журмаар захиргааны маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу шүүх хэргийг бүхэлд нь хянаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгон нотлох баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.7-д “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно” гэж заасны дагуу шүүгч миний бие хэргийн оролцогчдоос асуулт асууж, тодруулсан ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.
Иймд гомдол гаргагч Ц.Э-тэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйл “Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах”, 7 дугаар зүйл “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, 8 дугаар зүйл “Мэтгэлцэх зарчим” гэж заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмыг баримтлан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлсэн учир Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргаагүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгч Д.О тайлбартаа: “...1. М ТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, гуравдагч этгээд Ц.Э нарт холбогдох захиргааны маргаантай хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр давж заалдах журмаар хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд бүрэлдэхүүн шүүгчээр оролцож .../МА2023/..10 дугаартай магадлал гаргасан болно.
2. Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдаанд оролцогчдод хуульд заасан эрх, үүрэг, шүүх хуралдааны дэг, дарааллыг танилцуулсан.
3. Гомдол гаргагч гуравдагч этгээд иргэн Ц.Э нь давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч М.А, Б.Б, Д.Б нарын хамт оролцож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22, 30, 98 дугаар зүйлд заасан гуравдагч этгээдийн эрх, үүрэг, өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхийг нь эдлүүлж, талуудыг мэтгэлцэх боломжоор бүрэн хангаж давж заалдах шатны шүүх хуралдааныг явуулсан.
4. Шүүгч би давж заалдах шатны шүүхийн журмаар захиргааны маргааныг хянан шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасны дагуу шүүх хэргийг бүхэлд нь хянаж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасныг үндэслэл болгон нотлох баримтыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэсэн.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.7-д “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно.” гэж заасны дагуу миний бие хэргийн оролцогчдоос асуулт асууж, тодруулсан ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан болно.
Иймд гомдол гаргагч Ц.Э-тэй холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйл “Шүүх хууль дээдлэх, гагцхүү хуульд захирагдах”, 7 дугаар зүйл “Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх”, 8 дугаар зүйл “Мэтгэлцэх зарчим” гэж заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмыг баримтлан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлсэн учир Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн, ёс зүйн зөрчил гаргаагүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.
Шүүгч Д.О нэмэлт тайлбартаа: “...1. Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4322 дугаар “Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг хянуулах гомдол нь хэрэг маргаан хуваарилах журмын дагуу надад хуваарилагдан ирсэн ба Ерөнхий шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 914 дүгээр захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Н.Д, даргалагчаар шүүгч Н.Х-г томилсон байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч этгээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх эрхтэй бөгөөд нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг илт хууль бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг уг актыг хууль бусад тооцуулан хүчингүй болгуулахаар өөрчилснийг анхан шатны шүүх нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Уг захирамжийг ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэхдээ ...нэхэмжлэгч уг хууль бус шийдвэрийн талаар тасралтгүй маргасан, хариуцагчид гомдол гаргаж хариу авсан гэх гомдлын үндэслэлд дүгнэлт хийлгүйгээр шууд хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай, мөн гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн тодорхойгүй, орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
2. Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 7242 дугаар “Хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийг хянуулах гомдол нь хэрэг маргаан хуваарилах журмын дагуу надад хуваарилагдан ирсэн
Ерөнхий шүүгчийн 2022 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 1493 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч А.С, даргалагчаар шүүгч С.М-ыг томилсон байна.
Нэхэмжлэгчээс маргаан бүхий нөхцөл байдлыг “М” ТББ-ын гишүүд болох Р.Э, н.С, Ч.Х нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2002 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.9-д “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэж тодорхойлсон бөгөөд хариуцагчаас маргаан бүхий шийдвэрийг гаргахдаа хүсэлт гаргасан байгууллагын шийдвэрийг хянах, эрх үүргээ хэрэгжүүлсэн эсэх, нэхэмжлэгч байгууллагын дүрэм болон бусад хуулийн дагуу уг хүсэлтийг шийдвэрлэсэн эсэхийг гэрчийн этгээдүүдээс тодруулах нь уг хэргийг нэг мөр хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг нотлох үр дагавартай байна гэх үндэслэлээр гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. ...хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 1...0 дугаар захирамжаар уг хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах шүүх бүрэлдэхүүнд томилогдсон бөгөөд давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх ажиллагааны явцад гуравдагч этгээд Ц.Э, өмгөөлөгч М.А нараас шүүгч Д.О-г “...удаа дараа шүүх бүрэлдэхүүнд орж ажиллахдаа С.О-ийн талыг баримтлан ажиллаж ирсэн, нэг талд үйлчилдэг гэх эргэлзээ байгаа” гэж үндэслэлээр шүүгчээс татгалзан гаргах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 776 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.3, 84.1.5-д заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй дээрх хэргийг эцэслэн шийдвэрлэхээс бусад шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.О-г тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч гэж үзэхгүй” гэх үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
4. Шүүгч Д.О миний бие нь хэрэг хуваарилах журмын дагуу хуваарилагдан ирсэн хэрэг маргааныг хуульд заасны дагуу хянан шийдвэрлэх үүрэгтэй, шүүх хуралдаанд саналын 1 эрхтэй оролцдог бөгөөд гомдолд дурдсан шиг нэг талд үйлчлэх, хэргийн оролцогчдын хэн нэгэнд давуу байдал олгох, шударга бус ёс зүйгүй үйлдэл гаргахаас ямагт сэргийлж ажилладаг болно.
5. Иргэн Ц.Э хардах эрхтэй төдийгүй, эргэлзээ төрснийг хувь хүнийхээ хувьд үгүйсгэхгүй бөгөөд энэ үүднээс татгалзан гаргах хүсэлт гаргаж байсан, мөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Захиргааны хэргийн танхимаас хэлэлцэхээс татгалзаж, магадлал хэвээр үлдсэнийг дурдаж байна.
6. Харин гомдолд дурдсан шиг шүүхийн хараат бус байдал алдагдаж, худал зүйлийг үнэн мэтээр тодорхойлон шүүгчийн нөхрийн шийдвэрийг баримтлан хувийн харилцаа холбоогоо ашигласан ... Д.О шүүгчийг татгалзах хүсэлтдээ бичиж байсан нь миний зөв байсан гэдгийг эдүгээ нотлох баримт болон өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлаар нотлогдож байна” гэх гомдол ойлгомжгүй, юуны талаар бичиж байгаа нь тодорхойгүй тул тайлбар бичих боломжгүй байна.
7. Мөн уг хэрэг маргаан 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэл гаргаж, 01 дүгээр сарын 28-ны өдөр захиргааны хэрэг үүсгэснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж ирсэн. Энэ хугацаанд дээр дурдагдсан шиг 2 удаа захирамжийн гомдол хянагдаагүй, 5-6 удаа давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүгчийн захирамжид нэхэмжлэгч, гуравдагч этгээдээс гомдол гаргаж, тухай бүр надаас өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн томилогдож, хянагдаж байсан болно.
Өөрөөр хэлбэл, гомдол гаргах болгонд дандаа надад хуваарилагдан ирээд байсан тохиолдлууд байхгүй болно.
Иргэн Ц.Э-ийн гомдол үндэслэлгүй бөгөөд тайлбар болон холбогдох нотлох баримтуудыг хүргүүлж байна. Гомдлыг хянан шалгаж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Ц.Э нь “шүүгч С.М, Д.О, Т.Э нар нэг талыг улаан цайм баримтлан, шүүгч хүнд байж болшгүй ёс зүйгүй хандаж, шүүхийн шийдвэр, магадлал, хяналтын тогтоолуудыг үгүйсгэсэн үндэслэлгүй, хууль бус магадлал гаргасан; нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг няцаасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд миний тайлбарыг шүүх хуралдаан дээр яриулаагүй, төдийгүй магадлалд хассан; шүүгч Т.Э нь бусдыг яриулахгүйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хөтлөн дагуулах аргаар хуралдааныг явуулсан; шүүгч Д.О урьд гарч байсан шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянахад удаа дараа шүүх бүрэлдэхүүнд орж байсан” гэх утга агуулга бүхий өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-7 тал/
Илтгэгч гишүүн ГС/2024/...8 дугаар саналдаа “...нэхэмжлэгч тал давж заалдах гомдол нэмэлт тайлбар гаргасны дараа хариуцагч, гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч давж заалдах гомдолд холбогдуулан дэлгэрэнгүй тайлбар гаргажээ. Зохигчид тайлбар гаргасны дараа шүүх хуралдаан даргалагчийн зөвшөөрлөөр шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчоос асуулт асуусан байна. ...давж заалдах шатны шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан байх бөгөөд даргалагч, илтгэгч болон бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, оролцогчдын хэн алинд нь давуу байдал олгосон, ёс зүйгүй харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна; ...Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх болон хууль хэрэглээтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагаа нь сахилгын зөрчилд тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй; ...Шүүгчийн захирамж болон шийдвэрт гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.О нийт 3 удаа оролцсон байх бөгөөд ...маргааныг хянан хэлэлцэхдээ олонхын саналаар шийдвэр гаргадаг. Иймд ...зөрчилд хамаарахгүй; ...Шүүгч Д.О-г татгалзан гаргах тухай асуудлыг түүнийг байлцуулахгүйгээр бусад шүүгчид шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.2, 85.3-т заасныг зөрчөөгүй байна” гэж дүгнэжээ. /с.х-ийн 183-199 тал/
Илтгэгч гишүүний нэр бүхий шүүгч нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал нь нотлох баримтуудад үндэслэсэн, холбогдох хуульд нийцсэн байна гэж Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн үзлээ. Тодруулбал:
1. Нэг талыг улаан цайм баримтлан, шүүгч хүнд байж болшгүй ёс зүйгүй хандаж, шүүхийн шийдвэр, магадлал, хяналтын тогтоолуудыг үгүйсгэсэн үндэслэлгүй, хууль бус магадлал гаргасан гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүх “М” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2001 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ...8 дугаар захирамж, 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн ...5 дугаар захирамжуудын Ц.Э-д холбогдох хэсгүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай захиргааны хэрэгт Ц.Э нь гуравдагч этгээдээр оролцон “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/...1 дүгээр захирамжийг М-ийн үзэсгэлэнгийн танхимтай холбоотой хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай” гэх бие даасан шаардлага гаргажээ. /с.х-ийн 63-66 тал/
Тухайн хэргийг тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд .../ШШ2023/...6 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд бие даасан шаардлагаас татгалзсаныг баталсан байна. /с.х-ийн 86-111 тал/
Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг ...хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн .../ЕШ2023/1...0 дугаар захирамжаар шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.О, Т.Э /илтгэгч шүүгч/, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч С.М нарыг томилсныг албажуулж, тус шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж .../МА2023/..10 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн .../ШШ2023/...6 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 38-44 тал/
Уг магадлалыг хариуцагч тал эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ...1 дүгээр тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болжээ. /с.х-ийн 160-161 тал/
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ”, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Монгол Улсын шүүхийн дээд байгууллага бөгөөд хяналтын шатны шүүх мөн”, 25.4 дэх хэсэгт “Улсын дээд шүүх давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хянан үзэх замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангана”, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх нь аймаг, нийслэлийн болон захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс бүрдэнэ”, 29.5 дахь хэсэгт “Давж заалдах шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 29.5.1 дэх заалтад “хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх”, 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт “Сум буюу сум дундын, дүүргийн шүүх болон аймаг, нийслэлийн захиргааны хэргийн шүүх нь өөрийн харьяалах нутаг дэвсгэрт анхан шатны шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлнэ”, 30.6 дахь хэсэгт “Анхан шатны шүүх дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гээд 30.6.1 дэх заалтад хуулиар харьяалуулсан хэрэг, маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх, давж заалдах шатны шүүхийн магадлалыг Улсын дээд шүүх хянах хуулийн зохицуулалттай бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт “... энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасныг холбогдох шүүгч нар зөрчсөн эсэхийг хянан шалгаж, хэрэв зөрчсөн болох нь шалгах ажиллагаагаар нотлогдож, тогтоогдвол шүүгчид хариуцлага тооцож, сахилгын шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий байгууллага юм.
Иймд илтгэгч гишүүний “...Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх болон хууль хэрэглээтэй холбоотой шүүгчийн үйл ажиллагаа нь сахилгын зөрчилд тооцогдохгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх тул шүүх бүрэлдэхүүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг няцаасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд миний тайлбарыг шүүх хуралдаан дээр яриулаагүй, төдийгүй магадлалд хассан гэх тухайд:
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдагдсан дээрх үндэслэлийг тодруулахаар илтгэгч гишүүн нь ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж, энэ тухай 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2024/...8 дугаар саналын 190-196 дугаар талд дэлгэрэнгүй тусгасан байна. /с.х-ийн 183-199 тал/
Илтгэгч гишүүний санал болон ...хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 227 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн саарал өнгийн суурь дээр саарал өнгөөр “CD-R 52X 80MIN/700MB” гэх бичигтэй сидинд хуулагдсан “шүүх хуралдаан” нэртэй фолдерт байх “mainfeed_dual_768” нэртэй 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд 24 минут 57 секундээс эхлэн гуравдагч этгээд Ц.Э тайлбараа хэлж байх явцад даргалагч шүүгч “Э гуай наад тайлбар тань ирсэн. Гэхдээ энэ анхан шатны шүүх хуралдаан биш, гомдлын хүрээнд хэргийг хэлэлцэж байгаа шүү дээ”, “Одоо анхан шатны шүүхэд гаргасан тайлбар шигээ ярих боломжгүй”, “Анхан шатны шүүхэд та бүгдийг нь бичээд өгсөн байсан. Энэ талаар зөндөө ярьсан”, “Өмгөөлөгч нар чинь наад талаас нь ярих байх, Үйл баримтын талаар та хангалттай тайлбарласан. Шүүхийн шийдвэрийг үгүйсгэсэн гомдол гарсан. Шүүхийн шийдвэр зөв гарсан талаар олон удаа хэллээ. Таны ярьж байгаа зүйлд шүүхийн шийдвэрт дүгнэгдсэн зүйл байхгүй байна”, “Одоо давж заалдах гомдлыг хэлэлцэж байна. Шүүхийн шийдвэрт энэ зүйлүүд огт дурдагдаагүй. Нэхэмжлэлийн хүрээнд шүүхийн шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрт байхгүй зүйлийг ярьж шүүхийн шийдвэр зөв гэж үзэж болохгүй. Шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байгаа бол няцааж буй гомдол дээр ч энэ талаар байхгүй”,
36 минут 56 секундээс эхлэн ярьсан гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б-ийн тайлбарын явцад даргалагч “Шүүх тэгж шийдвэрлээгүй шүү дээ. Энэ тайлбараа анхан шатны шүүхэд өгөх байсан. Эсхүл та нар шийдвэрт гомдол гаргаж байгаа юм уу. Шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан гэдгээр”, “Анхан шатны шүүхэд энэ талаар тайлбарлачихсан шүү дээ. Тайлбарласан бол тэр чинь дүгнэгдсэн байгаа. Энэ талаар гомдолд дурдагдаагүй шүү дээ. Гомдолд дурдаагүй учраас ямар учраас гээд гомдлын үндэслэлд дэлгэрүүлж ярих зүйлүүдийг нэлээн зогсоосон. Шүүгч энэ талаар танилцаагүй байгаа”, “Та нар ярих зүйлээ хуваарилж ирдэггүй юм уу. Нэг зүйлээ давтан ярих боломжгүй. Одоо нэхэмжлэл гаргах эрхгүй байсан, хүлээн авахаас татгалзах тухай гомдлоо гаргаагүй бол энэ талаар тайлбарлах боломжгүй. Гомдлын хүрээнд давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож буй ач холбогдлоо ойлгох хэрэгтэй байна. Э гуай өмгөөлөгчөөс дутахгүй ярьсан. Тэгэхээр дөрвүүлээ нэг зүйлийг давтаж ярих шаардлагагүй. Өөр өөр үндэслэлээ тайлбарлаж болно шүү дээ. Дааж авсан өөр өөр ажил байдаг байх”,
40 минут 40 секундээс эхлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А-ийн тайлбарын явцад даргалагч “та тайлбараа хэлнэ үү. Шүүхийн шийдвэрээс өмнө болсон процессын талаар хэлээд нэмэргүй шүү дээ”, “гомдолтой холбоотой тайлбараа эхлээд яръя. Тэгээд та бүхнээс асууж тодруулах зүйл байвал хэргийг бүхэлд нь хянах хүрээнд асууна”, “Э гуай хэлсэн. Яриагүй асуудлынх нь талаар яръя. А/...8 гэх тогтоол огт гарч байгаагүй талаар хэлсэн. Та давтах шаардлагагүй”, “Шүүхэд хандаад өөрийн бэлдэж ирсэн тайлбараа гомдолтой холбогдуулан ярьж болно”, “Энэ хэрүүлийн газар биш ээ. Нэхэмжлэгч рүү хандаж ярих шаардлагагүй. Шүүх шийдвэрлэх гэж байна. Иймд гомдлынхоо хүрээнд наашаа яръя”,
46 минут 13 секундээс гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б тайлбар хэлсний дараа Ц.Э “би нэг юм хэлье” гэхэд даргалагч “шүүх бүрэлдэхүүн асууя. Асуух явцад хэлмээр байгаа тайлбартай нь холбоотой хариулт гарвал яриарай” гэх зэргээр яриаг нь тасалсан болох нь бичигджээ. /с.х-ийн 165-182 тал/
Дээрхээс үзэхэд даргалагч шүүгч хэдийгээр гуравдагч этгээд, түүний өмгөөлөгч нарын яриаг тасалсан боловч уг үйлдэл нь нэхэмжлэгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбараа давхцуулалгүй ярихыг сануулсан буюу шүүх хуралдааны дэгийг сахиулсан байна.
Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.6 дахь хэсэгт “Шүүх хуралдааны дэг нь илтгэгч шүүгчээс хэргийн талаар танилцуулах хүртэл энэ хуулийн 89, 90, 94, 96.1-д заасан журмаар зохицуулагдана” гэж заасан.
Шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд дээрх хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг нээж, ямар хэрэг хянан шийдвэрлэх гэж байгааг зарлан мэдэгдэж, танхимд байгаа хүмүүст суухыг зөвшөөрнө” гэж зааснаар даргалагч шүүгч С.М шүүх хуралдааныг нээж, мөн хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй оролцогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг хуралдаан даргалагчид илтгэн танилцуулна” гэж зааснаар 29 секундээс шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирцийг илтгэж, 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг тайлбарлана” гэж зааснаар 02 минут 08 секундээс даргалагч “шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэрлэн танилцуулж татгалзал бий эсэхийг асуужээ. Мөн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ...” гэж зааснаар 02 минут 26 секундээс даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг талуудаас асууж байснаас үзэхэд шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагджээ.
Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.7 дахь хэсэгт “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно” гэж заасан.
Шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 02 минут 39 секундээс эхлэн илтгэгч шүүгч Т.Э нь анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах гомдлын агуулгыг танилцуулж, 07 минут 25 секундээс эхлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлоо, 23 минут 23 секундээс эхлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 24 минут 57 секундээс эхлэн гуравдагч этгээд Ц.Э, 36 минут 56 секундээс эхлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Б, 40 минут 40 секундээс эхлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.А, 44 минут 12 секундээс эхлэн гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б нар давж заалдах гомдолтой холбоотой тайлбараа тус тус ярьсан байна.
Улмаар бичлэгийн 46 минут 13 секундээс эхлэн шүүх бүрэлдэхүүн талуудаас асуулт асууж, тайлбар авсан байгаагаас үзэхэд шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдаж, талуудаас тухай бүр тайлбар авсныг шүүх бүрэлдэхүүн “давж заалдах гомдлыг няцаасан бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд миний тайлбарыг шүүх хуралдаан дээр яриулаагүй” гэж үзэхгүй тул илтгэгч гишүүний “...даргалагч, илтгэгч болон бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нар хэргийн оролцогчдын тайлбар гаргах, мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэхэд саад хийсэн, оролцогчдын хэн алинд нь давуу байдал олгосон, ёс зүйгүй харилцсан гэх байдал тогтоогдохгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
3. Шүүгч Т.Э нь бусдыг яриулахгүйгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хөтлөн дагуулах аргаар хуралдааныг явуулсан гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан ...хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 227 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн саарал өнгийн суурь дээр саарал өнгөөр “CD-R 52X 80MIN/700MB” гэх бичигтэй сидинд хуулагдсан “шүүх хуралдаан” нэртэй фолдерт байх “mainfeed_dual_768” нэртэй бичлэгийн 46 минут 13 секундээс шүүх бүрэлдэхүүн талуудаас тодруулга асуулт асууж, хариулт авсан байх бөгөөд илтгэгч гишүүний уг шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүх бүрэлдэхүүний илтгэгч шүүгч Т.Э нь хариуцагч талаас 7 асуулт, гуравдагч этгээдээс 7 асуулт, нэхэмжлэгч талаас 4 асуулт тус тус асуужээ. /с.х-ийн 166-182 тал/
Өөрөөр хэлбэл илтгэгч шүүгч Т.Э нь өргөдөлд дурдсанчлан “...бусдыг яриулахгүйгээр С.О-ийг хөтлөн дагуулах аргаар хуралдааныг явуулж байсан... С.О А/...8 тоот захирамж хавтаст хэрэгт байхгүй гэж мушгисан. Би А/...9 тоот захирамж байгаа. А/...8 захирамжийн тухай байхгүй” гэж хэлэхэд шүүгч Т.Э “аль нь ч яах вэ” гэх утгатай юм хэлж өмөөрсөн...” гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад заасан “...бусдад давуу байдал бий болгосон” гэх сахилгын зөрчил гаргаагүй байна гэж үзнэ.
4. Шүүгч Д.О урьд гарч байсан шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянахад удаа дараа шүүх бүрэлдэхүүнд орж байсан гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Д.О нь “М” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0...2 дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. /с.х-ийн 67-71 тал/
Тухайн шүүгчийн захирамжийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасныг ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 472 дугаар тогтоолоор шүүгчийн 0...2 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангажээ. /с.х-ийн 72-73 тал тал/
Мөн Нийслэл дэх ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 7...2 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ийн М-ийн гишүүн Р.Э, н.С, Ч.Х нарыг гэрчээр оролцуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсаныг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.О гомдол гаргасан байна. Тухайн шүүгчийн захирамжийг ...хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 7...6 дугаар тогтоолоор хүчингүй болгосон байна. /с.х-ийн 74-85 тал/
Нийслэл дэх ...хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн эдгээр хоёр захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг ...хэргийн давж заалдах шатны шүүх хянахад нь бүрэлдэхүүнд илтгэгч шүүгчээр Д.О оролцжээ.
...хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 0...2 дугаар захирамж, 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 7...2 дугаар захирамжуудад нэхэмжлэгч тал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргах эрхийнхээ дагуу гомдол гаргаж, тухайн гомдлыг мөн зүйлийн 122.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн хянан үзэж, мөн хуулийн 87 дугаар зүйлийн 87.3 дахь хэсэг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт тус тус зааснаар шүүх бүрэлдэхүүний гурван шүүгчийн олонхын саналаар шийдвэрлэсэн байна.
Харин шүүх бүрэлдэхүүн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ” гээд 19.2.5 дахь заалтад “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах”, мөн зүйлийн 19.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 19.2.5-д заасан журам нь хуваарилагдах шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан байх бөгөөд дараах шаардлага хангасан программ хангамжийг ашиглана” гэж зааснаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан журмын дагуу илтгэгч шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны даргалагчийг томилдог.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй” гээд 84.1.4 дэх заалтад “анхан шатны болон давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэх болсон” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалт нь нэг индекстэй буюу нэхэмжлэгч, хариуцагч, нэхэмжлэлийн шаардлага нь ижил нэг хэргийг нэг шүүгч шат шатанд нь хянах, тодруулбал өөрийнхөө өмнө нь эцэслэн шийдвэрлэсэн хэргийг дээд шатанд нь хянах тохиолдлыг ойлгоно. Гэвч үүнд хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянасан давж заалдах шатны шүүхийн шүүгчийг хамааруулахгүй юм.
Иймд илтгэгч гишүүний “... шүүгч Д.О нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О-ийн үндэслэлгүй гомдлуудыг удаа дараа хангаж шийдвэрлэдэг... гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй...” гэж үзсэн нь үндэслэлтэй байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28 дахь заалтад “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ...хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.М, Д.О, Т.Э нар өргөдөлд дурдагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23, 50.1.28 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, тэдэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ГС/2024/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ...хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.М, Д.О, Т.Э нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР