info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2024-07-01

Дугаар 87

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Э, Ц.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ГС/2024/0086 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа: “...Нэг. Хэрэг хуваарилалтын тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, ... Прокурорын газрын прокурорын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2034002530...дугаар тогтоолоор Ж.А нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, улмаар 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 247 дугаар яллах дүгнэлтийг үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ц.О  /тухайн үед Ерөнхий шүүгч байсан/-ыг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 416 дугаар захирамжаар албажуулж, яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон ажиллагаа хийж байжээ.

Шүүгч Ц.О нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ар гэрийн шалтгааны улмаас чөлөө авч байх тул эрүүгийн 2034002530...дугаартай хэргийг шүүгч Ю.Э-д шилжүүлэхээр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн байна.

Үүний дагуу тус хэргийг шүүгч Ю.Э 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 1145 дугаар захирамжаар прокурорт буцаан шийдвэрлэжээ.

Прокуророос шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгээд, 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 419 дүгээр яллах дүгнэлтийг үйлдэн, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэхэд Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 777 дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ю.Э-г томилсон байна.

Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /2012/-ийн 25 дугаар зүйлийн 25.2-т “Шүүгчдийн зөвлөгөөн нь тогтмол хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ: ... 25.2.8. хэрэг хуваарилах журмыг батлах;” гэж заасны дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ыг баталсан бөгөөд тус журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Прокурорт буцаасан, хэргийг прокурорт буцаасан, эрүүгийн хэргийг тухайн шүүгчид өөрт нь хуваарилна” гэж заасантай нийцсэн байна.

Мөн тус хэргийг шүүхэд шилжүүлэх үед Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөж байсан бөгөөд тус хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ: ...19.2.5. энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах;” гэж өмнө нь дагаж мөрдөж байсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар шүүгчдийн зөвлөгөөнд олгосон хэрэг хуваарилах журам батлах эрхийг өөрчлөөгүй тул 2020 оны 01 дүгээр тогтоолоор баталсан журмынхаа дагуу хэргийг хуваарилсан байна.

Ингээд тус эрүүгийн хэрэгт шүүгч Ю.Э хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 160 дугаар, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дүгээр захирамжуудаар тус тус дахин хэргийг прокурорт буцаасан бөгөөд прокуророос нэмэлт ажиллагааг хийж ,яллах дүгнэлтийг үйлдэн, яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх бүрд Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 706 дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 261 дүгээр захирамжуудаар тус тус хуралдаан даргалагчаар шүүгч Ю.Э-г томилсон шийдвэрийг албажуулсан нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, гомдол, санал, дүгнэлт, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ын 2 дахь хэсгийн 2.1 г/Хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар прокурорт буцаасан бол тухайн шүүгчид, гэм буруугийн шүүх хуралдаанаар прокурорт буцаасан бол тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд ... хуваарилна” гэж заасантай нийцжээ.

Улмаар шүүгч Ю.Э нь 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн боловч ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/72 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 01 дүгээр тогтоолоор баталсан дээрх журамд зааснаар давж заалдах шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн тохиолдолд уг хэргийг тухайн шийдвэрлэсэн шүүгчид хуваарилахаар заасны дагуу шүүгч Ю.Э-г хуралдаан даргалагчаар томилсны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг хийжээ.

Харин тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр товлогдсон боловч өргөдөлд дурдсан “шүүхийн шийдвэр хуралдаан болохоос өмнө гарсан” байгаа нь шүүгчийг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрүүлж байна гэх үндэслэлээр шүүгч Ю.Э-г татгалзан гаргах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан болох нь шалгах ажиллагааны хүрээнд хэрэгт хийсэн үзлэг, шүүх хуралдааны дууны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Улмаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан байх ба шүүгч Ю.Э нь шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар тогтоолоор Ерөнхий шүүгчээр сонгогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхий шүүгчийг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж зааснаар шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хүсэлтийг хүлээн авч, хэргийг дахин хуваарилахыг Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэнд даалгасан байна.

Өргөдөл гаргагч нь өргөдөлдөө “... Ю.Э шүүгчээс татгалзсаныг хүлээн авсан гэсэн боловч буцаагаад Ц.О шүүгчид шилжүүлсэн байгаа нь энэ хоёр шүүгч хууль сахиулагч нарын гэмт хэргийг хаах үүднээс нэг нэгэндээ хэргийг хуваарилан шийдвэрлэсэн ...” гэжээ.

Шалгах ажиллагааны хүрээнд, тус шүүхийн Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн хэргийг хэрхэн хуваарилсан талаарх бичлэгийг авч үзлэг хийхэд шүүгчийн аливаа оролцоотойгоор эсхүл гараар тохируулж хэргийг шүүгч Ц.О-д хуваарилсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд, Шүүгч Ю.Э, Ц.О нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т “энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг санаатай зөрчих;” гэж заасан зөрчлийг гаргаагүй байна.

Хоёр. Шүүх хуралдаан болохоос өмнө шүүхийн шийдвэрийг урьдчилж гаргасан гэх тухайд:

Өргөдөл гаргагч Б.О нь тус хэрэгт шүүгдэгч Ж.А нарын өмгөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд түүнээс гэрчийн мэдүүлэг авахад “... Би шүүх хуралдаан болохоос өмнө 14 цагийн үед хавтаст хэрэгтэй танилцсан. Шүүгчийн туслах Ө надад хавтаст хэргийг гаргаж өгсөн. Би 5 хавтастай хэргийн хамгийн сүүлийн буюу 5 дахь хавтасны сүүлийн хуудсыг эргүүлж харахад Монгол Улсын нэрийн өмнөөс гэсэн шүүхийн шийдвэрийн төсөл байсан. Төсөлтэй нь танилцахад манай хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хэвлэгдээд гарчихсан байсан. Гэм буруутай гээд, манай 2 үйлчлүүлэгчид 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан, гэм хорыг төлүүлэх гэх мэтээр шийтгэх тогтоолын бүх агуулгыг бүгдийг бичсэн байсан. Би тэр төслийнх нь зургийг гар утсаараа авч баримтжуулсан. Би өргөдөлдөө хавсаргаж өгсөн ...” гэж мэдүүлсэн.

Шалгах ажиллагааны хүрээнд, шүүгч Ю.Э Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн “... Миний хувьд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.А нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг эхлүүлж шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзал байгаа эсэхийг танилцуулах үед шүүгчийн туслах ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн дагуу тухайн хэргийн төслийг боловсруулж хэргийн ард хийсэн талаар мэдсэн ...” гэх тайлбар,

Шүүгч Ю.Э-н “... Шүүгчийн туслах Н.Ө бичсэн гэж ойлгож байгаа. Өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр татгалзал гаргахад хэргээ эргүүлээд харахад төсөл нь байсан ...” гэх нэмэлт тайлбар, өргөдөлд хавсаргаж өгсөн шүүхийн шийдвэрийн төсөл, өргөдөл гаргагчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд тус эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө шүүхийн шийдвэрийн төслийг бэлдсэн байсан гэж үзэхээр байх боловч уг төслийг шүүгч мэдээгүй бөгөөд шүүгчийн туслахын үйл ажиллагаатай холбоотой байна гэж үзлээ.

Тодруулбал, шүүгчийн туслах Н.Ө нь “... Өмнөх шийтгэх тогтоол нь хүчингүй болоод магадлалд хүн нэмж татахаар шийдвэрлэсэн байсан. Үүний дагуу хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хойшлуулсан. Уг ажиллагааны дагуу тухайн хэрэгт хуучин байсан 1 шүүгдэгч нэмэгдэж орж ирсэн. Хуучин албажсан шийтгэх тогтоолын төсөл дээр нэмэгдэж орж ирсэн яллагдагч Ж.А-н биеийн байцаалт, холбогдсон хэргийн утга, тогтоох хэсэгт Ж.А-н зөвхөн нэрийг бичиж оруулсан. Тухайн нэрийн ард ял оногдуулсан, нээлттэй хаалттай ангид хорих талаар тусгаагүй ...” гэж мэдүүлсэн бөгөөд үүнийг шалгах зорилгоор шүүгч Ю.Э-н тус эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоол болон шүүгчийн туслахын үйлдсэн гэх шийтгэх тогтоолын төслийг харьцуулан үзлээ. Үүнд:

Шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 243 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ нь хэсэгт

“1. Шүүгдэгч Р.Т, Ж.А нарыг “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Шүүгдэгч Ж.А-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй ...” гэж шийдвэрлэжээ.

Харин урьдчилан бэлдсэн шийтгэх тогтоолын төслийн ТОГТООХ нь хэсэгт

“1. Шүүгдэгч Р.Т, Ж.А, Ж.А нарыг “ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-г 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-Шүүгдэгч Ж.А-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

-шүүгдэгч Ж.А

тус тус шийтгэсүгэй ...” гэж бичсэн, бусад заалтууд нь өмнө нь шийдсэн шийтгэх тогтоолын заалттай адил байна.

Дээрхээс үзэхэд, шүүхийн 2023 оны 243 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/72 дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн нэг үндэслэл нь Ж.А-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь буруу байна гэж дүгнэсэн байх бөгөөд анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцэх үед шийдвэрийн төсөлд Ж.А-н биеийн байцаалт, холбогдсон хэргийн талаар нэмж бичсэн, харин бусад заалтыг өмнөх шийтгэх тогтоолыг хуулж төсөлдөө оруулсан нь тогтоогдож байна.

Мөн шүүгчийн “... Өмнө нь төсөл бичсэн талаараа шүүгчийн туслах хэлээгүй. Шүүх хуралдаан дээр өмгөөлөгч энэ талаар хэлэхээр нь л мэдсэн, ... Би төсөл бич гэж хэлээгүй. Шүүх хуралдааныг цагт нь оруулна шүү гэх мэтийн зүйл асуугаад л хуралдаандаа оролцдог. Би энэ талаар мэдээд маш их бухимдсан. Ийм алдаа гаргалаа гэж шүүгчийн туслахыг зэмлэж, бас маш их гайхсан ...” гэх тайлбар, шүүгчийн туслах Н.Ө-н “... Уг төслийг би урьдчилж шүүгчид мэдэгдээгүй, шүүх хуралдаан эхлэхэд нь Амартүвшинийг нэмсэн талаараа ч хэлээгүй байсан, ... Шийтгэх тогтоолын төсөл бэлд гэж хэн ч үүрэг болгоогүй. Шүүгч надад бэлдээрэй гэж хэлээгүй ...” гэх мэдүүлгийг тус тус өгсөн бөгөөд шүүгчээс төсөл бэлтгэх талаар үүрэг өгсөн эсэх талаар шалгах ажиллагааг явууллаа.

Шүүгчийн туслах Н.Ө нь 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Ю.Э шүүгчийн туслахаар ажиллаж байгаад сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч н.Гэрэлтуяагийн туслахаар ажилласан, харин 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн Ю.Э шүүгчийн туслахаар дахин ажиллаж байгаа, өмнө нь ашиглаж байсан компьютероо шүүгчийн туслах М.О-д шилжүүлсэн, шүүгчид эрх зүйн актын төслөө дотоод чатаар хянуулдаг гэж мэдүүлсэн тул түүний хуучин болон одоо ашиглаж байгаа компьютерт хадгалагдаж байгаа файлууд болон дотоод чат, шүүгч Ю.Э-н компьютерт хадгалагдаж байгаа файлууд болон дотоод чатад тус тус үзлэг хийхэд тус эрүүгийн хэргийн шийдвэрийн төслийг шүүгч Ю.Э-с бичих талаар үүрэг болгосон, эсхүл шүүгчийн туслах Н.Ө-с төсөл бичсэн талаараа шүүгчид мэдэгдсэн, төслийн файлыг хянуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Хэдийгээр дээрх байдлаар шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийн төслийг өмнө нь шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын төсөлд үндэслэн бичсэн, шүүх хуралдаан бүрэн явагдаж уг төслийн дагуу шүүхийн шийдвэр гараагүй буюу шүүгдэгч нарт “ноцтой” үр дагавар хараахан үүсээгүй болох нь тогтоогдож байх боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэгт “... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно ...” гэж заасан Монгол Улсын иргэн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг удирдлага болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.”, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх хуралдаанаар тухайн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, гэм буруутай бол түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хянан шийдвэрлэнэ” гэж заасан эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх суурь зарчмыг чанд мөрдөж ажиллахыг хатуу сануулах нь зүйтэй байна.

Шүүгчийн туслахын энэ мэт алдаанууд нь шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учрах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг олон үр дагавартай тул алдаа дутагдал гарахаас шүүхийн Тамгын газар болон шүүгч нар байнга урьдчилан сэргийлж ажиллавал зохино.

Мөн шүүх шийдвэрээ гаргахаар зөвлөлдөх үед гараар бичих нь цаг их зарцуулдаг тул олон оролцогчтой, олон үйлдэлтэй эрүүгийн хэрэгт шүүх хуралдаан болохоос өмнө хэргийн оролцогчдын биеийн байцаалт, холбогдсон хэргийн утга, үйл баримтыг төсөл хэлбэрээр бичиж ордог практик тогтсон болох нь тогтоогдож байх боловч төслийг хязгаарлагдмал хүрээнд бичихэд анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн, өргөдөлд “... эрүүдэн шүүж хууран мэхэлж хэрэг хүлээлгэсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад хууль сахиулагч нарын гэмт хэргийг хаах үүднээс цагдаа, прокурортой тохиролцож хэргийн шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанаас өмнө урьдчилан гаргасан байсан, ... Тус хэрэг 2020 онд шүүхэд шилжихэд тухайн үед Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.О хөндлөнгийн гэрчид нөлөөлөх гэлээ гэж ямар ч үндэслэлгүйгээр шүүгдэгч нарыг 33 хоног цагдан хорьсон ...” гэж дурдсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 1-д “Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно”, 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүгч өөрийн дотоод итгэлээр дүгнэж шийдвэрээ гаргадаг.

Шүүгчийн цагдан хорихоор шийдвэрлэсэн захирамжийн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй юм.

Мөн хууль сахиулагч нарын гэмт хэргийг хаах үүднээс цагдаа болон прокурортой тохиролцсон гэх үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд, өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ю.Э, Ц.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Ю.Э тайлбартаа:

“...Хэрэг хуваарилах журам зөрчсөн гэх талаар, Шүүгдэгч Ж.А нарт холбогдох эрүүгийн 2034002530...дугаартай хэрэг ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн дагуу тус шүүхийн Шүүгч Ц.О-д хуваарилагдан 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацаа сунгаж 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 754 тоот шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тов тогтоож, 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаас яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 цагт товлон, 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр, 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус тус шүүх хуралдаан хойшлогдон, 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 1133 тоот шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлтийг шийдвэрлэжээ.

Тус шүүхийн Шүүгч Ц.О  нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 тоот ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор ар гэрийн шалтгааны улмаас чөлөө авсан тул эрүүгийн 2034002530...тоот хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн дагуу шүүгч Ю.Э-д хуваарилагдан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 689 тоот Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулж, шүүгч Ю.Э миний бие 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны даргалагч шүүгчээр томилогдон тус өдөр шүүх хуралдааныг явуулж, шүүгдэгч Ж.А нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр ... Прокурорын газарт буцаасан байна.

... Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 419 тоот яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай тус шүүхийн зөвлөгөөний тогтоолын хавсралтын Хэргийг шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, шүүгчид хуваарилах журмын 2 дахь хэсгийн 2.5-д “Прокурорт буцаасан, хэргийг прокурорт буцаасан, эрүүгийн хэргийг тухайн шүүгчид өөрт нь хуваарилна” гэсний дагуу Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хуваарилагдсан эрүүгийн 2034002530...тоот хэргийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаа гүйцэтгээгүйгээс оролцогчдын эрхийг хангаж хүсэлтийг хүлээн авч 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус тус прокурорт буцааж, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлж, 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 243 тоот шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.А нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг шүүгдэгч Ж.А нь эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 72 тоот магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

Анхан шатны шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 01 дугаартай тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын хавсралтын 2 дахь хэсгийн 2.1-д “давж заалдах болон хяналтын шатны шүүхээс 2 удаа хүчингүй болсон хэргийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилж шийдвэрлүүлнэ” гэж тусгасан бөгөөд шүүгдэгч Ж.А-д холбогдох хэрэг нь давж заалдах шатны шүүхээс 1 удаа хүчингүй болсон тул Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн дагуу шүүгч хэргийг хүлээн авч, хэргийн оролцогч нараас хяналтын шатны шүүхэд гомдол гаргах хугацаа дууссан тул шүүх хуралдааны тов тогтоож, давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдааныг 60 /жар/ хоногийн хугацаагаар хойшлуулж, хуульд заасан хугацаанд зохих ажиллагааг хийж гүйцэтгэсэн гэж үзэн ... Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаас “шүүх хуралдааны даргалагч Ерөнхий шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах" хүсэлт гаргасныг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А нарт холбогдох эрүүгийн 2034002530...тоот хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд бүртгэж, хуваарилахыг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд даалгаж, 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1 тоот шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 8 дахь хэсгийн 8.2-т зааснаар Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд бүртгэн шүүгч Ц.О-д хуваарилагдсан байна.

Иймд шүүгдэгч Ж.А нарт холбогдох эрүүгийн 2034002530...тоот хэргийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Мөн өмгөөлөгч Б.О  гомдолдоо “... хэргийг шалгахдаа эрүүдэн шүүсэн ... хууран мэхэлж мэдүүлэг авсан..нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан журам зөрчсөн ... яллагдагчийн эрхийг зөрчсөн, ... хязгаарласан... устгасан болох нь гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогддог... улмаар эрүүдэн шүүж хууран мэхэлж хэрэг хүлээлгэсэн..., хэргийг хаах үүднээс цагдаа, прокурортой тохиролцож шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанаас өмнө урьдчилан гаргасан..., цагдаа прокурорын нөлөөнд орсон..“ гэж дурджээ.

Эрүүгийн 2034002530...дугаартай хэрэгт дээрх хүсэлтэд дурдагдсан нотлох баримт хэрэгт авагдаагүй, миний бие шүүгдэгч нарыг эрүүдэн шүүж, хууран мэхэлж мэдүүлэг авч нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн эсэхийг мэдэх боломжгүй, прокурорын зөвшөөрлийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг. Шүүх хөндлөнгийн байр сууринаас шүүхийн хэлэлцүүлэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судалж шийдвэрээ гаргадаг. Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурортой ажил үүргийн хувьд чиг үүрэг өөр, мөрдөгч болон прокурортой тохиролцож урьдчилан шийдвэр гаргах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар “Шүүх шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг мөн эсэх, тухайн гэмт хэрэгт шүүгдэгч гэм буруутай эсэх, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасны дагуу зүйлчлэгдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулахыг эсэхийг шийдвэрлэж, мөн хуулийн 6-д “ Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэх, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, ялыг биечлэн эдлүүлэх эсэх, шүүгдэгчид хорих ял оногдуулах бол хорих байгууллагын дэглэм, шүүгдэгчийг баривчилсан хугацаа, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял оногдуулахад хэрхэн тооцох, эд мөрийн баримтыг хэрхэн шийдэх;хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг хэрхэн тооцох, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх, хураагдсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгийг хэрхэн шийдэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” эсэхийг шийдвэрлэхээр хуульчилсан.

Миний хувьд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.А нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг эхлүүлж шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзал байгаа эсэхийг танилцуулах үед шүүгчийн туслах ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн дагуу тухайн хэргийн төслийг боловсруулж хэргийн ард хийсэн талаар мэдсэн. Шүүх хуралдаан дарааллын дагуу шүүгдэгч нарын гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэх үе шат эхлээгүй байсан тул урьдчилан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Өргөдөл гаргагч өмгөөлөгч Б.О ын гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд өргөдөл гаргагч өмгөөлөгч Б.О ын гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгч Ц.О тайлбартаа:

“...1.Өргөдөлд: “тус хэрэг 2020 онд шүүхэд шилжихэд тухайн үед Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.О хөндлөнгийн гэрчид нөлөөлөх /тэр хүн гэрчээр байцаагдаагүй болно/ гэлээ гэж ямар ч үндэслэлгүйгээр шүүгдэгч нарыг 33 хоног цагдан хорьсон.” гэжээ.

... Прокурорын газрын хяналтын прокуророос Р.Т нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн 2034002530...дугаартай хэргийг тус шүүх 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал болон тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс баталсан “хэрэг, хүлээн авах, хуваарилах болон хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох нарийвчилсан журам”-д заасны дагуу тогтоосон эрүүгийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем хэрэг хуваарилах тогтоолын дагуу Р.Т нарт холбогдох Эрүүгийн 2034002530...дугаартай хэрэг шүүгч надад хуваарилагдсан байсан.

Яллагдагч нарын өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр гаргасан тул 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчийн шүүхэд шилжүүлэх хугацааг 10 хоногийн хугацаагаар сунгаж, шүүхийн шатанд яллагдагч нарын өмгөөлөгч нарын өмгөөлөгч нараас “мөрдөн байцаалтын ажиллагаа нэмж хийлгүүлэх тухай” хүсэлт гарсныг шүүх 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ШЗ/757 дугаартай захирамжаар хянан хэлэлцээд хүсэлтийг, хүлээн авахаас татгалзаж, Р.Т нарыг эрүүгийн 2034002530...дугаартай хэргийн хамт шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минутад товлон зарласан байна.

2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 14 цаг 00 минутад шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгч Т.Б , Р.Т нарын өмгөөлөгч Б.Б эрүүл мэндийн шалтааны улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй” тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн, шүүгдэгч нар өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2020 оны 09 сарын 04-ний өдрийн 11 цаг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цагт шүүх хуралдааныг эхлүүлэхэд “улсын яллагч Э.Б “гэрч М-г”, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.О “Гэрч Г.Г , М.Н нарыг” өмгөөлөгч Б.Б “Р.Т-н охин Т.Г-г, Ж.А-н эхнэр Б ” нарыг шүүх хуралдаанд оролцуулах” тухай хүсэлт тус тус гаргасан байдаг ба шүүх шинжээч О.Г-г шүүх хуралдаанд оролцуулахаар шүүх хуралдааныг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

Товлон зарлагдсан буюу 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11 цагт шүүх хуралдааныг эхлүүлэхэд “Гэрч, шинжээч нар хүрэлцэн ирсэн боловч улсын яллагч М.Гансувд томилолтоор оролцож байгаа тул хэргийн материалтай танилцах” тухай хүсэлт гаргаснаар шүүх хуралдаан 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг хүртэл хойшилжээ.

2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 10 цагт шүүх хуралдааныг эхлүүлэхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “шүүгдэгч Т.Б  осолд орсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй” гэсэн хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан.

Дараагийн буюу 10 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд гэрч Ц.Н , Г нар шүүх хуралдааны тов мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул гэрч нарыг албадан ирүүлэх захирамж гаргаж шүүх хуралдааныг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цаг хүртэлх хугацаагаар хойшлуулсан байна.

Мөн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт товлон зарлагдсан шүүх хуралдаанд гэрч Н.Н дахин шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч нарын өмгөөлөгч С.О , Б.Б нар гэрч Н.Н-г зайлшгүй оролцуулах хүсэлт гаргадаг” шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч Э.Б нь гэрч Н.Н-ад шүүгдэгч нарын зүгээс нөлөөлж байгаа гэх үндэслэл байгаа шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл тогтоогдвол шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх саналтай байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх үүрэгтэй” өмнөх шүүх хуралдаанд гэрч Ц.Н  ирсэн байдаг ингэхдээ нэг машинд сууж явж байхад боосон асуудал гарсан байдаг энэ ямар нэг байдлаар хөндлөнгийн гэрчид нөлөөлөх асуудал гарсан гэж харж байна. Иймд дараагийн шүүх хуралдаанд дээрх гэрчүүдэд саад учруулахгүй байх үүднээс шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай саналтай байна.” гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Үүний дараа Т.Б ийн өмгөөлөгч Б.Б “ослын улмаас Т.Б ийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг харгалзан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлт гаргасныг холбогдох баримтыг үндэслэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ШЗ/1133 дугаартай захирамжаар өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч Т.Б өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас /улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын/ шүүхэд гаргасан санал дүгнэлтийг үндэслэн шүүх хэргийн хүрээнд шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт заасан “оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх” гэсэн үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн мөн хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан үндэслэлээ 2020 оны 10 сарын 29-ний өдрийн ш/з1121 захирамжид тодорхой заасан байдаг бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд ч тусгагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн 2034002530... дугаартай хэргийг яллагдагч нарыг хэргийн хамт шүүхэд шилжүүлж гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласнаас хойш улсын яллагчийн зүгээс 1 удаа шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч бусад оролцогч нарын зүгээс 6 удаа нийт 7 удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, шүүх хуралдаан хойшлогдсон бөгөөд 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд “улсын яллагчаас өмнөх буюу 10 сарын 21-ны шүүх хуралдаанд гэрч Н.Н нь шүүгдэгч нарын машинд ирсэн боловч шүүх хуралдаанд оролцоогүй, машинд гэрчийг боосон талаар шүүхэд дүгнэлт гаргаж, өнөөдрийн шүүх хуралдаанд ирээгүй байгаа нь шүүгдэгч нарын зүгээс гэрч Н.Н-ад 7.9 дүгээр зүйлийн 1.5-д заасан “бусад оролцогчид нөлөөлөхгүй байх” үүргээ зөрчсөн тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай санал дүгнэлтийг, шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас “нэгжлэг хийх явцад хөндлөнгийн гэрчээр оролцсон Н.Н-”-ыг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүхэд гаргадаг, гэрчийг албадан ирүүлэхийг Цагдаагийн байгууллагад даалгасан шүүгчийн 2 удаагийн захирамж биелэгдээгүй тул гэрч Н.Н-г шүүх хуралд гэрчээр заавал оролцуулах тухай хүсэлт” тус тус гаргаж талууд маргаж мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан тул шүүх хуульд заасны дагуу талуудын санал дүгнэлт хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “яллагдагч дараах үүрэгтэй” мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт “оролцогч бусад оролцогчид нөлөөлөхгүй байх” үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хууль заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно.” гэсэн хуульд заасан үндэслэл журмын дагуу цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдсан гэж үзнэ.

Харин шүүх шүүгдэгч Т.Б өд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөхдөө түүний тухайн гэмт хэрэгт шалгагдаж байх явцдаа зам тээврийн осолд орсон, эрүүл мэндэд хохирол учирсан талаар өмгөөлөгч шүүхэд баримт ирүүлсэн тул шүүх нотлох баримтыг үндэслэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч хянан шийдвэрлэсэн.

2. Өргөдөлд “хууль сахиулагч нарын гэмт хэргийг хаах үүднээс нэг нэгэндээ хэргийг хуваарилан шийдвэрлэсэн“ гэжээ.

Шүүгч миний бие нь 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэнэтийн нөхцөл байдал гарч тул хуульд заасны дагуу тухайн ажлын /7 хоногт/ өдрүүдэд товлон зарлагдсан байсан эрүүгийн 2034002530...дугаартай Т.Б  нарт холбогдох хэрэг, эрүүгийн 1834008780...дугаартай С.Б нарт холбогдох хэрэг, эрүүгийн 201719000... дугаартай Л.Н нарт холбогдох хэрэг, эрүүгийн 1906000001... дугаартай Э.Д-т холбогдох 4 /дөрөв/ хэргийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 11 дүгээр сарын 02-ний өдрийн 20 дугаартай тогтоолоор тухайн шүүхийн шүүгч нарт ажлын ачааллыг харгалзан сугалаагаар шилжүүлж шийдвэрлэсэн байдаг

Тухайн цаг хугацаанаас хойш эрүүгийн 2034002530...дугаартай Т.Б  нарт холбогдох хэрэгт шүүгчийн хувиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй бөгөөд тухайн хэргийг эцэслэн хянан шийдвэрлэхэд яллах болон цагаатгах талуудын эрх тэгш мэтгэлцээн явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдсан эсэх, цугларсан нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр оролцож, хэргийн талаар эцсийн шийдвэр гаргаагүй болно.

Түүнчлэн шүүгч хуулиар олгосон шүүн таслан эрх, үүргээ хэн нэгнээс хараат бусаар хэрэгжүүлдэг бөгөөд өмгөөлөгчийн гаргасан өргөдөлд ямар хууль сахиулагчийн хууль бус үйлдлийг хаах гээд гэсэн өргөдөл гаргасныг ойлгож, мэдэхгүй байна. Хуульч өмгөөлөгчийн хувьд хууль сахиулагчийн хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй байгаа гэх үндэслэлтэй нотлох баримттай мэдээ, мэдээлэл байгаа бол эрх бүхий холбогдох байгууллагад өргөдөл, гомдол өгч шалгуулах эрх нь нээлттэй байдаг болно.

Шүүгч миний хувьд хэн нэг хууль сахиулагчийн хууль бус үйлдлийг мэдэхгүй бөгөөд нуусан асуудал байхгүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах цагаатгах талууд эрх тэгш мэтгэлцэх эрхтэй бөгөөд нотлох баримтыг шинжлэн судлахдаа мөн адил тэгш эрх үүрэгтэйгээр шүүх хуралдаанд оролцдог. Хууль зөрчиж цуглуулсан нотлох баримт шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдвол шүүх тухайн нотлох баримтыг нотлох баримтаар хасах, тооцохгүй байх хуулийн зохицуулалттай өмгөөлөгч мэдэх учиртай.

3. Өргөдөлд “Давж заалдах шатны шүүхээс 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдөр магадлал гарч ... шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хянан шийдвэрлэсэн байхад шүүгч Ю.Э шүүгчид, анх Ц.О шүүгчээс Ю.Э шүүгчид, Ю.Э шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авсан атлаа дахин Ц.О шүүгч рүү гээд тус хэрэг энэ хоёр шүүгчид л хуваарилагдаад байгаа нь хэрэг хуваарилагдах журам зөрчигдсөн эсэхийг шалгаж ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү.” гэжээ.

Тус шүүхийн 01 дугаартай зөвлөгөөний Эрүүгийн хэрэг хуваарилах журамд “Давж заалдах болон хяналтын шатны шүүхээс 2 удаа хүчингүй болсон тохиолдолд тухайн хэргийг өөр шүүгч, өөр шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэхээр тогтоосон байдаг” тул тухайн хэрэг шүүгч Ю.Э-д дахин хянан шийдвэрлэхээр системээр хуваарилагдсан нь Эрүүгийн хэрэг хуваарилах журам зөрчөөгүй.

Эрүүгийн 2034002530...дугаартай хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний хянан шийдвэрлэхээр товлон зарласан байсан боловч Ховд аймагт амьдарч байсан миний ээж /83 настай/-ийн бие муудаж, ар гэрт хүндэтгэн үзэх шалтгаан гарсан /одоо бурхан болсон/ тул 2020 оны 11 сарын 02-ны өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл товлон зарлагдсан байсан 4 /дөрөв/ эрүүгийн хэргүүдийг тус шүүхийн 2020 оны 11 сарын 02-ний өдрийн 20 дугаартай “хэрэг шилжүүлэх” тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу тухайн шүүхийн шүүгчдийн ачааллыг харгалзан сугалаагаар тухайн шүүхийн шүүгч нарт хуваарилагдсан.

Түүнээс хойш Эрүүгийн 2034002530...дугаартай хэрэгт өмгөөлөгчөөс тус шүүхийн Ерөнхий шүүгч Ю.Э-г “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлт гаргасан тухайн үед шүүхийн тухай хуульд заасан эрхийн дагуу шүүгчдийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 11 дугаартай зөвлөгөөнд оролцож шүүгчийн хувьд санал гаргаж оролцсон, тухайн хэргийг хэрхэн хуваарилахыг тус зөвлөгөөний тогтоох хэсгийн 3-т тодорхой заасан байдаг.

Учир нь  Монгол Улсын Нийт шүүгчийн чуулганы 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Журам батлах тухай” 5 дугаартай тогтоолд “хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг баталж, уг журмын дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тухайн шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор программ шүүх бүрэлдэхүүнийг сонгож, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журмыг нэгдсэн тохируулдаг бөгөөд түүнийг хэн нэг хүнд тааруулах боломжгүй тул тухайн Эрүүгийн 2034002530...дугаартай хэрэг дахин шүүгч надад хуваарилагдах эсэхийг миний бие болон шүүгчид хэн аль нь мэдэх боломжгүйгээр эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем-ийг хэргийн хөдөлгөөнийг ашигладаг бөгөөд хэн нэг этгээд тус шүүхэд ирсэн хэрэг, хүсэлтийг хэн нэг шүүгчид тусгайлан хуваарилах, боломжгүй бөгөөд тухайн шүүхэд ирүүлсэн хэрэг, шилжүүлэх эрүүгийн, зөрчлийн хэрэг, цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээний санал-ыг “хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам”-ыг түүнд нийцүүлэн гаргасан тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хянан шийдвэрлэж, уг тогтоолыг үндэслэж, Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын системийн дагуу мэдээлэл технологийн тусгай мэргэжилтэн хариуцаж, хэргийг хуваарилдаг зохицуулалттай байдаг тул өмгөөлөгч Б.Отгонбаатарын Сахилгын хороонд гаргасан өргөдөл нь бүхэлдээ үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд өмгөөлөгч Б.О ын “хэрэг хуваарилах журам зөрчигдсөн эсэхэд ёс зүйн хариуцлага тооцож өгнө үү” гэсэн агуулга бүхий өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ГЗҮ/2024/0066 дугаартай Сахилгын хэрэг үүсгэх тухай захирамжийг буюу Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Б.О аас ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ю.Э, Ц.О нарт холбогдуулан “... Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.О хөндлөнгийн гэрчид нөлөөлөх гэлээ гэж ямар ч үндэслэлгүйгээр шүүгдэгч нарыг 33 хоног цагдан хорьсон, хэрэг хуваарилах журам зөрчсөн, шүүх хуралдаан болохоос өмнө шүүхийн шийдвэрийг урьдчилж гаргасан” гэх агуулгаар өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн ГЗҮ/2024/0066 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Дараах үндэслэлээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв. Үүнд:

1.Өргөдлийн: “хэрэг хуваарилах журам зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 416 дугаартай захирамжаар “... Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Амаржаргал, Ж.Амартүвшин, Э.Төмөр, Т.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ц.О-г томилсон шийдвэрийг албажуулсан,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Ц.О нь 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл ар гэрийн шалтгааны улмаас чөлөө авч байх тул эрүүгийн 2034002530...дугаартай хэргийг шүүгч Ю.Э-д шилжүүлэхээр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 20 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн,

Шүүгч Ю.Э тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр өдрийн 1145 дугаартай захирамжаар, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 160 дугаартай захирамж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 49 дүгээр захирамжаар тус тус хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Тус шүүхийн 2020, 2021, 2022, 2023 онуудад шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд эрүүгийн болон зөрчлийн хэрэг, гомдол, санал, дүгнэлт, хүсэлт хүлээн авах, хуваарилах, шүүх хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох, хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-д хэргийг урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар прокурорт буцаасан бол тухайн шүүгчид, гэм буруугийн шүүх хуралдаанаар прокурорт буцаасан бол тухайн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуваарилахаар тогтоосон байна.

Прокуророос хэргийн дахин шүүхэд шилжүүлж, шүүх хэргийг хүлээж аваад Ерөнхий шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 777 дугаар, 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 706 дугаар, 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 261 дүгээр захирамжуудаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ю.Э-г томилсон шийдвэрийг албажуулсан,

Хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 243 дугаар шийтгэх тогтоол гарч, ... Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/72 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн,

Анхан шатны шүүх хэргийг хүлээж аваад Ерөнхий шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 685 дугаартай захирамжаар шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Ю.Э-г томилсон шийдвэрийг албажуулсан,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүгдэгч Ж.А нарын өмгөөлөгч Б.О аас шүүгч Ю.Э-г татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор хүсэлтийг хангаж, хэргийг нэгдсэн системээр хуваарилж, шүүгч Ц.О-д шилжсэн байна.

            Илтгэгч гишүүний Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгийн тэмдэглэл, хэргийг хэрхэн хуваарилсан талаарх бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд хэн нэгний оролцоотойгоор эсхүл гараар тохируулж хэргийг шүүгч Ц.О-д хуваарилсан гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

Иймд дээрх эрүүгийн хэрэг нь шүүгч Ц.О , Ю.Э нарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан журмын дагуу хуваарилагдсан, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3-т заасны дагуу Ерөнхий шүүгч шүүх хуралдаан даргалагч болон шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байх тул тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.22-т заасан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй.

2.Өргөдлийн: “...Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.О хөндлөнгийн гэрчид нөлөөлөх гэлээ гэж ямар ч үндэслэлгүйгээр шүүгдэгч нарыг 33 хоног цагдан хорьсон “ гэх үндэслэлийн тухайд:

Шүүгдэгч Ж.А  нарт холбогдох эрүүгийн 2034002530...дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хянан хэлэлцээд мөн өдрийн 1121 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч Ж.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт “оролцогч, бусад оролцогчид нөлөөлөхгүй байх, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хуульд заасны дагуу албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болно”, мөн хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч, шүүгдэгчид энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу дараах таслан сэргийлэх арга хэмжээ авна”, 1.5-т “цагдан хорих” гэж заасан ба гэрч Ц.Н  нь ирээгүй улмаас шүүх хуралдаан удаа дараа хойшлогдож байгаа бөгөөд гэрч Ц.Н ад шүүгдэгч нар нөлөөлсний улмаас шүүх хуралдаанд ирэхгүй байна гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна гэсэн дүгнэлтийг захирамжид дурджээ. 

Шүүгч дээрх нөхцөл байдлыг хэргийн бусад оролцогчид нөлөөлөхгүй байх үүргээ зөрчсөн гэж үзэж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна.

Мөн дээрх үндэслэлээр шүүгч Ц.О-г сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

3. Өргөдөлд “...эрүүдэн шүүж хууран мэхэлж хэрэг хүлээлгэсэн нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байхад хууль сахиулагч нарын гэмт хэргийг хаах үүднээс цагдаа, прокурортой тохиролцож хэргийн шийтгэх тогтоолыг шүүх хуралдаанаас өмнө урьдчилан гаргасан” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан холбогдох шүүгч Ю.Э-н “...Миний хувьд 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.А нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг эхлүүлж шүүх бүрэлдэхүүнийг танилцуулж хуульд заасан үндэслэл журмын дагуу татгалзал байгаа эсэхийг танилцуулах үед шүүгчийн туслах ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүргийн дагуу тухайн хэргийн төслийг боловсруулж хэргийн ард хийсэн талаар мэдсэн, ...шүүгчийн туслах Н.Ө бичсэн гэж ойлгож байгаа. Өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр татгалзал гаргахад хэргээ эргүүлээд харахад төсөл нь байсан ...” гэх тайлбар,

гэрч Б.О ын өгсөн: “...Би шүүх хуралдаан болохоос өмнө 14 цагийн үед хавтаст хэрэгтэй танилцсан. Шүүгчийн туслах Ө надад хавтаст хэргийг гаргаж өгсөн. Би 5 хавтастай хэргийн хамгийн сүүлийн буюу 5 дахь хавтасны сүүлийн хуудсыг эргүүлж харахад Монгол Улсын нэрийн өмнөөс гэсэн шүүхийн шийдвэрийн төсөл байсан. Төсөлтэй нь танилцахад манай хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь хэвлэгдээд гарчихсан байсан. Гэм буруутай гээд, манай 2 үйлчлүүлэгчид 2 жилийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан, гэм хорыг төлүүлэх гэх мэтээр шийтгэх тогтоолын бүх агуулгыг бүгдийг бичсэн байсан  Би тэр төслийнх нь зургийг гар утсаараа авч баримтжуулсан. Би өргөдөлдөө хавсаргаж өгсөн” гэх мэдүүлэг,

гэрч Н.Ө-н өгсөн: “...Өмнөх шийтгэх тогтоол нь хүчингүй болоод магадлалд хүн нэмж татахаар шийдвэрлэсэн байсан. Үүний дагуу хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хойшлуулсан. Уг ажиллагааны дагуу тухайн хэрэгт хуучин байсан 1 шүүгдэгч нэмэгдэж орж ирсэн. Хуучин албажсан шийтгэх тогтоолын төсөл дээр нэмэгдэж орж ирсэн яллагдагч Ж.А-н биеийн байцаалт, холбогдсон хэргийн утга, тогтоох хэсэгт Ж.А-н зөвхөн нэрийг бичиж оруулсан. Тухайн нэрийн ард ял оногдуулсан, нээлттэй хаалттай ангид хорих талаар тусгаагүй” гэх мэдүүлэг,

Өргөдөлд хавсаргаж өгсөн шүүхийн шийдвэрийн төсөл, илтгэгч гишүүний өргөдөл гаргагчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд Р.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын төслийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр өмгөөлөгч Б.О т танилцуулсан болох нь тогтоогдож байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-д “Шүүгчийн туслах шүүгчийн удирдлага дор дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ” 89.3.8-д “шүүхийн шийдвэр, тогтоол, шүүгчийн захирамжийн төсөл боловсруулах” гэж зааснаас үзвэл шүүгчийн туслах хуульд заасан чиг үүргийн хүрээнд шүүхийн шийтгэх тогтоолын төслийг бэлтгэсэн гэж үзэхээр байна.

Харин тус эрүүгийн хэргийн шийдвэрийн төслийг бэлтгэх талаар шүүгч нь шүүгчийн туслах Н.Ө-д үүрэг өгөөгүй, мөн шүүгчийн туслах төсөл бэлтгэсэн талаар шүүгчид мэдэгдээгүй болохыг шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн тогтоосон байна. 

Иймд шүүгчийн туслахын бичсэн төслийг хэргийн оролцогч нарт танилцуулсантай холбогдуулан шүүгчийн шийдвэрээ урьдчилсан гаргасан гэж үзэх боломжгүй.

Хэдийгээр дээрх үйл баримт нь шүүгчийн туслахын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байх боловч холбогдох шүүгч нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хуульд нийцүүлэн удирдан зохион байгуулж, хэргийн оролцогч нарт зохисгүй байдал гаргахаас сэргийлж ажиллавал зохино.

Дээрх дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, ... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ю.Э, Ц.О нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

  1. ... эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шүүгч Ю.Э, Ц.О нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
  3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
  4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

 

               ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

               ГИШҮҮН                                       Б.СУГАР

                                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН