МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2024-06-25
Дугаар 81
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан хийж, ... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2024/0079 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
Нэхэмжлэгч “М” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Б нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр .... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2023/03765 дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.М томилогджээ.
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 183/ЗТ2023/00770 дугаар тогтоолоор шүүгч Д.М-д 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөө олгож, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн нийт 242 хэргийг тус шүүхийн шүүгчдэд хуваарилахаар тогтоосны дагуу шүүгч Д.Э-т 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хуваарилагджээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч Д.Э нь 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн иргэний 183/ШЗ2023/06410 дугаартай захирамжаар хэсэгчлэн хангаж шийдвэрлэсэн.
Шүүгч Д.М нь 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрөөс ажилдаа эргэн орохтой холбогдуулан тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 183/ЗТ2023/00967 дугаар тогтоолоор Д.М шүүгчээс нийт шүүгчдэд хуваарилагдсан шийдвэрлээгүй үлдсэн хэргүүдийг буцаан шилжүүлжээ.
Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн шүүгчдийн зөвлөгөөний 183/ЗТ2023/01054 дугаар тогтоолоор хэргийн хугацааг 30 хоногоор сунгасан байна.
Гэтэл шүүгч Д.М нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ЗТ2023/01158 дугаартай тогтоолоор түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болон түдгэлзүүлсэн хэргүүдийг тус шүүхийн шүүгчдэд сугалааны дарааллаар тойргоор хуваарилахаар тогтоосны дагуу иргэний хэрэг шүүгч Ц.О-т 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 183/ЕШ2023/07007 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хуваарилагдсан байна.
Шүүгч Ц.О нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн иргэний 183/ШЗ2023/19080 дугаартай захирамжаар тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад товлож улмаар хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 183/ШЗ2023/19187 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хэсэгчлэн хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулсан.
2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгчөөс шүүгч Ц.О-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлт гаргаж, татгалзлыг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулжээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүгчийн татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авч хянаад 2023 оны 11 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ЕШ2023/07782 дугаар захирамжаар хангахгүй орхиж шийдвэрлэсэн бөгөөд дээрх хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно.
... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдуулан “2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааныг хийх явцдаа өөрийнх нь асуултад хариулсан нэхэмжлэгч талын тайлбарыг гүйцэд сонсолгүй таслах, дуугаа өндөрсгөх, ихэмсэг дээрэнгүй хандлага гаргахаас гадна дараагийн шүүх хуралдааныг товлохдоо “уг хэргийг шийдвэрлэхээр яарч байна” гэсэн ойлголт төрүүлэхүйц хардлага гаргасан, ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20, 50.1.23, 50.1.25 дахь заалтад заасныг тус тус зөрчсөн” гэх үндэслэлүүдээр өргөдлийг О.А гаргажээ.
Нэг. Өргөдлийн: “...2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааныг хийх явцдаа өөрийнх нь асуултад хариулсан нэхэмжлэгч талын тайлбарыг гүйцэд сонсолгүй таслах, дуугаа өндөрсгөх, ихэмсэг дээрэнгүй хандлага гаргахаас гадна дараагийн шүүх хуралдааныг товлохдоо “уг хэргийг шийдвэрлэхээр яарч байна” гэсэн ойлголт төрүүлэхүйц хардлага гаргасан” гэх үндэслэлийн тухайд:
Анхан шатны шүүх хуралдааны дэгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Аравдугаар бүлэгт зохицуулсан.
Шалгах ажиллагааны явцад .... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, нарийн бичгийн дарга Ч.Э, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нар оролцсон байна. Өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар дээрх шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд даргалагчаас шүүх хуралдааны дэгийн дагуу шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны ирц ба оролцогчтой нэг бүрчлэн танилцаж, төлөөлөгчийн бүрэн эрхийг шалгаж, шүүх хуралдааны дарааллыг тогтоож, хэрэг хэлэлцэх ажиллагаа явагдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2.-т зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотолно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлохын тулд нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, хариуцагчийн зүгээс гаргаж буй тайлбар, нотлох баримтыг няцаах учиртай. Тодруулбал, шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт:
0:03:20-0:03:20 Даргалагчаас: Шүүхэд шинээр гаргаж өгөх нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байна уу гэхэд.
0:03:22-0:04:50 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүсэлт байна шүүгч. Өмнө нь энэ хэргийг Д.Э шүүгч 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6410 дугаар захирамжаар манай талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Үүнээс 2 баримт ирээгүй байна. Хэрэгт авагдаагүй байна. Нэг нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл. Энэ нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч 3 дугаар сарынх бил үү 8 сарынх буюу өөр тэмдэглэл байсан. Дараа нь ээлжит бус хурлыг хуралдуулж байх үед шийдвэр гүйцэтгэгч хуралдуулж байгаа төлбөр авагч нарт Ц.Г, М.М, н.М нарт хандаад та нар спортын арбитраас гаргасан шийдвэрийг биелүүлээд хуралдуул гэсэн шаардлагыг хүргүүлсэн. Үүнийг хангасан боловч энэ нь хэрэгт авагдаагүй байна гэв.
0:04:50-0:05:12 Даргалагчаас: Та 2019 оны тэмдэглэл гэж байна. Тэр тэмдэглэлийг 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн шүүгчийн захирамжийн аль хэсэгт гаргуулахаар шийдвэрлэсэн бэ гэхэд.
0:05:14-0:05:21 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэл ирээгүй байна гэж байгаа гэв.
0:05:21-0:05:25 Даргалагчаас: Захирамжид 2019 оны тэмдэглэл гэж дурдсан зүйл алга байна. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл гэж байна гэхэд.
0:05:26-0:05:27 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм байна гэв.
0:05:28-0:05:30 Даргалагчаас: Үүнийг хэлж байгаа юу гэхэд.
0:05:31-0:06:49 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм. Үүнээс гадна. 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хурлыг хийж байхад төлбөр авагч нарт шүүхийн шийдвэрийг биелүүл гэж мэдэгдэл өгдөг. Өөрөөр хэлбэл танай хийж байгаа хурлыг манайх хүлээн зөвшөөрөх боломжгүй шүү. Тийм учраас та нар арбитрын шийдвэрийг биелүүл гэдэг мэдэгдэл өгдөг. Тэгсэн атлаа мэдэгдлийг зөрчөөд хууль бусаар хийсэн хурлыг хүлээн зөвшөөрөөд төлбөр төлсөн гээд шийдвэр гүйцэтгэлээс хаасан гэдэг тогтоол гаргачхаад байгаа юм. Иймд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байгаа юм. Тэгэхээр энэ өөр өөрсдийн гаргаж байгаа шийдвэрүүд үйл ажиллагаатай зөрчилдсөн энэ мэдэгдлийг хүргүүлж байсан гэдэг нь энэ хурал. Энэ хурал өөрөө шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд нийцээгүй байна гэдэг ач холбогдолтой тул гаргуулахаар хүсэлт гаргасан гэв.
0:06:49-0:06:53 Даргалагчаас: Таны тайлбарлаж байгаа зүйл шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн аль хэсэгт байгаа вэ гэхэд.
0:06:53-0:08:15 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Зургийн хараадахъя гээд утсаа оролдов. Ээлжит бус их хурлыг хуралдуулж байх үед гээд эхэлж байна. Мэдэгдэл, уг мэдэгдлийг гардуулсан тэмдэглэл, гардаж авах үедээ хурал зохион байгуулагч, төлбөр төлөгч нараас гаргасан тайлбар, үүнийг тусгасан тэмдэглэл. Тэмдэглэл ерөөсөө хэрэгт авагдахгүй байгаа. Нэмж 2 хүсэлт байна гэхэд.
0:08:15-0:08:17 Даргалагчаас: Хүсэлтээ тайлбарлана уу гэв.
0:08:19-0:09:52 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хурлаас баталсан дүрэм байгаа. Намайг хууль бус гэж маргаад байгаа ээлжит бус хурлаас баталсан дүрэм. Удирдах зөвлөлийн гишүүдийг бүгдийг нь солиод баталчихдаг. Тэгээд манайхыг ажлаа өг гээд шаардаад байдаг. Тэгэхээр энэ ээлжит бус гээд байгаа хурлаас уг нь ээлжит хурал хуралдуулах ёстой байдаг. Тэгээд тэр дүрмээрээ болохоор их хурлаас удирдах зөвлөлийн дарга нь буюу тус холбоо итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг сонгохоор заачихсан байгаа. Гэтэл өнөөдөр итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд н.Н нь нас барчихсан. Тэгсэн мөртлөө энд сонгууль хийсэн тогтоол тэмдэглэл байгаад байдаг. Гэтэл одоо энэ хурлаас гарсан үр дагавар нь биелэгдэх боломжгүй болчхоод байна. Иймд иргэн н.Н нас барсан лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулъя. Мөн хурлаас баталсан дүрмийг гаргуулах хүсэлтэй байна гэв.
0:09:53-0:09:54 Даргалагчаас: н.Н-г юугаар сонгосон бэ гэхэд.
0:10:55-0:10:03 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Удирдах зөвлөлийн даргаар сонгосон. Өөрөөр хэлбэл Болормаагийн оронд сонгоогүй юм. Сонгосон гэж өөрсдөө тайлбарлаад байгаа юм гэв.
0:10:15-0:10:30 Даргалагчаас: Таны хүсэлт хэрэгт ямар хамааралтай вэ. Ээлжит бус хурлаас гаргасан дүрэм. Түүнээс н.Н-г томилсон юм байна. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд холбогдуулан гаргасан таны нэхэмжлэлийн шаардлагатай ямар хамааралтай вэ гэхэд.
0:10:31-0:10:42 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шууд хамааралтай гэж үзэж байна. Яагаад гэвэл энэ баталсан төлбөр төлсөн гээд байгаа үйл ажиллагаа цаашаа хэрэгжих боломжгүй байгаа. Дүрэм нь ч өөрөө шийдвэртэй нийцээгүй гэв.
0:10:46-0:11:08 Даргалагчаас: Хамааралтай гэж байгаа бол та үндэслэлээ тайлбарлах ёстой. Тэгэхээр таны хүсэлтийг үндэслээд тайлбарыг сонсох ёстой. Тийм учраас энэ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд ямар хамааралтай вэ гэхэд.
0:11:09-0:11:15 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ажиллагааны үр дагаварт энэ хүний эрхийг хөндсөн шийдвэр гарчхаад байгаа гэв.
0:11:16-0:11:19 Даргалагчаас: Ямар үр дагавар вэ гэхэд.
0:11:20-0:11:29 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч Болормаагийн эрх ашгийг хөндөөд байгаа шийдвэр. Өөрөөр хэлбэл иргэн Нямдаваа удирдах зөвлөлийн даргаар сонгосон, ээлжит бус хууль бус хурал хуралдуулж хийгээд байна гэв.
0:11:30-0:11:45 Даргалагчаас: Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэрийг гүйцэтгэж байгаа юм байна. Шүүхээс гарсан шийдвэр нь юу вэ гэхэд.
0:11:46-0:12:49 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шүүхээс гарсан шийдвэр гэдэг нь өмнөх нь энэ холбооны ээлжит хурлыг хий гэдэг шийдвэр гарсан. Гэтэл дүрэм дээрээ Ээлжит болон ээлжит бус их хурал байгаад байгаа юм. Шүүхийн шийдвэртээ ээлжит хурал хий гэж гарсан. Гэтэл энэ хүмүүс ээлжит бус их хурал хийгээд сонгууль явуулаад ээлжит хурлын үйл ажиллагаа явуулсан. Тэгээд тэгсэн энэ энэ мэдэгдлээрээ та нар Ээлжит их хурал хийх ёстой байтал Ээлжит бус их хурал хийгээд байна шүү, энэ шийдвэрээ биелүүл ээ гээд мэдэгдлээ ахлах шийдвэр гүйцэтгэгч Д.М гэдэг хүн өгчхөөд байгаа юм. Тэгснээ Ээлжит бус их хурлаа хийчихлээ ийм саналууд гаргаад их хурлаа хийчихлээ гэнгүүт төлбөр төлөгдчихлөө буюу төлбөр төлөгч үүргээ биелүүлсэн гэж хэлээд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгочихсон гэв.
0:12:50-0:12:53 Даргалагчаас: Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь үндэслэлгүй байна гэж үзэж байгаа юм уу гэхэд.
0:12:54-0:12:55 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм. Иймд тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
0:13:00-0:13:04 Даргалагчаас: Гаргасан хүсэлттэй холбогдуулан тайлбар байна уу гэхэд.
0:13:05-0:14:17 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Нэхэмжлэгч талын гаргасан хүсэлтүүд хэрэгт хамааралгүй байна. Нэхэмжлэл анх гаргахдаа шийдвэр гүйцэтгээгчийн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн болохоос биш тухайн Ээлжит бус их хуралтай холбоотой нотлох баримтуудыг яриад байх шиг байна. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дээр Д.Б нарт холбогдуулан төлбөр авагчаар Г, М, Э гэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр авагч Г буюу төлбөр авагч 2019 оны 12 дугаар сарын 08-ны өдөр өөрөө хүсэлтээ өгөөд татгалзаад гарсан. Улмаар төлбөр авагч М тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлтээ өгсөн гэв.
0:14:18-0:14:44 Даргалагчаас: Энэ нотлох баримт гаргуулах шийдвэр гаргасан боловч баримт ирээгүй байна гэж байгаа үүнтэй холбогдуулан тайлбараа хэлнэ үү гэхэд.
0:14:45-0:14:51 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэр яриад байгаа баримтууд нь манайд байна л даа. Хэд гэсэн дугаартай баримт вэ шүүгчээ гэхэд.
0:14:52-0:14:55 Даргалагчаас: шийдвэр гүйцэтгэгч Ц.Б-ийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэлийг хүргүүлсэн үү гэхэд.
0:14:57-0:15:03 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хүргүүлсэн байх ёстой манайхаас бол гэв.
0:15:05-0:15:40 Даргалагчаас: Мөн Ээлжит бус их хурлыг хуралдуулж байх үед Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас арбитрын дугаар шийдвэрийг биелүүлэхийг шаардаж хүргүүлсэн 4-92/1066 дугаар мэдэгдэл, уг мэдэгдлийг гардуулсан тэмдэглэл, гардаж авах үедээ хурал зохион байгуулагч, төлбөр аваг нараас гаргасан тайлбар, үүнийг тусгасан тэмдэглэл эдгээр баримтууд ирээгүй байгаа гэхэд.
0:15:50-0:15:52 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Холбоотой бүх баримтыг өгсөн гэв.
0:15:52-0:15:54 Даргалагчаас: Холбоотой бүх баримтаа өгсөн юм уу байгаа бүх баримтаа өгсөн юм уу гэхэд.
0:15:55-0:15:56 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаа бүх баримтыг л гаргаж өгсөн гэв.
0:15:57-0:15:59 Даргалагчаас: Одоо танайд гаргаж өгөх баримт байгаа юм уу гэхэд.
0:16:00-0:16:03 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй шүүгч гэв.
0:16:05-0:16:15 Даргалагчаас: Энэ тэмдэглэл танайд байгаа юм уу. 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэл гэхэд.
0:16:16-0:16:17 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм баримт байгаагүй шүүгч гэв.
0:16:18-0:16:25 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ байна шүү дээ гэв. /баримт үзүүлэв/
0:16:46-0:16:59 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Наана чинь 11 сарын 05-ны өдөр гээд бичсэн байна. Энд 11 сарын 08-ны өдрийн тэмдэглэл байгаа биз дээ.
0:17:01-0:17:05 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 6 сарын 13-ны өдрийн гэж байгаа.
0:17:11-0:17:12 Даргалагчаас: Он сар өдрийг нь тулга даа гэхэд.
0:17:19-0:17:22 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ харалдаа 11 сарын 08-ны өдрийнх гэж байгаа гэв. /Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид үзүүлэв/
0:17:30-0:17:33 Даргалагчаас: Захирамжид заагдсан ажиллагааны дагуу. 11 дүгээр сарын 08-ны өдрийнх юм уу.
0:17:34-0:17:35 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв.
0:18:00-0:18:18 Даргалагчаас: Энэхүү баримт нь одоо байгаа юм уу гэхэд.
0:18:20-0:18:00 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Одоо өгчихье гэв.
0:18:25-0:19:12 Даргалагчаас: Шийдвэрийг биелүүлэхийг шаардаж хүргүүлсэн 1066 дугаар мэдэгдэл, уг мэдэгдлийг гардуулсан тэмдэглэл, гардаж авах үедээ хурал зохион байгуулагч, төлбөр авагч нараас гаргасан тайлбар, үүнийг тусгасан тэмдэглэл. Гардаж авахгүй хурал зохион байгуулсан юм уу гэхэд.
0:19:14-0:19:36 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хурал зохион байгуулж байхад нь наадахаа зогсоо гээд аваачиж өгдөг байхгүй юу. Та нарын зохион байгуулж байгаа ажиллагаа чинь шүүхийн шийдвэрийн дагуу хийх ёстой ажиллагаа биш байна. тийм учраас энэ шийдвэрээ биелүүл гэдэг гэв.
0:19:37-0:19:48 Даргалагчаас: Эдгээр баримтыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулахаар шийдвэрлэсэн юм байна. Энэ баримтууд шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байгаа юм уу гэхэд.
0:19:49-0:19:51 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаа байлгүй дээ. Манайх чинь төлбөр төлөгч гэв.
0:19:52-0:20:00 Даргалагчаас: Та нараас тухайн хурал дээр шүүхийн шийдвэрээ биелүүл ээ. Мэдэгдэл өгөөд байгаа юм байна зөв үү гэхэд.
0:20:01-0:20:10 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бид нар оролцоогүй байхгүй юу. Одоо энэ зохион байгуулаад байгаа төлбөр авагч М, Э, Г нарын хүмүүс спортын арбитрын нэхэмжлэгч нарынх гэв.
0:20:11-0:20:43 Даргалагчаас: Та нар оролцоогүй юм чинь хэнд өгсөн гэж байгаа юм. Яагаад гэхээр таслал бүрээр баримт шаардаж байна. Мэдэгдэл, уг мэдэгдлийг гардуулсан тэмдэглэл, гардаж авах үедээ хурал зохион байгуулагч, төлбөр авагч нараас гаргасан тайлбар, үүнийг тусгасан тэмдэглэл гэж байна. Тэгэхээр одоо гардаж авах үедээ хурал зохион байгуулагч төлбөр авагч нараас гаргасан тайлбар гаргуулна гэж байгаа юм уу гэхэд.
0:20:45-0:21:04 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Төлбөр авагч нар өөрсдөө хурлаа зохион байгуулсан юм. Ууг нь төлбөр төлөгч нар хурлаа зохион байгуулах ёстой байсан. Тэгэнгүүт М гэдэг хүн өөрөө мэдэгдлээ өгчиж байгаа юм. Энэ хийгээд байгаа ээлжит бус хурал чинь хууль бус аа гэв.
0:21:15-0:21:40 Даргалагчаас: Тэрийг чинь ойлгож байна. Таны гаргуулъя гээд байгаа ээлжит бус хурал хүчинтэй байна уу үгүй юу гэдэг нь дараагийн асуудал. Одоо энэ нотлох баримт гаргуулах хүсэлт шийдсэн байна. Шүүхийн шийдвэрийг биелүүл гэдэг мэдэгдлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өгсөн байна. Тэр мэдэгдлийн хуулбарыг нэхэмжлэгч тал гаргуулна гэж байна. Тэр мэдэгдлийг гардуулсан баримт үйлдсэн. Тэр байгаа юу гэхэд.
0:21:42-0:21:43 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байгаа гэв.
0:21:45-0:21:50 Даргалагчаас: Харин энд нэг ойлгомжгүй зүйл байна. Гардаж авах үедээ хурал зохион байгуулагч, төлбөр авагч нараас гаргасан тайлбар гэхэд.
0:21:56-0:22:25 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Энэ ийм учиртай юм шүүгчээ би одоо тайлбарлая. Энэ хүмүүс манай хийж байгаа хурал танай наад шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай чинь ямар ч хамааралгүй. Бид нар зүгээр л дүрмийнхээ дагуу ээлжит бус хурлаа хийж байна гээд явуулчихдаг. Тэгэнгүүт ээлжит бус хурлыг нь хүлээн зөвшөөрчхөж байгаа байхгүй юу. Тэгээд тэгэнгүүт би гаргуулах гээд байгаа юм гэв.
0:22:26-0:22:40 Даргалагчаас: Аан тэгэхээр таны энэ хүсэлт шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гарах юм уу гэж шүүгч нь асуугаад байгаа юм. Та наад баримтаа хэнээс шаардаад байгаа юм бэ гэхэд.
0:22:40-0:23:10 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үүний яг дараагийн 67 дугаартай албан бичгийг төлбөр төлөгч нарт хүргүүлэгдсэн байдаг. Тэгсэн мөртлөө энийг авахгүй төлбөр нарт өгчихдөг. Төлбөр авагч нарт холбогдуулан ээлжит бус хурлыг хүчингүй болгуулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд ханддаг. Тэгэнгүүт төлбөр авагч нар энийгээ нотариатаар гэрчлүүлээд өгчихдөг. Хэрвээ Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт байхгүй бол тэр хэргээс татуулмаар байна гэв.
0:23:11:23:13 Даргалагчаас: Ямар хэргээс татуулна гэж байгаа вэ гэхэд,
0:23:15-0:23:20 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М-ны нэхэмжлэлтэй, М, Э, Г нарт холбогдох хэргээс гаргуулъя гэв.
0:23:21-0:23:24 Даргалагчаас: Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанаас хойно болсон баримт бичиг юм уу гэхэд.
0:23:25-0:23:43 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үгүй зэрэг өгсөн юм. Бид нар маргаад. Тогтоол гарангуут нь бид нар ажиллагаа харьяаллын дагуу. Саяны миний гаргуулах гээд байгаа тогтоолыг хүчингүй болгуулахын тулд Чингэлтэй дүүргийн шүүхэд харьяаллын дагуу өгсөн гэв.
0:23:45-0:23:50 Даргалагчаас: Ойлгосон. Энэ зүйл шийдвэр гүйцэтгэх газарт байгаа эсэх нь тодорхойгүй зүйлийг шийдвэр гүйцэтгэх газраас гаргуулъя гэсэн юм байна. Зөв үү гэхэд.
0:23:52-0:23:55 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Шийдвэр гүйцэтгэлд өгсөн юм чинь байх ёстой гэв.
0:23:56-0:23:58 Даргалагчаас: Та хэзээ өгснийг мэдэж байгаа юу гэхэд.
0:24:00-0:24:03 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Бид нар мэдэхгүй ш дээ гэв.
0:24:00-0:24:40 Даргалагчаас: Харин та мэдэхгүй байгаа байхгүй юу. Өөрөөр хэлбэл танай гаргасан хүсэлтээс харахад шийдвэр гүйцэтгэлийн байгууллага шүүхийн шийдвэрээ биелүүл гэдэг мэдэгдэл өгөөд мэдэгдэл үйлдэхдээ тэмдэглэл үйлдэнэ. Энэ бол шийдвэр гүйцэтгэлээс гарна. Гардаж авах үедээ хурал зохион байгуулагч, төлбөр авагч нараас гаргасан тайлбар, үүнийг тусгасан тэмдэглэл гэхээр хурлын үед нэг зүйл гардуулаад тайлбар аваад тэмдэглэл үйлдсэн юм уу гэхэд.
0:24:40-0:24:41 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэгсэн гэв.
0:24:41-0:24:48 Даргалагчаас: Үүнтэй холбогдуулаад хариуцагч тайлбараа өгнө үү. Танайх хурал зохион байгуулж байхад тайлбар аваад тэмдэглэл үйлдсэн юм уу гэхэд.
0:24:50-0:24:55 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Үгүй. Манайх бол тухайн мэдэгдлээ өгөөд мэдэгдлийн дагуу тэмдэглэлээ өг гэсэн гэв.
0:24:56-0:25:09 Даргалагчаас: Энэ баримт танайд байгаа бол энэ баримтаа гаргаж өг, байхгүй бол байхгүй гэдэг тодорхойлолт тайлбараа бичиж өг. Тэгэхгүй бол захирамжийн биелэлт хангагдаагүй гэдэг асуудал гарч ирж байна. Захирамж танд байна уу гэхэд.
0:25:10-0:25:10 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй байна шүүгч гэв.
0:25:11-0:25:38 Даргалагчаас: Захирамжийн нэг дэх заалтад байна. Танайхаас мэдэгдэл бол ирнэ. Бүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд явагдаж байгаа. Шүүхийн шийдвэрийг биелүүл гэдэг мэдэгдэл өгнө, мэдэгдлээ гардуулж өглөө гэдэг баримт бол өгнө. Дараагийнх нь захирамжийн гардаж авах үедээ хурал зохион байгуулагч, төлбөр авагч нараас гаргасан тайлбар, үүнийг тусгасан тэмдэглэл гэж байгаа. Энэ баримт байхгүй бол байхгүй гэдэг тайлбараа өгөөрэй гэв.
0:25:40-0:25:58 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хэрэгт авагдсан мэдэгдэл 4-92/1067 гэсэн мэдэгдэл байна. Үүний мэдэгдэл нь бол хэрэгт ард нь байна гэв.
0:26:00-0:26:40 Даргалагчаас: Гардаж авах үедээ хурал зохион байгуулагч, төлбөр авагч нараас гаргасан тайлбар, үүнийг тусгасан тэмдэглэл гэдэг зүйл танайд байгаа юм уу байхгүй бол байхгүй гэдэг тодорхойлолтоо гаргаж өг. Тэгэхгүй бол нэхэмжлэгч талаас гаргасан хүсэлтийг шүүх хангасан байна. Мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 11 сарын 05-ны өдрийн тэмдэглэл гэсэн байна. Энэ 11 сарын 08-ны өдрийн тэмдэглэл юм уу гэхэд.
0:26:42-0:26:45 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 11 сарны 08-ны өдрийн тэмдэглэл гэв.
0:26:46-0:26:50 Даргалагчаас: Үүнийг одоо шүүхэд гаргаж өг. Бусад нь бол өгсөн гэж байгаа юм уу нэхэмжлэгч гэхэд.
0:26:51-0:26:52 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тийм гэв.
0:26:52-0:30:10 Шийдвэр гүйцэтгэлийн хэрэгтэй шүүгч танилцав.
0:30:10-0:30:13 Даргалагчаас: Нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлт шийдвэр гүйцэтгэлийн хэрэгт байна уу гэхэд.
0:30:14-0:30:22 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Би сайн мэдэхгүй байна. Мэддэг хүнээс нь асууж тодруулъя. Архивын газраас хайж үзье гэв.
0:30:24-0:30:25 Даргалагчаас: Энд 67 гэж байна гэхэд.
0:30:36-0:30:38 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 67 юм байна шүүгч. Би нэг орон алдчихаж гэв.
0:30:57-0:31:15 Даргалагчаас: Хүсэлтийн хувьд ойлгосон уу. Юу гаргаж өгөхөө мэдлээ. Ээлжит бус хурлаас баталсан дүрэм, удирдах зөвлөлийн даргаар сонгосон Н гэж хүний нас барсан талаарх лавлагааг гаргуулъя гэж байна. Үүнтэй холбоотой тайлбар байна уу гэхэд.
0:31:16-0:31:20 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэр хүсэлтүүд нь хэрэгт хамааралгүй тул хүсэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
0:31:22-0:31:24 Даргалагчаас: Танд нэмэлт тайлбар байвал хэлнэ үү гэхэд.
0:31:26-0:31:27 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Байхгүй...” гэж бичигджээ.
Шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан ба шүүгч Ц.О хэргийн оролцогчийг тайлбарыг сонсолгүй таслах, дуугаа өндөрсгөх, ихэмсэг дээрэнгүй хандлага гаргасан гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан байна.
Мөн шүүх хуралдааны “0:00:11-0:00:14 Даргалагчаас: Шүүх хуралдааныг 11 сарын 07-ны өдөр товлох уу гэхэд.
0:00:15-0:00:16 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Тэгье тэгэх үү шүүгч гэв.
0:00:18-0:01:20 Даргалагчаас: 11 сарын 06-нд гэхээр том заалтай, олон оролцогчтой хүмүүс ордог. 2 оролцогчтой юм чинь жижиг зааланд ороход болох байх. Шүүх хурлыг 11 сарын 07-ны өдрийн 09:30 цагаас товлоё. Баримт ирүүлэхэд боломжит хугацаа олголоо шийдвэр гүйцэтгэлд. Шүүх хуралдаан хаасныг мэдэгдье...” гэх хэсгээс үзэхэд дараагийн шүүх хуралдааныг товлохдоо “уг хэргийг шийдвэрлэхээр яарч байна” гэсэн ойлголт төрүүлэхүйц хардлага гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгч Ц.О нь шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээ авсан гэж үзэхээр байна.
Хоёр. Өргөдлийн: “...хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасныг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаан 09 цаг 30 минутад товлогдсон бөгөөд тус шүүх хуралдаанд шүүгчийн туслахаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 8908.... дугаарын утас руу шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг асуухад “Нарны гүүр даваад явж байна. Түгжрэл ихтэй байна”, “Машин мөргөлдөөд осол гарчихлаа. Түгжрээд очиж байна. Удахгүй очлоо” гэх хариу өгсөн талаар утсаар ярьсан тэмдэглэл үйлдсэн байна.
Шүүгч тайлбартаа: “...миний бие хариуцагчтай биечлэн болон утсан холбоо, ямарваа нэгэн хэлбэрээр харилцаагүй, уулзаагүй болно. Шүүгчийн туслах Н.У 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчтай холбогдсон байсан бөгөөд “хариуцагчийн төлөөлөгч нотлох баримтаа авчирч байгаа, жижиг зам тээврийн осол гараад түгжрээд байна гэх мэдээллийг шүүгчид өгсөн” гэжээ.
Шалгах ажиллагааны явцад шүүгч Ц.О-ийн туслах Н.У-ийн өгсөн: “Шүүх хурал эхлэх цаг болоод би л залгасан байх. Ирж байна уу гэхэд ирж байна гэсэн. Дахиж залгахад жижигхэн осол гарсан гэж байсан. Тэрийг нь шүүгчид хэлсэн” гэх мэдүүлгээс үзэхэд шүүгчийн туслах хэргийн оролцогчтой харилцаж шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг асууж, шүүгчийг мэдээллээр хангасан болох нь тогтоогдож байна.
Мөн “Ю” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 12-01/3698 дугаар албан бичгээр ирүүлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 8908.... дугаарын утасны 2023 оны 11 сарын 07-ны өдрийн орсон гарсан дуудлагын лавлагаанд үзлэг хийхэд:
“1/ 1-р хавсралтад 8908.... дугаарын утсанд орсон дуудлагын жагсаалт байх бөгөөд нийт 83 дуудлага орж ирсэн.
а. /Шүүгчийн туслах Н.У/-ийн 9500.... дугаарын утаснаас /Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утас руу 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 09:41:24 минутад залгаж 65 секунд харилцсан.
б. /Шүүгчийн туслах Н.У/-ийн 9500.... дугаарын утаснаас /Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утас руу 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 10:09:44 минутад залгаж 10 секунд харилцсан.
в. /Шүүгчийн туслах Н.У/-ийн 9500.... дугаарын утаснаас /Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утас руу 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 10:34:28 минутад залгаж 25 секунд харилцсан.
г. /Шүүгчийн туслах Н.У/-ийн 9500.... дугаарын утаснаас /Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утас руу 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 10:44:52 минутад залгаж 11 секунд харилцсан.
/Шүүгч Ц.О/-ийн 9910.... дугаарын утаснаас /Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утас руу залгасан түүх байхгүй байна.
2/ 2-р хавсралтад 8908..... дугаарын утаснаас гарсан дуудлагын жагсаалт байх бөгөөд нийт 46 дуудлага гарсан.
а. /Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утаснаас /Шүүгчийн туслах Н.У/-ийн 9500..... дугаарын утас руу 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 10:28:41 минутад залгаж 27 секунд харилцсан.
б. /Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утаснаас /Шүүгчийн туслах Н.У/-ийн 9500..... дугаарын утас руу 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 11:37:59 минутад залгаж 33 секунд харилцсан.
в. /Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утаснаас /Шүүгчийн туслах Н.У/-ийн 9500.... дугаарын утас руу 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 16:31:15 минутад залгаж 117 секунд харилцсан.
г. /Ц.Ц-ын/-ийн 8908..... дугаарын утаснаас /Шүүгчийн туслах Н.У/-ийн 9500.... дугаарын утас руу 2023 оны 11 дугаар сарын 07-ны өдрийн 16:35:43 минутад залгаж 16 секунд харилцсан.
/Ц.Ц-ын/-ийн 8908.... дугаарын утаснаас /Шүүгч Ц.О/-ийн 9910..... дугаарын утас руу залгасан түүх байхгүй байна.” гэж тэмдэглэгдсэн байгаа зэргээс үзэхэд шүүгч Ц.О нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан, харилцсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Гурав. Өргөдлийн: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 дэх хэсэгт зааснаар товлосон шүүх хуралдааны товоо өөрөө санаатай буюу ноцтой зөрчиж, Шүүхийн тухай хуулийн 50.1.23, 50.1.25-д заасан үйлдлүүдийг гаргасан” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгч тайлбартаа: “өмнөх шүүх хурал дуусаагүйн улмаас нэгдүгээрт товлогдсон цагтаа эхлээгүй, хоёрдугаарт зам тээврийн осол гарсан, нотлох баримтыг аваад очиж байна гэх тайлбарыг шүүгчийн туслахад мэдэгдсэн байсан тул уг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас товлогдсон цагтаа эхлээгүй болно” гэжээ.
Шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 183/ШЗ2023/06410 дугаартай захирамжаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдаан захирамжийн биелэлт хангагдаагүй гэх үндэслэлээр 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшилсон боловч шүүх хуралдаан 11 цаг 17 минутад эхэлсэн болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.
Шалгах ажиллагааны хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ний өдөр шүүгч Ц.О-ийн даргалан явуулсан иргэний хэргүүдийн шүүх хуралдааны тэмдэглэлийг авсан бөгөөд 09 цаг 00 минутад эхэлсэн С.Э-ны нэхэмжлэлтэй Н.З-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 09 цаг 00 минутад эхэлж 10 цаг 50 минутад дуусжээ.
Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаан товлосон цагтаа эхлэх боломжгүй гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаанд авч үзэж болох хэдий ч өмнөх шүүх хурал 10 цаг 50 минутад дууссанаас хойш 27 минутын дараа дараагийн шүүх хуралдааныг эхлүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна гэж үзэв.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч нь шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх үүрэгтэй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 09 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд 11 цаг 17 минут хүртэл хугацаанд ирээгүй, хуульд заасан үүрэг биелүүлээгүй, хэзээ шүүхэд ирэх нь мэдэгдэхгүй эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн байтал шүүх хуралдааныг эхлүүлэхгүй байгаа нь шүүгчийг шүүх хуралдааны товыг зөрчсөн гэж үзнэ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан бөгөөд шалгах ажиллагааны хүрээнд шүүгч Ц.О-ийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр товлосон шүүх хуралдааны тэмдэглэлүүдийг авсан бөгөөд үүнд:
- “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Б-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 11 цаг 30 минутад эхэлж 11 цаг 45 минутад дууссан,
- Ё.Ч-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 11 цаг 45 минутад эхэлж 12 цаг 30 минутад дууссан,
- Ж.Ц-ны нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 13 цаг 00 минутад эхэлж 14 цаг 30 минутад дууссан,
- Р.Д-ны нэхэмжлэлтэй Т.Э нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 14 цаг 30 минутад эхэлж 15 цаг 00 минутад дууссан,
- “И ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 15 цаг 00 минутад эхэлж 15 цаг 05 минутад дууссан...” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд өмнөх шүүх хуралдаан дууссаны дараа дараагийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн оруулсан нь тогтоогдож байх тул шүүгч Ц.О нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т заасан “удаа дараа” байх урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзлээ.
Тодруулбал, “удаа дараа” гэдэг нь хоёр ба түүнээс дээш удаа гэж ойлгогдох бөгөөд сахилгын хэрэгт баримтаас үзвэл нэр бүхий шүүгч нь шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчсөн гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Харин холбогдох шүүгч нь шүүгчид хориглосон шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр дахин зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд “удаа дараа” гэх ойлголтод хамаарах тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.
Дөрөв. Өргөдлийн: “...шүүгч Ц.О “Шүүх хуралдаан хэзээ эхлүүлэхийг би мэднэ, би хэргийг шийдэх гээд хариуцагч талыг хүлээж байна, та нөхөр хүүхэд загнаж байгаа юм шиг намайг загнахгүй шүү” гэх мэтээр зүй бусаар харьцаж, улмаар танхимыг орхин гарч явсан” гэх үндэслэлийн тухайд:
Шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан шүүгчийг зүй бус харьцсан гэх үйл баримтыг тодруулахаар тус шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Э-ийг гэрчээр асуухад: “...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ороод ирсэн. Тэгээд шүүгчид шүүх хурлаа эхэлье, яагаад цагтаа эхлэхгүй байгаа юм гээд уурлангуй хандсан. Тэгэнгүүт нь шүүгч хурлын заалнаас гараад өрөө рүүгээ орсон. Манайх тэр үед 4-р зааланд шүүх хурал орж байсан. Тэгээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаан үүсгээд байсан учраас шүүгч буугаад шүүх хурлыг эхлүүлсэн. Шүүх хурал эхлээд явж байсан чинь шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан, ...Шүүгч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид тайлбарлаж өгөөд байхад өмнөөс нь уурлаад маргалдаад загнаад байсан болохоор та тэр нөхрөө очиж загнаарай намайг загнахгүй гэдэг үгийг хэлсэн байх сайн санахгүй байна” гэжээ.
Мөн шүүгчийн: “...Нэхэмжлэгчийн төлөөлөгч хурлын зааланд орж ирж шүүгчтэй зохисгүй үг хэллэг хэлж харьцсан тул шүүгч танхимыг чөлөөлсөн” гэх тайлбараас үзэхэд шүүгч Ц.О нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд ирэхийг хүлээж байгаа талаар тайлбарлахдаа өндөр дуугаар захиран тушаах өнгөөр хэлсэн нь хэргийн оролцогчид сөрөг сэтгэгдэл төрүүлсэн, загнаж зандарсан ойлголт бий болгосон нь шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэснийг энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг ойлгох байх ба Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласантай харьцуулбал шүүгч Ц.О нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.А-тай харилцахдаа өндөр дуугаар захиран тушаах өнгөөр харилцсан нь хэдийгээр тохиромжтой өнгө аяс биш ч “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзэхээргүй байна.
Шүүгч нь шүүх хуралдааныг зохистой, хуульд нийцүүлэн явуулах үүрэгтэй бөгөөд хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, аль нэг талд давуу байдал олгохгүй байх, тийнхүү ойлгогдохоос зайлсхийх, хэргийн оролцогчдод эрх тэгш, шударгаар хандах, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн аливаа үг, үйлдэлд хүндэтгэлтэй байх зэргээр хэрэг маргааныг шударгаар шийдвэрлэж чадна гэх итгэл үнэмшлийг хэргийн оролцогчдод төрүүлэх нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг хамгаалахад нэн чухал ач холбогдолтой.
Шүүгч Ц.О нь цаашид албан үүргийн хувьд хэргийн оролцогчтой харилцахдаа шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа хүндэтгэлтэй хандахыг анхаарах нь зүйтэй.
Иймд, дээрх нөхцөл байдлуудыг нэгтгэн дүгнээд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Ц.О Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Шүүгч миний бие М ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Б-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 22-6/334 дүгээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Нэг. Нэхэмжлэгч М ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-ийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-т" хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах" заалтыг зөрчсөн гэх тайлбарт;
Энэхүү нэхэмжлэлийг 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр шүүгч Д.М хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн байх бөгөөд тус шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 5 дүгээр сарын 11-ний өдрийн 1158 дугаар тогтоолоор шүүгч Ц.О-т хуваарилагджээ.
Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 9.30 минутад товлогдсон шүүх хуралдаанд шүүгч миний бие хариуцагчтай биечлэн болон утсан холбоо, ямарваа нэгэн хэлбэрээр харилцаагүй, уулзаагүй болно. Шүүгчийн туслах Н.У 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагчтай холбогдсон байсан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч нотлох баримтаа авчирч байгаа, жижиг зам тээврийн осол гараад түгжрээд ирж байна гэдэг мэдээллийг" шүүгчид өгсөн.
Өмнөх буюу 2024 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн шүүх хуралдаанаар тус шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6410 дугаар захирамжийн биелэлт хангагдаагүй үндэслэлээр шүүх хуралдаан 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл хойшилсон. Тус 6410 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэжээ.
Энэхүү шүүх хуралдаан эхлэх үед хариуцагч ирээгүй, 6410 дугаартай захирамжийн биелэлт мөн биелэгдээгүй байсан. Шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түгжрээд нарны гүүр өнгөрөөд явж байна гэх мэдээллийг шүүгчид мэдэгдсэн. Шүүгчийн туслах ажил үүргийнхээ хувьд хариуцагчтай холбогдож харилцжээ. Иймээс шүүгч миний бие хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах, харилцах ямарваа нэгэн үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй болно.
Хоёр. Нэхэмжлэгч М ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-ийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т "хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх заалтыг зөрчсөн гэх тайлбарт;
Нэхэмжлэгчийн төлөөлөгч хурлын зааланд орж ирж шүүгчтэй зохисгүй үг хэллэг хэлж харьцсан тул шүүгч танхимыг чөлөөлсөн. Тус хурлыг шүүгч эхлүүлэх боломжтой байсан бөгөөд гагцхүү 6410 дугаар захирамжийн дагуу нотлох баримтыг хариуцагч авчирч байна гэх мэдээллийг туслах шүүгчид мэдэгдсэн тул нотлох баримтыг хүлээж, захирамжийн биелэлтийг хангуулж, хурлыг дахин хойшлуулахгүйгээр маргааныг шийдвэрлэхийг зорьсон. Гэвч хариуцагч зам тээврийн осол гаргасан гэж шүүгчийн туслахад мэдэгдсэн тул шүүгч миний бие хариуцагчийг хүлээлгүйгээр хурлыг эхлүүлсэн. Шүүгчийн хувьд хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлаагүй, энэ нь 2023-11-07-ны хурлын бичлэгээр тогтоогдоно.
Гурав. Нэхэмжлэгч М ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-ийн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах", 50.1.25-т "шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-т "хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох" тус тус заалтыг зөрчсөн гэх тайлбарт;
Шүүгч хариуцагчийг тодорхой хугацаанд хүлээсэн нь давуу байдал олгож байгаа асуудал огт биш бөгөөд харин ч нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6410 дугаар захирамжийн биелэлтийг хангаж, нотлох баримт нь ирвэл хэрэг маргааныг шийдвэрлэж, нэхэмжлэгчийн эрх ашгийг шуурхай хангах гэж хичээн ажилласан болно. Тус хэрэг нь иргэний хэрэг үүссэнээс хойш 1 жил 7 сар гаруй хугацаа өнгөрсөн байх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 90 хоногийн хугацаа дууссан байна.
Тус шүүх нь нийт 20 шүүгчтэй байхаар бүтэц оронтой УИХ-аар батлагдсан бөгөөд одоогоор үндсэн 9 шүүгч, томилолтын 2 шүүгчтэй, өнгөрсөн хугацаанд 10-11 шүүгчийн орон тооны дутагдалтай, хэт өндөр ачаалалтай ажиллаж байна. Долоо хоногт нийтдээ шүүгчийн хувьд 25-30 хүртэлх хуралдаан зарлаж байгаа бөгөөд тус долоо хоногт нийт 26 хуралдаан зарлагдсанаас 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр нийт 12 шүүх хуралдаан зарласан байна. Ажлын 8 цагаар тооцож хуралдаан зарлахаар бол 4-5 хурал зарлах боломжтой, гэвч зарим хуралдаан орохгүй шүүхээс шалтгаалахгүйгээр хойшилдог. Мөн шүүгчид хуралдааны танхим дутмаг бөгөөд дангаар хянах маргаанд долоо хоногт 2 өдөр хурлын танхим, бүрэлдэхүүнтэй маргаанд 1 өдөр хурлын танхим хуваарилж өгдөг. Бусад өдөр хурлын танхим байхгүй тул хурал зарлах ямар ч боломжгүй. Иймээс аль хурал хойшлох, шийдвэрлэгдэх нь тодорхойгүй, ачааллын улмаас өдөрт 10-14 хүртэлх хурлыг зарладгаас болж хурлууд багтаа эхлэх боломжгүй нөхцөл байдалтай ажиллаж байна. Хэрэв ажлын цагт уялдуулж, хурал хойшилсон ч хойшлоогүй ч 4-5 хурал зарлахаар бол шүүхийн одоо байгаа хэргийн ачаалал даруй 2 дахин ихэснэ. Шүүгч миний бие хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2023 онд 250-360 хүртэлх хэргийг хянаж, ажиллагааг явуулж байлаа.
Тус шүүх хуралдаан нь өмнөх хурал дуусаагүйн улмаас 1-т товлогдсон цагтаа эхлээгүй, 2-т хариуцагч зам тээврийн осол гарсан, нотлох баримтыг аваад очиж байна гэх тайлбарыг шүүгчийн туслахад мэдэгдсэн байсан тул уг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас товлогдсон цагтаа эхлээгүй болно. Иймд шүүгч миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах", 50.1.25-т "шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих", Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1.-т "хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох" тус тус заалтыг зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “М” ТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А-аас .... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18, 50.1.20, 50.1.23, 50.1.25 дахь заалтыг зөрчсөн гэж өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ГЗҮ/2024/0038 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. Шүүгч Ц.О-ийн даргалсан 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааны тухайд;
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “М” НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга Д.Б-аас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр .... Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч Д.М 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 183/ШЗ2023/03765 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан боловч шүүгч Д.М нь албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тул тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 183/ЗТ2023/01158 дугаар тогтоолоор тус иргэний хэрэг шүүгч Ц.О-т хуваарилагдсан байна.
Шүүгч Ц.О нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2023/19080 дугаар захирамжаар тус хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 11 цаг 30 минутад товложээ.
Өргөдөлд “... 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүх хуралдааныг хийх явцдаа өөрийнх нь асуултад хариулсан нэхэмжлэгч талын тайлбарыг гүйцэд сонсолгүй таслах, дуугаа өндөрсгөх, ихэмсэг дээрэнгүй хандлага гаргахаас гадна дараагийн шүүх хуралдааныг товлохдоо “уг хэргийг шийдвэрлэхээр яарч байна” гэсэн ойлголт төрүүлэхүйц хандлага гаргасан ...” гэж дурджээ.
Энэ талаар илтгэгч гишүүнээс шалгах ажиллагаа явуулаад “... Шүүх хуралдаан хуульд заасан дэгийн дагуу явагдсан ба шүүгч Ц.О хэргийн оролцогчийг тайлбарыг сонсолгүй таслах, дуугаа өндөрсгөх, ихэмсэг дээрэнгүй хандлага гаргасан гэх байдал тогтоогдохгүй байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1-т заасан шүүх хуралдаан даргалах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлж, дээрх хуульд заасан хүрээнд хэргийн оролцогчдоос асууж, хэргийн үйл баримтыг тодруулсан байна ...” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.
Тодруулбал, “М” НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.А оролцож байгаа ба түүнээс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд “... Өмнө нь шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 6410 дугаар захирамжаар манай талаас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Үүнээс 2 баримт ирээгүй байна ...” гээд захирамжийн биелэлтийг хангуулах хүсэлт гаргаж, энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар хэлж, мөн даргалагчаас асуулт асууж, хариулт авсан зэрэг нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан бөгөөд шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэхийн тулд зохигч мэтгэлцэх, тайлбар гаргах, асуулт асуух зэрэг нөхцөлөөр хангаж, шүүх хуралдааныг даргалан явуулсныг зөрчилд тооцохгүй.
Мөн шүүгчээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан дээрх хүсэлтийг хангаж, дараагийн шүүх хуралдааныг товлохдоо хэргийн оролцогчдоос саналыг нь асууж, боломжит хугацаагаар хойшлуулсан болох нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон байх тул “... “уг хэргийг шийдвэрлэхээр яарч байна” гэсэн ойлголт төрүүлэхүйц хандлага гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна ...” гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Хоёр. 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минутад товлосон шүүх хуралдааны тухайд;
2.1.Дээр дурдсанчлан шүүгч Ц.О нь тус хэргийг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцээд 183/ШЗ2023/19187 дугаар захирамжаар хойшлуулж, 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 30 минутад товлосон байна.
Гэвч тус хэргийг хэлэлцэх хуралдааны өмнөх 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад эхэлсэн шүүгч Ц.О-ийн даргалан явуулсан С.Э-ны нэхэмжлэлтэй Н.З-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 10 цаг 50 минутад дуусжээ.
Харин шүүгч “М” НҮТББ-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийг 11 цаг 17 минутад эхлүүлсэн бөгөөд шүүгчээс “... Тус хурлыг шүүгч эхлүүлэх боломжтой байсан бөгөөд гагцхүү 6410 дугаар захирамжийн дагуу нотлох баримтыг хариуцагч авчирч байна гэх мэдээллийг туслах шүүгчид мэдэгдсэн тул нотлох баримтыг хүлээж, захирамжийн биелэлтийг хангуулж, хурлыг дахин хойшлуулахгүйгээр маргааныг шийдвэрлэхийг зорьсон ...” гэж тайлбарлажээ.
Үүнийг илтгэгч гишүүнээс “... Дээрх нөхцөл байдлыг шүүх хуралдаан товлосон цагтаа эхлэх боломжгүй гэж үзэх хүндэтгэн үзэх шалтгаанд авч үзэж болох хэдий ч өмнөх шүүх хурал 10 цаг 50 минутад дууссанаас хойш 27 минутын дараа дараагийн шүүх хуралдааныг эхлүүлсэнд хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдохгүй байна ...” гэж үзээд шүүгч шүүх хуралдааны товыг зөрчсөн боловч Монгол Улсын шүүхийн
тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-д заасан “удаа дараа” байх урьдач нөхцөл хангагдаагүй гэж үзсэн байна.
Тодруулбал, шалгах ажиллагааны хүрээнд тус өдөр шүүгч Ц.О-ийн даргалах дээрх хэргүүдээс бусад 5 хэргийг хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлийг авч үзэхэд хуралдааны товыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Хэдийгээр шүүгч шүүх хуралдааныг хойшлуулахгүйн тулд хариуцагчаас шаардлагатай нотлох баримтуудыг авч ирэхийг хүлээсэн гэх боловч үүнээс шалтгаалаад дараагийн хуралдаан мөн цагтаа эхлэхгүй байх зэрэг үр дагавар үүсгэхээр байх тул цаашид шүүх хуралдааныг товлосон цагт нь эхлүүлж байхыг холбогдох шүүгчид бүрэлдэхүүний зүгээс анхааруулах нь зүйтэй байна.
Мөн өргөдөлд “... хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.18-д заасныг зөрчсөн” гээд “... Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс "Манай шүүх хуралдаан хэзээ эхлэх вэ? Зөндөө хүлээлээ, яагаад эхлүүлэхгүй байна вэ?" гэж хэлэхэд шүүгч Ц.О нь “хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас баримтаа аваад энүүхэн гүүрэн доор ирж байна гэж байна, ирэхээр нь хурлаа эхлүүлнэ" гэж хэлсэн ...” гэж өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Шүүгчийн туслах хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй шүүх хуралдаандаа ирж байгаа талаар лавлаж асуусан, улмаар шүүгчид дээрх мэдээллийг өгсөн болох нь сахилгын хэрэгт авагдсан шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэл болон гар утасны орсон, гарсан дуудлагын жагсаалтын лавлагаа зэргээр тогтоогдсон байх тул шүүгч Ц.О нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзсан, харилцсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
2.2.Дээрх байдлаар шүүгч Ц.О нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг ирэхийг шүүх хуралдааны танхимд хүлээж байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч орж ирэн, хуралдааныг эхлүүлэх талаар шүүгчид хэлэхэд үл ойлголцол үүсэж, улмаар шүүгч танхимаас гарч явсан үйл баримт тогтоогджээ.
Тухайн үед шүүх хуралдааны танхимд шүүгчтэй хамт байсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас өгсөн гэрчийн мэдүүлгээс үзэхэд өргөдөл гаргагч, шүүгч хэн аль нь уурлаж бухимдсан өнгө аястайгаар харилцсан, шүүгчийн “нөхрөө загнаж байгаа юм шиг загнахгүй шүү” гэж хэлсэн нь өргөдөл гаргагчид “зүй бус авирлаж байна” гэх ойлголтыг төрүүлсэн байна гэж үзэхээр байх боловч илтгэгч гишүүний саналд дурдсанчлан энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг “зүй бус авирлах” гэдэгт хамааруулж ойлгох тул Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх;” гэж заасан зөрчилд хамаарахгүй гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Харин шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэхдээ хөндлөнгийн байр сууринаас, төвийг сахин, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулахгүй байхад анхаарч, үг, үйлдэлдээ хянамгай хандаж байхыг дурдах нь зүйтэй.
Иймд илтгэгч гишүүний “өргөдөлд дурдсан үндэслэлүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй” гэх үндэслэлээр .... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн ГС/2024/0079 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, .... Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О-т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Г.ЦАГААНЦООЖ