МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-10-04
Дугаар 107
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн даргаар А.Номин нарыг оролцуулан, хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.
Тус хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Х, “АБШ” НҮТББ, “ХТС” НҮТББ, “ШЭОНСХ” НҮТББ-уудын өргөдлөөр, Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Я-д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 0095 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-даа:
1. “... АБШ НҮТББ, “ХТС” НҮТББ, “Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчийн холбоо” НҮТББ-уудын хамтран гаргасан өргөдлийн хувьд:
1.1. Өргөдөлд дурдагдсан “ Х аймгийн .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Я нь Монгол Улсын Засаг .... нэгж болох Х аймгийн тэр дундаа М, Д, Б сумдын ард иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль орчноо хамгаалах эрхийг зөрчиж, цаашлаад цацраг идэвхт бодисын нөлөөллөөс байгаль орчин, ан амьтан, мал сүрэг, ус ургамал, хүний эрүүл мэндэд үүсэж буй аюултай нөхцөл байдал, нийтийн эрх ашиг хөндөгдөж зөрчигдөж байгааг үл хайхран, уг хэргийг хянан нягтлахгүйгээр, зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А-ын шүүхэд амаар гаргасан тайлбарт үндэслэж, 07 дугаартай захирамжийг гаргасан байгааг бид дээрх холбогдох хууль тогтоомжууд болон шүүгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн зөрчил гэж үзэж байна” гэх тухайд:
Х аймгийн .... хэргийн анхан шатны шүүхэд “МНРЙП” ХХК 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Х аймгийн онцгой комисст холбогдуулан Х аймгийн Онцгой комиссын “МНРЙП” ХХК-ийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, Х аймгийн онцгой комисст “МНРЙП” ХХК-ийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх үргэлжлүүлэх шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
“МНРЙП” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 10/2023 дугаар албан бичгээр Чимэддорж овогтой Мд “МНРЙП” ХХК-ийг шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг олгожээ.
Тухайн нэхэмжлэлд Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газын ххххх дугаартай Х аймгийн М сумын Ар хүрэн нэртэй газарт орших 91 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч Улсын бүртгэлийн “М” ХХК-д 30 жилийн хугацаагаар 2007 оны 02 дугаар сарын 13-ны өдөр олгосон Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,
Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газын хххх дугаартай Х аймгийн М сумын Х бүрэгтэй нэртэй газарт орших 175 гектар талбай бүхий уурхайн талбайд хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал ашиглахыг зөвшөөрч Улсын бүртгэлийн “М” ХХК-д 30 жилийн хугацаагаар 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр олгосон Ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл,
Х аймгийн онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар шуурхай арга хэмжээ авах тухай тогтоол,
“МНРЙП” ХХК-ийн Х аймгийн Засаг дарга бөгөөд онцгой комиссын дарга Э.Б-д гаргасан 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хх/2022, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хх/2022 дугаар хүсэлт хүргүүлэх тухай албан бичиг,
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 дугаар Х аймгийн М сумын нутагт орших Х бүрэгтэй газрын ховор элементийн орд газрын үйл ажиллагаатай газар дээр очиж танилцсан ажлын хэсгийн танилцуулга, тайлан мэдээг хүргүүлсэн албан бичиг,
Х аймгийн М сумын нутагт орших Х бүрэгтэй газрын ховор элементийн ордод ажилласан ажлын хэсгийн тайлан,
Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08-074/ххх дүгээр “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлт,
Монгол Улсын мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 01-08-074/ххх дүгээр “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлт,
Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ххх дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт “МНРЙП” ХХК-ийн Х аймгийн М сумын нутаг дахь Ар хүрэн уул талбайд 2022 онд хийх хайгуулын ажлын төлөвлөгөө зэрэг баримтыг хавсаргажээ.
Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр захирамжаар тус нэхэмжлэлд .... хэрэг үүсгэжээ.
Х аймгийн онцгой комиссын 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар албан бичгээр Х аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Э.Б-аас “МНРЙП” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд Б.А-ыг /ХХ000000/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох дараах агуулгатай итгэмжлэл олгов гээд тус итгэмжлэлд: “Итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах эрхтэй:
-Нэхэмжлэлийг гардан авах, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах, ...
-Нэхэмжлэл гаргах, гарын үсэг зурах, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, нэмэгдүүлэх, тодруулах, эвлэрэх, татгалзах...” гэжээ.
Шүүхээс 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д гардуулан өгч, эрх үүргийг тайлбарлажээ.
“МНРЙП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” хүсэлт, “...Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн дүгээр мэдэгдэл нь “МНРЙП” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан .... байгууллагын хууль бус шийдвэр байх тухай, ... тухайн мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэх “Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай” хүсэлтийг тус тус гаргасан.
2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлтээс татгалзах нь” гэх хүсэлтээрээ “Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх дүгээр мэдэгдэл нь “МНРЙП” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан .... байгууллагын хууль бус шийдвэр байх тухай, ... тухайн мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтээсээ тус тус татгалзах тухай хүсэлтийн шүүхэд ирүүлсэн байдаг.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Х аймгийн .... хэргийн анхан шатны шүүхэд тайлбараа ирүүлсэн байх бөгөөд тус тайлбартаа: “Х аймгийн М сумын нэр бүхий иргэдээс тухайн сумын Гахайт багийн нутаг дэвсгэр Х бүрэгтэй ууланд хайгуулын үйл ажиллагаа явуулсны улмаас хүн, мал амьтанд ноцтой хохирол учирч байна гэсэн агуулга бүхий гомдол гаргасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж, ажлын хэсэг томилуулж ажилласан... Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоот, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08-074/ххх дугаартай Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүгнэлтийн тухай дүгнэлтүүдээр хүрээлэн буй орчин, хүн, мал амьтанд хортой сөрөг нөлөөгүй гэж шийдвэрлэсэн байна. Иймд, “МНРЙП” ХХК-иас Х аймгийн Онцгой комиссын 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийг хянан хэлэлцэж, 07 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гаргасан “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Тус хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар: “...Даргалагч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид дээрх асуудалтай холбоотой ямар тайлбар байна вэ? гэхэд
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Х аймгийн Онцгой комисс хуралдаж, Х аймгийн М сумын 300 иргэнээс өргөдөл, гомдол ирсэнтэй холбоотой шийдвэр гаргасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирсэн дүгнэлтийг үндэслэн лабораторийн шинжилгээ эцэслэн гарах хүртэл хугацаа зааж тогтоол гаргасан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шинжилгээний багийн дүгнэлт нь “...хүн, мал, амьтны амьдрах орчинд ямар нэгэн сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн шийдвэр гарсан тул 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр буюу өнөөдрөөр тасалбар болгож, Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгохоо илэрхийлж байна.” гэжээ.
Даргалагч: Нэхэмжлэгч талаас тайлбар байна уу? гэхэд
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Хариуцагч талаас өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул уг зөвшөөрлийг баталж холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Дээрх үйл баримтуудаас тус урьдчилсан хэлэлцүүлэг дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байна.
.... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд .... хэргийг гагцхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд заавал шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй бөгөөд шүүгч 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүгчийг ёс зүйг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
1.2. “Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Цөмийн энергийн комиссын ажлын албаны дүгнэлтийг судлах, нийтийн эрх ашгийн үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой талуудыг оролцуулах боломжийг хангах ёстой байсан атал шүүгч зөвхөн Онцгой комиссын нарийн бичгийн даргын (итгэмжлэгдсэн төлөөлөгч) үгээр шийдвэр гаргасан” гэх тухайд:
Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана”, 2-т “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй”, .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-т “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж тус тус зохицуулсан.
Шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ өөрийн дотоод итгэлээр үнэлэн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, үнэлэлт дүгнэлт өгөх эрх хэмжээ сахилгын хороонд олгогдоогүй болно.
1.3. “ЗХШХШТ хуулийн 62.1.1-д заасны дагуу аймгийн онцгой комиссын шийдвэр нь шүүхээс түдгэлзүүлж болохгүй .... актад хамаарахаар байв. Гэтэл шүүгч түүнийг цуцлах шийдвэр гаргажээ. Эдгээрээс харахад ажил хариуцсан эрхмүүд болон шүүгчийн аль алиных нь хувьд маш хариуцлагагүй үйл байдал ажиглагдана” гэх тухайд:
“МНРЙП” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр: “ Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай” хүсэлт, “...Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх дүгээр мэдэгдэл нь “МНРЙП” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан .... байгууллагын хууль бус шийдвэр байх тухай, ... тухайн мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэх “Нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх тухай” хүсэлтүүдийг тус тус гаргасан ба 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай хүсэлтээс татгалзах нь” гэх хүсэлтээрээ “Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах”, “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх дүгээр мэдэгдэл нь “МНРЙП” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан .... байгууллагын хууль бус шийдвэр байх тухай, ... тухайн мэдэгдлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэх тухай хүсэлтээсээ тус тус татгалзах тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэн байдаг.
Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус хэргийг хянан хэлэлцэж, 07 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч хариуцагчид холбогдуулан гаргасан “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэжээ.
Дээрх шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар захирамжид ямар нэг .... актын биелэлтийг түдгэлзүүлсэн, цуцалсан утга санаа шүүгчийн захирамжид тусгагдаагүй байх тул дээрх өргөдлийн үндэслэлийн дагуу шүүгчийг буруутгах боломжгүй байна.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Хгийн өргөдөлд “...Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Я 2020.02.20-ний өдөр “МНРЙП” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хуурамч нотлох баримтыг нягтлан шалгалгүйгээр шүүхийн шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон, бусадтай үгсэж хуйвалдан хуурамч нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан байж болзошгүй учраас шалгуулахаар холбогдох материалыг хүргүүлж байна” гэх тухайд:
Дээрх үндэслэлийн хувьд “АБШ” НҮТББ, “ХТС” НҮТББ, “Шинэ эвлэл орон нутгийн сэтгүүлчийн холбоо” НҮТББ-ын өргөдөлд дурдагдсан үндэслэлтэй давхцаж байх бөгөөд сахилгын хэргийг хянан шалгах ажиллагааны явцад шүүгч бусадтай үгсэн хуйвалдаж хуурамч нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан гэх баримт тогтоогдсонгүй.
Шүүхийн сахилгын хорооны гишүүнд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагааг явуулахад өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Я-д үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав ... ” гэжээ.
Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Я тайлбартаа: “ ... Шүүгч би “Шүүгч би шүүх эрх мэдлийн ариун журамт үүрэг, Монгол Улсын Үндсэн хуульт байгуулал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалж, хэрэг, маргааныг хэнээс ч хараат бус, зөвхөн Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцүүлэн шийдвэрлэж, шүүгчийн ёс зүйг чанд сахиж явахаа ард түмэндээ батлан тангараглая. Хэрэв миний бие өргөсөн тангаргаасаа няцвал шүүгчийн албан тушаалаас нэн даруй огцорч, хуульд заасан хариуцлага хүлээнэ.” гэж тангараг өргөсөн.
1 . “АБШ” НҮТББ, “ХТС” НҮТББ, “ШЭОНСХ” НҮТББ хамтран гаргасан гомдлын тухайд:
1.1. Хэргийн шийдвэрлэлтийн талаарх гомдлын тухайд: Нэхэмжлэгч “МНРЙП” ХХК нь Х аймгийн Онцгой комисст холбогдох .... хэргийг хянан шийдвэрлэхдээ өргөсөн тангарагтаа үнэнч байж, хэнээс ч хараат бусаар өөрийн дотоод итгэлээрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн болно. Нэхэмжлэгч “МНРЙП” ХХК нь Х аймгийн Онцгой комисст холбогдуулан “Х аймгийн Онцгой комиссын “МНРЙП” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, “МНРЙП” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх” нэхэмжлэлийг 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Шүүгч би тус нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр захирамжаар нэхэмжлэгч “МНРЙП” ХХК-ны Х аймгийн Онцгой комисст холбогдуулан гаргасан “Х аймгийн Онцгой комиссын “МНРЙП" ХХК-ийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, “МНРЙП” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлд .... хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х аймгийн Онцгой комиссын дарга Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар албан бичгээр тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.А-ыг томилж, итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчид “...нэхэмжлэлийн шаардлагыг гардан авах, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхийг хариуцагчид тусгайлан олгож, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн нийтлэг эрхийг эдлүүлэхээр олгосон итгэмжлэлийг ирүүлсэн. Шүүгч би тус итгэмжлэлийг хүлээн авч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, шүүхэд хариу тайлбар өгөх хугацааг .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэгт зааснаар 14 хоногийн хугацаа буюу 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хариу тайлбар өгөх хугацаа тогтоож, шүүхэд эдлэх эрх үүргийг болон нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж баримтад гарын үсэг зуруулж баталгаажуулсан, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б нарт 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх үүрэг, нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж, баримтад гарын үсэг зуруулж баталгаажуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг гардуулж хариу тайлбар ирүүлэх шүүгчээс тогтоосон хугацааны дотор нэхэмжлэгчээс олгосон итгэмжлэлд заасан тусгай эрхийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар өөрчилж, Х аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх тоот “МНРЙП ХХК-нд” мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Шүүгчээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгчээс тодруулах зорилгоор .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4 “хэрэг хянан шийдвэр ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн асуудал”-т зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зарлаж урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлож, шүүгчийн туслахаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьдчилсан хэлэлцүүлгийн тов мэдэгдсэн. Нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагын тухайд нэхэмжлэлийн хувийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гардуулсан.
Улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь Х аймгийн Онцгой комиссын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр хариу тайлбараа ирүүлсэн. Уг хариу тайлбарт: “Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би “МНРК” ХХК-наас Х аймгийн Онцгой комиссын “Шуурхай арга хэмжээ авах тухай” 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х аймгийн М сумын нэр бүхий иргэдээс тухайн сумын Гахайт багийн нутаг дэвсгэр Х бүрэгтэй ууланд хайгуулын үйл ажиллагаа явуулсны улмаас хүн, мал амьтанд ноцтой хохирол учирч байна гэсэн агуулга бүхий гомдол гаргасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж /мэргэжлийн байгууллага ажлын хэсэгт томилгоожуулан ажилласан. Тухайн ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гаргах хүртэл хугацаанд аймгийн Онцгой комиссыг хуралдуулан Онцгой комиссын 56 дугаар тогтоол гаргаж “МНРК” ХХК-ны өрөмдлөгийн ажлыг түр зогсоосон тогтоол гаргасан. Монгол Улсын "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоот, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08-074/ххх дугаартай “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлтүүдээр хүрээлэн буй орчин, хүн мал, амьтанд хортой сөрөг нөлөөгүй гэж шийдвэрлэсэн байна. Иймд “МНРК” ХХК-наас Х аймгийн Онцгой комиссын 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбарыг шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн. Мөн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг орсон ба урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нар цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь биечлэн оролцсон. Урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох Х аймгийн Онцгой комисст холбогдуулан гаргасан “Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаагаа, Х аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх тоот “МНРЙП ХХК-нд” мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд хариуцагчаас шүүхэд гаргасан хариу тайлбараа дэмжиж нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн.
Шүүгч би хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын хариу тайлбарт дурдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоотоор Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Г, Х аймгийн Засаг дарга Э.Б нарт хүргүүлсэн Х аймгийн М суманд орших Х бүрэгтэй газрын ховор элементийн ордод ажилласан ажлын хэсгийн тайлан хэрэгт нотариатаар батлуулж, нотлох баримтын шаардлага хангаж нотлох баримтаар авагдсан бөгөөд уг тайланд Цаашид авах арга хэмжээний саналд, Геологи, уул уурхайн чиглэлд 1.Монгол улсын газрын ховор элементийн нийт баялгийн нөөц хэмжээг тооцоолох, өнөөгийн аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын эрин үед өндөр технологийн түүхий эд болох ГХЭ-ийн хайгуулын ажлын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар эрдэс баялгийн нөөцийг арвижуулах, Х бүрэгтэй ГХЭ-ийн ордын нарийвчилсан хайгуулыг цааш үргэлжлүүлэх, нийт нөөцийг тогтоох гэх мэт ... Байгаль орчныг хамгаалах чиглэлээр: 1.Олборлолт, боловсруулалтын технологийн дарааллыг нарийвчлан тодорхойлж, технологийн сонголтод үнэлэлт дүгнэлт өгөх.... гэх мэт. Цацрагийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр: Х бүрэгтэй орд газарт газрын ховор элементийн хайгуул, ашиглалтын үйл ажиллагаа явуулахад Цацрагийн хамгаалалт, аюулгүй ажиллагааны үндсэн дүрэм, Цацрагийн норм, Хүдрийн олборлолт боловсруулалтаас үүсэх цацраг идэвхт хаягдлын менежментийн дүрмийг мөрдөж ажиллах...гэх мэт цаашид авах арга хэмжээг тусгасан тайлан дүгнэлт гарсан байсан. Иймд шүүгчээс хариуцагч зарим нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хариуцагч Х аймгийн Онцгой комиссын дарга Э.Б-гийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар албан бичгээр тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.А-ыг томилж, итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчид “...нэхэмжлэлийн шаардлагыг гардан авах, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах..”, эрхийг итгэмжлэлээр тусгайлан олгосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь тус эрхийг эдлэх эрхтэй, уг эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй гэж үзэж .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.2. Актын биелэлтийг түдгэлзүүлсэн гэх гомдлын тухайд: .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д заасны дагуу аймгийн онцгой комиссын шийдвэр нь шүүхээс түдгэлзүүлж болохгүй .... актад хамаарахаар байв. Гэтэл шүүгч түүнийг цуцлах шийдвэр гаргажээ... гэжээ. .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Энэ хуулийн 62 дугаар зүйл, эсхүл хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтээр .... актын биелэлтийг түдгэлзүүлнэ гэж заасан. “МНРЙП” ХХК нь Х аймгийн Онцгой комисст холбогдуулан гаргасан .... хэрэгт нэхэмжлэгч талаас .... актын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлт гаргаагүй ба шүүгчээс .... актын биелэлтийг түдгэлзүүлэх талаар шийдвэрлээгүй, энэ талаар ямар ч захирамж гаргаагүй болно.
1.3. Шүүгч нөлөөлөлд авсан байж болзошгүй гэх гомдлын тухайд: Тус хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан ба шүүгчид ямар нэг хэлбэрээр нөлөөлөөгүй, шүүгч би ямар нэгэн нөлөөнд автаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн.
2.Улсын их хурлын гишүүн Х.Хгийн гаргасан гомдлын тухайд: “МНРЙП” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хуурамч нотлох баримтыг нягтлан шалгалгүйгээр шүүхийн шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон, бусадтай үгсэж хуйвалдан хуурамч нотлох баримтыг үндэслэн шийдвэр гаргасан байж болзошгүй.... гэжээ. .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д энэ хуулийн 20.2-т заасан үүрэг, 20 дугаар зүйлийн 20.2.4-т хариуцагч нь хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчаас олгосон итгэмжлэлийн хүрээнд шүүхэд үнэн зөв тайлбар гаргах үүргийг хүлээж эрх үүрэгтэй танилцаж гарын үсэг зурж баталгаажуулсан. Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт нөлөөллийн мэдүүлэг танилцуулж, гарын үсэг зурж баталгаажуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х аймгийн Онцгой комиссын дарга Э.Б нь 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 05 дугаар албан бичгээр тус хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.А-ыг томилж, итгэмжлэлд итгэмжлэгдсэн төлөөлөгчид “...нэхэмжлэлийн шаардлагыг гардан авах, шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхийг хариуцагчид тусгайлан олгож, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн нийтлэг эрхийг эдлүүлэхээр олгосон итгэмжлэлийг ирүүлсэн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нь Х аймгийн Онцгой комиссын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар “Тайлбар хүргүүлэх тухай” албан бичгээр хариу тайлбараа ирүүлсэн. Уг хариу тайлбарт: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А би “МНРК” ХХК-иас Х аймгийн Онцгой комиссын “Шуурхай арга хэмжээ авах тухай” 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Х аймгийн М сумын нэр бүхий иргэдээс тухайн сумын Гахайт багийн нутаг дэвсгэр Х бүрэгтэй ууланд хайгуулын үйл ажиллагаа явуулсны улмаас хүн, мал амьтанд ноцтой хохирол учирч байна гэсэн агуулга бүхий гомдол гаргасны дагуу эрх бүхий байгууллагад хандаж /мэргэжлийн байгууллага/ ажлын хэсэг томилгоожуулан ажилласан. Тухайн ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гаргах хүртэл хугацаанд аймгийн Онцгой комиссыг хуралдуулан Онцгой комиссын 56 дугаар тогтоол гаргаж “МНРК” ХХК-ны өрөмдлөгийн ажлыг түр зогсоосон тогтоол гаргасан болно. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоот, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08-074/ххх дугаартай “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлтүүдээр хүрээлэн буй орчин, хүн мал, амьтанд хортой сөрөг нөлөөгүй гэж шийдвэрлэсэн байна. Иймд “МНРК” ХХК-иас Х аймгийн Онцгой комиссын 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн. Хариу тайлбарт “...Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоот, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08-074/ххх дугаартай “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлтүүдээр хүрээлэн буй орчин, хүн мал, амьтанд хортой сөрөг нөлөөгүй гэж шийдвэрлэсэн...” гэж тайлбар ирүүлсэн ба тайлбарт дурдсан Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоот, тоотын хавсралт 26 хуудас материал /Х аймгийн М суманд орших Х бүрэгтэй газрын ховор элементийн ордод ажилласан ажлын хэсгийн тайлан/, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08-074/ххх дугаартай “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлт зэрэг нь хавтаст хэрэгт нотариатаар батлуулсан хэлбэрээр хэрэгт нотлох баримтаар авагдсан байсан тул хариуцагчийн тайлбарт дурдсан нотлох баримтыг хариуцагчаар дахин шаардан гаргуулах, тус нотлох баримтыг шалгах шаардлагагүй гэж үзсэн тул хариу тайлбарт дурдсан нотлох баримтуудыг шаардан гаргуулаагүй болно. Шүүгч би тус хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан нотлох баримтуудад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хэн нэгэнд давуу байдал бий болгосон, үгсэж хуйвалдсан зэрэг шүүгч хүнд байж боломгүй үйлдэл гаргаагүй бөгөөд тус хэргийг өөрийн дотоод итгэлээр хавтаст хэрэгт цугларсан хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтад үндэслэн, хуульд нийцүүлэн хэргийг шударгаар шийдвэрлэсэн болно. Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагч нарын гомдлыг зөвшөөрөхгүй байх тул хэргүүдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... ” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “АБШ” НҮТББ, “ХТС” НҮТББ, “Шинэ эвлэл” орон нутгийн сэтгүүлчдийн холбоо НҮТББ нар хамтран шүүгч Г.Я-д холбогдуулан “ ... шүүгч Г.Я нь Монгол Улсын Засаг .... нэгж болох Х аймгийн тэр дундаа М, Д, Б сумдын ард иргэдийн Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон ... эрх ашиг хөндөгдөж зөрчигдөж байгааг үл хайхран, уг хэргийг хянан нягтлахгүйгээр, зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Алтанбадралтын шүүхэд амаар гаргасан тайлбарт үндэслэж, 07 дугаартай Захирамжийг гаргасан байгааг бид дээрх холбогдох хууль тогтоомжууд болон шүүгчийн ёс зүйг ноцтой зөрчсөн, ... Цөмийн энергийн комиссын ажлын албаны дүгнэлтийг судлах, нийтийн эрх ашгийн үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой талуудыг оролцуулах боломжийг хангах ёстой байсан атал шүүгч зөвхөн Онцгой комиссын нарийн бичгийн даргын (итгэмжлэгдсэн төлөөлөгч) үгээр шийдвэр гаргасан ... .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.1-д заасны дагуу аймгийн онцгой комиссын шийдвэр нь шүүхээс түдгэлзүүлж болохгүй .... актад хамаарахаар байв. Гэтэл шүүгч түүнийг цуцлах шийдвэр гаргажээ. Эдгээрээс харахад ажил хариуцсан эрхмүүд болон шүүгчийн аль алиных нь хувьд маш хариуцлагагүй үйл байдал ажиглагдана ... ” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасан, гишүүний 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 0064 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Өргөдөл гаргагч, Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Х нь шүүгч Г.Яд холбогдуулан “ ... шүүгч Г.Я 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ”МНРЙП” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хуурамч нотлох баримтыг нягтлан шалгалгүйгээр шүүхийн шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон, бусадтай үгсэж хуйвалдан хуурамч нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан ... “ гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гарган, гишүүний 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 0065 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.4 дэх хэсэгт “Нэг шүүгчид холбогдуулан гаргасан хэд хэдэн өргөдөл, мэдээлэл, ... хэргийг нэгтгэн шалгаж, хянан шийдвэрлэж болно“ гэж зааснаар дээрх сахилгын хэргүүдийг нэгтгэн, шалгах ажиллагааг явуулжээ.
Илтгэгч гишүүн өргөдлийн агуулгаар сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг Шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцээд гишүүний саналыг хүлээн авч, шүүгч Г.Яд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч “МНРЙП” ХХК нь Х аймгийн Онцгой комисст холбогдуулан “Х аймгийн Онцгой комиссын “МНРЙП” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх тухай шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож, “МНРЙП” ХХК-нийн өрөмдлөгийн үйл ажиллагааг буцаан эхлүүлэх, үргэлжлүүлэх” нэхэмжлэлийг гаргаж, 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр захирамжаар .... хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.
Энэ явцад, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа “Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар өөрчилж, Х аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх тоот “МНРЙП ХХК-нд” мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.
Урьдчилсан хэлэлцүүлгийг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр зарлаж, 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 09:00 цагт хийхээр товлож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид урьдчилсан хэлэлцүүлгийн товыг мэдэгджээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А “ ... Х аймгийн М сумын нэр бүхий иргэдээс тухайн сумын Гахайт багийн нутаг дэвсгэр Х бүрэгтэй ууланд хайгуулын үйл ажиллагаа явуулсны улмаас хүн, мал амьтанд ноцтой хохирол учирч байна гэсэн агуулга бүхий гомдол гаргасны дагуу ... ажлын хэсгийн дүгнэлт эцэслэн гаргах хүртэл хугацаанд аймгийн Онцгой комиссыг хуралдуулан Онцгой комиссын 56 дугаар тогтоол гаргаж “МНРК” ХХК-ны өрөмдлөгийн ажлыг түр зогсоосон тогтоол гаргасан. Монгол Улсын "Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 4/663 тоот, Мэргэжлийн хяналтын Улсын ахлах байцаагчийн 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 01-08-074/хххдугаартай “Цацрагийн хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай” дүгнэлтүүдээр хүрээлэн буй орчин, хүн мал, амьтанд хортой сөрөг нөлөөгүй гэж шийдвэрлэсэн байна. Иймд “МНРК” ХХК-наас Х аймгийн Онцгой комиссын 56 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх ба 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болох Х аймгийн Онцгой комисст холбогдуулан гаргасан “Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаар “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахаар өөрчилсөн нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, Х аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх тоот “МНРЙП ХХК-нд” мэдэгдлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан бол хариуцагч нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн нь тухайн шүүх хуралдааны тэмдэглэл бичлэг зэргээр тогтоогдож байна.
.... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх“, 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах; “, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заажээ.
Шүүгч нь ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасныг хууль зөрчөөгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.
2. ... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна” гэж зааснаар гуравдагч этгээд оролцуулах эсэх нь шүүгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийх ажиллагаа байх ба Шүүхийн сахилгын хороо гуравдагч этгээд татах эсэх асуудалд дүгнэлт хийх эрхгүй.
Нөгөө талаар, Х аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 21 дүгээр захирамжаар .... хэрэг үүсгэсэн, 02 дугаар сарын 15-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг хийсэн шүүх хуралдаанд талууд эвлэрсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан уг хугацаанд зайлшгүй гуравдагч этгээд татан оролцуулах боломж нөхцөл бүрдээгүй байсан гэж үзэхээр байх тул шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.
3. Х аймаг дахь ... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаартай захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтаар “ .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар “МНРИК” ХХК-ийн Х аймгийн М сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Х аймгийн М сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/ххх дүгээр мэдэгдлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хүчингүй болгосугай”, 2 дахь заалтаар “ ... .... хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар “МНРИК” ХХК-ийн Х аймгийн Онцгой комисст холбогдуулан гаргасан “Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгуулахыг”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай”, 3 дахь заалтаар улсын тэмдэгтийн хураамжийн тухай асуудлыг шийдвэрлэж, 4 дэх заалтаар хэргийн оролцогчийн гомдол гаргах эрхийг тайлбарлан шийдвэрлэжээ.
Дээрхээс үзэхэд, шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 07 дугаар захирамжид ямар нэг .... актын биелэлтийг түдгэлзүүлсэн, цуцалсан утга санаа шүүгчийн захирамжид тусгагдаагүй байхаас гадна сахилгын хэрэг дэх бусад нотлох баримтаас үзэхэд Х аймгийн Онцгой комиссын шийдвэрийг Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхээс цуцалсан гэх баримт авагдаагүй байх тул “ ... Цөмийн энергийн комиссын ажлын албаны дүгнэлтийг судлах, нийтийн эрх ашгийн үүднээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой талуудыг оролцуулах боломжийг хангах ёстой байсан атал шүүгч зөвхөн Онцгой комиссын нарийн бичгийн даргын (итгэмжлэгдсэн төлөөлөгч) үгээр шийдвэр гаргасан ... “ гэх өргөдөл үндэслэлгүй байна.
4. Өргөдөлд “ ... шүүгч Г.Я 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “МНРЙП” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хуурамч нотлох баримтыг нягтлан шалгалгүйгээр шүүхийн шийдвэр гаргаж бусдад давуу байдал олгосон, бусадтай үгсэж хуйвалдан хуурамч нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан ... “ гэжээ.
Сахилгын хэрэгт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын тайлбар авагдсан[1] ба түүндээ ямар нэгэн баримт хавсаргасан талаар дурдаагүй байна.
Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт “ ... Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шинжилгээний багийн дүгнэлт нь “...хүн, мал, амьтны амьдрах орчинд ямар нэгэн сөргөөр нөлөөлөхгүй” гэсэн шийдвэр гарсан тул 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөр буюу өнөөдрөөр тасалбар болгож, Х аймгийн Онцгой комиссын 2022 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 56 дугаартай “Шуурхай арга хэмжээ авах тухай” тогтоолыг хүчингүй болгохоо илэрхийлж байна ... “ гэх тайлбар өгсөн нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан[2], мөн 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны бичлэгээс харахад 0:05:45-0:06:49 дэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-д тайлбараа хэлж байх ба тайлбартаа холбогдуулж ямар нэгэн нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Энэ талаар тодруулахад илтгэгч гишүүн нь сахилгын хорооны хуралдаанд “ ... Б.А-д нь шүүх хуралдаанд биеэр очоод хэлсэн байсан. ... хуурамч нотлох баримт гэсэн зүйл хэрэгт байгаагүй ... “ гэж тайлбарласан зэргээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуурамч нотлох баримт гарган өгсөн нь тогтоогдохгүй байх тул “ ... шүүгч бусадтай үгсэн хуйвалдаж хуурамч нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан гэх баримт тогтоогдсонгүй ... ” гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд илтгэгч гишүүний “ ... нэр бүхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна ...” гэх дүгнэлт үндэслэл бүхий байх тул саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн ГС/2023/0095 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, Х аймаг дахь .... хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Я-д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ГИШҮҮН Б.СУГАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН