МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-02-28
Дугаар 31
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, сахилгын хэргийн оролцогч Т.Х (цахимаар), өргөдөл гаргагч “Х...” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э (ажиглагчаар), хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн-нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийв.
Хуралдаанаар ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Б, Т.Х нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны ... дүгээр сарын ..0-ны өдрийн ГС/2023/00.. дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг илтгэгч гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа: “ ...1. “Шүүгч Р.Б нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар үндэслэл, шалтгаанаар удааширсан” гэх үндэслэлийн тухайд: Шүүгч Р.Б нь “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С...” ХХК-д холбогдох “Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50.674.140 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг хүлээн авч 2022 оны ... дугаар сарын ..8-ны өдрийн 15../ШЗ2022/016.. дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж эхэлснээс хойш дараах ажиллагаанууд хийгджээ.
Үүнд: -2022 оны ... дугаар сарын ..8-ны өдөр нэхэмжлэлийн хувийг хариуцагч Ц.Н-д гардуулсан, эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулсан, -2022 оны ... дугаар сарын ..9-ний өдөр нэхэмжлэгч “Х...” ХХК-иас “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлтийг гаргаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, -2022 оны ... дугаар сарын ..7-ны өдөр хариуцагчид нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг гардуулж, мөн хариуцагчаас хариу тайлбараа ирүүлсэн, -2022 оны ... дугаар сарын ..9-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Г-т эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлгийг танилцуулж гарын үсэг зуруулсан, -2022 оны ... дугаар сарын ..9-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 21,575,875 төгрөгийг гаргуулах болон өөрчилсөн, - 2022 оны ... дүгээр сарын ..5-ны өдрийн 15../Ш32022/019.. дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн, -2022 оны ... дүгээр сарын ..6-ны өдрийн 14.. дугаар зөвлөгөөний тогтоолоор тус иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногийн хугацаагаар сунгасан, -2022 оны ... дүгээр сарын ..8-ны өдрийн 15../ГХ2022/004.. дугаар гүйцэтгэх хуудсаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг гүйцэтгэхийг ...аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан, -2022 оны ... дүгээр сарын ..0-ны өдрийн 01/13.. дугаар албан бичгээр ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ... дугаар ангиас “С...” ХХК-ийн арилжааны банк дахь дансыг битүүмжилсэн талаар мэдэгдсэн, -2022 оны ... дүгээр сарын ..1-ний өдрийн ... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С...” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Р.Б-ыг томилсон шийдвэрийг албажуулж, 15../ШЗ2020//020.. дугаар шүүгчийн захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2022 оны ... дүгээр сарын ..9-ний өдрийн 13 цаг 00 минутад явуулахаар тогтоосон,
-2022 оны ... дүгээр сарын ..3-ны өдөр шүүх хуралдааны товыг зохигчдод мэдэгдсэн, -2022 оны ... дүгээр сарын ..8-ны өдөр хариуцагч “С...” ХХК-иас хариу тайлбар ирүүлсэн, -2022 оны ... дүгээр сарын ..6-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э-аас 2022 оны ... дүгээр сарын ..5-ны өдрийн 15../Ш32022/019.. дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргасан, -2022 оны ... дүгээр сарын ..9-ний өдрийн 15../ШЗ2022/021.. дугаар шүүгчийн захирамжаар хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулсан, -2022 оны ... дүгээр сарын ..0-ны өдрийн 15../ЗТ2022/001.. дугаар тогтоолоор шүүгч Р.Б нь 2022 оны ... дугаар сарын ..3-ны өдрөөс ээлжийн амралтаа авахтай холбогдуулан түүний ажиллагаанд байгаа “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С...” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүгч Т.С-д шилжүүлж, 2022 оны ... дүгээр сарын ..0-ны өдрийн 46.. дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С...” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.С-ыг томилсон шийдвэрийг албажуулсан, -2022 оны ... дугаар сарын ..1-ний өдрийн 16.. дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Р.Б-ны урьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байсан үлдэгдэл хэргүүдийг буцаан шилжүүлсэн, 2022 оны ... дугаар сарын ..1-ний өдрийн 16.. дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу 2022 оны ... дүгээр сарын ..1-ний өдрөөс шүүгч Р.Б-д чөлөө олгосон, -2022 оны ... дүгээр сарын ..9-ний өдрийн мэдэгдэх хуудсаар гэрч Д.Л-г 2022 оны ... дүгээр сарын ..5-ны өдөр шүүхэд ирэхийг мэдэгдсэн, -2022 оны ... дүгээр сарын ..6-ны өдөр хариуцагч Ц.Н-ийн гар утасны фейсбүүк чатад 2022 оны ... дүгээр сарын ..5-ны өдөр үзлэг хийх талаар мэдэгдсэн, -2022 оны ... дүгээр сарын ..5-ны өдөр гэрч Д.Л-г 2022 оны ... дугаар сарын 2-7-ны өдрүүдэд шүүх дээр ирж гэрчийн мэдүүлэг өгөх талаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, шүүгч сургалтад явсантай холбогдуулан Ц.Н-ийн гар утасны фейсбүүк чатад 2022 оны ... дугаар сарын ..7-ны өдөр үзлэг хийх талаар мэдэгдсэн, -2022 оны ... дугаар сарын ..2-ны өдөр зохигчдод 2022 оны ... дугаар сарын ..6-ны өдрийн 08 цаг 30 минутад хурал товлогдсон талаар мэдэгдсэн, -2022 оны ... дугаар сарын ..6-ны өдөр гэрч Д.Л-г гэрчээр асуусан, -2022 оны ... дугаар сарын ..7-ны өдөр хариуцагч Ц.Н-ийн утсанд үзлэг хийсэн, -2022 оны ... дугаар сарын ..3-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийн материал танилцуулсан, -2022 оны ... дугаар сарын ..-ний өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-т эрх үүрэг, тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэг танилцуулан гарын үсэг зуруулсан, -2022 оны ... дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Э-т цахим оролцогчийн баталгаа авч гарын үсэг зуруулсан, -2022 оны ... дугаар сарын 16-ны өдрийн 1../ШЗ2022/026.. дугаар шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны ... дүгээр сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, -2023 оны ... дүгээр сарын 11-ний өдрийн 1../ШШ2023/00.. дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.
...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2 дахь хэсэг “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт “Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан шүүгч дараах бэлтгэл ажиллагаа явуулна”, 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж заажээ.
Дээрхээс үзвэл шүүгч Р.Б нь өргөдөл гаргасан 2022 оны ... дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар тус иргэний хэрэгт 04 сар 08 хоног хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд сахилгын хэрэг авагдсан баримтуудаас үзэхэд 2022 оны ... дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэнээс хойш үндэслэлгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул шүүгч Р.Б-г дээрх өргөдлийн үндэслэлээр буруутгах боломжгүй байна.
2. “Шүүгч Т.С-д хэрэг хуваарилагдаагүй байхад дур мэдэн шийдвэр гаргасан, шүүгч Р.Б-тай зэрэгцэн ажиллагаа явуулсан” гэх үндэслэлийн тухайд, “Х.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С .......” ХХК-д холбогдох “Шатахуун худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 50.674.140 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг шүүгч Р.Б нь 2022 оны ... дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянаад 2022 оны ... дугаар сарын 08-ны өдрийн 1../ШЗ2022/016.. дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. Үүний дараа 2022 оны ... дүгээр сарын 30-ны өдрийн 1../ЗТ2022/001.. дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Р.Б нь 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ээлжийн амралтаа авахтай холбогдуулан түүний ажиллагаанд байгаа хэргүүдийг Ерөнхий шүүгч Ц.О, шүүгч С.Т нарт хуваарилсан байх бөгөөд “Х......” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С..........” ХХК-д холбогдох иргэний хэргийг шүүгч Т.С-д шилжүүлжээ.
Тус иргэний хэргийг 2022 оны ... дугаар сарын 31-ний өдрийн 163 дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Р.Б-д тус иргэний хэргийг буцаан шилжүүлсэн бөгөөд хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн шүүгч нь Р.Б болох нь шүүгч нарын тайлбар болон сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгч Т.С хэрэгт дур мэдэн шийдвэр гаргасан, шүүгчтэй зэрэгцэн ажиллагаа хийсэн гэдэг нь үндэслэлгүй байх ба шүүгч Т.С нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Р.Б-г ээлжийн амралттай байх хугацаанд “Х.............” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С................” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсныг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй юм.
3.“Шүүгч Т.С ...хариуцагчийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн арга хэмжээг цагаан өнгийн Приус машинаар сольж өөрчилсөн шийдвэр гаргасан байна. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс төлбөр гаргуулахаар нэхэмжилсэн байхад хувь хүний өмчлөлийн автомашинаар сольж хууль зөрчжээ” гэж өргөдөлд дурдсан.
... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../Ш32022/019.. дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч “Х...............” ХХК-ийн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг хүлээн авч, хариуцагч “С.................” ХХК-ийн арилжааны банкнууд дахь данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ болох 21.575.875 төгрөгөөр зогсоох арга хэмжээ авсан байна.
2022 оны .. дугаар сарын 18-ны өдөр хариуцагч “С......” ХХК-ийн захирал Ц.Н, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э нараас “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаас шалтгаалж компанийнхаа 24 жолоочийн цалин өгч чадахгүй, 10 сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн тул “С..............” ХХК-ийн захирал Ц.Н-ийн худалдаж авсан 26.000.000 төгрөгийн үнэтэй Приүс 30 маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилж дээрх захирамжийг өөрчлүүлэхээр хүсэлт гаргажээ.
... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны ... дугаар сарын 25-ны өдөр 1../ШЗ2022/023.. дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч талын шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг хүлээн авч, хариуцагч “С.................” ХХК-ийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр зогсоох арга хэмжээг хариуцагч “С............” ХХК-ийн захирал Ц.Н-ийн 26.000.000 төгрөгөөр үнэлж буй “Приус” 30 маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх арга хэмжээгээр өөрчилж шийдвэрлэжээ. Тухайн маргаан бүхий “Приус” 30 маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээнээс үзвэл “С...........” ХХК-ийн захирал Ц.Н-ийн өмчлөлийн тээврийн хэрэгсэл байна.
Шүүгч Т.С-ын “...шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг өөр арга хэмжээгээр солихыг процессын хуульд хязгаарлаагүй, хуульд зааснаар болон тухайн хүсэлтийг шүүгч үндэслэлтэй гэж үзвэл хэдийд ч арга хэмжээг солих эрхийг хуулиар зохицуулсан болно. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй” гэж заасан байх бөгөөд “С............” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 27 жолооч улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг, “С..............” ХХК нь нэр бүхий 27 жолоочийн тээврийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлдөг болох нь хариуцагч талын хүсэлтдээ дурдсан тайлбар, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж хуульд заасан үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдах, нэр бүхий 27 жолоочийн орлого олох эх үүсвэрийг хаах эрсдэл бий болох, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үр дагаварт хүргэх нөхцөл байдлаас хамгаалж, шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тус шүүхийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, “С..........” ХХК-ийн захирал Ц.Н-ийн Приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлүүлэхийг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасны дагуу хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна.
...Мөн хэрэгт авагдсан “С...” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш буюу 2018 оны ... дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд компанийн захирлаар Ц.Н ажиллаж байгаа болох нь нотлогдож байгаа юм. Иймд миний бие нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба ямар нэгэн байдлаар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй” гэх тайлбарыг гаргасан нь үндэслэл бүхий байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4 дэх хэсэгт “Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно. Хариуцагч мөнгөн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийн талаар авсан арга хэмжээг солиулахын тулд нэхэмжлэлээр шаардсан хэмжээний мөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн дансанд оруулж болно”, 69.5 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй”, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг зохигчийн хүсэлтийг үндэслэн өөрчилж, сольж болохоор заасан, мөн хуулийн этгээдэд холбогдох нэхэмжлэлийн шаардлагад хуулийн этгээдийн захирлын өмчлөлийн тээврийн хэрэгслийг битүүмжлэх арга хэмжээгээр солихыг хуулиар хориглоогүй учир шүүгчийг дур мэдэн шүүгчийн захирамжийг өөрчилсөн, нэг талд давуу байдал бий болгосон гэж Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т зааснаар буруутгах үндэслэлгүй байна...” гэжээ.
Холбогдох шүүгч Р.Б тайлбартаа: “...“Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-нд холбогдох “Шатахуун худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 50,674,140 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны ... сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны ... сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, мөн өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
Нэхэмжлэгчээс 2022 оны ... сарын 09-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг багасган өөрчлөх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн багасгасан шаардлагыг 2022 оны ... сарын 17-ны өдөр хариуцагчид гардуулсан. Хариуцагч тайлбараа /үндсэн болон багасгасан шаардлагын/ 2022 оны ... сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн. ...Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны ... сарын 05-ны өдөр шүүгчийн 1../Ш32022/01.. дугаартай “Хүсэлт хянан шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ авсан шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид хэргийн оролцогч 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй тул шүүх уг гомдол гаргах хугацааг дууссаны дараа шүүх хуралдааныг товлон зарладаг.
“С...” ХХК нь нүүрс тээвэрлэдэг тээврийн үйл ажиллагаа явуулдаг /... боомт/ компани бөгөөд сүлжээгүй газар явдаг тул тус компанийн захирал Ц.Н-ийн утас нь холбогдохгүй тохиолдол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд удаа дараа гарч байсан. Нүүрс тээвэрлэдэг компаниуд нүүрсээ ... боомтоор дамжуулан Хятадын хил гаргадаг тул тээвэр хийхээр явахад удаан хугацаагаар сүлжээгүй газар явдаг тул шүүхээс дээрх захирамжийг гарсан өдөр нь нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г-т мэдэгдсэн боловч хариуцагч “С... " ХХК-ийн захирал Ц.Н-д мэдэгдэж чадаагүй. Харин шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дуусаад хариуцагч “С...” ХХК-ийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн багасгасан шаардлага 21,575,875 төгрөгийн хэмжээнд зогсоосон байсныг хариуцагч сүлжээтэй газар орж ирээд дансаар гүйлгээ хийхэд мэдсэн гээд шүүхээс ирж, гарсан захирамжтай танилцсан. Тэгэхдээ өнөөдөр л сүлжээтэй газар орж ирээд дансаар гүйлгээ хийхэд шүүхээс арга хэмжээ авсан байна гэдгээ мэдлээ гээд хариуцагч Ц.Н маргаснаар шүүгчийн туслахаас “2022 оны ... сарын 26 өдөр гардаж авлаа” гэсэн тэмдэглэл хийж, захирамжийг гардуулжээ.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны ... сарын 06-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай” 1.. дугаартай тогтоолоор 60 хоногийн хугацаанд хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй буюу хариуцагч хэргийн материалтай танилцаагүй байх тул хэрэг хянан шийдвэрлэх хугацааг 30 хоногоор сунгасан.
Шүүхээс 2022 оны ... сарын 29-ний өдрийн 13:00 цагт шүүх хуралдааныг товлон зарлаад энэ хугацаанд хариуцагчийг хэргийн материалтай танилцуулах боломжид хугацаа гэж үзээд 2022 оны ... сарын 21-ний өдөр Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж, мөн өдөр шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж тус тус гарсан.
Хариуцагч "С... " ХХК-ийн захирал Ц.Н нь шүүхэд ирж захирамжаа гардан авсан өдөр хэргийн материалтай танилцаж, нэхэмжлэгчийн багасгасан шаардлагатай холбогдуулан 2022 оны ... сарын 28-ны өдөр дахиад хариу тайлбар гаргаж, мөн өдөр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гаргаж, уг гомдлыг шүүх 2022 оны ... сарын 27-ны өдөр хүлээж авсан байдаг. Мөн “С...” ХХК-ийн захирал Ц.Н нь өмгөөлөгч Ж.Э-тай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөлөгч Ж.Э-аас 2022 оны ... сарын 29-ний өдөр товлогдсон шүүх хуралдааныг хойшлуулах /хэргийн материалтай танилцах, нотлох баримт гаргах/, шүүгчийн захирамжид гомдол гаргасан уг гомдлыг хэлэлцэх шүүх хуралдаанд оролцоно гэдгийг хүсэлтдээ дурдсан. 2022 оны ... сарын 29-ний өдрийн 13:00 цагт эхэлсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г оролцсон, хариуцагч “С...” ХХК-ийн захирал Ц.Н оролцоогүй, түүний сонгож авсан өмгөөлөгч Ж.Э-аас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтээ ирүүлсэн, уг хүсэлтдээ шүүгчийн захирамжид гомдол гаргасан гэдгийг дурдсан байсан. Тиймээс, шүүхээс хариуцагчийн өмгөөлөгчийн хуульд заасан эрхийг хангаж, шүүгчийн захирамжид гомдол гаргасан тул уг захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг товлон зарлах боломжгүй гэдгийг нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г-т тайлбарлан, шүүх хуралдааныг хойшлуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ.” 71.2.-Т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно" Гэж тус тус зааснаар 2022 оны ... сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, шүүгчдийн зөвлөгөөнөөр 30 хоногоор сунгаснаар уг хэргийн хугацаа 2022 оны ... сарын 08-ны өдөр дуусах ёстой байсан. Иргэний хэрэг үүсгэсэн шүүгч миний хувьд хуульд заасан хугацаанд буюу 2022 оны ... сарын 21-ний өдөр Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, 2022 оны ... сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийн оролцогчийн хүсэлт, мөн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулсан. Нэгэнт шүүгчийн захирамжид гомдол гаргасан байхад уг гомдлыг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэдэг, гомдлыг хянан шийдвэрлээгүй бөгөөд хариуцагч “С...” ХХК-ийн захирал Ц.Н өмгөөлөгчөөр Ж.Э өмгөөлөгчийг сонгон авсан тул Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхийг шүүх эдлүүлдэг, дээрх нөхцөл байдлын улмаас 2022 оны ... сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэж чадаагүй болно. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч "Х... " ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г... оролцсон. ...Мөн нэхэмжлэгчээс 2 удаа нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан, шатахуун худалдах-худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэгчээс тухайн сарын нэхэмжлэлийг явуулсан явуулаагүй гэдэгт талууд маргасан бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримттай холбогдуулан хоёр байгууллагын нягтлангууд тооцоо нийлсэн байдаг. Үүнээс болоод нэхэмжлэгч талаас анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг багасгасан, хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрч, 18,761,180 төгрөгийг төлсөн баримтыг хариуцагч шүүхэд ирүүлсэн. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтыг хариуцагчид танилцуулах, өөрчилсөн шаардлагыг гардуулах, 14 хоногийн хугацаанд тайлбар авах, /хариуцагчийн утас холбогдохгүй байсан/ зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүх тасралтгүй явуулж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно.
Миний бие 2022 оны 10 дугаар сард ээлжийн амралт авна гэдгээ мэдэж байсан тул шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжтой /нотлох баримт цугларсан, ажиллагаа хийгдэж дууссан/ бүх хэргийг шийдвэрлэсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогч шүүх хуралдааныг хойшлуулах, гомдол гаргах, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн тохиолдолд шүүх хуралдаан хойшлогддог. Энэ эрхийнхээ дагуу хариуцагчийн өмгөөлөгч Ж.Э-аас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Ээлжийн амралтыг 2022 оны ... сарын 03-ны өдрөөс эхлэн эдэлсэн бөгөөд ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн 2022 оны ... сарын 30-ны өдрийн 1.../ЗТ2022/001.. дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн томилох тухай” тогтоолоор ажиллагаанд байгаа хэргүүд Ерөнхий шүүгч Ц.О, шүүгч Т.Х нарт хуваарилагдсан болно.
Ээлжийн амралттай байх хугацаанд шүүх бүрэлдэхүүн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн байна. Хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн гээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч Т.Х явуулсан. 2022 оны ... сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа орсноор тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний ... дугаар тогтоолоор урьд хуваарилагдсан хэргүүдээс шийдвэрлэгдээгүй хэргүүдийг буцаан шилжүүлсэн.
2022 оны ... сарын 02-ны өдөр 16 хэргийн шүүх хуралдаан зарласан ба “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-нд холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааныг 2022 оны ... сарын 16-ны өдөр зарлаж, мөн өдөр талуудад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна. Шүүх хуралдаанаас өмнө 2022 оны ... сарын 06-ны өдөр гэрч Д.Л-г асууж, гэрчийн мэдүүлэг авсан. 2022 оны ... сарын 07-ны өдөр Ц.Н-ийн гар утсанд үзлэг хийж, үзлэгийн тэмдэглэлийг талуудад танилцуулж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн өмгөөлөгчид үзлэгийн тэмдэглэлийг түүний цахим хаяг руу хүргүүлсэн.
2022 оны ... сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Х... " ХХК- ийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч “С... " ХХК-ийн захирал Ц.Н-ийн өмгөөлөгч Ж.Э нар оролцсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г нь Улаанбаатар хотод онош тодруулж, шинжилгээ өгч байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг нотлох баримтын хамт ирүүлж, шүүх хуралдааныг хойшлуулахдаа 2023 оны ... сарын 05-ны өдөр эмчилгээ дуусах тул ... аймагт очих боломжит хугацаагаар хойшлуулж өгөхийг хүссэн, хариуцагч Ц.Н нь тээвэрт явж байгаад үе мөч нь өвдсөн, эмчилгээ хийлгэж байгаа үндэслэлээр 3 хоногийн эмчийн магадалгааг өгснийг өмгөөлөгч Ж.Э тайлбарлаж, шүүх хуралдааныг хойшлуулахыг хүссэнээр шүүх хуралдааныг 2023 оны ... сарын 11-ний өдрийн 08:30 цаг хүртэл хойшлуулсан.
2023 оны ... сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, “Х...” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э, хариуцагч “С...” ХХК-ийн захирал Ц.Н, түүний өмгөөлөгч Д.Э нар оролцож, шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Миний хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуульд заасан хугацаанд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүх хуралдаан хэргийн оролцогчийн хүсэлтээр 2 удаа хойшлогдож, 3 дахь удаагийн хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн. ...Мөн өргөдөл гаргагчаас "Б...”ХХК, “Ц...” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг үндэслэлгүй хүлээн авахаас татгалзсан талаарх гомдол гаргасан ба уг гомдлыг шийдвэрлэсэн байна. 2022 оны ... дугаар сард Ерөнхий шүүгч Ц.О, шүүгч Т.Х нар ээлжийн амралт авсан ба миний бие ганцаараа ажиллаж байсан. "Б...”ХХК, “Ц...” ХХК-нд холбогдох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид “Х...” ХХК гомдол гаргасан, уг гомдлыг шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн тул дээрх гомдлыг шийдвэрлэсэн шүүхийн тогтоолыг нотлох баримтаар хавсаргав. Харин гомдолд “...шүүгч Р.Б нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г-т тайлбарлахдаа танайх гэрээний заалтаа хүчингүй болгоод ир тэгвэл манай шүүх шийднэ...” гэж хэлсэн гэж шүүгчийг үндэслэлгүй холбогдуулан бичсэнд гомдолтой байна. Миний бие уг хэргийн нэхэмжлэлийг хүлээн авснаас хойш нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Г-тэй шүүх хуралдаан дээр л уулзсан, өмнө нь таньдаг хүн биш, уулзаж байгаагүй гэдгийг хэлмээр байна” гэжээ.
Шүүгч Р.Б Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: ... “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-нд холбогдох иргэний хэргийг 2023. ... .11-ний өдөр шийдвэрлэсэн бөгөөд хэргийн оролцогчид шүүхийн шийдвэрийг гардан авсан. Тус шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон ба нэхэмжлэгч, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаагүй юм. Шүүхийн шийдвэрийг гардуулсан баримтыг шуудангаар хүргүүлсэн. ...Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүний 2023 оны ... сарын 30-ны өдрийн ГС/2023/00.. дугаартай "Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" саналыг хэвээр үлдээж өгөхийг хүсье” гэжээ.
Холбогдох шүүгч Т.Х тайлбартаа: “...1. “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-д холбогдох иргэний хэрэгт шүүгч Т.Х явуулсан хянан шийдвэрлэх ажиллагааны талаар: Тус шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 30-ны өдрийн 1../ЗТ2022/001.. дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн томилох тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-д холбогдох иргэний хэргийг хүлээн авч, дараах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Үүнд: 1.1. Шүүгч миний бие талуудад нөлөөллийн мэдүүлгийг танилцуулан, хариуцагчийн өмгөөлөгч Д.Э-ээс шүүхэд нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, үзлэг хийлгэхийг хүссэн хүсэлтүүдийг 2022 оны ... дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2022 оны ... дугаар сарын 18-ны өдрийн 1../ШЗ2022/022.. дугаартай “Хүсэлт хянан шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар “С...” ХХК-ийн нягтлан бодогч Д.Л-г гэрчээр асуулгах, “С...” ХХК-ийн захирал Ц.Н-ийн “Ц...” гэх хаяг бүхий цахим зурвас болон гар утсанд үзлэг хийлгэх хүсэлтийг тус тус хангаж, “С...” ХХК-иас “Х...” ХХК-д 18,761,180 төгрөг шилжүүлсэн талаарх шилжүүлгийн баримтыг нотлох баримтаар нэхэмжлэгчээс гаргуулахыг хүссэн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
1.2. Мөн хариуцагчийн өмгөөлөгчөөс шүүхэд ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../Ш32022/019.. дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, “С...” ХХК-ийн захирал Ц.Н-ийн худалдаж авсан 26,000,000 төгрөгийн үнэтэй Приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж өгнө үү гэх хүсэлтийг 2022 оны ... дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны ... дугаар сарын 25-ны өдрийн 1../ШЗ2022/023.. дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар авсан арга хэмжээг солих тухай” шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн зэрэг ажиллагааг явуулжээ.
2. Нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С...” ХХК-д холбогдох иргэний хэрэгт шүүгч Т.Х нь өөрт хуваарилагдаагүй хэрэгт дур мэдэн, хөндлөнгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэх гомдлын тухайд:
...шүүгч Р.Б нь 2022 оны ... дүгээр сарын 30-ны өдөр ээлжийн амралтаа авснаар ...2022 оны ... дүгээр сарын 30-ны өдрийн 1../ЗТ2022/001.. дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн томилох тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-д холбогдох иргэний хэрэг надад хуваарилагдсанаар шүүгч Т.Х би уг иргэний хэргийг хүлээн авч, 2022 оны ... дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны ... дугаар сарын 31-ний өдрийг хүртэл буюу шүүгч Р.Б ээлжийн амралттай байх хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Иймд, тухайн гомдолд дурдсанчлан өөрт хуваарилагдаагүй хэрэгт дур мэдэн, хөндлөнгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан гэж үзэх боломжгүй юм. Ингээд шүүгч Р.Б нь 2022 оны ... дугаар сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа эдэлж дууссан тул мөн өдрийн ... дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн томилох тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-д холбогдох иргэний хэргийг тухайн шүүгчид буцаан шилжүүлсэн.
3.Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан хэлэлцсэн талаар болон хэлэлцэх хэргийн хугацаа алдаж, хадгалж байгаад шийдвэрлэсэн гэх гомдлын тухайд: 3.1. Хариуцагчийн өмгөөлөгч нь тус шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../Ш32022/019.. дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч, тус захирамжийг хүчингүй болгуулах тухай гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гаргасан бөгөөд уг гомдлыг шүүх мөн өдөр хүлээн авснаар тус шүүхийн 2021 оны ... дугаар сарын 23-ны өдрийн 1../ЗТ2022/000.. дугаартай “Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам батлах тухай” шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу шүүгч Т.Х надад хуваарилагдсан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан "иргэний хэрэг" гэх ойлголт нь агуулгын хувьд, нэхэмжлэлийн шаардлагын хүрээгээр тодорхойлогдох, тодорхой этгээдүүдийн хооронд үүссэн нэг маргаан бөгөөд, хэлбэрийн хувьд нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээр хэргийн индексийн дугаар авч дугаарлагдсан нэг хэргийг илэрхийлэх ба хэргийг эцэслэн шийдвэрлээгүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гаргасан, түүнчлэн, уг захирамж, тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгчийг "тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч" гэж үзэх боломжгүй юм.
Нөгөө талаар, шүүгч Р.Б нь ээлжийн амралт авсны үндсэн дээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-д холбогдох иргэний хэрэг надад хуваарилагдахаас өмнө буюу цаг хугацааны хувьд 2022 оны ... дүгээр сарын 27-ны өдөр хариуцагчийн өмгөөлөгч тус шүүхийн шүүгч Р.Б шийдвэрлэсэн 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../Ш32022/019.. дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдол нь /шүүгч Р.Б ээлжийн амралтаа авахаас өмнө буюу “Х..” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үед/ 2022 оны ... дүгээр сарын 27-ны өдөр надад хуваарилагдсан байсан. Иймд, дээрх үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн тус шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../Ш32022/019.. дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хүлээн авч, Ерөнхий шүүгчийн 2022 оны ... дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай захирамжаар 2022 оны ... дугаар сарын 07-ны өдөр гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдааны даргалагчаар шүүгч Т.Х, бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч Ц.О, ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.М нарыг томилсон шийдвэрийг албажуулсан юм. /2021 оны ... дугаар сарын 23-ны өдрийн 1../ЗТ2022/000.. дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 3.2-т “Хэрэг, маргааныг бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд тухайн хэргийн илтгэгч шүүгч хэргээ өөрөө даргална” гэж заасан./
3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. “Гарсан өдрөөс нь хойш” 10 хоногийг захирамж, тогтоолыг гаргасан өдрөөс хойш, захирамж, тогтоол гарсан өдрийг мэдээгүй бол мэдсэн өдрөөс хойш тоолох бөгөөд шүүгчийн 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдөр гарсан захирамжийг хариуцагч “С...” ХХК-ийн захирал 2022 оны ... дүгээр сарын 26-ны өдөр гардан авсан болох нь шүүхийн БАРИМТ №7 (Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж гардуулсан, хүргүүлсэн, мэдэгдсэн тухай) баримтаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч тухайн захирамжийг эс зөвшөөрсөн гомдлоо 2022 оны ... дүгээр сарын 26-ны өдөр гаргасан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 171 дүгээр зүйлийн 171.1-д “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж зохицуулсан ба тус шүүхийн 2022 оны ...дүгээр сарын 05-ны өдрийн 1.../Ш32022/019.. дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг 2022 оны ... дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2022 оны ... дугаар сарын 07-ны өдөр буюу 12 хоногийн дотор хуулийн хугацаанд хянан шийдвэрлэж тогтоол гаргасан тул хугацаа алдаж, хэргийг хадгалсан гэх өмгөөлөгч Д.Э-ийн гомдол нь үндэслэлгүй.
4. ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../ШЗ2022/019.. дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 1../ШТ2022/000.. дугаартай шүүхийн тогтоолоор хэвээр үлдээсэн шийдвэрт дахин өөрчлөлт оруулж, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан буюу хариуцагч хуулийн этгээдийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн арга хэмжээг хувь хүний өмчлөлийн авто машинаар сольж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх гомдлын тухайд:
4.1. ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../Ш32022/019.. дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Х...” ХХК-ийн хүсэлтийг хангаж, хариуцагч “С...” ХХК /РД:4083482/-ийн арилжааны банкнууд дахь данснуудын зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээ болох 21,575,875 (хорин нэгэн сая таван зуун далан таван мянга найман зуун далан тав) төгрөгийн хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулан захирамжийн 4 дэх заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар уг захирамжид гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигчид тус шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Уг захирамжийг эс зөвшөөрч хариуцагч талаас 2022 оны ... дүгээр сарын 26-ны өдөр гаргасан гомдлын үндэслэлээ тайлбарлахдаа дээрх захирамж гарснаар манай компанийн эрх ашигт сөргөөр нөлөөлж, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна, ...манай компанийн 20 жолоочийн цалин өгч чадахгүй нөхцөл байдал үүссэн... тул 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../Ш32022/019.. дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж тайлбарласан байх ба шүүх бүрэлдэхүүн гомдлыг хянан шийдвэрлэхдээ дээрх шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 69.1.3-т заасныг баримтлан хариуцагч “С...” ХХК-ийн ХААН банк дахь харилцах 5866225... дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авч, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан нь үндэслэлтэй, ...шүүгчийн захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй, энэ нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах асуудал бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д заасан үндэслэл буюу үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл хариуцагч талаас мөн хуулийн 69.4-т зааснаар дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 21,575,875 төгрөгийн хэмжээнд зогсоох тухай арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд хэдийд ч гаргах боломжтой болохыг захирамжийн үндэслэлдээ тусгаж шийдвэрлэсэн.
Тодруулбал, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ /шүүхийн тогтоол/ гарахдаа хариуцагч талаас хуулийн 69.4-т зааснаар дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 21,575,875 төгрөгийн хэмжээнд зогсоох тухай арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгуулахыг хүссэн хүсэлтийг шүүхэд хэдийд ч гаргах эрхийг хязгаарлаагүй болохыг дурдвал зохино.
4.2. Ингээд 2022 оны ... дүгээр сарын 05-ны өдрийн 1../Ш32022/019.. дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, “С...” ХХК-ийн захирал Ц.Н-ийн худалдаж авсан 26,000,000 төгрөгийн үнэтэй Приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т заасны дагуу хангаж шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг өөр арга хэмжээгээр солих талаар хариуцагч шүүхэд хүсэлт гаргаж болох бөгөөд шүүх хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл хангаж шийдвэрлэхээр зохицуулсан байдаг.
Иймд, хуулийн 69.1, 69.4, 69.5, 124.1-д заасан өөрчлөх тухай заалтууд шүүхийн эцсийн тогтоол гарахаас өмнө хийгдэх боломжтойг анхаараагүй, өмнө нь хянагдсан хүчин төгөлдөр болсон захирамжийг дахин хянан өөрчилсөн гэх үндэслэлээр шүүхийг буруутгах боломжгүй бөгөөд энэ талаар буюу шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг өөр арга хэмжээгээр солихыг процессын хуульд хязгаарлаагүй, хуульд зааснаар болон тухайн хүсэлтийг шүүгч үндэслэлтэй гэж үзвэл хэдийд ч арга хэмжээг солих эрхийг хуулиар зохицуулсан болно.
4.3. Хариуцагч талаас шүүхэд хандан гаргасан “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, “С...” ХХК-ийн захирал Ц.Н-ийн худалдаж авсан 26,000,000 төгрөгийн үнэтэй Приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлүүлэхийг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэх болсон үндэслэл нь:
А. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй” гэж заасан байх бөгөөд “С...” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 27 жолооч улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг, “С...” ХХК нь нэр бүхий 27 жолоочийн тээврийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл зэргийг төлдөг болох нь хариуцагч талын хүсэлтдээ дурдсан тайлбар, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж хуульд заасан үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдах, нэр бүхий 27 жолоочийн орлого олох эх үүсвэрийг хаах эрсдэл бий болох, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үр дагаварт хүргэх нөхцөл байдлаас хамгаалж, шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд тус шүүхийн “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, “С...” ХХК-ийн захирал Ц.Н-ийн Приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлүүлэхийг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Б.Гомдолд дурдсан хариуцагч хуулийн этгээдийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн арга хэмжээг хувь хүний өмчлөлийн авто машинаар сольсон гэх гомдол үндэслэлгүй бөгөөд шүүхээс нотлох баримтын хүрээнд буюу “С...” ХХК-ийн захирал Ц.Н-ийн нэр дээрх Приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж шийдвэрлэсэн болохыг эрхэм сахилгын хорооны гишүүд анхаарч үзэхийг хүсье. Тэрээр, “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “С...” ХХК-д холбогдох иргэний хэргийн хариуцагчаар тус компанийн захирал Ц.Н-г тодорхойлсон, Ц.Н нь уг хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар татагдаж, хариу тайлбар гаргах, хүсэлт гаргах зэрэг ажиллагаанд оролцсон, “Х...” ХХК болон “С...” ХХК-ийн хооронд 2018 оны ... дүгээр сарын 02-ны өдөр байгуулагдсан “Шатахуун худалдах, худалдан авах” 2018/04/02 тоот гэрээнд “С...” ХХК-ийг төлөөлж захирал Ц.Н гарын үсэг зурсан. Мөн хэрэгт авагдсан “С...” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш буюу 2018 оны ... дүгээр сарын 05-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд компанийн захирлаар Ц.Н ажиллаж байгаа болох нь нотлогдож байгаа юм. Иймд миний бие нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба ямар нэгэн байдлаар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргаагүй болохыг ийнхүү тайлбараараа илэрхийлж байна.
5. Албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх гомдлын тухайд: ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулах, түдгэлзүүлэхээс бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тасралтгүй явагдах хуулийн зарчмыг баримтлан “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С...” ХХК-д холбогдох иргэний хэргийг хууль, журмын дагуу хүлээн авч, шүүгч Р.Б ээлжийн амралттай байх хугацаанд буюу 2022 оны ... дүгээр сарын 30-ны өдрөөс 2022 оны ... дугаар сарын 31-ний өдрийн хооронд талуудаас ирүүлсэн хүсэлтийг хянан шийдвэрлэж, тухай бүрд нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Гомдол гаргагчийн гомдлын үндэслэл болох хариуцагч хуулийн этгээдийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн арга хэмжээг хувь хүний өмчлөлийн авто машинаар сольж, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчөөгүй болох талаар дээр тайлбарласан бөгөөд шүүгч хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн нь эрхээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх боломжгүй.
Шүүгч миний зүгээс хариуцагч хуулийн этгээдийн дансны хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгээр битүүмжилсэн арга хэмжээг хувь хүний өмчлөлийн авто машинаар сольж шийдвэрлэсэн гэх гомдлын үндэслэлдээ намайг ямар байдлаар албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилготой байсныг гомдол гаргагч нь дурдаагүй байх ба ямар учир шалтгаанаар эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй болжээ. “С...” ХХК-д нэр бүхий 27 жолооч улс хоорондын ачаа тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг болох нь Нийгмийн даатгалын “С...” ХХК-д ажиллаж буй даатгуулагчдын 2022 оны 01-09 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалтын тайлангаар тогтоогдож байх тул дээрх нэр бүхий 27 жолоочийн эрх ашиг хөндөгдөхөөр байна гэж үзэж “Хүсэлт шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж, “С...” ХХК-ийн захирал Ц.Н-ийн Приус 30 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилж шийдвэрлэсэн нь эрхээ урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлд хамаарахгүй...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Х...” ХХК-ийн өмгөөлөгч Д.Э-ээс ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Б, Т.Х нарт холбогдуулан өргөдөл гаргасанд Сахилгын хорооны гишүүний 2022 оны ... дүгээр сарын 30-ны өдрийн 14.. дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.
Тус захирамжид өргөдөл гаргагчаас гомдол гаргасныг Сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдаанаар хэлэлцээд 2023 оны ... дүгээр сарын 03-ны өдрийн СХТ/2023/00... дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож “шүүгч Р.Б шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ямар үндэслэл, шалтгаанаар удааширсан, хуулийн дээрх хугацаа хэтэрснийг шалгах, тухайн маргаан бүхий иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч нь хэн болох, өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдсан шүүгч Т.Х өөрт нь хуваарилагдаагүй хэрэгт хөндлөнгөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан эсэх, хариуцагч хуулийн этгээдийн арилжааны банкнууд дахь дансны зарлагын хөдөлгөөнийг иргэн Ц.Н-ийн эд хөрөнгөөр сольсон нь үндэслэлтэй эсэхийг тодруулах ажиллагаа явуулах шаардлагатай” гэж дүгнэн холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Дээр дурдсан нөхцөл байдлыг шалган илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Х...” ХХК-аас “С...” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Б хүлээн авч хянаад 2022 оны ... дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, улмаар тус иргэний хэргийг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны ... дүгээр сарын 11-ний өдрийн 1../ШШ2023/000.. дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, заримыг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, ...шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.
Иргэний хэрэг үүсгэснээс шийдвэр гарах хүртэлх хугацааг үзэхэд дээрх иргэний хэргийг 06 сар 07 хоног буюу 187 хоногт шийдвэрлэсэн байх хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчээс шалтгаалж удааширсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, 2022 оны ... дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгээд А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн зөвлөгөөний 2022 оны ... дүгээр сарын 06-ны өдрийн ... дүгээр тогтоолоор “Х...” ХХК-ийн нэхэмжлэлтэй “С...” ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2022 оны .... дүгээр сарын 06-ны өдрөөс 30 хоногоор сунгаж, тус иргэний хэргийг хуульд заасан хугацаанд буюу 2022 оны ... дүгээр сарын 29-ний өдрийн 13 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тов тогтоосон боловч тус өдрийн хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр, 2022 оны ... дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр хойшлогдож нийт 2 удаа хэргийн оролцогчдын хуульд заасан эрхийг эдлүүлэн хойшилсон байна.
Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд хариуцагч талаас нотлох баримт гаргуулах, үзлэг хийлгэх, гэрч асуулгах хүсэлтүүд гаргаж, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны ... дугаар сарын 18-ны өдрийн 1../ШЗ2022/022.. дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэн гэрч асуух, үзлэг хийх ажиллагаануудыг тус тус хийжээ.
Дээрхээс үзэхэд, шүүх хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж хуралдаан хойшлуулсан, хуульд заасан ажиллагаа хийсэн зэргээс шалтгаалж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байх бөгөөд энэ нь шүүгчийг буруутгах үндэслэл болохгүй.
Шүүгч Т.Х-д холбогдох өргөдөл дурдсан үйл баримтын тухайд, Холбогдох иргэний хэрэг ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Б-д хуваарилагдаж, шүүгч нь 2022 оны ... дугаар сарын 03-ны өдрөөс ээлжийн амралт эдлэх болсноор тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны ... дүгээр сарын 30-ны өдрийн 1../ЗТ2022/001.. дугаар тогтоолоор хэргийг шүүгч Т.Б-д шилжүүлж, улмаар шүүгч Р.Б 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ээлжийн амралтаа эдэлж дуусаад ажилдаа орсноор хэргийг буцаан шилжүүлсэн байна.
... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны ... дугаар сарын 23-ны өдрийн ... дугаар тогтоолоор баталсан “Шүүхэд нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт, хэрэг хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 3.2-т “Шүүгч ээлжийн амралт эдэлсэн бол шүүгчийг ээлжийн амралт авах өдрөөс ажлын 10 хоногийн өмнө уг шүүгчид хуваарилагдах нэхэмжлэлийг зогсоож, тухайн шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа үлдэгдэл хэргийг энэ тогтоолын 3.1-д заасны дагуу хуваарилна..." гэж зааснаас үзэхэд шүүгч Т.Х нь хуульд заасан журмын дагуу өөрт нь хуваарилагдсан хэрэгт ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна.
Түүнчлэн, шүүгч Т.Х иргэний хэргийг шийдвэрлэх явцад хариуцагч талаас шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт гаргасныг 2022 оны ... дугаар сарын 25-ны өдрийн 1../ШЗ2022/023.. дүгээр захирамжаар шийдвэрлэхдээ хариуцагч хуулийн этгээдийн хуульд заасан үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагаа алдагдах, хариуцагч хуулийн этгээдийн нэр бүхий 27 жолоочийн орлого олох эх үүсвэрийг хаах эрсдэл бий болох, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөх үр дагаварт хүргэх нөхцөл байдлаас хамгаалж, хариуцагчийн хүсэлтэд дурдсанаар “С...” ХХК-ийн захирал Ц.Н-ийн нэр дээрх эд хөрөнгөөр сольсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.4-т “Шүүгч хариуцагчийн хүсэлтээр энэ хуулийн 69.1-д заасан нэг арга хэмжээг өөр арга хэмжээгээр сольж болно...”, 69.5-д “Шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үйлдвэрлэл, үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй” гэж тус тус заасан.
Ц.Н нь “С...” ХХК-ийн дүрэмд зааснаар тус компанийн үүсгэн байгуулагч, компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог компанийн эрх бүхий албан тушаалтан, мөн 2018 оны ... дүгээр сарын 05-ны өдрөөс хойш тус компанийн захирлаар ажиллаж байгаа нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх бөгөөд захирал Ц.Н-аас гаргасан шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг өөрийн нэр дээрх хөрөнгөөр солих хүсэлтийг шийдвэрлэснийг шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны ... дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2023/00.. дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Б, Т.Х нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
С.ЭНХТӨР