
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2023-09-07
Дугаар 105
Улаанбаатар хот

Сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Д.Б , Ч.Б нар zoom-ээр холбогдон тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
... анхан шатны шүүхийн шүүгч Б.Г , шүүгч Д.Б , Ч.Б нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2023/0017 дугаартай дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2023/0017 дугаартай дүгнэлтэд:
“...Л.Б нь 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 16 сар 19 хоног яллагдагчаар цагдан хоригдсон гэж үзнэ. Дээрх эрүүгийн хэргийг тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2021/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолоор Л.Б-г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг хохирогч тал эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж, ... давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ДШМ/32 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газарт очтол хэвээр үлдээсэн байна. Уг магадлалд шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч П.Ө гомдол, прокурор эсэргүүцэл гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 339 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Тус эрүүгийн хэргийг ... анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар албан бичгээр ... прокурорын газарт хүргүүлжээ. Иймд Л.Б-г 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн прокурорт хэрэг буцаж ирсэн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд шүүгдэгчээр цагдан хоригдсон гэж үзнэ. Шүүгдэгчээр цагдан хоригдсон хугацаа нь яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд орж тоологдох талаар хуульд зохицуулаагүй. Тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/52 дугаар шүүгчийн захирамжаар Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэнд түүний өмгөөлөгч А.О гомдол гаргасныг 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЕШЗ/165 дугаар Ерөнхий шүүгч Б.Г гийн захирамжаар мөн хуулийн 5.8 дугаар зүйлийн 3, 5.2-д хэсэгт тус тус заасны дагуу дээрх захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Дээрх Ерөнхий шүүгчийн захирамжид Г.Б нь яллагдагчаар 16 сар 02 хоног цагдан хоригдсон байгаа учир мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-т заасан 18 сараас хэтрээгүй гэж үзсэн нь хуульд нийцсэн байна. Мөн 2022 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/58, 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/67, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/80, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/94, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/111-ний өдрийн шүүгчийн захирамжуудаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 14.10 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар тус тус сунгасан байна. Дээрх 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/94 шүүгчийн захирамжид яллагдагч Л.Б гомдол гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ЕШЗ/249 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ. Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/06 дугаар шүүгчийн захирамжаар Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авсан байх боловч, уг захирамжид Л.Б-н өмгөөлөгч нар гомдол гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ЕШЗ/16 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хангаж, яллагдагч Л.Б-г сулласан байна. Улмаар 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ЦХШЗ/09 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагч Л.Б-т энэ өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, ... сумын нутгаас гарч явахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Л.Б-н яллагдагчаар хоригдсон нийт хугацааг тооцвол 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 9 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 16 сар 19 хоног, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс суллагдсан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 сар 03 хоног, нийтдээ 22 сар 22 хоногийн хугацаанд яллагдагчаар цагдан хоригдсон байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т заасан хугацаа хэтэрсэн байхад яллагдагчийг цагдан хорьсон гэх өргөдөлд дурдсан үндэслэл үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын шатанд хамаарах ба шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх шатанд байгаа шүүгдэгчид хамаарахгүй. Энэ талаар тус эрүүгийн хэрэгт хяналт тавьсан прокурор Б.Б шүүхийн сахилгын хороонд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ “...Л.Б нь яллагдагчаар 22 сар 6 хоног, шүүгдэгчээр 9 сар 22 хоног цагдан хоригдсон, ...2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх шүүгчийн захирамжаар Л.Б нь шүүгдэгч болсон. Энэ хугацаанаас хойш цагдан хоригдсон хугацааг яллагдагчаар цагдан хорьсон хугацаанд тооцохгүй” гэж, гэрч Г.Б “...31 сар хоригдсоноос 9 сар нь шүүхийн шатанд цагдан хоригдсон, 22 сар гаруй хугацаанд мөрдөн байцаалт болон прокурорын шатанд цагдан хориотой байсан” гэж тус тус мэдүүлсэн. Иймд өргөдөлд дурдсан шүүгдэгчээр цагдан хорих хуульд заасан дээд хугацаа өнгөрсөн байхад цагдан хорьсон гэх үндэслэлээр үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дүгээр зүйлд 1.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна.” гэж, 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэж тус тус заасан. ... аймгийн прокурорын газраас Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх зохицуулалтай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дүгээр зүйл 1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй үндэслэлд хамаарна. Гэтэл шүүгч Д.Б нь Г.Б-г яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэх 2020 оны 5 дугаар сарын 08, 2020 оны 8 дугаар сарын 06, 2020 оны 9 дүгээр сарын 04, 2021 оны 02 дугаар сарын 05, 2021 оны 3 дугаар сарын 05, 2021 оны 4 дүгээр сарын 07, 2021 оны 7 дугаар сарын 08, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг, шүүгч Ч.Б нь 2020 оны 7 дугаар сарын 08, 2021 оны 8 дугаар сарын 06, 2022 оны 7 дугаар сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг даргалахдаа өмгөөлөгч оролцуулаагүй шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тус тус тогтоогдож байна. Тус эрүүгийн хэрэгт Г.Б-н өмгөөлөгчөөр Н.Э , М.Ц , А.О нар оролцсон болох нь хэрэгт цугласан баримтаар тогтоогдож байх бөгөөд гэрч Н.Э “...хэрэг гарсны дараа үеэс Г.Б-т хууль зүйн туслалцаа үзүүлсэн, шүүхээс товыг миний утас руу мэдэгддэг байсан, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, ...шүүх хуралдаанд Улаанбаатар хотод байгаа тохиолдолд цахимаар, ... аймагт ойрхон байгаа тохиолдолд биечлэн оролцож байсан” гэх, гэрч М.Ц “...тус эрүүгийн хэрэгт бараг эхнээс нь оролцсон, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй, бусад үед болсон шүүх хуралдааныг товыг шүүхээс мэдэгддэг байсан, Улаанбаатарт байдаг тул боломжтой үедээ ороод боломжгүй үед бусад өмгөөлөгч нар оролцдог байсан” гэх, гэрч А.О “...хэрэг гарснаас жил гаран хугацааны дараа өмгөөлөгчөөр оролцсон, цагдан хорих хугацаа сунгах хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдэж байсан, Улаанбаатар хотоос цахимаас оролцдог байсан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, ... Улаанбаатар хотод байдаг тул шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдол байгаа, нөгөө 2 өмгөөлөгч оролцоод явж байсан” гэж, гэрч Г.Б мэдүүлэгтээ “2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс бусад ганц нэг хуралд өмгөөлөгчгүй оролцож байсан, ... өмгөөлөгч нарт хуралдааны товыг мэдэгдсэн боловч боломжгүй гэдэг байсан” гэж тус тус мэдүүлжээ. Энэ талаар шүүгч Д.Б ийн туслах Д.О гэрчийн мэдүүлэгтээ “...Л.Б-н өмгөөлөгч Э шүүх хуралдаанд ихэнхдээ ордог байсан. О , Ц өмгөөлөгч нар ордоггүй байсан. Шүүх хуралдааны товыг 3 өмгөөлөгч нарт утсаар мэдэгддэг байсан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг Э өмгөөлөгчид мэдэгдсэн, оролцох боломжгүй гэсэн. Нөгөө 2 өмгөөлөгчдөө мэдэгдээгүй, мэдэгдсэн гэдэг тэмдэглэлд үйлдэж оруулсан, ...худлаа тэмдэглэл үйлдсэн нь миний буруу, шүүгч надад итгэж шүүх хуралдаанаа үргэлжлүүлсэн, ...бусад шүүх хуралдааны товыг мэдэгддэг байсан” гэж, гэрч Д.Н “...Л.Б нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 3 өмгөөлөгчтэй байсан. Н.Э өмгөөлөгчийн хувьд голцуу цахимаар оролцдог байсан. Нөгөө 2 өмгөөлөгч нь Н.Э өмгөөлөгч төлөөлөөд оролцоно, оролцохгүй гэдэг байсан, шүүх хуралдааны товыг тухай бүр утсаар мэдэгддэг байсан” гэж, мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.А гэрчийн мэдүүлэгтээ “...тухайн үед zoom нэг эрхтэй байсан, 2023 оны 01 дүгээр сард zoom хоёр дахь эрхээ авсан, тухайн үед нэг танхимд шүүх хуралдаан цахимаар ороход нөгөө зааланд цахимаар оролцох боломжгүй төвөгтэй байдал үүссэн. Иймд энэ жил zoom эрхээ нэмж одоо 2 заал 1,1 эрхтэй болсон.” гэж тус тус мэдүүлсэн байна. Хэдийгээр сахилгын хэрэгт цугласан баримт, гэрчийн мэдүүлгүүдээр шүүх хуралдааны товыг шүүхээс Л.Б-н өмгөөлөгч нарт тухай бүр мэдэгдэж байсан, тухайн үед тус шүүхэд цахимаар холбогдох эрх нэг байсны улмаас 2 шүүх хуралдаан цахимаар зэрэг явагдах боломжгүй байсан, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахын буруутай үйлдлийн улмаас М.Ц , А.О нарт мэдэгдээгүй болох нь тогтоогдож байх боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн хориглосон зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгчийн хүсэлтээр болон өөр бусад шалтгааны улмаас өмгөөлөгч байлцуулан явуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг оролцуулахгүй байхыг хуулиар зөвшөөрөөгүй тул энэ талаар гаргасан шүүгч нарын тайлбарыг хүлээн авч дээрх хуулиар хориглосон зохицуулалтыг зөрчиж явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөвтгөх боломжгүй юм. Мөн Л.Б-н холбогдсон гэмт хэрэг нь өмгөөлөгчгүй хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалтад хамаарч байхад үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан өмгөөлөгчийг байлцуулахгүй түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах саналыг хэлэлцсэн гэх шүүгч Д.Б ийн тайлбар үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг;” гэсэн нь эрүүгийн хэрэг нээсэн үеэс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажиллагаа хамаарахаар заасан байх тул хэргийн оролцогчид таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тооцогдоно. Шүүгч Д.Б нь яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хэлэлцэх 2020 оны 5 дугаар сарын 08, 2020 оны 8 дугаар сарын 06, 2020 оны 9 дүгээр сарын 04, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдийн шүүх хуралдааныг, шүүгч Ч.Б нь 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хууль зөрчиж өмгөөлөгчгүй хэлэлцсэн байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үйл баримт тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасан. Иймд дээрх шүүх хуралдаануудад өмгөөлөгч оролцуулаагүй гэх үндэслэлээр шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон байна. Мөн шүүгч Д.Б нь 2021 оны 3 дугаар сарын 05, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулаагүй байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасны дагуу түүнд энэ үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй. Харин мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж зааснаар энэ хуулийн 56.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа зогссон тул шүүгч Д.Б нь 2021 оны 7 дугаар сарын 08, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг, шүүгч Ч.Б нь 2021 оны 8 дугаар сарын 06, 2022 оны 7 дугаар сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг даргалахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь дээр дурдсан хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн зөрчил гаргасанд тооцно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1,6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчжээ. Иймд ... анхан шатны шүүхийн шүүгч Б.Г -д холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгч Д.Б нь 2021 оны 7 дугаар сарын 08, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг, шүүгч Ч.Б нь 2021 оны 8 дугаар сарын 06, 2022 оны 7 дугаар сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдаануудыг даргалахдаа өмгөөлөгч оролцуулахгүй нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн үйлдэл гаргах” гэх шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг үйлдэв......” гэжээ.
Шүүгч Б.Г Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...Өргөдөлд дурдсанаас үзэхэд тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/52 тоот шүүгчийн захирамжаар яллагдагч Г.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн гомдлыг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2022 оны 07 сарын 05-ны өдрийн 2022/ЕШЗ/165 захирамжийг буруутгаж байна гэж ойлголоо. Шүүгчийн захирамжаар “яллагдагч Л.Б-н цагдан хоригдсон хугацааг 24 сар хэтэрсэн гэж үзэх боломжгүй ба Л.Б нь яллагдагчаар нийт 16 сар 02 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба яллагдагч Л.Б-т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоосноор хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор шүүгдэгч гэсэн хэргийн оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд Л.Б нь шүүгдэгчээр нийт 9 сар 22 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд нь оруулан тооцогдохгүй, тул хуульд заасан хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2, 3-т тус тус заасан заалтад хамаарахгүй учир яллагдагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байсан. Яллагдагч Г.Б нь хэргийн учир яллагдагчаар 16 сар 02 хоног цагдан хоригдсон байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-т “хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийн цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллагдагч Г.Б-т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар цагдан хорих хугацааг сунгаж шийдвэрлэснийг зөв гэж үзсэн болно. Иймд Л.Б-н сахилгын хороонд гаргасан гомдол нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгч Д.Б Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “...... аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Б Ерөнхий шүүгч Б.Г , шүүгч Ч.Б бид нарын талаар Шүүхийн сахилгын хороонд иргэн Л.Б-с гаргасан гомдолтой танилцлаа. Болсон хэргийн утга: 2020 оны 05 дугаар сарын 05-ний өдрөөс 06-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын 5 дугаар багт амьдрах эмэгтэй Х.П-г 20 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг хохирогч Х.П-н хамтран амьдрагч Л.Б нь хамтран архидаж бусадтай хардаж хутгалж алсан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж тус шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 18 жилийн хорих ял оногдуулсан боловч давж заалдах шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр буцаасан. Улмаар Улсын дээд шүүх 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гомдлыг хэлэлцэхээс татгалзсан бөгөөд хэргийг тус шүүхэд ирсний дараа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Прокурорт хүргүүлсэн. Энэ хугацаанд яллагдагч Л.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан. Яллагдагч Л.Б нь 2022 оны 12 дугаар сарын 28-ны байдлаар шүүгдэгчээр 9 сар 22 хоног цагдан хоригдсон яллагдагчаар 22 сар 02 хоног хоригдсон байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-д заасан “Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй”, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 3-д заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг / хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алах / ....гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно” гэж хуульчилсан бөгөөд яллагдагчийг нийт 24 сараас илүү хугацаагаар хорьж болохгүй гэж зааснаас хэтрээгүй байгаа. Яллагдагч Л.Б-н хувьд 22 сар яллагдагчаар хоригдсон гэж хугацааг тоолж шүүх болон Прокурор дүгнэсэн бөгөөд түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан зайлшгүй цагдан хорих шаардлагатай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл, 14.10 дугаар зүйлд “яллагдагчийг” цагдан хорих талаар хуульчилсан бөгөөд хэрэг шүүхэд ирж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд “шүүгдэгч” гэж үзэхээр байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүгдэгчид авах таслан сэргийлэх арга хэмжээг тусдаа хуульчилсан гэж ойлгож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9, 14.10 дугаар зүйлд заасан яллагдагчид авах цагдан хорих хугацааны асуудал нь зөвхөн мөрдөн байцаалт Прокурорын шатанд шалгагдаж байгаа үед тоологдох хугацаа гэж ойлгогдож явдаг бөгөөд шүүхийн практик ч хугацааг дээрх адилаар ойлгож тоолдог, шүүхэд хэрэг ирж шүүгдэгчээр цагдан хоригдсон хугацааг яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд оруулж тоолдоггүй харин шүүхийн эцсийн шийдвэр гаргахад нийт цагдан хоригдсон хугацаанд оруулан тооцож эдлэх ялаас нь хасаж тоолдог шүүхийн практик байгаа. Иймд яллагдагч Л.Б яллагдагчаар цагдан хоригдсон хугацаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 3-д заасан хугацаанаас хэтрээгүй гэж үзэж байгаа. Харин яллагдагч Л.Б-г 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр орой 17 цаг 30 минутын орчим цагдан хорих хугацааг сунгах саналыг Прокуророос ирүүлсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа яллагдагчийн өмгөөлөгч Н.Э , М.Ц , А.О нарт мэдэгдэж онлайнаар оролцуулах талаар өөрийн туслах Б.О-д даалгасан шүүгчийн туслах Б.О нь дээрх өмгөөлөгч нартай утсаар ярьсан тэмдэглэл үйлдэж ирүүлэхдээ “өмгөөлөгч” нарыг оролцохгүй гэж тэмдэглэл үйлдэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргад өгч улмаар шүүгч миний бие шүүх хуралдааныг явуулахдаа яллагдагч Л.Б-с “өмгөөлөгч нар оролцохгүй гэсэн байна өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулах эсэх” талаар тодруулсан яллагдагч Л.Б нь “өмгөөлөгчгүй шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйлгүй” талаар илэрхийлсэн мөн хуралдаанд оролцсон прокурор шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг тавьсан учир шүүх хуралдааныг үргэлжлүүлж түүнийг цагдан хорих арга хэмжээг сунгасан болно. Гэвч яллагдагч нарын өмгөөлөгч ерөнхий шүүгчид гомдол гаргаж “өмгөөлөгч оролцуулаагүй” үндэслэлээр захирамжийг хүчингүй болгож яллагдагчийг сулласан боловч Прокуророос яллагдагч Л.Б-г дахин цагдан хорих санал гаргасныг хүлээн аваагүй түүнийг хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг авсан болно.Яллагдагч Л.Б-т 2022 оны 12 дугаар сарын 28-ний өдөр цагдан хорих арга хэмжээг сунгах саналыг прокурор гаргаж ирүүлсэн бөгөөд маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр бүх нийтийн амралтын өдөр таарсан учир 12 сарын 28-ний өдөр хурлыг явуулсан. Харин шүүгч миний туслах Б.О нь яллагдагч Л.Б-н өмгөөлөгч нарт мэдэгдэхдээ зөвхөн өмгөөлөгч Н.Э д мэдэгдэж уг өмгөөлөгч нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хэлж, өмгөөлөгч М.Ц , А.О нарт шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байсан бөгөөд мэдэгдсэн мэтээр худал тэмдэглэл үйлдэж өгсөн нь шүүх хуралдааны дараа илэрсэн. Шүүгчийн туслах Б.О нь шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй байж мэдэгдсэн мэтээр тэмдэглэл үйлдсэн асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж тамгын газарт арга хэмжээ тооцуулах саналыг гаргасан байгаа. Яллагдагч Л.Б-н үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд зайлшгүй цагдан хорих арга хэмжээ авах шаардлага бол байсан. Түүний 2021 онуудад “ковид” өвчний улмаас онлайнаар оролцуулах өмгөөлөгчгүй оролцуулж хуралдааныг явуулж байсан. Намайг өмгөөлөгчгүй шүүх хуралдаан явуулсан гэж гомдолд дурдсан байсан гэхдээ бусад шүүгч нар цагдан хорих асуудлыг шийдвэрлэхдээ өмгөөлөгч оролцохгүй гэж хэлсэн тохиолдолд түүний хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх хуралдааныг явуулсан зүйл бол байгаа. Яллагдагч Л.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-д заасан “бүх насаар хорих ял оногдуулж болох яллагдагч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулж болохгүй” гэж заасныг дурдсан байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д хуульчилсан байна. Уг хуулийн нэр томьёоны тодорхойлолтод “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг хэлнэ” гэж тодорхой хуульчилжээ. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгч оролцуулж явуулах үндэслэлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйл хамаарахгүй гэж ойлгогдохоор байгаа бөгөөд энэ талаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих арга хэмжээг сунгах Прокурорын саналыг татгалзсан шүүгчийн захирамжид тодорхой дурдсан байгаа юм. Өөрөөр хэлбэл яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өмгөөлөгч оролцохгүй, яллагдагч өөрөө зөвшөөрсөн тохиолдолд өмгөөлөгчгүй явуулж болохоор байна гэж үзсэн. Харин хэрэг шүүхэд яллах дүгнэлт үйлдэгдэж ирсэн тохиолдолд бүх насаар хорих ял оногдуулж болох хэрэгт яллагдаж байгаа яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх талаарх асуудал хэргийн анхан шатны журмаар шийдвэрлэх зэрэгт өмгөөлөгч оролцуулах ёстой гэж ойлгогдож байгаа. Тийм учраас яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах хуралдааныг өмгөөлөгч оролцохгүй гэсэн тэмдэглэл байсан учир өөрийн зөвшөөрснөөр хуралдааныг явуулсан байгаа. Яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих хугацааг сунгах хуралдааныг явуулахдаа өмгөөлөгч оролцохгүй гэсэн тохиолдолд өмгөөлөгчгүй явуулсан бусад шүүгч нарын захирамж ч бас гарсан байгаа. Яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих хугацаа бол буюу нийт 24 сарын хугацаа бол дуусаагүй байсан гэж үзсэн байгаа. Яллагдагч Л.Б-т холбогдох хэрэг одоо Прокурорт хянагдаж байгаа, яллах дүгнэлт үйлдэгдэж байгаа талаар сураг гарсан бөгөөд яллагдагч болон тэдний өмгөөлөгч нар анхнаасаа уг хэргийг хэрэгсэхгүй болгуулах байр суурьтай байсан мөн хэргийг өөр шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан энэ үүднээс тус шүүхийн нийт шүүгчдийг татгалзах, хэргийг шийдвэрлэхэд нөлөөлөх гэсэн зорилгоор уг гомдлыг гаргаж байгаа гэж ойлгож байгаа. Иймд та бүхэн уг хэргийн хор уршиг, нөхцөл байдал бусад байдлыг харгалзан үзэж бидэнд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэмэлт тайлбартаа: “...2020 оны 05 дугаар сарын 05-ний өдрөөс 06-нд шилжих шөнө ... аймгийн ... сумын 5 дугаар багт амьдрах эмэгтэй Х.П-г 20 удаа хутгалж амь насыг нь хохироосон гэмт хэрэг гарсан. Уг гэмт хэргийг хохирогч Х.П-н хамтран амьдрагч Л.Б нь хамтран архидаж бусадтай хардаж хутгалж алсан нөхцөл байдал тогтоогдсон. Улмаар уг хэрэгт яллах дүгнэлт үйлдэж тус шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 25-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 18 жилийн хорих ял оногдуулсан боловч давж заалдах шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдөр буцаасан. Улмаар Улсын дээд шүүх 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр гомдлыг хэлэлцэхээс татгалзсан бөгөөд хэргийг тус шүүхэд ирсний дараа 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Прокурорт хүргүүлсэн. Энэ хугацаанд яллагдагч Л.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсан.Яллагдагч Л.Б нь 2022 оны 12 дугаар сарын 28-ний байдлаар шүүгдэгчээр 9 сар 22 хоног цагдан хоригдсон яллагдагчаар 22 сар 02 хоног хоригдсон байсан. Яллагдагч Л.Б-н хувьд 22 сар яллагдагчаар хоригдсон гэж хугацааг тоолж шүүх болон Прокурор дүгнэсэн бөгөөд түүний үйлдсэн хэргийн нөхцөл байдлыг харгалзан зайлшгүй цагдан хорих шаардлагатай байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл, 14.10 дугаар зүйлд “яллагдагчийг” цагдан хорих талаар хуульчилсан бөгөөд хэрэг шүүхэд ирж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд “шүүгдэгч” гэж үзэхээр байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.9 дүгээр зүйлд зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүгдэгчид авах таслан сэргийлэх арга хэмжээг тусдаа хуульчилсан гэж ойлгож байгаа. Яллагдагч Л.Б-н хувьд 3 өмгөөлөгч сонгон авсан эдгээр өмгөөлөгч нар нь бүгд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Цагдан хорих асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаан зарлахад бүгд ямар нэгэн байдлаар оролцохгүй гээд ирдэггүй бөгөөд яллагдагчийн үйлдсэн гэмт хэргээс шалтгаалж түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаас өөр таслан сэргийлэх арга хэмжээ байдаггүй иймд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад болохгүй үүднээс таслан сэргийлэх арга хэмжээ авч явуулдаг байсан. Яллагдагч Л.Б-н үйлдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан түүнд зайлшгүй цагдан хорих арга хэмжээ авах шаардлага бол байсан. Түүний 2021 онуудад “ковид” өвчний улмаас онлайнаар оролцуулах, өмгөөлөгчгүй оролцуулж хуралдааныг явуулж байсан. Учир нь яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өмгөөлөгчгүй сунгасан асуудал байгаа бөгөөд өмгөөлөгчгүй сунгасан тохиолдол нь тухайн үед манай шүүх онлайн ганц эрхтэй байсан, тэр хугацаанд өөр бусад шүүх тухайлбал иргэн, захиргаа давах гэх мэт шүүхүүдэд шүүх хуралдаан онлайнаар давхацсан явагдаж байгаагаас шалтгаалж, мөн хөл хорио тогтоосон зэргээс шалтгаалж өмгөөлөгч оролцуулж явуулаагүй урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан тохиолдол гарсан. Энэ талаар манай шүүхийн мэдээлэл технологийн ажилтан нь ч мэдэж байгаа. Гэхдээ тухайн шүүх хуралдааныг өмгөөлөгч нарт нь заавал мэдэгддэг бөгөөд өмгөөлөгч нар нь оролцохгүй талаар мэдэгдсэн байдаг. Өмгөөлөгчгүй тохиолдолд өөр өмгөөлөгч томилох боломжгүй байдаг яагаад гэвэл яллагдагч өөрөө өмгөөлөгч сонгон авдаг, улсын өмгөөлөгч томилуулах болохоор улсын өмгөөлөгч нь ... аймагт ганцхан Г.Д гэж өмгөөлөгч байдаг байсан бөгөөд уг өмгөөлөгч нь зөвхөн төлбөрийн чадваргүй иргэнд орно гэх хуулийн заалтын дагуу уг хэрэгт ордоггүй тохиолдол гардаг байсан. Иймд уг хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдал, өмгөөлөгч нар нь хол газар байгаа, ирж оролцдоггүй зэргээс шалтгаалж харгалзан яллагдагчаас өөрөөс нь өмгөөлөгчгүй оролцуулж болох эсэхийг тодруулж шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан тохиолдол байгаа юм. Одоо энэ хэргийн яллагдагч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг өөрчилсөн байгаа тухайн үед хэргийн нөхцөл байдал зэргээс шалтгаалж цагдан хорих арга хэмжээг сунгахаас өөр арга байгаагүй. Өнөөдөр ч хохирогчийн ар гэрээс хүн алсан хүнийг зүгээр гаргасан байна гэж шүүхийг буруутгах хандлага яриа байнга гарч байгааг дурдах нь зүйтэй байх. Иймд Шүүхийн сахилгын хорооны гишүүний сахилгын хэрэг үүсгэсэн асуудлыг буруутгах зүйл байхгүй, яллагдагчийг өмгөөлөгчгүй оролцуулсан асуудлаа ойлгож байна. Цаашид энэ алдаа дутагдлыг дахин гаргахгүй. Хэргийн нөхцөл байдал, ковид өвчний хөл хорио хязгаарлалт таарсан, мөн өмгөөлөгч нарын өөрсдийн хариуцлагагүй, ирдэггүй байдал зэрэг тал бүрийн нөхцөл байдал, одоо уг алдаа засагдсан байдлыг харгалзах үзэж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Цаашид энэ байдалдаа дүгнэлт хийж ажиллаж байгаа гэдгийг дурдаж сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгч Ч.Б Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т заасан ... оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, өмгөөлөгчийг гэж хуулийг нэр томьёоны тодорхойлолт хуульчилжээ. Яллагдагч Л.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдан хоригдсон хугацааг 24 сар хэтэрсэн гэж үзэх боломжгүй ба Л.Б нь яллагдагчаар нийт 16 сар 02 хоног, шүүгдэгчээр нийт 9 сар 22 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авагдсан ба яллагдагч Л.Б-т холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааны тов тогтоосноор хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор шүүгдэгч гэсэн хэргийн оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бөгөөд Л.Б шүүгдэгчээр цагдан хоригдсон хугацааг яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд нь оруулан тооцох боломжгүй, оруулан тооцогдохгүй юм. Түүнчлэн яллагдагч Л.Б-н цагдан хоригдсон хугацаанд шүүхээс 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хуульд заасан хугацаа хэтэрсэн гэж үзэх боломжгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 3-т заасан заалтад хамаарахгүй болно. Яллагдагч Л.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах дээд хугацааг 24 сар байхаар заасан ба яллагдагч Л.Б-н цагдан хоригдсон нийт хугацааг тоолохоор 25 сар 24 хоног цагдан хоригдсон / яллагдагчаар цагдан хорих хугацааг нэг бүрчлэн тоолж / нь хуульд заасан хуулийн шаардлага хангасан гэж Л.Б гомдлоо гаргаж байгаа боловч Л.Б-н яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацаанд Л.Б-н шүүгдэгчээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан хугацааг оруулан тооцож байгаа нь яллагдагчийн өмгөөлөгч М.Ц нь хуулийг илт буруу тайлбарлаж хэрэглэх, яллагдагч буруу ойлголт төрүүлэхүйц байдал үүсгэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд яллагдагчийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацааг зохицуулсан байдаг ба хэргийн оролцогч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо хуулийн нэр томьёоны тодорхойлолтоор оролцдог буюу хуулийн нэр томьёог зөв хэрэглэх шаардлагатай гэж шүүхээс үзсэн болно. Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/52 дугаартай шүүгчийн захирамжид яллагдагч Л.Б-н өмгөөлөгч М.Ц гомдол гаргасан бөгөөд Ерөнхий шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 165 дугаартай захирамжаар уг захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдохгүй байх тул гомдлыг хангаж шийдвэрлэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно. Иймд яллагдагч Л.Б-т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн үйлдэл гаргаагүй тул Л.Б-н шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдол нь үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэмэлт тайлбартаа: “...Шүүхийн сахилгын хорооны гишүүн С.Э-н 2023 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн № 52 дугаартай ..сахилгын хэрэг үүсгэх тухай ... захирамжаар надад холбогдуулсан сахилгын хэрэг үүсгэжээ. Уг захирамжид... сахилгын хэрэгт цугларсан баримтаар Эрүүгийн ...000000199 дугаартай хэрэгт яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэхдээ тус шүүхийн шүүгч Ч.Б нь удаа дараа өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд хамаарч болзошгүй байна... үзжээ. Миний бие сахилгын хэрэг үүсгэсэн захирамжид тусгагдсан асуудлаар дараах тайлбарыг хүргүүлж байна. 1/ 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 86 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн ба прокурорын саналыг 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авчээ. Яллагдагч Л.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Н.Э- ыг сонгож авсан ба прокуророос 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах санал ирүүлсэн, шүүх хуралдааныг товыг мэдэгдэх, өмгөөлөгчийг шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцуулах боломжоор хангаж, шүүгчийн туслахаас яллагдагчийн өмгөөлөгч Н.Э -ын 99 ......дугаарын утсанд залгаж мэдэгдэхэд Архангай аймагт шүүх хуралдаантай /хуралдаан давхцаж байна/ оролцох боломжгүй талаар мэдэгдсэн болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 2-т... энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр , эсхүл....шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна... гэж хуульчилжээ. Шүүхээс яллагдагч Л.Б-т түүний өмгөөлөгч Н.Э -ыг гаргасан тайлбарыг танилцуулсан, түүнчлэн яллагдагч Л.Б-г шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох эрхээр нь хангаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгчөөс өмгөөлөгч Х.М-г байлцуулсан яллагдагч Л.Б-с мэдүүлэг авсан байдаг ба өмгөөлөгч Х.М-тай шүүх хуралдаанд оролцох талаар гаргасан яллагдагч Л.Б-н хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч Х.М-т шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд тэрээр Л.Б-тэй албан ёсоор гэрээ байгуулаагүй, түүнээс мэдүүлэг авахад би байлцсан тул шүүх хуралдаанд оролцохгүй талаар илэрхийлсэн ба яллагдагч Л.Б-н гаргасан хүсэлтийн дагуу эрхийг нь хангасан, түүнчлэн шүүх хуралдаанд энэ нөхцөл байдлыг дахин танилцуулж, тэмдэглэл тусгуулж, шүүх хуралдааны бичлэгт бичигдсэн бөгөөд оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан болно. Тус шүүх хуралдаанд яллагдагч Л.Б-г өмгөөлөгчтэй оролцуулах талаар эрхийг шүүхээс хангасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан яллагдагч Л.Б-н эрхийг зөрчсөн үйлдэл гаргаагүй, шүүх шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулах талаар боломжит бүхий л арга хэмжээг авсан болно. Түүнчлэн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрүүдэд Ч /8 хүнд /, А.У-т , Г.Б , Д.Л нар холбогдох нийт 4 хурал товлогдсон бөгөөд шүүгчийн туслах нь хэргийн оролцогч нарт өмнөх шүүх хуралдаан дуусаагүй байгаа талаар тайлбарлаад, шүүх хуралдаан дууссаны дараа дараагийн шүүх хуралдаан эхлэх талаар нь хэлж ойлгуулдаг ба яллагдагч Л.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 16 цаг 50 минутад эхэлсэн. Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.3 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн боловч Шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж, Шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т... энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах саналын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй...гэж тус тус заасан бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №86 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгасан захирамж нь сахилгын зөрчил илрүүлснээс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул уг зөрчлийг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 1/ Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хурлын товын дэвтэр 3 хуудас/ хүргүүлж байна. 2/ 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн № 54 дугаар , 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн № 58 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэсэн байна. ... анхан шатны шүүхийн 2021 оны 12 дүгээр сарын 15-ны өдрийн № .... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Л.Б-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн бөгөөд ... аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 04- ны өдрийн № 32 дугаар магадлалаар хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж, яллагдагч Л.Б-т урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. Яллагдагч Л.Б нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Н.Э , М.Ц , А.О нарыг сонгож авсан ба шүүгчийн туслахаас яллагдагчийн өмгөөлөгч Н.Э ын 99884381, М.Ц А.О нарт 99............. дугаарын утсанд залгаж прокуророос 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах санал ирүүлсэн, шүүх хуралдааны товыг мэдэгдэж, шүүх хуралдаанд ямар хэлбэрээр оролцох, цахимаар оролцох тохиолдолд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 82 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заасны дагуу “Цахим оролцогчийн баталгааг авах” тухайгаа тайлбарлан шүүх хуралдаанд /онлайнаар/ оролцуулах боломжоор хангаж, мэдэгдэхэд яллагдагчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд оролцохгүй талаар мэдэгдсэн байна. Шүүгчийн туслахаас яллагдагчийн өмгөөлөгчид шүүх хуралдаанд биечлэн болон цахимаар оролцох боломжтой талаар мэдэгдсэн байх ба өмгөөлөгчийг шүүх хуралдаанд цахимаар оролцох эрхийг шүүхээс ямар нэгэн байдлаар хязгаарласан зүйлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1,1-д зааснаар шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар дуудсан цагт хүрэлцэн ирэх, 1.4.эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцож чадахгүй талаараа хүсэлт, нотлох баримтаа хэрэгт ирүүлээгүй...гэж заасан бөгөөд яллагдагчийн өмгөөлөгч Н.Э , М.Ц , А.О нар нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, ямар шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцохгүй талаар тайлбарлаагүй, холбогдох баримтыг гаргаж өгөөгүй болно. Мөн төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуулийг хэрэглүүлж эхэлсэнтэй холбогдуулан яллагдагч Л.Б-н эрхийг хангах үүднээс Хууль зүйн туслалцаа үзүүлэх төвийн ... аймаг дахь салбарт хандаж өмгөөлөгч томилох хүсэлтийг гаргаж байсан боловч тухай хуулийн хүрээнд гагцхүү төлбөрийн чадваргүй иргэдэд үйлчлэхээр зохилцуулсан тул оролцох боломжгүй талаар мэдэгдэж байсан. Төрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан, Хууль зүйн туслалцааны тухай хууль 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж, 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1,5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан бөгөөд ... аймгийн прокуророос яллагдагч Л.Б-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ сунгах тухай саналын дагуу тухай бүрд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл, 14.10 дугаар зүйлд зааснаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах асуудлыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэрлэж байсан. Өмгөөллийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт “өмгөөллийн үйл ажиллагаа гэж өмгөөлөгчөөс үйлчлүүлэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор үзүүлж байгаа хууль зүйн мэргэжлийн туслалцаа, үйлчилгээг ойлгоно” гэж заажээ. Яллагдагчийн өмгөөлөгч Н.Э , М.Ц , А.О / өмгөөлөгч нар Улаанбаатар хотод ажиллаж, амьдардаг/, нарт шүүгчийн туслахаас шүүх хуралдааныг товыг мэдэгдэхэд шүүх хуралдаанд оролцохгүй талаар илэрхийлсэн ба яллагдагч Л.Б-н зүгээс өмгөөлөгч оролцуулах талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар илэрхийлсэн тул энэ талаар шүүгчийн захирамжид тусгаж, өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулсан, түүнчлэн яллагдагчийн өмгөөлөгч нар шүүх хуралдааныг товыг мэдсээр байж шүүх хуралдаанд оролцохгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, түүгээр барахгүй өмгөөллийн үйл ажиллагаа явуулах буюу үйлчлүүлэгчийнхээ эрхийн өөрсдөө ноцтой зөрчих, зориудаар шүүгчид ямар нэгэн байдлаар ачаалал үүсгэх, шүүх хуралдаанд оролцохгүй удаа дараагийн уг үйлдэлд байх зэрэг сөрөг үйлдлүүд гаргаж байсан болно. Түүнчлэн прокуророос яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах, сунгах, саналаа хуулийн хугацаанд ирүүлдэггүй, цагийн тулгаж ирүүлдэг, яллагдагчийн сонгосон өмгөөлөгч нарт шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахаас мэдэгдсээр байхад өмгөөлөгч нар шүүх хуралдаан давхацсан, эсхүл оролцохгүй талаар илэрхийлсэн, мөн Л.Б-н сонгон авсан 3 өмгөөлөгчийн аль нэг ч шүүх хуралдаанд оролцохгүй байлцуулахгүйгээр шийдвэрлүүлэх талаар тайлбар ирүүлдэг нь түүнийг өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаан хийж цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах үндэслэл болно. Үүнээс гадна эдгээр өмгөөлөгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааны товыг урьдчилан мэдсэн байхад товлогдсон шүүх хуралдаан болоход оролцож чадахгүй талаар мэдэгдэх энэ нөхцөл байдлаас 18 цагт ажлын цаг дуусгавар болох ба ажлын цаг дуусгах нь яллагдагчид авбал зохих хэргийн авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хугацаа дуусах зэрэг сөрөг нөлөөтэй байдлууд үүсдэг, мөн яллагдагчийг шүүх хуралдааныг өмгөөлөгчтэй оролцуулах, шүүхээс дахин өмгөөлөгч сонгох, өмгөөлүүлэх эрхээр хангаж шүүх хуралдааныг хойшлуулах, уг хойшлуулсан захирамжаар яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгаж шийдвэрлэх талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд энэ талаар зохицуулсан зохицуулалт байхгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.4-т заасан.. бүх насаар хорих ялтай сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэсэн уг заалтыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээлтэй, төвөгтэй байдал, шүүхийн ажиллагаанд учирч байгааг бас тайлбарлахыг хүсэж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Иргэн Л.Б-н ... аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г , шүүгч Д.Б , Ч.Б нарт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн ГЗҮ/2023/0030 дугаар захирамж, 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ГЗҮ/2023/0052 дугаар захирамжаар тус тус сахилгын хэрэг үүсгэн, дээрх сахилгын хэргүүдийг 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ГЗБ/2023/0333 дугаар гишүүний захирамжаар нэгтгэн шалгах ажиллагаа явуулж, 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2023/0017 дугаартай дүгнэлт гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна.
- Өргөдлийн “... хорьж шалгах дээд хугацаа болох 24 сар өнгөрөөд 31 сар хоригдон шалгагдчихаад байхад прокурор хорьж шалгах санал шүүхэд өгч намайг дахин хорьж шалгахаар 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шийдвэрлэсэн. Уг шүүх хурлыг ... аймгийн Б шүүгч даргалж шийдвэрлэсэн... шүүгч Ч.Б хорьж шалгах хугацааг сунгах шийдвэр гаргаж байсан... шүүгч Б.Г д гомдол гаргахад гомдлыг хүлээж аваагүй...” гэх үндэслэлийн тухайд:
... аймгийн Прокурорын газрын 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 199 дүгээр прокурорын тогтоолоор Л.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, ... анхан шатны шүүхийн мөн өдрийн 2020/ЦХШЗ/67 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8.4-т зааснаар яллагдагч Л.Б-г цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах тухай прокурорын саналыг хүлээн авч, улмаар тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ЦХШЗ/74, 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2020/ЦХШЗ/86, 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2020/ЦХШЗ/88, 2020 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ЦХШЗ/94, 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2020/ЦХШЗ/104 дүгээр шүүгчийн захирамжуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 8.4-т зааснаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авчээ.
... аймгийн прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 333 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Л.Б гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу өөрийн хамтран амьдрагч Х.П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, яллагдагч Б.Л , Г.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйчлэхээр тогтоож, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 5/2196 дугаар албан бичгээр хэргийг ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Тус шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2020/ШЗ/1103 дугаар шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр явуулахаар товлож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд зааснаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байна.
... анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЗ/1201 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар яллагдагч Л.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, мөн хуулийн 34.9 дүгээр зүйлийн 3-т зааснаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлжээ.
Тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2021/ЦХШЗ/03, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ЦХШЗ/08, 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ЦХШЗ/13, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 2021/ЦХШЗ/17, 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ЦХШЗ/27, 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 2021/ЦХШЗ/38, 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ЦХШЗ/46 дугаар шүүгчийн захирамжуудаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 14.10 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар тус тус сунгасан байх ба улмаар ... аймгийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 145 дугаар яллах дүгнэлтээр яллагдагч Л.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар, яллагдагч Б.Л , Г.С нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус тус зүйчлэхээр тогтоож, 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 5/2221 дүгээр албан бичгээр хэргийг ... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тус шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2021/ШЗ/733 дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр явуулахаар товлож, мөн зүйлийн 6.12-т зааснаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2021/ШЗ/762 дугаар шүүгчийн захирамжаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар яллагдагч Л.Б, Г.С , Б.Л нарыг шүүхэд шилжүүлсэн байна. Тус захирамжийн 6 дах заалтад “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан эхлэх хүртэл шүүгдэгч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.С , Б.Л нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүх хуралдаан эхлэх хүртэл тус тус хэвээр үргэлжлүүлэхээр” заасан байх ба энэ хугацаанаас эхэлж Л.Б нь шүүгдэгчээр цагдан хоригдсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т “оролцогч гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлнэ” , 7.1 дүгээр зүйлийн 1-т “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ.” гэж, 14.10 дугаар зүйлийн 1-т “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа 1 сар байна”, 2-т “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй”, 3-т “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг /Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 19.6/Хорлон сүйтгэх/, 29.5/Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно” гэж тус тус зохицуулжээ.
Дээрх зохицуулалтын хүрээнд Л.Б нь 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс яллагдагчийг шүүхэд шилжүүлэх захирамж гарсан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 16 сар 19 хоног яллагдагчаар цагдан хоригдсон байна.
Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/316 дугаар шийтгэх тогтоолоор Л.Б-г хүнийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Дээрх шийтгэх тогтоолд хохирогч тал давж заалдах гомдол гаргаж, ... давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ДШМ/32 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д заасныг баримтлан шүүгдэгч Л.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газарт очтол хэвээр үлдээсэн байх ба магадлалд шүүгдэгч Б.Л-н өмгөөлөгч П.Ө гомдол, прокурор эсэргүүцэл гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 339 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Тус эрүүгийн хэргийг ... анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 132 дугаар албан бичгээр ... прокурорын газарт хүргүүлжээ.
Иймд Л.Б-г 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн прокурорт хэрэг буцаж ирсэн 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаанд шүүгдэгчээр цагдан хоригдсон гэж үзэх бөгөөд шүүгдэгчээр цагдан хоригдсон хугацаа яллагдагчаар цагдан хоригдсон хугацаанд орж тоологдох талаар зохицуулаагүй.
Тус шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/52 дугаар шүүгчийн захирамжаар Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэнд түүний өмгөөлөгч А.О гомдол гаргасныг 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 2022/ЕШЗ/165 дугаар Ерөнхий шүүгч Б.Г гийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.8 дугаар зүйлийн 3, 5.2-д хэсэгт тус тус заасны дагуу дээрх захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Тус Ерөнхий шүүгчийн захирамжид Г.Б нь яллагдагчаар 16 сар 02 хоног цагдан хоригдсон байгаа учир мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-т заасан 18 сараас хэтрээгүй гэж үзсэн нь мөн хуульд нийцсэн байна.
... анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/58, 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/67, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 2022/ЦХШЗ/80, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/94, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2022/ЦХШЗ/111-ний өдрийн шүүгчийн захирамжуудаар Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5, 14.10 дугаар зүйлийн 2-т зааснаар яллагдагч Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар тус тус сунгасан байх ба 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 2022/ЦХШЗ/94 шүүгчийн захирамжид яллагдагч Л.Б гомдол гаргасныг 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2022/ЕШЗ/249 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2023/ЦХШЗ/06 дугаар шүүгчийн захирамжаар Л.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгах тухай прокурорын саналыг хүлээн авсан байх боловч, уг захирамжид Л.Б-н өмгөөлөгч нар гомдол гаргасныг 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2023/ЕШЗ/16 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар хангаж, яллагдагч Л.Б-г суллаж, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 2023/ЦХШЗ/09 дүгээр шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагч Л.Б-т энэ өдрөөс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, ... сумын нутгаас гарч явахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Л.Б-н яллагдагчаар хоригдсон нийт хугацааг тооцвол 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2021 оны 9 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 16 сар 19 хоног, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс суллагдсан 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 6 сар 03 хоног, нийтдээ 22 сар 22 хоногийн хугацаанд яллагдагчаар цагдан хоригдсон байгаагаас дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т заасан хугацаа хэтэрсэн байхад яллагдагчийг цагдан хорьсон гэх өргөдөлд дурдсан дээрх үндэслэл үгүйсгэгдэж байх бөгөөд дээрх зөрчилд холбогдуулан илтгэгч гишүүн нэр бүхий шүүгч нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг буруутгахааргүй байна.
2. “...Д.Б шүүгч ... Ч.Б шүүгч ... миний өмгөөлөгч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр... шүүх хурлыг хийсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дүгээр зүйлд 1.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэж, 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хүсэлтээр, эсхүл зөвшөөрснөөр энэ хуулийн 5.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу өмгөөлөгч сонгоогүй бол шүүх, прокурор нь томилогдсон өмгөөлөгч оролцуулна.” гэж, 3-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан бол өмгөөлөгч оролцуулахгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болно.” гэж тус тус заасан.
... аймгийн прокурорын газраас Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн “хүнийг онц харгис хэрцгийгээр алсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх заалт нь арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэх зохицуулалтай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дүгээр зүйлд “1.Дараах сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гээд 1.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох” гэж зааснаас үзвэл заавал өмгөөлөгч оролцуулахаар байна.
Гэтэл шүүгч Д.Б нь Г.Б-г яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах, сунгах тухай прокурорын саналыг хэлэлцэх 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 008 дугаар сарын 06, 2020 оны 09 дүгээр сарын 04, 2021 оны 02 дугаар сарын 05, 2021 оны 03 дугаар сарын 05, 2021 оны 04 дүгээр сарын 07, 2021 оны 07 дугаар сарын 08, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг, шүүгч Ч.Б нь 2020 оны 07 дугаар сарын 08, 2021 оны 08 дугаар сарын 06, 2022 оны 07 дугаар сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг даргалахдаа өмгөөлөгч оролцуулаагүй шийдвэрлэсэн болох нь сахилгын хэрэгт авагдсан шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэг зэргээр тус тус тогтоогдсон байна.
Тухайн эрүүгийн хэрэгт Г.Б-н өмгөөлөгчөөр Н.Э , М.Ц , А.О нар оролцсон болох нь гэрч Н.Э -ын “...хэрэг гарсны дараа үеэс Г.Б-т хууль зүйн туслалцаа үзүүлсэн, шүүхээс товыг миний утас руу мэдэгддэг байсан, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, ...шүүх хуралдаанд Улаанбаатар хотод байгаа тохиолдолд цахимаар, ... аймагт ойрхон байгаа тохиолдолд биечлэн оролцож байсан” гэх,
гэрч М.Ц -ын “...тус эрүүгийн хэрэгт бараг эхнээс нь оролцсон, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдээгүй, бусад үед болсон шүүх хуралдааныг товыг шүүхээс мэдэгддэг байсан, Улаанбаатарт байдаг тул боломжтой үедээ ороод боломжгүй үед бусад өмгөөлөгч нар оролцдог байсан” гэх,
гэрч А.О -ын “...хэрэг гарснаас жил гаран хугацааны дараа өмгөөлөгчөөр оролцсон, цагдан хорих хугацаа сунгах хуралдааны товыг шүүгчийн туслах мэдэгдэж байсан, Улаанбаатар хотоос цахимаас оролцдог байсан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, ... Улаанбаатар хотод байдаг тул шүүх хуралдаанд оролцоогүй тохиолдол байгаа, нөгөө 2 өмгөөлөгч оролцоод явж байсан” гэх,
гэрч Г.Б мэдүүлэгтээ “2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс бусад ганц нэг хуралд өмгөөлөгчгүй оролцож байсан, ... өмгөөлөгч нарт хуралдааны товыг мэдэгдсэн боловч боломжгүй гэдэг байсан” гэх,
Шүүгч Д.Б ийн туслах Д.О-н “...Л.Б-н өмгөөлөгч Э шүүх хуралдаанд ихэнхдээ ордог байсан. О , Ц өмгөөлөгч нар ордоггүй байсан. Шүүх хуралдааны товыг 3 өмгөөлөгч нарт утсаар мэдэгддэг байсан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг Э өмгөөлөгчид мэдэгдсэн, оролцох боломжгүй гэсэн. Нөгөө 2 өмгөөлөгчдөө мэдэгдээгүй, мэдэгдсэн гэдэг тэмдэглэлд үйлдэж оруулсан, ...худлаа тэмдэглэл үйлдсэн нь миний буруу, шүүгч надад итгэж шүүх хуралдаанаа үргэлжлүүлсэн, ...бусад шүүх хуралдааны товыг мэдэгддэг байсан” гэх,
гэрч Д.Н-ийн “...Л.Б нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг 3 өмгөөлөгчтэй байсан. Н.Э өмгөөлөгчийн хувьд голцуу цахимаар оролцдог байсан. Нөгөө 2 өмгөөлөгч нь Н.Э өмгөөлөгч төлөөлөөд оролцоно, оролцохгүй гэдэг байсан, шүүх хуралдааны товыг тухай бүр утсаар мэдэгддэг байсан.” гэх,
мэдээлэл технологийн мэргэжилтэн Г.А-н “...тухайн үед zoom нэг эрхтэй байсан, 2023 оны 01 дүгээр сард zoom хоёр дахь эрхээ авсан, тухайн үед нэг танхимд шүүх хуралдаан цахимаар ороход нөгөө зааланд цахимаар оролцох боломжгүй төвөгтэй байдал үүссэн. Иймд энэ жил zoom эрхээ нэмж одоо 2 заал 1,1 эрхтэй болсон” гэх гэрчийн мэдүүлгүүд болон хэрэгт цугласан бусад баримтаар нотлогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.36-д “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, түүнд прокурор хяналт тавих, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, эрүүгийн хэргийг анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг” гэснээс үзвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрүүгийн хэрэг нээсэн үеэс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх ажиллагаа хамаарахаар байх тул хэргийн оролцогчид таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагаа мөн тооцогдоно.
Хэдийгээр сахилгын хэрэгт цугласан баримт, гэрчийн мэдүүлгүүдээр шүүх хуралдааны товыг шүүхээс Л.Б-н өмгөөлөгч нарт тухай бүр мэдэгдэж байсан, тухайн үед тус шүүхэд цахимаар холбогдох эрх нэг байсны улмаас 2 шүүх хуралдаан цахимаар зэрэг явагдах боломжгүй байсан, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдааны товыг шүүгчийн туслахын буруутай үйлдлийн улмаас М.Ц , А.О нарт мэдэгдээгүй болох нь тогтоогдож байх боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд заавал өмгөөлөгчийг оролцуулах зохицуулалтыг зөрчих үндэслэл болохгүй юм.
Шүүгч Д.Б нь яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай прокурорын саналыг хэлэлцэх 2020 оны 05 дугаар сарын 08, 2020 оны 08 дугаар сарын 06, 2020 оны 09 дүгээр сарын 04, 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдийн шүүх хуралдааныг, шүүгч Ч.Б нь 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааныг хууль зөрчиж өмгөөлөгчгүй хэлэлцсэн байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үйл баримт тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 6 дугаар зүйлд Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ буюу Монголын хуульчдын холбооны шүүгчийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ний өдрийн 1/08 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм” хэрэглэгдэнэ.
Тус дүрмийн 5.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасанчлан дээрх шүүх хуралдаануудад өмгөөлөгч оролцуулаагүй гэх үндэслэлээр шүүгч нарт сахилгын шийтгэл ногдуулах боломжгүй байна гэх илтгэгч гишүүний дүгнэлт хуульд нийцжээ.
Түүнчлэн, шүүгч Д.Б нь 2021 оны 03 дугаар сарын 05, 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанд мөн өмгөөлөгч оролцуулаагүй байх боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Энэ хуулийн 56.1.5-д зааснаас бусад шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш нэг жил, зөрчил гаргаснаас хойш хоёр жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасанчлан түүнд дээрх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах боломжгүй байна.
Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д “Шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр энэ хуулийн 56.2, 56.3-т заасан хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж зааснаар энэ хуулийн 56.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа зогссон хугацаанд буюу шүүгч Д.Б нь 2021 оны 07 дугаар сарын 08, 2022 оны 09 дүгээр сарын 29, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг, шүүгч Ч.Б нь 2021 оны 08 дугаар сарын 06, 2022 оны 07 дугаар сарын 28, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрүүдийн шүүх хуралдааныг даргалахдаа өмгөөлөгч оролцуулаагүй нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан байна гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-т “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчжээ.
Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2023/0017 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Б , Ч.Б нарт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.1.2, 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” ГНД/2023/0017 дугаартай дүгнэлтийг хүлээн авч, ... анхан шатны шүүхийн шүүгч Д.Б , Ч.Б нарт “хаалттай сануулах” сахилгын шийтгэл ногдуулсугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
3. Энэхүү магадлалыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогчид гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
5. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох бөгөөд энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Б.СУГАР
Х.ХАШБААТАР