info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-03-01

Дугаар 33

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Г.Цагаанцоож, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... давж заалдах шатны шүүхийн шүүгч М.А, ... анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, ... анхан шатны шүүхийн шүүгч Г.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Г.М өргөдөлдөө: “...1. 2016 оны 9 дүгээр сард болсон, ... анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэг тэмдэглэл бүрийг миний бие нь шинжлэн судлуулан дүгнүүлэх хүсэлттэй байгаа болон шүүх хуралдаанаар гаргаж байсан болох, шүүгчийн хуульд нийцсэн шийдвэрийг албан ёсоор биелүүлээгүй болон мөн хууль зөрчсөн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэлдүүлсэн хэргүүдэд нь шударга зарчмаар хууль зүйн дүгнэлтийг нэг бүрчлэн тооцож өгөөгүй байдаг болно.

2. 2017 оны 11 дүгээр сарын 18-нд болсон ...анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч М.А нь надад холбогдох үндсэн хэрэг болох эрүүгийн хэргийн 000000000 дугаар гэмт хэргийг мэдсээр байж албан тушаал, эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, хууль ёсны минь эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, улмаар тухайн цаг үед мөрдөгдөж байсан болох, /ижил төрлийн гэмт хэргүүдэд нэг удаагийн мөрдөн байцаалт явуулах, нэг удаагийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэх хуулийн заалт бүрийг илтээр орхигдуулан хуулиас давсан шийдвэрийг гаргаж, яллагдагчаар татагдсан хэргийг нэгтгэн шалгагдах нөхцөлийг илтээр хааж боогдуулан, гагцхүү хувийн ашиг сонирхлын үүднээс хандан хорих ял шийтгэлийг тусад нь оногдуулж байсныг ...давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхааран авч, хууль зөрчсөн үйлдлийг нягтлан авч үзэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болж байсан болно. Өөрөөр хэлбэл, хууль зөрчөөгүй нөхцөл байсан бол ...анхан шатны шүүхээс оногдуулсан болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял нь хүчин төгөлдөр болох байсан байх. Энэхүү асуудалд хууль зүйн дүгнэлтийг тооцож өгнө үү.

3. 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч Н.Б нь албан тушаал, эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, ёс зүйн зөрчлийг гаргаж байсан төдийгүй энэ нь сүүлд төгссөн хэргийн харьяаллаар надад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх байтал гагцхүү яллах талыг урьдач болгон хэргийг шийдэж байсан болох нь хууль зөрчсөн нөхцөлийг харагдуулахаар байдаг болно. Энэ үед мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуулийн заалт бүрийг ноцтойгоор зөрчиж байсан болох нь илэрхий байдлаар дүгнэгдэхээр байдаг тул шинжлэн судалж өгнө үү. Үүнээс хойш сүүлд төгссөн хэргийн харьяалал өөрчлөгдөж, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... анхан шатны шүүх хуралдаанаар надад холбогдох эрүүгийн хэргийн 000000000 дугаартай гэмт хэргийг хуулийн дагуу шийдсэн болохоо  дүгнэж тооцож байсан болно. Тухайн үед шүүгч Н.Б нь хэрэглэвэл зохих хуулийн дагуу хуулийг хэрэглэж байсан бол хэргийн нөхцөл байдал, шийдвэр нь өөрөөр гарах байсан хэдий ч шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан сэтгэл санааны дарамт шаналгааг өөрийн зүгээс амсаж байсан болон хуулийн мэдлэг дутмаг зэрэг нь нөхцөл байдлыг шүүгч Н.Б нь давуу байдал болгон эрх зүйн байдлыг минь илтээр дордуулсан хуулийг хэрэгжүүлж байсан болно. Хууль зүйн дүгнэлтийг албан ёсоор тооцож өгнө үү.

4.Монгол Улсын хууль тогтоомж болон шүүхийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд миний бие гүнээ итгэж, маш ихээр итгэл өвөрлөж байсан хэдий ч удаа дараагийн шүүх хуралдаануудад нь оролцож байсан, шүүгч нар нь шударга ёсны зарчимд нийцэхээр шийдвэрийг гаргаж өгөх байсан гэж итгэл тээж, шүүх хуралдаанд оролцох явцад оролцогч миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээгээ хэтрүүлсэн нөхцөлийг илтээр бий болгосон байдаг болно. Тухайн асуудал бүр нь шүүх хуралдааны бичлэг, тэмдэглэл бүрээр дүгнэгдэхээр байдаг билээ, Анхааран авч үзнэ үү.

5. ... анхан шатны шүүхийн шүүгч Г.М нь шүүх хуралдааныг даргалж оролцсон болох 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан болон 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн ёс зүйн хэр хэмжээг ноцтойгоор зөрчих нөхцөлийг бий болгож байсан болно. Хавтаст хэргийн материалд авагдсан болох хууль зөрчигдсөн нөхцөлийг хуулийн дагуу хуульд нийцсэн энэ хэр хэмжээг шинжлэн судалж өгөөгүй байдаг билээ. Хэтэрхий өрөөсгөл байдлаар хууль зүйн дүгнэлтийг тооцож байсан нь оролцогч миний хууль ёсны эрх ашигт илтээр их нөлөөлсөн байдаг тул шинжлэн судалж өгнө үү.

6.Надад холбогдох гэмт хэргийг шийдвэрлэх явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүгч нар зөрчиж байсан болох нь шүүх хурлын тэмдэглэл, бичлэг зэргээр хадгалагдсан байгаа тул шинжлэн судалж өгнө үү.

 7.Эрүүгийн 000000000 дугаартай гэмт хэрэгт байсаар болох гэмт хэргийн шинжгүй болох хулгайлах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгохгүй байснаар хэргийг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад хуулийн дагуу шинжлэн судалж өгөөгүйн улмаас тухайн хэрэг нь хэрэгсэхгүй болоогүйгээр тус бүр 3 удаагийн шүүх хуралдаан болсон төдийгүй энэхүү нөхцөл байдлыг гагцхүү Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцэн, хуульд нийцсэнээр шийдвэрийг гарган гэмт хэргийн шинжгүй болох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Өөрөөр хэлбэл бусад шатны шүүхүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 34.19 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 1.2 дахь заалт бүрийг орхигдуулж байсан болох нь надад холбогдох гэмт хэрэг нь хэтэрхий өрөөсгөл байдлаар хандаж байсан зэрэг нь илэрхий харагдахаар байдаг тул хууль зүйн талаасаа шинжлэн судалж өгнө үү.

8.Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 35 дугаар бүлэг 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, яллах дүгнэлтийг өгөлгүй шүүх хуралдаанд оролцуулсан, мөн шүүхийн шатанд яллах дүгнэлтийг өгч, хэргийг хуульд нийцсэн, хэр хэмжээнд шинжлэн судалж өгөлгүй шүүх шийдвэрийг гаргаж байсан зэрэг асуудалд нь шүүгчийн ёс зүйн хэр хэмжээтэй холбоотой болох нөхцөл байдал байдаг болно. ... анхан шатны шүүхийн шүүгч Г.М нь оролцож, шүүх хуралдаан даргалагчаар шүүх хурлыг явуулж байсан бичлэг, тэмдэглэл бэлхнээ авагдсан байдаг тул шинжлэн судалж өгнө үү.

9.Хавтаст хэргийн материалд хууль зөрчигдсөн олон нөхцөл байсаар байхад шүүгч нар гагцхүү хорих, яллах талыг урьдаж болгон бусад хууль зөрчигдсөн нөхцөл бүрийг анхааран авч үзэлгүй, улмаар орхигдуулж, хуурамч бичиг баримт, нотлох баримтуудыг үнэлэн шүүгч нь эрх хэмжээгээ урвуулан ашиглаж байсан болох бүхий л асуудал бүрэн хууль зүйн талаасаа асар ихээр учир дутагдлыг агуулахаар байдаг тул холбогдох асуудал бүрийг нэг бүрчлэн шинжлэн судлуулах, хууль зүйн дүгнэлтийг хуульд нийцсэн, эрх хэмжээнд тооцуулан зөрчигдсөн, хууль ёсны эрх ашгийг дээд дээрдүүлж, шударга ёсны зарчимд нийцэх эрхэм эрх хэмжээнд шийдвэрийг тооцон гаргуулах хүсэлттэйгээр эрхэм хүндэт танд хандаж бодит тулгарч байсан нөхцөл байдлыг чин үнэн зөв байдлаар илэрхийлэн өөрийн хохирч байсан бодит байдлаас зарим хэсгийг дурдсан болох нэг болохыг минь хүндэтгэн авч үзэн шинжлэн судалж өгч, холбогдох арга хэмжээг хуулийн дагуу авч өгөхийг хичээнгүйлэн хүсэж, шударга шүүхийн өмнө эрхэм танд хандаж 4 хуудас 9 зүйн бүлэг гомдлыг өөрийн хууль ёсны эрх ашгийг дээдлүүлэх үүднээс илэрхийлсэн болно. Хавтаст хэргийн материал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа хууль зөрчиж байсан олон хүчин зүйлс байдаг төдийгүй ээ, хуурамч нотлох баримтыг үнэлсэн асуудлууд байдаг болон 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн ...давж заалдах шатны шүүх хуралдааны шүүгчийн захирамж, шийдвэр нь шударга ёсны зарчмыг хангасан, хуульд нийцсэн шийдвэрийг гаргасан байхад прокурор, шүүгч нар нь шүүгчийн захирамж, шийдвэрийг огтхон ч биелүүлээгүй, гагцхүү яллах талыг урьдаж болгож байсан тул өөрт тулгарсан гомдлоос гаргах шалтгаан нөхцөл үүссэн болохыг хүндэтгэн авч үзэж шинжлэн судалж өгнө үү. Одоогоор мөн эрх зүйн байдал дордсон, хэр хэмжээнд хүргэсэн нөхцөл байдалтайгаар хүсэлт гаргасан, дахин хэрэг шалгасаар байдаг болно...” гэжээ.

...давж заалдах шатны шүүхийн шүүгч М.А тайлбартаа: “...Тус сахилгын хороонд гаргасан Г.М-ийн гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. ... анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байх үед ... прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн /хуучин хуулиар/145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мө холбогдох хэргийг хүлээн авч танилцаад 2017 оны 12 дугаар сард хянан шийдвэрлэсэн болно. Хэргийг шийдвэрлэхдээ прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан нэгтгэн дүгнэж шүүгдэгч Г.М-ийн гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн. Шийдвэрлэсэн хэргээс үзэхэд Г.М нь 2017 онд бусдын орон байрны хаалганы цоожийг эвдэлж 2 удаагийн үйлдлээр нийт 1.710.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 153 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, ...цагдаагийн хэлтсийн албан хаагчийн илтгэх хуудас зэргээр тогтоогдсон гэж үзэж 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. Харин давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд хянах эрх хэмжээний хүрээнд дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б-ийн дүгнэлтэд “Г.М-д холбогдсон 6 хэрэг байсан. Прокурорын зүгээс эргэлзээтэй гэсэн үйлдлүүдийг тусгаарлаж, түүний үйлдлээс 4 үйлдлийг хэрэгсэхгүй болгосон. Нотлогдсон хэргийнх нь хүрээнд шүүхэд шилжүүлсэн...” талаар дурджээ. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана ...” заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн болно. Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Г.М-г миний хувьд огт танихгүйн гадна аливаа хувийн ашиг сонирхлын үүднээс хандаагүй, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл огт үгүй бөгөөд гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу болон Шүүгчийн ёс зүйн дүрэм /хуучнаар/-н хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуульд заасны дагуу Г.М-ийн гаргасан гомдолд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж өгнө үү.” гэжээ.

... анхан шатны шүүхийн шүүгч Н.Б тайлбартаа: “Г.М-аас гаргасан гомдолтой танилцлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу шүүх хуралдааны явцад түүний эрхийг шүүгч нар зөрчиж байсан эсэх, шүүгчийн ёс зүйгүй үйлдэл гаргасан эсэх талаар дүгнэлт хийлгэх хүсэлтэй байна гэжээ. Түүнд холбогдох хэрэг ... анхан шатны шүүхийн 2018 оны 06 сарын 13-ны өдрийн 1132 дугаартай “хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар ... анхан шатны шүүхэд 2018 оны 06 сарын 20-ны өдөр ирж надад хуваарилагдсан байна. Тус шүүгчийн захирамжид "... хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагчийн үйлдсэн сүүлийн гэмт хэрэг нь 2017 оны 08 сарын 22-ны өдөр Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн...” гэсэн нь зөв байсан учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан яллагдагч болон түүний өмгөөлөгчийн хүсэлтээр хэргийг прокурорт буцааж нэмэлт ажиллагаа хийлгэсэн бөгөөд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь нэмэлт ажиллагаа явуулж хэргийг буцаасан шүүхэд шилжүүлж ирүүлсэн байна. Ийнхүү шүүхэд шилжиж ирсэн хэргийн хүрээнд шүүх хуралдаанаар хэлэлцэж 2019 оны 01 сарын 28-ны өдөр 196 дугаар шийтгэх тогтоол гаргаж хэргийг шийдвэрлэжээ. Харин уг шийдвэрт шүүгдэгч гомдол гаргаж ...давж заалдаж шатны шүүх хэлэлцээд 2019 оны 05 сарын 16-ны өдрийн 464 дугаартай магадлалаар дээрх шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ. Г.М нь “сүүлд төгссөн хэргийн харьяаллаар холбогдох хэргийг шийдвэрлэх байтал яллах талыг барьж хэргийг шийдсэн нь шүүхийн тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн. Энэ байдал нь түүнийг сэтгэл санааны дарамт шаналгаанд оруулсан, хуулийн мэдлэг дутуу байдлыг нь давуу байдал болгож эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэрэглэж байсан” гэжээ. Түүний үйлдсэн гэмт хэргүүд нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутагт үйлдэгдсэн байх бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд зориудаар саад учруулан өөрийн үйлдсэн зарим үйлдлийг дутуу мэдүүлж байснаас шалтгаалж сүүлийн гэмт хэргийн хаана үйлдэгдсэн болох нь өөрчлөгдөж байсан. ... анхан шатны шүүхээс хэргийг манай шүүхэд шилжүүлэхэд сүүлийн үйлдэл нь Баянзүрх дүүрэгт үйлдэгдсэн байсан. Хэргийг прокурорт буцааснаас хойш өөр үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэж буцаасан шүүхэд дахин шилжүүлсэн. Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулаад хэргийг ирүүлэхэд Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн гэмт хэргүүд нь нэгтгэгдэж тэр нь сүүлийн үйлдэл болсон байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Уг хэрэг адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал шүүх хуралдааныг үргэлжлүүлж, хэргийг эцэслэн шийдвэрлэнэ” гэж энэ тохиолдлыг хуульчилсан. ... анхан шатны шүүхээс хэргийг харьяаллын дагуу шилжүүлсэн бөгөөд ... анхан шатны шүүх энэ нөхцөл байдалтай маргах эрх зүйн зохицуулалтгүй учир хэргийг шийдвэрлэх ёстой болсон. Тиймдээ ч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Нэмэлт ажиллагаа хийлгэхэд сүүлчийн үйлдэл өөрчлөгдөж байгаа нь мэдэгдсэн боловч хэргийн байдлыг бодитойгоор тогтооход нөлөөлөх нөхцөл байдал байгаагүй. Өөрөөр хэлбэл шүүгч хэргийг шийдвэрлэхээс зайлсхийсэн үйлдэл гаргах ёсгүй бөгөөд сүүлийн 1 үйлдэл нь нэмэлт ажиллагаа хийлгэхэд өөр нутаг дэвсгэрт гарсан байх нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтооход нөлөөлөхөөргүй байсан тул хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Шүүгч миний зүгээс Г.М-ийн эрх зүйн байдлыг дордуулсан байхаар үйлдэл гаргаагүй, тийм хууль зүйн дүгнэлт хийгээгүй, зөвхөн хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хамтын шийдвэрийг гаргасан болно. Миний хувьд хэрэглэвэл зохих хууль болох Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг тухайн хуульд заасан эрх хэмжээний хүрээнд зөв хэрэглэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүгчид эрх олгосон заалт бөгөөд хориглосон, үүрэг болгосон зохицуулалт биш юм. Шүүгч нь аливаа хэрэг маргааныг таслан шийдвэрлэх үүрэгтэй болохоос биш ямар нэгэн шалтгаар хэргийг шийдвэрлэхээс зайлсхийх, өөрөөсөө зайлуулах ёсгүй. Аливаа шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ тухайн хэрэгт авагдсан баримтын хүрээнд Үндсэн хууль, Эрүүгийн хуульд заасан зарчмуудыг баримталж шийдвэрлэдэг. Харин доод шатны шүүхийн шийдвэрт алдаатай байдал гаргасан гэж үзвэл оролцогчид дээд шатны шүүхэд гомдол гаргаж хянуулдаг эрх зүйн орчинд бид ажиллаж байна. ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Г.М-ийн гомдлоор ...давж заалдаж шатны шүүх хянаад хүчингүй болгож шийдвэрлэсэн. Г.М-д холбогдох хэргийн зүйлчлэл нь шүүх бүрэлдэхүүнээр шийдвэрлэх зохицуулалтад хамаарч байсан бөгөөд бүрэлдэхүүнд оролцсон шүүгчид тодорхой шалтгааны улмаас солигдож байсан. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгаа үйлдэл биш юм. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан материалыг шинжлэн судлахдаа оролцогчдын өөрсдийн нь шинжлэн судлуулахаар санал болгосон баримтыг нэг бүрчлэн судалдаг. Тухайн оролцогч өөрөө үүнийгээ бас танилцуулдаг. Шүүхээс Г.М-ийн шинжлэн судлуулъя гэсэн ямар баримтыг судалсан, эс судалсан нь тэмдэглэлээс харагдана. Г.М нь өөрөө яллах дүгнэлтийг гардаж авдаггүй, авахаас татгалздаг, алба хаагчдын ажилд санаатайгаар саад учруулдаг болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байдаг. Харин шүүхээс яллагдагчийн арга эвийг тааруулж ямар асуудалд холбогдсоноо яллах дүгнэлтээсээ харж байж хариу тайлбараа гаргах ёстой гэж тайлбарлаж нэг биш удаа өгч байсан. Яллах дүгнэлт авахгүй үйлдэл нь ажиллагаанд саад, зөрчил болно гэж тооцдог, хэргийг шийдвэрлэх явцыг удаашруулах, алба хаагч нарыг хариуцлагад холбогдуулж нөлөөлөх гэсэн зорилготой гэмт хэрэгт холбогдогч нарын санаатай үйлдэл юм Түүний яллах дүгнэлт гардаж аваагүй нь ийм учир шалтгаантай байх талтай. Харин энэ талаар хуульд тодорхой зохицуулж өгсөн байдаг. Бид ч тэдний ямар хэрэгт холбогдон буруутгагдаж байгаагаа мэдэх эрхийг хангах, хамгаалах зорилготой л ажлаа гүйцэтгэж байна. Шүүгч бидний зүгээс нэг талыг барьж асуудалд ханддаг зүйл байхгүй. Ямар нэгэн урвуу байдлаар хандаж шийдвэр гаргасан явдал энэ хэрэгт байхгүйг мэдэгдье. ... анхан шатны шүүхийн 2019 оны 01 сарын 28-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс хянаад нэмэлтээр мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай байна гэж дүгнэж хүчингүй болгосноос өөр зөрчилтэй талаар дүгнэлт гаргаагүй болно. Хуульд заасан хамгийн хүнд ялыг хамгийн их хэмжээгээр оногдуулж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэсэн нь хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцсэн шийдвэр болох нь давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрээр баталгаажсан байна. Ийм эрүүгийн хариуцлага хүлээсэн хүн шүүгч нарт өширхсөн байдлаар, хариуцлагагүй ажилласан мэтээр тодорхойгүй гомдол гаргасан аль тохиолдлоос шүүгч нар эмээж байгаагүй билээ. Г.М-д холбогдох хэрэг дээр ажилласан мөрдөгч, прокурор нар бүгд түүний гаргасан гомдлын дагуу шалгагдаж улмаар зөрчилгүй байсан нь тогтоогдсон талаар өөрсдөө ярьж байсан. Одоо түүнд холбогдох хэрэгт шийдвэр гаргасан шүүгч нар бичигдэх ээлж нь болж байгаа юм биз ээ. Эцэст нь хэлэхэд Г.М-д холбогдох хэргийг хуулийн хэмжээ хязгаарын хүрээнд, олгогдсон эрхийн дагуу шийдвэрлэсэн бөгөөд түүний эрх ашгийг хохироосон үйлдэл үйгүй бөгөөд ёс зүйгүй үйлдэл гаргаагүйдээ итгэл дүүрэн байдаг. Г.М-д холбогдох хэрэгт ямар нэгэн хууль зөрчсөн зүйлгүй учир шүүгч бидэнд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү.” гэжээ.

... анхан шатны шүүхийн шүүгч Г.М тайлбартаа: “... анхан шатны шүүхийн шүүгч Г.М би Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн сахилгын хэрэг үүсгэх тухай ГЗҮ/2023/0004 дугаар захирамжтай танилцаад Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хариу тайлбар гаргаж байна. Сахилгын хорооны гишүүний захирамжид дурдагдсан хоригдол Г.М-д холбогдох эрүүгийн 2016 2601 0154 дугаартай хавтаст хэрэг нь 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 737 дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгч надад хуульд заасны дагуу хуваарилагдсан болно. Ийнхүү хэргийг 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад Г.М-ийн холбогдох (яллах дүгнэлтэд тусгагдсанаар) 47 удаагийн хулгайлах, 5 удаагийн дээрэмдэх, 2 удаагийн хүчиндэх, 2 удаагийн эрүүл мэндийн эсрэг гэмт хэргүүдээс 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр үйлдэгдсэн сүүлийн гэмт хэрэг нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ...прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг ... анхан шүүхэд шилжүүлсэн. Гэтэл 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр ... анхан шатны шүүхээс Г.М-д холбогдох Эрүүгийн хэргийг тус шүүхэд шилжүүлэхдээ 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сүүлийн гэмт хэрэг нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэх үндэслэлээр шилжин ирсэн. 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Г.М-д холбогдох эрүүгийн хэрэг урьдчилсан хэлэлцүүлгийг товлож, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. Г.М-д холбогдох гэм буруугийн шүүх хуралдаан хэд хэдэн удаа товлогдож, шүүх хуралдаан хуульд заасан үндэслэл журмын дагуу хойшлуулж байсан бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн. Гэхдээ гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ Г.М-ийн үйлдлүүдээс хулгайлах 66 удаагийн үйлдэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг үндэслэн тухайн үйлдлүүдийг үндсэн хэргээс нь тусгаарлаж шийдвэрлэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 1193 дугаар шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүх хянан үзээд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасан. 2020 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн шүүх хуралдаанаар Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн болно. Ийнхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулахдаа шүүгч миний бие Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт заасан хориглолтыг зөрчөөгүй гэж үзэж байна” гэжээ.

Илтгэгч гишүүн саналдаа: Өргөдөлд дурдагдсан нэр бүхий шүүгч нарт холбогдох үйл баримтууд нь 2021 оны 3 дугаар сарын 01-нээс өмнөх буюу Монгол Улсын шүүхийн тухай хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үйл баримт байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон хэм хэмжээ буюу Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм хэрэглэгдэнэ.

Өргөдөл гаргагч өргөдөлдөө 9 үндэслэл дурдсан байх ба өргөдлийн 1, 4, 7, 9 дүгээр үндэслэлүүд болох “1.2016 оны 9 дүгээр сард болсон, ... анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэг тэмдэглэл бүрийг миний бие нь шинжлэн судлуулан дүгнүүлэх хүсэлттэй байгаа болон шүүх хуралдаанаар гаргаж байсан болох, шүүгчийн хуульд нийцсэн шийдвэрийг албан ёсоор биелүүлээгүй болон мөн хууль зөрчсөн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэлдүүлсэн хэргүүдэд нь шударга зарчмаар хууль зүйн дүгнэлтийг нэг бүрчлэн тооцож өгөөгүй...”, 4. “Монгол Улсын хууль тогтоомж болон шүүхийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд миний бие гүнээ итгэж, маш ихээр итгэл өвөрлөж байсан хэдий ч удаа дараагийн шүүх хуралдаануудад нь оролцож байсан, шүүгч нар нь шударга ёсны зарчимд нийцэхээр шийдвэрийг гаргаж өгөх байсан гэж итгэл тээж, шүүх хуралдаанд оролцох явцад оролцогч миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээгээ хэтрүүлсэн нөхцөлийг илтээр бий болгосон...”, 7. “Эрүүгийн 000000000 дугаартай гэмт хэрэгт байсаар болох гэмт хэргийн шинжгүй болох хулгайлах төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгохгүй байснаар хэргийг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад хуулийн дагуу шинжлэн судалж өгөөгүйн улмаас тухайн хэрэг нь хэрэгсэхгүй болоогүйгээр тус бүр 3 удаагийн шүүх хуралдаан болсон төдийгүй энэхүү нөхцөл байдлыг гагцхүү Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцэн, хуульд нийцсэнээр шийдвэрийг гарган гэмт хэргийн шинжгүй болох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан билээ. Өөрөөр хэлбэл бусад шатны шүүхүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 34.19 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 1.2 дахь заалт бүрийг орхигдуулж байсан болох нь надад холбогдох гэмт хэрэг нь хэтэрхий өрөөсгөл байдлаар хандаж байсан зэрэг нь илэрхий харагдахаар байдаг тул хууль зүйн талаасаа шинжлэн судалж өгнө үү”, 9. “Хавтаст хэргийн материалд хууль зөрчигдсөн олон нөхцөл байсаар байхад шүүгч нар гагцхүү хорих, яллах талыг урьдаж болгон бусад хууль зөрчигдсөн нөхцөл бүрийг анхааран авч үзэлгүй, улмаар орхигдуулж, хуурамч бичиг баримт, нотлох баримтуудыг үнэлэн шүүгч нь эрх хэмжээгээ урвуулан ашиглаж байсан болох бүхий л асуудал бүрэн хууль зүйн талаасаа асар ихээр учир дутагдлыг агуулахаар байдаг тул холбогдох асуудал бүрийг нэг бүрчлэн шинжлэн судлуулах, хууль зүйн дүгнэлтийг хуульд нийцсэн, эрх хэмжээнд тооцуулан зөрчигдсөн, хууль ёсны эрх ашгийг дээд дээрдүүлж, шударга ёсны зарчимд нийцэх эрхэм эрх хэмжээнд шийдвэрийг тооцон гаргуулах хүсэлттэй...” гэх өргөдлийн үндэслэлүүдийн тухайд шүүгчийн шүүн таслах ажиллагаатай холбогдох нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбоотой үндэслэлүүд байгаа нь  Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасанд хамаарах шинжийг агуулж буй учир шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзлээ.

Харин өргөдөлд шүүгч М.А-т холбогдуулан гаргасан өргөдлийн 2 дахь үндэслэл болох: “...шүүгч М.А нь надад холбогдох үндсэн хэрэг болох эрүүгийн хэргийн 000000000 дугаар гэмт хэргийг мэдсээр байж албан тушаал, эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, хууль ёсны минь эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, улмаар тухайн цаг үед мөрдөгдөж байсан болох, /ижил төрлийн гэмт хэргүүдэд нэг удаагийн мөрдөн байцаалт явуулах, нэг удаагийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэх хуулийн заалт бүрийг илтээр орхигдуулан хуулиас давсан шийдвэрийг гаргаж, яллагдагчаар татагдсан хэргийг нэгтгэн шалгагдах нөхцөлийг илтээр хааж боогдуулан, гагцхүү хувийн ашиг сонирхлын үүднээс хандан хорих ял шийтгэлийг тусад нь оногдуулж байсан...” гэх үндэслэлийн тухайд:

...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2017 оны 11 сарын 06-ны өдрийн 754 дүгээр захирамжаар Г.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны даргалагчаар М.А-ыг томилсон шийдвэрийг албажуулжээ. Яллагдагч Г.М-аас 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “...миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар өөрийн биеийг байлцуулан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлттэй байна” гэсэн хүсэлт шүүхэд гаргаж, ...анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 957 дугаар шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Дээрх захирамжийг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагч Г.М-д танилцуулсан байх бөгөөд ...анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 958 дугаар шүүчгийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлжээ. Шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад товлон зарласан бөгөөд яллагдагч, шүүгдэгчийг дуудсан тухай мэдэгдэх хуудсаар Г.М-д товыг мэдэгджээ. 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр яллагдагч Г.М-аас “...шүүх хуралдаанд төлөөлөгчгүй оролцоход санал гомдол байхгүй болно. Хэргийн бодит зөвийг тогтоолгох хүсэлттэй...” гэсэн хүсэлтийг гаргасан нь хэрэгт авагдсан. Улсын яллагч Ж.Б-ийн ирүүлсэн улсын яллагчийн дүгнэлт хэрэгт авагдсан. Ингээд ...анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-т "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.

Дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд шүүгч М.А хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахааргүй байна.

Шүүгч Н.Б-д холбогдуулан гаргасан өргөдлийн 3 дахь үндэслэл болох: “...2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн ... анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч Б нь албан тушаал, эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, ёс зүйн зөрчлийг гаргаж байсан төдийгүй энэ нь сүүлд төгссөн хэргийн харьяаллаар надад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх байтал гагцхүү яллах талыг урьдач болгон хэргийг шийдэж байсан болох нь хууль зөрчсөн нөхцөлийг харагдуулахаар байдаг болно...Тухайн үед шүүгч Б нь хэрэглэвэл зохих хуулийн дагуу хуулийг хэрэглэж байсан бол хэргийн нөхцөл байдал, шийдвэр нь өөрөөр гарах байсан хэдий ч шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан сэтгэл санааны дарамт шаналгааг өөрийн зүгээс амсаж байсан...” гэх үндэслэлийн тухайд:

... анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 1132 дугаартай “Хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх тухай” шүүгчийн захирамжаар Г.М-д холбогдох хэргийг ... анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ... анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай” 1123 дугаар захирамжаар Г.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд Н.Б, Ч, П нарыг, даргалагчаар Н.Б-ыг томилсон шийдвэрийг албажуулжээ. ... анхан шатны шүүхийн 2018 оны  8 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШТ/129 дүгээр тогтоолоор хэргийг буцааж шийдвэрлэхдээ “...шүүгдэгч Г.М нь уг хэрэгт нэгтгэн шалгаагүй тусдаа шалгагдаж байгаа хэргүүд Чингэлтэй, Баянзүрх дүүргийн болон Дундговь аймгийн цагдаагийн газруудад одоо шалгагдаж байгаа учир хэргүүдийг нэгтгэн шалгуулах тухай хүсэлт гаргаж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.с-ийн шүүхэд гаргаж өгсөн баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотолсон баримтууд байх ба Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн прокурорын тогтоол нь үндэслэл бүхий бус хууль зүйн ямар үндэслэлээр прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолуудыг хүчингүй болгож байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Дээрх нөхцөл байдал шүүх хуралдааны явцад илэрч байх тул шүүгдэгч Г.М-д холбогдох өөр гэмт хэрэг Монгол Улсын хэмжээн дэх цагдаагийн болон прокурорын байгууллага, шүүхэд шалгагдаж, хянагдаж байгаа эсэхийг бүрэн шалгаж тогтоох, хэрэв шүүгдэгчид холбогдох өөр хэрэг байгаа бол энэ хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

... анхан шатны шүүхийн 2018 оны 6 сарын 13-ны өдрийн 1132 дугаар шүүгчийн захирамжаар хэргийг ... анхан шатны шүүхэд шилжүүлэхдээ захирамждаа  "...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө шүүхийн харьяалах газарт төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байх тул яллагдагч Г.М-д холбогдох хэргийг харьяалах шүүхэд нь буюу ... анхан шатны шүүхэд шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн байх боловч ... анхан шатны шүүхийн 2018 оны  8 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгдэгч Г.М болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг прокурорт буцааж нэгтгэн шалгуулах хүсэлт болон холбогдох баримтуудыг өгч байсан болох нь тусгагдан үлдсэн байна.

... анхан шатны шүүхийн 2018 оны  8 дугаар сарын 27-ны өдрийн 2018/ШТ/129 дүгээр тогтоолоор буцаасан хэргийг Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь нэмэлт ажиллагаа явуулж хэргийг буцаан шүүхэд шилжүүлсэн ба шүүх шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, 2019 оны 01 сарын 28-ны өдөр 196 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэжээ. Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 4.1 дүгээр зүйлийн 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасанчлан шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахааргүй байна.

Шүүгч Г.М-д холбогдуулан гаргасан өргөдлийн 5, 6, 8 дугаар үндэслэлүүд болох: шүүхийн шүүгч Г.М нь шүүх хуралдааныг даргалж оролцсон болох 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан болон 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн ёс зүйн хэр хэмжээг ноцтойгоор зөрчих нөхцөлийг бий болгож байсан болно. Хавтаст хэргийн материалд авагдсан болох хууль зөрчигдсөн нөхцөлийг хуулийн дагуу хуульд нийцсэн энэ хэр хэмжээг шинжлэн судалж өгөөгүй... Хэтэрхий өрөөсгөл байдлаар хууль зүйн дүгнэлтийг тооцож байсан нь оролцогч миний хууль ёсны эрх ашигт илтээр их нөлөөлсөн... Надад холбогдох гэмт хэргийг шийдвэрлэх явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 34.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг шүүгч нар зөрчиж байсан..., Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 35 дугаар бүлэг 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, яллах дүгнэлтийг өгөлгүй шүүх хуралдаанд оролцуулсан, мөн шүүхийн шатанд яллах дүгнэлтийг өгч, хэргийг хуульд нийцсэн, хэр хэмжээнд шинжлэн судалж өгөлгүй шүүх шийдвэрийг гаргаж байсан ” гэх үндэслэлүүдийн тухайд:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор ...2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 833 дугаар яллах дүгнэлтийг үйлдэн, “2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 833 дугаартай яллах дүгнэлтийг /159 хуудас/ 2019 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг 20 минутад яллагдагч Г.М-д эх хувийг гардуулан өгч тэмдэглэл үйлдэв” гэсэн баримт хэрэгт авагдсан. ... анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1189 дүгээр шүүгчийн захирамжаар шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилж, Г.М-ыг даргалагчаар, бүрэлдэхүүнд шүүгч Т.А, Л.Б нарыг томилсон шийдвэрийг албажуулж, 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 2019/ШЗ/1940 дүгээр шүүгчийн захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 1962 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж шүүх хуралдааныг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр нээлттэй хийхээр товлон зарласан. ... анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 2019/ШТ/125 дугаар тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 07 хүртэл хойшлуулсан. ... анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ЕШЗ/1385 дугаар шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн Г.М, Б.Б, Г.А нарыг томилсон. ... анхан шатны шүүхийн2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2019/ШТ/131 дүгээр тогтоолоор улсын Яллагчийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр товлон зарлаж, хойшлуулсан. ... анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ЕШЗ/1454 дугаар шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн Г.М, Л.Б, Т.А нарыг томилсон. ... анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШТ/138 дугаар тогтоолоор шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шүүгдэгчийн ар гэрээс нэмж өмгөөлөгч авах...” хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 08 хүртэл хойшлуулсан.

Ингээд, ... анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1193 дугаар шийтгэх тогтоолоор хэргийг шийдвэрлэжээ. Ийнхүү эрүүгийн хэргийг шийдвэрлэх хугацаанд шүүх хуралдаан 3 удаа хойшилсон байх ба 2 удаад шүүгдэгчийн талын хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулжээ. Энэ хугацаанд шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг томилсон шүүгчийн захирамж 2 удаа гарч бүрэлдэхүүн өөрчлөгдсөн байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2-т “Шүүгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд үргэлжлэн оролцох боломжгүй болсон бол өөр шүүгч томилж, шүүх хуралдааныг эхнээс нь явуулна” гэж зохицуулсан зохицуулалтыг зөрчөөгүй байна.

... анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны тэмдэглэлд дурдсанаар “Даргалагчаас: шүүгдэгч яллах дүгнэлт хувийг гардаж авсан уу? уншиж танилцсан уу гэхэд Шүүгдэгч: гардаж авсан. Уншиж танилцсан гэв” гэсэн, Яллах дүгнэлт гардуулан өгсөн тухай 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 833 дугаар тэмдэглэл зэргээс шүүгдэгч яллах дүгнэлтийг гардан авч танилцсан болох нь тогтоогдож байх ба өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан “35 дугаар бүлэг 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, яллах дүгнэлтийг өгөлгүй шүүх хуралдаанд оролцуулсан, мөн шүүхийн шатанд яллах дүгнэлтийг өгч, хэргийг хуульд нийцсэн, хэр хэмжээнд шинжлэн судалж өгөлгүй шүүх шийдвэрийг гаргаж байсан...” гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Дээр дурдагдан үйл баримтуудаас өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан шүүгч нар ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлүүд нотлогдоогүй, ...давж заалдах шатны шүүхийн шүүгч М.А, ... анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, ... анхан шатны шүүхийн шүүгч Г.М нар Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилын хэрэгт цугласан баримтаар тогтоогдохгүй байна” гэжээ.

              ҮНДЭСЛЭХ нь:

 Сахилгын хорооны гишүүний 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн ГЗҮ/2023/0004 дугаар захирамжаар Г.М-ийн өргөдлөөр ...давж заалдах шатны шүүхийн шүүгч М.А, ... анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, ... анхан шатны шүүхийн шүүгч Г.М нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагчаас шүүгч М.А-д холбогдуулан “...2017 оны 11 дүгээр сарын 18-нд болсон ...анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч М.А нь надад холбогдох үндсэн хэрэг болох эрүүгийн 000000000 дугаар хэргийг мэдсээр байж албан тушаал, эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, хууль ёсны минь эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, улмаар тухайн цаг үед мөрдөгдөж байсан (ижил төрлийн гэмт хэргүүдэд нэг удаагийн мөрдөн байцаалт явуулах, нэг удаагийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэх) гэх хуулийн заалтыг илтээр орхигдуулан хуулиас давсан шийдвэрийг гаргаж, яллагдагчаар татагдсан хэргийг нэгтгэн шалгагдах нөхцөлийг илтээр хааж боогдуулан, гагцхүү хувийн ашиг сонирхлын үүднээс хандан хорих ял шийтгэлийг тусад нь оногдуулж байсныг ...давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхааран авч, хууль зөрчсөн үйлдлийг нягтлан авч үзэж, шийтгэх тогтоол хүчингүй болсон” гэх өргөдлийг гаргасан. 

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Г.М-д холбогдох эрүүгийн 201725020853 дугаартай хэрэг нь 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ...анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч М.А-т хуваарилагджээ.

Яллагдагч Г.М нь 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр “...өөр хэрэг шүүхийн шатанд шилжсэн. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцох” хүсэлтийг гаргасан байна. Шүүгч М.А 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 957 дугаар шүүгчийн захирамжаар прокуророос шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаагаар Г.М-ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох боломжтой гэж үзэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах Г.М-ийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн. 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 958 дугаар шүүгчийн захирамжаар яллагдагч Г.М-г шүүхэд шилжүүлж, түүнд холбогдох шүүх хуралдааныг 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад хийхээр товлож, 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-г давтан үйлдлээр, орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 03 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.

Уг шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.М гомдол гаргасныг ...давж заалдах шатны шүүх хянан үзэж, 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр магадлалаар “...Г.М нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14, 6.15 дахь заалтад хамаарч байхад хүсэлтийг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн байна гэж дүгнэн ...анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 407 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М-д холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

Тухайн хэргийг шүүгч М.А дахин хүлээн авч хянаад 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 360 дугаар шүүгчийн захирамжаар Г.М-ийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн тус эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр ...прокурорын газарт буцаасан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэд хэдэн яллагдагч нэг, эсхүл хэд хэдэн гэмт хэргийг хамтран үйлдсэн, эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно”, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж тус тус заасан байна.

Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл шүүгч М.А нь ...прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.М-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэснийг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй.

Мөн өргөдөл гаргагч Г.М-аас шүүгч Н.Б-д холбогдуулан “...... анхан шатны шүүх хуралдаанаар шүүгч Н.Б нь албан тушаал, эрх хэмжээгээ хэтрүүлэн хэрэглэж, ёс зүйн зөрчлийг гаргаж байсан төдийгүй энэ нь сүүлд төгссөн хэргийн харьяаллаар надад холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх байтал гагцхүү яллах талыг урьдал болгон хэргийг шийдэж байсан. ...Энэ үед мөрдөгдөж байсан Шүүхийн тухай хуулийн заалт бүрийг ноцтойгоор зөрчсөн. ...Тухайн үед шүүгч Н.Б нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж байсан бол хэргийн нөхцөл байдал, шийдвэр нь өөрөөр гарах байсан хэдий ч шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан сэтгэл санааны дарамт шаналгааг өөрийн зүгээс амсаж байсан болон хуулийн мэдлэг дутмаг зэрэг нөхцөл байдлыг шүүгч Н.Б нь давуу байдал болгон эрх зүйн байдлыг минь илтээр дордуулсан” гэжээ.

... анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 1132 дугаар шүүгчийн захирамжаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “...сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь нэг шүүхийн харьяалах газар эхэлж, нөгөө газрын шүүхийн харьяалах газар төгссөн бол төгссөн газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж тус тус заасан байх тул яллагдагч Г.М-д холбогдох хэргийг харьяалах шүүхэд нь буюу ... анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

... анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдийн 1123 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Г.М-д холбогдох 000000000 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Н.Б-ыг томилон хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүхийн тогтоолоор Г.М-д холбогдох өөр хэрэг байгаа бол энэ хэрэгтэй нэгтгэн шалгах шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаажээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Г.М-д холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулан дахин шүүхэд шилжүүлсний дагуу ... анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”  гэж заасны дагуу шүүгч Н.Б прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 196 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-г хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч их хэмжээний эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж нийт 66 удаагийн үйлдлээр бусад хохирол учруулсан, 4 удаагийн үйлдлээр зэвсэг, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон, арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэх болон хоёр хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн, 2 удаагийн үйлдлээр хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болохыг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын болон гэрчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтүүд, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба тухайн үед мөрдөгдөж байсан Шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан ёс зүйн зөрчил гаргаагүй байна.

Шүүгч Г.М-д холбогдуулан гаргасан өргөдлийн тухайд “... ... анхан шатны шүүхийн шүүгч Г.М нь шүүх хуралдааныг даргалж оролцсон болох 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан болон 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар шүүгчийн ёс зүйн хэр хэмжээг ноцтойгоор зөрчих нөхцөлийг бий болгож байсан болно. Хавтаст хэргийн материалд авагдсан хууль зөрчигдсөн нөхцөлийг хуулийн дагуу шинжлэн судалж өгөөгүй ...хэтэрхий өрөөсгөл байдлаар хууль зүйн дүгнэлтийг тооцож байсан. ...Эрүүгийн 000000000 дугаартай хэрэгт гэмт хэргийн шинжгүй “хулгайлах” төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгсэхгүй болгохгүй байснаар хэргийг шүүхэд шилжүүлэн, анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хуралдаануудад хуулийн дагуу шинжлэн судалж өгөөгүйн улмаас тухайн хэрэг нь хэрэгсэхгүй болоогүйгээр тус бүр 3 удаагийн шүүх хуралдаан болсон төдийгүй энэхүү нөхцөл байдлыг гагцхүү Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар авч хэлэлцэн, хуульд нийцсэнээр шийдвэрийг гарган гэмт хэргийн шинжгүй болох хэргийг хэрэгсэхгүй болгож байсан” гэжээ.

... анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1189 дүгээр захирамжаар 000000000 дугаартай Г.М-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.М, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Т.А, шүүгч Л.Б нарыг томилсон шийдвэрийг албажуулж, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж 2019/ШЦТ/1193 дугаар шийтгэх тогтоолоор түүнд холбогдох Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэргийг тусгаарлаж хэргийг прокурорт хүргүүлж, шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 12.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүний нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 14 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн бөгөөд тус шийтгэх тогтоолд шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч А.Б нар давж заалдах гомдол гаргасан байна.

...давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ДШМ/147 дугаар магадлалаар дээрх 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2019/ШЦТ/1193 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр ... анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Г.М-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцээд 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЦТ/603 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 12.1 дүгээр 2 дахь хэсгийн 2.1, 2.5, 2.6, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүний нийт эдлэх ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх хорих ялын хэмжээг 20 жилийн хугацаагаар тогтоосон байна.

...давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 2020/ДШМ/1094 дүгээр магадлалаар 603 дугаар шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулан шүүгдэгч Г.М-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгожээ.

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 664 дүгээр тогтоолоор “яллах дүгнэлт, шийтгэх тогтоол, магадлалд дурдсан Г.М-д холбогдох 66 удаагийн хулгайлах гэмт хэргээс “2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн тоотод байрлах хохирогч Б.С гэрээс 128.000 төгрөгийн үнэтэй “Sharp” загварын зурагтыг хулгайлсан гэх үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, ...давж заалдах шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1094 дүгээр магадлалын 1 дэх заалтын “тогтоох хэсгийн” 4 дэх заалтын Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.М-д оногдуулсан 20 жилийн хорих ялын 14 жилийн хорих ялыг хаалттай, үлдсэн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй” гэсэн хэсгийг хүчингүй болгож, ... анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 603 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...14 жилийн хорих ялыг” гэснийг “20 жилийн хорих ялыг” гэж өөрчлөн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Дээрх үйл баримтуудаас үзвэл шүүгч Г.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, яллах болон өмгөөлөх талуудын мэтгэлцээнд үндэслэн шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргүүдийн үйлдэл тус бүрд үйл баримтын болон эрх зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг прокурорын яллах дүгнэлт, шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн байх ба шүүгч Г.М нь тухайн үед үйлчилж байсан Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч “... яллах дүгнэлтийг өгөлгүй шүүх хуралдаанд оролцуулсан, мөн шүүхийн шатанд яллах дүгнэлтийг өгч, хэргийг хуульд нийцсэн, хэр хэмжээнд шинжлэн судалж өгөөгүй” гэж дурджээ.

2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс “Уншиж сонсгосон яллах дүгнэлтийн агуулга, эрүүгийн хариуцлагын талаар ойлгосон уу, таны гардаж авсан яллах дүгнэлттэй тохирч байна уу, ойлгомжгүй улсын яллагчаар тайлбарлуулах зүйл байна уу гэхэд Шүүгдэгч: Тохирч байна, яллах дүгнэлтийг тайлбарлах шаардлагагүй” гэж хариулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байх тул шүүгчийг дээрх өргөдлийн үндэслэлээр буруутгах боломжгүй.

Мөн илтгэгч гишүүний “...2016 оны 9 дүгээр сард болсон, ... анхан шатны шүүхийн шүүх хуралдааны бичлэг тэмдэглэл бүрийг миний бие нь шинжлэн судлуулан дүгнүүлэх хүсэлттэй байгаа болон шүүх хуралдаанаар гаргаж байсан болох, шүүгчийн хуульд нийцсэн шийдвэрийг албан ёсоор биелүүлээгүй болон мөн хууль зөрчсөн мөрдөн шалгах ажиллагааг гүйцэлдүүлсэн хэргүүдэд нь шударга зарчмаар хууль зүйн дүгнэлтийг нэг бүрчлэн тооцож өгөөгүй..., Монгол Улсын хууль тогтоомж болон шүүхийн байгууллагын шийдвэр, үйл ажиллагаанд миний бие гүнээ итгэж, маш ихээр итгэл өвөрлөж байсан хэдий ч удаа дараагийн шүүх хуралдаануудад нь оролцож байсан, шүүгч нар нь шударга ёсны зарчимд нийцэхээр шийдвэрийг гаргаж өгөх байсан гэж итгэл тээж, шүүх хуралдаанд оролцох явцад оролцогч миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж, шүүгчийн ёс зүйн хэм хэмжээгээ хэтрүүлсэн нөхцөлийг илтээр бий болгосон...,  Өөрөөр хэлбэл бусад шатны шүүхүүд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны 34.19 дүгээр зүйлийн 1.1, мөн хуулийн 1.2 дахь заалт бүрийг орхигдуулж байсан болох нь надад холбогдох гэмт хэрэг нь хэтэрхий өрөөсгөл байдлаар хандаж байсан зэрэг нь илэрхий харагдахаар байдаг тул хууль зүйн талаасаа шинжлэн судалж өгнө үү, ...хавтаст хэргийн материалд хууль зөрчигдсөн олон нөхцөл байсаар байхад шүүгч нар гагцхүү хорих, яллах талыг урьдаж болгон бусад хууль зөрчигдсөн нөхцөл бүрийг анхааран авч үзэлгүй, улмаар орхигдуулж, хуурамч бичиг баримт, нотлох баримтуудыг үнэлэн шүүгч нь эрх хэмжээгээ урвуулан ашигласан...” дээрх өргөдлийн үндэслэлүүд нь тухайн үед мөрдөгдөж байсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэмд заасан зөрчилд хамаарахгүй, шүүгчийн шүүн таслах ажиллагаатай холбогдох нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбоотой учир шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ...давж заалдах шатны шүүхийн шүүгч М.А, ... анхан шатны шүүхийн шүүгч Н.Б, ... анхан шатны шүүхийн шүүгч Г.М нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                 Д.АРИУНТУЯА

ИШҮҮН                                       Г.ЦАГААНЦООЖ         

Д.ЭРДЭНЭЧУЛУУН