МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-08
Дугаар 197
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн ерөнхий шүүгч Р.А-, шүүгч П.Г-, Б.О-, мөн аймгийн ... шүүхийн ерөнхий шүүгч Т.Д-, ... шүүхийн шүүгч Л.Н- нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд “... шүүхийн ерөнхий шүүгч Р.А- даргалж, шүүгч П.Г-, Б.О- нарын бүрэлдхүүнтэй хийсэн 2021.12.23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Б , Б.Н , А.Л , Ч.Ө , Б.М , Э.Б , Ц.С , Ж.Б , Л.Б , Ч.Н , У.Н , П.Г , Д.С , Б.Ц , Ж.Ө , Б.Г , Х.Д , Б.А , А.Ү , Ж.Д , Б.Ч , Р.Г , О.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 2022/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцжээ. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, гаргасан гомдлыг мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцсэн, энэхүү шүүх хуралдаанд шүүгч Т.Д-, Л.Н-, Г.У- нар оролцсон бөгөөд шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон гэж дүгнэсэн ба 2022.03.01-ний өдрийн 10 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулахдаа шүүгдэгч нарт оногдуулсан ял болон дэглэмийг хэвээр үлдээжээ.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдааны 2022.04.29-ний өдрийн 317 дугаар тогтоолоор хохирогч Ү.Г-, П.Б-, шүүгдэгч У.Н , Э.Б , Д.С , Т.Б , Б.Н , А.Л , Б.М , Ц.С , Ч.Ө , Б.Г , шүүгдэгч Ч.Ө ий өмгөөлөгч Б.Э , О.Ц , шүүгдэгч Б.М ийн өмгөөлөгч Э.М , шүүгдэгч А.Л , Б.М , Э.Б нарын өмгөөлөгч Г.Э нарын гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл, шүүгдэгч А.Л , Б.М нарын өмгөөлөгчөөр Г.Э , шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгчөөр Н.Э-, шүүгдэгч Ч.Ө ий өмгөөлөгчөөр Б.Э , шүүгдэгч Т.Б гийн өмгөөлөгчөөр С.П-, Ц.Б , давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Л , Б.М нарын өмгөөлөгч Г.Э , шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Н.Э-, шүүгдэгч Ч.Ө ий өмгөөлөгч Б.Э , шүүгдэгч Т.Б гийн өмгөөлөгч С.П- нар оролцсон байна.
Шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгч, ойлгосон эсэхийг асуухад шүүгдэгч нар “ойлголоо” гэж, шүүгдэгч Ч.Ө , Б.Н , А.Л , Т.Б , Э.Б нар мэдүүлэг өгөхгүй гэж, шүүгдэгч Б.М “мэдүүлэг өгнө” гэсэн нь тэмдэглэлд тусгагджээ. Иймд шүүгдэгч нарт хуулиар олгосон эрхийг нь эдлүүлээгүй, өмгөөлүүлэх эрхийг нь хангаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Б нь 2009 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар, Б.Н нь 2015 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус бүр 3 жилийн хугацаагаар хорих ялаар, Э.Б нь 2015 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар тус тус шийтгүүлсэн байна. Шүүгдэгч Т.Б , Б.Н , Э.Б нар нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн байх тул шүүх бүрэлдэхүүн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй, шүүгдэгч Б.М нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, хяналт тогтоосон хугацаатай байсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлд заасан хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа, 7.3, 7.6, 8.6 дугаар зүйлд заасан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах болон 8.7 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заасан үндэслэлээр өршөөлд хамруулахгүйгээр шийдвэрлэжээ.
Харин шүүгдэгч Ч.Ө , А.Л нарт санаатай гэмт хэргийг 2-оос дээш удаа үйлдсэн зэргийг харгалзан шүүгдэгч Ч.Ө д 6 жил, 4 сарын хугацаагаар, А.Л д 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсан тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт... гэмт хэрэг үйлдэж шүүхээс 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлүүлээгүй үлдсэн ял нь 5 жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасан тул шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн өршөөн солих үндэслэлгүй гэх шүүгч нарын тайлбар үндэслэлтэй гэж үзнэ.
Шүүхийн сахилгын хороо нь шүүх, шүүгчийн гаргасан эрх зүйн акт, шийдвэрийг хянах, түүнд дүгнэлт өгөх, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох эрх бүхий байгууллага биш бөгөөд уг эрхийг хуулиар олгоогүй болно.
Иймд холбогдох шүүгч нар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй...” гэжээ.
Шүүгч Р.А-, П.Г-, Б.О- нар тайлбартаа: “...Т.Б , Ч.Н , Ц.С , П.Г , Д.С , Б.Ц , Ж.Ө , Э.Б , Ж.Б , Б.М , У.Н , Ч.Ө , Л.Б , А.Л , Б.Г , Х.Д , Б.А , А.Ү , Б.Н , Ж.Д , Б.Ч , Р.Г , О.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021.12.23-ны өдөр хянан хэлэлцэж 03 дугаартай шийтгэх тогтоолоор, шүүгдэгч Т.Б г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт 5 жилийн хугацаагаар хорих ялаар, А.Л ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М ийг 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Б.М д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 423 дугаартай захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллаж хяналт тогтоосон 10 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 6 жил 6 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө ийг 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ч.Ө д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 8 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 6 жил 4 сарын хугацаагаар тус тус тогтоон шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгч Д.С , А.Ү , Х.Д , А.Л , Б.Н , Э.Б , У.Н нарын үйлдэл 2017.07.01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуулиас өмнөх үйлдэл байх бөгөөд ... аймгийн Прокурорын газраас эдгээр шүүгдэгч нарын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн боловч 2002 оны Эрүүгийн хууль, 2015 онд батлагдсан хоёр хуулиар давхар зүйлчлэх боломжгүй, 2002 оны Эрүүгийн хуулиар зүйчлэхэд хохирлын хэмжээнээс хамаарч 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 145.4 дэх хэсэгт зааснаар хүндэрч зүйлчлэгдэхээр байгаа тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйл буюу хулгайлах гэмт хэргээр нэг зүйлчлэлээр зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн бөгөөд гэм буруутайд тооцсон зүйл ангиар хуульд заасан ял шийтгэлийг оногдуулсан.
Шүүхээс гаргуулсан хохирол төлбөрийн хувьд хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирлын хэмжээгээр тооцож, шүүгдэгч тус бүрээс хохирлыг гаргуулан шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.Н , П.М , А.Л , Ч.Ө , Т.Б нар нь 4-22 удаагийн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан, хулгайн эд зүйл болохыг мэдсээр байж авсан, зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон хугацаандаа санаатай гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэсэн.
2021.07.02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “...Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөл хамруулахгүй...” гэж заасан.
Шүүгдэгч Т.Б нь 2009 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ... аймгийн Сум дундын шүүхийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгчийн 2009 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн захирамжаар өршөөн суллагдсанаас хойш санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял шийтгүүлсэн, мөн шүүгдэгч Б.Н нь ... шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 3 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөгдсөн байх тул шүүгдэгч Т.Б , шүүгдэгч Б.Н нарыг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулаагүй болно.
Мөн шүүгдэгч П.М , Ц.С нар нь хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацаа нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр тус Өршөөлийн хуульд хамрагдахгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоосон.
Шүүгдэгч Ч.Ө нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулсан хэдий ч бусадтай бүлэглэн бусдын 64 тооны бод буюу олон тооны мал хулгайлсан, хулгайн эд зүйл болохыг мэдсээр байж авсан буюу санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн, шүүгдэгч А.Л нь бусадтай бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлсан, хулгайлах гэмт хэргийг бусдын орон байранд нэвтэрч үйлдсэн, санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэн, учруулсан хохирол хор уршиг, энэ төрлийн гэмт хэргийг удаа дараа үйлдсэн зэргийг харгалзан 5 жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт “...Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...” заасан гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино...гэж заасан тул дээрх шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн өршөөн солих үндэслэлгүй болно.
Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч нь мэдүүлэг өгөх, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй бөгөөд тус шүүх хуралдаанд шүүгдэгч С.Н , Ц.С , Б.Ц , Ж.Ө , Ж.Б , Б.М , Р.Г нарын 7 шүүгдэгч мэдүүлэг өгсөн, бусад шүүгдэгчийн хувьд мэдүүлэг өгөхөөс татгалзсан, харин шүүгдэгч Т.Б , Ч.Н , Ц.С , П.Г , Д.С , Б.Ц , Э.Б , Ж.Ө , Ж.Б , Б.М , У.Н , Ч.Ө , Л.Б , А.Л , Б.Г , Х.Д , Б.А , А.Ү , Б.Н , Б.Ч , О.Э нар нь шүүх хуралдаанд эцсийн үг хэлсэн ба тухайн шүүх хуралдаанд шүүгдэгч нар хуулийн 7.4 дүгээр заасан эрхийг хязгаарлаагүй болно.
Шүүгдэгч болон тэдний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр тус хэргийг хэлэлцээд 10 дугаартай магадлалаар шүүгдэгч нарт оногдуулсан ял болон дэглэмийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно гэжээ.
Шүүгч Т.Д- тайлбартаа: “...тус шүүх Т.Б нарын 23 хүнд холбогдох 107 хавтаст хэргийг 2022.01.28-ны өдөр хүлээн авч, 2022.03.01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн.
Шүүх хуралдааныг миний бие даргалж, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй шалтгаанаар Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2022.02.17-ны өдрийн 35 дугаар захирамжаар ... шүүхийн шүүгч Г.У-, ... шүүхийн шүүгч Л.Н- нар бүрэлдэхүүнд оролцсон. Шүүх бүрэлдэхүүн “анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болсон, шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон” гэж дүгнэсэн ба шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн.
Миний бие шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанд илтгэж, хуралдааныг даргалсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.
Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, зарим хохирогч нар гомдол гаргасан, Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.04.29-ний өдрийн хуралдаанаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Б.С , Г.Э-, Б.Э , А.Л , Д.О , Ц.Н нарын гомдол нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй байх тул үндэслэлгүй гэж үзэж байна” гэжээ.
Шүүгч Л.Н- тайлбартаа ... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Т.Б нарын 23 хүнд холбогдох 107 хавтаст хэргийг 2022.03.01-ний өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн, Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимын тэргүүний захирамжаар шүүх бүрэлдэхүүнд томилогдсон.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцээд, шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь зөв болсон, шүүгдэгч нарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, оногдуулсан ял нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдалд тохирсон” гэж дүгнэн, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн. Шүүгдэгч тэдгээрийн өмгөөлөгч, зарим хохирогч нарын гаргасан гомдлыг Улсын Дээд Шүүхийн эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.04.29-ний өдрийн хуралдаанаар хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэх алдаа, зөрчлийг гаргаагүй гэж бодож байна. Шүүх хуралдааныг хуульд заасан журмаар явуулсан тул гомдол нь Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Б.С , Г.Э-, Б.Э , А.Л , Д.О , Ц.Н нар өргөдөлдөө “...хохирогч нар нь Ч.Ө д гомдолгүй гэдгээ илэрхийлсэн, хохирлоо 100 хувь бүрэн төлж барагдуулсан байхад ялыг хөнгөрүүлээгүй, бусдын нөлөөнд автаж гэмт үйлдэлд холбогдсон байхад бусад шүүгдэгчийн адил авч үзэн 8 жилийн хорих ял оноосон, 2021.07.02-ны өдрийн өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглээгүй, дахин гэмт хэрэгт холбогдохгүй байх боломжтой эсэхийг харгалзан үзээгүй, ...ял оногдуулахдаа шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийг зүйлчлэхдээ хүндрүүлэх нөхцөлөөр зүйлчилсэн, 2017.07.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулиар ял оногдуулсан нь хуулийг буруу хэрэглэсэн, хохирлыг албан ёсны үнэлгээний газраар үнэлгээ хийлгээгүй, Л , Т.Б , Б.М нарт биеэр эдлэх ял оногдуулахдаа эрх зүйн байдлыг нь дордуулсан, ...анхан шатны шүүх хурал дээр хэргийн талаар өөрийгөө өмгөөлөх ямар ч зүйл хэлүүлээгүй, өөрийгөө өмгөөлөх нөхцөл бололцоогоор хангаагүй...” гэх агуулга дурджээ.
Шүүхийн сахилгын хорооны гишүүний захирамжаар ... шүүхийн ерөнхий шүүгч Р.А-, шүүгч П.Г-, Б.О-, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д-, ... шүүхийн шүүгч Л.Н- нарт сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан, харин өргөдөлд дурдсан ... шүүхийн шүүгч Г.У- шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн гэсэн үндэслэлээр сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Б , Ч.Н , Ц.С , П.Г , Д.С , Б.Ц , Э.Б , Ж.Ө , Ж.Б , Б.М , У.Н , Ч.Ө , Л.Б , А.Л , Б.Г , Х.Д , Б.А , А.Ү , Б.Н , Ж.Д , Б.Ч , Р.Г , О.Э нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, 2022/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоол гаргасан байх ба бүрэлдхүүнд тус шүүхийн ерөнхий шүүгч Р.А-, шүүгч П.Г-, Б.О- нар оролцжээ.
Шийтгэх тогтоолоор нэр бүхий шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулж, хохирол төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
... аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүх шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлоор хэргийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 10 дугаар магадлалаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан байх ба УДШ-ийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 317 дугаар тогтоолоор дээрх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзжээ.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгч хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх ба анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоосны дараа гэм буруутай бол Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх, гэм буруугүй бол цагаатгах асуудлыг хянан шийдвэрлэнэ.
Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэх бол Улсын дээд шүүх анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр хэргийг хяналтын журмаар хянан хэлэлцдэг.
Нэр бүхий шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгч нар нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх гомдол нь сахилгын хороонд хамаарахгүй болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 3-т “хүнийг баривчлах үед түүнд баривчилсан шалтгаан, үндэслэлийг мэдэгдэж, өмгөөлөгч авах, өөрийгөө өмгөөлөх, шүүхэд гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулна”, 1.14 дүгээр зүйлийн 1-т “эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж заасан.
Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч А.Л , Б.М нарын өмгөөлөгчөөр Г.Э , шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгчөөр Н.Э-, шүүгдэгч Ч.Ө ий өмгөөлөгчөөр Б.Э , шүүгдэгч Т.Б гийн өмгөөлөгчөөр С.П-, Ц.Б нар оролцсон нь шийтгэх тогтоол, магадлал болон шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.
Түүнчлэн шүүх хуралдаан даргалагч шүүгдэгч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан эрх, үүргийг нь тайлбарлан өгсөн, шүүх хуралдаанд мэдүүлэг өгөх эсэхийг асуухад шүүгдэгч Ч.Ө , Б.Н , А.Л , Т.Б , Э.Б нар нь “үгүй” гэсэн болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Үүнээс үзвэл, шүүгдэгч нар шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцсон байх тул “...хуулиар олгосон эрхийг нь эдлүүлээгүй, өмгөөлүүлэх эрхээр хангаагүй” гэж үзэх үндэслэлгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т зааснаар сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах ба холбогдох шүүгч нар сахилгын зөрчил гаргасан гэх байдал тогтоогдоогүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. ... шүүхийн ерөнхий шүүгч Р.А, шүүгч П.Г, Б.О, Т.Д, ... шүүхийн шүүгч Л.Н нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлал уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР