info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-05-11

Дугаар 177

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, шүүгч Д.А, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

... шүүхийн шүүгч Д.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн Х.Я өргөдөлдөө: Миний бие 0000 улсын дугаартай Мерседес Бенз 01_Е53 загварын автомашины хууль ёсны өмчлөгч юм. Гэтэл би өөрөө мэдээгүй байхад миний тээврийн хэрэгслийг 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бусдын өмчлөлд шилжүүлсэн байсан тул уг хэргийг шалгуулахаар ....дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэст өргөдөл гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны үр дүнд нотариатч Б.Э нь тээврийг хэрэгслийг шилжүүлэхтэй холбоотой илт хууль бус хэлцлийг гэрчлэн итгэмжлэл хийж өгсөн, Т.Б нь хуурамч баримт бичиг үйлдэж, ашигласан болох нь тогтоогдож, ....Прокурорын газрын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн, эрүүгийн 00000000000  дугаартай хэргийг ... шүүхэд хүргүүлэхэд Д.А шүүгчид хуваарилагдсан. Яллагдагчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хүсэлт өгснөөр шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлосон боловч оролцогчид хүсэлт гаргаагүй байхад тодорхойгүй шалтгаанаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болж хойшлогдсон. Гэвч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг дахин товлож, хуралдаан болсон. Миний хувьд тус өдрийг хүртэл өмгөөлөгч аваагүй учраас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт өгөөгүй. Гэхдээ шүүх хуралдаанаас өмнө өмгөөлөгчөөс зөвлөгөө авч. өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт өгсөн. Хэргийн материалтай танилцсаны үндсэн дээр нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, зайлшгүй хийх шаардлагатай ажиллагааг хийгээгүй тул миний зөрчигдсөн эрхийг цугласан нотлох баримтын хүрээнд бүрэн сэргээх боломжгүй гэдгийг ойлгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаалгах нь зүйтэй гэж үзэн хүсэлтээ урьдчилсан хэлэлцүүлэгт өгөхөөр бэлдсэн.

Шүүх хуралдааны өдөр өмгөөлөгчийн хамт очиход прокуророос хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн байсныг хэлэлцэх явцад тус хуралдаан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг биш, шүүгч захирамж гарган хэргийг шүүхэд шилжүүлсэн болохыг мэдсэн. Тэр болтол өмгөөлөгчийн хамтаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож байна гэсэн ойлголттой байсан, хуралдаан ч тийм бэлтгэлтэй байсан. Хэргийг шүүхэд шилжүүлсэн буюу тухайн өдөр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болж байгаа талаар шүүхээс надад огт мэдэгдээгүй. Улмаар прокурорын хүсэлтийг хангаж шүүх хуралдаан хойшлогдсон Хэрвээ шүүх хуралдаан цааш үргэлжилсэн бол өмгөөлөгч бид хоёрын хувьд гэм бурууг шийдвэрлэх хуралдааны бэлтгэлгүй байсан тул миний эрх зөрчигдөхөөр байсан. Шүүх хуралдааны дараа миний өмгөөлөгч Б.М "Шүүгч яагаад урьдчилсан хэлэлцүүлэг хийж, талуудыг оролцуулахгүйгээр дангаараа захирамж гарган. хэргийг шүүхэд шилжүүлж байгаа юм бэ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн болно шүү дээ. Шүүгч захирамжаа хүчингүй болгохгүй юм уу” гэж шүүгчийн туслахад хэлсэн боловч "ингэж болно шүү дээ. Процессын алдаа болохгүй" гэх тайлбар өгсөн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогчид хүсэлт өгсөн тохиолдолд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарлаж, оролцогчдыг байлцуулан хуралдаан хийх ёстой. Гэтэл шүүгч Д.А нь уг журмыг зөрчин дангаар шийдвэрлэж захирамж гаргасан. Магадгүй анхан шатны шүүхээс шүүгдэгчийг гэм буруутай гэж тооцлоо гэхэд тэдний зүгээс давж заалдах гомдол гаргасан тохиолдолд анхан шатны шүүх хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаах магадлалтай нөхцөл байдал үүсээд байна. Энэ тохиолдолд хэргийг эцэслэн шийдвэрлэх хугацаа багагүй хойшилж, миний эрх зөрчигдсөөр байх болно. Хэргийг түргэн шуурхай шийдвэрлэснээр хамгийн наад зах нь өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг буцаан авч хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөх зэргээр амьдрах ахуйгаа хэвийн үргэлжлүүлэх боломжтой болох юм. Шүүгч Д.А нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23- д заасан шүүгчид хориглосон зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Өргөдлийг зохих журмын дагуу шалгаж, буруутай нь тогтоогдсон тохиолдолд Д.А шүүгчид сахилгын арга хэмжээ авч өгнө үү" гэжээ.

... шүүхийн шүүгч Д.А тайлбартаа: Иргэн Х.Я-ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлыг 2022 оны 03 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч танилцлаа. Шүүгчийн сахилга хариуцлагын талаар иргэн бүр гомдол гаргах эрх нээлттэй тул гаргасан гомдлын талаар дараах тайлбарыг гаргаж байна. Д.А миний бие шүүгч хэмээх хариуцлагатай албан тушаалыг эрхэлж, Монгол Улсын Үндсэн хууль, Шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох дүрэм, бусад хуулийг хэлбэрэлтгүй сахиж, хүний эрх, эрх чөлөө. эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах нууцыг задруулахгүй байх. мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож өдөр тутам мөрдлөг болгон ажиллаж байгаагаа илэрхийлж байна. Шүүгдэгч Б.Э нарт холбогдох эрүүгийн хэрэгт 2021 оны 12 дугаар 30-ны өдрийн Ерөнхий шүүгчийн 2020/ЕШЗ/35 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар томилогдсон ба

яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх 15 хоногийн дотор буюу 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 13 дахь хоногт нь яллагдагч Б.Э-ийн өмгөөлөгч нь урьдчилсан хэлэлцүүлэг хийж хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах хүсэлт ирүүлсэн тул яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг Ерөнхий шүүгчийн 2022/ЕШЗ/131 дугаартай захирамжаар 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрөөс эхлэн 30 хоногийн хугацаагаар сунгасан. Шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/222 дугаартай захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагт зарласан боловч 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн орой мэдэгдэл гарч ....шүүхийн байранд Ковид-19 халдварын тохиолдол ихээр илэрсэнтэй холбогдуулан тус шүүхийн нийт шүүгч, захиргааны албан хаагчид тусгаарлагдан халдвар хамгааллын дэглэм сахих, биеийн байдлыг тандах, шинжилгээнд хамрагдах, ариутгал халдваргүйжүүлэлт хийх болсны улмаас 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд тус шүүхийн үйл ажиллагааг түр зогсоож, шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсон. Иймд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх боломжгүй учир хэлэлцүүлгийг хойшлуулж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хурлын зарыг жич зарлахаар шийдвэрлэж 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/235 дугаар захирамж гарсан бөгөөд энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан байсан. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан дараагийн хурлын товыг шүүх хуралдааны зарын дэвтрээс харж. хурал товлох боломжгүй байсан учир захирамжид жич зарлахаар тусгасан бөгөөд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацаа 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дуусахаар байсан ба яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн бол тухайн өдрөөс хойш 14 хоногийн дотор хурал хийхээр хуульчилсан тул 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр хойшлуулах боломжгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийг шүүх буцаах, яллагдагчийг шүүхэд шилжүүлэн хурлыг товлох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд ингэхдээ хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор дээрх асуудлыг шийдвэрлэх, боломжгүй бол Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хүртэл хоногоор сунгахаар хуульчилсан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдааныг 3-аас доошгүй хоногийн өмнө талуудад мэдэгдэж, үндсэн болон нэмэлт хугацаанд л шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхээр хуульчилсан ба хэрэв урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг прокурорт буцаах /мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх/ зэрэг гомдол хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол хүсэлтийг шийдвэрлэхээр хуульчилсан байна

Шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарласан боловч Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан шүүхийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон, шүүгч Д.А миний бие Ковид-19 өвчнөөр халдварласан, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд тус шүүхэд нийт 59 эрүүгийн шүүх хурал товлон зарлагдсан, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний болон зөрчлийн шүүх хуралдаан зарлагдсанаас шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй, шүүгчийн хурал давхацсан зэрэг нөхцөл байдлын улмаас яллагдагчийн өмгөөлөгч нарын хэргийг прокурорт буцаах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болж 2022 оны  дугаар сарын 14-ний өдөр 2022/ШЗ/481 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт анхан шатны шүүх хуралдааныг хийхээр товлон зарлаж захирамжлах хэсгийн дахь заалтад “Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцэхээр тогтсугай" гэж заасан нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарлаагүйн дээр тухайн шүүх хуралдаанаар эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед гомдол, хүсэлт гаргах эрх нь нээлттэй юм. Шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр товлон зарласан талаар хэргийн оролцогч нарт мэдэгдэж, урьдчилан гаргасан шүүх хуралдааны товд байршуулсан байна. Харин 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 10 цагт тус хурлыг эхлүүлэх*үед шүүгдэгчийн өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралд хүрэлцэн ирээгүй бөгөөд шүүгдэгчийн өмгөөлүүлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг хангах зорилгоор шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагт хүртэл хугацаагаар хойшлуулсан ба прокуророос шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт өгсөн байсан гэх зүйл байгаагүй. түүнчлэн прокурорын хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулаагүй болно. Энэ талаар дээрх захирамжид тодорхой дурдсан тул танилцах боломжтой байсан. Мөн энэхүү хуралдаанд урьдчилсан хэлэлцүүлгийн асуудлыг анхан шатны шүүх хуралдаанд шийдвэрлэх болсон талаар талуудад танилцуулж, хохирогчийн өмгөөлөгчийн энэ талаарх асуултад дээрх байдлаар тайлбарласан болно. Шүүгдэгч Б.Э нарт холбогдох шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон боловч шүүгдэгч Б.Э нарын өмгөөлөгч нар нь шүүх хуралдаан давхацсан, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нар нь өөрсдийн сонгон авсан өмгөөлөгчтэй хуралдаанд оролцох хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минутад нээлттэй хийхээр товлоод байна.

Иймд шүүгч Д.А би Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүй гаргах, мөн зүйлийн 50.1.25-д “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэх хуулийн заалтуудыг зөрчөөгүй тул сахилгын хэргийг .хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: "...Эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЗ/949 дүгээр захирамжаар Б.Э нарт холбогдох, эрүүгийн  дугаартай хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй, хэд хэдэн ажиллагааг нэмж хийх шаардлагатай байгааг дурдаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12. мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1.2. 1.3. 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ....Прокурорын газарт буцаажээ. Дээрх баримтуудаас үзэхэд шүүгч Д.А нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой. эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл. эс үйлдэхгүй гаргах’ гэж заасныг зөрчөөгүй байна. ...Сахилгын хэрэгт авагдсан шүүгчийн дээрх захирамжууд. тухайн өдрүүдийн шүүх хуралдааны тэмдэглэл. шүүгч Д.А-аас референтийн цахим хаягаар ирүүлсэн "цагаас сарын өмнө болон дараа ковид өвчний улмаас өвчтэй байсан гэх тайлбар. түүний хавсралт, шүүгчийн туслах Н.Энхзулын гэрчийн мэдүүлэг зэргээс үзвэл шүүгч Д.А нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаануудыг хойшлуулсан бус харин шүүгч эрүүл мэндийн шалтгаантайгаар чөлөөтэй байснаас гадна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана" гэж зааснаар шүүгдэгч нарт өмгөөлүүлэх эрхээ эдлэх боломжийг олгож, хэргийн оролцогч нарын хүсэлтийг шийдвэрлэн шүүх хуралдааныг хойшлуулж байсан байна. Дээрх үндэслэлүүдээр шүүх хуралдааныг хойшлуулж байсан шүүгч Д.А-ыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь хэсэгт “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй. Иймд ... шүүхийн шүүгч Д.А нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50. 51.1. 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргаагүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргаж байна. " гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хорооны гишүүний 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 743 дугаартай захирамжаар иргэн Х.Я-ын өргөдлөөр ... шүүхийн шүүгч Д.А-д холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.

Өргөдөл гаргагч “...Яллагдагчийн зүгээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр хүсэлт өгснөөр шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр товлосон боловч оролцогчид хүсэлт гаргаагүй байхад тодорхойгүй шалтгаанаар 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр болж хойшлогдсон. Гэвч 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг дахин товлож, хуралдаан болсон. ...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т заасныг зөрчсөн" гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2021 оны 12 дугаар сарын 30- ны өдрийн 2022/ШЕЗ/35 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар Б.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.А-ыг томилсон шийдвэрийг албажуулсан байна. 2022 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2022/ШЗ/222 дугаартай шүүгчийн захирамжаар Б.Э нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цаг 00 минутад явуулахаар тогтоосон байна.

2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2022/ШЗ/235 дугаартай шүүгчийн захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг коронавирусын халдварын тохиолдол илэрсэнтэй холбогдуулан жич товлохоор хойшлуулжээ.

2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цаг 00 минутад явуулахаар товложээ. 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/491 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл. 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЗ/776 дугаартай захирамжаар шүүгдэгч нарын өмгөөлүүлэх эрхийг хангаж шүүх хуралдааныг 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 08 цаг 30 минут хүртэл хугацаагаар тус тус хойшлуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ‘Энэ бүлэгт заасан шүүх хуралдаанд шүүгдэгч, прокурор. өмгөөлөгч, шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болно", 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх дараахь үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно”, 1.4-т “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон”, 2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна" гэж заасан.

Дээрхээс үзвэл шүүх хуралдааны товыг шүүгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлуулж байсан нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Түүнчлэн өргөдөл гаргагч "...тус шүүх хуралдаан нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг биш буюу шүүгч захирамж гарган хэргийг шүүхэд шилжүүлсэн болохыг мэдсэн. Тэр болтол би өмгөөлөгчийн хамтаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож байна гэсэн ойлголттой байсан бөгөөд хуралдаанд ч тийм бэлтгэлтэй байсан. Хэргийг шүүхэд шилжүүлсэн буюу тухайн өдөр анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болж байгаа талаар шүүхээс надад огт мэдэгдээгүй.... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар оролцогчид хүсэлт өгсөн тохиолдолд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг зарлаж, оролцогчдыг байлцуулан хуралдаан хийх ёстой. Гэтэл шүүгч Д.А нь уг журмыг зөрчин дангаар шийдвэрлэж захирамж гаргасан” гэж өргөдөлдөө дурджээ.

Шүүгч Д.А “Шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг товлон зарласан боловч Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан шүүхийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоосон, шүүгч Д.А миний бие Ковид-19 өвчнөөр халдварласан, 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд тус шүүхэд нийт 59 эрүүгийн шүүх хурал товлон зарлагдсан, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний болон зөрчлийн шүүх хуралдаан зарлагдсанаас шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй, шүүгчийн хурал давхацсан зэрэг нөхцөл байдлын улмаас яллагдагчийн өмгөөлөгч нарын хэргийг прокурорт буцаах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал бий болж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу дээрх хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэхээр болж 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 2022/ШЗ/481 дугаартай яллагдагчийг шүүхэд шилжүүлэх тухай шүүгчийн захирамж гарч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагт анхан шатны шүүх хуралдааныг хийхээр товлон зарлаж захирамжлах хэсгийн 3 дахь заалтад ‘Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын шүүхэд гаргасан хэргийг прокурорт буцаалгах тухай хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, гэм буруугийн шүүх хуралдаанд хэлэлцэхээр тогтсугай" гэж заасан нь хэргийн оролцогчийн хуульд заасан эрхийг хязгаарлаагүйн дээр тухайн шүүх хуралдаанаар эдлүүлэхээр шийдвэрлэсэн” гэх тайлбарыг ирүүлсэн.

2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүгдэгчийн өмгөөлөгч нараас урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлтийг ирүүлсэн. 2022 оны 01 дүгээр сарын 14- ний өдрийн 2022/ЕШЗ/131 дугаартай ерөнхий шүүгчийн захирамжаар “Б.Э нарт холбогдох эрүүгийн хэргийн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хугацааг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 30 хоногийн хугацаагаар сунгасан байх бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, яллагдагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдааныг товлон зарлажээ.

Мөн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 2022/ШЗ/401 дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг товлон зарлаж байгаа талаар шүүгчийн туслахаас хохирогч Х.Я, хохирогчийн өмгөөлөгч нарт мэдэгдсэн талаар утсаар ярьсан тэмдэглэлд тусгасан байх ба шүүгчийн туслах гэрчээр “...Би ...шүүх хуралдааны товыг хэргийн бүх оролцогч нарт мэдэгдэхдээ “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацаа дууссан тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж, гэм буруугийн шүүх хуралдааныг товлон зарласан урьдчилсан хэлэлцүүлэх боломжгүй, хүсэлтийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэнэ” гэж хэлсэн” гэх мэдүүлгийг өгчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” 1.1 -т “яллагдагчийг шүүхэд шилжүүлэх", 2 дахь хэсэгт ‘ Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 12 дахь хэсэгт “Урьдчилсан хэлэлцүүлгээр энэ зүйлийн 6.13, 6.14, 6.15, 6.16-д заасан гомдол, хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй бол хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар уг гомдол, хүсэлтийг шийдвэрлэнэ" гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл яллагдагчийн өмгөөлөгч нараас мөрдөн шалгах дутуу ажиллагаануудыг нөхөн гүйцэтгүүлэхээр хэргийг прокурорт буцаалгахаар урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэхээр ирүүлсэн хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, анхан шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэж болохоор зохицуулсан байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан болж байгаа талаар мэдэгдээгүй, шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн гэж шүүгчийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж буруутгах үндэслэлгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  ... шүүхийн шүүгч Д.А-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар. эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4 Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

 

                                       ДАРГАЛАГЧ                              Д.АРИУНТУЯА

                                         ГИШҮҮН                                   О.НОМУУЛИН

                                                                                           Х.ХАШБААТАР