МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-06-02
Дугаар 192
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь
хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, гишүүн Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Ц.А , Х.С , Г.Ц , ... шүүхийн шүүгч С.А нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох санал”-даа: “...... шүүхийн шүүгч Х.С , Г.А , Ц.А , П.З , Г.Ц , ... шүүхийн шүүгч С.А нарт холбогдуулан “Г У” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Б , М.Б нар гомдол гаргаж, үндэслэлээ “...2010 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн хэлцлийг “Т х б” 3 жил 9 сарын хугацаа өнгөрсний дараа 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэнэт “Хүчин төгөлдөр болохыг хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгийг чөлөөлөх” гэсэн 33-7-1 тогтоол гаргасан явдлыг анхан болон давж заалдах шатны шүүх ... шүүхийн 405 дугаар тогтоолыг хэрэгжүүлж хүчингүй болгож шийдвэрлэсэн байхад хяналтын шатны шүүхийн бүрэлдэхүүнд орсон шүүгч Х.С , Г.А , Ц.А , П.З , Г.Ц нар гэрээ, хэлцэл байгуулснаас хойш 6 жил 2 сарын дараа хожим хүлээн зөвшөөрч болно гэж банкны талд үйлчилж тэдэнд ашигтайгаар шийдэж байгаа нөхцөл байдал бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.4 дүгээр зүйлд заасан “...шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй” гэсэн процессын хуулийн заалтыг ноцтой зөрчсөн, хуулийг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх явдлыг хангаагүй, хуулийг хууль бусаар хэрэгжүүлж бусдад давуу байдал олгосон гэмт хэргийн шинжтэй илт хууль бус шийдвэр гаргасан, бидэнд мэдэгдэлгүйгээр, бидний оролцоогүйгээр 2014 оны 3 дугаар сарын 10-ны өдөр барьцааг чөлөөлөх, хувьцааг шилжүүлэх утга агуулгатай С.А шүүгчийн захирамж гаргуулж байгаа үйл ажиллагаа бол бидний хувьцааг авах, ногдол ашгийг хүртэх гэсэн шунахай сэдэлттэй залилангийн гэмт хэрэг, К.Д.Р с С.А шүүгчид хандаж гаргасан захирамжаа хүчингүй болгох талаар удаа дараа хүсэлт гаргахад хүлээж авахгүй өөрийн илт хууль бус захирамжаа удаа дараа хэвээр үлдээж байгаа нь шүүгч хэргийг шийдвэрлэхдээ хараат бусаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй, хэт нэг талыг барьж, эргэлзээтэй, шүүгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, П.З шүүгч 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа “Т т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т х банд холбогдох “2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, “Т т” ХК-ийн 10231 ширхэг хувьцааг Т х бны барьцаанаас чөлөөлүүлэх тухай” иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэхэд даргалагч шүүгчээр оролцсон атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4 болон мөн хуулийн 84.1-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй нөхцөл байдал үүссэн байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хэргийг илтгэж “Т т т” ХХК-д ашигтай шийдвэр удаа дараа гаргасан...” гэх агуулгаар тодорхойлжээ.
...“Г У” ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Б , М.Б нарын өргөдөлд дурдсан шүүгч нар ёс зүйн зөрчил гаргасан гэх цаг хугацаа 2013-2016 онд хамаарч байх тул 2021 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ...” гэж зааснаар 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон материаллаг хэм хэмжээ хэрэглэгдэж, харин сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
...Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна”, 95 дугаар зүйлийн 95.1-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага болох Сахилгын хороо ажиллах бөгөөд улсын хэмжээнд нэг байна” гэж заасан бөгөөд Шүүхийн сахилгын хороо нь тухайн шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч, шүүгчээр ажиллаж байгаа этгээдэд холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага.
Гэтэл өргөдөл мэдээлэлд дурдсан нэр бүхий шүүгч нараас ... шүүхийн шүүгч Х.С , ... шүүхийн шүүгч С.А нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 107, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаар зарлигаар тус тус шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн, ... шүүхийн шүүгч Ц.А нас барсан байх тул тэдгээр шүүгч нарт холбогдуулан шалгах ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Г.Ц /Сахилгын хорооны гишүүнээр сонгогдсон/ нар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байна.
1. ... шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоолоор шийдвэр магадлалыг хүчингүй болгож, “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч К.Д.Р н нэхэмжлэл, “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Т х банд даалгах”-ыг хүссэн гуравдагч этгээд “Г У” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Г.Ц нар оролцжээ.
Дээрх 432 дугаар тогтоолыг гаргахдаа ... шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаартай тогтоолыг бүхэлд нь үгүйсгэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг уландаа гишгэсэн илт хууль бус шийдвэр гаргасан, хууль буруу хэрэглэсэн гэх агуулгаар өргөдөл гаргасан байх ба энэ тохиолдолд Сахилгын хороо хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэргийг хянах, нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй болно.
Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор сахилгын зөрчил гаргасан гэж тодорхойлох боломжгүй.
Түүнчлэн, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно”, Тавьдугаар зүйлийн 2-т “... шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв ... шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг ... шүүх өөрөө хүчингүй болгоно...” гэж заасан тул ... шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоолыг шүүхийн эцсийн шийдвэр гэж үзэх бөгөөд уг тогтоолыг гаргахдаа хууль буруу хэрэглэсэн эсэхэд дүгнэлт хийх нь үндэслэлгүй .
2. Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дүгээр магадлалаар “Т т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т х банд холбогдох “Т т т” ХХК болон К.Д.Р нарын хооронд байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, “Т т” ХК-ийн 10231 ширхэг хувьцааг Т х бны барьцаанаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд шүүгч П.З даргалагчаар, ... шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоолоор К.Д.Р н нэхэмжлэлтэй, Т х банд холбогдох “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд “Г У” ХХК-ийн “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах” бие даасан шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэх бүрэлдэхүүнд шүүгч П.З илтгэгч шүүгчээр оролцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заасан бөгөөд энэ нь гагцхүү тухайн нэхэмжлэгч болон хариуцагч оролцсон, нэхэмжлэлийн шаардлага нь ижил маргаанд хамааралтай.
Харин “Т т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т х банд холбогдох хэрэг, К.Д.Р н нэхэмжлэлтэй, Т х банд холбогдох хэргүүдийг нэг нэхэмжлэгч, хариуцагчтай, нэхэмжлэлийн шаардлага нь адил хэрэг гэж үзэхгүй тул дээрх иргэний хэрэг шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-д “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” гэж заасан татгалзан гарах үндэслэл бий болоогүй байна.
3. Шүүгч асан С.А ийн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2044 дүгээр захирамжаар “ОХУ-ын иргэн К.Д.Р , “Т т т” ХХК нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-г Т х б дэмжин зөвшөөрч, гэрээний зүйл 10231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх, хувьцааны өмчлөх эрх “Т т т” ХХК-д үүсэх, ...800.000 ам долларыг “Т т т” ХХК нь Т х банд төлсөн” гэх зохигч талуудын эвлэрлийг баталсан үйл ажиллагаа, мөн уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгож алдаагаа засаагүй нь хууль зөрчсөн гэх агуулгаар гаргасан Т.Б , М.Б нарын гомдолд Шүүхийн ёс зүйн хорооны /хуучнаар/ 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 37 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг Шүүхийн ёс зүйн хорооны /хуучнаар/ 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 62 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн байх тул дахин өргөдөл гаргасан нь үндэслэлгүй.
Түүнчлэн, өргөдөлд дурдсан “...Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж гарах болсон үндэслэл нь ОХУ-ын иргэн К.Д.Р н “...уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч талууд хуульд заасан эрхийнхээ дагуу ямар нэгэн үйлдэл хийх нь миний эрх ашгийг зөрчихгүй болно. Иймд энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаж байгаа тул намайг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий Орос, Монгол хэл дээр бичигдсэн “М л” орчуулгын товчоо тамга тэмдэг дарж М.Мөнхжаргал гэх хүн гарын үсэг зурсан хүсэлт байсан бөгөөд хүсэлтийн агуулга нь гуравдагч этгээдээр оролцож байсан К.Д.Р н илэрхийлэх гэж байсан хүсэл зоригоос өөр, агуулгын хувьд алдаатай орчуулагдсан, орчуулгын товчооны захирал М.Мөнхжаргал нь өөрийн хийсэн орчуулгаа үгүйсгэж эрүүгийн хэрэгт мэдүүлэг өгсөн...” гэх гомдлын үндэслэл нь ... тоот эрүүгийн хэрэгт үзлэг хийж хуулбарлан авсан 2015 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 486 дугаар шинжээчийн дүгнэлтээр дээрх орчуулгыг “М л” ХХК-ийн орчуулгын товчоо хийсэн болох нь тогтоогдсон, Мөрдөн байцаах тасгийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Б ийн 2017 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр томилсон орчуулагч Д.Т рын “...Утга агуулгын хувьд “тус ажиллагаанд заавал миний бие оролцох албагүй, ямар ч шийдвэр гаргасан миний ашиг сонирхлыг хөндөхгүй зөрчихгүй” гэж зөв буусан байна...” гэх дүгнэлт зэргээр үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Г.Ц /Сахилгын хорооны гишүүнээр сонгогдож шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэн байгаа/ нар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ.” гэжээ.
Шүүгч Г.А , П.З нар Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...... шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоолоор ОХУ-ын иргэн К.Д.Р н нэхэмжлэлтэй хариуцагч Т х банд холбогдох хэргийг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд “Г У” ХХК-ийн “Т х бны ТУЗ-ийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах”-ыг хүссэн бие даасан шаардлагыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хянан шийдвэрлэхдээ шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэл, бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрээс үзэхэд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Т т т” ХХК болон К.Д.Р нар Т х бны барьцаанд байсан “Т т” ХК-ийн 10,231 ширхэг хувьцааг 800,000 ам.доллароор худалдах-худалдан авах гэрээг байгуулсан, гэрээний дагуу “Т т т” ХХК нь 800,000 ам.долларыг шилжүүлж, Т х бин дахь К.Д.Р н зээл төлөгдсөн боловч Т х б хувьцааг барьцаанаас чөлөөлөөгүй, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан, энэ явцад зээлийн барьцаанд байсан хувьцааны үнэ өссөн, хяналтын шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаар тогтоолоор хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, гэтэл үүнээс хойш 4 сарын дараа буюу 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Т х бны ТУЗ дээрх хэлцлийг зөвшөөрч 33-7-1 тоот тогтоол гаргасан, уг тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн байдал тогтоогджээ.
Хувийн эрх зүйд аливаа этгээд гэрээ байгуулах эсэх, шийдвэр гаргах эсэхээ хуулийн хүрээнд, чөлөөтэй шийдвэрлэх эрхтэй тул шүүхийн шийдвэрээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоосон хэдий ч уг хэлцлийг дахин байгуулах эсэх, зөвшөөрөх эсэх нь талуудын эрх юм. Тийм учраас ... шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоолын “Хянавал” хэсэгт Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3, 56.1.8, 162 дугаар зүйлийн 162.1.2-т заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлийг дүгнэсэн байна. Мөн нэхэмжлэгч К.Д.Р нь хувьцаа худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлээсээ татгалзсан нь ... шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаар тогтоолоор тогтоогдсон, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна.
Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд маргааныг шийдвэрлэсэн бөгөөд анхан шатны шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 2044 дүгээр шийдвэрийг хянаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон “ОХУ-ын иргэн К.Д.Р н тодорхойлолт гэсэн баримтын орчуулга алдаатай эсэх, цагдаагийн байгууллагаар шалгуулсан эсэх” асуудал энэ хэрэгт хамааралгүй болно. Шүүх хуралдаанаас хойш цагдаагийн байгуулага шалгаж тогтоосон байна
Хэрэв нотлох баримт хуурамч гэж үзэж байгаа бол “Г У” ХХК нь эрх бүхий байгууллагаар шалгуулж, тогтоолгон эрхээ хамгаалуулах боломжтой. Мөн гомдолд дурдсан Т х банд хувьцааны үнэ 800.000 ам.доллар шилжсэн эсэх, хувьцааг шилжүүлсэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа энэ маргааны үйл баримтад хамааралгүй тул тайлбар гаргахгүй орхив. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлэхэд оролцсон шүүгч уг хэргийг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заасан бөгөөд энэ маргааныг өөр шатны шүүхээр хянан шийдвэрлэхэд шүүх бүрэлдэхүүний аль нэг шүүгч оролцоогүй тул татгалзан гарах үндэслэл үүсээгүй болно
Хуулийн дээрх заалт нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн хэрэгт хамааралтай бөгөөд жишээ нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд үүссэн өөр маргаантай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралгүй байдаг. ... шүүхийн Иргэний хэргийн танхим 8 шүүгчтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүний тоо 5 байхыг хуульд заасан тул аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шүүгч байнга шахам бүрэлдэхүүнд оролцдог. Шүүгч маргааныг хууль хэрэглэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ үүргээ биелүүлсэн тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооноос 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10/11321 дугаартай албан бичгээр “Г У“ ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Б , М.Б нараас ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Ц.А , Х.С , Г.Ц , ... шүүхийн шүүгч С.А нарт холбогдуулан гаргасан өргөдлийг Шүүхийн ёс зүйн хороонд шилжүүлэн ирүүлжээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хууль 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж, 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан, хуучин Шүүхийн ёс зүйн хороонд ирсэн өргөдөл, мэдээлэл 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүдэд хуваарилагдсанаар Шүүхийн сахилгын хорооны гишүүн өргөдлийг хүлээн авч хянаад 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 119 дугаартай захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Тус захирамжид “Г У“ ХХК-ийн үүсгэн байгуулагч Т.Б , М.Б нараас гомдол гаргасныг Сахилгын хорооны 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцээд 63 дугаартай тогтоолоор “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэж” шийдвэрлэжээ.
Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан нэр бүхий шүүгч нараас ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Г.Ц /Сахилгын хорооны гишүүнээр сонгогдож шүүгчийн бүрэн эрх түдгэлзсэн байгаа/ нар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль /2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсонд тооцсон/ болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай гэж үзээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан шалгах ажиллагааг явуулаад сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна гэж үзэв.
Учир нь ... шүүхийн шүүгч Ц.А нас барсан, ... шүүхийн шүүгч Х.С , ... шүүхийн шүүгч С.А нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 107, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 107 дугаар зарлигаар тус тус шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага тул шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн дээрх шүүгч нарт холбогдуулан шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “Г У” ХХК нь Т х бтай 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, 500.000 ам долларыг 18 сарын хугацаатай зээлж, уг зээлийн барьцаанд ОХУ-ын иргэн К.Д.Р нь өөрийн эзэмшлийн “Т т” ХК-ийн 11660 ширхэг хувьцааг барьцаалж 2008 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр барьцааны гэрээ байгуулсан байх ба Т х б нь “Г У” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэл гаргаснаар Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2010 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 816 дугаар захирамжаар 1.232.952.362 төгрөгийн хэмжээнд эвлэрлийг баталж шийдвэрлэжээ. “Г У” ХХК-ийн зээлийн гэрээний барьцаалуулагч ОХУ-ын иргэн К.Д.Р нь өөрийн өмчлөлийн 10231 ширхэг хувьцаагаа “Т т т” ХХК-д 800.000 ам.доллароор худалдахаар 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-г байгуулсантай холбоотойгоор маргаан үүсэж, “Т т т” ХХК-ийн Т х банд холбогдох “Т т т” ХХК болон К.Д.Р нарын хооронд байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, “Т т” ХК-ийн 10231 ширхэг хувьцааг Т х бны барьцаанаас чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг ... дүүргийн шүүхийн 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1107 дугаар шийдвэрээр “Т т” ХК-ийн 10231 ширхэг хувьцааг Т х бны барьцаанаас чөлөөлж шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 740 дүгээр магадлалаар өөрчлөлт оруулж “Т т т” ХХК-аас 800.000 ам.долларыг үл маргах журмаар Т х банд буцааж шилжүүлсний дараа 2008 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан барьцааны зүйлээс “Т т ” ХК-ийн 10231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөхөөр шийдвэрлэсэн бол ... шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 755 дугаар тогтоолоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Энэ хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 298 дугаар захирамжаар “...... дүүргийн шүүхэд хянагдаж буй К.Д.Р н итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Х ын нэхэмжлэлтэй, “Т т т” ХХК-д холбогдох хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн байх ба улмаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2044 дүгээр захирамжаар “ОХУ-ын иргэн К.Д.Р , “Т т т” ХХК нарын хооронд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-г Т х б дэмжин зөвшөөрч, гэрээний зүйл 10231 ширхэг хувьцааг барьцаанаас чөлөөлөх, хувьцааны өмчлөх эрх “Т т т” ХХК-д үүсэх, ...800.000 ам долларыг “Т т т” ХХК нь Т х банд төлсөн” гэх зохигч талуудын эвлэрлийг баталжээ.
Т х бны “Т т т” ХХК-д холбогдуулан гаргасан “ОХУ-ын иргэн К.Д.Р , “Т т т” ХХК-ийн хооронд 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Хувьцаа худалдах, худалдан авах тухай” гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг ... дүүргийн шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар шийдвэрээр 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн, Нийслэлийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 251 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, ... шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
ОХУ-ын иргэн К.Д.Р н “Т т т” ХХК-д холбогдуулан гаргасан “2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 159 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 181 дүгээр магадлалаар хэвээр үлдээсэн, ... шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 542 дугаар тогтоолоор нэхэмжлэгч К.Д.Р нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, шийдвэр магадлалыг хүчингүй болгон ОХУ-ын иргэн К.Д.Р н нэхэмжлэлтэй “Т т т” ХХК-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
ОХУ-ын иргэн К.Д.Р н Т х банд холбогдуулан гаргасан “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 7729 дүгээр шийдвэрээр Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгож, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Т х банд даалгаж шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 215 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт “2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Т х банд даалгасугай” гэснийг “бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Т х банд даалгах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталсугай” гэж өөрчлөлт оруулсан, ... шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 432 дугаар тогтоолоор шийдвэр магадлалыг тус тус хүчингүй болгож, “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч К.Д.Р н нэхэмжлэл, “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Т х банд даалгах”-ыг хүссэн гуравдагч этгээд “Г У” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримтууд тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй тухайд,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэж заажээ.
Энэ нь нэхэмжлэлийн шаардлага нь ижил маргаанд хамааралтай болохыг ойлгох ба Шүүгч П.З нь, “Т т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т х банд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн шүүхийн Иргэний хэргийн танхимын 2011 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд даргалагчаар, К.Д.Р н нэхэмжлэлтэй, Т х банд холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн ... шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд илтгэгч шүүгчээр тус тус оролцсон байх бөгөөд дээрх 2 хэргийн нэхэмжлэлийн шаардлага нь өөр буюу “Т т т” ХХК болон К.Д.Р нарын хооронд байгуулсан 2010 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, “Т т” ХК-ийн 10231 ширхэг хувьцааг Т х бны барьцаанаас чөлөөлүүлэх” тухай болон Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд “Г У” ХХК-ийн “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолын 1 дэх заалтыг хүчингүй болгуулах, 2013 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулах” тухай байгаагаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.4-д “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол” гэж заасан татгалзан гарах үндэслэл бий болсон гэж үзэхээргүй байна.
Илт хууль бус шийдвэр гаргасан, хууль буруу хэрэглэсэн тухайд,
... шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Г.Ц оролцож, 432 дугаартай тогтоолоор шийдвэр магадлалыг хүчингүй болгож, “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэгч К.Д.Р н нэхэмжлэл, “Т х бны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2013 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 33-7-1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, 2011 оны 03 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан “Барьцааны үнэт цаасыг шилжүүлэх, захиран зарцуулах гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг Т х банд даалгах”-ыг хүссэн гуравдагч этгээд “Г У” ХХК-ийн бие даасан шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өргөдөл гаргагч нь дээрх 432 дугаар тогтоолыг гаргахдаа ... шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 405 дугаартай тогтоолыг бүхэлд нь үгүйсгэсэн, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг уландаа гишгэсэн илт хууль бус шийдвэр гаргасан, хууль буруу хэрэглэсэн гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т зааснаар ... шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд хэрэв ... шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг ... шүүх өөрөө хүчингүй болгоно.
Сахилгын хороо хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэргийг хянах, нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй бөгөөд хуулийн илт тодорхой зөрчил байгаа эсэхийг илтгэгч гишүүнээс шалгаж дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна.
Түүнчлэн орчуулагч Д.Т рын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Орчуулгын талаарх дүгнэлтэд холбогдох орчуулгыг дүгнэхдээ утга агуулгын хувьд ижил, гол утга санаа нэг боловч үг үсэг, дүрмийн алдаа гаргасан талаар дүгнэсэн байх бөгөөд шүүгч гэмт хэрэг үйлдсэн талаар мөн орчуулгын баримт бичиг бусад нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн болон өөр гэмт хэргийн шинжтэй үйлдэл бий эсэх талаар үндэслэл байвал өргөдөл гаргагч нар нь харьяалах эрх бүхий байгууллагад хандаж, шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.
Иймд ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Ц.А , Х.С , Г.Ц , ... шүүхийн шүүгч С.А нарт үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Г.А , П.З , Ц.А , Х.С , Г.Ц , ... шүүхийн шүүгч С.А нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР