МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-03-15
Дугаар 118
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан,
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг гишүүн Ц.Давхарбаярын илтгэснээр тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаярын сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “Шүүгч Д.Ч д холбогдуулан 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 124 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, захирамжийг шүүгчид гардуулсан, шүүгч нь 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хариу тайлбараа ирүүлсэн байна.
Өргөдөлд дурдсан шүүгчийн үйл ажиллагаатай холбоотойгоор дараах шалгах ажиллагааг хийв. Үүнд:
1/ Сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад дараах баримтыг ... анхан шатын шүүх /цаашид “шүүх” гэх/-ээс нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж авсан:
- Тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2019/0472 дугаар “Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол,
- “Б ” ХХК-ийн тус шүүхэд гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 219 дугаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянуулах тухай” хүсэлт,
- Тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0199 дугаар “Шүүх бүрэлдэхүүн болон даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамж,
- Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШТ2021/0028 дугаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай” тогтоол,
- Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0653 дугаар “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай” шүүх хуралдааны тэмдэглэл,
- “Т т” ХХК-ийн тус шүүхийн шүүгч /Д.Ч /-д гаргасан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 12 дугаар “тогтоолыг хүчингүй болгуулах тухай”
- “Т т” ХХК-ийн тус шүүхийн шүүгч нар /Д.Ч , Б.А , С.Г /-т гаргасан 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “тогтоолыг хүчингүй болгуулах тухай”
- “Т т” ХХК-ийн тус шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13 дугаар “хуулиар тогтоосон шүүх хуралдааны дэгийг ноцтой зөрчсөн тухай”
- “Т т” ХХК-ийн тус шүүхийн шүүгч /Д.Ч /-д гаргасан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр “тогтоолыг хүчингүй болгуулах тухай”
- Тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШТ2021/0036 дугаар “Шүүхийн тогтоолд алдаа засварлах тухай” тогтоол,
- “Т т” ХХК-ийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар “гомдол гаргах тухай”
- Тус шүүхийн шүүгч /Д.Ч /-ийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/2016 дугаар албан тоот
- “Т т” ХХК-ийн тус шүүхийн шүүгч нар /Д.Ч , Б.А , С.Г /-т гаргасан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 18 дугаар хүсэлт,
- “Т т” ХХК-ийн тус шүүхийн ерөнхий шүүгчид гаргасан 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21 дүгээр “хууль бус шүүх хуралдааны тухай”
- “Т т” ХХК-ийн тус шүүхийн шүүгч /Д.Ч /-д гаргасан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 24 дүгээр хүсэлт,
- “Т т” ХХК-ийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “давж заалдах гомдол гаргах тухай”
- “Т т” ХХК-ийн тус шүүхэд гаргасан 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулах, захирамж гаргуулах хүсэлт,
- “Т т” ХХК-ийн тус шүүхийн шүүгч /Д.Ч /-д гаргасан 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 38 дугаар хүсэлт,
- Тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШТ2021/0041 дугаар “Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол,
- “Б ” ХХК-ийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2021/13 дугаар гомдол,
- “Т т” ХХК-ийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 48 дугаар хариу тайлбар
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар “Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон шүүхийн тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол,
- Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 128/ШШ2021/501 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж
2/ Өргөдөл гаргагч болон шүүгчийн тайлбарт хавсралтаар ирүүлсэн дараах баримтууд сахилгын хэрэгт авагдсан:
- Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 128/ШТ2020/0031 дугаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах тухай” тогтоол,
- “Б ” ХХК-ийн тус шүүхэд гаргасан 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/201 дугаар Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянуулах тухай хүсэлт,
- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 221/ШТ2019/0576 дугаар “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолын тухай” тогтоол
- “Б ” ХХК-ийн тус шүүхэд гаргасан 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2019/0472 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгох хүсэлт,
3/ ... Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг, тус шүүх хуралдааны zoom_0.mp4 гэх нэртэй файлын 01:35:56 цагийн дуу, дүрсний бичлэгтэй тулган шалгаж, шүүхийн тогтоолыг танилцуулах хэсгийн тэмдэглэл хийсэн.
4/ ... Захиргааны хэргийн анхан шатын шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд “Т т” ХХК-ийг төлөөлж оролцсон Д.У , Ж.Б нараас гэрчийн тайлбар авав.
Сахилгын хэрэг шалгах ажиллагааны дүгнэлт:
Өргөдлийн агуулга, шүүгчийн тайлбар, сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хянан үзвэл:
- “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, ... Засаг даргад холбогдох, гуравдагч этгээдээр “Б ” ХХК оролцсон захиргааны хэргийг ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0472 дугаар тогтоолоор “Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсний баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох”-оор шийдвэрлэжээ.
Уг шүүхийн тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлтийг гуравдагч этгээд “Б ” ХХК-иас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 128/ШШ2019/0472 дугаар тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин ердийн журмаар хянахаар шийдвэрлэсэн үйл баримт, шүүх хуралдааныг даргалсан шүүгч Д.Ч д холбогдуулан, тус хэргийн нэхэмжлэгч “Т т” ХХК-иас Шүүхийн сахилгын хороонд дараах үндэслэлээр гомдол гаргажээ.
a/ Шинээр илэрсэн нөхцөлөөр хэргийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ шүүгч шүүх хуралдааны дэг зөрчсөн;
b/ Шүүх хуралдааны тэмдэглэлийг алдаатай гаргасан, хуралдаанаар хэлэлцээгүй агуулгаар шүүхийн тогтоол гаргасан;
c/ Хуулийн илт тодорхой заалтын ноцтой зөрчсөн үндэслэлгүй шүүхийн тогтоол гарган гуравдагч этгээдэд давуу байдал олгосон, бүрэлдэхүүн шүүгчийн эрхэд халдаж, хөндлөнгөөс нөлөөлсөн;
2. Захиргааны хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянахад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, 132 дугаар зүйлд заасан хугацаанд гаргасан хүсэлтийг, 133 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэхээр зохицуулжээ.
Өргөдөлд дурдсан шүүгчтэй холбоотой үйл баримтыг шалгахад:
а/ Даргалагч шүүгч шүүх хуралдааны дэг зөрчсөн гэх тухайд:
2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу дүрсний бичлэгийг харьцуулан үзвэл, шүүх хуралдаан эхлэхэд даргалагч хүсэлт хэлэлцэхийг мэдэгдэж, хэргийн оролцогчийн ирцтэй танилцан, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг нэр дурдан танилцуулсны дараа гуравдагч этгээд “Б ” ХХК-иас шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гарах хүсэлт гаргасныг даргалагч шүүгч өмнө нь хэлэлцэж шийдвэрлэсэн үндэслэлээр хүлээн аваагүй болохыг, мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг дахин хянуулах хүсэлтийг хүсэлт гаргагчийн эзгүйд хэлэлцэх боломжтой талаар тайлбарласан болох нь тогтоогдож байх тул шүүх хуралдааныг даргалсан шүүгчийн үйл ажиллагаанд шүүх хуралдааны дэг зөрчсөн, хуульд заасан журмаар хурлыг удирдаж явуулаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Учир нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч хэн нь гаргасан гэдгээс үл хамааран тэдгээрийг хүсэлт гаргагч тал гэж үзэх ба хүсэлт гаргагч “Б ” ХХК-иас гаргасан:
- 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шүүгч М.Б , Б.М нарыг татгалзан гарах хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 0042 дугаар захирамжаар хангаж,
- 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдөр шүүгч Д.Ч ыг татгалзан гарах хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 0141 дугаар захирамжаар хангахаас татгалзаж,
- 2021 оны 03 дугаар сарын 05-ний өдөр тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзан гарах хүсэлтийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0246 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Иймд “Б ” ХХК-ийн шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гаргах хүсэлтийг өмнө нь шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хүлээн аваагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлд заасан татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.
Түүнчлэн дээрх хүсэлтийг шүүхээс хүлээн аваагүйтэй холбоотойгоор “Б ” ХХК-иас хурлыг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн, даргалагчийн зүгээс хүсэлт гаргасан тал хуралдаанд оролцоогүй ч хүсэлтийг шийдвэрлэхэд саад болохгүйг тайлбарласан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3-д заасан хүсэлт шийдвэрлэх журамд нийцнэ. Мөн хуралдааны явцад хүсэлтээ дэмжих эсэх талаар “Б ” ХХК-иас асуусан зэрэг шүүгчийн хурал даргалсан бусад үйл ажиллагаа нь дээрх хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, ...шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасан даргалагч шүүгчийн хуульд заасан эрх, үүрэгт хамаарах ба хуульд заасан эрхээ хэрэгжүүлснийг шүүгч хууль зөрчсөн гэж үзэхгүй.
b/ Шүүх хуралдааны тэмдэглэлийг алдаатай гаргасан, хуралдаанаар хэлэлцээгүй агуулгаар шүүхийн тогтоол гаргасан гэх тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5-д “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар, эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна” гэж заасны дагуу хэргийн оролцогч нь тэмдэглэл алдаатай бол засварлуулах эрх хуулиар олгогдсон.
Мөн сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд, шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянасан шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгийн шүүхийн тогтоолыг танилцуулах хэсэгт тулгалт хийхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4 дэх хэсгийг дурдсан нь гуравдагч этгээдийг татан оролцуулахгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтой нөлөөлсөн үндэслэлийг илэрхийлсэн гэж үзэхээр байх тул хуралдаанаар танилцуулаагүй агуулга шийдвэрт тусгагдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Эдгээр нь шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.
c/ Хуулийн илт тодорхой заалтын ноцтой зөрчсөн үндэслэлгүй шүүхийн тогтоол гарган гуравдагч этгээдэд давуу байдал олгосон, бүрэлдэхүүн шүүгчийн эрхэд халдаж, хөндлөнгөөс нөлөөлсөн гэх тухайд:
“Б ”ХХК нь хүсэлтдээ: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1, 131.1.2-т заасныг үндэслэл болгон, “Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр “Б ” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй гэж худлаа тайлбар хийж, хэргийг хэрэгсэхгүй болгуулсан нь “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаар захирамж, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02-06/5001 дугаар албан бичгээр” тодорхой харагдаж байна, Авлигатай тэмцэх газраас томилсон шинжээчийн дүгнэлтээр “Б ” ХХК-ийн эзэмшил газар нь заасан байршилд гэдгийг тогтоосон” гээд холбогдох баримтуудыг хавсаргажээ.
“Б ” ХХК-ийн дээрх хүсэлтийг хэлэлцсэн, тус шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШТ2021/0028 дугаар “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх тухай” тогтоолд:
...”Б ” ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхийг гуравдагч этгээд зөвшөөрөөгүй байхад түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүй гэж дүгнэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэсэн нь гуравдагч этгээдийг татан оролцуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, хуульд заасан эрхийг нь эдлүүлсэн гэж үзэх боломжгүй” гээд “...шүүхийн тогтоол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн” гэх үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь дараах хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна. Үүнд:
“Б ” ХХК нь Захиргааны хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх хуулийн 131.1.1-д (...хэргийн оролцогчдод мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн), 131.1.2-т (шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон нотлох баримт хуурамч... зэрэг) заасан үндэслэлээр хүсэлт гаргасан гэж тодорхойлсон, харин тогтоолд: “...хүсэлтийн үндэслэл болсон баримтууд нь ...шүүхийн... тогтоолоос хойш гарсан байх тул ...хуулийн 131.1.1, 131.1.2-т заасан ... гэсэн урьдчилсан нөхцөлийг хангасан гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн байгаагаас үзвэл гуравдагч этгээдийн ирүүлсэн хүсэлт, баримтууд нь шинээр илэрсэн нөхцөл байдлыг батлах баримт, үндэслэл болоогүй гэж үзэхээр байна.
Гэтэл шүүх гуравдагч этгээдээс хуулийн 131.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүсэлт гаргаагүй, энэ талаар баримт хавсарган ирүүлээгүй байхад тус үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан “хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан байх”, 132.4-т заасан “хүсэлт бичгээр гаргаж, баримтыг бичгээр хавсаргах”, 133.4-т заасан “шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох” гэснийг тус тус зөрчжээ.
Шүүгч нь гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй бөгөөд хуулиар өөрт нь эрх олгоогүй буюу гуравдагч этгээдээс шүүхэд хүсэлт, баримт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар, хариуцагчийг өмнөх шүүхийн шийдвэрээ үгүйсгэсэн тайлбар хэлсэн гэж үзэн, түүнийгээ шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох баримтад тооцож, гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нь түүнд давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлтэй.
Дээрх шүүх хуралдаан 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, хэргийг хамтран шийдвэрлэсэн бөгөөд өргөдөлд бүрэлдэхүүний шүүгч нарын талаар: “...тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргасан боловч шүүгч Д.Ч нь дангаараа албан бичгээр “шүүхийн тогтоол илт үндэслэлгүй гэдэг нь тогтоогдохгүй байна, харин тогтоолын алдааг зөвтгөж засав” гэсэн хариу өгсөн ...өнөөдрийг хүртэл засварласан тогтоолыг гаргаж өгөхгүй байгаа нь шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгчдийн эрхэд халдаж, үйл ажиллагаанд нь хөндлөнгөөс шууд нөлөөлж байгаа нь илт харагдаж байна...” гэж, мөн гэрчийн тайлбарт: “...Бүрэлдэхүүн ямар ч байр суурь илэрхийлээгүй ...бид шүүхийн шийдвэртэй холбоотойгоор гомдол гаргаад байгаа юм биш. Харин процессын хувьд шүүгч өөрийн санаачилгаар янз бүрийн байдлыг үүсгэж, хууль зөрчсөн шийдвэрүүд гаргаад байгаад гомдолтой байсан” гэсэн байна.
Эдгээр үйл баримтууд нь шүүх бүрэлдэхүүнд, шүүгч Д.Ч нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй, харин өргөдөл гаргагчаас гэрчийн тайлбар авч, хэргийг шийдвэрлэсэн бүрэлдэхүүн шүүгч нарт өргөдөлд дурдсан үйл баримт хамааралтай эсэхийг тодруулахад хамааралгүй гэж тайлбарласан тул зөвхөн шүүгч Д.Ч д холбогдуулж хэргийг шалгасан болохыг дурдах нь зүйтэй.
3. Шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШТ2021/0028 дугаар тогтоол гарсны дараа “Т т” ХХК 2021 оны 03 дугаар сарын 10, 15, 22, 29-ний өдрүүдэд хүсэлт гаргажээ. Шүүхээс тус хүсэлтийг хянаад 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 128/ШТ2021/0041 дугаар тогтоолоор өмнө гаргасан шинэ нөхцөлийг хүлээн авсан тогтоолоо хүчингүй болгосон байна. Энэ талаар шүүгч тайлбартаа “Т т” ХХК-ийн зүгээс бүрэлдэхүүний шүүгч нар дээрх шийдвэрээ эргэн хар тэгэхгүй бол асуудал үүсгэнэ гэж өдөр болгон албан бичгийг өгч Авлигатай тэмцэх газраар шалгуулсан, олон янзаар дарамталж байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон” гэжээ. Уг захиргааны хэргийн материалтай танилцахад, энэ талаар тэмдэглэсэн нөлөөллийн мэдүүлэг байгаагүйн зэрэгцээ гэрчээс авсан тайлбарт “албан бичгээр хандсан, биечлэн уулзаж байгаагүй” гэсэн байна. Эндээс дүгнэвэл, шүүгч нь өмнөх гаргасан тогтоолоо хүчингүй болгосон үндэслэлээ нэхэмжлэгч талаас олон дахин хүсэлт гаргасантай холбон тайлбарлаж байгаа нь “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах, хууль дээдлэх” зарчимд нийцэхгүй төдийгүй шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд хамаарахгүй буюу гомдол гаргахаар хуульд заагаагүй тул хэргийн оролцогчийн хүсэлтэд үндэслэн хүчингүй болгосон нь мөн хууль зөрчсөн байна.
Дүгнэлт: Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн тул Шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр болон түүнээс хойшхи шийдвэр, үйл ажиллагаатай холбогдох өргөдлийг шалгах, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө. Тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т заасны дагуу шүүгчид зөвхөн хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулах ба Шүүхийн сахилгын хороо нь шүүгчтэй холбоотой өргөдөл, мэдээлэлд дурдсан үйл баримтууд нь тус хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарах эсэх болон шүүгч сахилгын зөрчил гаргасан эсэх хүрээнд хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч ын дээрх үйлдэл нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах талаар зохицуулсан хуулийн /илт тодорхой/ 131, 132, 133 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн, түүний улмаас гуравдагч этгээдэд давуу байдал бий болгох үр дагавар үүсгэх, мөн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүгчийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, 50.1.23 дах “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;” заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж үзлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 56.4-д “сахилгын хэрэг үүсгэснээр хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг зогсооно” гэж зааснаар шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан зөрчилд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр буюу 10 сар 17 хоногийн дараа сахилгын хэрэг үүсгэсэн байх тул сахилгын шийтгэл оногдуулах хуулийн хугацаа хэтрээгүй болно.
Иймд шүүгч Д.Ч д сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлдэж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч 2021 оны 3 дугаар сарын 29 болон 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрүүдийн тайлбартаа: “Т т” ХХК-ийн гаргасан гомдлын дагуу дараах тайлбарыг холбогдох нотлох баримтуудын хамт гаргаж байна. Үүнд:
- Шүүгч Д.Ч нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг шүүх хуралдаан биш гэж хэргийн оролцогчдыг төөрөлдүүлэн, шүүх хурал хийсэн гэсэн үндэслэлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах болон хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн магадлал, тогтоолыг дараах үндэслэлээр шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэж заасны дагуу “Б ” ХХК-ийн шинээр илэрсэн нөхцөлөөр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг хянаад хангаж шийдвэрлэсэн.
Шинээр илэрсэн нөхцөлөөр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т “Анхан шатны шүүхээс захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах шийдвэрийг гаргана” гэж заасан хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа шүүх хуралдааны дэгийг баримтлахгүй бөгөөд харин, мөн хуулийн 133 дугаар зүйлд заасан хүсэлт шийдвэрлэх журмыг баримталж явуулдаг.
Шүүх хуралдаан дээр хүсэлт шийдвэрлэх журмыг баримталсан бөгөөд энэ үед хүсэлт гаргагч “Б ” ХХК-ийн өмгөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаан хийлгэхгүй байх зорилгоор зориуд хурлыг үймүүлж, байсан тул маш олон удаа үндэслэлгүйгээр хойшлогдсон хүсэлтийг шийдвэрлэх үүднээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан журмыг хангаж, олон удаа хууль бусаар хүсэлт шийдвэрлэх хуралдааныг хойшлуулж байгаа “Б ” ХХК-д тавьсан шаардлага бөгөөд тухайн үед “Т т” ХХК-ийн өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүртэл “Б ” ХХК-ийг хууль бус үйлдлээ зогсоохыг шаардаж байсан болох нь шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно.
Шүүхэд ирсэн нэхэмжлэл, хүсэлт хоёр бол хуваарилагдахаасаа эхлээд хоёр өөр процессоор явагддаг, нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасан анхан шатны шүүх хуралдааны дэгийн дагуу явуулж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан шийдвэрийн аль нэгийг гаргана.
Харин шинээр илэрсэн нөхцөлөөр шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлд заасан журмын дагуу шийдвэрлэж мөн хуулийн 111.1-д зааснаар шүүх тогтоолоор шийдвэрлэхээр заасан тул хэрэг эцэслэн шийдвэрлэдэг шүүх хуралдааны журмаар явагдахгүй гэдгийг шүүгч тухай бүр сануулсан болно. Үүнийг шүүх хурал биш гэж хэлсэн хэмээн мушгин тайлбарлаж байгаа нь ойлгоогүй дээ биш санаатай хийж байгаа үйлдэл юм.
Мөн хүсэлт хэлэлцэх хурлыг нээж, ирцтэй танилцан, шүүх бүрэлдэхүүнээ танилцуулсан болох нь шүүх хуралдааны бичлэгт байгаа бөгөөд харин “Б ” ХХК-ийн шүүгчийг татгалзах маш олон удаагийн татгалзлыг шийдвэрлэсэн тул энэ талаар дахин хүсэлт гаргах боломж байхгүй, хүсэлт хэлэлцэх хуралд хүсэлт гаргагч тал гэж байхаас биш хэргийн оролцогч гэж байхгүй тул эрх үүрэг танилцуулах болон өөр хүсэлт шийдвэрлэх, хэрэг хэлэлцэж эхлэх гэх мэт дараалал тогтоохгүй.
2. Шүүх хуралдааны явцад хууль зөрчсөн гэсэн гомдлын тухайд:
“Б ” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1.1-т шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй болон мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрсэн гэсэн үндэслэлээр шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлт гаргаж, шүүх энэ үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэх боломжгүй боловч мөн хуулийн 131.1.4-т гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн гэдэг үндэслэлээр тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0472 дугаартай ”Хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай” шүүхийн тогтоолыг дараах үндэслэлээр хүчингүй болгож, ердийн журмаар дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
А. Тус шүүхээс “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргад холбогдох хэрэгт “Б ” ХХК-ийг уг хэргийн улмаас эрх, ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй гэсэн үндэслэлээр гуравдагч этгээдээр татан оролцуулсан атлаа уг хэргийн хариуцагч нийслэлийн засаг дарга нэхэмжлэгч “Т т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж гуравдагч этгээд “Б ” ХХК-ийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж болохгүй манай эрх ашиг зөрчигдөнө гэж тайлбар хүсэлт гаргасаар байхад түүнд гуравдагч этгээдийн шүүхийн шийдвэрийг давж заалдах гурван шатны шүүхээр хэрэг маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх эрхийг нь эдлүүлэхгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасныг зөрчсөн тул “Б ” ХХК-ийг гуравдагч этгээдээр татан оролцуулж эрхийг хангасан гэж үзэхээргүй. Ингэж шийдвэрлэснээр түүний шүүхийн шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, дахин энэ талаар маргах эрхийг нь бүрэн хаажээ гэж үзсэн.
Б. Шүүх “Б ” ХХК-ий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татан оролцуулсан атлаа эрхийг нь эдлүүлэхгүйгээр хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэсэн үндэслэлийг шүүх өөрийн санаачилгаар зохиож гаргаж ирээгүй бөгөөд “Б ” ХХК шинээр илэрсэн нөхцөлөөр хянуулах хүсэлт болон хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүхийн тогтоол гарах хүртэл мөн түүнээс хойш энэ талаар тасралтгүй бүх хуулийн байгууллагад гомдол гаргаж байгаа болох нь тайлбарт хавсаргасан баримтуудаар нотлогдох тул “Т т” ХХК-ийн хэргийн оролцогчдын хүсэлтэд дурдаагүй, огт маргаагүй үндэслэлээр дүгнэлт хийсэн гэсэн гомдол үндэслэлгүй байна.
В. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолоос болж өнөөдрийг хүртэл “Б ” ХХК-ийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа гэсэн тайлбарыг гаргаж “Т т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснөө үгүйсгэж байгаа болох нь хурлын тэмдэглэл болон шүүх хуралдааны бичлэгээр нотлогдоно. Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль бус төлөөлөгч гэж үзэх боломжгүй бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн итгэмжлэлтэй болно.
Г. Мөн нийслэлийн Засаг дарга хариуцагчийн зөвшөөрлийг баталсан шүүхийн тогтоол гарсны дараа “Б ” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцалсан 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А/1055 дугаартай захирамж гаргасан байдаг. “Б ” ХХК нь тус шүүхэд нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч энэ үйл баримтыг шүүх шийдвэрлэсэн учир дахин шийдвэрлэх боломжгүй гээд нэхэмжлэлийг нь хүлээн авахаас татгалзаж энэхүү захирамжийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээсэн байх тул гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй байхад хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн тогтоолыг ердийн журмаар дахин шийдвэрлүүлж, хэргийн оролцогч нарын гурван шатны шүүхээр хэргээ шүүлгэх эрхийг эдлүүлэх нь зүйтэй гэж үзсэн
3. Харин гомдол гаргагчийн намайг ...ятган шаардаж, илтэд хөтөлж асуух, гомдлыг дэмжиж байна уу гэх мэтээр өөрт тааламжтай хариултыг хэлүүлэх гэсэн зөрчил гаргасан, ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3-т зааснаар шүүхийн тогтоолоо өөрчлөөгүй, ...шүүгчийн ажил хэргийн нэр хүндийг уландаа гишгэж, шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгчдийн эрхэнд халдаж, хөндлөнгөөс шууд нөлөөлсөн,.. хуулийг удаа дараа ноцтой зөрчсөн, мэргэжлийн хувьд ажлыг гүйцэтгэх чадваргүй, ёс зүйн зөрчил гаргаж буй... гэх мэтээр бичсэн гомдлын тухайд:
Шүүгч, шүүх бүрэлдэхүүн хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух эрхтэй хүсэлт гаргасан “Б ” ХХК-ийн зүгээс шүүгчтэй зүй бусаар харьцаж хуралдааныг орхин гарах гэх мэтээр хууль бус үйлдэл гаргаж, хүсэлтийн үндэслэлээ тайлбарлахгүй байсан тул хүсэлтээ дэмжиж байгаа эсэх талаар асууж, тодруулах нь ноцтой зөрчил гэж үзэх боломжгүй.
Харин шүүхийн тогтоолын тогтоох хэсгийн дугаарлалт 1,2,3 гэхийг 1, 3, 4 гэж техникийн алдаа гаргасан байсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д зааснаар үсэг тооны илэрхий алдааг зассан болохоос 2 дахь заалтаа дундаас нь хассан зүйл байхгүй энэхүү алдаа нь мөн хуулийн 111.3-т заасан шүүхийн тогтоолыг илт үндэслэлгүй гэж үзэж засварласан хэрэг биш юм.
Шүүхийн тогтоол бол хамтын шийдвэр бөгөөд ямар үндэслэлээр ажил хэргийн нэр хүндээ уландаа гишгэж шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгчдийн эрхэнд халдаж хөндлөнгөөс шууд нөлөөсөн гэж үзэж байгааг огт ойлгохгүй байгаа бөгөөд энэ талаарх тайлбарыг бүрэлдэхүүний шүүгч нараас авбал зохистой. Ямар үндэслэлээр гурван шүүгчийн хамтын шийдвэрт нэг шүүгчийг ёс зүйн алдаа гаргасан гэж үзээд байгаа нь өөрөө маш ойлгомжгүй, хардлага төрүүлэхээр байна.
Миний бие 17 жил дагнасан шүүхийн шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа ёс зүйн алдаа зөрчил гаргаж байгаагүй бөгөөд гомдол гаргагчийн хэлж байгаа шиг ажил хэргийн нэр хүндээ уландаа гишгэж, удаа дараа хууль зөрчиж байсан үйлдэл байхгүй харин ч хүсэлт шийдвэрлэх хурал дээр ямар ч хүсэлт гаргаагүй атлаа “Б ” ХХК-ийн гаргасан зүй бус үйлдэлд хариулсан шүүгчийг өөртөө хамаатуулан бичиж байгаа нь зүй бус үйлдэл байна.
Нөгөөтэйгөөр 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн шинээр 0028 дугаартай шүүхийн тогтоолоор шинээр илэрсэн нөхцөлөөр хэргийг дахин хянуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэж байгаа хэрэг огт биш энэ хэргийг ердийн журмаар шийдвэрлэж, гурван шатны шүүхийн шийдвэр гарснаар энэ хоёр компанийн маргаан эцэслэн шийдвэрлэгдэх боломжтой гэж үзсэн.
Шүүх хуралдаан дээр шүүгч миний зүгээс “Т т” ХХК-ийн төлөөлөгч нартай ямар маргаан үүсгэсэн зүйлгүй, харин ч тэдний зүгээс “Б ” ХХК-ийн хүсэлтийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтийг удаа дараа гаргасан юм.
Харин “Б ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчид тайлбарласан үйл баримт байгаа юм. Хүсэлт гаргагч “Б ” ХХК нь тус шүүхийн нэр бүхий шүүгч болон хүсэлтийг хүлээн авсан миний биеийг удаа дараа татгалзан сүүлдээ бүх шүүгчдийг татгалзсан татгалзлын шүүгчдийн зөвлөгөөнөөр хүлээн аваагүй тул татгалзал шийдвэрлэх асуудал хүсэлт шийдвэрлэх үеэр дахин яригдахгүй гэдгийг л тайлбарлаж байгаа болно.
Мөн “Т т” ХХК-ийн зүгээс бүрэлдэхүүний шүүгч нар дээрх шийдвэрээ эргэн хар тэгэхгүй бол асуудал үүсгэнэ гэж өдөр болгон албан бичгийг өгч Авлигатай тэмцэх газраар шалгуулсан, олон янзаар дарамталж байсан бөгөөд шүүх бүрэлдэхүүн гаргасан шийдвэрээ хүчингүй болгосон бөгөөд харин давж заалдах шатны шүүхээс бүрэлдэхүүний өмнөх шийдвэрээ хүчингүй болгосон тогтоолыг хүчингүй болгож өмнөх шийдвэр нь зөв байсан гэж үзсэн болохыг нотлох баримтуудаас үзнэ үү...
Иймд өөрсдийнх нь эсрэг шийдвэр гаргасан шүүгчдийг зүй бусаар дарамтлан хүссэн шийдвэрээ гаргуулахаар улайран зүтгэж байгаа энэхүү компанийн зүй бус үйлдлийг үнэн зөвөөр шийдвэрлэж шүүгч бидний ажил хөдөлмөрийг зөвөөр дүгнэж, шийдвэрлэхийг хүсэж байна” гэжээ.
Шүүгч Д.Ч Сахилгын хорооны хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтээр шүүгч Д.Ч намайг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах талаар зохицуулсан хуулийн илт тодорхой 131, 132, 133 дугаар зүйл заалтуудыг зөрчсөн, түүний улмаас гуравдагч этгээдэд давуу байдал бий болгох үр дагавар үүсгэх, мөн шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах заалтыг зөрчсөн гэж үзэж Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэжээ.
1. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн гэх үндэслэлдээ “...шүүгч гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй бөгөөд хуулиар өөрт нь эрх олгоогүй буюу гуравдагч этгээдээс шүүхэд хүсэлт баримт гаргаагүй байхад өөрийн санаачилгаар хариуцагчийн тайлбараар гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нь түүнд давуу байдал олгосон гэх үндэслэлтэй” гэжээ.
Б ХХК 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 0472 дугаар хариуцагч, нэхэмжлэгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолоос хойш шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянуулах хүсэлтээ анх 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр, 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр, хамгийн сүүлд 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр анхан шатны шүүхэд 0472 дугаартай шүүхийн тогтоол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж гомдол гаргасан байдаг. Эдгээр гомдолдоо бүгдэд нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1-д зааснаар “...хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан байхад манай эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж, гомдол гаргах эрхгүй болгосон гэж гомдлыг үндэслэлдээ бичсэн тул 131.1-д хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан байх, 132.4-т хүсэлт бичгээр гаргаж, баримтыг бичгээр гаргаагүй, 133.4-т шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох гэснийг зөрчиж гэж үзэх боломжгүй юм.
Мөн хуулийн 131.1.4 дэх заалт 2016 оны Захиргааны процессын хуулийн шинэчилсэн найруулгаар орсон шинэ заалт бөгөөд уг үндэслэлийг хуульчлах болсон шалтгаан нь бодит байдал дээр гуравдагч этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах хэргийг шийдвэрлэх, оролцуулсан ч түүний эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байхад хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж түүний шүүхийн шийдвэрийг давж заалдах эсхүл шинэ нөхцөлөөр хянуулах хүсэлт гаргах боломжгүй болгож эрх хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж чадахгүйд хүрэх үр дагаврыг арилгах үүднээс хууль тогтоогч энэхүү үндэслэлийг хуульд шинээр зохицуулж өгсөн.
Тэгэхээр шүүх бүрэлдэхүүн “Б ” ХХК-ийн огт гаргаагүй үндэслэлээр түүний шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлээгүй болох нь тогтоогдоно.
Шүүх шинээр илэрсэн нөхцөл байдлыг улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтийг шийдвэрлэхдээ хүсэлтийн утга агуулгыг болон 7 хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзээд Үндсэн хуульд заасан 3 шатны шүүхээр хянуулах эрхийг хангах нь зүйтэй гэж үзсэн. Хэн нэгэнд давуу байдал бий болгох ямар ч сэдэл байгаагүй гэдгийг хариуцлагатайгаар хэлж байна.
...мөн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0028 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0041 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, “Богд-Амар” ХХК-ийн гомдлыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1.4-т заасан үндэслэлээр хүлээн авч хэргийг ердийн журмаар шийдвэрлэхээр шийдсэн тогтоолыг үндэслэлтэй байна гэж үзсэн.
Хууль хэрэглээний тал дээр шүүгч бүхэн нэг ижил бодолтой байдаггүй, тийм байх ч боломжгүй, хэрэг бүр өөрийн онцлогтой, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж болдог, бас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан боловч нотлох баримтыг буруу үнэлсэн, эсхүл хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн бол шийдвэр, тогтоол, захирамжийг хүчингүй болгоод шүүхийн шийдвэрийг дээд шатны шүүх засаад явдаг процесс ажиллагаа, шүүхийн эрх хэмжээг зааглаж, тогтоож өгсөн тогтсон ойлголт юм.
Шүүгч Д.Ч нь хувь хүн талаасаа хэргийн оролцогчдын аль нэг талд үйлчлэх зэрэг зохисгүй харилцаа үүсгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулахгүйгээр өөртөө болон хэргийн оролцогчдын аль нэг талд давуу байдал үүсгэсэн бол сахилгын байтугай, эрүүгийн хариуцлага хүлээх нь ойлгомжтой. Тэгэхээр шүүгчийг огцруулах санкцтай энэ зохицуулалтыг шүүгч зөрчсөн гэдгийг тогтоохыг тулд албан ёсны тайлбар эсхүл хууль тогтоогчдын үзэл баримтлалыг судлах нь зайлшгүй хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхгүй бол шүүхээс хэргийн оролцогчдын аль нэг талд л шийдвэр гаргадаг бөгөөд үүнийг давуу байдал олгосон байна гэж үзэхээр нөхцөл байдал үүсээд байна. ...энэ 2 компани 2017 оноос хойш маргаж байхад аль нэгнийх нь маргах эрхийг хааж буюу давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянуулах үндсэн хуульд заасан эрхийг нь зөрчихгүй байя гэдэг л асуудал энд яригдсан юм.
2. Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэх үндэслэлдээ “шүүгч Д.Ч бүрэлдэхүүнд гаргасан хүсэлтийг дангаараа албан бичгээр хариу өгч, өнөөдрийг хүртэл засварласан тогтоолоо гаргаж өгөхгүй байгаа нь шүүх бүрэлдэхүүний эрхэнд хандсан, өргөдөл гаргагчаас гэрчийн тайлбар авахад бүрэлдэхүүн ямар ч байр суурь илэрхийлээгүй процессын хувьд шүүгч санаачилгаар янз бүрийн байдал үүсгэж, хууль зөрчсөн шийдвэр гаргасан, нотлох дүгнэлтэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүхийн тогтоол нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлд хамаарахгүй буюу гомдол гаргахаар хуульд заагаагүй тул хэргийн оролцогчдын хүсэлтэд үндэслэн хүчингүй болгосон нь хууль зөрчсөн, дээрх дүгнэлт нь 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн давж заалдах шатны шүүхийн 298 дугаар тогтоолыг хянавал хэсгийн дүгнэлт байгаа, давж заалдах шатны тогтоолыг хянавал хэсгийн сүүлийн хэсэгт дүгнэлтийг хийсэн байсан хэдийн ч хянавал хэсгийн бүтнээр нь уншвал анхан шатны шүүхийн гаргасан 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0028 дугаар тогтоолыг илт үндэслэлгүй гэж үзэхгүй, иймээс оролцогчдын хүсэлтээр хүчингүй болгосон буруу нэгэнт илт үндэслэлгүй захирамж биш тул 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0028 дугаартай шүүхийн тогтоол хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй байсан гэх утгатай, гомдол гаргагч 2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр шүүгч тус бүрд гаргасан тогтоолыг хүчингүй болгуулах хүсэлтийг бүрэлдэхүүн хэлэлцээд 2012 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0036 дугаар тогтоолоор 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0028 дугаар тогтоолын тогтоох хэсгийн дугаарлалтыг 1, 3, 4 гэснийг 1, 2, 3 засаад тогтоол албан бичгийн хамт 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн боловч гардаж авахгүй байсан тул дахин холбогдоход 03 дугаар сарын 22-ны өдөр адахгүй, давж заалдах шатны шүүх дээр очиж танилцана гэсэнд тэмдэглэл үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа. Намайг ганцаараа хүсэлтэд хариу өгч тогтоолоо өнөөдрийг хүртэл гаргаагүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Би давж заалдах шатны шүүхийн тогтоол болон нотлох дүгнэлтийн зөв бурууг хэлэлцэж байгаа юм биш, тийм эрх байхгүй гэхдээ Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111.3, 130.1-д заасан хуулийн заалтыг уншиж үзвэл илт үндэслэлгүй бол хүчингүй болгож үүнийг талууд зөвшөөрөхгүй бол гомдол гаргаж хянуулах эрхийг нээсэн заалт, харин илэрхий алдаа гэдэг нь талууд ч хүлээн зөвшөөрөхөөр алдааг зассан байхыг хэлж байгаа бөгөөд үүнд гомдол гаргах эрхгүй байхаар байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлт шийдвэрлэх журам, шүүгч, шүүх бүрэлдэхүүн гаргасан захирамж, тогтоолоо хүчингүй болгох, өөрчилж болох эрхийг хуулиар олгосон. Гэхдээ энэ нь хэргийн оролцогчдын хүсэлтээр л шийдвэрлэгдэнэ. Ер нь аль ч шатны шүүх өөрийн санаачилгаар хэрэг маргаан хянан шийдвэрлэх эрхгүй.
...илт тодорхой хуулийн заалтыг ноцтойгоор зөрчсөн гэдгийг жишээгээр тайлбарласан бөгөөд хуульд “2 жил дараалан” гэсэн байгааг 1, 3 жил дараалан гэж тайлбарлах, эсхүл ...шүүхийн шийдвэрт гомдол гаргах хугацааг 5 хоног гэж хуульд заахад шийдвэртээ 14 хоног гээд зааж энэ хугацаанд хэргийн оролцогчид гомдол гаргахаар “та энэ шийдвэрт 5 хоногт гомдол гаргах эрхтэй гээд гомдол гаргах эрхийг нь хаасан байвал илт тодорхой хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэсэн заалтад хамаарахаар байна.
Намайг Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т заасныг зөрчсөн гэж буруутгаж байгааг би огт ойлгохгүй байна.
Учир нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг. Хүсэлтийг хэлэлцээд 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0028 дугаар тогтоол болон засварласан 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0036 дугаар тогтоол, 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0028 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. Мөн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 0041 дүгээр тогтоолыг бүгдийг бүрэлдэхүүнээр хэлэлцсэн, ганцаараа явуулсан үйлдэл байхгүй. Бүрэлдэхүүнд нэг шүүгч нэг л саналын эрхтэй оролцож, олонхыг саналаар шийдвэрлэж байгаа процессын ажиллагаанд зөвхөн намайг албан тушаалын эрх мэдлээ ашиглан, бусдад давуу байдал бий болгож, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн гэж үзэх болов.
Миний хувьд захиргааны хэргийн дагнасан шүүгчээр 18 дахь жилдээ ажиллаж байгаа, энэ хугацаанд нэг ч ёс зүйн зөрчилд холбогдож, шийтгэл хүлээж байгаагүй.
Иймд шүүгч Д.Ч би Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, үүрэг болгосон зохицуулалтыг алийг нь ч зөрчөөгүй тул нотлох дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
“Т т” ХХК-иас ... шүүхийн шүүгч Д.Ч д холбогдуулан 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороо /хуучнаар/-нд гаргасан өргөдөл /гомдол/-ийг Сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт” үйлджээ.
Даргалагч шүүгч шүүх хуралдааны дэг зөрчсөн гэх тухайд:
... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдаан тус шүүхийн 3 дугаар танхимд 15 цаг 10 минутад эхэлж, 16 цаг 50 минутад дууссан байх бөгөөд шүүх хуралдаан даргалагч, шүүгч Д.Ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүх хуралдааныг явуулжээ.
Өөрөөр хэлбэл, даргалагч шүүх хуралдааныг нээж, ... захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 0472 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай “Б ” ХХК-ийн хүсэлтийг хянан хэлэлцэхийг мэдэгдэж, хэргийн оролцогчийн хүсэлттэй танилцан, шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын нэрийг дурдан танилцуулсны дараа гуравдагч этгээд “Б ” ХХК-иас шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг даргалагч шүүгч өмнө нь хэлэлцэж шийдвэрлэсэн гэх үндэслэлээр хүлээж аваагүй болохыг, мөн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүгчийн захирамжийг дахин хянуулах хүсэлтийг хүсэлт гаргагчийн эзгүйд хэлэлцэх боломжтой талаар тайлбарласан болох нь тогтоогдож байх тул шүүх хуралдаан даргалагч шүүгчийг шүүх хуралдааны дэг зөрчсөн, хуульд заасан журмаар хуралдааныг удирдаж явуулаагүй гэх үндэслэл нотлогдохгүй байна.
Тодруулбал, гуравдагч этгээд “Б ” ХХК-иас гаргасан 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн тус шүүхийн бүх шүүгчдээс татгалзсан хүсэлтийг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 0246 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байх тул даргалагч шүүгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 85 дугаар зүйлд заасан татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх журмыг зөрчсөн гэж үзэхгүй.
Шүүх хуралдааны тэмдэглэлийг алдаатай гаргасан, хуралдаанаар хэлэлцээгүй агуулгаар тогтоол гаргасан гэх тухайд:
“Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.5 дах хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар эсхүл шүүх хуралдааны оролцогчийн хүсэлтээр 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүх хуралдаан даргалагч гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж заасны дагуу хэргийн оролцогч нь тэмдэглэл алдаатай бол засварлуулах эрх хуулиар олгогдсон.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн тогтоолыг дахин хянасан шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн тогтоолыг танилцуулах хэсэгт тулгалт хийхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх хэсгийг тайлбарласан байх тул “хуралдаанаар танилцуулаагүй агуулга шийдвэрт тусгагдсан” гэх үндэслэл тогтоогдохгүй. Энэ нь шүүгч сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй талаар илтгэгч гишүүн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, үндэслэлгүй шүүхийн тогтоол гаргаж, гуравдагч этгээдэд давуу байдал олгосон гэх тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШТ 2021/0028 дугаар тогтоолоор тус шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2019/0472 дугаар тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, “Т т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр шийдвэрлэсэн, уг тогтоолыг “Т т” ХХК эс зөвшөөрч, 2021 оны 3 дугаар сарын 10, 15, 22, 29-ний өдрүүдэд гаргасан хүсэлтүүдийг хэлэлцээд тус шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн “Хүсэлтийг шийдвэрлэж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох тухай” 128/ШТ2021/0041 дүгээр тогтоолоор урьд гаргасан 128/ШТ2021/0028 дугаар тогтоолоо хүчингүй болгосон, “Б ” ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан гомдлын дагуу давж заалдах шатны шүүх 128/ШТ2021/0041 дүгээр тогтоолыг хянаад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар тогтоолоор хүчингүй болгосон, энэ тогтоол гарснаар ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШТ 2021/0028 дугаар тогтоол хүчин төгөлдөр хэвээр үлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Илтгэгч гишүүн “шүүгч гагцхүү хуульд захирагдах үүрэгтэй бөгөөд хуулиар өөрт нь эрх олгоогүй буюу гуравдагч этгээдээс шүүхэд хүсэлт, баримт гаргаагүй байхад шүүх өөрийн санаачилгаар хариуцагчийг өмнөх шүүхийн шийдвэрээ үгүйсгэсэн тайлбар хэлсэн гэж үзэн түүнийгээ шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох баримтад тооцож, гуравдагч этгээдийн хүсэлтийг хангаж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нь түүнд давуу байдал бий болгосон...” гэх үндэслэлээр дээрх ... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШТ 2021/0028 дугаар тогтоолыг гаргасан даргалагч шүүгч Д.Ч ыг сахилгын зөрчил гаргасан гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй байна.
Тодруулбал, “Т т” ХХК-ийн гаргасан “... Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ч , Б.Адьяасүрэн, С.Г нар 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШТ2021/0028 дугаар тогтоолыг гаргаж, бусдад давуу байдал олгосон” гэх гомдлыг Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэргийг шалгах хэлтсээс шалгаад, Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 150 дугаар тогтоолоор “Шүүгч Д.Ч , Б.Адьяасүрэн, С.Г нар бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гаргасан байна” гэж дүгнэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байх тул хуралдаан даргалагч шүүгч Д.Ч ыг хууль зөрчин бусдад давуу байдал олгосон гэж үзэхгүй.
Иймд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж заасныг шүүгч Д.Ч зөрчөөгүй байна.
Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг хэнд ч илэрхий тодорхой, ойлгомжтой, маргаангүй хуулийн заалтыг зөрчсөн байхыг ойлгох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131, 132, 133 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэсэн энэ тохиолдлыг хуулийн илт тодорхой заалтыг шүүгч ноцтой зөрчсөнд тооцох боломжгүй.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасан бөгөөд 128/ШТ2021/0028 дугаар шүүхийн тогтоолд “...хүсэлтийн үндэслэл болсон баримтууд нь ...хуулийн 131.1.1, 131.1.2-т заасан ...урьдчилсан нөхцөлийг хангасан гэж үзэх боломжгүй байна” гэж дүгнэсэн ч тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бодит нөхцөл байдалтай харьцуулан дүгнэлт хийж “...хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоолын дагуу уг маргаан дуусаагүй бөгөөд “Т т” ХХК болон “Б ” ХХК-ийн аль алиных нь эрх ашигт сөргөөр нөлөөлж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон болох нь дээрх компаниудын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбар болон бусад баримтуудаар тогтоогдож байх тул захиргааны хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь хэн алиных нь эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцнэ...” гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131.1.4. “гуравдагч этгээдийг татан оролцуулалгүйгээр шүүхээс хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлсөн” гэж заасныг хэрэглэн шинээр илэрсэн нөхцөл байдалд тооцсон шүүхийн үйл ажиллагаанд Сахилгын хороо дүгнэлт өгч, гуравдагч этгээдийн хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэн “...гуравдагч этгээдээс хуулийн 131.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр хүсэлт гаргаагүй, энэ талаар баримт хавсарган ирүүлээгүй байхад тус үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д заасан “хянуулах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор хэргийн оролцогчоос хүсэлт гаргасан байх”, 132.4-т заасан “хүсэлт бичгээр гаргаж, баримтыг бичгээр хавсаргах”, 133.4-т заасан “шинээр илэрсэн нөхцөл байдлыг баталж байгаа шинэ нотлох баримтыг үндэслэн шинээр илэрсэн нөхцөл байдлыг тогтоох” гэснийг тус тус зөрчжээ.” гэж дүгнэсэн нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу байгуулсан шүүх хэрэгжүүлнэ.” гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна.” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь энэ хуулиар тодорхойлсон шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх, хэргийг хянах, нотлох баримтыг үнэлэх эрх хэмжээгүй болно.
Нөгөөтэйгүүр, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШТ2021/0028 дугаар тогтоолыг гаргасан шүүх бүрэлдэхүүн өөрсдөө Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 111.1-д заасны дагуу гаргасан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол илт үндэслэлгүй бол уг захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.” гэж зааснаар, “...хүсэлтэд дурдаагүй үндэслэлээр шүүхийн тогтоолыг хүчингүй болгосон нь илт үндэслэлгүй...” гэж дүгнээд хүчингүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 298 дугаар тогтоолоор “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасныг буруу тайлбарласан хэрэглэсэн” гэх үндэслэлээр хүчингүй болгосон нь мөн адил “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил”-д хамаарахгүй.
Учир нь тухайн нэг шүүгчийн алдаа бүр сахилгын зөрчлийн хэмжээнд хамаарч шийтгэл хүлээлгэх үндэслэл болохгүй, гагцхүү бусдад буюу шүүхийн тогтолцоонд бүхэлд нь сөргөөр нөлөөлөх хэмжээний зохисгүй үйлдлийн хэр хэмжээг харгалзан сахилгын шийтгэл хүлээлгэх ноцтой зөрчилд хамаарах эсэхийг тогтоох бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дах хэсэгт заасныг зөв, буруу тайлбарлаж хэрэглэсэнтэй холбоотой асуудал нь шүүх эрх мэдэлд хамааралтай болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, мөн зүйлийн 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасныг дурдах нь зүйтэй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Д.Ч нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23 дахь хэсэгт заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул илтгэгч гишүүний нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Т т” ХХК-ийн “Гомдол нэмэгдүүлэх тухай” 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 07 дугаар албан бичиг нь нотлох дүгнэлт гарснаас хойш сахилгын хороонд ирсэн байх тул нэмэгдүүлсэн гомдлыг сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцэх боломжгүйг мэдэгдэх нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сахилгын хорооны гишүүний 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 04 дүгээр “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, ... шүүхийн шүүгч Д.Ч д холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэхүү магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
О.НОМУУЛИН