МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-05-18
Дугаар 184
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Мягмарцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны гишүүн Д.Мягмарцэрэн Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа: Өргөдөл гаргагч сахилгын хэрэгт нэмэлтээр гаргасан 14 удаагийн хүсэлтэд ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г , шүүгч Ц.А , А.Д , Д.Т , Т.У , Б.У , Х.Э , Г.Б , Б.М , С.С , Ч.Х , ... шүүхийн шүүгч С.Э , Б.Б , Ц.Т , ... шүүхийн шүүгч Т.Э , З.Т, ... шатны шүүхийн шүүгч Я.Т , Г.Г нарын 18 шүүгч, Ш е з дарга Д.З нар мөн зөрчил гаргасан талаар дурдагдсан байна. ... шүүхийн шүүгчээр ажиллаж байсан Т.Э , З.Т , ... шатны шүүхийн шүүгч Я.Т , Г.Г нарын хувьд өргөдөл гаргагчаас Шүүхийн ёс зүйн хороонд шүүгч Тү.Э д холбогдуулан 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гарган ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоол, шүүгч З.Т д холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 07-нд өргөдөл гаргаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр тогтоол, шүүгч Г.Г , Я.Т нартай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус эцэслэн шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэрүүд байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.28 106 дугаар зүйлийн 106.9-т тус тус заасанчлан дахин шалгах боломжгүй юм. Харин бусад нэр дурдагдсан шүүгч нар болох ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г , шүүгч Б.У , Х.Э , Д.Цолмон, А.Д , Д.Т , Т.У , Ц.А , Г.Б , Б.М , С.С , ... шүүхийн шүүгч С.Э , Б.Б , Ц.Т , Ш е з дарга Д.З нарт холбогдох гомдлын хувьд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа, зөрчлийн холбогдлыг харгалзан Шүүхийн сахилгын хороонд тусад нь өргөдөл гарган шалгуулах боломжтой. Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор ... шүүхийн шүүгч Х.С , П.З , Г.Ц , Г.А нарт сахилгын хэрэг үүсгэсэн. Энэ хүрээнд шалгахад: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10... зарлигаар Х.С шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн байна. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн /цаашид “сахилгын зөрчил” гэх/ шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасны дагуу Шүүхийн сахилгын хороо “шүүгч”-д холбогдуулан хянан шалгах ажиллагаа явуулах чиг үүрэг бүхий байгууллага тул Х.С т үүсгэсэн сахилгын хэргийг хянан шалгах ажиллагаа явуулах боломжгүй юм. Гомдол гаргагчийн гомдолдоо дурдсан шүүгч нарын гаргасан үйлдэл нь “...шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас нийт ойролцоогоор 15 удаа хянуулах хүсэлт гаргахад илт хууль бус тогтоолыг байнга гаргаж Монгол ... шүүхийн танхимын тэргүүн Х.С , Г.А , П.З , Б.У , Х.Э нар хуулиар хамгаалуулах эрхийг минь удаа дараа хянан боогдууллаа...” гэх үндэслэлийн тухайд шүүгч Г.Ц , Г.А , П.З нар гомдол гаргагч Б.А ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хэлэлцэх хуралдааны бүрэлдэхүүнд 2013 оноос хойш орж хэргийг хянан шийдвэрлэсэн баримт болох ... шүүхийн тогтоолын эх хувь болон хуулбарууд хэрэгт авагдсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д "шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл”, 179.1.2-т “шүүхийн шийдвэр гаргах үндэслэл болсон нотлох баримт хуурамч, эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон”, 179.1.3-т “шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон” гэж заасан. Мөн түүнчлэн гомдолд дурдагдсан “...иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэсэн” нь шүүх бүрэлдэхүүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ажиллагаа байх тул Монголын хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.4 дүгээр зүйлийн 2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн гаргасан мэргэжил, ур чадвар, дадлага туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж заасанд хамаарч байх тул дээрх үндэслэлээр шүүгч нарыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм. Гомдол гаргагч гомдол хянан хэлэлцэх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...шүүхийн шийдвэрт биш шүүгчдийн гаргасан үйлдэлд холбогдуулан гомдол гаргасан” гэсэн байна. Гомдолд дурдсанаар шүүгч нарын гаргасан үйлдэл нь “...албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж, өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, удаа дараа зөрчсөн, татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж гараагүй зөрчлийн талаар нэмэлт өргөдөл, мэдээлэлд сахилгын хэрэг үүсгэсэн шийдвэр гаргуулах” гэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлд заасан Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд шүүгч дахин оролцож болохгүй үндэслэл, 91 дүгээр зүйлд “Татгалзан гарах үндэслэл”-д аль алинд хамаарахгүй байх тул татгалзан гаргах нэхэмжлэгийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол хэрэгт авагдсан байх тул дээрх үндэслэлээр шүүгч нарыг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрмийн 5.1.3-т “Ёс зүйн зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, Шүүхийн ёс зүйн дүрмийн 5.17-д “Шүүгчид холбогдох сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш зургаан сар, зөрчил гаргаснаас хойш нэг жил өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй” гэж заасан хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүгч Г.Ц , Г.А , П.З нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна гэжээ.
Шүүгч Г.А , П.З нар Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа: “... ... шүүхийн Иргэний хэргийн танхим 7 шүүгчтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүний тоо 5 байхыг хуульд заасан тул аливаа хэрэг, маргааныг шийдвэрлэхэд шүүгч байнга шахам бүрэлдэхүүнд оролцох нь гарцаагүй байдаг. Иргэн Б.А нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахаар удаа дараа хүсэлт гаргасан, хүсэлтийг хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд бид оролцохдоо хуульд заасан үндэслэл байхгүй л бол татгалзах ёсгүй хэргийг шийдвэрлэх хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ирсэн. Өөрөөр тухайн хэрэг маргаанд олон удаа оролцсон нь татгалзах үндэслэл болохгүй. Ийм үндэслэл ч хуульд байхгүй. Ямар нөхцөл байдлыг шинээр илэрсэн гэж үзэх, хүсэлтээ ямар хугацаанд гаргасан, хүсэлтийг хангах эсэхийг хуульд тодорхой заасан байдаг тул хуулийн дагуу шийдвэрлэж, тогтоолд үндэслэлээ заасан байдаг. Б.А нь шүүхээр хэд хэдэн маргаан, хүсэлт шийдвэрлүүлсэн байх ба түүнийг шүүхэд ийнхүү удаа дараа хандсан байдлыг харгалзан түүний гаргасан үндэслэл хүсэлтийг анхааралтай судал үздэг боловч хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцдэггүй учраас хангагдаагүй байна. Шүүгч нарын зүгээс өргөдөлд дурдсан зөрчлүүдийг буюу Шүүхийн тухай хуульд заасан зөрчлийг гаргаж байгаагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.А ийн 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан өргөдлийг 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Сахилгын хэрэг, өргөдөл, мэдээлэл, гомдол, санал, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон сахилгын хэрэг хянан шийдвэрлэх гишүүн, бүрэлдэхүүнийг томилох журам”-ийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр гишүүн О.Номуулинд хуваарилагдаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар сахилгын хэрэг үүсгэсэн 51 дүгээр тогтоол гарчээ.
Шүүхийн сахилгын хорооны гишүүн О.Номуулин 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдөр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг тус хорооны даргын 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 259 дүгээр захирамжаар хангаж, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Шүүхийн сахилгын хорооны зөвлөгөөний 11 дүгээр тогтоолоор илтгэгч гишүүнээр Д.Ариунтуяаг томилсон.
Улмаар гишүүн Д.Ариунтуяа 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг тус хорооны даргын мөн өдрийн 268 дугаар захирамжаар хангаж, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн зөвлөгөөний 12 дугаар тогтоолоор илтгэгч гишүүнээр Д.Мягмарцэрэнг томилжээ.
Илтгэгч гишүүний 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг үндэслэлтэй гэж үзэв.
Өргөдөл гаргагч Б.А ээс сахилгын хэрэгт нэмэлтээр 14 удаа гомдол, тайлбар гаргаж, ... шүүхийн Ерөнхий шүүгч Д.Г , шүүгч Ц.А , А.Д , Д.Т , Т.У , Б.У , Х.Э , Г.Б , Б.М , С.С , Ч.Х , ... шүүхийн шүүгч С.Э , Б.Б , Ц.Т , ... шүүхийн шүүгч Т.Э , З.Т, ... шатны шүүхийн шүүгч Я.Т , Г.Г нар болох 18 шүүгч зөрчил гаргасан талаар дурдсан байх боловч Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 51 дүгээр тогтоолоор ... шүүхийн шүүгч Х.С , П.З , Г.Ц , Г.А нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэсэн тул эдгээр оролцогч нарын хүрээнд дүгнэлт хийх нь зүйтэй.
Түүнчлэн, өргөдөл гаргагчаас шүүгч Т.Э д холбогдуулан 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр гомдол гаргаж, ... шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаар тогтоолоор, шүүгч З.Т д холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 02-ны өдөр өргөдөл гаргаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 29 дүгээр тогтоолоор, шүүгч Г.Г , Я.Т нарт холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өргөдөл гаргаж, Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 15 дугаар тогтоолоор тус тус шийдвэрлэсэн. Нөгөө талаар, нэмэлт өргөдөл мэдээлэлд дурдсан шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Нэг; Б.А ийн нэхэмжлэлтэй, Л.А , Л.А нарт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгө хуваалгах, итгэмжлэл, худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, өмчлөх эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 835 дугаар шийдвэр, ... шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 94 дүгээр магадлал, ... шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоолоор,
Хоёр; ... банкны 102 дугаар салбарын нэхэмжлэлтэй Б.А , Л.А , Л.А нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 27,410,128 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 562А дугаар шийдвэр, ... шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаар магадлал, ... шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 242 дугаар тогтоолоор,
Гурав; Б.А ийн нэхэмжлэлтэй, ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Сум дундын ... шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 55 дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 9 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 31 дүгээр магадлал, ... шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 273 дугаар тогтоолоор,
Дөрөв; Б.А ийн нэхэмжлэлтэй ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, ... аймаг дахь ... банкны 102 дугаар салбарт холбогдох 8,888,000 төгрөг ... банкинд шилжүүлсэн хууль бус шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 840 дүгээр шийдвэр, ... давж заалдах шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 129 дүгээр магадлал, ... шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1036 дугаар тогтоолоор,
Тав; Б.А ийн нэхэмжлэлтэй ... аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар холбогдох ... аймгийн Дархан сум, 11-р баг, 6 дугаар хороолол, 4-32 тоот 3 өрөө орон сууцыг тусгай тэмдэглэлээр түдгэлзүүлсэн ажиллагааг хүчингүй болгуулах, уг орон сууцнаас Л.А т оногдох хэсгийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулахыг даалгах, шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 0000242 тоот болон 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 0000095 тоот гэрээг хүчингүй болгуулах, Төрийн банкны нэхэмжлэлтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан тухай 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 87 тоот тогтоолыг хүчингүй болгуулах, орон сууцны ба цалингийн зээлийг хэвийн ангилалд оруулсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахыг даалгах, гэм хорын хохирол 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг ... аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 295 дугаар шийдвэр, ... аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 64 дүгээр магадлал, ... шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 933 дугаар тогтоолоор тус тус хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-т “Шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг тийнхүү хянах үндэслэл байгааг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч уг шийдвэрт давж заалдах, эсхүл хяналтын журмаар гомдол гаргаагүй бол анхан шатны, гомдол гаргасан бол тухайн шатны шүүхэд гаргана.” гэж заасан.
Дээрх хуулийн хүрээнд өргөдөл гаргагч Б.А ээс ... шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2013 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 111 дүгээр тогтоолтой иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргаж, ... шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 дүгээр, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 126 дугаар, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 18... тогтоолуудаар тус тус хүсэлтийг хангахаас татгалзсан байна.
Мөн өргөдөл гаргагчаас ... шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 933 дугаар тогтоолтой иргэний хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргаж, ... шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 255 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2-т “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянахад анхан шатны шүүхийн шийдвэр гаргасан шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн дахин оролцохгүй.” гэж заасан. Үүнээс үзвэл, хяналтын журмаар хэргийг шийдвэрлэхэд оролцсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг шийдвэрлэхэд дахин оролцохыг хуулиар хориглоогүй. Холбогдох шүүгч нарын тайлбараас үзэхэд тухайн үед ... шүүхийн Иргэний танхим 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан байх бөгөөд өргөдөл гаргагчийн удаа дараа гаргасан шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүн давхцан орсон үйл баримт тогтоогдож байгаа ба энэ нь хууль зөрчөөгүй байна.
Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-т “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч … энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй.” гэж заасан ба сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд дээр дурдсан хэрэг болон хүсэлтийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах хүсэлт гаргаагүй байна. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэхэд ашиг сонирхлын зөрчилтэй байдал үүссэн гэж үзэх үндэслэл болохгүй.
Харин шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулахдаа Б.А нь бүрэлдэхүүн шүүгч нараас удаа дараа татгалзаж, татгалзлыг Монгол ... шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 125, 2020 оны ... сарын 16-ны өдрийн 119, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар тогтоолуудаар, Ерөнхий шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 215, 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 110, 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 132, 2020 оны ... сарын 24-ний өдрийн 49 дүгээр захирамжаар тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Дээрх сахилгын хэргийн оролцогч шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон эрх, хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Б.А ийн гаргасан шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтийг хянан шийдвэрлэж, хангахаас татгалзсан нь бусдад болон өөрт давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлд хамаарахгүй болно.
Уг өргөдөлд дурдсан үйл баримт нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-аас өмнө байх тул 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ.” гэсэнд хамаарах юм.
Иймээс дээрх шүүгч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой үйл баримт нь 2021 оны Монголын хуульчдын холбооны шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн 2014 оны оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/08 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын шүүхийн шүүгчийн ёс зүйн дүрэм болон Монгол Улсын шүүхийн тухай хуулиар хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй байна. Өөрөөр хэлбэл, дээрх шүүхийн тогтоолууд нь шүүгч, шүүх бүрэлдэхүүнд хуулиар олгосон чиг, үүргийнхээ дагуу гаргасан эрх зүйн акт юм. Мөн Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн гаргасан эрх зүйн актын үндэслэлийг хянах, түүнд дүгнэлт өгөх эрхийг хуулиар олгоогүй.
Дээр дурдсан үндэслэлээр шүүгч Х.С , П.З , Г.Ц , Г.А нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Шүүгч Х.С нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн ... зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.6, 112.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 88 дугаар Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Монгол ... шүүхийн шүүгч Х.С , П.З , Г.Ц , Г.А нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮД Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР