info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

“ДУСАЛ ЦУС-ДҮҮРЭН АМЬДРАЛ 2026” АЯНД ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРООНЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЛЭЭ


Шүүхийн сахилгын хорооны албан хаагчид нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, бусдын амь насыг аврах, цусны нөөцийг нэмэгдүүлэх зорилготой “Дусал цус-Дүүрэн амьдрал 2026” аянд сайн дураараа нэгдэн, цусаа хандивлалаа.

Цусны донор болох нь хүний алтан амийг аврах ач холбогдолтойгоос гадна донорын бие махбод дахь цусны эсүүд шинээр төлжих зэргээр эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Энэ үеэр Сахилгын хорооны ажлын албаны эмч Н.Март бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө 29 дэх удаагаа цусаа хандивлаж, “Цус сэлбэлт үндэсний төв”-өөс  “Бахархал 20” тэмдэг, батламжийг гардан авлаа.